Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/05576

 

 

 

 

 

 

2023 12 13 101/ШШ2023/05576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот, РД:*******, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,, тоот, РД:, холбогдох 24,958,412 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-nас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-04-20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Улмаар 2018-12-27-ны өдөр өмнөх зээл дээр нэмж 10,000,000 төгрөгийг, 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Дахин 2019-07-22-ны өдөр нэмж 1.600,000 төгрөгийг, 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж, нийт 26,600,000 төгрөгийг авсан. 2020-05-15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2023-01-17-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний үүрэгт зээл 12,986,682 төгрөг, хүү*******,025,329 төгрөг, нийт 19,011,994 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 451, 452-р зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 2023-08-01-ний өдрийн байдлаар зээл 13,613,347 төгрөг, хүү 10,627,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 717,357 төгрөг, 24,958,412 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч манайд эрүүл мэндийн шалтгаан үүссэн, зээл төлөлт өөрчлөлт оруулах талаар бидэнд нэг ч удаа хандаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Хаан банкнаас 3 удаа зээлийн гэрээ байгуулж нийт 26,600,000 төгрөгийг зээл авсан. 2020-05-15-ны өдөр ковид-19 цар тахлын улмаас зээлийн гэрээний хугацааг 2023-01-17-ны өдөр хүртэл сунгасан. 2020 онд тархины даралт харваж биеийн нэг тал мэдээгүй болсноор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020-07-02-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоолгосны улмаас ажлаасаа чөлөөлөгдөн, ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болсон тул зээлийн төлөлтөө төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага 24,900,000 төгрөгнөөс зээлийн хүү 10,600,000 төгрөгийг хариуцагчийн нөхцөл байдлыг бодолцож хөнгөлж, үлдэгдэл 14,358412 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохиролцож тодорхой хугацаа, график гаргаж эргэн төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлтэй байгаа гэжээ.

Нэхэмжлэгчээс: УТХ төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023-06-30-ны өдрийн 01/3526, 29/3549, 2023-08-02-ны өдрийн 02/261 дугаар итгэмжлэл, 2018-04-20-ны өдрийн ЗГ201843527105 зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2018-12-27-ны өдрийн ЗГ201844219400 дугаар зээлийн гэрээ, 2019-07-22-ны өдрийн ЗГ2019072210227/01 дугаар зээлийн гэрээ, 2020-05-15-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 15,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 1,600,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, ын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022-10-24-ний өдрийн*******1/7639 , 2023-01-20-ны өдрийн*******1/317, 2023-05-01-ний өдрийн*******1/4135, 2023-08-01-ний өдрийн*******1/6994 дугаар зээл төлөх мэдэгдэл, хариуцагчаас Иргэний үнэмлэхний хуулбар, 2023-08-31-ний өдрийн 0650 дугаар итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 318813, 414267, 494619,*******03584 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ний нэхэмжлэлийн шаардлага хариуцагч Б.Болдбаатараас зээлийн гэрээний үүрэгт 24,958,412 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018-04-20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018-12-27-ны өдөр нэмж 10,000,000 төгрөгийг, 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2019-07-22-ны өдөр нэмж 1.600,000 төгрөгийг, 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар нийт 26,600,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2020-05-15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2023-01-17-ны өдөр хүртэл сунгасан. Зээл 12,986,682 төгрөг, хүү*******,025,329 төгрөг, нийт 19,011,994 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 удаа зээлийн гэрээ байгуулж нийт 26,000,000 төгрөгний зээл авсан дээр маргаагүй.

2020 онд тархины даралт харваж биеийн нэг тал мэдээгүй болсноор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020-07-02-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсанаа тогтоолгож ажлаасаа чөлөөлөгдсөн, ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болсон тул зээлийн хүү 10,600,000 төгрөгийг хөнгөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,358412 төгрөгийг тодорхой хугацаа гаргаж эргэн төлөхийг зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар зохигч 2018-04-20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018-12-27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг нэмж, 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2019-07-22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.600,000 төгрөгийг, 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар тус тус зээл олгогдсон байна. 2020-05-15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2023-01-17-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч зээл 12,986,682 төгрөг, хүү*******,025,329 төгрөг, нийт 19,011,994 төгрөгийг төлж биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч аас 2020 онд тархины даралт харваж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020-07-02-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсан тул зээлийн хүү 10,600,000 төгрөгийг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэх хүсэлт гаргасан хэдий ч тохиролцоонд хүрч чадаагүй.

Мөн 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж зээл төлөх боломжгүй болсон нөхцөл байдлаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2018-04-20-ны өдөр хариуцагч т 15,000,000 төгрөг, 2018-12-27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019-07-22-ны өдөр 1.600,000 төгрөгийг түүний ХААН банкны 5920273250 дансанд тус тус шилжүүлж өгсөн байх тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,742 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 282,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 24,958,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 282,742 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 282,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА