| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00158/И |
| Дугаар | 157/ШШ2024/00015 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2024/00015
2024 01 24 .157/ШШ2024/00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч П.Цогзолмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* овогт Шагжсүрэнгийн *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох
-гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг,
-оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг,
-эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг,
-өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг,
-гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хариуцагч С.*******аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******
Хариуцагчийн өмгөөлөгч , /цахим/
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогт *******ын ******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.62 хувийн согтолттойгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэн сумын төвөөс 8 км-ийн зайд "Киа Бонго-З” маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнөөс иргэн н дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон бөгөөд С.*******ыг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар тус хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох миний гаргасан нэхэмжлэл буюу дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлыг нэхэмжилсэн боловч хэлэлцэлгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан билээ. С.******* нь өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргасан байсан боловч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах гомдлоосоо татгалзсанаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 226/2021/ШЗ/01 дугаар захирамжаар С.*******д холбогдох 2039003200252 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна. Улмаар С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг гарган Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/199 дугаар захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасуулжээ. С.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/199 дугаар захирамжид тодорхойлсон байна. Тус Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гаргаж өгөн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд нэгтгэн тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсөний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн. Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар маш олон удаа ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензин түлшний зардал 783,644 төгрөг болсон. Хариуцагч С.******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан тул 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Манай гэр бүл таван хошуу малтай, мал маллаж түүний үр шимээр амьдардаг бөгөөд бог малаа малчин хөлсөлж, харин бод малаа миний талийгаач нөхөр маань өөрөө маллаж байсан юм. Одоо бод мал маллах хүнгүй болсон бөгөөд би бага насны дөрвөн хүүхдийн хамт үлдээд байна. Иймээс миний том хүү ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл буюу 2030 оныг дуустал малчин хөлсөлж бод малаа маллуулахаас өөр аргагүй байдалд орсон тул 2020 оны 08 дугаар сараас эхлэн бод мал /үхэр, адуу/ маллах хоёр малчин тус бүрийг нь одоогийн ханшаар 1 сарын 500,000 төгрөгний хөлсөөр авч ажиллуулж байна. Хоёр малчин хөлсөөр авч ажиллуулж эхэлснээс хойш буюу 2020 оны 08 дугаар сараас 2030 оныг дуустал хоёр малчны цалин одоогийн ханшаар нийт 125,000,000 төгрөг болж байна. Уг гэмт хэргийн улмаас манай гэр бүлд хүнд гарз хохирол учирсан бөгөөд сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна.
Иймд оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, мөн уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, том хүү ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500,000 төгрөгийн хөлсөөр авч ажиллуулах цалин хөлс болох 125,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 151,288,202 (Нэг зуун тавин нэгэн сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /1хх-ийн 01-02/,
2.Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Ш.*******д оршуулгын зардал болон бусад хохиролд 33,294,410 төгрөгийн хохирол төлбөр төлсөн юм. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхээс дүгнэхдээ “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 30,706,037 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтаар нотлогдож байна. Оршуулгын зардлын зөрүү болох 4,504,558 төгрөгийн баримт нь нотлох баримтгүй, бусад зардал нь оршуулахтай холбоотой зайлшгүй зардал биш байна” гэж дүгнэсэн. Хохирогч нарт сүүлд иргэний хэрэгт өгсөн нотлох баримт байсан бол тухайн анхан шатны шүүх хурал болох үедээ л өгөх байсан байх. Гэхдээ тэр үедээ өгөөгүй, сүүлд бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн эсэхэд эргэлзээ төрж байна.
-Оршуулгын зардлын зөрүүг төлөх эсэх асуудал нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.
-Мөн нэхэмжилсэн бензиний зардал 783,644 төгрөгийн нотлох баримтуудыг урьд нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гаргаж өгч байгаагүй, сүүлд бүрдүүлсэн баримт байна гэж үзэж байгаа тул үндэслэлгүй баримтууд байх тул миний бие төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна.
-Мөн өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг бол хохирогч тал хуулийн байгууллагад эрх ашгаа хамгаалуулах гэж сайн дураараа гаргасан зардал учраас би тэрхүү зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.
-Малчны цалин 125,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэхүү зардал нь ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй, хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй зардал байна гэж үзэж байгаа тул үүнийг хариуцан төлөхөөс татгалзаж байна.
-Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг мөн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч Ш.*******гийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг хүлээн авна уу.” гэжээ. /1хх-ийн 67/
3.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 55,288,202 (Тавин таван сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулах. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, мөн уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, том хүү ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500,000 төгрөгийн хөлсөөр авч ажиллуулах цалин хөлс болох 125,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 151,288,202 төгрөгийг С.*******аас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд өмнө нь гаргасан билээ.
Хохирогч нас барсан тул түүний хор уршиг хэзээ ч арилахгүй юм. Тиймээс эхний ээлжид одоогийн байдлаар гарсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна.
Өмнө нь том хүү ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500,000 төгрөгийн хөлсөөр авч ажиллуулах цалин хөлс болох 125,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан юм.
Энэхүү 2 малчин нь 2022 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан бөгөөд 2020 оны 8 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27 сар ажиллаж, цалингаа авсан. Малчин тус бүр 1 сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд малчны хөлсөнд сар бүр 1,000,000 төгрөг буюу нийт 27,000,000 төгрөгийг малаа маллуулсны хөлсөнд өгсөн байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 1 сарын 500,000 төгрөгийн цалингаар өөр адуучин хөлслөн 2023 оны 03 сар хүртэл 4 сар ажиллуулсан бөгөөд нийт 2,000,000 төгрөгийн цалин гэж өгсөн.
Өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2030 оныг дуустал малчин хөлсөөр авч ажиллуулах цалин хөлсийг нэхэмжилж байсан бол одоо нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2023 оны 02 дугаар сарыг дуустал малчдад өгсөн цалин хөлсийг багасгаж нэхэмжилж байгаа юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар миний бие бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд малаа маллуулж, хүүхдүүдээ тэжээхийн тулд зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон юм. Зах зээлийн энэ үед үнэгүй надад туслах хүн олдохгүй гэдгийг анхааралдаа авахыг хүсч байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гаргаж өгсөн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд нэгтгэн тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн.
Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар маш олон удаа ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензин түлшний зардал 783,644 төгрөг болсон.
Хариуцагч С.******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан тул 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн.
Уг гэмт хэргийн улмаас манай гэр бүлд хүнд гарз хохирол учирсан бөгөөд сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна.
Иймд Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 55,288,202 (Тавин таван сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /4хх-ийн 138-139/
4.Нэхэмжлэгч Ш.******* 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлдээ: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 147,588,202 (нэг зуун дөчин долоон сая таван зуун наян найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулах. Үүнд:
Малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг,
Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг,
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг,
Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 102,300,000 төгрөг.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийхээр шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн.
Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13/6552 дугаар албан тоотоор “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн A/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасны дагуу Иргэний хууль, холбогдох журам, аргачлалыг үйл ажиллагаанд баримтлан ажиллахыг хүсье” гээд хууль тогтоомжид заасны дагуу зэрэглэл тогтоох шаардлагагүй гэж үзсэн байна.
Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт болон холбогдох журамд заасны дагуу өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч буюу миний нөхөр нас барснаар миний бие бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд малаа маллуулж, хүүхдүүдээ тэжээхийн тулд зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон юм. Зах зээлийн энэ үед үнэгүй надад туслах хүн олдохгүй гэдгийг анхааралдаа авахыг хүсч байна.
Тиймээс 2 малчин авч ажиллуулсан юм. Тус 2 малчин нь 2020 оны 8 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27 cap ажиллаж, цалингаа авсан. Малчин тус бүр 1 сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд өнөө цагт ийм цалин хөлсөөр ажиллах малчин олдохгүй. Малчны цалин хөлсөнд cap бүр 1,000,000 төгрөг зарцуулж байсан бөгөөд дээрх хугацаанд нийт 27,000,000 төгрөгийг малаа маллуулсны хөлсөнд өгсөн байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 03 дугаар cap хүртэл 1 сарын 500,000 төгрөгийн цалингаар өөр адуучин хөлслөн 4 cap ажиллуулсан бөгөөд нийт 2,000,000 төгрөгийн цалин өгсөн. Тиймээс малчны цалинд нийт 29,000,000 төгрөг зарцуулаад байна. Хэрэв хохирогч амьд байсан бол ийм зардал хэзээ ч гарахгүй билээ.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гаргаж өгөн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд нэгтгэн тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн байна. Иймд оршуулгын зардлын үлдэгдлийг нэхэмжилж байгаа юм.
Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох би маш олон удаа өөрийн сумаас Хэнтий аймгийн төвд ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензин түлшний зардал 783,644 төгрөг болсон. Хэрэв гэмт хэрэг гараагүй бол ингэж олон удаа аймгийн төв явах шаардлага байхгүй юм.
Хариуцагч С.******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зевшөөрөхгүй байсан учраас надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан тул 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн.
Хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бөгөөд гэр бүлийн гишүүн болох миний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр нь 102,300,000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 147,588,202 (нэг зуун дөчин долоон сая таван зуун наян найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний 10 дугаар тогтоол “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай”
2.Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээлийн нэгдсэн сан бүхий цахим хуудас (1212.mn)-наас авсан “Хүн амын дундаж наслалтын улсын дүн” гэжээ. /5хх-ийн 47/
5.Нэхэмжлэгч Ш.******* 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлдээ: “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөх төлбөр нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулах. Үүнд:
Малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг,
Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг,
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг,
Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосон учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийхээр шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн.
Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13/6552 дугаар албан тоотоор “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн A/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасны дагуу Иргэний хууль, холбогдох журам, аргачлалыг үйл ажиллагаанд баримтлан ажиллахыг хүсье” гээд хууль тогтоомжид заасны дагуу зэрэглэл тогтоох шаардлагагүй гэж үзсэн байна.
Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт болон холбогдох журамд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосон байна.
Тиймээс хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бөгөөд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр нь 122,760,000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч буюу миний нөхөр нас барснаар миний бие бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд малаа маллуулж, хүүхдүүдээ тэжээхийн тулд зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон юм. Зах зээлийн энэ үед үнэгүй надад туслах хүн олдохгүй гэдгийг анхааралдаа авахыг хүсч байна.
Тиймээс 2 малчин авч ажиллуулсан юм. Тус 2 малчин нь 2020 оны 8 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27 cap ажиллаж, цалингаа авсан. Малчин тус бүр 1 сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд өнөө цагт ийм цалин хөлсөөр ажиллах малчин олдохгүй. Малчны цалин хөлсөнд cap бүр 1,000,000 төгрөг зарцуулж байсан бөгөөд дээрх хугацаанд нийт 27,000,000 төгрөгийг малаа маллуулсны хөлсөнд өгсөн байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 03 дугаар cap хүртэл 1 сарын 500,000 төгрөгийн цалингаар өөр адуучин хөлслөн 4 cap ажиллуулсан бөгөөд нийт 2,000,000 төгрөгийн цалин өгсөн. Тиймээс малчны цалинд нийт 29,000,000 төгрөг зарцуулаад байна. Хэрэв хохирогч амьд байсан бол ийм зардал хэзээ ч гарахгүй билээ.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гаргаж өгөн хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд нэгтгэн тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн байна. Иймд оршуулгын зардлын үлдэгдлийг нэхэмжилж байгаа юм.
Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох би маш олон удаа өөрийн сумаас Хэнтий аймгийн төвд ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензин түлшний зардал 783,644 төгрөг болсон. Хэрэв гэмт хэрэг гараагүй бол ингэж олон удаа аймгийн төв явах шаардлага байхгүй юм.
Хариуцагч С.******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан тул 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөх төлбөр нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоол “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай”
2. Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээлийн нэгдсэн сан бүхий цахим хуудас (1212.mn)-наас авсан “Хүн амын дундаж наслалтын улсын дүн” гэжээ. /5хх-ийн 122-123/
6.Хариуцагч С.Отгожаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би хөдөө мал малладаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний өмгөөлөгч нар оролцоно.” гэжээ. 5хх-ийн 169/
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 168,048,202 төгрөг нэхэмжилсэн. Үүнд малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,9644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ танилцуулахад ******* овогт *******ын ******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.62 хувийн согтолттойгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэн сумын төвөөс 8 км-ийн зайд “Киа Бонго-3” маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнөөс иргэн н дээгүүр машинтайгаар гарч дайран амь насыг нь хохироосон бөгөөд С.*******ыг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. С.******* нь өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргасан байсан боловч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах гомдлоосоо татгалзсанаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дутаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар С.*******д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг гарган Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 199 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасуулсан. С.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 199 дугаартай шүүгчийн захирамжид тодорхойлсон байдаг. Тиймээс энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн. Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13/6552 дугаар албан тоотоор “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн A/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасны дагуу Иргэний хууль, холбогдох журам, аргачлалыг үйл ажиллагаанд баримтлан ажиллахыг хүсье” гээд хууль тогтоомжид заасны дагуу зэрэглэл тогтоох шаардлагагүй. Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж шүүх шинжилгээний байгууллага үзсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн гэр бүлийн гишүүний хувьд Иргэний хуульд өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг сүүлд ихэсгэсэн. Хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бөгөөд гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч Ш.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр нь 122,760,000 төгрөг болж байгаа тул үүнийг нэмж нэхэмжилж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар хохирогчийн гэр бүлийн гишүүн, нэхэмжлэгч Ш.******* нь бага насны 4 хүүхэдтэй үлдсэн. Тэгээд хүүхдүүдээ тэжээхийн тулд малаа маллах шаардлагатай учраас зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл талийгаач өөрөө малаа малладаг байсан. Зах зээлийн энэ үед үнэгүйгээр, цалин авахгүйгээр мал маллахад туслах хүн олдохгүй гэдгийг шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Тиймээс адуу болон үхрээ маллуулахаар 2 малчин авч ажиллуулсан. Тус 2 малчин нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27 cap ажиллаж, цалингаа авсан. Малчин тус бүр 1 сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байгаа. Өнөө цагт ийм цалин хөлсөөр ажиллах малчин олдохгүй. Тухайн үед 550,000 төгрөг байсан. Малчны цалин хөлсөнд cap бүр 1,000,000 төгрөг зарцуулж байсан нь дээрх хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 27,000,000 төгрөгийг малаа маллуулсны хөлсөнд өгсөн. Ингээд энэ хоёр малчин Ш.*******гийн малыг маллахаа больсон. Тиймээс ядаж адуугаа маллуулах малчин хөлсөлж авах хэрэгтэй болсон. Ингээд 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 03 дугаар сар хүртэл 1 сарын 500,000 төгрөгийн цалингаар өөр адуучин хөлслөн 4 сар ажиллуулаад нийт 2,000,000 төгрөгийн цалин өгсөн. Тиймээс малчны цалинд нийт 29,000,000 төгрөг зарцуулсан. Хэрвээ хохирогч амьд байсан бол ийм зардал хэзээ ч гаргахгүй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад оршуулгын зардлын холбогдох баримтуудыг гарган хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэхүү зардлыг нэгтгээд тооцоолохдоо 4,504,558 төгрөгөөр дутуу бодож өгсний улмаас хариуцагч оршуулгын зардлын төлбөрийг 4,504,558 төгрөгөөр дутуу төлсөн. Иймд оршуулгын зардлын үлдэгдлийг нэхэмжилж байгаа. Мөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч, прокурор шүүх дуудсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Ш.******* маш олон удаа Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Хэнтий аймгийн төвд ирж, очиж байсан. Ирж, очих бензиний зардал 783,644 төгрөг болсон. Хэрэв гэмт хэрэг гараагүй бол ингэж олон удаа явах шаардлага байхгүй байсан. Хариуцагч С.******* нь мөрдөн шалгах явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас нэхэмжлэгч Ш.******* өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Тийм учраас 11,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авч ажиллуулсан.
“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэхэмдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор 99,000,000 төгрөг болж байгаа. Харин нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу талийгаач 34 нас 1 сартайдаа нас барсан, хамгийн сүүлийн үеийн хүн амын статистик үзүүлэлтээр 2023 оны байдлаар Монгол Улсад дундаж наслалт 71.3 байгаа. Насны зөрүү нь 37.2 болж байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 122,760,000 төгрөг болж байна. Иймд аль ашигтайгаар нь гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 122,760,000 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулна.
Иймд хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулж, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулж өгнө үү.” гэв.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан 168,048,202 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь С.******* нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө нэхэмжлэгч Ш.*******гийн гэр бүлийн гишүүн гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс түүний холбогдсон хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод хуульд заасан холбогдох ял шийтгэлийг оногдуулсан. Тийм учраас Ш.*******гийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрийн гэр бүлийн гишүүн нас барснаас болж мал ахуйгаа маллуулах малчин нэмж авах зайлшгүй шаардлага үүссэн байдаг. 2020 оны 08 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд , гэсэн хүмүүсээр малаа маллуулсан. Тухайн малчныг авч ажиллуулсан талаарх хөдөлмөрийн гэрээ болон цалин хөлс олгож байсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Оршуулгын зардалтай холбогдолтой баримтуудыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргаж өгсөн. Үүнээс 4,504,558 төгрөгийг гаргаж өгсөн боловч шүүхээс хангаагүй шийдвэрлэсэн. Нэгэнт дээрх оршуулгын зардалтай холбогдолтой баримтууд авагдсан байгаа учраас үүнийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Ш.*******гаас хэрэг гарснаас хойш анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Хэнтий аймгийн төв хүртэлх хугацаанд нийтдээ 783,644 төгрөгийн бензин шатахууны тодорхой зардлууд гарсан. Энэ баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Энэхүү баримтуудыг бүрдүүлэхдээ Хэнтий аймгийн Баянмөнх сумын нэг шатахуун түгээх станцаас нотлох баримтын шаардлага хангуулж зарцуулсан бензин тосныхоо зардлын баримтуудыг гаргаж өгсөн. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулж өмгөөлөгч миний бие болон өмгөөлөгч ******* нарыг хууль зүйн туслалцаа авсан байж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль зүйн туслалцаа авах бүрэн эрхтэй. Үүний дагуу нийтдээ өмгөөлөгчийн зардалд 11,000,000 төгрөгийг гаргасан. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн төлсөн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцоод шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хуулийн заалттай учраас эдгээрийг гаргуулах хүсэлтэй байна гэж үзэж байгаа. Иймд эдгээр зардлуудыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулж, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулж өгнө үү.” гэв.
9.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ингээд энэ хэрэг нэлээд удаан хугацаанд хэлэлцэгдэж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагууд нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох баримтаа хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж өгөх, өөрөө нэхэмжлэлийн шаардлага, нотлох үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй. Тухайн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хуульд заасан арга хэрэгслээр цугларсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн байр сууриас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцдог. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбараа хэлсэн. Үүний 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлага оршуулгын зардлыг нэгтгэн тооцоолохдоо дутуу бодож өгсний улмаас 4,504,558 төгрөгийг нэхэмжилдэг. Нөгөө нь гэм хорын хохирол гаргуулах гол үндсэн нотлох баримтууд нь 88 дугаартай *******д холбогдох шийтгэх тогтоол дээр эрүүгийн хэргийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд, мөн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 88 дугаартай шийтгэх тогтоолд оршуулгын зардлын талаар дүгнэж бичихдээ оршуулгын зардлын зөрүү болох 4,504,558 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтгүй гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн асуултад хохирогч хариулахдаа би анх өмгөөлөгчтэйгөө уулзаагүй байхдаа гараараа тооцоолж бодож өгсөн. Харин өмгөөлөгч маань программ дээр бодоод ийм болсон гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагынхаа 4,504,558 төгрөгийг хэлсэн байдаг. Иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтууд эрүүгийн хэргээс хуулбарлаж ирсэн баримтуудыг нэгтгэж тооцохоор энэ зөрүү ерөөсөө бодогдож харагддаггүй. Ш.*******гийн зүгээс 30,996,858 төгрөгийн хохирлын баримт авагдсан байдаг гэж шүүх тооцоод С.******* хохирогчид 33,294,410 төгрөгийг төлж барагдуулсан. Тэгэхээр хавтаст хэрэгт байгаа баримтуудаас 3,294,410 төгрөгийг давуулж төлсөн ийм байдал нотлох баримтуудаас харагддаг. Ийм учраас нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг манайхаас зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байгаа. Бензин түлшний зардал 783,644 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ талаарх шүүх хуралдааны тэмдэглэл, падаан гэсэн баримтууд авагдсан байгаа. Энэ дээр хохирогч аймгийн төв рүү ямар машинтай явсан бэ гэдэг асуултад 77-88 дугаартай машинтай явж байсан гэж хариулдаг. Гэтэл иргэний хэрэгт гаргаж өгсөн баримтууд 3 өөр машины баримт авагдсан байдаг. Хохирлын мөнгөнд бензин шатахууны мөнгө багтсан уу гэдэг асуултад тийм гэж хариулсан байдаг. Сүүлд Ш.******* шүүх хуралдаанд хариулахдаа бүрдүүлж өгсөн баримт тухайн үедээ энэ цаг хугацааны баримтаа авч чадаагүй байсан гэж тайлбарладаг. 1-р хх-ийн 16-24 дүгээр хуудасны падааны он, сар, өдөр, 3-р хх-ийн 126-141 дүгээр хуудасны цагдаа, шүүх дээр ирж гарын үсэг зурж байсан. Энэ баримтуудаас харахаар яалт ч үгүй сүүлд нөхөж бүрдүүлсэн баримтууд болох нь нотлогдож байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлтэй нийцэхгүй байгаа учраас нотлогдохгүй байна гэсэн байр суурьтай оролцож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргаж цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн баримт харагдаж байгаа. Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг төлнө. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэсэн заалтууд байдаг. Тэгэхээр өмгөөллийн хөлс нэхэмжилж байгаа асуудал дээр эдгээр заалтууд хамаарахгүй. Эд хөрөнгөд учирсан бодит хохирол зайлшгүй гарах ёстой байсан хохиролд тооцогдохгүй учраас өмгөөлөгчид төлсөн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байна. Өмгөөлөгчид төлсөн хөлсний талаарх баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Сүүлд хэрвээ бүрдүүлж өгсөн байлаа гэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байгаа. Малчин хөлсөлж ажиллуулсан гэж байна. Малчин хөлсөлж ажиллуулсан талаарх гарын үсгийн зөрүүтэй байдлууд ажиглагдаж байсан. Өмнөх шүүх хурлууд дээр хэлэлцэгдээд шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд байх туслах малчин, 33-р хуудсанд малчны цалин гэсэн гарын үсгүүд ын гарын үсэг биш. Мөн 3 гарын үсэг гарсан байдаг. Тэгэхээр тухайн цаг хугацаанд байгуулагдсан гэрээ гэж тайлбарлаад байгаа боловч Ш.******* сүүлд шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарлахдаа үүнийг нөхөж бичүүлсэн юм гэж хэлдэг. Ингээд шинжээчийн дүгнэлт болон Ш.*******гийн өөрийнхөн тайлбараар сүүлд бүрдүүлсэн нотлох чадвараа алдсан ийм баримт байгаа учраас өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэл гаргасан. Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 1 дүгээрт санаатай биш, болгоомжгүй гэмт хэргийн ангилалд гэмт хэргийг үйлдсэн. Мөн сэтгэцийн хор уршиг гэдэгт сэтгэцийн журам дээр гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэсэн гол нэр томьёоны тодорхойлолт байдаг. Нэхэмжлэгч иргэний хэрэгт заавал хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтуудаар нотлох учиртай. Жишээ нь эмнэлгийн бичиг баримт шаналал зовуурийнх нь зэрэг үнэхээр нийгэмд, нийгмийн байр сууриа алдсан ч байдаг юм уу, бусадтай хэвийн харилцах чадваргүй болчихоод байгаагаа нотлох учиртай. Ингэж нотлоогүйгээр шууд тогтоох боломжгүй. Иргэний хуулийнхаа зарчмаар нотолгооны хэрэгслээр нотлогдож байж нэхэмжлэлийн шаардлагын дүн өөрөө нотлогдоно гэж үзэж байгаа учраас сэтгэл санааны хохирлыг зөвшөөрөхгүй байр суурьтай оролцож байгаа.
Иймд хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
10.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс 2 үндэслэлээр тайлбараа хэлье. Тухайн оршуулгын зардалтай холбоотой бензиний зардал төлбөрийг нэхэмжилж орж ирсэн. Орж ирэхдээ баримтаа хүснэгтэлж гаргаж ирээд тэрэнтэй холбоотойгоор падаан, тодорхойлолт маягаар аваад ирсэн. Гэтэл Монгол Улсын хэмжээнд цахим Монгол гэдэг Улс даяар хөгжөөд бүх юм цахимжчихаад байж байна. Гэтэл бүх л шатахуун түгээх станц гарсан зардалтай холбоотой Е-баримтаар гаргаж байгаа. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Гэтэл үүнтэй холбоотой баримт огт ирээгүй. Үнэхээр тухайн үед авч чадаагүй байж болно. Гэтэл цаад шатахуун зарж байгаа шатахуун түгээх станц нь өөрөө тухайн цахим дээрээ бүртгээд цаанаа Татварын ерөнхий газар бүртгэлтэй явж байдаг. Үүнийг татварын холбогдох татварын газраас нь Е-баримтыг авах боломжтой. Тэгтэл боломж байхгүй. Зүгээр өөрөө хүснэгтэлж оруулж ирээд үүнтэй холбоотойгоор падаанаар нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Үнэхээр Е-баримт гарах боломжтой байсан. Е-баримтаа хаячихсан ч гэдэг юм уу, алга болгочихсон ч гэдэг юм уу, ямар нэг шалтгаан байвал тэрийг татварын газраас аваад нөхөөд өгчих боломжтой байсан. Энэ баримт нь хангалтгүй байгаа учраас бензинтэй холбоотой зардлыг гаргах боломжгүй. Нотлох баримт нь хангалтгүй байна. Хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзээд байгаа. Хэргийн үйл баримт маань 2020 оны 07 дугаар сард болсон. Энэ үйл баримтаас хойш сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжилж орж ирсэн байдаг. Нэхэмжлэх эрх нь нээлттэй. Үүнийг ойлгож байгаа. Гэхдээ нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа ч гэсэн тухайн нэхэмжилж байгаа үндэслэл тухайн холбогдох баримтуудаа шүүхэд өгч нотлох үүргээ нөгөө тал хүлээж орох үүрэгтэй. Нотлох баримттай холбоотой 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал гээд 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг хавсралтаар гаргаад тухайн журмын дагуу шүүхийн практик дээр ч гэдэг юм уу, мөрдөн байцаалтын шатан дээр энэ асуудал хэлэлцэгдээд явж байгаа. Гэхдээ тухайн журмаар энэ асуудал маань өөрөө хэлэлцэгдэхээр заасан байдаг. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүд нь учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ гээд тухайн журам дээр заасан. Цаашлаад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах сэтгэцийн эмгэгийг арилгахад энэ журам нийцсэн байна. Энэ 2 үндэслэл байна. Тухайн шүүхээс гаргаж байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 1 дүгээрт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, 2 дугаарт нь сэтгэцийн эмгэгийг арилгах эсэх энэ 2 зорилгод нийцсэн байж нөхөн төлбөрийг гаргана гээд тухайн журмын 1.3-д заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлээд байгаа сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлага нь эрүүл мэндийг хамгаалах байдлаар орж ирээд байгаа юм уу, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгоор орж ирээд байгаа юм уу үндэслэл нь тодорхойгүй байна гэж үзээд байгаа. Тодорхой байх ёстой. Үнэхээр энэ хүн эрүүл мэндийн байдлаар хохироод эрүүл мэндийн байдал ийм нөхцөл байдалд орсон. Сэтгэцийн эмгэгийг арилгамаар байна гэх юм бол тухайн нөхцөл байдал нь сэтгэцийн ямар эмгэг нөхцөл байдлын хүнд өөрчлөлт өгсөн юм бэ гэдгээ тодорхой орж ирэх ёстой байсан. Гэтэл ерөнхий байдлаар орж ирж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. өмгөөлөгч хэлсэн. Сэтгэл санаа зөрчигдсөн хор уршиг гэдэгт тухайн гэмт хэргийн хохирогч гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар сэтгэцийн эмгэгтэй амьдралын чанар муудсаны улмаас бусадтай хэвийн харьцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь ч гэдэг юм уу олон үндэслэл байна. Энэ бүх нөхцөл байдлын улмаас хохирогч өөрөө сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж журам дээр заасан байгаа. Сэтгэцийн эмгэг гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг, учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно гээд нэр томьёо журамд заасан. Сэтгэцийн эрүүл мэнд гэж хүний сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицох, хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэх, нийгэмд оруулж чадахуйц байдлыг ойлгоно гэсэн байдаг. Тэгэхээр Ш.*******гийн хувьд яг ямар нөхцөл байдал хэвийн бус болж алдагдчихаад байгаа вэ, эрүүл мэндийн байдал алдагдчихаад байгаа юм уу, сэтгэцийн эмгэгийн байдал алдагдчихаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Ингээд 3 дугаар 3.1.3-д юу гэж заасан гэхээр сэтгэцийн эмгэг гэдгийг улсын ангиллын сэтгэх зан үйлийн эмгэгийн эмгэгүүд бүлэгт заасан оношилгооны хэмжээгээр оношилж болох бүх өвчнийг хэлнэ. Тэгэхээр манай талаас хэлээд байгаа нэг үндэслэл нь Ш.*******гийн сэтгэл санааны нэхэмжлэлийн шаардлага нь эрүүл мэндийн байдлаа алдсан байгаа юм уу, сэтгэцийн эмгэгийн байдал нь алдагдсан байгаа юм уу? Яг аль байдлаараа нэхэмжлэл нь яваад байгаа юм. Сэтгэцийн эмгэгийн байдал алдагдсан гэж байгаа бол тухайн сэтгэцийн эмгэгийн байдалтай холбоотой ямар нэгэн өвчин байгаа талаар нотлох баримт нь байхгүй байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хэвийн ажиллаж, сурах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэх хувь нэмрээ оруулах ч гэдэг юм уу бусад энгийн хүмүүс шиг хэвийн байдлын чадвар нь алдагдсан гэдгийг ямар байдлаар нотлоод байгаа юм гэдэг баримт байхгүй учраас үүнийг гаргах боломжгүй байна.
Иймд хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
11.Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийнхөө хонь, адууг малладаг. Би Ш.*******гийн адууг талийгаачийг амьд байхад хөлсөөр малладаг байсан. Талийгаачаас хойш адууг нь маллаж байгаа. Би давхар өөрийнхөө малыг малладаг. Нэг сард 500,000 төгрөгийн цалин авдаг. Адуу харах өөр хүн байхгүй. Цалингаа тогтмол авдаг байсан. Ш.*******гийн сэтгэл санаа маш хэцүү байсан. Надад малчны тамга бий, цалингаа би бэлнээр аваагүй, бэлнээр цалин авсан гэсэн хүснэгт мэдэхгүй.” гэв.
12.Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийнхөө хонь, үхэр, адууг малладаг. 2010 оноос талийгаачийн малыг маллаж байсан. Талийгаач өнгөрснөөс хойш талийгаачийн хонь, үхрийг цуг малладаг, сард хонь малласан 500,000 төгрөг, үхэр малласан 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг авдаг. Талийгаач өнгөрснөөс хойш үхрийг нь маллаж байгаад энэ жил үхрийг буцааж Ш.*******д өгсөн. Талийгаачийн хонийг маллаж байгаа. Миний гарын үсэг биш гэдэг асуудал нь манай эхнэр миний өмнөөс ганц нэг удаа миний гарын үсгийг зурсан байсан. Би цалингаа бэлнээр ч авна, дансаар ч авдаг. Мөнгө хэрэг болсон үедээ авдаг байсан.” гэв.
13.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын ар гэрт нөхөж баршгүй хохирол учруулсан учир нэхэмжилж буй мөнгийг өгөх ёстой гэж үзлээ.” гэв.
14.Нотлох баримт:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас:
-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 4-12/,
-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/199 дугаартай “Хорих ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 14-15/,
-Шатахууны баримт /1хх-ийн 16-25/,
-Өмгөөлөгч *******тай 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ /1хх-ийн 26-27/,
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тай байгуулсан “Туслах малчин /Үхэр/”-ы гэрээ /1хх-ийн 28-32/,
-Малчны цалин /1хх-ийн 33/,
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тай байгуулсан “Туслах малчин /Адуу/”-ы гэрээ /1хх-ийн 34-38, 227-231/,
-Малчны цалин /1хх-ийн 39/,
-Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 72/,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШЗ2021/00460 дугаартай “хүсэлтийг хэсэгчлэн хангаж, нотлох баримт гаргуулах тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 100-105/,
-2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ /1хх-ийн 112-114/,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 157/ШЗ2021/00463 дугаартай “хүсэлтийг хэсэгчлэн хангаж, нотлох баримт гаргуулах тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 118-121/,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 94 дугаартай мал тооллогын тодорхойлолт, 2019, 2020 оны малын А данс /1хх-ийн 151-155/,
-Ш.Өлзийбаярын тодорхойлолт /1хх-ийн 160/,
-талийгаач гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 161-224/,
-2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримт хүлээн авсан тухай” тэмдэглэл /1хх-ийн 226/,
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тай байгуулсан “Туслах малчин /Хонь, Үхэр/”-ы гэрээ /1хх-ийн 232-239/,
-Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх-ийн 240-250/,
-Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /2хх-ийн 1-45/
-Талийгаач гийн өргөмжлөлүүд /2хх-ийн 46-83/
-2039003200252 дугаартай эрүүгийн хэргийн нотлох баримтууд /2хх-ийн 84-94/,
-Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 135/,
-Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай /Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах тухай” дүгнэлт /2хх-ийн 149-150/
-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/199 дугаартай “Хорих ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамж /2хх-ийн 151-153/,
-Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого /2хх-ийн 171-180/,
-Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ТЭ/180/2021/ШЦТ/88 дугаартай шүүхийн хуралдааны тэмдэглэл /2хх-ийн 204-250, 3хх-ийн 1-7/,
-ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3хх-ийн 8-10, 123-125/,
-, М.Мөнхгэрэл, М.Баярт-Од, М.Тодгэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 119-122/,
-Эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-ийн 127-129/,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тай байгуулсан “Туслах малчин /Адуу/”-ы гэрээ, малчны цалин /3хх-ийн 143-151/,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тай байгуулсан “Туслах малчин /Үхэр/”-ы гэрээ, малчны цалин /3хх-ийн 152-157/,
-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 158, 163, 191/,
-2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкны тодорхойлолт /4хх-ийн 2-3/,
-2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өмгөөлөгч *******тай байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ /4хх-ийн 7-9/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 005 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 82-92/,
-2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Г.Түвшинбаяртай байгуулсан “Туслах малчин /Адуу/”-ы гэрээ /4хх-ийн 141-143/,
-Г.Түвшинбаярын тодорхойлолт /4хх-ийн 145/,
-ын тодорхойлолт /4хх-ийн 146/,
-, нарт олгосон малчны цалин /4хх-ийн 147-148/,
-ын тодорхойлолт, малчны цалин /4хх-ийн 149-150/,
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тай байгуулсан “Туслах малчны гэрээ” /үхэр/ /4хх-ийн 151-154/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний 13/6552 дугаартай албан бичиг /5хх-ийн 30/,
-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол /5хх-ийн 49/,
-Хүн амын дундаж наслалт, хүйс, аймаг/нийслэлээр /5хх-ийн 50/,
-Нэхэмжлэгч Ш.*******гаас гаргаж өгсөн нотлох баримт /5хх-ийн 52-83/,
-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол /5хх-ийн 125/,
-Хүн амын дундаж наслалт, хүйс, аймаг/нийслэлээр /5хх-ийн 124/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
15.Хариуцагчийн өмгөөлөгч “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд судлуулсан нотлох баримтыг судлуулсанд тооцуулъя. Үүнд 88 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 11/, зарлагын баримт /1хх-ийн 16-24/, туслах малчны гэрээ /1хх-ийн 28-30/, малчны цалин олгосон баримт /1хх-ийн 33, 34-36, 38-39/, Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 69/,С.*******ын нэр дээр мал тоологдоогүй гэсэн баримт /1хх-ийн 72/, шатахуун авсан баримт /1хх-ийн 160/, нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд /1хх-ийн 182-186/, хохирлын баримт /1хх-ийн 197-250/, хохирлын баримтууд /2хх-ийн 1-3/, шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-ийн 194/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******д холбогдуулж “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд:
-Малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг,
-Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг,
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг,
-Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг,
-Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг С.*******аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Хариуцагч С.******* нь “нэхэмжлэгч Ш.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргасан байна.
3.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Ш.******* нь “...хариуцагч С.******* нь 2020 оны 7 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа Бонго-3” маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс газар унтаж байсан иргэн н дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийтгэх тогтоолд оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд:
-Малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг,
-Оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг,
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг,
-Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг,
-Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү.
-Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
5.Хариуцагч С.******* нь “Ш.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би хөдөө мал малладаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний өмгөөлөгч нар оролцоно.” гэжээ. /5хх-ийн 169/
6.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, ...” гэж заажээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заагдсан өвлөгчийг 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан өв залгамжлагч гэх ба өв залгамжлагч нь 520 дугаар зүйлд заасан дарааллын дагуу шаардлага гаргах юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэнийг өв залгамжлагч гэж ойлгоно гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******д холбогдох 2039003200252 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх тул Ш.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
1.Малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийн материалд авагдсан:
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ганчимэгийн Түвшинжаргалтай байгуулсан “Туслах малчны гэрээ” /үхэр/ /1хх-ийн 28-32/,
-Малчны цалин д олгосон баримт /1хх-ийн 33/,
-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Пүрэвийн Ууганбаяртай байгуулсан “Туслах малчны гэрээ” /Адуу/ /1хх-ийн 34-38, 227-231/,
-Малчны цалин т олгосон баримт /1хх-ийн 39/,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тай байгуулсан “Туслах малчны /Адуу/”-ы гэрээ, /3хх-ийн 143-148/,
-Малчны цалин т олгосон баримт /3хх-ийн 151/,
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тай байгуулсан “Туслах малчны /Үхэр/”-ы гэрээ, /3хх-ийн 152-156/,
-Малчны цалин д олгосон баримт /3хх-ийн 157/,
-Малчны цалин д олгосон баримт /4хх-ийн 148/,
-Малчин ын тодорхойлолт, малчны цалин /4хх-ийн 149-150/,
-2020 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн тай байгуулсан “Туслах малчны /Үхэр/”-ы гэрээ, /4хх-ийн 151-154/,
-гэрч ын шүүх хуралдаанд өгсөн: “Би өөрийнхөө хонь, адууг малладаг. Би Ш.*******гийн адууг талийгаачийг амьд байхад хөлсөөр малладаг байсан. Талийгаачаас хойш адууг нь маллаж байгаа. Би давхар өөрийнхөө малыг малладаг. Нэг сард 500,000 төгрөгийн цалин авдаг. Адуу харах өөр хүн байхгүй. Цалингаа тогтмол авдаг байсан. Ш.*******гийн сэтгэл санаа маш хэцүү байсан. Надад малчны тамга бий, цалингаа би бэлнээр аваагүй, бэлнээр цалин авсан гэсэн хүснэгт мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
-гэрч ын шүүх хуралдаанд өгсөн: “Би өөрийнхөө хонь, үхэр, адууг малладаг. 2010 оноос талийгаачийн малыг маллаж байсан. Талийгаач өнгөрснөөс хойш талийгаачийн хонь, үхрийг цуг малладаг, сард хонь малласан 500,000 төгрөг, үхэр малласан 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг авдаг. Талийгаач өнгөрснөөс хойш үхрийг нь маллаж байгаад энэ жил үхрийг буцааж Ш.*******д өгсөн. Талийгаачийн хонийг маллаж байгаа. Миний гарын үсэг биш гэдэг асуудал нь манай эхнэр миний өмнөөс ганц нэг удаа миний гарын үсгийг зурсан байсан. Би цалингаа бэлнээр ч авна, дансаар ч авдаг. Мөнгө хэрэг болсон үедээ авдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.******* нь малчин , нартай малчин хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж, 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 10 сарыг дуустал хугацааны цалин хөлс нийт 27,000,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл туслах малчин нь амь хохирогчийг амь хохирсноос хойш тухайн айлын адууг 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 10 сарыг дуустал хөлсөөр маллаж, 27 сарын цалин /27сарх500,000=13,500,000 төгрөг/ буюу 13,500,000 төгрөгийг Ш.*******гаас авсан болох нь туслах малчны гэрээ, цалин авсан тухай баримт, гэрч , нарын мэдүүлгээр,
Туслах малчин нь амь хохирогчийг амь хохирсноос хойш тухайн айлын үхрийг 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 10 сарыг дуустал хөлсөөр маллаж, 27 сарын цалин /27сарх500,000=13,500,000 төгрөг/ буюу 13,500,000 төгрөгийг Ш.*******гаас авсан болох нь туслах малчны гэрээ, цалин авсан тухай баримт, гэрч , нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч С.*******аас үхэр, адуу малласан хугацааны хөлс нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №005 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна гэж дүгнээд нотлох баримтаар үнэлээгүй болно.
Ганчимэгийн Түвшинжаргал нь нэхэмжлэгч Ш.*******тай малчны гэрээг бичгээр байгуулсан, нийт мал малласан хөлс 13,500,000 төгрөгийг авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн, гэрч д зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлаж мэдүүлэг авсан тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Харин 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл нийт 4 сарын , аас өөр Г.Түвшинбаяр гэх малчин ажиллуулсан цалин 2,000,000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Ш.******* нь дээрх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолтой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл нийт 4 сарын өөр малчин ажиллуулсан 2,000,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Оршуулгын зардлын зөрүү 4,504,558 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.******* нь оршуулгын зардалд 33,294,410 төгрөг зарцуулсан талаар холбогдох баримтуудыг гаргаж өгсний дагуу шүүгдэгч С.*******ын ар гэрээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 13,294,410 төгрөгийг Ш.*******гийн ХААН банкин дахь 5939018835 тоот дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгч Ш.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт С.*******аас оршуулгын зардалд 33,294,410 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлаж, ямар нэгэн маргаангүй байна.
Харин нэхэмжлэгч Ш.*******гийн өмгөөлөгч нар нь С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт оршуулгын зардлын баримтуудыг гаргаж өгсөн ба үнийн дүнг буруу бодсон учраас зөрүү 4,504,558 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардлага гаргаж байгаа юм гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлав.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр С.*******д холбогдох эрүүгийн хэргээс хохирлын баримтуудыг хуулбарлан иргэний хэрэгт хавсаргасан бөгөөд нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 30,996,858 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх ба нэхэмжлэгч талаас оршуулгын зардлын зөрүүтэй холбоотой нэмж нотлох баримт ирүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
3.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******аас Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг гаргуулах нэхэжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Учир нь: Дээрх гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө гарсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байна.
С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Ш.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Хэнтий аймгийн Цагдаагийн газар хооронд зорчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо 77-88 ХЭА, 88-77 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд АИ-92 бензин, 54-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дизель түлшийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын НИК шатахуун түгээх станцаас худалдан авсан тухай 9 ширхэг зарлагын баримтыг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн байна. /1хх-ийн 16-25/
Хариуцагч тал уг хохирлыг эрүүгийн хэргийн материалд хавсарган шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч хохирогч тал энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, иргэний шүүхэд хандахдаа шатахууны баримтуудыг нөхөж авсан, мөн зарлагын баримтанд хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй, шатахууныг хэн авсан нь тодорхойгүй, өөр машинд бензин хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6-д Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 130,288,202 төгрөгийн нэхэмжлэл болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Ш.******* нь шатахууны зардал 783,644 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч талын хүсэлтээр Хэнтий аймгийн Баянмөнх сумын НИК шатахуун түгээх станцаас тодорхойлолт гаргуулсан бөгөөд Ш.******* нь НИК шатахуун түгээх станцаас шатахуун байнга авдаг хэрэглэгч юм. Тухайн үед шатахуун авч хаашаа явах, шатахууны төлбөр тооцоог ямар данснаас хийдэг талаар бид мэдэх боломжгүй. Иргэн шатахуун авсан гэсэн баримт бичүүлж авсан. ШТС-ын түгээгч Ш.Өлзийбаяр гэсэн тодорхойлолтыг НИК ХХК-ийн Баянмөнх ШТС гэсэн тэмдэг дарж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. /1-р хх-ийн 160-р хуудас/
Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******д холбогдох иргэний хэргийн 1 дүгээр хавтасны 16-24 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтанд худалдан авагч Ш.******* /77-88 ХЭА/, Баярмагнай /88-77 ХЭА, 54-82 ХЭА/ гэж бичсэн, 77-88 ХЭА улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Энэбишийн Мөнхмагнай /амь хохирогч/ гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд авагдсан байна.
Мөн нэхэмжлэгч Ш.*******гаас нотлох баримтаар гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримт, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гаргасан хүсэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, цагдаагийн ахмад Д.Батбаатарт гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шийтгэх тогтоол, шийтгэх тогтоол гардаж авсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар Ш.******* нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд дуудагдаж, ирж очиход зайлшгүй гарах зардал болох тээврийн хэрэгслийн шатахууны зардал гарсан болох нь тогтоогдож байна. /5хх-ийн 52-83/
Эдгээр баримтууд нь нэхэмжлэгч Ш.*******гийн “...манайх дөрвөн машинтай, хоёр машин нь манай нөхөр н нэр дээр, үлдсэн нь нөхрийн ахын нэр дээр байдаг. Намайг ямар машинтай явдгийг хариуцагч тал мэдэж байгаа...” гэх тайлбараар шатахууныг хэн авсан нь тодорхойгүй болон шатахууныг өөр машинд хийсэн гэсэн хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбар няцаагдаж байна.
Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ш.*******д гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох бензиний /шатахууны/ зардал 783,644 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо С.******* нь хэргээ хүлээхгүй байсан гэх үндэслэлээр өмгөөлөгч *******, ******* нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ...хууль зүйн туслалцаа авах, ...эрхтэй., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ” гэж, мөн зүйлийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь өмгөөлөгч *******, ******* нартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулсан нь өмгөөлүүлэх эрхээ эдэлж буй түүний үндсэн эрх, хүсэл зоригийн илэрхийлэл байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь өмгөөлөгч *******тай 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулсан байна. /1хх-ийн 26-27/
Уг гэрээний хавсралтын 1-д Гэрээгээр тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын нийт хөлс нь 5,000,000 төгрөг байна. 2-т Үйлчлүүлэгч буюу Б тал нь гэрээ байгуулсан өдөр өмгөөлөгч талд өмгөөллийн хөлсний 50 хувь болох 2,500,000 төгрөгийг А талд төлнө., 3-д Анхан шатны шүүх хуралдааны дараа үйлчлүүлэгч буюу Б тал нь өмгөөлөгч талд өмгөөллийн хөлсний үлдэгдэл төлбөр буюу 50 хувь болох 2,500,000 төгрөгийг А талд төлнө., 4-д Үйлчилгээ үзүүлсний хөлсийг бэлэн болон бэлэн бусаар төлж болох бөгөөд бэлнээр төлөх тохиолдолд баримтаар, бэлэн бусаар төлөх тохиолдолд “Бэст Про хууль зүйн фирм”-ийн ХААН банкны 5700608846 тоот дансанд тушаана. гэж тус тус заасан байна.
Ш.*******гаас өмгөөлөгч *******, ******* нарт өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /3хх-ийн 162-174/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь “нэхэмжлэгч нь өмгөөлөгч нарт хууль зүйн үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 11,000,000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлсэн” гэх тайлбарыг гаргасан нь хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдсан байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь өмгөөлөгч *******тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулсан байна. /4хх-ийн 7-9/
Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт энэхүү гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээний ажлын хөлс 6,000,000 төгрөг байх бөгөөд дараахь байдлаар төлнө. 6.1.1-д үйлчлүүлэгч нь гэрээнд гарын үсэг зурснаар урьдчилгаа 3,000,000 төгрөгийг төлнө. 6.1.2-т эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсноор үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлнө” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө” гэж, мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасны дагуу хариуцагч С.*******аас өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
5.Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэхэмдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор 99,000,000 төгрөг болж байгаа. Харин нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу талийгаач 34 нас 1 сартайдаа нас барсан, хамгийн сүүлийн үеийн хүн амын статистик үзүүлэлтээр 2023 оны байдлаар Монгол Улсад дундаж наслалт 71.3 байгаа. Насны зөрүү нь 37.2 болж байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 122,760,000 төгрөг болж байна. Иймд аль ашигтайгаар нь гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 122,760,000 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
С.******* нь “2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ...газар унтаж байсан н дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, уг зүйл заалтыг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч Ш.*******гийн хариуцагч С.*******аас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Ш.******* нь 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Мөнхмагнайн Мөнхгэрэл, 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Гэрэлт-Од, 2014 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Тодгэрэл, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Баярт-Од нарын төрсний гэрчилгээний хуулбаруудыг /3хх-ийн 119-122/ шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* нар нь “...Хариуцагч нь гэм буруутай болох нь тогтоогдсон. Өршөөлийн хуульд хамрагдаж, хорих ялаас 2 жилийн хорих ял хасагдсан. Хохирол төлсөн буюу төлөхөө илэрхийлж Өршөөлийн хуульд хамрагдах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.. гэж тайлбарласан тайлбар нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй”, 508.4-д гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө, 508.4.1-д “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус хуульчилсан байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Мөнхмагнайн Мөнхгэрэл, 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Гэрэлт-Од, 2014 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Тодгэрэл, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Баярт-Од нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж, М.Мөнхгэрэл, , М.Тодгэрэл, М.Баярт-Од нарт олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрх бүхий байгууллагаас жил бүр өөрчлөн тогтоодог, үүнийг дагаад тэжээгчээ алдсаны тэтгэвэр өөрчлөгдөж байдаг тул шүүхээс үнийн дүнг зааж шийдвэрлэх боломжгүй байх тул хүүхдүүдэд сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч , нарын шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 29,000,000 төгрөг, оршуулгын зардлын үлдэгдэл 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 (нэг зуун жаран найман сая дөчин найман мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн бүх шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбар нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүй, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Иймд нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******д холбогдох гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 168,048,202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 27,000,000 төгрөг, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих бензин түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг нийт 38,783,644 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, хариуцагч С.*******аас 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Мөнхмагнайн Мөнхгэрэл, 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Гэрэлт-Од, 2014 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Тодгэрэл, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Баярт-Од нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж М.Мөнхгэрэл, , М.Тодгэрэл, М.Баярт-Од нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,264,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын ар гэрт нөхөж баршгүй хохирол учруулсан учир нэхэмжилж буй мөнгийг өгөх ёстой гэж үзлээ.” гэх дүгнэлт гаргасан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд, түүний үндэслэл, тэдгээрийг нотлох бичгийн нотлох баримтын хүрээнд шүүх хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 351,868 (гурван зуун тавин нэгэн мянга найман зуун жаран найман) төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.******* нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулна. Намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.******* нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ын *******аас 38,783,644 (гучин найман сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт Шагжсүрэнгийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,264,558 (нэг зуун хорин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Мөнхмагнайн Мөнхгэрэл, 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Гэрэлт-Од, 2014 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Тодгэрэл, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Боржигин овогт Мөнхмагнайн Баярт-Од нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж, М.Мөнхгэрэл, , М.Тодгэрэл, М.Баярт-Од нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 351,868 (гурван зуун тавин нэгэн мянга найман зуун жаран найман) төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.