| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/02035/И |
| Дугаар | 101/ШШ2023/05682 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/05682
2023 12 20 101/ШШ2023/05682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот, РД:*******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоот, РД:, холбогдох 1,154,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-02-03-ны өдөр 15 цагийн үед Хүчит шонхор захын хажуу талын ийн урд зам дээр УНД улсын дугаартай Приус-41 маркийн автомашины жолооч нь миний УАО улсын дугаартай авто машины мөргөж 2,315,000 төгрөгийн хохирол учруулсан. Зам тээврийн осол нь ийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэдгийг Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Мэргэшсэн жолоочийн даатгалгүй байж, даатгалтай гэж худлаа хэлж материалыг Бодь даатгал ХХК-руу явуулсан. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгийн 50 хувь болох 1,160,046 төгрөгийг Бодь даатгал ХХК төлсөн. Том оврын тээврийн хэрэгслийн жолооч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, мэргэшсэн жолоочийн даатгал гэсэн 2 даатгалтай байж даатгалаас хохирлыг 100 хувь төлдөг, харин нь мэргэшсэн жолоочийн даатгалгүй учир хохирлын 50 хувийг хохирол учруулсан жолооч өөрөө төлж барагдуулдаг юм байна лээ. Бодь даатгал ХХК-аас хохирлыг хүлээн зөвшөөрч даатгалын төлбөрийг гаргаж өгсөн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Иймд оос 1,154,954 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн 1,160,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдөр автомашинаа Хүчит шонхор захын хажуу талын худалдааны төвд зам дээр замаас бүрэн гаргалгүйгээр байрлуулсан байсан. Тухайн үед миний араас зөндөө машин сигналдаад зам дээр түгжрэл үүссэн байсан тул тухайн замаар гарсан. нь машинаа замаас гүйцэт гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй байсныг тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа нотолно. Мөн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс УТХ-ийг төлсөн баримт, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗТО-ын тодорхойлолт, Ашид билгүүн ХХК-д төлсөн 151,000 төгрөгийн баримт, 2023-02-03-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Ц.Болд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар,
Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн оос д олгосон итгэмжлэл, ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн,
Шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 284 дугаар шүүхийн тогтоолоор Бодь даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн баримтыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагч оос 1,154,954 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023-02-03-ны өдөр 15 цагийн үед Хүчит шонхор захын хажуу талын ийн урд зам дээр УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа УАО улсын дугаартай авто машины мөргөж 2,315,000 төгрөгийн хохирол учруулсан. Зам тээврийн осол нь ийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэдгийг Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Мэргэшсэн жолоочийн даатгалгүйгээс Бодь даатгал ХХК-иас хохирлын үнэлгээг зөвшөөрч хохирлын 50 хувь 1,160,046 төгрөгийг надад олгосон. Том оврын тээврийн хэрэгслийн жолооч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, мэргэшсэн жолоочийн даатгал гэсэн 2 даатгалтай байж даатгалаас хохирлыг 100 хувь төлдөг зохицуулалтай юм байна. Иймд машинд учирсан хохирлын 50 хувь 1,154,954 төгрөгийг хариуцагч оос гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023-02-03-ны өдөр 15 цагийн үед Хүчит шонхор захын хажуу талын ийн урд зам дээр УАО улсын дугаартай автомашинаа замаас бүрэн гүйцэт гаргаагүйгээс осол гарсан. Тухайн үед миний араас олон машин сигналдаад зам дээр түгжрэл үүссэн байсан. Авто машинд учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗТО-ын тодорхойлолт, 2023-02-03-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Бодь даатгалаас ХК-иас 2023-05-31-ний өдрийн 02/043 дугаартай албан бичиг, зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр УНД улсын дугаартай тээрийн хэрэгслийг жолоодож явахдаа Чингэлтэй дүүргийн 12/13 чиглэл Дэнжийн 1000-н зам Хүчит шонхор захын урд зам дээр нэхэмжлэгч Ц.Болд-Эрдэнийн УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг машины хойд буфер цуурч хагарсан, хойд гэрэл болон тогтоогч хагарсан, багажны хаалга хонхойж нугарч, кузовын булан хонхойж эвдрэл учирсан нотлогдож байна.
5. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн99 дүгээр зүйлийн99.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,
Иймд хариуцагч нь осол гарсан, автомашинд хохирол учирсан зэрэг үйл баримт дээр маргаагүй. Харин нэхэмжлэгч автомашинаа замаас бүрэн гүйцэт гаргаагүйгээс осол гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Ц.Болд-Эрдэнийн авто машинд учирсан хохирол 1,154,954 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,390 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч оос 32,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,99 дүгээр зүйлийн99.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч оос 1,154,954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 32,390 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч оос 32,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА