Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2024/00087

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 14*******/ШШ2024/000*******7

*******

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* дүүрэг, 9 дүгээр хороо, ******* ******* тоот хаягт байрлах Гурван тулгат цамхаг ХХК /РД: /

Хариуцагч: *******,*******,******* ******* дугаар баг, ПСМК ХХК /РД:373936*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлсэн актын төлбөр 197,462,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа, хариуцагч Ц.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК нь ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн актын төлбөр 197,462,071 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Манай компани Таван хан Уул ХХК-ийн Сэлэнгэ аймгийн*******анд барих Төрийн албан хаагчдын 120 айлын орон сууц-ны барилгад 59*******,569,571.40 төгрөгийн гэрээт ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс манай компанийн Сэлэнгэ аймгийн ОНӨААТГазарт төлөх ёстой 500,000,000.00 төгрөгийг Таван Хан Уул" ХХК нь манайд төлөхөөр тохиролцсон билээ.

2. Сэлэнгэ аймгийн*******анд баригдсан Төрийн албан хаагчдын 120 айлын Орон сууц- ны барилгын ажилд зориулан Таван Хан Уул ХХК-д

2019.04.1 - 2019.07.10-ны өдрийг хүртэлх хугацаанд 49,076,400.50 төгрөгийн

2019.0*******.2 - 2019.10.10 хүртэлх хугацаанд 49,*******16,100.00 төгрөгийн барилгын материал тус тус нийлүүлэн тооцооны акт үйлдэж талууд гарын үсгээр баталгаажуулсан байгаа.

Нийт 197,462,071.00 төгрөгийн төлбөр тооцоог Таван хан Уул ХХК нь манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 2601025399 тоот дансанд төлөхөөр тохиролцсон боловч өнөөг хүртэл тус төлбөрийг барагдуулаагүй нь бидний санхүүгийн байдалд их хэмжээний хохирол учруулаад байгаа юм.

Манай компани Таван Хан Уул ХХК-ны захирал Энхтөрд удаа дараа сануулж, *******т биечлэн очиж уулзаж байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/55 тоот албан бичгийг хүргүүлж байсан. Иймд хариуцагчийн төлбөл зохих 197,462,071.40 төгрөгийг төлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Энхтөр нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Манай компани нь Гурван тулгат цамхаг ХХК-д өргүй тооцоо барагдуулж Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-т төлөх 500,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ №01, ажил гүйцэтгэх гэрээ №02, тооцооны үлдэгдлийн баталгаа №01, хавсралт, зарлагын баримтууд, татвар төлсөн баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Гурван тулгат цамхаг ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, тооцоо нийлсэн актын хавсралт, авсан бараа материалын жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа №03, Гурван тулгат цамхаг ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21/55 тоот албан бичиг, 2021 оны 6 р сарын 0*******-ны өдрийн хавсралт №01, ажлын гүйцэтгэлүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Таван хан уул ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 21/*******9 тоот албан бичиг, Гурван тулгат цамхаг ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/16******* тоот албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа № 00*******, тооцооны үлдэгдлийн баталгаа № 03, ажлын гүйцэтгэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрүүлсэн баримтгүй.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК нь хариуцагч Таван хан уул ХХК-иас тооцоо нийлсэн актын төлбөр 197,462,071 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхтөр нь Гурван тулгат цамхаг ХХК-д өргүй тооцоо барагдуулж Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-т төлөх 500,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

4. Нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК /ажил гүйцэтгэгч/, хариуцагч Таван хан уул ХХК /захиалагч/ нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу өөрийн материалаар 120 айлын орон сууцны гадна дулааны шугам, хаалттай дэд станцын ТП-ны барилга, барилга тус бүрийн цахилгааны ерөнхий самбар иж бүрэн угсралтын ажил, узель, сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд буюу эзэмшилд шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 4-9 дүгээр тал/

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

6. Талууд гэрээгээр тохиролцсоны дагуу ажлын үр дүн хүлээн авч, ажлын хөлс 59*******,569, 571.40 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг Таван хан уул ХХК нь Гурван тулгат цамхаг ХХК-ийн өмнөөс түүний өрөнд суутгуулж Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-т тооцоо нийлж хасуулсан болох нь Сэлэнгэ аймгийн*******анд баригдаж буй төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны барилгын дэд бүтцийн ажлын гүйцэтгэлүүд, Таван хан уул ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын 13-ны 21/*******9 тоот албан бичиг, Гурван тулгат цамхаг ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/16******* тоот албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа № 00*******, тооцооны үлдэгдлийн баталгаа №03 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, зохигчид ажлын үр дүн, 500,000,000 төгрөгийг өр төлбөрт хасуулсан эсэх талаар маргаагүй. /хх-ийн 3*******-39, 61-66 дугаар/

7. Нэхэмжлэгч нийт 3 удаагийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, 2 нь бараа материал зээлээр авсан талаар тооцоо нийлсэн, 1 нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн талаар тайлбарладаг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний талаар тооцоо нийлсэн акт үйлдсэнийг хариуцагч зөвшөөрдөг, одоо үлдэгдэл 9*******,569, 571.40 төгрөг төлөх нь зөв талаар тайлбарладаг тул уг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 9*******,569, 571.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

*******. Харин бараа материал зээлээр авсан талаарх тооцоо нийлсэн актуудын тухайд:

9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

10. Нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК, хариуцагч Таван хан уул ХХК нар нь бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэн, бараа материал авч, нийлүүлж байжээ.

11.1. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа №01 гэх баримтанд нэхэмжлэгч нь Таван хан уул ХХК, төлөгч нь Гурван тулгат цамхаг ХХК байх талаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид 49,076,400.50 төгрөг төлөх ёстой гэх агуулга бүхий баримт байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтанд нэхэмжлэгч, төлөгч нарыг сольж бичсэн гэж тайлбарладаг ч нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хариуцагч Таван хан уул ХХК-д хүргүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна. /хх-ийн 19 дүгээр тал/

11.2. Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актын хавсралт 02 гэх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцоо нийлж 49,*******16,000 төгрөг авахаар болсон гэх боловч уг баримт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй, үндсэн дүнгүүдийг дарж гараар олон дахин засварласан, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүмүүс тооцоо нийлсэн нь тодорхойгүй, нийлсэн дүнгүүд нь өөр өөр байна.

11.3. Мөн хэрэгт авагдсан зарлагын баримтуудад нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг 2-3 удаа дарагдсан, өөр байгууллагын тамга, тэмдэгийг дарж, давхар тэмдэг дарсан, хүлээн авагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаагүй, нэхэмжлэгч биш өөр байгууллага /Монгэйт ХХК, Дээж төв БМД/ бараа өгсөн, хариуцагч биш өөр байгууллага /Види ХХК/-д бараа өгсөн, барааны үнийн дүн байхгүй байх тул тооцоо нийлсэн актын хавсралт 02 болон зарлагын баримтууд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

12. Нэхэмжлэгчийн 9*******,*******92,500.50 төгрөгийн бараа материал хариуцагчид зээлээр өгсөн нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Иймд хариуцагч Таван хан уул ХХК-иас 9*******,569,571.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9*******,*******92,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,145,260 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Таван хан уул ХХК-иас 650,79******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар 262.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Таван хан уул ХХК-иас 9*******,569,571.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 9*******,*******92,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,145,260 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Таван хан уул ХХК-иас 650,79******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гурван тулгат цамхаг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА