Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/151

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-1-33 тоотод архидан согтуурсан үедээ иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 08 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-1-33 тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Хохирогч *******ын ... Лувсанбатаа нь бид 2-т такси дуудаж өгөх гээд гарсан хойгуур бид хоёр маргалдсан юм шиг байгаа юм. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдхэд миний нүүр ам шалбарч цус гарсан байхаар нь эхнэр Цэндмааруу залгаж намайг ирээд аваадах гэхэд ирж авсан байсан. Тэгэхдээ манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Миний хувьд *******тай эвлэрсэн бөгөөд надаас ******* нь уучлал гуйсан. Юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй согтчихсон байна лээ. Манай эхнэр хэлэхдээ та 2 маргалдаад салахгүй байхаар чинь цагдаад дуудлага өгсөн гэж ярьж байсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эвлэрсэн бөгөөд биеийн байдал зүгээр байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч ******* ... такси бариад хүрээд ирсэн чинь *******, ******* нар нь хоорондоо маргалдсан зодолдсон шинжтэй *******ын хамар амнаас нь цус гарсан байдалтай ******* ах болохоор зодсон шинжтэй байсан. Тэгээд маргаад байхаар нь би салгаад гэрээс гаргасан чинь хашааны үүдэн дээр дахин маргаад байж байхад ******* ахын эхнэр хүрээд ирсэн араас нь цагдаа ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч гийн ... манай нөхөр Чадраабал нь надруу залгаад Баянхонгор сумын 2-1-33 тоотод хүрээд ир би хүнд зодуулчихлаа гэхээр нь яваад очиход манай нөхрийн хамар амнаас цус гарсан нүд ам, хамар нь хавдсан байдалтай Лувсанбатаа гэх айлд ******* гэгчид зодуулчихлаа гээд байж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Шүүгдэгч *******гийн ... Би Чадраабалыг зодсон нь үнэн. Би тэр үед согтуу байсан яг яасан эсэхээ сайн мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 09-ний өдрийн 368 дугаартай шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, зүүн нүдэнд цус харвалт, цус хуралт, зүүн зовхи, хамар, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь будад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА