Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00114

2024 01 09 181/ШШ2024/00114

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо, М ТӨҮГ нэхэмжлэлтэй -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, хороо, хороолол, М ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, Ж.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.Ч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ТӨҮГ нь хариуцагч М ХХК -д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М ТӨҮГ болон М ХХК нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр МН-2022-06-14 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээ /Цаашид гэрээ гэх/ байгуулсан.

Тус гэрээгээр даатгуулагч М ТӨҮГ нь даатгалын зүйл болох нийт 1467 ажилтны амь нас, эрүүл мэндийг даатгуулж, 1 ажилтны даатгалын хураамжид 48,900 төгрөг, нийт 1467 ажилтны даатгалын хураамжид 71,736,300 төгрөгийг даатгагч М ХХК -д төлөх, даатгагч М ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөх харилцан үүрэг хүлээсэн.

Даатгуулагч М ТӨҮГ нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 2022 оны 06 сарын 24-ний өдөр хураамж 71,736,300 төгрөгийг даатгагч М ХХК -д шилжүүлсэн.

Тус гэрээний үндсэн нөхцөл хэсгийн 3 дугаар зүйлийн 3.1.Даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан ажиллагсдын амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл болно..., мөн зүйлийн 3.2.Гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажиллагсдын нэрсийн жагсаалтыг гэрээний хавсралтаар батлах бөгөөд дараах хуваарилалтын дагуу батална гэж тус тус заасны дагуу даатгуулагчийн ажилтан Отгон овогтой Бадамбазарын нэр гэрээний Хавсралт №1 Бор-Өндөр УБҮ-ийн 2022 онд гэнэтийн ослын даатгалд хамруулах ажилтны нэрсийн 1068 дахь дугаарт орсон байдаг.

Даатгуулагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн дулааны станцын ус, дулаан хангамжийн хэсгийн гагнуурчин ажилтан Отгон овогтой Бадамбазар нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гаран түлэгдсэн даатгалын тохиолдол үүссэн.

Уг даатгалын тохиолдлыг М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1 дүгээр заалтыг үндэслэн О.Б ын түлэгдсэн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар батлуулсан байдаг.

Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн эмнэлгийн магадалгаагаар Т23.2-Бугуй ба сарвуу халууны үйлчлэлээр түлэгдэх 2 зэрэг үндсэн онош тогтоогдож О.Б нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн баталгаажсан хуудсаар тус тус батлагддаг.

М ТӨҮГ нь тус даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг авахаар М ХХК -д удаа дараа хандсан ба анх 2022 оны 10 дугаар сарын

27-ны өдөр 1/2526 тоот Даатгалын нөхөн төлбөр авах тухай, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/605 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус хандсан.

Дээрх албан бичгийн хариуг М ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12-1322 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/12-584 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгээр ирүүлэхдээ О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар дүгнэсэн нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т газрын тосны бүтээгдэхүүн гэж ... бүх төрлийн шатахуун... гэж заасны дагуу бензин нь бүх төрлийн шатахуунд хамаарах тул гэрээний 9.1.4-т заасан өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн бодис гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь О.Б ын гагнуурын ажил хийх явцад түлэгдэж гэмтэл авсан үйлдвэрлэлийн осол нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, химийн бодист хордох, хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах учирч болох эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаална гэж зохицуулсан даатгалын эрсдэлүүдэд зайлшгүй хамаарч байгаа тул уг эрсдэлийн улмаас О.Б нь Т23.2-Бугуй ба сарвуу халууны үйлчлэлээр түлэгдэх 2 зэрэг үндсэн онош тогтоогдож эрүүл мэндэд нь хохирол учирсан нь МК-2022-06-14 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээ-нд заасан даатгалын тохиолдол мөн юм.

Түүнчлэн Даатгуулагч Монголросцвепмет ТӨҮГ нь уг даатгалын маргааныг шийдвэрлүүлэхээр Даатгалын тухай хуульд заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1555 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9/2949 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт даатгагч М ХХК -ийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т хорт хөнөөлт болон эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй ба гэрээний 4.1.2-т заасан машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, химийн бодист хордох, хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах учирч болох эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаална гэж заасны дагуу дээрх үйлдвэрлэлийн осол нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлийн улмаас үүссэн гэж үзэхээр байх тул даатгуулагчид учирсан гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

Иймд даатгагч М ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний 7.2 дугаар зүйлийн 7.2.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй тул тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг үндэслэн О.Б ын хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын хоног 57 хоног байх тул даатгалын үнэлгээ 60,000,000 төгрөгийн 30 хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг, гэрээний 10 дугаар зүйлийн 10.3 гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож Даатгуулагчид олгоно гэж заасныг үндэслэн алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг М ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 22201/671 дугаар Гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан байна.

Даатгуулагчийн дээр дурдсан үйл баримттай холбогдуулан ослын шалтгааныг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт бичигт "О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг гуурсаараа цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан" гэж дурдсан нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 9.1.4-т "Хор хөнөөлт болон, /эсвэл өндөр шатамхай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис" гэж заасан татгалзах нөхцөлд хамаарах юм. Өөрөөр хэлбэл Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий тос, тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг гэж заасны дагуу дээрх үйл баримт буюу бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол нь гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах юм.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт бичгийн 14 дүгээр зүйлийн 14.1-т /комиссын дүгнэлт/-д "Осолдогч О.Б нь тухайн хэсэгт 14 жил 06 сар 16 хоног ажилласан туршлагатай боловч ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй ажлын хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өмсөөгүй мөн ажлын багаж хэрэгсэл болох гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүртэн байдлыг шалгаагүй ажил гүйцэтгэж ажлын байранд гарч болох эрсдлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн байна ... гэж дүгнэсэн нь анхнаасаа даатгуулагч даатгалын гэрээний 7 дугаар зүйл Даатгуулагчийн үүрэг гэж заасны дагуу 7.1.2-т даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ... гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь даатгалын гэрээний 9.1.1-д даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, мөн 9.1.13-т даатгуулагч энэ гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж заасныг тус тус үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд холбогдох баримт, материал, акт болон хууль, гэрээнд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК -ийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Гэнэтийн ослын даатгалын гэрээний хавсралт 1, цахим гүйлгээний баримт, М ХХК -тай байгуулсан MR-2022-06-14 тоот гэрээний алдангийн тооцоолол, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2526 тоот Даатгалын нөхөн төлбөр авах тухай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12-1322 дугаартай нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/605 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/12-584 дугаартай нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1555 дугаартай даатгалын маргаан шийдвэрлүүлэх тухай албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9/2949 дугаартай даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, М ТӨҮГ-с М ХХК -д хүргүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1761 дугаартай албан бичиг, М ХХК -иас М ТӨҮГ-т хүргүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/12-1013 дугаартай албан бичиг, Бор-Өндөр УБҮ-н дулааны станцын хийн ба цахилгааны гагнуурчдын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, О.Б ын эмчийн үзлэгийн баримт, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, эмчлүүлэгчийн карт, №11012207210140 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, №11012207280179 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, №11012208110192 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, №11012208290387 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, №11012209120090 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, 80 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, фото зургийг нотлох баримтаар өгсөн байна.

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Бор-Өндөр УБҮ-т ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 07 дугаар сард ҮО-ын тэтгэмж олгосон жагсаалт, О.Б т 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэмж олгосон жагсаалт, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Даваа ээлжинд өгсөн наряд даалгавар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК -тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр МН-2022-06-14 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулж, М ТӨҮГ нь өөрсдийн нийт 1467 ажилтны амь нас, эрүүл мэндийг даатгуулсан. Тус гэрээний 3.1-д Даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан ажиллагсдын амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл болно..., 3.2-т Гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажиллагсдын нэрсийн жагсаалтыг гэрээний хавсралтаар батлах бөгөөд дараах хуваарилалтын дагуу батална гэж тус тус заасны дагуу даатгуулагчийн ажилтан Отгон овогтой Бадамбазарын нэр гэрээний Хавсралт №1 Бор-Өндөр УБҮ-ийн 2022 онд гэнэтийн ослын даатгалд хамруулах ажилтны нэрсийн 1068 дахь дугаарт орсон.

Даатгуулагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн дулааны станцын ус, дулаан хангамжийн хэсгийн гагнуурчин ажилтан Отгон овогтой Бадамбазар нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж даатгалын тохиолдол үүссэн.

М ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний 7.2 дугаар зүйлийн 7.2.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг үндэслэн О.Б ын хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын хоног 57 хоног байх ба даатгалын үнэлгээ 60,000,000 төгрөгийн 30 хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг, Гэрээний 10.3-д заасны дагуу алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг М ХХК -иас шаардах эрхтэй гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ослын шалтгааныг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт бичигт "О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг гуурсаараа цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан" гэж дурдсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.4-т "Хор хөнөөлт болон, /эсвэл өндөр шатамхай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис" гэж заасан татгалзах нөхцөлд хамаарах юм.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт бичгийн 14 дүгээр зүйлийн 14.1-т /комиссын дүгнэлт/-д "Осолдогч О.Б нь тухайн хэсэгт 14 жил 06 сар 16 хоног ажилласан туршлагатай боловч ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй ажлын хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өмсөөгүй мөн ажлын багаж хэрэгсэл болох гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүтэн байдлыг шалгаагүй ажил гүйцэтгэж ажлын байранд гарч болох эрсдэлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн байна ... гэж дүгнэсэн нь анхнаасаа даатгуулагч даатгалын гэрээний 7 дугаар зүйл Даатгуулагчийн үүрэг гэж заасны дагуу 7.1.2-т даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ... гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь даатгалын гэрээний 9.1.1-д даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, мөн 9.1.13-т даатгуулагч энэ гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж заасныг тус тус үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр даатгуулагч нь өөрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцож, гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажилтнуудын нэрсийг хавсралтаар баталсан байна. /хх-16/

6. Гэнэтийн ослын даатгалын гэрээний хавсралт №1 буюу Бор-Өндөр УБҮ-ийн 2022 онд гэнэтийн ослын даатгалд хамруулах ажилтнуудын нэрсийн жагсаалтын 1068 дугаарт бичигдсэн Дулааны станц цехийн ус дулаан хангамжийн хэсгийн гагнуурчин О.Б 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гагнуурын ажил хийх явцдаа бензин насосын шаланг нугалаасаараа цоорон, бензин цацарч гал гарсны улмаас түлэгдэж гэмтэл авчээ.

7. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн актаар О.Б нь гагнуурын ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй, ажлын хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өмсөөгүй, мөн ажлын багаж хэрэгсэл болох гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүтэн байдлыг шалгаагүй буюу ажлын байранд гарч болох эрсдэлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж, тухайн ослыг Үйлдвэрлэлийн осол-д тооцсон байна. /хх-41/

8. Даатгуулагчийн ажилтан О.Б гагнуурын ажил хийж гүйцэтгэх үед бензин насосын шаланг задарч гал гарсны улмаас түлэгдэж гэмтэл авсан нь даатгалын тохиолдолд хамаарах эсэх нь талуудын маргааны зүйл байна.

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсжээ.

10. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

11. Нэхэмжлэгч М ТӨҮГ нь хариуцагч М ХХК -тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, Гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан өөрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг даатгуулж, даатгалын үнэлгээг нэг ажилтны хувьд 60,000,000 төгрөгөөр тогтоож, даатгалын хураамж нэг ажилтны 48,900 төгрөг төлөхөөр тохиролцож, даатгагч даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан нөхцөлөөр нөхөн төлбөр олгох үүргийг хүлээсэн байна.

12. Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гол нөхцөлийг бүрэн тусгасан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

13. Даатгуулагчийн ажилтан О.Б нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ буюу гагнуурын ажил хийж гүйцэтгэх явцад бензин насосын шаланг задарч, гал гарсны улмаас түлэгдэж, хоёр гарын сарвуу хүзүү, эрүү орчмын түлэгдсэн шарх 3-н А зэрэг биеийн гадаргуугийн 5 хувьтай тэнцэх гэмтэл авсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эмчийн үзлэг, Эмнэлгийн магадалгаа, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байх ба тухайн ослыг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар Үйлдвэрлэлийн осол-д тооцжээ.

14. Дээрх тохиолдол нь Гэнэтийн ослын даатгалын гэрээний 4.1.2-т машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах эрсдэл гэж тодорхойлсноор даатгалын эрсдэлд хамаарч байх тул даатгалын тохиолдолд үүссэн гэж үзэх үндэслэлтэй, даатгуулагч даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохыг даатгуулагчаас шаардах эрхтэй байна.

15. Хариуцагч нэхэмжлэлийг О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг гуурсаараа цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.4-т "Хор хөнөөлт болон, /эсвэл өндөр шатамхай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис" гэж заасан татгалзах нөхцөлд хамаарна гэж үгүйсгэсэн.

16. Гэнэтийн ослын даатгалын гэрээний 9.1.4-д зааснаар М ТӨҮГ нь хорт, хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодистой холбоотой боловсруулалт, үйлдвэрлэлт, агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж биш байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй.

17. Ажилтан О.Б нь ослын улмаас гэмтэж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажлын нийт 57 хоног амбулаториор эмчлүүлсэн нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь даатгалын үнэлгээний 30 хувиар тооцож, даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.2.3-т заасан даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөлд нийцсэн байна.

18. Иймд дээрх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

19. Гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.5.1-д Даатгагч нөхөн төлбөрийн баримт бичгүүдийг шаардлага хангасан гэж үзвэл 14 хоногийн дотор шийдвэрлэнэ, 10.3-д Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгснөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож Даатгуулагчид олгоно гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2526 тоот Даатгалын нөхөн төлбөр авах тухай албан бичгийг холбогдох баримтуудын хамт хариуцагчид хүргүүлсэн боловч хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн баримт бичгийн бүрдэлтэй холбоотой бус буюу даатгалын тохиолдолд хамаарахгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12-1322 тоот албан бичгээр өгчээ.

20. Даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргээ биелүүлээгүй байх тул гэрээнд заасан алдангийг нөгөө талдаа төлөх хариуцлага хүлээнэ.

21. Иймд нэхэмжлэгч нь алдангид 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГ-т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК -иас 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГ-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

2024 01 09 181/ШШ2024/00114

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо, М ТӨҮГ нэхэмжлэлтэй -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, дугаар 39 G center 3,4 давхарт байрлах, М ХХК /РД:2094894/-д холбогдох,

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК -тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр МН-2022-06-14 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулж, М ТӨҮГ нь өөрсдийн нийт 1467 ажилтны амь нас, эрүүл мэндийг даатгуулсан. Тус гэрээний 3.1Даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан ажиллагсдын амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл болно..., 3.2Гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажиллагсдын нэрсийн жагсаалтыг гэрээний хавсралтаар батлах бөгөөд дараах хуваарилалтын дагуу батална гэж тус тус заасны дагуу даатгуулагчийн ажилтан Отгон овогтой Бадамбазарын нэр гэрээний Хавсралт №1 Бор-Өндөр УБҮ-ийн 2022 онд гэнэтийн ослын даатгалд хамруулах ажилтны нэрсийн 1068 дахь дугаарт орсон.