| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05276/И |
| Дугаар | 101/ШШ2023/05581 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2023/05581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,******* 18-980 тоот хаягт оршин суух ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр овогтой гэдэг хүнээс тухайн тоотод 296 м.кв газрыг худалдан авсан. Анх авахад баруун болон хойд хэсгээр хашаагүй, баруун талд заагласан шон байсан. бид өөрсдөө хашаагаа баруун айлын *******ын зааж хэлсний дагуу барьсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-нд -иар цэг татуулан тэмдэг тавьсан. Цэг байрлалын дагуу харахад манай хэсэг газрыг *******ых ашиглаж, гэрээ дээр нь барьсан байгаа юм. Цэгийн дагуу харахад танайх манай газар дээр байна, манайх өөрийн газраа авъя гэж удаа дараа хэлсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул манай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо байгаа газраа 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл 13 жил амьдарч байна. Амьдарч байх хугацаандаа ээж маань энэ хашааг дүү бид хоёрт хувааж, хоёр хэсэг болгон өгсөн. Дүү хашаагаа зарах шаардлага гарсан. Зарах үедээ кадастрын зургийг газар дээр нь очиж хэмжилт хийлгэлгүй цэг авхуулахгүй амаар зураг авхуулж, газраа хуваалгасан байсан. Одоо манайх 0,2 хүрэхгүй газар 3 өрх, хоорондоо 1 метр хүрэхгүй зайнд гэрээ барьж амьдардаг.
Нэхэмжлэгч ******* нь гэдэг эгчээс худалдаж авсан хоёр дахь худалдан авагч юм. Манай газрын хэмжээг эгч болон ойр хавийн айлууд мэдэж байгаа. Ийм учраас газраа өгөх боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******,,, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 296 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй тухай дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023.06.23№15/788 өдрийн албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******,,, 980 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 192 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *******ны засаг даргын 2023.08.29№840 тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, газрын фото зураг, ын хөдөлмөрийн чадвар алталтын хувь, хугацаа тогтоосон акт, 18655311117436 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, 2021.09.23 өдрийн газар бэлэглэлийн гэрээ,-ийн үйлдсэн Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт, кадастрын зураг, хашаа бүхий газрын фото зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас тус шүүхэд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичиг, хавсралт зураг, мэдэгдэх хуудас,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******,,, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 296 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр тогтоогдож байна.
3. Хэрэгт авагдсан-ийн үйлдсэн Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт, кадастрын зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас тус шүүхэд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичиг зэргээс үзэхэд, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй *******ийн өмчлөлийн, нэгж талбарын дугаартай газар дээр *******ын хашаа баригдсан байх ба *******ын нэр дээр бүртгэлтэй уг хашаа бүхий газар нь нэгж талбарын дугаартай, шинэчилсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
3.1. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас тус шүүхэд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгийн хавсралтад буй кадастрын зургаас үзэхэд, мэдээллийн санд бүртгэгдсэн зургийг сансрын зурагтай харьцуулахад иргэн *******ын бодит хашаа нь иргэн *******ийн өмчлөлтийн газарт орсон талаар тодорхойлжээ.
4. Дээр дурьдсанаар *******ын бодит хашаа нь *******ийн өмчлөлийн газар дээр байгаа зөрчлийг арилгуулах арга хэмжээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас авч 2023.06.21-ний өдрийн 04/019 дугаартай мэдэгдэх хуудсыг *******д хүргүүлсэн, ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн талаараа 2023.06.23№15/788 өдрийн албан бичгээр *******т хариу өгч байжээ.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
6. Хариуцагч нь дээр дурьдсан нотлох баримтууд болон газар давхацсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тухайн газрыг өөрийн өмчлөлд авч шинэчилсэн бүртгэл хийлгээгүй, өөрийн одоо амьдарч буй газар жижиг тул хашааг буулгах боломжгүй хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарласан.
7. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг эс зөвшөөрч үндэслэлээ нотлох, аливаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******,,, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 296 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн газар дээгүүр баригдсан *******ын хашааг буулгаж, нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн газрыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА