Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 149/ШШ2024/00028

 

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 149/ШШ2024/00028 ******* сум

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Хайлааст 59-Г тоотод оршин суух, /*******, Утас:*******, / Урианхай овогт гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1981 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг *******-*******ийн №28 тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ Монгол овогт ын Ихбаярт холбогдох

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., Хариуцагч Б.Ихбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ихбаяр нь найз Банзайгийн хамт удаа дараа олон удаа манайд ирээд самарт 2 ачаа хийх газар үзээд ирлээ. 10,10 хүнтэй, хоол хүнс, бензин, масло, тос бусад эд материалын зарлагаа 2 талаасаа тэнцүү гаргаад самарт явъя. Танай ЗИЛ-131 маркийн машинаар 2 ачаа хийж нэг нэгээр нь авъя гээд тохиролцоод хамтарч самарт явсан билээ. Гэтэл Ихбаяр нь хоол хүнс, бензин бусад зардлаа тооцож үзэн 50%-д ноогдох зардлаа өгье. Манай эхнэрт 8,000,000 төгрөг байгаа. Машин авах гээд мөнгө нь хүрэхгүй учир авгайгаас авчих гээд намайг явуулсан. Эхнэр Алтанцэцэг нь 3,000,000, 5,000,000 төгрөг өгсөн. Танайх Prius-30 маркийн машинаа манай эхнэрт үлдээчих, самраас орж ирээд машинаа авчих. Шатна гэж байхгүй. Их самартай газар үзээд ирсэн гэж хэлээд явах гэж байсан учир Ихбаярт итгэж эхнэрт нь машинаа үлдээсэн. Ууланд 22 хүнтэй 50 хоног яваад шатаад ирэхэд манай Prius-30 машиныг Ихбаяр самарт гаргасан 8,000,000 төгрөгт барьцаалаад өгөхгүй 7,8 сар эдэлж унаж хэрэглээд хураалгасан. Хамгийн аюултай эхнэр Алтанцэцэг нь худлаа гэдгийн мэдээд надад өгсөн мөнгөндөө баталгаа хийлгэж гарын үсэг зуруулсан. Би итгэсэн учир гэнэдээд гарын үсэг зурж дээр нь машинаа өгч алдаад маш их хохирсон. Б.Ихбаяр нь самарт гаргасан зардлынхаа 8,000,000 төгрөгийг миний биеэр гаргуулах шүүхийн шийдвэр гаргуулсанд надад маш их гомдолтой байна. Б.Ихбаяр нь: Самрын хүнс 12,000,000 төгрөг, Онги дэлгүүрт 7,000,000 төгрөг, Prius-30 маркийн 1 жилд төлсөн 16,400,000 төгрөг нийт 35,400,000 төгрөгөөр намайг маш ихээр хохироосон. Иймд би гомдолтой байгаа тул самарт гаргасан 12,000,000 төгрөгийн зардал, Онги дэлгүүрт 3,500,000 төгрөгт машинаа барьцаалж тавьсан нийт зардлын 15,500,000 төгрөг зарцуулсан. Ихбаяраас нийт зардлынхаа 50%-ийг тооцож 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Банзаа гээд найзтайгаа Ихбаяр ирсэн. Тэгээд энэ хэд нэг ойрхон газар харсан тэндээс бараг 2 ачаа хийгээд л 1, 1 ачаагаар нь авчихъя тэгээд тэгээд манай эхнэрт одоо тэдэн төгрөг байгаа. Одоо бүх зардлаа дундаасаа гаргая 50%, 50%-аар ингээд гаргаад явъя аа. Манайх 10 хүнтэй, танайх 10 хүнтэй тэгээд эднийх бас 10 хүн цуглуулчихсан 10 хүнийх нь лавлагаа надад байгаа. Би танайх руу энэ материал тэрийгээ оруулаад өгчихсөн байгаа. Тэгээд яваад бид нар 50 хоног явсан. Ерөөсөө тэр газар нь самар ч байгаагүй, юу ч байгаагүй. Тэгээд ирээд одоо би машин тэргээ нэхэж авсангүй. Одоо энэ хоёр угаасаа нөгөө өгсөн 8,000,000 төгрөгтөө яах вэ урьдчилгаа болгоод бодчихоод үлдэгдлийг нь бид хоёр Архангайгаас мал зохицуулаад үлдэгдэл мөнгөө төлөөд энэ машиныг өөрсдөдөө авчихъя аа гээд. Ингээд миний хамтран амьдрагч Түмэнжаргалтай хоорондоо ярьж тохиролцоонд хүрсэн юм шиг байгаа юм. Тэгээд 7,8 сар энэ хэд унаад л яваад л байсан. Бид хоёр сар, сард нь мөнгөө төлөөд явж байгаа юм байх даа гээд нэг их тоогоо ч үгүй. Тэгээд 1 өдөр гэнэт тэр Энгүүн-Одоос нь залгаад манай машиныг хураалгачихсан тийм хүн унаж явсан. Та нар барьцаанд тавьсан байна гээд тэгээд очоод нөгөө машиныхаа зөрөө мөнгөө нэхэмжилдэг байхгүй юу. Одоо бид 2 ингээд 16 сая 400 мянган төгрөг төлчихсөн юм чинь зөрөө мөнгөө авъя аа манай машиныг хэдээр борлуулсан бэ гэсэн чинь дугаарыг нь солиод Дарханы дугаар зүүчихсэн байсан учир одоо танайх нэг ёсондоо бол энэ гэрээ нь дуустал барьцаанд тавих ямар ч тийм үндэслэл байхгүй. Хүнд өгөх ч ийм юм байхгүй. Та нар ингээд гэрээ зөрчсөн байна аа гээд. Нөгөө нэг машиныхаа илүү мөнгийг бид хоёрт өгөөгүй. Тэгээд бид хоёр ирээд чимээгүй байж л байсан. Тэгээд энэ 2 юу яасан нөгөө нэг зээлийн гэрээтэй машиныг мэдээгүй гээд байгаа байхгүй юу. Мэдээгүй биш дээ би явахдаа хэлсэн. Коронагаас болоод ингээд ажил төрөл зогсчихсон уур уурхай зогсчихсон. Одоо ганц мөнгө олох шалтгаан нь энэ самар л байна даа. Одоо энд л хэдүүлээ явж мөнгө төгрөг олъё гэж манай хүнтэй ярилцаад л эд нар явсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо би бодоод байхад тухайн үед ингээд адилхан хамтарч хоёр талаасаа зардал гаргаад явсан нь үнэн. Юу ч үгүй ирсэн нь үнэн. Тэгээд бид хоёр ерөөсөө мөнгө төгрөг нэхэмжлээгүй байхад над дээр ингээд явсан зардлаа нэхэмжлээд ингээд өгчихсөн байсан байхгүй юу. Тэгээд энэ дээр л яах вэ би гомдол гаргасан л даа. Яах вэ хэн хэндээ итгэсэн итгэлээр л бүгдээрээ хамтарч тийшээ явсан байхгүй юу. Тэгээд одоо би тухайн үед нэг хөрөнгөнийхөө машиныг тавиулчихсан байсан. Машиныг нь ч авч өгч чадаагүй тэр үед бас орон байраа барьцаалчихсан байсан. Тэрийгээ ч авч чадаагүй одоо болтол ингээд ерөөсөө өрнөөс өрний оронд л яваад байгаа байхгүй юу. Ерөөсөө өрнөөс гарч чадахгүй өөрийнхөө эмчилгээг ч хийлгэж чадахгүй ажил төрөл ч хийж чадахгүй их хохирч байгаа. Иймд Б.Ихбаяраас 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ихбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Ц. нь Б.Ихбаяр намайг самартай газар байгаа 2 ачаа хийнэ. Ашигаа хуваая гэж худал мэдээлэл өгч нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн хариуг эсэргүүцэж байна. Ц.гийн өгсөн нэхэмжлэлд нэг ч үнэн зүйл байхгүй тул үүнд маш их гомдолтой байна. Ц. нь манайхаас авсан 8,000,000 төгрөгөндөө анхан болон давж заалдах шүүх хурлаас манайд төлөх шийдвэр гарчхаад байхад өгөхгүй байж увайгүй санаа гаргаж Б.Ихбаяр намайг худал гүтгэж байна. Иймд Ц.гийн нэхэмжлэлийг эсэргүүцэж хариу тайлбар бичлээ гэв.

Хариуцагч Б.Ихбаяр шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэлийг сонслоо. Тэгээд яг миний энэ талаас болохоор одоо энэ найз Банзаатайгаа нийлж газар үзээд ирсэн 1,1 ачаа хувааж авъя, хийгээд хувааж авъя. Самартай газар байгаа гэдгийг энийг би одоо үгүйсгэж байгаа. Яагаад гэхээр эдний хамтран амьдрагч гээд байгаа тэр нөхөр нь одоо хэн билээ Ука л гэдэг байсан. Бид нар Банзаатай энэ газрыг үзээд самар байна аа бүүр баараггүй байна аа ингээд. Тэгээд би бүр яг тухайн үед одоо би 2021 оны 01 дүгээр сарын 10 хэднээр би самраар ирчхээд дөнгөж гэртээ нэг хоноод байж байтал нөхөртэйгөө ирж манайд бүүр удаа дараа бүүр хоёр удаа ирж бүүр өглөө үүрээр 5 цагт орж ирээд Самарт цуг яваад өгчхөөч ээ би. Яагаад гэхээр би энэ манай дүү нар, дүү нарын найз нөхөд ингээд нийлээд надтай самарт явж байсан арваад хүн байсан. За тэрэн дээр тэр хүмүүсийг 1 дүгээрт авч өгөх биш 2 дугаарт манайхыг 8,000,000 төгрөгтэй байгаа гэдгийг нь мэдсэн. Яагаад гэхээр намайг Самарт явчихсан хойгуур манай эхнэр бас 3,000,000 төгрөгийг нь зээлээд авчихсан байсан. Тэгээд яах вэ эхнэр болохоор машин авах 8,000,000 төгрөг байгаа гэдгийг нь надаас урьдчилаад мэдчихсэн байсан байгаа байх. Үгүй ээ тэгээд тэрэн дээр болохоор одоо болохоор намайг ингээд хамтарч ажиллая гэсэн. Эднийх тухайн үед ЗИЛ-31 машингүй байсан. За тэгээд энэ одоо гийн нэхэмжлэл болохоор надаас биш энэ Банзаа гэдэг хүнээс л нэхэх ёстой байхгүй юу. Яагаад гэхээр энэ Банзааг тэр өөрийнх нь нөхөртэй явж энэ газрыг үзээд самар байна гэж ирсэн. Тэгээд Банзаагаас нэхэж чадахгүй яагаад надаас нэхээд байгааг нь би ойлгохгүй байна. Одоо тухайн үед манай найз нөхөд намайг Самарт авч явсан. Би ер нь найз нөхөдтэй газарчнаар явдаг байсан. Тэгэхдээ би энэ д бол газарчин хийгээгүй. Одоо газарчин тэр самрыг нь үзсэн хүн бол тэр Банзаа гэдэг хүн байгаа. За нэг гэрчээр болохоор энэ Нанзаддоржийг болохоор хэний самаргүй газар зааж өгсөн гээд миний өмнөөс гэрчээр ороод өгөөч ээ гэж Нанзадыг удаа дараа гуйсан байна лээ. Нанзад зөвшөөрөөгүй гэж байсан. Тэгээд энэ 1 сарын бараг 20 хэднээр явсан байх аа 2021 оны энэ 50 хоног гэж байна. Дөнгөж 10 хэд хоноод самаргүйг нь мэдээд бид нар буцаад ирсэн. Ерөөсөө 50 хоног яваагүй цагаан сарын өмнө буцаж ирсэн. Тэгээд яах вэ? Би болохоор нөгөө өөрийнхөө дүү нар, манай дүү нар Архангай энд тэндээс Өмнөговиос ирчихсэн байсан. Би тэд нарыг дангаар нь явуулж чадаагүй. Эд нартай би өөрөө явж тэд нарыг одоо газар мэдэхгүй Говийн хүүхдүүд байгаа болохоор төөрчхөж магадгүй гэж бодоод би өөрөө тэд нарыгаа дагуулж явсан. Би тэрнээс биш тэй ерөөсөө би ачаагаа хуваая, ашгаа хуваая тийм ерөөсөө юм байгаагүй. Яах вэ энэ машиныг нь болохоор манайх бол яалт ч үгүй 8,000,000 төгрөгтөө бол авсан. Тэгээд өөрсдөө бол хэлж байсан. Тэгээд одоо машин тэрэг авах мөнгөө авмаар байна аа, ингээд унаад хэрэггүй хэцүү байна аа гэхэд манай машиныг унаж бай. Өөрсдөө номерыг нь солиод энээ тэрээ аргалаад унаж бай гэсэн. Эд нар өөрсдөө яг энэ гийн ярь байж байгаа нь бол одоо бүгд худлаа байна. Би одоо ерөөсөө энийг юу яахгүй байна. Тэгээд одоо надаас гол нь нэхээд байгаа тэр 8,000,000 төгрөгөө энэ манайд надаас нэхээд байгаа 8,000,000 төгрөгөө манайд өгөхгүй гэсэндээ ингэж 8,000,000 төгрөг нэхэж байна л гэж би ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Б.Ихбаяраас хус модны самар бэлтгэхэд гарсан зардал 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Б.Ихбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй үндэслэлээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 362 дугаартай шийдвэрээр эхнэр Б.Алтанцэцэгээс 8,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой үүнийгээ барьцаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргана. /ХХ-16-21 талд Шүүхийн шийдвэр авагдсан/.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд 2021 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч Ц.Цэцгээгийн нөхөр С.Түмэнжаргал хүргэн дүү Нанзаддорж нар хариуцагч Б.Ихбаяртай хус модны самар бэлтгэн ашиг олохоор амаар харилцан тохиролцсон нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь хуш модны самар бэлтгэхэд гарах зардал хүнс, бензин тос бэлтгэж, ашиг олохоор тохиролцсон гэх үйл баримт болсон гэж үзэхээр байгаа хэдий энэ талаар харилцан тохирсон / гэрээ, хэлцэл хийсэн/ бичгийн болон бусад баримт хэрэгт авагдаагүй. /ХХ-4-11 талд/

Нэхэмжлэгч талаас 2021.02.12-ны өдрийн, 2021.02.18-ний, 2021.02.17-ны, 2021.02.18-ны гэх мэт зарлагын баримтыг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь нөхөр С.Түмэнжаргал, хүргэн дүү Нанзаддорж нарыг хариуцагч Б.Ихбаяртай Ойгоос хуш модны самар түүж бэлтгэн ашиг олохоор тохиролцсон нь хэлбэрийн талаасаа иргэд хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний нийтлэг шинж, онцлогийн талаар зохицуулсан ба тус хуульд зааснаар талууд хамтран ажиллах тохиолдолд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, ашиг алдагдал хуваарилах зарчим, оролцогчдын хураамж, түүнд оруулах хөрөнгө, хүч хөдөлмөр, хамтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг зэргийн талаар тус тус тохиролцсон байх ёстой.

Зохигчид дээр дурдсан Хамтран ажиллах гэрээний гол нөхцөлүүдийн талаар тохироогүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм. Ойн тухай хуулиар иргэн ахуйн зориулалтаар ихдээ 25 кг самар түүх зөвшөөрөлтэй бөгөөд нэг кг тутамд 500 төгрөг буюу 12500 төгрөгийн төлбөр төлж, зөвшөөрөл авах ёстой.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр А/577 буюу Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай тушаалаар Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг зөвхөн аж ахуй нэгжид үйлдвэрийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг олгохоор хууль тогтоомжоор тодорхойлсон.

Иргэд зөвшөөрөлгүйгээр хус модны самар бэлтгэхийг хуулиар хориглосон байна. Нэхэмжлэгч хариуцагч нар хууль болон журмаар тогтоосон журмыг зөрчиж хуш модны самар түүж бэлтгэхэд гарсан зардлыг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондын тохиролцоо нь Хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх боловч хуулийн дагуу үүсээгүй эрх буюу хууль журмаар зохицуулсныг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар бэлтгэхэд гарсан зардал гаргуулахаар хохирол нэхэмжилснийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаа нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүрээнд хийгдсэн байх ёстой. Нэхэмжлэгч, Хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ,хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул Нэхэмжлэгч Ц.гээс гаргасан Хариуцагч Б.Ихбаяраас хус модны самар бэлтгэхэд гарсан зардал 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэг, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч Ц.гээс гаргасан хариуцагч Б.Ихбаяраас 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАН