| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0147/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/148 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр хэсгийн төлөөлөгч албан тушаалтай хууль сахиулагч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн хууль сахиулагчийн эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн ... Тус уралдааны үеэр Бөмбөгөр сумын иргэн Б.******* гэгч нь өөрийн эзэмшлийн 21-01 УБҮ улсын дугаартай мицубиши Пажеро маркийн автомашинаар зөвшөөрөлгүй хурдан морь дагах гэсэн ... ******* салсныхаа дараагаар машиныхаа жолоочийн суудал руу суугаад хөдөлгүүрээ асаагаад хөдлөх гэсэн. Тэгэхээр нь би машиных нь түлхүүрийг авахаар машины руу нь дөхөж очин зүүн гараараа жолооны хүрдийг нь барьж, баруун гараараа түлхүүрийг нь сугалж авахаар үйлдэл хийхэд, машинаа шууд хөдөлгөсөн. Би машины жолооны хүрднээс барьсан байсан учир тавиагүй. Тухайн үед гишгүүр дээр нь хөлөө тавьсан байсан бууж амжаагүй. Баруун гараараа жолоочийн талын кузовны бариулаас барьсан байсан. Би хөдлөөд намайг аваад давхихаар нь машинаа зогсоо гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. *******гийн машин дотор түүний эхнэр Мөнхжаргал, уяач Цэдэнбатаа, хурдан морины унаач хүүхэд нар сууж явсан. ******* гэгч нь тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, намайг машинаас буу пиздаа минь, би явмаар байна гээд явж байгаа машинаас намайг гараараа түлхээд байсан. Мөн зүүн талын шанаа руу зангидсан гараараа нэг удаа, толгой руу хэд хэдэн удаа цохиж, үснээс зулгаасан. Би *******г машинаа зогсоо гэж удаа дараа шаардаж. мөн гуйсан. Тэгж явж байгаад гуу жалга руу дөхөөд зогссон. Тэгэхээр нь бууж машинаас буусан. Тэгтэл цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд давхисан. Ойролцоогоор 500 метр явсан ... Тухайн үед эмчид үзүүлээгүй. Миний зүүн шанаа, чамархайн хэсэгт хавдсан байсан. Өөр гэмтэл шарх үүсээгүй болохоор нь үзүүлээгүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд дээрх үйл явдлыг мэднэ, үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас ******* нь шаардлага биелүүлэлгүйгээр хэсгийн төлөөлөгч ******* машинаараа авч давхисан гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Эргэж машинд орж суусан, тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч машины түлхүүрийг авах гэтэл шууд машинаа асаагаад ийг аваад давхисан. тэгэхэд машины баруун талын урд хаалганы гишгүүр дээр нь зогсоод кабины доторх бариулаас нэг гараараа атгасан байсан. ******* гэгч нь тасгийн даргыг мөргөх шахаад явсан. ийн толгой руу гараараа цохиж байгаа харагдсан. Араас нь Баянбулаг сумын хэсгийн төлөөлөгч Наранбаатар явган гүйсэн, араас нь би тасгийн дарга бид хоёр гүйсэн. Тэгсэн боловч гүйцээгүй, тасгийн дарга буцаад машин руугаа алхаж очоод машинаа авчирсан. Би даргын машинд суугаад замаараа Наранбаатарыг аваад араас нь явсан. Тэгсэн ийг ойролцоогоор 500 м орчимд зайд авч давхиад хээр буулгасан байсан. миний толгой нүүр рүү баахан цохилоо гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... 21-01 УНД улсын дугаартай машины урд дугуйны хийг Доржготов даргыг гаргах гэтэл хөдлөөд ийг аваад давхисан, ийн толгой руу хэд хэдэн удаа цохисон гэж байсан ... Бид ******* гэгчид олон удаа шаардлага биелүүлэх талаар сануулсан, шаардлага огт биелүүлээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,
Гэрч ... Бөмбөгөр сумын хэсгийн төлөлөгч машины түлхүүрийг авах гэтэл өгөхгүй гэж эсэргүүцэн машинаа асаагаад хөдөлсөн. Тэр үед машины жолооны хүрдтэй талын урд хаалганы гишгүүр дээр зогсон нэг гараараа кабины дотор талын бариулаас барьчихсан байсан. ******* гэгч нь хөдлөхдөө Доржготов дэд хурандааг мөргөх шахаад давхисан. ийг авч давхиж байхдаа гараараа ийн толгой руу цохиж, хөлөөрөө өшиглөөд тавь пиздаа минь гээд чанга чанга дуугараад байсан. Тэр үед би машины араас гүйсэн, гүйж байхад дээрх үйл явдал болж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгэхэд ******* нь машиндаа буцаж суусан. Тэр үед машинынх нь түлхүүрийг сугалж авахаар оролдож байхад ******* машиндаа суугаад машинаа шууд асаагаад хөдөлгөөнийг эхэлсэн. Тэр үед машинаас бууж амжаагүй, жолоочийн хаалганы гишгүүр дээр зогсож байсан. ийг авч давхихдаа жолооны хүрдээ хоёр тийш нь хүчтэй нуг нуг дарж байгаа харагдсан. машины кузовны бариулаас зууралдаастай яваад байсан. Араас нь Баянбулаг сумын хэсгийн төлөөлөгч Наранбаатар уг үйлдлийг таслан зогсоохоор гүйсэн боловч машиныг гүйцээгүй. ******* ийг авч давхиж байгаад алсуур тойрон эргээд над руу хөдөлгөөний чиглэл хандсан. Тухайн үед би утсаар яриад явж байсан юм. Машин над руу чиглээд тулж ирэхэд нь энэ дайрах юм байна гэж бодоод хажуу тийш зайлж гүйсэн. Энэ үед *******гийн машины жолоочийн талын гишгүүр дээр зогсоод *******гийн уг үйлдэлийг зогсоохоор ноцолдоод явсан. Намайг дайрахыг завдсанаас цааш явсаар 200 метр гаруй газар яваад үерийн ганга, эрэг дээр тулаад зогссон. Ингээд буугаад түүнийг орхисон. ... ******* нь ийн толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохиж авсан байсан бөгөөд ийн дух орчимд хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн үед машины *******гийн талын буюу урд талын хаалга нь онгорхой байсан. түүний машины рульнээс бариад авсан байсан юм. Тэгээд тэр , ******* хоёр рультэй булаацалдаад ойролцоогоор 200-300 метрийн зайд явахад түүний машины түлхүүрийг татаж аваад буусан юм. Тэгээд ******* шууд цаашаагаа тэр чигээрээ яваад гараан дээр очиж буцаад бариа хүртэл явчихаад ирсэн юм. Буу явмаар байна гэж хэлээд *******, ыг баруун гараараа түлхээд мөн тохойлдоод байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... тэр үед машины гишгүүр дээр зогсож байсан учир буулгүйгээр гишгүүр дээр зогсоод явсан. Би хэсэг явж байгаад ийг буулгасан. Цагдаагийн албан хаагчийн шаардлагын үл биелүүлсэн минь миний буруу юм, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,
Цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 17-18, 20/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-28/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/,
Шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-82, 86-91/,
Хохирогч шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр хэсгийн төлөөлөгч албан тушаалтай хууль сахиулагч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн, хууль сахиулагчийн эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Н. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Б.*******гийн 2 тооны эр үхэрийг түүнд буцаан олгож Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 01 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******гийн 2 тооны эр үхэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА