Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/149

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг Зүүн задгай гэх газарт *******ын гэрт *******ийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг Зүүн задгай гэх газарт *******ын гэрт *******ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Хохирогч *******ийн ... Орой нар жаргаад цагаан гэгээ тасрах гэж байхад ******* архи, шар айраг уугаад согтсон учир элдэв юм яриад суугаад байсан ба Нямка эгчээ архи өг гээд нэхээд байсан. ******* Нямка эгчийг үснээс нь зулгаагаад газар унагаад цохиод зодсон. Тэгэхээр нь би боль гэж салгаад Баадсандашийг араас нь тэвэртэл Баасанжав та болиоч гэж хэлээд татангуутаа цохисон ... Тэгэхээр нь *******ийг тавьчихаад гэрээс гарахад ******* гэрийн гадаа намайг мөргөж унагаагаад зодсон ... тухайн үед зүүн дээд нэг шүд булгарч хоёр шүд суларч, уруулд цус хуралт үүсч язарсан. Мөн хөмсөг, зүүн, баруун, хацар хүзүүнд зулгаралт үүсч нүд хөхөрсөн ... надад одоо гаргах санал хүсэлт гомдол алга, ах дүү хүмүүс, мөн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/,

Гэрч *******гийн ... ******* согтуурхаад надтай үг сөрж байгаад намайг үснээс зулгааж цохиж авсан. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тэгсэн хажуугаас манай ах дүүгийн Очирхуяг боль гэхэд ******* үгэнд нь орохгүй өмнөөс нь хэрэлдсэн. ... гэр дотор миний харсанаар *******ийг Очирхуяг бариад авч байсан ... Очирхуягийг араас нь татсан тавихгүй болохоор нь ар нурууруу нь цохиж харагдсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Насанд хүрээгүй гэрч ын ... Нямхүү эгчтэй пиво булаацалдаж байгаа эгчийг үснээс нь зулгаагаад гараараа савж харагдсан. Гэхдээ оносон үгүйг нь хараагүй. Тэгснээс хойш Очирхуяг ахтай маргалдаад хоорондоо барилцаж авсан. Тэгж байхдаа ******* ах Очирхуяг ахыг зодсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Шүүгдэгч *******ийн ... Тухайн өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орой би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Очирхуяг ахыг зодож цохисондоо харамсаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн ... *******ийг биед зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, язрал, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, баруун зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ нь хэргийн 49-52 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА