| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00590/И |
| Дугаар | 104/ШШ2024/00061 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2024/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дүүрэг,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, Налайх дүүрэг,*******,,од оршин суух, ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
Хариуцагч Л.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь маргаж буй Налайх дүүргийн******* 3 өрөө орон сууцыг гийн , ын нараас 2017 онд шилжүүлэн авсан бөгөөд үүнээс хойш банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн. 2017 онд авто машины осолд орсон бөгөөд орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан тул дахин шалгаж очоогүй. 2018 онд тухайн байраа эргэж очиход ын амьдарч байсан. Нэхэмжлэгч байрыг авсан талаар хэлж нүүхийг сануулсан боловч хөгшин настай хүн хүнд өвчтэй гэж байсан тул хэрүүл маргаан хийгээгүй. Үүнээс хойш 2 удаа орон сууцыг суллаж өгөх талаар сануулсан боловч хүүхдүүд гадаадад амьдардаг, хүнд өвчтэй одоо яах вэ учрыг нь олно цагдаад хандсан гэсэн боловч өнөөдрийг хүртэл огт нүүгээгүй байна. Л.******* нь тухайн орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү- дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахдаа Улсын бүртгэлд үндэслэн, өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн орон сууцыг шилжүүлэн авахад эрхийн маргаан байгаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Налайх дүүргийн*******ны, 3 өрөө орон сууцыг хариуцагч ын гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү.. гэв.
2. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
2.1 Ү- дугаартай Налайх дүүрэг*******,, т байрлах 38 метр квадрат талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),
2.2 Л.*******ын өмчлөлийн Налайх дүүрэг*******,, т байрлах 38 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 05-06 хуудас),
2.3 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас),
2.4 000112949 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),
3.Хариуцагч талаас бичгийн нотлох баримт болон хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч П.д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн үндэслэлээ: .... Би Налайх дүүргийн*******ны, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцыг С.аас худалдан авсан боловч худалдан авсан цагаас хойш уг байранд хариуцагч ын гэх хүн амьдраад гарахгүй байгаа тул түүний хууль бус эзэмшлээс өөрийн орон сууцыг албадан чөлөөлүүлнэ хэмээн тайлбарлаж байна.
3. Хариуцагч хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.
4.Нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хөдөлбөргүй баримтаар нотлогдсон байх учиртай.
5.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.-д Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ, 145.2.-т Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг.
6.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр ,ны 38мкв орон сууцыг нэхэмжлэгч Л.******* нь С.аас худалдан авч, тухай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон болох нь худалдах худалдан авах гэрээ, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.(хх-ийн 04-07 хуудас)
С.ы нэр дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд гэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хаягийн өөрчлөлт хийгдсэн, тухайн орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Л.******* болох нь дээрх баримтаар нотлогдож байна.
7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх этгээд нь гагцхүү өмчлөгч байхаар хуульд зохицуулсан, нэхэмжлэгч Л.******* нь Налайх дүүргийн*******,ны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдэг нь баримтаар тогтоогдож байх тул энэ тухай шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацаа олгосон боловч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариу тайлбар ирүүлээгүй, шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд Мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч П. нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүхэд хүрэлцэн ирж чадахгүй гэх боловч энэ тухай баримт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэлийн татгалзалтай холбоотой баримтыг ирүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9.Иймд нэхэмжлэгч Л.******* нь уг орон сууцны өмчлөгч гэдэг нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өөрийн байрыг бусдын хууль бус эзэмшлээс хамгаалуулах, эд хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зөрчлийг арилгуулах эрхтэй тул Налайх дүүргийн*******ны, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Налайх дүүрэг 08 дугаар хороо,ны үл хөдлөх хөрөнгийг хариуцагч овогт ын гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА