| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/00330/И |
| Дугаар | 149/ШШ2023/00368 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 149/ШШ2023/00368
*******0*******3 оны 09 дүгээр
сарын *******0-ны өдөр Дугаар 149/ШШ*******0*******3/00368 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: банк ХК /Хаяг: Улаанбаатар хот, ******* дүүрэг *******-р хороо ******* гудамж, Өөрийн байр, РД:*******677377, утас:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Модчин овогт Даваажанцангийн Мөнхзул /РД:НД8408157*******/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн *******-р хороо ******* хэсэг *******-******* тоотод оршин суух, Боржигон овогт ын /РД:УЦ971**************553/-д холбогдох
4461************** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагч А. /цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч А. нь тус банктай *******0*******1 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3003-*******0*******1/93 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 4190000 төгрөгийн үнэ бүхий TCL 65R635 өнгөт зурагт, хөлдөөгч нарыг жилийн 19.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *******0*******1 оны 05 сарын 18-ны өдөр 3003-*******0*******1/93-1 тоот Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-ээр доорх эд хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: TCL 65R635 өнгөт зурагт, хөлдөөгч болно. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үндсэн хаягаар буюу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн *******0*******3 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ*******0*******3/0610******* дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж *******0*******3 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ*******0*******3/01843 дугаар захирамжаар А. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хорих ангид хариуцагч нь хүмүүжиж байгааг тогтоосон. Хариуцагч үндсэн зээлд 708860.4******* төгрөг, үндсэн хүүд 35830*******.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******585.03 төгрөг нийт 1069748 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь *******0*******1 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3003-*******0*******1/93 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл үндсэн зээл 3481140 төгрөг, зээлийн хүү 1083814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76*******74 төгрөг нийт 4461************** төгрөг байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Хариуцагч банктай *******0*******1 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3003-*******0*******1/93 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах. *******. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4461************** төгрөг гаргуулах... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийнхаа хувийн байдлыг бид нар ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс нэмэгдүүлсэн хүүгээс буюу бусад хүүгээс хөнгөлж 4*******41************** төгрөгөөр төлүүлэх боломжтой. Хөнгөлж байгаа нь энэ юм шүү. Нийт 4*******41************** төгрөгийг хариуцагчаас төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 30 хувь хөнгөлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Анх бид ар гэрт нь хандаад итгэмжлэл аваад хорих ангид байгаа хүнд хүндрэл болоод яах вэ гээд ярилцахад ар гэр нь боломжгүй гэсэн учраас бидний зүгээс хөнгөлж байгаа юм. Зээлийн гэрээний хугацаа 11 сард дууссан, хугацаанаас өмнө цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээг 30 сарын хугацаатайгаар *******0*******1 оны 05 сарын 18-наас *******0*******3 оны 11 сарын 05-ныг хүртэл байгуулсан юм. Зээлдэгч нь *******0*******1 оны 1******* сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй. Гэрээний үүрэг зөрчигдсөн гэв.
Хариуцагч А. нь шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Бүгдийг ойлгож байна. Бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөлж байгаад баярлалаа. Би хэрэглээний зээл авч гэртээ цахилгаан бараа хөргөгч, зурагт авч байсан юм. Тухайн үед автын осолд ороод төлбөр хийх боломжгүй байдалд ороод төлж чадаагүй юм. Өөр ярих зүйлгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч А.од холбогдуулан зээлийн төлбөр 4461************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэгчид *******0*******1 оны 1******* дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн төлөөгүй байна.
Нэхэмжлэгч банк, хариуцагч А. нарын хооронд *******0*******1 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № 3003-*******0*******1/93 дугаартай 4190000 төгрөгийг жилийн 19.*******% хүүтэй, зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн зээлийн хүүний *******0%, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний худалдан авалтын зориулалтаар зээлэн гэрээ байгуулсан байна. Мөн уг гэрээг дагалдуулан *******0*******1 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №3003-*******0*******1/93-1 дугаартай Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан TCL-65R-635 загварын өнгөт зурагт, шинээр авсан хөлдөөгчийг барьцаалан барьцааны гэрээ байгуулжээ.Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ болохыг илэрхийлж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., 453.*******.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заажээ.
Уг зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байх ба гэрээг бичгээр үйлдсэн байх тул хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэрээг хэн аль нь хүлээн зөвшөөрч, гэрээний талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хариуцагч А. нь зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу нэхэмжлэгч банкинд сар бүр 175840.*******1 төгрөг төлөх үүргийн дагуу бүгд 708860 төгрөг төлсөн бөгөөд *******0*******1 оны 1******* дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тогтоосон зээлийн хүүд 1083814 төгрөг, үндсэн зээлд 3481140 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 76*******74 төгрөг нийт 4461************** төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагч нь хорих ял эдэлж байгаа,төлбөр төлөх боломж хязгаарлагдмал зэрэг хувийн байдлыг харгалзан шаардлагаа багасган 4*******41************** төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх багасгах нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх тул шүүх багасгасан хэмжээгээр шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.Нэхэмжлэгчээс гэрээ цуцлах шаардлагад 70*******00 төгрөг, зээлийн төлбөрийн шаардлагад 86330 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд тус тус төлснийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас153010 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид буцаан олгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс **************0000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, **************5 дугаар зүйлийн **************5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч банк, хариуцагч А. нарын хооронд байгуулагдсан 3003*******1/93 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсугай.
*******. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг,45******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогтой .оос зээлийн гэрээний үүрэгт 4*******41************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгосугай.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамж бүгд 153010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд буцаан олгосугай.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас **************0000 төгрөгийн шаардлагыг хассан тул хэргсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ