Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/152

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд иргэн *******тэй маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүний цээж хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд иргэн *******тэй маргалдан түүний цээж хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Хохирогч *******гийн ... 2017 оны 08 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн үед Гурванбулаг сумын төвд байдаг Алтанбаганы эзгүй гэрт *******, Батгэрэл бид 3 ерөөл нэртэй 0.5 летрын архи хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа би танай ээж намайг доромжлоод байсан. Муухай доромжилсондоо гэсэн чинь ******* миний ээж чамайг юу гэж доромжилдог юм бэ гэж байсан. Тэгээд бид 3 гэрээс гараад хашааны үүдрүү явж байсан чинь ******* май пизда минь гээд цээжрүү цохих шиг болохоор нь би яаж байгаа юм бэ гээд энгэртээ гараа хийгээд үзсэн чинь цээжнээс цус гарчихсан байсан. Тэгээд Батгэрэл намайг салгаад бид 2 манайд үлдсэн юм. ... ******* намайг хутгалсан. Тэр хутга нь Алтанбаганых байх ... миний баруун хөхний доор хутгалсан. Тэр үед Гурванбулаг сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28/,

Гэрч *******ийн ... Би тэр үед г хутгалуулсаныг мэдээгүй. Намайг бие засчихаад ирхэд энгэрлүүгээ гараа хийгээд хурууных нь үзүүр цус болчихсон байхаар нь би хамраас нь цус гарсан юм байх даа л гэж бодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч ын ... энэ тодорхойлолтыг би тэр хутгалуулсан гэх гэдэг хүний биеийг үзээд бичсэн тодорхойлолт мөн байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Шүүгдэгч ... тэгээд архи ууж дуусчихаад гэрээсээ гараад хашааны хаалгаруу явж байхдаа бид хоёр маргалдаад тэр үед би гэртээ юм хийж байсан хутгаа аваад гараад ирсэн байснаа газар унагсан чинь тэр хутгийг авах гээд булаацалдахаар нь би өгөхгүй гээд дээр дороо ороод булаацалдсан. Тэгж байгаад би гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд дараа нь хутгалсанаа мэдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Баянхонгор  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 383 тоот ... гийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Эмчийн тодорхойлолт, гэрэл зураг /хх-ийн 6-8/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналд дурдсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч н 5 тооны эр ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгаж, 1 ширхэг рентеген зургийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч 5 тооны эр ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгаж, 1 ширхэг рентеген зургийг хохирогчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА