Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, өөрийн байранд байрлах ******* ХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/иргэний бүртгэлийн дугаар: / холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,378,662.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.******* нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний одөр *******тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан зээлийн хэмжээг 6,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 6,486,424.53 төгрөг, зээлийн хүү 8,615,716.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,276,522.35 төгрөг нийт 16,378,662.91 төгрөгийг Б.Хишиг- Эрдэнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд үндсэн зээлээ төлмөөр байна. Би 6 сарын хугацаанд төлж амжихгүй. Яагаад гэвэл эм, тариа хэрэглэж байгаа. Өөрөө арай гэж тэтгэвэрийн мөнгөөр хоногоо өнгөрөөж байгаа. Нэмэгдүүлсэн хүүг ч эсэргүүцэж байна. Үндсэн зээлээсээ бүтэн нугарсан байна. Хаяг олоогүй гэж ярьж байна. Эрэн сурважилсан нэхэмжлэл дээр 2013 оны миний хаягийг өгсөн байдаг. 2013 онд байсан нь үнэн. 2014 оноос *******нд байсан. Гэтэл Чингэлтэй дүүрэгт эрэн сурвалжилсан. Би 8808 дугаар дээрээ 20 жил барьж байна. Ямар хүн аваад намайг байхгүй байна гэж хэлснийг мэдэхгүй байна. Надад санаатайгаар хүүгээ явуулаад байсан юм шиг санагдаж байна. Нөгөө хүнээсээ нэхэхгүй байж байснаа 7-8 жил явж хүүгээ бүтэн нугалчихаад нэхэмжилж байна. Би өнөөдөр гаргаад өгье гэсэн ч мөнгө алга. Би 2 жилийн хугацаанд үндсэн зээлээ төлье гэсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 6,486,424.53 төгрөг, зээлийн хүү 8,615,716.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,276,522.35 төгрөг нийт 16,378,662.91 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийн үлдэгдэл 6,486,424.53 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба холбоо барих утас, оршин суух хаяг хэвээрээ байхад үндэслэлгүйгээр эрэн сурвалжлуулж, нэхэмжлэлээ гаргах хүртэл хугацаанд хүүгээ өсгөсөн хэмээн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж, талууд маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4. ******* нь Б.*******тэй 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай цалин барьцаалан зээлдүүлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан зээлийн хэмжээг 6,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 6,500,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх ба 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 6,486,424.53 төгрөг, зээлийн хүү 8,615,716.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,276,522.35 төгрөг нийт 16,378,662.91 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.

6. Хариуцагч нь холбоо барих утас, оршин суух хаяг хэвээрээ байхад үндэслэлгүйгээр эрэн сурвалжлуулж, нэхэмжлэлээ гаргах хүртэл хугацаанд хүүгээ өсгөсөн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.*******эс зээлийн гэрээний үүрэгт 16,378,662.91 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамж 239,844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА