| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03540/И |
| Дугаар | 181/ШШ2024/00079 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00079
2024 оны 01 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2024/00079 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А Ү” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Ц,
Хариуцагч: Л.Ү-д тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг П.Цаас гаргуулах, Л.Үийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.Үийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А Ү ХЗХнь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1906\11 тоот Зээлийн гэрээ-ээр П.Ц-т30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1906/11 тоот Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Л.Ү-ийнөмчлөлийн .....................тоот бүртгэлийн дугаартай, ..................... нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, .....................тоот хаягт орших 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт орших Л.Ү-ийнөмчлөлийн .....................тоот дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг барьцаалсан байдаг.
1906\11 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч тал зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гаргахгүй Хадгаламж зээлийн хоршоог хохироосоор байна.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн баидлаар буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдриин баидлаар зээлиин гэрээнии үндсэн зээлиин төлбөрт 26,500,000 төгрөг, зээлийн хүүнд 24,697,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,939,480 төгрөг, нийт 56,136,880 төгрөгийн өр төлбөртэй байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Үндэсийг хамтран хариуцагчаар татсан болно.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т тус тус заасны дагуу 1906\11 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд П.Ц-ааснийт 56,136,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч тал 1906\11 тоот Зээлийн гэрээ гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд 1906/11 тоот Барьцааны гэрээ-нд заасан Л.Ү-ийнөмчлөлийн .....................тоот бүртгэлийн дугаартай, ..................... нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, .....................тоот хаягт орших 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт орших Л.Ү-ийнөмчлөлийн .....................тоот дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт П.Ц-аасмөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 56,136,880 төгрөгийн 4,136,880 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,000,000 төгрөгийг П.Ц-аасгаргуулах шаардлагад хариуцагч П.Ц-ынтөлөөлөгчтэй харилцан тохиролцсон болно гэжээ.
2. Хариуцагч П.Ц-ынтөлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А Ү ХЗХ-оос П.Цнь зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг авсан ба Л.Ү-ийнөөрийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ................... тоот хаягт байрлах ..................... нэгж талбарын дугаартай 496 м.кв талбайтай газар, .....................дугаартай 48 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан болно. П.Ц-ынзүгээс нэхэмжлэгч талтай тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэв.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. Үүнд:
Нэхэмжлэгчээс:Улсын тэмдэгтийн хураамжийн баримт, 2023.07.26-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №ТЗ401/115 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт, А Ү ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, №1906/11 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, улсын бүртгэлийн .....................дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн .....................дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019.06.27-ны өдрийн Л.Үээс П.Ц-толгосон итгэмжлэлүүд, зээл төлөлтийн хуваарь, А Ү ХЗХ-ны гишүүний анкет, А Ү ХЗХ-нд гишүүнээр элсэх хүсэлт, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн №26к1-3/3427 тоот албан бичиг, А Ү ХЗХ-ны №2105/02 дугаартай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл
Хариуцагч П.Цаас: 2023.08.10-ны өдрийн №1283 тоот итгэмжлэл,
Хариуцагч Л.Үээс: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.11.20-ны өдрийн №0755 тоот итгэмжлэл, 2020.01.13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгөн гүйлгээний баримт, бэлэн мөнгөний баримт, автомашин худалдах, худалдан авах, 2019.12.11-ний өдрийн итгэмжлэл, №0220755 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Л.Ү-ийнкадастрын зураг, 2019.06.26-ны өдрийн №19/10 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээ, план зураг.
Шүүгчийн захирамжаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өргөдөл, №2304/02 дугаартай итгэмжлэл, А Ү ХЗХ-ны №2304/02 дугаартай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох маргаангүй асуудлаар зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “А Ү” ХЗХ нь П.Ц-тэй2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1906/11 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн боловч гэрээнд заасны дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,697,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,939,480 төгрөг, нийт 56,136,880 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Л.Ү-ийнөмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч П.Ц-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг авсан талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж, улмаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаарх хүсэл зоригоо бичгээр илэрхийлжээ.
4. Хариуцагч Л.Ү-ийнзүгээс А Б ХХК-тай 2019 оны 6 сарын 26-ны өдөр 19/10 тоот Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын амины орон сууцаас Бумбат вилла хотхоны 37 тоот 123 мк.в талбай бүхий 1 давхар орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнийн дүнг төлөх үүрэг хүлээж тухайн гэрээг байгуулсан. Гэрээний үнийн дүн нь 1 мкв-ыг 1,950,000 төгрөгөөр тооцон, нийт төлбөр 239,850,000 төгрөг болсонтой холбоотойгоор захиалагч Л.Ү-ийнзүгээс тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан улсын бүртгэлийн Ү-2202023965, .....................дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн 3 тээврийн хэрэгслийг оролцуулан тооцож, өөрийн захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт тооцон А Б ХХК, түүний ерөнхий менежер Цэгцбаатарт шилжүүлж өгсөн. Иймд зээлийн гэрээний үүрэг хангуулах зорилгоор барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгө нь цаашид Л.Ү-дхамааралгүй. А Б ХХК-тай холбоотой гэрээний үүрэг дуусгавар болсон. Цаашид эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй байх зорилгоор барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нь Л.Ү-дхамааралгүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй, бусдаар хөрөнгөтэй холбоотой ямар нэг маргаан байхгүй гэж тайлбарлажээ.
I. Зээлийн гэрээний үүрэгт П.Ц-аас56,136,880 төгрөг
гаргуулах шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч “А Ү” ХЗХ, хариуцагч П.Цнарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №1906/11 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /1 жил/ хугацаатайгаар, сарын хүү 2,8 хувь байхаар, сар болгон төлөх нөхцөлтэйгээр зээл авсан талаар зохигчид маргахгүй байна.
2. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1-т зээлийн хугацааг 12 сар гэж, зээлийн хүүг сарын 2,8 хувь байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг П.Цаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг хариуцагч П.Ц-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Арайн үр Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч П.Ц-тэйхарилцан тохиролцож, тухайн асуудлаар маргаагүй байх тул зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
II. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар Л.Ү-дхолбогдуулан гаргасан шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч А Ү ХЗХболон П.Цнарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №1906/11 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг А Ү ХЗХболон П.Ц/2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Л.Үээс П.Ц-толгосон итгэмжлэлийн үндсэн дээр/ нарын хооронд байгуулжээ.
2. №1906/11 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу дор дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Үүнд:
-Л.Ү-ийнөмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ........................ тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зорилулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Л.Ү-ийнөмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ............................. тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..................... нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалжээ.
3. Л.Ү-ийнөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах эрх бүхий итгэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Л.Үээс П.Ц-толгосныг үндэслэн барьцааны гэрээнд Л.Үийг төлөөлж П.Цгарын үсэг зурсан байна.
4. Хариуцагч Л.Ү-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр дурдсан барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр А Б ХХК-ийн ерөнхий менежер П.Ц-тшилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр П.Ц-тшижүүлсэн зорилго нь А Б ХХК-тай 2019 оны 6 сарын 26-ны өдөр 19/10 тоот амины орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 хороо, ..................... байрлах 43 айлын амины орон сууцаас Бумбат вилла хотхоны .............тоот 123 мкв талбай бүхий 1 давхар орон сууцыг 239,850,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон.
Хариуцагч Л.Үнь үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, .................................... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зорилулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ............................. тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..................... нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 3 ширхэг автомашины хамтаар тооцон өгөхөөр тохиролцсон тул итгэмжлэлээр болон биет байдлаар хөрөнгүүдийг шилжүүлсэн.
Хэдийгээр барьцааны зүйл нь Л.Ү-ийннэр дээр бүртгэлтэй боловч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэлцлийн төлбөрт А Б ХХК, П.Ц-титгэмжлэлээр шилжүүлсэн тул энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрт тусгуулах зорилготой гэсэн тайлбар гаргажээ.
Мөн тухайн барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Л.Ү-ийнөмчлөлөөс бусдад шилжсэн гэж ойлгоод 4 жил болсон байхад П.Цнь тухайн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаанд тавьсан гэдгийг сүүлд мэдсэн. Барьцаа хөрөнгийн хувьд 2019 оны 6 сарын 26-ны өдөр байгуулсан амины орон сууц бариулах захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч талдаа шилжүүлсэн. Маргах зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан байна.
5. Хариуцагч Л.Ү-ийншүүхэд гаргасан тайлбараар барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд нь түүний өмчлөл, эзэмшлийнх биш болсон, эрх зүйн тусдаа харилцааны үр дагаварт итгэмжлэлийн дагуу П.Ц-тшилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнөөг хүртэл Л.Ү-ийнөмчлөлд улсын бүртгэлд хэвээр байгаа тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд хариуцагч гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч “А Ү” ХЗХ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Үийг итгэмжлэлээр төлөөлсөн П.Цнарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэв.
7. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. А Ү ХЗХнь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 2 үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг П.Цаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 4,136,880 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 52,000,000 төгрөгийг хариуцагч П.Цтөлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цнь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дор дурдсан барьцааны хөрөнгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:
- Л.Ү-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ................................. тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Л.Ү-ийн өмчлөлийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ................................. тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..................... нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А Ү ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-аас488,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Ү ХЗХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД