Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0536

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монголын Урчуудын Эвлэл ТББ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оюунбилэг

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарантуяа

Гуравдагч этгээд: Ц.Энхжин,

Маргааны төрөл: Ц.Энхжинд газар эзэмшүүлсэн захирамж илт хууль бус эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, гуравдагч этгээд Ц.Энхжин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, М.Алтанцэцэг, Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Монголын Урчуудын эвлэл ТББ-аас Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамжийн Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна.

3. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар 0,08 га газрыг ашиглах эрхийг Монголын Урчуудын Эвлэл ТББ-д олгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

3.1 Улмаар Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар газрын хэмжээг 0.13 га болгож, 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

3.2 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар Монголын Урчуудын Эвлэл ТББ-д 890 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 176-179 дугаар хуудас/

4. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар иргэн Ц.Энхжинд 4 жилийн хугацаагаар 0,04 га газрыг ашиглах эрхийг баталгаажуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

4.1 Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар иргэн Ц.Энхжинд 400 м.кв газрыг  15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113 хуудас/,

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Урчуудын Эвлэл ТББ нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, Монголын дүрслэх урлагийн хамгийн том үндэсний хэмжээний, мэргэжлийн төрийн бус, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Монголын Урчуудын Эвлэл нь Монгол зураг, уран зураг, график, уран баримал, уран барилга, уран сийлбэр, чимэглэх урлаг, уран дархан, урлагийн түүх, урлаг судлалаас ирсэн нийт 600 гаруй гишүүнтэй бөгөөд хуульд нийцсэн, дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж ирсэн. 

Монголын Урчуудын Эвлэлийн өмч болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 1581,27 м2, талбай бүхий Монгол Урчуудын эд хөрөнгийн бүртгэлийн №А/626 тоот гэрчилгээтэй үзэсгэлэнгийн танхим байрлах 1290 м2 газрын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар баталгаажуулсан бөгөөд уг захирамжид үндэслэн, 1996 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Иргэн, АНН байгууллагын газар ашиглах гэрээг байгуулан, зохих журмын дагуу газар ашигласны төлбөрийг хугацаанд нь төлж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 518 дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамж тус тус гарган, иргэн Ц.Энхжинд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны эзэмшилд байх 1290 м2 газраас 400 м2 талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ.

1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 15-р зүйлд МУЭ-ийн өмчийг хувьчлах буюу МУЭ-ийг татан буугдаагүй нехцелд худалдан хуваарилахыг, 18 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар бусад этгээдүүдэд хөрөнгийн баталгаа гаргах, 5 дугаар заалтаар үндсэн хөрөнгийг барьцаалах, 7 дугаар заалтаар МУЭ-ийн хөрөнгийг хувьчлан хувааж авах, 8 дугаар заалтаар бусдад худалдахыг тус тус хориглосон байна. 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан МУЭ-ийн 9 дүгээр их хурлаас 02 дугаар тогтоол гаргаж, МУЭ-ийн дүрмийн дээрх шаардлагыг үндэслэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим, урлангийн нэгдсэн цогцолборын барилга байгууламжуудыг худалдах болон, өмчийн өөр хэлбэрт шилжүүлэх асуудал тулгамдсан нехцелд МУЭ-ийн бүх гишүүдийн оролцоотойгоор шийдвэрлэж байхын тодотгон заажээ Дээрх баримтуудаас харвал МУЭ-ийн дарга, тэргүүлэгчид МУЭ-ийн хөрөнгийг захиран зарцуулах буюу бүхлээр болон хэсэгчлэн худалдах, бэлэглэх, барьцаалах, хандивлах, бусдын өмчлөлийн зүйлтэй нэгтгэх гэх мэт асуудлаар дагнан шийдвэр гаргахыг бүрэн хориглосон байна. Гэтэл Иргэн Ц.Энхжин нь тухайн үед Монголын Урчуудын Эвлэлийн даргаар ажиллаж байхдаа дэд дарга Л.Болдын гарын үсэг бүхий албан бичиг гаргуулан, МУЭ-ийн дүрмийг зөрчиж, Их хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, дээр дурдсан 400 мкв газрыг 15 жил эзэмшихээр өөрийн нэр дээр шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бегеед уг асуудал 2013 оны 12 дугаар сард Ц.Энхжин Монголын Урчуудын эвлэлийн даргын ажлаа хүлээлгэн өгөх үед мэдэгдсэн.

Манай байгууллагын зүгээс уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нехцел байдал үүссэн гэсэн хариу ирүүлсэн тул захиргааны журмаар өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 07/6899 тоот албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Газрын тухай хууль /1994 он/ ын 22 дугаар зүйлийн 22.4 д Аймаг, нийслэлийн засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж заасан байх бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 518 дугаар захирамж нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байх тул Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Монголын урчуудын эвлэл ТББ-ы дарга, тэргүүлэгчид эвлэлийн хөрөнгийг захиран зарцуулах буюу бүхлээр болон хэсэгчлэн худалдах, бэлэглэх, барьцаалах, хандивлах, бусдын өмчлөлийн зүйлтэй нэгтгэх гэх мэт асуудлаар дагнан шийдвэр гаргахыг хориглосон. Гэтэл Ц.Энхжин Монголын урчуудын эвлэл ТББ-ын даргаар ажиллаж байх үедээ дэд дарга Л.Болдын гарын үсэг бүхий албан бичиг гаргуулан эвлэлийн дүрмийг зөрчиж, их хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсан 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр өөрийн нэр дээр шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бөгөөд уг асуудал 2013 оны 12 дугаар сард Ц.Энхжин эвлэлийн даргын ажлаа хүлээлгэн өгөхийг Монголын урчуудын эвлэл ТББ-ын гишүүд болон тухайн үеийн даргаар томилогдож байсан Б.Төмөрбаатар, орлогч дарга н.Цэгмэд болон тэргүүлэгчид мэдэж албан ёсоор гишүүддээ танилцуулж, онц их хурлыг зарлан уг асуудлыг хэлэлцүүлэн эрүүгийн журмаар албан тушаалын хэргийг шалгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрүүдийг тогтоолоороо гаргасан. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Тухайн үед газрын асуудал болон бусад эзэмших эрх, санхүүгийн баримттай холбоотой аудитын дүгнэлтийг Авлигатай тэмцэх газарт 6 зүйл заалтаар хүсэлт гарган шалгуулж байх явцад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү шилжүүлсэн. Уг цагдаагийн хэлтэст 6 жил гаруй шалгагдах хугацаанд 5 удаа хэрэгсэхгүй болж, 4 удаа Улсын ерөнхий прокурор сэргээж шийдвэрлэсэн. Сэргээж шийдвэрлэсэн талаарх баримтуудыг дурдъя. Анх Улсын ерөнхий прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/131 дүгээр Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 13-ны 5/08 дугаар Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/525 дугаар Гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол гарсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2215 дугаар Хариу мэдэгдэх тухай хуудсаар хариу өгсөн. Уг албан бичигт Таны гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хааж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 2014250001639 дугаартай хэргийг татаж хянав. Хэргийг хянахад Ц.Энхжин нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа 2005-2013 оны хооронд хууль тогтоомж, дүрэмд олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, 5,232,000 америк доллар гэх мэт хэргийн бүртгэлийн ажил явуулсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд Ц.Энхжин нь 7.8 сая төгрөг, 12,000 америк доллар анхан шатны баримтгүй зарцуулсан. Түүнчлэн Монголын урчуудын эвлэл ТББ-ын эзэмшиж байсан газраас 400 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ Монголын урчуудын эвлэл ТББ-ын хурлаар хэлэлцүүлээгүй үйлдэл нь 2002 оны Эрүүгийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жил өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Хосбаярын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай гэснийг тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн засаг дарга нь сум, дүүргийн засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж заасан байх бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.9 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслэж байгаа болно. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.9 дэх хэсэгт Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байгаа болно.

2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэгт зааснаар холбогдох хууль зөрчсөн гэх тухайд захиргааны хэм хэмжээнд эрх зүйн харилцаанд оролцогчдыг хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдоос үүгээрээ ялгардаг. 1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын тухай хуульд газар эзэмших ашиглах эрхийг шилжүүлэх харилцааг зохицуулаагүй. 1994 оны хуулиар нэг этгээдээс нөгөө этгээд рүү газар эзэмших болон ашиглах эрхийг шилжүүлэх боломжгүй байсан. 2002 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдаж газар эзэмших эхийг нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжүүлэх боломжтой болсон боловч ашиглах эрх хуулиар хориглосон, ашиглах эрхийг шилжүүлэх боломжгүй.

Гэтэл гуравдагч этгээд Ц.Энхжин 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үед Монголын урчуудын эвлэл ТББ-ын даргаар ажиллаж байхдаа тус төрийн бус байгууллагын 114 дүгээр албан бичгээр Монголын урчуудын эвлэл ТББ-ын эзэмшилд байсан 1290 м.кв газраас 400 м.кв газар ашиглах зөвшөөрлийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-04/1553 дугаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа  иргэн Ц.Энхжинд газрын эрх шилжихдээ дараах баримтыг үндэслэсэн хэмээн 3 баримт бичгийг дурджээ. Өөрөөр хэлбэл Ц.Энхжингийн гаргасан өргөдөл, Монголын урчуудын эвлэл ТББ-аас газрын албан гаргасан бичиг, мөн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын харилцааны албаны мэргэжилтний шүүхэд гаргасан хариу тайлбарууд бүгд тухайн ашиглах эрх Монголын урчуудын эвлэл ТББ-аас Ц.Энхжингийн нэр дээр шилжсэн болох нь тогтоогдож байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан ашиглах эрхийг шилжүүлэх зөвшөөрөлгүй байхад шилжүүлсэн хууль бус, хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Өлзийжаргал шүүхэд гаргасан тайлбартаа тухайн байгууллагын үндэслэн шийдвэрлэсэн гэж тайлбарласан нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэсэн гэж ойлгогддог. Монголын урчуудын эвлэлийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр албан бичигт тус хорооны дэд дарга Л.Болд гэх хүн гарын үсэг зуржээ. Монголын урчуудын эвлэл нь нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Монголын урчуудын эвлэлийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэмд тус эвлэлийн даргын эрх хэмжээ тодорхой тусгагдаагүй байдаг. Энэ тохиолдолд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх нь зөвхөн тухайн төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал байна. Гэтэл уг шилжүүлэх тухай хүсэлтэд Л.Болд гэх хүн гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гэх Ц.Энхжингийн итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар огт авагдаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хүсэлтийг хүлээж авахдаа хүсэлт гаргасан хүн хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулаагүй. Хүсэлт гаргах эрхгүй этгээдийг ямар ч итгэмжлэлгүй байхад хүсэлтийг хүлээн авсан байдаг.

Монголын урчуудын эвлэл ТББ-ын албан бичиг нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын үзэсгэлэнгийн танхимын барилгатай залгаа барьсан Б корпусын барилга нь өөр өмчлөгчтэй боловч газар ашиглалтын гэрээ нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэр дээр хийгдэж газар ашиглалтын төлбөрийг Монголын урчуудын эвлэл ТББ-аар дамжуулан төлж байсан гэж тайлбарлажээ. Гэтэл хэрэгт авагдсан газрын хувийн хэрэгт Ц.Энхжин тухайн газрын төлбөрийг тус эвлэлээр дамжуулан төлж байсан гэх нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд Монголын урчуудын эвлэл ТББ-ын албан бичгийг агуулгаас үзвэл Б корпусын барилга эхлээд баригдаж ашиглах гэрээ дараа хийлгэсэн гэж ойлгогдохоор байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/226 дугаар захирамжаар 1290 м.кв бүхий талбайг Монголын урчуудын эвлэл ТББ-д олгосон захирамж бий. 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын урчуудын эвлэл ТББ нь Р.Болдтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилга 1998 оны 11 сард ашиглалтад орсон байдаг. Үүнээс үзвэл газар ашиглах эрх нь түрүүлж үүссэн ба үл хөдлөх хөрөнгө дараа баригдсан болох нь тодорхой байдаг.

2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Энхжин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд барилгын 275.3 м.кв талбай бүхий газарт гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн барилгын өмчлөгч тогтоогдоогүй байхад Нийслэлийн Засаг дарга өмчийг газраас салгах боломжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. 1994 оны Газрын тухай хуульд газар ашиглах эрх шилжихгүй тул өмнөх ашиглах эрх дуусгавар болсон байх ёстой. 1997 онд Нийслэлийн Засаг даргаас олгосон газар ашиглах эрх дуусгавар болсны дараа Ц.Энхжинд 400 м.кв талбай бүхий газар ашиглах эрх үүсэх юм. Гэтэл 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар 1290 м.кв талбай Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэр дээр байсан. 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 518 дугаар захирамж гарч, 172 дахь хэсэгт Ц.Энхжинд 400 м.кв газрыг ашиглах эрхтэй олгож, 3 дахь заалтаар 2001 оны 476, 2001оны 176 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч 1197 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамж хүчингүй болсон эсхүл өөрчлөгдсөн тухай заалт байхгүй.

2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамж гарч Монголын урчуудын эвлэл ТББ-ын газрын хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл өмнө гарсан 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байсан. 1290 м.кв талбай Монголын урчуудын эвлэл ТББ-ын ашиглалтад байх захирамжийн үйлчлэл дуусгавар болоогүй байхад 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг дарга газрыг давхардуулан олгосон үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримтуудаас харахад 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар Ц.Энхжинд газар ашиглуулах эрхийг олгохдоо Монголын урчуудын эвлэл ТББ-д 1997 онд олгосон газартай давхцуулан олгосон нь 1994 оны Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.4 дэх хэсэгт газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зориулалтын дагуу зохистой ашиглах гэх заалтууд, 2002 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж байна.

Маргаан бүхий акт болох 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1996 оны 86 дугаар тогтоол, Хот байгуулалт газрын харилцааны газрын Техникийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэсэн гэжээ. Хавсралтын 72 дахь хэсэгт иргэн Ц.Энхжинд хамааралтай 400 м.кв газар ашиглах зөвшөөрөл гарсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай 400 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай 4 жилийн хугацаатайгаар ашиглуулах гэжээ. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт тогтоогдсон Хот байгуулалт газрын харилцааны газрын Техникийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст нотлох баримтаар авагдсан. Уг хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудал тодорхойгүй, санал дүгнэлт гаргах үзүүлэлт, түүний төсөл байхгүй хэлбэрийн төдий гарсан болох нь тогтоогдож байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 86 дугаар тогтоолыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Эрх зүйн актын нэгдсэн нэгдсэн санд байхгүй тул шийдвэрийн агуулгыг мэдэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэгт үндэслэсэн гэж үзэхээр байна.

1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд газрын харилцааны асуудлаар аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг, 23 дугаар зүйлээр сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тусад нь ялгаатай заасан бөгөөд 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт сум, дүүргийн засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших ашиглах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байхаар заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэгт заасан маргаан  бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Нийслэлийн засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий ажил үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй болохыг заажээ. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас харахад сум, дүүргийн засаг дарга нь харьяа нутаг дэвсгэрийнхээ газрыг эзэмших ашиглуулах бүрэн эрхтэй. Харин Нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргаас санал авсан байх, тухайн газрыг эзэмших ашиглах иргэн нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил үйлдвэрлэл эрхлэх гэсэн тодорхой нөхцөл болзлыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглуулах эрх олгохоор заажээ. Хавтаст хэрэгт авагдсан газрын хувийн хэргийн материалд Нийслэлийн Засаг дарга иргэн Ц.Энхжинд газар эзэмшүүлэхдээ сум, дүүргийн засаг даргаас авсан санал болон холбогдох баримт бичигт авагдаагүй байдаг. Нийслэлийн Засаг дарга газар эзэмших ашиглах эрх олгох шийдвэр гаргах болзол хангагдаагүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийх явцад гуравдагч этгээд нь уг газар дээр байх үл хөдлөх хөрөнгөө үйлчилгээний байгууллагад түрээслэн орлого олдог болсон байх ба нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан тухай баримтыг хавтаст хэрэгт өгөөгүй байдаг. Ц.Энхжин Монголын урчуудын эвлэл ТББ-ын ашиглалтад байх 1290 м.кв бүхий талбайгаас 400 м.кв газрыг салгаж ашиглахаар Газрын тухай хуулийн 30, 38 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах, хүсэлтийг хүлээн авах журмыг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэхдээ хуулийн 30, 31, 32, 32.1.3.4, 2 дахь хэсгийн 1-8, 10 дахь хэсгийг баримтална гэжээ. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, хүлээн авах, 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах асуудлыг журамласан байдаг. 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглах хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана, 30.2 дахь хэсэгт иргэн хүсэлтдээ дараах зүйлийг тусгана, 30.2-т эзэмших газрын хэмжээ, зураг, 30.3-д газар ашиглах зориулалт, хугацаа, 30.4-д төлбөрийн чадварын баталгааг хавсаргана, 30.5-д сум дүүргийн Засаг даргад эзэмших тухай хүсэлт ирсэн уг газрын хүсэлтийг хүлээн аван нийтэд зарлан мэдээлж тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгааг тодруулна, 31 дүгээр зүйл газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахдаа сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 30.4, 30.5дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэнд газрыг эзэмшүүлэх ашиглуулах тухай шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Газрын харилцааны алба энэхүү журмын дагуу Ц.Энхжингийн хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар нийтэд мэдээлж зарлаж ил болсон тохиолдолд энэ асуудал 23 жилийн дараа илт хууль бус болохыг тогтоолгохоор Монголын урчуудын эвлэл ТББ маргахгүй байсан. Захиргааны байгууллага хянах, шийдвэрлэх журмаа зөрчсөний улмаас 600 гаруй гишүүнтэй Монголын урчуудын эвлэл ТББ өөрийн эзэмшил, ашиглалтад байсан газрыг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ц.Энхжин газар эзэмших хүсэлт гаргахдаа Р.Болд гэх хүнээр Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэрийн өмнөөс албан бичиг хийлгэн хууль бусаар шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сая дурдсан Монгол улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдож байна. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр тухайн газар дээр баригдсан барилгын улсын бүртгэл нь хууль бус болсон болохыг тогтоон 1 дүгээр заалтаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тухайн хэргийг Монголын урчуудын эвлэл ТББ мэдээгүй юм. 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Монголын урчуудын эвлэл ТББ-ын дүрмийн 14 дүгээр зүйлд Монголын урчуудын эвлэлийн үндсэн өмч нь уран бүтээлчийн оюуны өв, бүтээл, туурвил мөн Монголын урчуудын эвлэлийн өмчид эвлэл ба харъя байгууллагуудын үндсэн ба эргэлтийн хөрөнгө хамаарна, 17 дугаар зүйлд 7000 ам доллароос дээш хөрөнгө шаардагдах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон үүнээс дээш үнэлгээтэй хөрөнгийн асуудлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөр хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ, 18 дугаар зүйлийн 18.10-т Монголын урчуудын эвлэлийн байгууллагын нэр, хуулийн этгээдийн эрх хийгээд албан тушаалаа хувийн эрх ашгийн үүднээс ашиглах гэх дүрмийн заалтууд нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын удирдах албан тушаалтанд Монголын урчуудын эвлэл ТББ-ын хөрөнгийг ашиглахтай холбоотой хориглосон болон зөвшөөрсөн заалтуудыг тодорхой тусгасан байна. Харамсалтай нь тухайн үеийн Монголын урчуудын эвлэл ТББ-ын дарга Ц.Энхжин дүрэм зөрчиж түүнийг нь хариуцагч төрийн байгууллагын ажилчид хянан нягтлаагүйгээс энэ хохирол үүссэн.

Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж захиргааны байгууллагын зарчмуудыг тодорхойлсон байдаг. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх зарчмуудыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчид их хэмжээний хохирол үүсэж, 20 жилийн турш газраа ашиглах эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэж байна. Иргэний хуульд аливаа этгээд нь хуулиар хориглоогүй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд ашиглахгүйгээр эдийн болон эдийн бус баялгийн эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг хөрөнгө болно. Мөн аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмс нь хөрөнгө болно гэж хөрөнгийг тодорхойлсон байх бөгөөд Монголын урчуудын эвлэл ТББ хуульд заасан журмын дагуу хүсэлт гарган 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар маргаан бүхий 1290 м.кв газрыг ашиглах эрхийг олж авсан бөгөөд уг газар ашиглах эрх нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын өмч мөн. Гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа дурдсанчлан уг газар нь төрийн өмч мөн тул удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагагүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Бид уг газрыг Монголын урчуудын эвлэл ТББ-ын өмч мөн эсэх талаар биш газар ашиглах эрхийн талаар маргаж байгаа. хууль ёсны дагуу олж авсан эрх нь тухайн байгууллагын өмч болдог хуулийн зохицуулалтаас харахад гуравдагч этгээдийн тайлбарлаж буй дээрх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн уг газар дээрх барилга нь Ц.Энхжингийн өмч тул доор нь байгаа газраас салгаж болохгүй гэх үндэслэлээр тухайн газар эзэмших ашиглах эрх Ц.Энхжинд шилжих ёстой гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий газарт 659 м.кв орчим барилга байдаг. Түүний 275 м.кв нь гуравдагч этгээд Ц.Энхжингийн нэр дээр байдаг. 39.37 м.кв орчим нь тухайн үед газар шилжүүлэх хүсэлт гаргасан Монголын урчуудын эвлэл ТББ-ын дэд даргаар ажиллаж байсан Лу.Болдын эхнэр н.Сарангэрэлийн нэр дээр, үлдсэн 381.81 м.кв талбай нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын өргөтгөлд хөрөнгө оруулалт хийсэн Р.Болдын нэр дээр байдаг. Уг барилга нь 3 өмчлөгчтэй юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Уг үл хөдлөх хөрөнгө нь 3 өмчлөгчтэй байхад яагаад нэг өмчлөгч нь тухайн газрыг ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь ойлгомжгүй байдаг.

Иргэний хуульд хуульд тусгайлан заасан бол газраа салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох тэрхүү эд юмс газраас тусдаа үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдох боломжтой гэж хуульчилсан бөгөөд Монгол улсад газар, барилга байгууламжийг тусад нь бүртгэх тогтолцоо байдаг. Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх хязгаарлагдмал эрх бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг 1994 оны Газрын тухай хуульд хуульчилсан байдаг. Ц.Энхжингийн барилга газрын дээр байгаа учраас газрын эзэмших ашиглах эрх Ц.Энхжингийн нэр дээр шилжих ёстой гэдэг нь үндэслэлгүй болох нь 1994 оны Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил, ашиглалтын газар дээр хязгаарлагдмал эрхтэйгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг нээлттэй болгосон байдаг. Газрын эзэмших ашиглах эрхийг шилжүүлж болохгүй гэсэн хуулийн маш тодорхой заалт байхад уг хуулийн зохицуулалтыг зөрчиж, тухайн газрыг хууль ёсны дагуу ашиглаж байгаа газрын дүрмийг харахгүйгээр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын албаны ажилчид газрыг шилжүүлсэн үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.9 дэх заалтуудыг зөрчиж байгаа нь бүрэн нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2005 оны 555 дугаар захирамж нь 2001 оны 518 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд 2001 оны захирамж илт хууль бус болох нь тогтоогдвол 2005 оны захирамж мөн илт хууль бус болох юм. Уг асуудлыг гуравдагч этгээд тайлбарлахдаа яагаад тухайн үед нэхэмжлэлээ гаргаагүй вэ гэдэг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголын урчуудын эвлэл"-д газар эзэмших эрх олгосон тухайд: Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 0.57 м.кв газрыг конторын барилга, граж зориулалтаар, 1 дүгээр хороонд 0.08 м.кв газрыг үзэсгэлэн худалдааны зориулалтаар тус тус 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон. 2. Иргэн Ж.Энхжинд газар эзэмших эрх олгосон тухайд: Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай захирамжаар иргэн Ж.Энхжинд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 0.04 м.кв газрыг 4 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байна. Иргэн Ж.Энхжинд газар шилжихдээ дараах баримтыг үндэслэсэн. Үүнд: Иргэн Ж.Энхжингийн Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргасан газар ашиглах тухай хүсэлт, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргасан газар ашиглах эрхийг шинэчлэн байгуулах тухай хүсэлт; Холбогдох баримтыг тус тус үндэслэсэн байна. Байгууллагын албан хүсэлтийг үндэслэн Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай захирамжаар ашиглах эрхийн хугацааг сунгасан байна. Иймд холбогдох хуулийн дагуу гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын урчуудын эвлэл ТББ-д газар эзэмших эрх олгосон тухайд Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 0.57 м.кв газрыг конторын барилга, гараашны зориулалтаар, 1 дүгээр хороонд 0.08 м.кв газрыг үзэсгэлэн худалдааны зориулалтаар тус тус 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон.

Иргэн Ц.Энхжинд газар эзэмших эрх олгосон тухайд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай захирамжаар иргэн Ц.Энхжинд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 0.04 м.кв газрыг 4 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байна. Иргэн Ц.Энхжинд газар шилжүүлэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн. Үүнд Ц.Энхжингийн Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргасан газар ашиглах тухай хүсэлт, Монголын урчуудын эвлэлийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргасан газар ашиглах эрхийг шинэчлэн байгуулах тухай хүсэлт болон холбогдох баримтыг тус тус үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын албан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай захирамжаар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Маргаан бүхий 518 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын илт хууль бус болохыг тооцох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхээр олгогдсон чиг үүрэг болон хүсэлтийг харгалзан захиргааны актыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч асан иргэн Б.Төмөрбаатараас Монголын Урчуудын Эвлэлийг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзаж дор дурдсан үндэслэл болон нотлох баримтуудаар няцаан тайлбар өгч байна. Үүгээр уг нэхэмжлэл нь илт үндэслэлгүй гүжирдлэг гэдэг нь ойлгогдоно гэж үзэж байна.

1. "МУЭвлэлийн үзэсгэлэнгийн танхим байрлах 1290м2 газрын газар эзэмших эрхийг НЗД-ын 1996.11.01 ны А/224-р захирамжаар баталгаажуулсан" гэж худал юм бичжээ. 1.1 МУЭвлэлийн үзэсгэлэнгийн танхим нь 1966 онд баригдсан 1 давхар 500м2 талбайтай барилга байсан бөгөөд уг барилгын доорхи 890м2 газрын газар эзэмших эрхийг 1996.11.01-ны А/224-р захирамжаар 0,08га газар хэмээн баталгаажуулсан юм. (хавтаст хэрэгт байна) 1.2 Харин миний бие 1995 онд МУЭвлэлийн даргаар сонгогдон ажлаа авах үед үзэсгэлэнгийн танхимийн барилгыг нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байна, иймээс өмч хувьчлалаар оруулж чадвартай хүнд нь өгч сайжруулна хэмээн төрийн өмчийн хороо, нийслэлийн өмч хувьчлалын комиссоос байнга мэдэгдэл ирүүлж хүнд байдалд оруулдаг байсан. Тэр үед МУЭвлэл нь санхүүгийн доройтолд орчихсон барилга барих нь байтугай ажилчидынхаа цалинг тавьж өгч чадахгүй дампуурахын ирмэгт оччихсон байлаа. Тийм нехцелд би үзэсгэлэнгийн барилгыг шинээр өргөтгөн барих төслийг хэрэгжүүлэх тухай МУЭвлэлийн ТХ-ын 1997 04.21-кий №10 тогтоол гарсан ба төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг авсан юм. Уг ТХ-ын тогтоолын дагуу иргэн Р.Болдтой "МУЭвлэлийн үзэсгэлэнгийн танхимийг шинэчлэн барихад хамтран ажиллах тухай" №001 гэрээг байгуулсан юм. муж 1.3 Уг 1997 оны МУЭвлэл болон иргэн Р.Болдтой хийсэн №001 гэрээний дагуу үзэсгэлэнгийн танхимыг барих төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд МУЭвлэлийн эзэмшлийн 890м2 газар дээр байсан/ 1 давхар 500м2 талбайтай барилга нь 2 давхар 1581,27м2 талбайтай болж өргөжсөн ба энэхүү үзэсгэлэнгийн танхимын барилгатай хөрш залгаа орших 400м2 газар дээр хувь хүний хөрөнгөөр боссон "Б" корпусийн барилга баригдсан түүхтэй. Уг 2 барилга нь хоёулаа үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа гэсэн зориулалттай бегеед 1998.11-р сард ашиглалтанд орсон билээ. (МУЭвлэлийн үзэсгэлэнгийн барилгын ҮХХ-ийн 1998.11.19-ны гэрчилгээ, ТХ-ын №10 тоот тогтоолын хуулбаруудыг хавсаргав) 2. Нэхэмжлэлд: "1995 оны МУЭвлэлийн дүрмийн 4.15, 18.1, 2 дахь заалтанд, 5-р заалт, -224 7,8-р заалтаар өмчийг хувьчлах, худалдан хувиарлах, хөрөнгийн баталгаа гаргах, үндсэн херенгийг барьцаалах, хувьчлан хуваан авах, бусдад худалдахыг тус тус хориглосон байна. 1998.01.13-ны 9-р их хурлын №02-р тогтоол гаргаж үзэсгэлэнгийн танхим, урлангийн барилгыг худалдах, өмчийн өөр хэлбэрт шилжүүлэх нөхцөлд бүх гишүүдийн оролцоотой шийдвэрлүүлэхээр заажээ.

Гэтэл Энхжин МУЭвлэлийн дүрмийг зөрчиж Их хурлаар хэлэлцүүлэхгүйгээр 400м2 газрыг өөрийн нэр дээр шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бөгөөд 2013 онд уг асуудал мэдэгдсэн" гэж бас гүжирдэжээ. 2.1 МУЭвлэлийн дүрмийн эдгээр заалтууд нь МУЭвлэлийн өмч хөрөнгөтэй холбоотой. Харин 400м2 газар нь төрийн өмч мөн. Иймээс МУЭвлэлийн дүрмээр төрийн өмчийг хэлэлцэх боломжгүй. Харин миний бие 1995-2001, 2008-2013 онуудад МУЭвлэлийн даргаар ажиллахдаа байгууллагын өмчийг шамшигдуулсан, дүрэм зөрчсөн зүйл байхгүй гэдэг нь Б.Төмөрбаатар нараас намайг гүжирдэн 2014-2020 онд АТГ, Цагдаа, Прокуророор эрүү үүсгэн шалгуулахад хууль зөрчөөгүй гэдэг нь нотлогдсон тул СБД-ийн прокурорын 2015 оны №98, 2016 оны №425, 2017 оны №521, 2020 оны №86 тогтоолуудаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хаасан. 22 Ц.Энхжин нь МУЭвлэлтэй хөрш залгаа орших ҮХХ-ийг иргэн Р.Болдоос 1998 онд худалдаж авсан бөгөөд ҮХХ-ийн доор орших 400м2 газрыг эзэмших зөвшөөрлийг 2001 онд хуулийн дагуу шилжүүлэн авсан юм. (Р.Болдоос ҮҮХ худалдаж авсан ба мөнгөө бүрэн гүйцэт төлснийг тогтоосон СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны шийдвэр бий.) Энэ тухай; "Ц.Баярмагнайгийн мэдүүлэгт 2003 оноос буюу шинэ газрын тухай хууль батлагдсанаас хойш 2 тал харилцан зөвшилцсөн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлдэг болсон. Ц. Энхжин нь 2001 оноос дээрхи 400м2 талбайтай газрыг өөрийн эзэмшилд авсан учраас урчуудын эвлэлийн зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. (Эрүүгийн 2014250001639 хэргийн 177,178-р хуудас)" хэмээн СБД-ийн прокурорын газрын тогтоолуудад дурьдсан байгаа. Хэдий ийм боловч Ц.Энхжин нь МУЭвлэлийн 2001.09.10 ны №114 албан бичгээр МУЭвлэлээс зөвшөөрөл авсан байдаг (Ц.Энхжингийн ҮХХ-ийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав), мен (МУЭвлэлийн №114 албан бичгийн хуулбарыг хавтаст хэргээс үзнэ үү) Ер нь ҮХХ гэдэг нь ойлголт нь түүний доорхи газрыг салгаж хөдөлгөж болдоггүй -220 учраас хуулийн дагуу газрын эзэмших эрхийг өмчлөгчид нь шилжүүлдэг. Энэхүү тухайн тохиолдолд ҮХХ нь миний өмч учраас "2 талын тохиролцсоны дагуу" гэсэн үндэслэлээр хуулийн дагуу шилжүүлсэн байдаг билээ. Үүнээс гадна МУЭвлэлийн тухайн үед мөрдөгдөж байсан дүрмийн 17-р зүйлд МУЭвлэлийн 7000 ам доллароос дээш хөрөнгийн асуудлыг тэргүүлэгчийн зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн байдаг. Харин энэхүү газар нь МУЭвлэлийн өмч биш төрийн өмч гэж дээр дурьдсан билээ Ер нь 400м2 газрын эзэмших эрхийг 2001 онд шилжүүлэхэд НЗД-ын ба МУЭвлэлийн тухайн үеийн удирдлага болон иргэн Ц.Энхжин, талуудын хэн аль нь хууль болон дүрэм зөрчөөгүй болно. 2.3 1998 оны 9-р Их хурлын тухайд бол 1999.01.13 нд хуралдсан ба 02-р тогтоолд нь зөрчигдсөн зүйл огт байхгүй ба үзэсгэлэнгийн барилгын 890м2 газар дээрхи үзэсгэлэнгийн барилга болон бусад ҮХХ-үүдийг 2013 онд хуулийн дагуу хүлээлгэж өгсөн. амжилттай 1997 барилгыг барих төслийг оноос Үзэсгэлэнгийн 2.4 хэрэгжүүлэхэд дэд дарга Л. Болд мөн албан үүргийнхээ дагуу оролцсоны хувьд газрын албанд бичиг гаргах нь түүний эрх бөгөөд үүрэг байсан. Иймээс орлогчоороо албан бичиг гаргуулсан гэх нь мөн гүжирдлэг мөн. Ер нь "Б"корпус нь хувь хүний ҮХХ гэдэг нь 1998 оноос ил тодорхой байсан ба нуусан хаасан зүйл байгаагүй Барилгыг барих төсөл хэрэгжүүлэх явцад МУЭвлэлийн гишүүдийн хэн нь ч хамтран ажиллах эрх нь нээлттэй байсан юм. 25 "400м2 газрын асуудал 2013 оны 12-р сард мэдэгдсэн" гэж бас худал ярьж бичиж байна. Учир нь МУЭвлэл нь 2004.12.27 нд өөрийн үзэсгэлэнгийн барилгын доорхи 890м2 газраа баталгаажуулан 60 жилийн хугацаатай 048370 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсанаас үзвэл МУЭвлэл нь Ц.Энхжинтэй газрын маргаан байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. 2004 онд Б.Төмөрбаатар нь өөрөө ТЗ-ийн гишүүн байсан билээ. Харин би 2004 онд МУЭвлэлийн дарга байгаагүй 3. Мөн нэхэмжлэлд: "Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч ажиллагаа явуулж болохгуй нехцел байдал үүссэн гэсэн хариу ирүүлсэн тул" гэж ор үндэслэлгүй худал зүйл бичжээ. 3.1 Надад эрүү үүсгэж 6 жил шалгах явцад цагдаагийн байгууллагаас 6 удаа гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт явуулсан байдаг бөгөөд прокуророос 4 удаа хэрэгсэхгүй болгосныг дээр дурьдсан. Харин Ерөнхий прокурорын газраас 3 удаа сэргээсэн боловч сэргээсэн үндэслэлүүд нь бүгд нотлогдоогүй 3.2"Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч" гэсэн хариу ирүүлсэн нь мен л еренхий прокурорын газраас Ц.Ариунболдын 2020.09.04 ны 4/10 тогтоол бөгөөд уг тогтоол нь худал ба үндэслэлгүй гэдэг нь тодорхой байдаг Тухайлбал: Энэ тогтоолд намайг Ц.Энхжаргал гэсэн, 2005 онд МУЭвлэлийн дарга байхдаа гэж худал бичсэн, 7,8 сая төгрөг 12000 ам доллар баримтгүй зарцуулсан гэж гүжирдсэн нь ШШҮХ-ийн №085 дүгнэлтэнд 115,132-р талуудад баримттайгаар тусгагдсан мөн 12000 ам доллар нь 102-р талд баримттай тусгагдсан, 2008.07.15 ны МУЭвлэлийн ТЗ-ийн 04 тоот тогтоолтой зэргээр гэмт хэргийн ямарч шинжгүй гэдэг нь нотлогддог. Мен 400м2 газрыг гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй шилжүүлэн авсан гэж бичсэн байдаг ба үүнийг худал болохыг нь энэхүү тайлбарын 2 2-рт няцаасан билээ. муж 3.3 Б.Төмөрбаатар нараас 2014 оноос хойш миний эсрэг яагаад ийнхүү гүжирдлэг хийгээд байгаа учир шалтгаан нь хотын төвд А зэрэглэлд байрлалтай МУЭвлэлийн үзэсгэлэнгийн барилгатай хөрш залгаа орших миний ҮХХ-ийг (өмчлөлүүдийг нь хөндөхгүйгээр) хамруулан 28 давхар барилга барих "Арт Центр" теслийг хэрэгжүүлэхээр би санаачласантай холбоотой юм. "Арт Центр" теслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг МУЭвлэлийн ТЗ-ийн 2008, 2011, 2012 оны тогтоолуудаар өгсөн учраас би уг төслийн бэлтгэл ажлуудыг хийж эхлээд Б.Төмөрбаатарт хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү төсөлд МУЭвлэлийн барилгын доорхи 890м2 газар болон миний өмчлөлийн ҮХХ-ийн доорхи 400м2 газар хамрагдах учраас Б.Төмөрбаатар нарын хүмүүс уул төслийг ноёрхолдоо авахын тулд намайг гүжирдэн гэмт хэрэгтэн болгож байж уг 400м2 газрыг булаан авах шуналын сэдэл үүссэн болно Ийнхүү эрүүгийн хэргийн хохиролоор гүжирдэн намайг 10 жилийн ялтай 3 зүйл ангиар шалгуулаад бүтээгүй болохоор одоо иргэний хэргээр оролдоод үзэхээр шийдсэн бололтой юм. 4. Нэхэмжлэлд: "Нийслэлийн засаг дарга 2001.11.07 ны 518-р. 2005.12.29 555-р захирамж тус тус гарган иргэн Ц.Энхжинд МУЭвлэлийн эзэмшилд байх 1290м2 газраас 400м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ" мен "1994 оны газрын тухай хуулийн 22.4-т аймаг нийслэлийн засаг дарга нь сум дүүргийн засаг даргын саналыг харгалзан аймаг нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж заасан байх бөгөөд 2001.11.07-ны 518-р захирамжинд хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байх тул НЗД-ын 2001.11.07-ны 518 дугаар захирамж, 2005.12.29 ны 555-р захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

Гэтэл нэхэмжлэл дээр ийнхүү эзэмшүүлэх эрх олгожээ гэж бичсэн мөртлөө 1994 оны газрын тухай хуулийн 22.4-р заалтанд газар ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхийн тухай заалт байгаа учраас энэхүү хуулийн заалт нь ҮХХ-ийн доорхи газартай холбоотой 2001.11.07-ны 518-р засаг даргын захирамжтай (Ц.Энхжинд холбогдох хэсэгт) хамааралгүй гэж үзэж байна. 4.1.1 Нэхэмжлэгчийн бичсэн ойлголтоор уг 1994 оны газрын тухай хуулийн 22.4-р заалтыг ойлгох юм бол эдүгээ МУЭвлэлийн үзэсгэлэнгийн барилгын дотор үйл ажиллагаа явуулдаг учраас "Блю фин" ресторан нь нийслэлийн хөгжилд чухал ач холбогдолтой, харин "Б"корпусын барилганд үйл ажиллагаа явуулдаг "Улз" ресторан нь нийслэлийн хөгжилд чухал ач холбогдолгүй юм шиг ойлгогдоно. Гэтэл энэ 2 зэрэгцэн орших ресторан нь хуулиар тэгш эрхтэй нь тодорхой билээ Энэ агуулгаараа 22.4 заалт нь тухайлбал аль нэг газарт тодорхой хугацаагаар ажил эрхлэхэд газрыг ашиглуулах зөвшөөрөл олгохтой холбоотой болохоос биш (жишээ нь: цэцгийн ажил эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж, байгууллага ажлаа эрхлэх хугацаанд тухайн аль нэг газрыг ашиглуулах зөвшөөрөл олгуулах г.м) ҮХХ-ийн салшгүй хэсэг болох ҮХХ-ийн доорхи газрын эзэмших эрхтэй огт холбоогүй тул 2001.11.07-ны НЗД- ын 518-р тогтоолтой холбогдолгүй гэдгийн нотолгоо юм. МУЭвлэл ТББ нь статусын хувьд онцгойлон олгогдсон эрх зүйн акт байхгүй ба хуулиар иргэн, ААН бусад ТББ-тай ижил тэгш эрх бүхий байгууллага болно. ҮХХ-ийн доорхи газар нь тухайн ҮХХ-ийн зайлшгүй хэсэг учраас ҮХХ-ийн өмчлөгчийн эрхэлдэг ажлаас үл хамааран өмчлөлөө даган хууль журмын дагуу шилждэг нь хэнд ч ойлгомжтой Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээнд "Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий засаг даргаас зөвшөөрөл авч энэ тухай тухайн улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасан нь газар эзэмших ба ашиглуулах гэсэн 2 өөр ойлголт болохын нотолгоо гэж үзэж байна Ийнхүү газрын эзэмших эрх ба ашиглуулах тухай 2 өөр ойлголт түүнтэй холбоо бүхий хуулийн заалтыг илт хольж хутгасан нэхэмжлэл нь мож хуулийн үндэслэлгүй 4.2 1994 оны газрын тухай хууль" нь "2002.06.07-ны газрын тухай хуулиар" хүчингүй болсон учраас НЗД-ын 2005.12.29-ны 555-р захирамжинд бас үйлчлэхгүй ба мен 1994 оны газрын тухай хуулийн 224 заалт нь газрыг ашиглуулах тухай заалт тул Ц Энхжинд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон НЗД-ын 2005.12.29-ний 555-р захирамжинд бас дахин хамаарахгүй. 

"НЗДТГазраас 2020.12.14-нд 07/6899 тоот албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна" гэжээ. 5.1 Аливаа үйлдэл эс үйлдэл цаг үетэйгээ холбоотой өөрчлөгдөж байдаг учраас аль ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа байдаг. Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлээрээ 20-23 жилийн өмнө болсон явдлыг маргаж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 онд энэхүү газартай холбоотой асуудлыг анх олж мэдсэн мэтээр худал бичиж байгаа нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг наашлуулах гэсэн оролдлого бөгөөд 2013 оноос тоолж хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх гэж оролдоод ч хуулийн заалтыг өөрчлөх боломжгүй нь ойлгомжтой билээ. Энэ бүгдийг дүгнэхэд:

Нэхэмжлэгч нь Газрыг эзэмших эрх, газрыг ашиглуулах эрх гэсэн 2 өөр ойлголтыг санаатайгаар хольж хутган гүжирдлэгийн шинжтэй залилах аргаар нэхэмжлэлээ үндэслэхийг оролдсон нь хуулийн үндэслэлгүй. Бусад иргэд хуулийн этгээдүүдтэй адил тэгш эрхтэй бөгөөд онцгойлон олгогдсон эрх зүйн актгүй МУЭвлэл ТББ-ыг зохиомолоор онцгой эрхтэй мэт ойлгОЛТЫ төрүүлэн төөрөгдүүлэх аргаар мөн нэхэмжлэлээ үндэслэлтэй болгохыг оролдсон нь бас үндэслэлгүй. ҮХХ-ийн доорхи газрын эзэмших эрхийг ҮХХ-ийн өмчлөгч иргэнд шилжүүлэхтэй холбоотой НЗД-ын 2001 оны 11 дүгээр сарын 07 ны 518-р захирамжийг агууллагаараа хамааралгүй 1994 оны газрын тухай хуулийн 22.4 заалтыг зөрчсөн мэтээр огт гүжирдэх аргыг хэрэглэсэн нь бас дахин үндэслэлгүй ба гүжирдлэгийн шинжтэй. 1994 оны газрын тухай хууль нь 2002 оны газрын тухай хуулиар хүчингүй болсон тул НЗД-ын 2005.12 29 ны 555-р захирамжинд үйлчлэхгүй ба энэхүү т захирамжинд бас дахин хамаарахгүй учраас мөн үндэслэлгүй. Нэхэмжлэлд хамрагдах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөн хуулийн үндэслэлгүй. Иймээс илт үндэслэлгүй, илт гүжирдлэгийн шинжтэй бөгөөд нэхэмжлэлд хамаарагдах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх тул МУЭвлэлээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, иргэн хүн хувийн өмчтэй байх тухай МУ-ын үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь хамгаалж өгөхийг шүүхээс хүсье. 

МУЭвлэлийн 2017 оны эдүгээ үйлчилж байгаа дүрмийн 4-р зүйлд зааснаар Б.Төмөрбаатар нь 2021.01.21 нээс эхлэн хуулийн хугацаа дууссан тул МУЭвлэлийн ерөнхийлөгч байх эрхгүй бөгөөд МУЭвлэлийг аль ч газарт төлөөлөх, оролцох эрхгүй гэж үзэж байна. Энэ нь түүний өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд мөн хамаатай. b) НЗД-ын 2001 оны 518-р захирамжанд Ц.Энхжинд гэхийг андуурч Ж.Энхжин гэснийг залруулж үзнэ үү. Учир нь энэхүү алдаа нь техникийн алдаа гэж үзэж байна. Хавтаст хэргийн 94-р хуудсанд байгаа газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2001.10.19-ны №6 протокол болон Ц.Энхжингийн газрын албанд гаргасан газар эзэмших эрхийг олгохыг хүссэн өргөдөл зэрэгт регистрийн дугаар ЧМ53011812 нь таарч байгаа тул Ц.Энхжингийх болох нь нотлогдоно. гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэхэмжлэлтэй хэрэгт гэрч Р.Энхтайван, Ч.Хүрэлбаатар, О.Сосор нар нь 2023 оны 04 дүгээр сарын 12, 18-нд өгсөн мэдүүлэгтээ Р. Энхтайван Монголын урчуудын эвлэл ТББ-ын эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг асуухад мэдэхгүй, Ч.Хүрэлбаатар Б корпусын барилга нь Ц.Энхжингийн өмч болохыг 2002 онд мэдсэн, О.Осор Монголын урчуудын эвлэл ТББ-ын үйл ажиллагаанд тухайн үед идэвхтэй оролцож байгаагүй тул мэдэхгүй гэж хэлсэн.

Энэхүү мэдүүлгүүд нь эрүүгийн хэргийн хянан шалгах ажиллагаагаар 2014-2020 онд шалгахад Ц.Энхжин нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын 400м.кв газрыг хууль бусаар шилжүүлэн авч Монголын урчуудын эвлэл ТББ-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь тогтгоодохгүй хэмээн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нийт 7 тогтоол шийдвэрээр хэрэгсэхгүй болгож хаасныг улам бататган нотолж байна. Үүнээс дүгнэж үзэхэд Монголын урчуудын эвлэл ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд биш гэдэг нь тодорхой байна. Мөн Монголын урчуудын эвлэл ТББ нь 2004 онд өөрийн үзэсгэлэнгийн танхимын барилгын доорх 890 м.кв газартаа 60 жилийн хугацаатай гэрчилгээг авсан байдаг нь Ц.Энхжинтэй 400 м.кв газрын маргаан байхгүй байсан гэдгийн нотолгоо гэж үзнэ. Харин 2014 оноос маргаан үүсгэн гүжирдэж эхэлсэн нь уг газар дээр 28 давхар барилга барихаар төлөвлөсөн миний хийсэн төслийг булаан авах шунахайн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа юм.

Иймээс энэ болон бусад олон нотлох баримтыг үндэслэн Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй, Ц.Энхжингийн үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болох түүний доорх газрыг нэхэмжлэх эрх Монголын урчуудын эвлэл ТББ-д байхгүй, илт хууль бус үндэслэл байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн агуулгаар няцаан нотолно.

Монголын урчуудын эвлэл ТББ нь 2021 оны 01 дүгээр  сарын 21-ний өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518, 2005 оны 555 дугаар захирамжуудын Ц Энхжинд холбогдох хэсгүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус болгон 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрчилсөн бөгөөд үүнийгээ бас дахин 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрчилж илт хууль бус болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрийн нэхэмжлэлээ нэхэмжлэгч өөрөө үндэслэлгүй хэмээн хүлээн зөвшөөрч байгаагийн нотолгоо мөн гэж үзнэ.

Монголын урчуудын эвлэл ТББ нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гаргахдаа 2001 оны Нийслэлийн Засаг даргын 518 дугаар захирамж нь 2002 онд батлагдан 2004 онд даган мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9 1.9 дүгээр заалтуудыг зөрчсөн мэтээр бичсэн байх ба эдгээр заалтууд нь 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчингүй болгосон. Иймээс 2004 онд мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2001 онд гарсан захирамжид буцаан хэрэглэж болохгүй. Мөн уг хууль нь бас 2016 онд хүчингүй болсон учраас хүчингүй болсон хуулийг үндэслэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй, хүчингүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэдэг нь ерөнхий зарчим. Тухайн үед болсон зан үйл нь тодорхой хугацааны дараагаар өөрчлөгддөг тул хуулийг буцаан хэрэглэх аваас нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ гэж үздэг байна.

Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус болох тухай 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 заалтуудыг баримталсан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдэг нь Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-нд батлагдан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж эхэлсэн тул хуулийг мөн 2001 оны захиргааны актад буцаан хэрэглэж болохгүй гэдгээр нотлогдоно. Үүнийг өнөөдрийн байдал дээр жишиг болгох юм бол өнөөдрийн бидний хуралдаж байгаа үйл явдлыг 2038 онд гарах хуулийг зөрчсөн байж болох уу ийм асуулт гарч байгаа юм.

Дээр дурдсан заалтууд уг 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэгт хамааралгүй гэж үзнэ. Учир нь Монголын Урчуудын эвлэл ТББ-ын  барилгын өргөтгөлд зориулан 400 м.кв газрын ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/139 тоот захирамжаар олгосон учраас уг 400 м.кв газрын асуудлыг 2001 онд мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх эрхтэй гэдэг нь нотлогдоно. Иймээс тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тул 47 дугаар зүйлийн 47.1 3-д заасан хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ тухай баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудаст авагдсан Улаанбаатар ротын захирагчийн алба, мэдэгдлээр нотлогдож байгаа юм.

Уг 400 м.кв газар дээр Ц.Энхжин миний 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө буюу Б корпусын барилга байгаа учраас Нийслэлийн Засаг даргын уг 518 дугаар захирамж нь Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөд газар болон түүнээс салган хэрэглэж ул болох зүйл хамаарна, 1994 оны Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт газар эзэмших гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхгүйгээр өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж зааснаар миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болох 400 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийг олгосон бөгөөд газар ашиглагчийн өмчлөлд байгаа газраас салгаж болохгүй барилга байгууламж өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож шинэчлэн тогтоож шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн гарсан гэж үзнэ.

Үүний нотолгоо нь уг 518 дугаар захирамж нь Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн гарсан байдаг. Уг дүгнэлт нь Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгийн 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр даалгаврын хуудсаар н.Доржсүрэнд 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шалгаж шийдвэрлүүлэх гэсэн байна.

Монголын урчуудын эвлэл ТББ-ын барилга 890 м.кв газар Б" корпусын барилгын ашиглаж буй газар 0.04 га гэдгээр нотлогдоно. Энэхүү 400 м.кв газар дээр Монголын урчуудын эвлэл ТББ-ын үл хөдлөх хөрөнгө хэзээ ч байгаагүй. Одоо ч байхгүй учраас Монголын урчуудын эвлэл ТББ нь уг газрыг нэхэмжлэх эрх байхгүй ба Монголын урчуудын эвлэл ТББ-д огт хамааралгүй нь тодорхой. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 заалт уг 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэгт хамаарахгүй ба хуулийн этгээдийн эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.

1997 оны Монголын урчуудын эвлэл ТББ-ын тэргүүлэгчдийн хурлын 10 дугаар тогтоолын дагуу үзэсгэлэнгийн барилгыг өргөтгөх ажил хийсэн. Уг тогтоолд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын барилгын өргөтгөлийн ажилд Монголын урчуудын эвлэлийн сангаас 7000 ам.доллароос дээш төгрөгийн хөрөнгө зарцуулахыг зөвшөөрч, барилгын ажлыг тасралтгүй явуулах хөрөнгийг баталгаажуулж, ажлыг түргэн эхлүүлэхийг Монголын урчуудын эвлэлийн удирдлагад үүрэг болгосон.

Монголын урчуудын эвлэл ТББ нь 1997 онд энэхүү 400 м.кв газрынхаа ашиглах эрхийг ашиглан иргэн Р.Болдтой Монголын урчуудын эвлэл ТББ-ын үзэсгэлэнгийн танхимыг шинэчлэн барихад хамтран ажиллах, барилгын Б" корпусыг өмчлөх эрхийн тухай 001 тоот гэрээ хийж 400 м.кв газар дээр Р.Болд өөрийн хөрөнгөөр "Б" корпусын барилга барихыг зөвшөөрснөөр уг 400 м.кв газраас Монголын урчуудын эвлэл сайн дураараа татгалзан Р.Болдоос 78.592.900 төгрөгийн хүүгүй зээл аваад 890 м.кв газар дээр өөрийн үзэсгэлэнгийн танхимын 514 м.кв нэг давхар барилгаа 2 давхар 3 дахин том 1581.27 м.кв барилга болгон өргөтгөсөн учир Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518,  2005 оны 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсэг нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын хувьд сөрөг нөлөөлөл бүхий биш, хууль бус биш захиргааны актууд учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн миний хэрэгжүүлсэн энэхүү төслийн ачаар Монголын урчуудын эвлэл ТББ нь Үзэсгэлэнгийн танхимын барилгаа өмч хувьчлалаар алдаагүйгээр барахгүй 1998-2014 он гэхэд 1 тэрбум 344 сая төгрөгийн түрээсийн орлого олсон байдаг.  Монголын урчуудын эвлэлийн Р.Болдтой хийсэн 001 гэрээний Б талын үүргийн 2.1-д барилгын зураг төсөл, төсөв хийлгэхэд гарах нийт зардлын 50 хувийг төлнө, 2.3-д Б тал нь барилга угсралтын ажилд зориулан хоёр талын харилцан тохиролцсон хэмжээний урьдчилгаа мөнгийг А талд төлсөн үеэс эхлэн ирээдүйд бий болох Б корпусын өмчлөгч болно" гэжээ.

Монголын урчуудын эвлэл ТББ нь 890 м.кв газар дээрх үзэсгэлэнгийн танхимын өргөтгөсөн барилгадаа 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан ба түүнтэй хөрш залгаа орших 400 м.кв газар дээр баригдсан Б" корпусын барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өмчлөгч Р.Болд 1998 оны 11 дүгээр сарын  23-ны өдөр мөн авсан байдаг. Энэ тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 778 дугаар шийдвэр, 001 тоот гэрээ, Монголын урчуудын эвлэл ТББ-ын тэргүүлэгчдийн хурлын 10 дугаар тогтоол  Монголын урчуудын эвлэл ТББ-ын тэргүүлэгчийн хурлын 3 дугаар протокол энэхүү протоколд тэмдэглэснээр тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар хурдан л эхлэх хэрэгтэй байна. Ямар арга байна бүх аргыг хэрэглэе гэж байдаг зэргээс харвал нотлогдоно. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 778 дугаар шийдвэрт ...1997 оны 001 гэрээний дагуу Р.Болд нь 78,592,900 төгрөгийг 1997-1999 оны хугацаанд Монголын урчуудын эвлэл ТББ-ын хороонд шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд ... Р.Болд 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Б" корпусын 636.21 м.кв барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Харин барилга ашиглалтад орсны дараагаар Р.Болд өөрийн өмчлөлийн барилгын 275 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсгийг Ц.Энхжинд худалдаж төлбөрийг 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд авсан болох нь тогтоогдож байгаа гэсэн байдаг.

Нэхэмжлэлд 1994 оны Газрын тухай хуулиар газрын эрхийг шилжүүлэх харилцаа зохицуулагдаагүй бaйx бөгөөд газар эзэмших ашиглах эрхийг шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан этгээдийн эрхийг дуусгавар болгож, уг газрыг эзэмших ашиглахаар хүсэлт гаргасан этгээдийн нэр дээр газар ашиглах эзэмших эрхийг шинээр олгох байдлаар ашиглах эзэмших эрх шилжиж байсан болох нь хуулийн 6 дугаар бүлгийн газар ашиглуулах журмаар тогтоогдож байна" хэмээн хуулийн зохицуулалтыг ойлгоогүй бөгөөд өөрийн бичсэн зүйлээ өөрөө үгүйсгэсэн ба миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар түүний салшгүй хэсэг учраас газрын эрхийг шинээр олгосныг үгүйсгэн огт үндэслэлгүй, худал зүйл бичжээ.

Ц.Энхжин миний бие 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Б" корпусын барилгад 4,375,000 төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд энэ тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр шийдвэрт тодорхой тусган тогтоож өгсөн байдаг.

Энэхүү 4,375,000 төгрөг дээрээ нэмж төлбөр хийн миний бие иргэн Р.Болдоос 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн худалдаж авсан бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн доорх 400 м.кв газар нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн салшгүй хэсэг учраас Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэг гарсан гэдгийг тодорхой дурдсан. Р.Болдод төлбөр хийсэн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр хуудаст авагдсан төлбөрийн баримтаар нотлогдоно. Мөн үүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолуудад дурдсанаар Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Ц.Баярмагнай 2003 оноос хойш буюу шинэ Газрын тухай хууль батлагдсанаас хойш 2 тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлдэг болсон. Ц.Энхжин нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын гишүүдийн зөвшөөрөл шаардлагагүй байсан гэсэн. Мөн Монголын урчуудын эвлэл ТББ-ын дүрмээр төрийн өмч газрыг хэлэлцэх заалт байхгүй. Миний үл хөдлөх хөрөнгийн доорх 400 м.кв газар нь төрийн өмч. Төрийн өмчийг холбогдох төрийн байгууллага шийдвэрлэх эрхтэй бөгөөд төрийн бус байгууллага хэлэлцэх эрх байхгүй. Ийнхүү 400 м.кв газрыг Ц.Энхжинд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж тогтоогдсон билээ.

Ц.Энхжин нь иргэн Р.Болдоос үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 778 дугаар шийдвэрээс болон мөн хавтаст хэрэгт авагдсан миний үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулж өгсөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 543 дугаар магадлал. Дээд шүүхийн 2004 оны12 дугаар сарын 21-ний өдрийн  648 дугаар тогтоол, миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. 2001 оноос үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн баримт зэргээс үзэж болно.  Монголын урчуудын эвлэл ТББ нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Иймээс Монголын урчуудын эвлэл ТББ нь уг 400 м.кв газар дээр Ц.Энхжингийн үл хөдлөх хөрөнгө оршиж байгааг хүлээн зөвшөөрч газрын ямар нэг маргаангүйгээ илэрхийлэн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114, 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134 тоот албан бичгээр Монголын урчуудын эвлэл ТББ-ын үзэсгэлэнгийн танхимын барилгатай залган барьсан "Б" корпусын барилга нь өөр өмчлөлтэй. Иймд манай байгууллагын нэр дээр байсан 1290 м.кв талбайтай газрын зөвшөөрлөөс Б" корпусын барилгад оногдох 400 м.кв газрыг хасаж Монголын урчуудын эвлэл ТББ-ын үзэсгэлэнгийн танхим байрлаж буй 890 м.кв газрыг Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэр дээр баталгаажуулан газар эзэмших зөвшөөрлийг шинэчлэн олгож өгөхийг хүсье хэмээн Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт хандсан байдаг ба энэхүү албан бичгүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Мөн миний 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлтэд "Б" корпусын барилга хувийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж дурдсан байдаг. (ХХ 68-р хуудас, 1-р хавтас)

Монголын урчуудын эвлэл ТББ-ын 2014 оны гүжирдлэгээр Ц.Энхжин надад 2014250001639 тоот эрүүгийн зохиомол хэрэг үүсгэн шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 7 удаагийн прокурорын тогтоолоор 518 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь мөн хууль болон дүрэм зөрчөөгүй нь нотлогддог.

Мөн нэхэмжлэлд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоол, Хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн гарчээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөөгүй, эрх зүйн нэгдсэн санд байхгүй. 2001 оны 10 дугаар сарын 19-ний Хот байгуулалт, газрын харилцааны техникийн зөвлөлийн хурлын асуудал нь тодорхойгүй тул Нийслэлийн Засаг даргын захирамж нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэгт үндэслэсэн гэж үзэхээр байна гэж огт худал, үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэг гарсан байх боломжгүй. Үүний учир нь 400 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  А/139 дугаар захирамжаар Монголын урчуудын эвлэл ТББ-ын барилгын өргөтгөлд зориулан олгосон нь 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудаст авагдсан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 02 дугаар мэдэгдэл нотлогддог.  Харин 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 518 дугаар захирамжид дээрх 1995 оны 86 дугаар тогтоолыг дурдсан нь Ц.Энхжинд хамааралгүй бөгөөд уг захирамжид холбоотой бусад хэсэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай гэдэг нь ойлгомжтой.

Ийнхүү Монголын урчуудын эвлэл ТББ нь хавтаст хэрэгт байхгүй баримтыг ашиглан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсгийг 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэгт үндэслэсэн болгох гэж залилан мэхлэх арга хэрэглэсэн гэж үзэж байна. Уг 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэг нь Хот байгуулалт, газрын харилцааны газрын 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн техникийн зөвлөлийн хуралдааны дүгнэлтэд үндэслэн гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 76, 77 дугаар хуудаст байгаа М.Цэлмэгийн даалгаврын хуудас, дүгнэлт зэргээр нотлогддогийг дээр дурдсан.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518 дугаар захирамж нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 4 дэх хэсэгт хамааралгүй боловч бас үүнийг зөрчөөгүй. Учир нь Ц.Энхжинд уг 400 м.кв газрын ашиглах эрхийг 2001 онд олгох үед Монголын урчуудын эвлэл ТББ 1997 онд зөвшөөрснөөр Р.Болд газрыг ашиглаад, уг газар "Б" корпусын барилгын доор байсан тул уг газрыг дахин ашиглах боломжгүй бөгөөд газрыг дахин ашиглах талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргаас санал авах боломжгүй нь ойлгомжтой. Мөн уг газрыг ашиглах төсөл дахин гаргах ч боломжгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэг нь шинээр газар ашиглуулахтай холбоотой хуулийн заалт гэдэг нь тодорхой байна. Уг 518 дугаар захирамж нь нэгэнт ашиглаад барилга барьчихсан газрын дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь өөрчлөгдсөн тул газрын зөвшөөрлийг шинэчлэн олгох тухай асуудал болно.

Харин Ц.Энхжин нь иргэний хувьд 1979 оноос хойш уг 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх хэсэгт заасан болзол үзүүлэлтийг хангасан, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил эрхэлдэг болох нь олон үзүүлэлтээр тогтоогдсон байсан.

Соёл урлаг, боловсрол, бизнесийн зэрэг салбарт олон талт үйл ажиллагаа эрхэлж ирснийг нотлох баримтуудыг хавтаст хэргээс харж болно. Хөдөлмөр бүтээлийн үнэлгээний заримыг онцлон дурдвал. Ц.Энхжин миний бие нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил эрхэлсэн тул 1998 онд Засгийн газрын дээд шагнал Соёл урлагийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2002 онд төрийн дээд шагнал Төрийн соёрхол, 2005 онд нийслэлийн тэргүүний татвар төлөгчөөр тодорч дарцаг үнэ бүхий зүйлээр тус тус шагнуулснаар нотлогдоно. Мөн Ц.Энхжингийн уран бүтээлүүд нь Монгол улсын төрийн ордон Хууль зүйн төв,  Чингис зочид буудал, Монгол шуудан ХХК, орчин үеийн урлагийн галерей, нийслэл дэх хувийн галерейд байдаг. Нийслэлд хэвлэгдсэн ном товхимол, танилцуулга зэрэгт хэвлэгдсэн, шуудангийн блок марк болж гарсан зэргээр бас нотлогдоно. Би бол оюуны өмчийг бүтээгч юм. Мөн Нийслэлийн Засаг дарга нь тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх бүхий этгээд биш байсан. Эрх хэмжээ олгогдоогүй этгээд тухайн захиргааны актыг гаргасан байна хэмээн бас нэг огт үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/139 дугаар захирамжаар уг 400 м.кв газрыг Монголын урчуудын эвлэл ТББ-д ашиглах эрх олгосон бөгөөд энэхүү 400 м.кв газрын дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн учраас Нийслэлийн Засаг дарга нь энэхүү асуудлыг 2001 онд шийдвэрлэх нь ойлгомжтой тул захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй.

Мөн 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл нь сум, дүүргийн засаг дарга нь анх газар ашиглах эрх олгохоор шийдвэр гаргах асуудалтай холбоотой тул уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 400 м.кв газрыг шийдвэрлэх асуудал дүүргийн засаг даргад хамааралгүй гэж үзнэ.

2001 онд газрын ашиглах эрхийг шилжүүлсэн гэх боловч "Б" корпусын барилгыг энэхүү 400 м.кв газраас салган хэрэглэж болохгүй учраас уг газрыг эзэмшин өөрийн мэдэлд байлгахаас өөр боломжгүй гэдэг нь ойлгомжтой байна. Иймээс 1994 оны Газрын тухай хуулийг агуулгаар үзвэл үнэн хэрэг дээрээ барилгын доорх 400 м.кв газрын эзэмших эрхийг Ц. Энхжинд олгосон ба Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжийн Ц.Энхжинд холбогдох хэсэгтэй 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4 дэх заалт огт холбогдолгүй, хамааралгүй. Иймээс уг 518 дугаар захирамж нь өөр бусад байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэг мөн зөрчигдөөгүй гэж үзнэ.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518 дугаар захирамж 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 4 дэх хэсгийг зөрчөөгүй тул хууль бус биш харин хууль ёсны, хуулийн дагуу гарсан захиргааны актууд мөн гэдэг нь нотлогдоно. Учир нь уг захирамж нь Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг газар ашиглагчийн өмчлөлд байгаа, газраас салгаж болохгүй барилга байгууламж өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож шинэчлэн тогтоож шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг үндэслэн гарсан нь тодорхой байна.

Нэхэмжлэлд тухайн маргаан бүхий газар хэмээн Ц.Энхжин миний үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болох 400 м.кв газрыг маргах нь үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан 1997 онд Монголын урчуудын эвлэл ТББ нь иргэн Р.Болдтой гэрээ хийж уг 400 м.кв газар дээр Р.Болд "Б" корпусын барилга барихыг зөвшөөрч Р.Болдоос зээл авсан 78,592,900 төгрөгөөр өөрийн барилгыг өргөтгөсөн. Ийнхүү Монголын урчуудын эвлэл ТББ нь уг 400 м.кв газрыг мөнгө босгоход нэгэнт ашигласан учраас өөр иргэний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөний доорх газрыг дахин ашиглахаар маргах эрхгүй. Учир нь Монгол улсын иргэн би үл хөдлөх хөрөнгийн өмчтэй байх үндсэн хуулиар олгогдсон эрхтэй бөгөөд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг газрыг нэхэмжлэх нь Үндсэн хуулиар олгогдсон миний өмчлөх эрхэд халдаж байна гэж үзэж байна. Иймээс Монголын урчуудын эвлэл ТББ-д уг 400 м.кв газар нь огт хамааралгүй болно.

Миний үл хөдлөх хөрөнгийн доорх 400 м.кв газрыг хүлээн зөвшөөрсөн учраас үүний нотолгоо нь Монголын урчуудын эвлэл ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр үзэсгэлэнгийн танхимын өргөтгөсөн барилгын доорх 890 м.кв газрын эзэмших эрхийг 60 жилээр баталгаажуулан газар эзэмших эрхийн 048370 тоот гэрчилгээг авсан байдаг. Энэ үед Ц.Энхжин би Монголын урчуудын эвлэл ТББ-ын дарга байгаагүй харин Ч.Хүрэлбаатар дэд дарга, Б.Төмөрбаатар нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн байсан.

2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дахь хэсэгт Захиргааны акт захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүний хүчингүй болгох гэж заасан ба хуулийг буцаан хэрэглэж болохгүй тул уг заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 518, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэдгийг энэ тайлбараар сая тодорхой дурдсан байгаа.

2002 оны Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж зааснаас үзвэл Монголын урчуудын эвлэл ТББ Б.Төмөрбаатар н.Ганбат нар нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 400 м.кв газар түүнээс салган хэрэглэж үл болох барилгыг шаардах аливаа үйлдэл хийх эрхгүй, хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Л.Болд, Р.Болд, Ц.Энхжин гэсэн 3 өмчлөгч байсан гэдэг зүйл хэлж байна. Би хүсэлт өгөн газрын эзэмших эрх авсан нь буруу биш шүү дээ. Гэрчийн мэдүүлэг дээр Монголын урчуудын эвлэлийг төлөөлөх эрх нь дэд даргад байдаг. Заавал итгэмжлэл хийлгэх шаардлагагүй. Би өөртөө бичиг гаргаж болохгүй учраас Л.Болд албан бичиг дээр гарын үсэг зурсан. Уг албан бичгийг ямар нэгэн байдлаар хуйвалдан гаргасан зүйл байхгүй. Б корпусын барилга хувийн хөрөнгөөр баригдсан тул би хүсэлт өгсөн юм.

Монголын урчуудын эвлэл ТББ-ийн нэхэмжлэл нь илт хууль бус болох гэдэгт хамаарахгүй тул хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандаж болно гэж зааснаас үзвэл илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг хэзээд гаргаж болно гэсэн нь нөхцөл заасан ба уг үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг тооцохгүй гэсэн хэрэг биш гэж ойлгож байна. Учир нь Монголын урчуудын эвлэл ТББ нь 2001 оны 518 дугаар захирамж, захиргааны актын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхээр биш юм. Харин эсрэгээр эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж хангаж чадсан этгээд юм. Иймээс Монголын урчуудын эвлэл ТББ нь уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд биш учраас хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Ийнхүү уг 400 м.кв газрыг ашиглах гэрээг 1997 онд байгуулснаас хойш 25 жил хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Монголын урчуудын эвлэл ТББ уг газрын нэхэмжлэх эрхгүй. Гэрч Р.Энхтайвангийн мэдүүлгээс ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд биш гэдэг нь нотлогдсон. Монголын урчуудын эвлэл ТББ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хандсан ба Тамгын газраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 94.2 дахь хэсэгт Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт ... Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж заасан ба 2001 онд Монголын урчуудын эвлэл ТББ-д мэдэгдсэн нь ойлгомжтой. Гэтэл Монголын урчуудын эвлэл ТББ нь 2001 оны захирамжид 2022 онд гомдол гаргасан нь 19 жилээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Монголын урчуудын эвлэл ТББ-ын дэд дарга Л.Болд 114, 130 тоот албан бичгээр газрын маргааны асуудлаар хандаж газрын маргаан байхгүй гэдгээ баталгаажуулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 518 дугаар захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор багтаан албан бичгээр хандсан байдаг. Б.Төмөрбаатар 2002 онд мэдсэн гэдгээ хэлсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийн хүртэл 21 жил хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Энэ 3 гэрчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үеийн асуудлыг мэдэж байгаа маш чухал гэрчүүд гэж хүсэлт гарган тус 3 хүнийг гэрчээр асуухад гурвуулаа би мэдэж байсан Монголын урчуудын эвлэл ТББ-д хохирол учирсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг өгдөг. Мөн 2005 оны 555 дугаар захирамжаас хойш хөөн хэлэлцэх хугацааг 17 жил хэтрүүлсэн.

Монголын урчуудын эвлэл ТББ нь уг захирамж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно гэж заасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч Монголын урчуудын эвлэл ТББ хувьд сөрөн нөлөөлөл бүхий болсон акт юм. Ийм учраас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монголын урчуудын эвлэл ТББ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдвэр авснаас хойш 30 хоногийн дотор шаардлагаа өөрчлөн хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Монголын урчуудын эвлэл ТББ-ын ашиглалтад байх 1290 м.кв талбай газраас 400 м.кв газрыг салган ашиглахаар хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 30 болон 38 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах, хүлээн авах журмыг зөрчсөн байх бөгөөд ашиг сонирхол нэгтэй Р.Болд гэх хүнээр Монголын урчуудын эвлэл ТББ-ын нэрийн өмнөөс бичиг хийлгэн авсан бөгөөд Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-10 тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байна хэмээн гүжирддэг. Ц.Ариунболд прокурорын гарын үсэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-10 тоот тогтоол нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан худал тогтоол юм. Яагаад гэвэл тус тогтоолд н.Энхжаргалын хэргийг шалгаж үзлээ  гэдэг мөн Ц.Энхжин 2005 онд Монголын урчуудын эвлэл ТББ-ын даргаар ажиллаж байхдаа гэж дурдсан байгаа. Би 2005 онд Монголын урчуудын эвлэл ТББ-ын даргаар ажиллаж байгаагүй. 1995-2001 он, 2007-2013 он хүртэл ажилласан. Би Ц.Ариунболд прокурорын тогтоолд гомдол гаргаагүй учир нь надтай огт хамаагүй, н.Энхжаргал гэдэн хүнтэй холбоотой тогтоол байсан.

2010 онд мэдсэнээс хойш цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт хандаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж ярьж байгаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн гэж тооцоход ч 10 жилийн хугацаа хэтэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэсгэлэнгийн танхимын барилгын газар нь 1290 м.кв газар гэж худлаа хэлж байна. Анх үзэсгэлэнгийн танхимын газар  890 м.кв байсан одоо ч хэвээрээ байгаа. Монголын урчуудын эвлэл ТББ-ын газар нь Монголын урчуудын эвлэл ТББ-ын өмч юм гэдэг. Хуульд тийм заалт байхгүй. 1998 онд 2 дугаар тогтоол гарсан ба уг тогтоол дээр үзэсгэлэнгийн танхимыг зарж борлуулах, бусдад барьцаалж болохгүй гэж заасан ба уг тогтоолыг би өөрөө гаргаж байсан. 2020 онд н.Хосбаяр прокурорын гаргасан тогтоолын Ц.Ариунболд прокурорын тогтоолтой хольж ярьж байна. Эрүүгийн хэргийг 5 удаа хэрэгсэхгүй болгож, 4 удаа сэргээсэн гэж худлаа ярьж байна. 3 удаа сэргээсэн байдаг. Нэхэмжлэгч тал газар ашиглах эрх нь түрүүлж үүссэн гэдэг тайлбар хэлж байна. Газар ашиглах эрх түрүүлж үүсээгүй. Яагаад гэвэл газрын гэрчилгээг 1998 оны 11 дугаар сарын 23-ны өдөр н.Равдансамбуу авсан. н.Равдансамбуугийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр би 3,455,000 төгрөгийн хөрөнгө оруулсан учраас нэмж мөнгө төлөөд авсан.

Л.Болд өөрийн эзэмшилд байсан хэсгийг Голомт банканд зарчихсан юм. Р.Болд надтай төлбөрөө дутуу төлсөн гээд 4 удаагийн шүүхээр шийдвэрээр миний талд гарсан. Р.Болд газар эзэмших эрхээ сунгуулаагүй. Иймээс би хүсэлтээ өгөн газар ашиглах эрхээ авсан. Иймд Монголын урчуудын эвлэл ТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэл гаргах эрхгүй субьектив эрхийн зөрчил үүсээгүй. Учир нь нэхэмжлэгч 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар 890 м.кв талбайг эзэмшдэг. Өнөөдөр энэ захирамжид газар давхардуулан олгосон эсхүл орц гарцыг хаасан, 890 м.кв газрыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Ямар байдлаар субьектив эрх нь зөрчигдсөн талаар тодорхойлоогүй. 890 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшээд эрх олгосон захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ямар этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй вэ гэхээр тухайн 890 м.кв газар эзэмших эрхийн зөрчил үүсээд, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Монголын урчуудын эвлэл ТББ ямар байдлаар нэхэмжлэл гаргаж байна гэвэл 890 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаа хэр нь 1997 оны 1290 м.кв газрыг эзэмшиж байгаа мэтээр 1997 оны үйл баримтыг ярьж 400 м.кв газартай маргаад байгаа. Нэхэмжлэгч та өнөөдөр эзэмшиж буй 890 м.кв талбай газрын эрх ямар байдлаар зөрчигдөж буй талаар ярих ёстой атал өөрийн эзэмшээгүй бусдын эзэмшиж буй 400 м.кв газрыг эзэмших ёстой гэдэг талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрт хамааралгүй асуудлаар газар эзэмших эрхийг маргаан үүсгэж байна. 2001 оны захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч 890 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмших захирамж гарсан. Энэ захирамж гарах үед 2001 онд 1290 м.кв газраас 400 м.кв газар нь хасагдаад 890 м.кв болсныг хүлээн зөвшөөрөөд 2004 онд 60 жилээр эзэмших эрх олгосон захирамж гаргуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгааг тодорхой тусгах ёстой ба нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж өгөх ёстой байдаг. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл эрх, ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн талаар бичгээр болон амаар тодорхой тайлбар өгөөгүй. Иймд Монголын урчуудын эвлэл ТББ нэхэмжлэл гаргах эрхгүй буюу зөрчигдсөн эрх алга.

Нэхэмжлэгчийн тайлбар зэргийг дүгнээд үзвэл 2 үндэслэлээр илт хууль үндэслэл дурдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл хуулиар зохицуулаагүй, бүрэн эрх байхгүй гэсэн үндэслэл байна. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг агуулгаар илт хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэр нь өнөөдөр нэхэмжлэгч Газрын тухай хууль хэрхэн зөрчигдсөн талаар маргаад байдаг. Газрын тухай хууль хэрхэн зөрчигдсөн талаарх асуудал нь илт хууль бус захиргааны актад хамааралгүй асуудал юм. Илт хууль бус захиргааны акт бол ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаа агуулгаа тайлбарлах ёстой. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг нь ямар агуулгыг зохицуулдаг вэ гэвэл хуулиар зохицуулагдаагүй асуудлаар бүрэн эрх байхгүй байхад Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан эсхүл хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй захиргааны акт гаргасныг хэлнэ. Гэтэл өнөөдөр эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг агуулга буюу энэ үндэслэлийг ашиглахдаа Газрын тухай хууль зөрчигдсөн үйл баримтыг яриад байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан үндэслэл байна. Захиргааны акт гаргаж буй эрх бүхий субъект нь хууль тогтоомжид тусгайлан бүрэн эрхийг олгосон асуудлын хүрээнд захиргааны акт гарах эрхтэй. Энэ олгогдоогүй буюу бүрэн эрхгүй, хууль тогтоомжоор эрх олгоогүй байхад акт гаргах юм бол илт хууль бус буюу чиг үүрэгт хамааралгүй асуудлаар акт гаргасан гэж үзнэ. Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хууль, Монгол улсын нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга өөрөө Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Газрын тухай хууль тогтоомжоор тухайн нутаг дэвсгэртээ газар эзэмших, ашиглах эрх олгох бүрэн эрх хэмжээг олгосон байдаг. Бүрэн эрх хэмжээг олгоогүй этгээд энэ асуудлаар эрх олгосон бол нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж байгаа үндэслэл хамаарах юм. Нэхэмжлэгч нь дээр дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын урчуудын эвлэл ТББ-ын үзэсгэлэнгийн танхимыг шинэчлэн барихад хамтран ажиллах Б корпусыг өмчлөх эрхийн тухай гэрээнд зааснаар А, Б корпус гэж ялгаад Б корпусыг Р.Болд гэдэг авахаар тохиролцсон байна. Б корпусын өмчлөгч нь тухайн барилгын дэвсгэр дээрх газрын төлбөрийг төлнө гэж заасан. Ц.Энхжин гэдэг хүн ажил мэргэжлээ хийж байхдаа энэ маргаж буй газрыг авсан зүйл биш юм. Маргаан бүхий газарт өөр хүний нэр дээр барилга бариад үйл ажиллагаа явуулж байхад Ц.Энхжин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэж иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан байдаг. Уг 3 шатны шүүхийн шийдвэрээр Ц.Энхжин үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа хуульд заасан журмын дагуу худалдаж авсан гэдгийг тогтоосон.

Мөн үндэслэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгодог. Уг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудтай холбоотойгоор нэхэмжлэгч тал нэг зүйлийг үндэслэл болгон ярьж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.Ариунболд прокурор гэмт хэргийн шинжгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Тус тогтоол нь н.Энхжаргал гэдэг хүнтэй холбоотой ба Ц.Энхжингийн ажиллаж байсан жилийг буруу бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг 2020 оны 01 сард өөрчилсөн. Гэтэл уг 2020 оны 09 дүгээр сарын прокурорын тогтоолоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тогтоол дээр Ц.Энхжингийн нэр, ажиллаж байсан жил зэргийг буруу гаргасан.

Ц.Энхжинг илт хууль бусаар уг газрыг эзэмшиж байгаа мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж маргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан байна. Б.Баднайсүрэн өмгөөлөгч сая тайлбартаа эрх бүхий субъект биш гэж үзэхгүй, Засаг дарга захирамж гаргах эрхтэй гэдгийг дурдсан. Иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг. Гэтэл өнөөдөр иргэн, хуулийн этгээдийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь тодорхой бус байгаа учраас энэ 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед буюу 2001 онд Ерөнхий сайдын буруу шийдсэн асуудлыг өнөөдөр ярих боломжгүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд илт хууль бус гэж үзэж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн гомдлыг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхжингийн дэд дарга Л.Болдоор итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг үндэслэн газрын эрхийг олгосон захирамж гаргасан нь үндэслэлгүй байна гэдэг. Монголын урчуудын эвлэл ТББ-ын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу газрын албанд хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна гэж би ойлгож байгаа. Хэрвээ уг шийдвэрийг үндэслээд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа тухайн шийдвэрийг хууль ёсны мөн эсэхийг шалгах боломжгүй, хуулийн зохицуулалт бахгүй. Огт шалгахгүйгээр захирамж гаргаж байгаа нь илт хууль бус гэж үндэслэлээ гаргаж байгаа нь холбогдох ямар ч хуулийн зохицуулалтгүй, үндэслэлгүй юм. 555, 518 дугаар захирамж нь газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай захирамж байгаа. Р.Болд, Ц.Энхжин нарын маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр 3 шатны шүүхийн шийдвэр байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Ц.Энхжингийн 275.3 м.кв газрыг баталгаажуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт даалгасан. Нэгэнт тогтоогдсон үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Мөн илт хууль бус захиргааны акт биш болохыг Б.Баднайсүрэн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан. Маргаан бүхий газарт 2013 оноос 25 давхар барилга баригдахаар төсөл хэрэгжихээр болсон. Уг төсөлтэй холбоотой Монголын урчуудын эвлэл ТББ хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эрүүгийн журмаар шалгуулаад миний үйлчлүүлэгчийн гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй болохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 2013 онд хэрэгжих байсан төслийг 10 жил гацааж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оноос дагаж мөрджээ.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацаа захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хамаарахгүй ба нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сард хуулийн тус заалт хүчин төгөлдөр байхад нэхэмжлэл гаргасан тул гуравдагч этгээдийн ...хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, тус хуулийн дагаж мөрдөхөөс өмнө гарсан захиргааны актад хуулийн тус заалт үйлчлэхгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. 
  3. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар 0,08 га газрыг  4 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэснийг мөн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар газрын хэмжээг 0.13 га газар болгон нэмэгдүүлж,  ашиглуулахаар шийдвэрлэсэн 4 жилийн хугацаа 2001 онд дууссан байна.
  4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд 890 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байна. 
  5. Харин гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар 0.04 га газар ашиглах эрхийг баталгаажуулж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ. 
  6. Нэхэмжлэгч нь түүнд 1997 онд ашиглах эрх олгосон 0.13 га газрын 0.04 га буюу 400 м.кв газрыг гуравдагч этгээдэд ашиглах эрх олгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны актын улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж Монголын урчуудын эвлэлийн холбоог нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
  7. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон  гуравдагч этгээдэд газар ашиглуулж, эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;, 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;, 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасан үндэслэлд хамаарахгүй. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;, Газрын тухай (1994 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 2.Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах; гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гаргасан байх бөгөөд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхийг хуулиар Нийслэлийн Засаг даргад олгосон тул захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхгүй.  

Илт хууль бус захиргааны актын алдаа хэн ч харсан илэрхий байгаа тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох бөгөөд хуульд нийцээгүй акт болгон илт хууль захиргааны акт болохгүй тул хуулийн дээрх заалтад зааснаар дүүргийн Засаг даргын санал аваагүй, газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэх асуудал  нь захиргааны актыг илт хууль бусад тооцох захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй юм. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 22 дугаар зүйлийн 22.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ., 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамжийн Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар гуравдагч этгээд бие даасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Газрын тухай (1994 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д  заасныг тус тус баримтлан Монголын урчуудын эвлэл ТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Энхжинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамжийн Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаас татгалзсныг баталсыг баталсугай. 
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН