Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/,

 

Хариуцагч: *******,*******,*******, 7 дугаар байрны од оршин суух, ын д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,447,339 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Г.,

Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Зээлдэгч ургийн овогт ын , ургийн овогт ийн нар нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ХААН Банк ХК-ийн Налайх тооцооны төвтэй №ЗГ/201843492151 тоот Зээлийн гэрээ болон №БГҮ/201843492151 тоот Барьцааны гэрээ Үл хөдлөх хөрөнгө/, №БГХ/201843492151 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-нүүдийг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн шуурхай бичил зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгчид зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй А. //, Ч. //, Ч. // нарын гурван хүний өмчлөлийн , тоотод байрлах 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Д., А. нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,513,132 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 348,708 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.052 төгрөг, нийт 3,864,892 төгрөг төлсөн байна. Зээлдэгчид нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. Иймд банк талуудыг хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4. Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.4.16, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 5.1.11, Зургаадугаар зүйлийн 6.5, Долоодугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч ын , ийн нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар

1.№ЗГ/201843492151 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,486,868 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 17,526,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 920,791 төгрөг, нийт 34,934,206 төгрөг гаргуулахаар,

2.Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд №БГҮ/201843492151 тоот Барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох , тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нас барсан тул мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг зөвхөн зээлдэгч ын д холбогдуулан гаргаж №201843492151 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,486,868 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 17,526,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 920,791 төгрөг, нийт 34,934,206 төгрөг гаргуулахаар,

3.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд №БГҮ/ 201843492151 тоот Барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох , тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгөор үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч. //, Ч. / нарын эрх ашиг хөндөгдөж гуравдагч этгээдээр оролцсон ба тэдний гаргасан хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Үүнээс хойш гуравдагч этгээдүүд болох Ч. //, Ч. // нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл 16,486,868 төгрөгийг төлж барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасныг банк зөвшөөрч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс ургийн овогт ын д холбогдуулан №ЗГ201843492151 тоот зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 17,526,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 920,791 төгрөг, нийт 18,447,339 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу үндсэн зээлийн үлдэгдэл 16,486,868 төгрөг гаргуулах, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.. гэв.

 

2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Цалингийн зээл авч байраа чөлөөлүүлж авсан... гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А. холбогдох иргэний хэрэгт *******ны төлбөрийг зээл авч, төлж дууссан. Одоо Ч. бид хоёр сая шинээр авсан зээлээ графикийн дагуу төлж байгаа болно. Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг судлах, танилцах шаардлагатай, өмгөөлөгч авах хүсэлттэй тул шүүх хурлын тов мэдэгдэхийг хүсье гэжээ.

4.Гуравдагч этгээд Ч. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ч. миний бие ХААН Банк ХК-тай харилцан тохиролцсоны дагуу Д., А. нарын ЗГ/20184349215 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг барагдуулж, өөрийн гэр *******, 2 дугаар хороо, 38 дугаар байр, 24 тоот Ү улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг чөлөөлж авсан. Одоо ХААН Банк ХК-тай уг зээлийн төлбөр, барьцаа хөрөнгийн талаар маргаангүй болсон... гэжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 ХААН банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),

4.2 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242, 29/12244, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 34/3628, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 34/5743 дугаартай итгэмжлэл (хх-ийн 09-12, 116 хуудас),

4.3 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 201843456760 дугаартай кредит картын гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 13-15 хуудас),

4.4 ын н иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 16 хуудас),

4.5 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн бүртгэлийн картын хуулбар (хх-ийн 17 хуудас),

4.6 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 60 хуудас),

4.7 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/20184392151 дугаартай Зээлийн гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 19-21 хуудас),

4.8 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №БГҮ201843492151 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 22-24 хуудас),

4.9 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №БГХ/201843492151 дугаартай Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 25-26 хуудас),

4.10 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Д.н дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн маягт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 27 хуудас),

4.11 Д., нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 28 хуудас),

4.12 А., Ч., Ч. нарын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 29 хуудас),

4.13 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн бүртгэлийн карт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 30 хуудас),

4.14 Д. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 31 хуудас),

4.15 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №201843670182 дугаартай Зээлийн гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 32-34 хуудас),

4.16 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №БГХ/2011843670182 Барьцааны гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35-36 хуудас),

4.17 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Д.н данс руу хийсэн мөнгөн шилжүүлгийн маягт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 37 хуудас),

4.18 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн бүртгэлийн карт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 38 хуудас),

4.19 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Д.н зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 639хуудас),

Хэрэгт хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

5.1 А.гийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар (хх-ийн 59-61, 106 хуудас),

5.2 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0866 бүртгэлийн дугаартай итгэмжлэл (хх-ийн 86 хуудас),

5.3 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХХК-иас олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 87-92 хуудас),

5.4 Хариуцагчийн гарсан хариу тайлбар (хх-ийн 96, 217 хуудас) зэрэг болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч ХХК, А., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 34,934,206 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Д., А., Нандин Хул ХХК-ийг татсан ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1783 дугаар захирамж (хх-ийн 123 дугаар тал)-аар Д., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,934,206 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг тусгаарласан.

Гэтэл хэрэг хянагдаж байх явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч А. нас барсан тул нэхэмжлэгч хариуцагч А.гаас татгалзсан (хх-ийн 115, 152 тал) байна.

Маргаан бүхий зээлийн барьцаа хөрөнгө болох , 35 дугаар байрны 24 тоот үл хөдлөх хөрөнгө нь хамтран зээлдэгч А. болон Ч., Ч. нарын нэр дээрх байх тул хэрэгт эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээр Ч., Ч. нарыг татан оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг маргаантай шаардлага эрх залгамжлагчид шилжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзэх хугацаанд гуравдагч этгээд Ч., Ч. нар нь үндсэн зээлийн төлбөр 16,486,868 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээл 16,486,868 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.д холбогдуулан зээлийн хүү 17,526,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,791 төгрөг нийт 18,447,339 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. (хх-ийн 208-209 тал)

  Хариуцагч Д.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д дээрх нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18, (хх-ийн 08 тал), 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай улсын бүргтггэлийн гэрчилгээн дээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Мөнгөн хадгаламж, гадаад валют худалдах, худалдан авах гэж заасан байх тул нэхэмжлэгч банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгох үйл ажиллагааг явуулжээ.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх эрхтэй байна.

  Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ******* ХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Д. нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д., А. нартай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/201843492151 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү нийт 784,700 төгрөгийг сар бүр төлөхөөр, уг хуваарийг зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 2.1.6-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК гэрээнд заасан хугацаанд 20.000.000 төгрөгийг зээлдэгчийн нэр дээрх 5779059145 дугаар дансанд шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Иймд хариуцагч Д. нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүү төлөх үндсэн үүрэг, зээлийн гэрээний хугацаанд зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хүлээж байна.

  Улмаар зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийг эргэн төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөгдөх графикт хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор зээлдэгчийн төлсөн төлбөр нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон учир үндсэн зээлээс төлбөр төлөгдөөгүй талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул гэрээний үндсэн үүргээс төлбөр тооцоо хийгдээгүй гэж үзнэ. 

Зохигч зээлийн гэрээ авсан, зээлийн гэрээний харилцаанд маргахгүй, хариуцагч талаас зээлийн төлж байгаа гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолон гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох ёстой.

Иймд зохигчийн хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

 Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.-т хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно, 5 дугаар зүйлийн 5.2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно, 5.3-т зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй, 6 дугаар зүйлийн 6.1.-д энэхүү журмын хэрэгжилтэд Монгол банк хяналт тавьж, жилд 1-ээс доошгүй удаа газар дээрх шалгалт хийх, шалгалтын үр дүнгийн дагуу банкинд холбогдох үүрэг, даалгавар, зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд банкны тухай хууль, тогтоомжийн дагуу бусад арга хэмжээг авч ажиллана гэж заажээ.

Хариуцагч зээл авсан үеэс эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн байх тул 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү 17,526,548 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэмэгдүүлсэн хүүг тооцоход /төлөгдөөгүй үлдсэн зээлийн дүнг зарласан жилийн хүүд, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд, хугацаа хэтэрсэн хоногт үржүүлэн 365 хоногт хуваахад/ төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй болно.

Иймд хариуцагч Д.гээс зээлийн хүү 17,526,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,791 төгрөг нийт 18,447,339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зохигчийн байгуулсанзээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хариуцагч зээлийг эргэн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч үндсэн зээл болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг хэсэгт шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

Уг хэрэгт шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1218 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,222 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ХД.гээс 250,186төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ын гээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 18,447,339 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,222 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.гээс 250,186 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1218 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдах

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Б.УРАНЗАЯА