Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Б.Эрдэнэбулганд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, шүүгдэгч Б.Эрдэнэбулган, нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Эрдэнэбулганы давж заалдах гомдлыг үндэслэн Б.Эрдэнэбулганд холбогдох 1922002390084 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Луус сумын 2-р баг, “Дунд бууц” гэх газарт оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй гэх, хэрэг хариуцах чадвартай, /РД:3392012611/, Тахилгат овгийн Болдсайханы Эрдэнэбулган.

Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь “/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн “Баруун ширээ ус” гэх газарт хохирогч Г.Наранхүүгийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын төв Жирмийн 10-08 тоотод байсан хохирогч О.Ганбаатарын эзэмшлийн улаан шар өнгийн, улсын дугааргүй, Кост-2 гэсэн бичлэгтэй хятад мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлж бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 29- өөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Дашбилэгийн эзэмшлийн тус байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан 52-11 ДУА улсын дугаартай “Fit” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн эд ангиудыг эвдэж, гэмтээсний улмаас 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хохирогч Ц.Цэрэндуламын эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 01 тоот орон сууцны цонхоор зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, гэрт унтаж байсан насанд хүрээгүй Б.Мөнгөнцэцэгийн нүүрэн тус газарт гараараа дарах, амыг нь таглах зэргээр халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирлаж 55000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг Б.Эрдэнэбулганы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Шүүгдэгч Тахилгат овгийн Болдсайханы Эрдэнэбулганыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Тахилгат овгийн Болдсайханы Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн буюу нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажпыг нэг хоног хорих ялаар тооцож түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эрдэнэбулганы нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганы эдлэх 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хасч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Наранхүү, О.Ганбаатар нарт хулгайд алдагдсан мотоциклыг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганаас 845.000 /найман зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дашбилэгт 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг, хохирогч Ц.Цэрэндуламд 55.000 /тавин таван мянган/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганаас 23100 /хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбулганд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбулган давж заалдах гомдолдоо: Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн иргэн Болдсайхан овогтой Эрдэнэбулган миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.6-р зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдэд холбогдон Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдээд байна.

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэбулган надад Эрүүгийн хуулийн 13.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 13.6-р зүйлийн 1 дэх хэсэги зааснаар 240 цагийн, Эрүүгийн хуулийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн буюу нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажпыг 1 хоногийн хорих ялаар тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 -т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тотоож, тус ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэж хорих ялыг ^аалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ “...шүүдэгч Эрдэнэбулган миний хувийн байдал болон удаа дараа хорих ял шийтгүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна.

Б.Эрдэнэбулган миний бие өөрийн холбогдсон хэрэгтээ үнэхээр гэмшиж харамсаж байгаагаа эрхэм шүүгч нар та бүхэндээ хэлмээр байна. Хэдийгээр урьд өмнө нь олон удаа ял шийтгэгдэж байсан ч гэлээ энэхүү сүүлд холбогдсон хэргүүдэд холбогдох үедээ ар гэрийн үнэхээр хүнд гашуун гачигдал зовлон тохиолдоод удаагүй байсан үе юм. Тухайн үед манай ээж маань хойд эцэг хамт машинтай явж байгаа осолд орж хоёулаа амь насаа апдаад би гашуудал харамслдаа болоод архи ууж нэг хэсэг буруу зүйл хийж байгаагаа ч бодолгүй эдгээр хэргүүдэд холбогдсон. Уг Б.Эрдэнэбулган би хамгийн сүүлд хорих ялаар шийтгэгдээд дахин буруу зүйл хийхгүй. хүний дайтай зөв сайхан амьдаръя гэж бодож эхнэр Эрдэнэчимэг болон нялх 2 хүүхдийнхээ хамт Дундговь аймгийн Хулд суманд айлын мал хуй маллан амьдарч байсан. Б.Эрдэнэбулган миний бие цаашдаа засарч хүмүүжиж чадна. Одоо эхнэр маань 2 нялх хүүхэдтэй, ажил төрөл ч байхгүй байгаа учир амьдрал ахуй хүнд л байгаа. Иймээс анхан шатны шүүхийн оноосон ялыг аль болох багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хусч байна. Учир нь Б Эрдэнэбулган би холбогдсон хэргүүддээ үнэхээр харамсаж гэмшиж байгаа бөгөөд аль болох хурдан ар гэртээ тус дэм болж ажиллаж хөдөлмөрлөн жирэмсэн байгаа эхнэр болон нялх балчир хүүхдүүдээ асарахыг хүсч байна. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хулгайлсан гэж байгаа мотоциклиудыг эзэдэд нь буцаагаад өгчихсөн. Эдгээр хохирогч болох Г.Наранхүү, О.Ганбаатар нар ч надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир хулгайн хэргийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн гэж тооцож болохоор байгааг шүүч нар та бүхэн минь анханаарч тус хулгайн хэрэгт оногдуулсан 6 жилийн хорих ялыг аль болох багаар оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие цаашид итгэл дааж, засарч хүмүүжин зөв сайхан амьдрах болно. Бас Б.Эрдэнэбулган би бусад хохирогч нар болох Дашбилэг, Ц.Цэрэндулам нарын хохирлыг анхан шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулахаар ажил хийж /айлын мал маллаж/ байсан. Гэтэл хөлс мөнгө нь амжиж хийгдээгүйгээс анхан шатны шүүх хурлаас өмнө төлж чадаагүй. Одоо ч хохирлуудыг нь төлөхөөр санал санаачлага гаргаж байгаа. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлөхөөр бодож байгаа.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оноосон хорих ялыг аль болох багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар амьдралын эх үүсвэрээ болгосон гэж прокуророос хүндрүүлэн өөрчилсөн. Энэ хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулж хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Б.Эрдэнэбулган хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байсан, холбогдсон хэрэгт гэмшиж байгаа, хохиролд 345000 төгрөг төлсөн. Хохирол төлбөр төлөх санал санаачилга гаргаж байгаа, цаашдаа засаж хүмүүжиж сайхан амьдарна гэсэн саналыг нь бодолцож  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, ар гэрийн нөхцөл байдлыг харалзаж үзээд ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбулган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

           Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Эрдэнэбулган улсын яллагч оногдуулсан хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, шүүгдэгчийн эрхийг зөрчсөн хуулийг ноцтой зөрчсөн гомдол гаргаагүй байна. Энэ хэрэг 2020 оны 10 сарын 02-ны өдөр давж заалдах шатны шүүх хурлаас буцсан. Буцсан үндэслэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад прокурор хэргийг буруу зүйлчилсэн байна гэдгээр буцаж анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Эрдэнэбулганы Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ял, 320 цаг нийтэд тустай ажил хийх санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 6 жил 2 cap байхаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Эрдэнэбулганы үйлдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол хүнд ангиллын гэмт хэрэг, ял шийтгэлийн хувьд учирсан хохирол, төлөгдсөн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгчид тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Эрдэнэбулганд холбогдох хэргийг Дундговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна. гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Эрдэнэбулганы давж заалдсан гомдлыг үндэслэн хянав.

Шүүгдэгч Болдсайханы Эрдэнэбулган нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Луус сумын нутаг “Баруун ширээ ус” гэх газраас хохирогч Г.Наранхүүгийн “Даюун” маркийн мотоциклийг,

2020 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хулд сумын төвд Жирмийн 10-08 тоотод хохирогч О.Ганбаатарын “Кост-2” гэсэн бичлэгтэй хятад мотоциклийг тус тус хулгайлсан, 

2019 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны гаднаас Б.Дашбилэгийн эзэмшлийн 52-11 ДУА улсын дугаартай “Fit” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр жолоодон эвдэж, гэмтээсэн,

2019 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 01 тоот орон сууцны цонхоор нэвтэрч, насанд хүрээгүй Б.Мөнгөнцэцэгийн халдашгүй эрх чөлөөг зөрчин биед нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад Б.Эрдэнэбулганыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн буюу нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажпыг нэг хоног хорих ялаар тооцож түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эрдэнэбулганы нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганы эдлэх 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хасч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Наранхүү, О.Ганбаатар нарт хулгайд алдагдсан мотоциклыг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганаас 845.000 /найман зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дашбилэгт 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг, хохирогч Ц.Цэрэндуламд 55.000 /тавин таван мянган/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганаас 23100 /хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбулганд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг үндэслэлтэй тайлбарлаж зөв хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбулганыг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны үүсвэр болгосон гэж хүндрүүлэх заалт бүхий зүйл ангиар шийтгэжээ.

Б.Эрдэнэбулган нь урьд нь долоон удаа шийтгүүлсэн талаарх шүүхийн тогтоолууд нотлох бичгэн баримтаар хавтаст хэрэгт авагдсан байна. Оногдуулсан ялыг биеэр эдэлсэн гэж үзэх үндэстэй.

2021/ШЦТ/13 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа шүүх хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэх үндэслэлээр хүндрүүлэн шийдвэрлэсэн хуулийн үндэслэлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хэрэг нь Наранхүү, Ганбаатар нарын мотоциклийг хулгайлсан 2 удаагийн үйлдэлтэй байхад түүнийг “байнга” гэж хүндрүүлэн үзсэн үндэслэлээ шүүх хууль зүйн үндэстэй тайлбарлаагүй байна.

“Амьдралын эх үүсвэр” гэдгийг хууль тодруулан тайлбарлаагүй, эрх зүйн эх сурвалжид хамаарч байсан баримт бичгүүдээс үзвэл “амьдралын эх үүсвэр... нь ...амьдралд... уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлыг шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс өгөх үнэлэмж ...”[1] /Улсын дээд шүүхийн тайлбар 2006.05.29. 28 тоот тогтоол/ байх тухай зааж байжээ.

Шүүхийн эрх хэмжээнд энэ зүйлийг хамаарахгүй гэж үзэх боломжгүй, хүний эрхийг хангах үүднээс хуульд байх шаардлагатай бүх боломж нөхцөлийг гаргаж, сайтар нягтлах ёстой.

Энэ төрлийн хэргийн талаар биш боловч Эрүүгийн хуулийн бусад зүйл ангид заагдсан “Байнга” гэсэн үгийг Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа “байнга” ... гэж “... хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа...”[2] гэж тодорхойлж байжээ /Улсын дээд шүүхийн тайлбар, 2010.05.19-ний өдрийн 13 дугаар тогтоол/.

Хулгайн гэмт хэргийн талаар тайлбарлаагүй боловч Эрүүгийн хуульд заагдсан “байнга” гэдэг үгийг хэрхэн яаж ойлгож хэрэглэх талаар заасан, үгийн тухай ийнхүү тайлбарлаж байжээ.

Хууль хэрэглээний талаарх дурдагдсан үндэслэлүүдийг харгалзан үзээд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

Урьд нь хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байгаа ч тэдгээр үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Эрүүгийн хуулиар нэгэнт шийтгэл хүлээсэн үйлдэлд нь дахин ял оноож болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д: “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”[3] гэж хуульчилжээ. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны энэ зарчмыг шүүх хангах ёстой.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Эрдэнэбулганд оноосон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хэрэглэхээр Давж заалдах шатны шүүхээс тогтов. Шүүгдэгч Б.Эрдэнэбулганы хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, оногдох ялыг тогтоов.

Шүүхийн магадлалд Б.Эрдэнэбулганы зүгээс хохирогч Дашбилэгт хохирлын мөнгө төлснийг болон Анхан шатны шүүхийн тогтоолоор 50 хоног хоригдсоныг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг” гэснийг хасч, шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэж, “6” гэснийг “3” гэж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэж, “6” гэснийг “3” гэж, “6 жил 2 сар” гэснийг “3 жил 2 сар” гэж, шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтын “6 жил 2 сар” гэснийг “3 жил 2 сар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь хохирогч Б.Дашбилэгт 345000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.     
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Х.ГЭРЭЛМАА

 

                                                          Ш.ТӨМӨРБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

[1] Эрүүгийн хууль. “хуулийн албан ёсны тайлбартай эмхэтгэл. 2011 он. 69 тал.

[2] Улсын дээд шүүхийн тайлбар

[3] Эрүүгийн хууль 2015.11.03. Төрийн мэдээлэл 2016 №07