Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/00051

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/00051

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* байрлах, АК ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал С.О/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,, оршин суух, Т овогт И.Д/РД:/-д холбогдох,

 

21,241,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагч И.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч АК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн И.Д манай компанитай нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ТТГ-2020/09 дугаартай "Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын 280 хүний суудалтай соёлын төвийн барилгын төмөр бетон каркас угсралт, бетон шалны ажлыг зураг төслийн дагуу бүрэн хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөр, ажлын энд 55,891,000 төгрөгийг И.Д-д төлсөн. Гэтэл И.Д нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, хүн, хүчээ нэмэхгүй, барилгын ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд хийгээгүй болно. Чингэлтэй дүүрэг, 18-р гудамж, 15 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож..." гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг тус, тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд "И.Д-г эрэн сурвалжлуулах тухай" нэхэмжлэл гаргаж 2021 оны 12 сарын 16-ны өдөр тус шүүхээс хэрэг үүсгэж, ******* дэх цагдаагийн 2-р хэлтэст даалгасан. Ийнхүү Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны 26/1717 тоот албан бичгээр И.Д-г С дүүргийн ... дүгээр хороо, Ч ...-р гудамж ... тоотод оршин суудаг ба ..... дугаартай болохыг олж тогтоосон. Иймд анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 8 сар өнгөрсөн байх тул хэргийг яаралтай шийдэж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

И.Д нь барилгын талбайг байнга орхиж явах гэх зөрчлүүдийг удаа дараа гаргасан бас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаа дутуу орхиж явсан. Гэрээ байгуулснаас хойш барилгын талбайг орхиж явах хүртэл И.Д нь 34,650,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гээд 21,241,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байна. И.Д нь ажлаа хаяж явсан бөгөөд цаашид барилгын ажил үргэлжлүүлэн хийлгэх боломжгүй тул И.Д-гаа 21,240,00 төгрөгийг гаргуулж авахаар бид С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхээс гарсан шүүгчийн захирамжаар "...хариуцагчийн хаягаар дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч И.Д нь С дүүрэг, ...-р хороо, Ч ...-р гудамж, ... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож..." гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг тус, тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд "И.Д-г эрэн сурвалжлуулах тухай" нэхэмжлэл гаргаж 2021 оны 12 сарын 16-ны өдөр тус шүүхээс хэрэг үүсгэж, ******* дэх цагдаагийн 2-р хэлтэст даалгасан. Ийнхүү Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 26/1717 тоот албан бичгээр И.Д-г С дүүргийн ... дүгээр хороо, Ч ... дугаар гудамж ... тоотод оршин суудаг ба ..... дугаартай болохыг олж тогтоосон. Иймд анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 8 сар өнгөрсөн байх тул хэргийг яаралтай шийдэж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан нэг л гэрээ байгаа. Тухайн барилгын карказыг угсрах ажлын хөлсийг 70,000,000 төгрөгөөр тохиролцсон. И.Д эгчийн үлдээсэн ажлын тухайд АК ХХК-ийн хувьд 50 хувийн ажлыг гүйцэтгэсэн. Нийтдээ суурийн давхар 21,000,000 төгрөг, 1-р давхар 21,000,000 төгрөг, дээвэр 28,000,000 төгрөг, нийтдээ 70,000,000 төгрөг. Суурийн давхрын тухайд гүйцэтгэсэн талаар маргаангүй. 1-р давхар 50 хувь гэж манай компани үзэж байгаа. Д өөрөө 70 хувь гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. И.Д-гаас 21,241,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч И.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АК ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуанлийн 45 хоногт суурийн ажлыг хийж гэрээгээр хүлээсэн хугацаандаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны хооронд барилгын 1, 2 давхрын карказ угсралт, бетонон шалны ажлыг хийж гүйцэтгэх гэрээтэй гарсан боловч ерөнхий гүйцэтгэгч тал гэрээнд хүлээсэн үүргээ, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг зөрчин удаа дараа материалаар тасалдуулж шаардсан хугацаанд явуулаагүйн улмаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу ажлаа зогсоож, бетон артамур нэр бүхий 6 хүн үлдээгээд явсан. Эдгээр 6 хүн нь карказаа дуустал ажилласан энэ хугацаанд талбайн инженер ажиллаагүй болно.

АК ХХК-тай 1 сарын гэрээ хийсэн. Ажилд 15 хүнтэй гарсан. Бараа материалын дутагдалтай холбоотой 3-р сард гараад 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаа орхиод, тэнд гурван хүн орхиод явсан. Эхний ээлжийн суурь, шатны ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. 1-р давхрын хэв хашмал, арматурыг 100 хувь хийсэн. Багануудын бетоныг авсан. Манай өөрийн үлдсэн гурван хүн байсан. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ******* дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 26ё2-3/1717 дугаар албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № ТГГ-2020/09 Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ, Дундын санхүүжилт олгох хуудас, Д бригад, Хаан банк ХК дахь ..... дугаар Депозит дансны 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, АК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум соёлын төвийн барилгын 1-р давхрын барилга угсралтын ажлын төсөв, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № ТГГ-2020/09 Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ, зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Б.Б, гэрч Э.Я, гэрч П.Н, гэрч О.Ч нарын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч АК ХХК хариуцагч И.Д-д холбогдуулан илүү төлсөн 21,241,000/хорин нэгэн сая хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч И.Д нь 1, 2 давхрын карказ угсралт, бетонон шалны ажлыг хийж гүйцэтгэх гэрээтэй гарсан боловч ерөнхий гүйцэтгэгч тал гэрээнд хүлээсэн үүргээ зөрчин удаа дараа материалаар тасалдуулж шаардсан хугацаанд явуулаагүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр № ТГГ-2020/09 Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № ТГГ-2020/09 Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № ТГГ-2020/09 Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн захиалга, даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 280 хүний суудалтай соёлын төвийн төмөр бетон карказ угсралт, бетон шалны ажлыг зураг төслийн дагуу бүрэн хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөд хариуцагчид нийт 70,000,000/далан сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 347 дугаар зүйлийн 347.1-т ... гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно ... ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуанлийн 45 хоногт төмөр бетон суурийн ажлыг хийж гүйцэтгэж, 1, 2 дугаар давхрын төмөр бетон карказ угсралт болон төмөр бетон шалны ажлыг 2021 оны 3 дугаар сарын 10-аас 2021 оны 4 дүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь соёлын төвийн төмөр бетон суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч О.Ч, гэрч Э.Я нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Зохигчид Гэрээний 2-ын 2.2-т заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь 1 дүгээр давхрын ажлын 50/тавь/ хувийг гүйцэтгэсэн, хариуцагч нь нийт 34,650,000/гучин дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 1 дүгээр давхрын ажлын 70/дал/ хувийг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь соёлын төвийн 1 дүгээр давхрын төмөр бетон карказ угсралт болон төмөр бетон шалны ажлын 50/тавь/ хувийг гүйцэтгэсэн болох нь гэрч О.Ч, гэрч Э.Я нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 1 дүгээр давхрын ажлын 50/тавь/ хувийг гүйцэтгэсэн, нийт 34,650,000/гучин дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум соёлын төвийн барилгын 1-р давхрын барилга угсралтын ажлын төсөв, гэрч О.Ч, гэрч Э.Я нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд нийт 55,891,000/тавин таван сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 21,241,000/55,891,000-34,650,000=21,241,000/ /хорин нэгэн сая хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ., 350 дугаар зүйлийн 350.1-т Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 350.1.1-т гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нь 1, 2 дугаар давхрын төмөр бетон карказ угсралт болон төмөр бетон шалны ажлыг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, гэрч О.Ч, гэрч Э.Я нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан ... гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаа зогсоосон гэх тайлбар гаргаж байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Хариуцагчийн 1 дүгээр давхрын ажлын 70/дал/ хувийг гүйцэтгэсэн гэх тайлбар Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум соёлын төвийн барилгын 1-р давхрын барилга угсралтын ажлын төсөв, гэрч О.Ч, гэрч Э.Я нарын гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч нь Гэрээний 2-ын 2.2-т заасан ажлыг бүрэн гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний үүргээ ноцтой зөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд нийт 55,891,000/тавин таван сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд нийт 46,541,000/55,891,000-9,000,000-300,000-50,000=46,541,000/ /дөчин зургаан сая таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг төлсөн болох нь Дундын санхүүжилт олгох хуудас, Д бригад, Хаан банк ХК дахь 5020648316 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2-т заасан ажлаас хариуцагч нь нийт 34,650,000/гучин дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 11,891,000/46,541,000-34,650,000=11,891,000/ /арван нэгэн сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9,350,000/21,241,000-11,891,000=9,350,000/ /есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн ерөнхий гүйцэтгэгч тал гэрээнд хүлээсэн үүргээ зөрчин удаа дараа материалаар тасалдуулж шаардсан хугацаанд явуулаагүй гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Гэрээг байгуулсан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Д-гаас хохиролд 11,891,000/арван нэгэн сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-д олгон, үлдсэн 9,350,000/есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч АК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 205,206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Д-гаас хохиролд 11,891,000/арван нэгэн сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-д олгон, үлдсэн 9,350,000/есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч АК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 205,206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ