Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/00209

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 15 181/ШШ2024/00209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,,, нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч -нд холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн БЗД/080 дугаартай орон сууц захиалах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай, хариуцагч ид холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, энхтайван өргөн чөлөө 101 дүгээр байрны 80 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч

Хариуцагч

Нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан -нд дугаартай Орон сууц захиалах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч оос Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, энхтайван өргөн чөлөө 101 дүгээр байрны 80 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 миний бие "Оюут констракшн" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БЗД/080 дугаар "Орон сууц захиалах гэрээ-г байгуулан Баянзүрх дүүргийн 13-р хороо, 55-р сургуулийн зүүн талд байрлах "ТЕГ-ын ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын 2-р орцны 2-р давхрын 80 тоотын 67,68 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1м/кв-ыг 1 350 000 төгрөгөөр буюу нийт 91 368 000 төгрөгөөр харилцан тохиролцон захиалан бариулах, гүйцэтгэгч буюу Оюут констракшн" ХХК дээрх орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөхөөр гэрээг байгуулсан.

Төлбөр хийх хугацааг харилцан тохиролцохдоо гэрээ хийгдэхэд нийт төлбөрөөс 4 500 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 22 910 400 төгрөгийг буюу нийт төлбөрийн 30%-ийг төлөхөөр, харин үлдэгдэл 63 957 600 төгрөг буюу нийт төлбөрийн 70%- ийг барилга бүрэн дууссанаас хойш /улсын комисс хүлээж авснаас хойш/ 30 хоногт бүрэн барагдуулах, ингэхдээ банкны шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч тал үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулах замаар төлүүлэхээр /гэрээний 6.1-д/ харилцан тохиролцон гэрээ байгуулсан.

Миний бие гэрээнд заасны дагуу 25,438,000 төгрөгийг "Оюут констракшн" ХХК-н эзэмших Төрийн банкны 343200407989 тоот дансанд тушаасан бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээний 6.1-д заасан нөхцөлөөр төлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас бэлэн болгохыг хүлээж байсан болно.

Гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч "Оюут констракшн" ХХК-н борлуулалтын менежер Р.Баасандавга надтай утсаар холбогдон ..барилгыг ашиглалтад оруулсан, Улсын комиссын актыг хуулбарлан авч банкны зээлд хамрагдах боломжтой боллоо" гэсэн болно.

Миний бие хариуцагч "Оюут констракшн" ХХК-с гарган өгсөн материалыг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Голомт банкинд хандан ипотекийн зээл хүссэн бөгөөд банк журмын дагуу хэлэлцэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15/194 дугаар албан бичгийг хариуцагчид хандан гаргасан.

Тус албан бичигт "Голомт банкны зээлийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч нь худалдан авч буй орон сууцныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан, Голомт банктай уг байрыг барьцаалах гэрээг байгуулж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг зохих ёсоор хийлгэж, баримт бичгийн бүрдэлтийг аливаа зөрчилгүй байх нөхцөлд 63,900,000 төгрөгийн орон сууцны зээл олгох боломжтой болохыг тодорхойлов" гэсэн.

Миний бие банкны зээл олгох боломжтой талаар дурдсан 15/194 дугаар албан бичгийг хариуцагч Оюут констракшн" ХХК-н борлуулалтын менежер Р.Баасандагвад тухайн өдрөө эх хувиар нь хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагчаас нэмэлтээр шаардсаны дагуу хариуцагчид хандан гаргасан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08/731 дугаар лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09/267 дугаар албан бичгийг тус тус эх хувиар нь хүлээлгэн өгсөн болно.

Хариуцагч гэрээнд заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх буюу орон сууцныхаа улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч миний нэр дээр гарган өгвөл миний бие Голомт банктай уг байрыг барьцаалах гэрээг байгуулж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг зохих ёсоор хийлгэж, 63 900 000 төгрөгийн орон сууцны зээлд хамрагдан, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой болох юм.

Зээлийн хорооноос 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийг дэмжих талаар шийдвэр гарсан. Уг шийдвэрийг гаргасан Г.Уянга нь манай байгууллагын хүний нөөцийн удирдлагын хэлтсийн захирал юм. Би Голомт банк ХХК-д ажилладаг. Боловсон хүчний зээлийг хүний нөөцөөс шийдвэрлэж өгдөг. Хариуцагч -ийн хувьд салбарын захирлын тамгатай баримт шаардсан. Гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг 50 хоногтоо багтааж банкнаас гарсан зээлийн шийдвэрийн баримтаа өгсөн байдаг. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрөө авъя гэдэг хүсэлтийг гаргаагүй байхад данс руу буцаалт мөнгө орж ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар ямар нэгэн байдлаар бичгээр мэдэгдэл өгөөгүй юм.

1.2. Хариуцагч гэдэг хүнийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. гэдэг хүнд 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Би ийм маргаантай гэдгийг 11 дүгээр сард шүүхээс дуудсан цагт мэдсэн гээд тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч тал иргэний хэрэг үүссэн гэдгийг мэдсээр байж зориуд шилжүүлсэн байна...Ажил гүйцэтгэх гэрээ буюу 2019 оны 3 дугаар сард байгуулсан карказ угсралтын гэрээн дээр ажлын хөлсийг төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байсан.

Ажил гүйцэтгэх гэрээнд бартерын зүйлийг оруулъя гэсэн нэмэлт зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв. Шүүхэд хэрэг маргаан хягагдаж байх явцад хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 17 өдрийн БЗД/080 дугаартай " Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хийж гэгчид худалдан борлуулсан тухай нотлох баримтуудыг хүргүүлсэн байна. Маргаан бүхий байранд өөр айл оруулсан байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл юм.

Иймээс -д Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчид талуудын хооронд байгуулсан БЗД/080 дугаар "Орон сууц захиалах гэрээ-ны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах буюу БЗД/080 дугаар гэрээний 6 дугаар зүйлийн 6.1- д "захиалагч тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч тал энэ гэрээний 4,1-д заасан үлдэгдэл төлбөрийг нь банкны зээлд хамруулах замаар төлүүлнэ" гэж заасан үүргээ гүйцэтгүүлэхийг даалгах, хариуцагч ийг БЗД 13 хороо 14 хороолол энхтайван өргөн чөлөө 101 дүгээр байрны 80 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг тус тус даалгаж өгнө үүгэв.

 

2. Хариуцагч -аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Манай байгууллага нь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын үйлчилгээтэй 150 айлын орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьж дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах БА-282/2022 дугаартай улсын комиссын дүгнэлт авсан.

Тус барилгын 80 тоот 67,68 мкв талбайтай 3 өрөө орон сууцанд 2019 оны 12 дугаар сарын 11-нд ТЕГ-ын ажилтан Р.Мөнхмишээл нь захиалга өгсөн. Иргэн Р.Мөнхмишээл нь 2022 оны 04 дүгээр сарын 18-нд захиалгын гэрээгийний нэр дээр шилжүүлсэн.

Захиалгын гэрээний 4.1-д заасан үлдэгдэл төлбөр болох 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээн авснаас хойш/ 30 хоногт багтаан бүрэн барагдуулна гэж заасан байсныг Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийн дагуу 50 хоног болгон сунгасан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон. Тухайн хугацаанд захиалагч иргэд арилжааны банкуудаар үлдэгдэл төлбөрийг судлуулан зээл олгохоор шийдвэрлэсэн болохыг тодорхойлов гэсэн албан тоотыг үндэслэн бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах албан тоотыг Улсын бүртгэлийн газарт тухай бүр хүргүүлж гэрчилгээг гаргуулж байсан.

Манай байгууллагын зүгээс иргэн нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкны зээл олгох боломжтой болохыг тодорхойлов" гэсэн 15/194 дугаар бүхий албан тоотыг манай байгууллагад ирүүлсэн. Тухайн албан тоотод зээл олгохыг шийдвэрлэсэн, зээлийн хорооны шийдвэр гарсан тухай дурьдаагүй, үлдэгдэл төлбөр төлөх 50 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Дээрх шалтгаануудын улмаас тухайн захиалагч иргэний гэрээг цуцалсан болно гэв.

Манайх ганц гэдэг хүнтэй харьцдаггүй, маш олон хүмүүсийн байрны асуудлаар харьцдаг. Зээлийн шийдвэрийн сан дандаа захирлуудын бичигтэй гардаг. Гэтэл хүний нөөцийн ажилтаны гарын үсэгтэй бичиг өгсөн. Тэрнээс хойш шүүхийн шийдвэр, протоколууд гээд баримтаа өөрсдөө манай компанид өгөөгүй. Тэр баримт нь шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сүүлд гарч ирсэн баримтууд шүү дээ.

 

Манай компани энэ хүнд маш их боломж өгсөн. Энэ хүний мөнгийг ашигласан зүйл байхгүй юм. Бид маш олон хүмүүстэй харьцаж байгаа. Хямдхан байр өгч байхад хугацаандаа мөнгөө төлж чадаагүй. Тагнуулын Ерөнхий газраас захиалагч тал хугацаандаа төлөхгүй бол манайх энэ асуудлаар маргахгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан захиалгын гэрээний 5.5 дахь заалтад захиалагч тал үүргээ шат дараалан биелүүлж 5-10 хоногийн дотор мөнгөө төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан байгаа гэв.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьдий нэр дээр үл хөдлөх эрхийн гэрчилгээ гарсан бол гээд байгаа хүнийг тухайн байрнаас албадан чөлөөлүүлэх хуулийн үндэслэл байгаа юм. Хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргав. Үүнд:

Тунгалаг овогтой Батдорж миний бие нь "Оюутконстракшн" ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан БЗД-н 13-р хороонд байрлах ТЕГ-н ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2020 ны 9 сард дууссан. Тус гэрээний үлдэгдэл төлбөрийг ажил дууссанаас хойш "Оюутконстракшн" ХХК- наас удаа дараа нэхэж шаардсан боловч захиалагч иргэдээс төлбөр орж ирэх болоогүй гэх шалтгаанаар төлбөрийг хойшлуулж байсан. Барилга ашиглалтад үлдэгдэл төлбөрөөс барагдуулах байсан боловч иргэдээс төлбөр бүрэн орж ирээгүй гэх шалтгаанаар мен хойшлуулж байсан.

Ингээд төлбөр барагдуулах хугацаа удааширснаас "Оюут констракшн" ХХК-тай үл ойлголцол үүсэж үлдэгдэл төлбөрт 2023 оны 07-р сарын 17-ны өдөр угсралт хийсэн ТЕГ-н ажилчдын орон сууцнаас 216'576'000 төгрөгийн 67,68 мкв орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авсан байдаг. Тус орон сууцыг тухайн авсан ханшаар нь худалдан борлуулж хамт ажиллсан ажилтнуудын цалинг өгөхөөр ажиллаж байна.

Иймд тухайн орон сууцны төлбөр мөнгөний талаар "Оюутконстракшн ХХК-тай холбогдож шийдвэрлэнэ үү. Харин тус орон сууцанд байгаа зүйлсийг байрыг худалдан борлуулахаас өмнө өөрийн биеэр ирж хүлээн авахад татгалзах зүйлгүй болно. Мен " болон нарын хооронд үүссэн төлбөр мөнгөний асуудалд оролцох, хариуцагчаар шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэв.

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, -тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09/267 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын албан тоотын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08/731 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын лавлагааны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15/134 тоот Голомт банк ХК-ийн тодорхойлолтын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 914 дугаартай Голомт банк ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийний -д гаргасан хүсэлт, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга, бараа хүлээлгэн өгсөн баримт, зарлагын падаан баримтууд,

4.2. Хариуцагч -аас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Р.Баасандагвад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/19 дугаартай Тагнуулын ерөнхий газрын ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БЗД/80 Орон сууц захиалах гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БА-282/2022 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/320 дугаартай Тагнуулын ерөнхий газрын санал хүргүүлэх тухай албан тоотын хуулбар,

Голомт банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10/46 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10/107 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10/110 дугаар албан тоотын хуулбарууд, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5111/22/301 тоот Хаан банк ХК-ийн албан тоотын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10/111 дугаартай Голомт банк ХК-ийн албан тоотын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7-452/1363 дугаартай Худалдаа хөгжлийн банк ХК-ийн албан тоотын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15/194 дугаартай Голомт банк ХК-ийн албан тоотын хуулбар, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, -ийн дүрмийн хуулбар, Оюуткад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Оюуткат ХХК-ийн дүрмийн хуулбар, -аас д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

4.3. Хариуцагч оос шүүхэд гаргаж өгсөн баримтууд: -тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Карказ угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний хуулбар, 23/27 тоот тооцооны үлдэгдлийн баталгаа, -тай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн БЗД/080 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

4.4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтууд: Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/07118 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хариу албан бичиг, хавсралт 2 хуудас, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2023/10049 дугаар захирамжаар Голомт банк ХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 141хх103-1565 дугаар албан бичиг, хавсралтууд

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь -нд холбогдуулан -тай байгуулсан дугаартай Орон сууц захиалах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ийг хамтран хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, энхтайван өргөн чөлөө 101 дүгээр байрны 80 тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаар шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Үүнд:

3.1 нь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын үйлчилгээтэй 150 айлын орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьж дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах БА-282/2022 дугаартай улсын комиссын дүгнэлт авсан. Захиалгын гэрээний 4.1-д заасан үлдэгдэл төлбөр болох 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээн авснаас хойш/ 30 хоногт багтаан бүрэн барагдуулна гэж заасан байсныг Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийн дагуу 50 хоног болгон сунгасан. Үлдэгдэл төлбөр төлөх 50 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Дээрх шалтгаануудын улмаас тухайн захиалагч иргэний гэрээг цуцалсан,

3.2 Хариуцагч Батдорж нь "Оюут констракшн" ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан БЗД-н 13-р хороонд байрлах Тагнуулын ерөнхий газрын ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2020 ны 9 сард дууссан. Тус гэрээний үлдэгдэл төлбөрт 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр угсралт хийсэн ажилчдын орон сууцнаас 216,576,000 төгрөгийн үнэлгээ бүхий 67.68 мкв орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авсан байдаг гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 нь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын үйлчилгээтэй орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцож "Оюут констракшн" ХХК болон Тагнуулын ерөнхий газрын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 20/19 дугаар гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 5-р талд авагдсан гэрээний 1.2 заалт/

Нэхэмжлэгч нь хариуцагч "Оюут констракшн" ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулахдаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Р.Мөнхмишээл, Оюут констракшн" ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээний үүргийг шилжүүлэн авч гэрээг шинэчлэн байгуулсан, гэрээний огноог талуудын урьд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр өөрчлөөгүй үлдээсэн үйл баримтанд талууд маргаагүй.

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын 2-р орцны 2 давхрын 80 тоот 67.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 350 000 төгрөгөөр нийт 91 368 000 төгрөгөөр тохиролцсон./хх-29 тал/

 

Түүнчлэн уг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч "Оюут констракшн" ХХК-нд 30 хувийн урьдчилгаа төлбөрт нийт 25 438 000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч тал нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөр 25 438 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчий эцэг Ч.Мөнхжаргал нь Тагнуулын Ерөнхий газрын барилга захиалагчийн түр албанд ахлах инженерээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан, улмаар хүү нь өөрийн нэр дээр орон сууц захиалах гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь Голомт банкинд ажилладаг зэрэг үйл баримтад талууд маргаангүй байна./хх-ийн 10-11 тал/

4.2 Талууд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалах гэрээ-ний 4.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх хэлбэр буюу орон сууцны үлдэгдэл төлбөр 70 хувийн төлбөрийн төлөлтийн талаар маргасан.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээний 4.1 дэх хэсэгт үлдэгдэл төлбөр 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээн авснаас хойш/ 30 хоногт багтаан бүрэн барагдуулна гэж заасан ба Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийн дагуу уг хугацааг 50 хоног болгон сунгасан.

Мөн гэрээний 6.1 дэх хэсэгт захиалагч Б тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч А тал энэ гэрээний 4.1-д заасан үлдэгдэл төлбөрийг нь банкны зээлд хамруулах замаар төлүүлнэ. Захиалагч Б тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж чадаагүйгээс гарах хохирол, асуудлыг А тал хариуцахгүй. Банк захиалагч Б талд зээл олгохгүй шийдвэр гарсан тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасан байна.

Уг заалтуудад үндэслэн нэхэмжлэгч нь Голомт банкны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15/134 дугаар Голомт банкны зээлийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр...аливаа зөрчилгүй байх нөхцөлд 63 900 000 төгрөгийн орон сууцны зээл олгох боломжтой болохыг тодорхойлов гэсэн албан бичгийг хариуцагч талд хүргүүлж, хариуцагч тал уг баримтыг зээл олгох шаардлага хангасан баримт биш, зээл олгох эрх бүхий этгээд буюу салбарын захирал гарын үсэг зураагүй баримт гэж маргасан.

Шүүхэд хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банкнаас Голомт банк ХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 141хх103-1565 дугаар албан бичгээр зээл олгох шийдвэртэй холбоотой баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг орон сууц захиалан бариулах гэрээний 6.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримт ирүүлээгүй гэж маргахдаа шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудыг нэхэмжлэгчийг урьд нь хариуцагчид хандан гаргаж өгч байгаагүй гэж, нэхэмжлэгч нь Голомт банк ХК-ийн ажилтан учраас зээлийн шийдвэрийг хүний нөөцийн удирдлагын газрын дарга гаргах бүрэн эрхтэй гэж тус тус маргасан.

Хариуцагч талын банкны зээлийн шалгуур, шаардлага хангасан талаарх баримтыг орон сууц захиалагчаас дахин шаардсаныг буруутгах үндэслэл байхгүй бөгөөд, нэхэмжлэгч талаас тухайн албан бичгээс өөрөөр дахин баримт бүрдүүлэн хариуцагч талд хандсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн банкны зээлийн шалгуур шаардлагыг хангасан талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй./хх-ийн 12-12-р тал/

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан бараа хүлээлгэн өгсөн баримт, зарлагын падаан гэх баримт, хариуцагчийн гаргасан банкны зээлийн шийдвэрийн тухай баримтууд нь тухайн шийдвэрлэж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд болохыг дурдах нь зүйтэй. /хх-33-38, 110-111 тал/

Хариуцагч болон хариуцагч "Оюут констракшн" ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн БЗД/080 гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч ид шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болох нь тогтоогдож байна /хх-118-124-р тал/

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч ид даалгах тухай шаардлага гаргаж байх боловч, нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлийг хариуцагч нь маргаантай байгааг мэдсээр байж дамжуулан худалдсан гэж тодорхойлж, уг шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

6. Хариуцагч нь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгыг Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцож, улмаар уг хэлцэлд үндэслэн ажилчидтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд орон сууц захиалах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын 2-р орцны 2 давхрын 80 тоот 67.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 350 000 төгрөгөөр нийт 91 368 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү хангаж байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч харилцан тохиролцсон орон сууцыг заасан хугацаанд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч тохиролцсон хугацаанд төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй ба нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаан бүхий үйл баримт буюу орон сууц захиалах гэрээний төлбөр төлөх хэлбэр, хугацааг тохиролцсон заалтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Орон сууц захиалах гэрээний 4.1 дэх хэсэгт үлдэгдэл төлбөр 70 хувийг барилга бүрэн дууссанаас хойш /Улсын комисс хүлээн авснаас хойш/ 30 хоногт багтаан бүрэн барагдуулна /Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтийн дагуу уг хугацааг 50 хоног болгон сунгасан/ гэсэн заалтын дагуу уг хугацаанд багтааж нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэхээр хариуцагч талд хандсан байна.

Харин тус гэрээний 6.1 дэх хэсэгт захиалагч Б тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд гүйцэтгэгч А тал энэ гэрээний 4.1-д заасан үлдэгдэл төлбөрийг нь банкны зээлд хамруулах замаар төлүүлнэ. Захиалагч Б тал нь банкны шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж чадаагүйгээс гарах хохирол, асуудлыг А тал хариуцахгүй. Банк захиалагч Б талд зээл олгохгүй шийдвэр гарсан тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасан шаардлага хангасан баримтыг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болсон байна.

Орон сууц захиалах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт Орон сууц захиалагч Б тал орон сууцны үе шатны санхүүжилтээ төлөхгүй нөхцөлд гүйцэтгэгч А талаас энэ тухай үндэслэл бүхий санамжийг бичгээр болон утсаар мэдэгдэх ба улмаар ажлын 5-10 хоногоор төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу ажлын 5-10 хоногоор төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч тал гэрээг цуцлах эрхтэй гэж үзэв.

Хариуцагч болон хариуцагч "Оюут констракшн" ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн БЗД/080 гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч ид шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болох нь тогтоогдож, түүний эсрэг өмчлөх эрхэд халдах шаардах эрхийн үндэслэлийг нэхэмжлэгч тал тодорхойлоогүй байна.

Иймд хариуцагч , хариуцагч Батдорж нарт холбогдох, орон сууц захиалгын гэрээний 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай болон орон сууц чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгчий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 06-ны өдөр төлсөн 70200, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 70200 төгрөг нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан хариуцагч -нд холбогдох орон сууц захиалгын гэрээний 6.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай болон хариуцагч ид холбогдох орон сууц чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Билгүүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 06-ны өдөр төлсөн 70200, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 70200 төгрөг нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА