Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/92

 

  

 

 

 

 

 

   2026       02         24                                          2026/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,                        

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х***********ын Б********д холбогдох эрүүгийн 2538000000550 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багийн нутаг “Б*********” гэх газраас хохирогч Б.Э*******н 1 тооны улаан халзан нас нийлсэн монгол шар үхрийг хулгайлан авч 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багийн нутаг “Б*********” гэх газраас хохирогч Б.Э*******н 1 тооны улаан халзан нас нийлсэн монгол шар үхрийг хулгайлан авч 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000550 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 05-ны 19 цагийн үед адуунд явж байгаад хэсэг үхэр Төмөрбулаг сумын Тариат 3-р баг Г*********** гэдэг газар хэвтэж байхаар нь дундаас нь 1 тооны улаан халзан зүсмийн эр үхэр салгаад ганцааранг нь туугаад Тариат 3 дугаар баг Хужир буланд байх гэртээ ирсэн. Би тухайн үхрийг Б.Э*******н үхэр гэж мэдээгүй. Тухайн өдөр манай гэрт хүн байхгүй, би ганцаараа байсан. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 12 цагийн үед ганцаараа нядалсан. Тэгээд өглөө нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө махаа аваад 09 цагийн үед Мөрөн сумын Хилэнтийн гүүрэн дээр авчирч өгсөн. Миний авчирсан махыг хиллээд 1 кг-ийг 11,500 төгрөгөөр өгөөд 3,080,000 төгрөг эхнэр М**********гийн хаан банкны данс руу хийлгэсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх гэрээ нүүлгэх үеэрээ 70 тооны монгол үхрээ Б********* дээр орхиод нүүсэн гэрээ бариад үхрээ авах зорилгоор Тариат 3 дугаар багийн Б********* руу очоод үхрээ бүртгэсэн чинь үхэр дотроос 1 тооны нас нийлсэн том хүрэн халзан зүсмийн шар үхэр байхгүй байсан. Би тухайн үхрээ Тариат 3 дугаар багийн нутгийн бүх газраар хайгаад мөн Жаргалант сум, Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрээр хайгаад сураг чимээ гараагүй. Миний үхрийг хулгай хийж авсан хүнийг олж тогтоолгон, хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч М.М**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *************** Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар баг Х************** гэдэг газарт ганцаараа үлдсэн. Би хамтран амьдрагч ***************г Б.Э*******н эзэмшлийн 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь авч гэртээ авчирч нядалсан талаар мэдээгүй байж байгаад 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт хэсгийн төлөөлөгч ирээд ***************г аваад явсны дараа мэдсэн. ...*************** ярихдаа 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хулгайлсан малынхаа махыг мотоциклоор аймаг руу зөөгөөд Мөрөн сумын наад талд Хилэнтийн гүүрний наана аймгаас мах авдаг ченж дуудаж бэлэн мөнгөөр өгсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Ш.Ч***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 06-ны 14 цагийн үед манай нутгийн таньдаг ах Л.Э********* гэдэг хүн миний утас руу залгаад чи мах авч байгаа юм уу гэхээр нь авч байгаа гэсэн чинь би Мөрөнгийн урд талын Хилэнтийн гүүрэн дээр байна ирээд 1 үхрийн мах авчаач гэж хэлэхээр нь би ганцаараа Хилэнтийн гүүрэн дээр яваад очсон 1 том биетэй эрх үхрийн мах байсан. Би тухай махыг 1 кг махыг 11,500 төгрөгөөр бодож нийт 268 кг махыг 3,080,000 төгрөг болгож худалдан авсан. Надад мах зарсан залуу эхнэрийн хамт Төмөрбулаг сумаас авчирсан мах гэж ярьж байсан. Махыг шаргал өнгийн тоёота приус 20 маркийн 8**** ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж авчирч өгсөн. Би худалдаж авсан үхрийн махны мөнгө болох 3,080,000 төгрөгийг өөрийн хаан банкны 59******** тоот данснаас Хаан банкны 591*********** тоот данс болох Мижидбазар М********** гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Би тухайн мах ачиж ирж надад өгсөн хүнээс махны гарал үүслийн бичгийг асуусан чинь эрүүл гарсан мал, мах Мөрөн сум руу оруулахгүй байгаа гарал үүсэлгүй гэж хэлсэн. Л.Э********* гэдэг хүн Мөрөн суманд таксинд явж байхад нь М.М********** гэдэг эмэгтэй суугаад мах авдаг хүн байна уу гэж асуухаар нь над руу залгаж хэлсэн гэсэн. Түүнээс мах өгсөн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-28-р хуудас),

“Ашид Билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ШД-525-914290 дугаартай “...Эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 3,025,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 33-35-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 09-р хуудас), 

2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), 

М.М**********гийн эзэмшлийн Хаан банкны 59*********** тоот депозит дансны хуулга (хх-ийн 12-13-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/2185 дугаар албан тоот,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 54-р хуудас), Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 56-р хуудас), Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого (хх-ийн 57-58-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас), Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 63-67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538000000550 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *************** нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багийн нутаг “Б*********” гэх газраас хохирогч Б.Э*******н 1 тооны улаан халзан нас нийлсэн монгол шар үхрийг хулгайлан авч 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Э*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас), гэрч М.М**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Ш.Ч***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-28-р хуудас), “Ашид Билгүүн" хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ШД-525-914290 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-35-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 09-р хуудас), 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), М.М**********гийн эзэмшлийн Хаан банкны 59*********** тоот депозит дансны хуулга (хх-ийн 12-13-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч *************** нь хохирогч Б.Э*******н 1 тооны улаан халзан нас нийлсэн монгол шар үхрийг хулгайлан авч 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.   

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *************** нь хохирогч Б.Э*******д 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч ***************г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч ***************гийн Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн талыг хүчингүй болгож, уг гэмт хэрэгт нь 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тэнсэх хугацаа бүрэн дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх хугацаа дууссан учраас шүүх тэнсэн харгалзах ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хор уршгаа арилгасан учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч нас залуу хүн. Тиймээс нийгэмшүүлэх, гэм буруугаа ойлгох, бага насны нялх хүүхэдтэй, биеийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас), Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 63-67-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2538000000550 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б****** овогт Х***********ын Б********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х***********ын Б********г 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн 2538000000550 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ХҮРЭЛБААТАР