| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/00222/И |
| Дугаар | 150/ШШ2024/00037 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2024/00037
| 2024 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 150/ШШ2024/00037 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум, ******* суудал А бүсэд ******* тоот байрлах “******* ” ХХК-ний (РД:*******) нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* аймгийн ******* сум, ******* дэх үйлдвэрийн бүсэд байрлах “*******” ХХК-д (РД:) холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч: “******* ” ХХК-ийн захирал , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч (цахимаар), (цахимаар) шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* ” ХХК нь “*******” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай "******* " ХХК нь " " ХК-тай харилцан тохиролцож 2*******9 оны 8-р сарын 29-ны өдөр № XXАГ/2*******9/ 50 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж "******* "-ХК-д 10.000 тонн үнс нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр нийлүүлэх 1 тонн бүтээгдэхүүний үнэ 20.000 төгрөг байна гэж тохиролцсон юм. Энэ гэрээг байгуулсны дараа / мөн өдөр / 2*******9 оны 8-р сарын 29-ны өдөр Худалдах,худалдан авах гэрээ байгуулж дахин 10.000 тонн үнсийг " "-ХК-д нийлүүлэхээр болсон юм.Тус гэрээгээр нийлүүлэх 1 тонн үнсийг мөн 20.000 төгрөг байна гэж тохиролцсон юм. Манай "******* " ХХК-нь байгуулсан гэрээний дагуу үнс бэлтгэж нийлүүлж байсан болно.
“ "-ХК нь 2*******9 оны 8-р сарын 29-ны өдөр байгуулсан "Худалдах, худалдан авах" гэрээний / дээр дурьдсан хоёр гэрээ / дагуу нийт хүлээн авах ёстой байсан үнснээс 16.246 тонн үнсийг / 324.920.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм.
Манай "******* "-ХХК -нь " "-ХК-тай 2020 оны 4-р сарын 27-ны өдөр № ХХАГ /20/ 17 дугаартай "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж "******* '- ХХК-д 20.000 тонн үнсийг нийлүүлэх болсон юм. Тус гэрээгээр 1 тонн үнсийг 30.000 төгрөг байна гэж тохиролцож үнсийг нийлүүлж байсан юм. "******* "- ХК-нь энэхүү 2020 оны 4-р сарын 27-ны өдрийн гэрээний дагуу хүлээн авах ёстой үнснээс 2.627 тонн үнсийг / 78.810.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ гүйцэтгээгүй байгаа юм. Ийнхүү "Худалдах, худалдан авах тухай" / дээр дурьдсан гурван гэрээ / гэрээний дагуу хүлээн авах ёстой нийт үнснээс нийтдээ 18.873 тонн үнсийг / 403.730.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ " "-ХК-нь гүйцэтгэхгүй байгаа юм.
Манай "******* "-ХХК.-нь ******* “ "-ХК-д хандаж байгуулсан гэрээнүүдийн дагуу бэлтгэсэн үнсийг хүлээн авах үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэхэд " "ХК-нь хариу мэдэгдэл болгож 2020 оны 9-р сарын 15-ны өдөр 03/390 дугаартай албан бичиг, 2022 оны 08 -р сарын 08-ны өдөр *******/591 дугаартай албан бичиг мөн имэйл хаягаар 3 удаа утсан харилцаагаар 4 удаа түр зогсоох тухай мэдэгдэж тус тус ирүүлсэн бөгөөд тус албан бичгүүддээ: Үнс буулгах зам талбай дүүрсэн байгаа тул үнс нийлүүлэлтээ түр зогсоож өгнө үү, үнс ачих зөвшөөрөл өгсөн үед үргэлжлүүлэн ачихыг мэдэгдэж байна гэж бичиж ирүүлсэн юм.
Манай компани нь " "-ХК-ийг байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлнэ гэж итгэж найдаж байсан боловч одоог хүртэл гэрээгээ биелүүлэхгүй, бэлтгэсэн үнсийг хүлээж авахгүй байгаа тул удаа дараа тус компанид мэдэгдэж байсан бөгөөд арга буюу шүүхэд хандаж байна.Манай компани нь байгуулсан гэрээнүүдийн дагуу үнс бэлтгэн нийлүүлэхийн тулд маш их хүч хөдөлмөр зарцуулсан бөгөөд олон тооны техник тоног төхөөрөмж ажиллуулж их зардал гаргасан юм.Гэтэл "******* "-ХК-нь байгуулласан гэрээгээ биелүүлэхгүй байгаагаас болж бид бүхэн ажилтнуудынхаа цалинг өгч чадахгүй болж хохирсон. Манай компани нь үнс бэлтгэн вагонд ачиж " "ХК-д хүргүүлж байгаа тул бид төмөр замтай талбайг түрээсэлж үнс буулгасан байгаа билээ.Бид түрээсэлж байгаа төмөр замтай талбайн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болж өр төлбөрт орсон бөгөөд талбайгаа түрээслүүлж байгаа компани биднийг буулгасан үнсээ буцаагаад ав , талбай чөлөөлж өг төлбөрөө төл гэж торгууль алданги нэхэн манай “******* ” ХХК-д удаа дараа шаардлага тавьж байгаа юм. " "-ХК -нь байгуулсан гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаагаас болж манай компани дээр дурьдсан байдлаар маш их хохирч байгаа бөгөөд цаашид хохирол улам их нэмэгдэж санхүүгийн маш хүнд нөхцөл байдалтай байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж " " ХК-ийг "******* "-ХХК-тай байгуулсан "Худалдах, худалан авах" тухай гэрээнүүдэд заасан үнс хүлээн авах үүргээ гүйцэтгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал нь 2*******9 онд үүссэн. Манай компанид хүсэлт гаргаж технологийн үнс нийлүүлээч, манай үйлдвэрийн хэвийн байдал алдагдах гээд байна гээд технологийн үнс нийлүүлэх шаардлага тавьсан. үйлдвэртэй 43 удаагийн уулзалт хийсэн. Өнөөдөр хуулийн хэлтсийн хүнтэй таарлаа ингээд 44 удаа уулзаж байна.
2*******9 онд 2 гэрээ, 2020 онд 1 гэрээ байгуулсан. Тухайн үед 1 тн технологийн үнсийг 20,000 төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулсан. Ажлын явцад 1 тн технологийн үнсийг 20,000 төгрөгөөр нийлүүлэхэд бэрхшээл тулгарсан. ******* суманд үнсээ өвөлдөө бэлтгэж ачилтын талбайд цуглуулж дулааны улирал болохоор үйлдвэр рүү явуулдаг. Эхний 2 гэрээ нь 10,000 тн, 10,000 тн-ийн гэрээ. Дараагийн гэрээ нь 1тн-ийг 30,000 төгрөгөөр гэрээ байгуулсан.
Бид нар маш нарийн тооцоо гаргаж өгсөн. Бид нар 1тн үнс хэдэн төгрөг гэхээсээ илүү гэрээний дагуу дутуу 17 тн үнсээ аваач ээ гэх асуудал ярьж байгаа. Төмөр замд талбай түрээслээд үнсийг 2 жил цуглуулаад тавьсан төлбөр бусад компанитай холбоотой төлбөр гарсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Шүүх хурал нь практикт өвөрмөц шүүх хурал болж байна гэж бодож байна.
Бид нар “ ” ХК-ийн нэг эд эс болж үнсээ нийлүүлэхээр хүлээгээд байдаг гэтэл “ ” ХК-ийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөхөөрөө өөр зүйл яриад байдаг. ийн үйлдвэр нь гэрээгээ хийсэн тул асуудлын гол нь эндээ байна. Яагаад шүүхийн хэмжээнд ирсэн бэ гэхээр биднээс үл хамаарах зардал гарсан. Түрээсийн компани нь 1100 удаа залгасан.
Энэ талаар баримт гаргаж өгч болно. Энэ хүмүүсийг буруутгах ямар ч аргагүй. 1 вагонд үнс 41тн ордог. 820 төгрөгийн төлөө өвөлжингөө уурын зуухаас үнс зөөдөг. Заримдаа хүн олдохгүй би хүртэл трактор бариад үнсээ цуглуулаад түрээсэлсэн талбайд аваачаад вагонд ачдаг. 820,000 төгрөгөөс 360,000 төгрөг нь тээврийн зардалд явдаг. Зөндөө асуудал байна. “ ” ХХК-ийн энэ хүмүүс үнэхээр зүрх сэтгэл гэж байгаа бол энэ гэрээ нь ашигтай эсэхээс үл хамаарч 17,000 тн үнсээ авна уу. 30,000 төгрөгөөр байгуулсан үнс нь тооцоогоор бага үлдсэн. Гол масс нь 20,000 төгрөгөөр хийсэн гэрээ байгаа. “******* ” ХХК-д ашигтай эсэхээс үл хамаарч гэрээний үүргээ биелүүлнэ үү. Энэ хэргийг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “******* ” ХХК-тай 2*******9 оны 8 сарын 29-ны өдөр 10,000 тн технологийн үнс нийлүүлэх ХХАГ2*******9/50 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний нийт үнэ нь 1 тн үнсийг 20,000 төгрөгөөр худалдан авахаар талууд харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу ХК нь 2*******9 болон 2020 онд 2781.7 тн нүүрс худалдаж авсан. 2020 оны 04 сарын 09-ний өдөр “******* ” ХХК нь манай компанид хүсэлт гаргасан.
Зарим эд барааны үнийн өсөлтөөс шалтгаалан нэгж үнийг 20,000 төгрөгөөр нийлүүлэх боломжгүй байна, нэгж үнийг 30,000 төгрөгөөр өөрчлөх саналыг албан бичгээр хүсэлт гаргасан. Тус албан бичиг “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь цохолт хийсэн.
Шинээр байгуулах гэж даалгаад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ХХАГ/20/17 дугаартай нийт 20тн технологийн үнс нэгж үнийг 30,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээний гүйцэтгэл нь 2020, 2021, 2022 онд нийлээд нийт 19,149.37 тн үнсийг нэгж үнийг 30,000 төгрөгөөр худалдаж авсан.
Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлж худалдаж авсан үнсний үнийг тухай бүр төлж барагдуулж байсан.
Өнөөдрийн хувьд “******* ” ХХК-д үнсний төлбөрт төлөх төлбөргүй болно.
“ ” ХХК-ийн өмчийн хэлбэр 2022 оны 3 сарын 23-ны өдрөөс өөрчлөгдсөн хэдий ч манай компанийн технологид үнс зайлшгүй шаардлагатай байсан учраас гэрээний үүргээ биелүүлж ТӨХК болсон хэдий ч “******* ” ХХК-аас үнс худалдаж авч байсан боловч “******* ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан.
Гэрээнд зааснаар тухайн “******* ” ХХК-нь чийг ихтэй, нийлүүлж байгаа үнсэнд нь төмөр болон бусад хаягдал ихтэй үнс нийлүүлээд байсан.
Ийм учраас манай компанийн зүгээс 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн *******/591 дугаартай албан бичгээр технологийн шаардлага хангахгүй үнс нийлүүлж байна, нийлүүлэлтээ зогсооно уу гэдэг албан бичгийг 2022 оны 8 дугаар сард хүргүүлсэн.
Манай компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор өөрчлөгдөж ТӨХК болсон.
Тухайн тогтоол нь нийтэд илэрхий тогтоол учраас Легал Инфо сайтаас харж болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулаад 2022 оны 8 дугаар болон 9 дүгээр саруудад компанийн ТУЗ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шалгалтын ажлын хэсгүүд ажиллаж, бүх бараа, ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах чиглэл өгсөн. Энэ чиглэл өгсний дагуу 2022 оны тендер сонгон шалгаруулалтын журмаар гэрээ байгуулаагүй бараа, ажил үйлчилгээг зогсоож 2022, 2023 онд тендер зарлан сонгон шалгаруулалт явуулж аливаа бараа, ажил үйлчилгээг худалдан авахаар тухайн үедээ шийдвэрлэсэн байгаа.
Манай компанийн хувьд 2023 оны төлөвлөгөөгөөр нийт 11,800 тонн үнс худалдан авахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу 2 удаа нээлттэй тендер сонгон шалгаруулах зарыг олон нийтийн, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу нээлттэй зарласан. Тухайн одоо тендерт “******* ” ХХК оролцсон боловч тухай бүрдээ төсөвт өртгөөс давсан үнийн санал манай компанид ирүүлээд байсан учраас тухайн” ******* ” ХХК нь шалгараагүй юм байна. Шалгараагүй тухай тендерт ирүүлсэн үнийн саналыг нотлох баримтаар түрүүн өгсөн байгаа.
2*******9 оны 51 дугаартай гэрээг ярьдаг. Энэ гэрээ нь манай компанид бүртгэлгүй, санхүү болон архивд 51 гэсэн дугаартай гэрээ ерөөсөө байдаггүй. Тухайн үедээ ******* ХХК-аас мөнгө төгрөгөө нэхэмжлэхдээ 51 гэсэн дугаартай гэрээг ерөөсөө шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч юм уу, энэ гэрээний үнийг өөрчлөх ч юм уу албан бичиг ерөөсөө ирүүлж байгаагүй.
Энийг одоо шүүхэд гаргаж өгч байгаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гайхаж байна.
2*******9 оны 50 дугаартай гэрээний хувьд болохоороо Иргэний хуулийн 74.2.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. 2020 оны 17 дугаартай гэрээний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хэргийн харьяалал зөрчсөн байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа:
Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчийн хооронд 3 гэрээ байгуулагдсан харагдаж байна. 50, 51 дугаартай 2 гэрээ байна. Энэ гэрээгээр гол нөхцөл нь 20,000 тн үнсийг тухайн жилдээ нийлүүлнэ. 1тн-ийг 20,000 төгрөгөөр худалдах худалдан авах дээр тохироод талууд гарын үсгээ зурсан. 2*******9 оны 09 сарын 5-ны өдрөөс 2020 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл яг энэ нөхцөлөөр тохироод явсан. Нийлүүлсэн үнсний тоо хэмжээ мөнгөн дүнтэй нэхэмжлэгч маргахгүй гэсэн.
2*******9 оны 09 сарын 05-ны өдрөөс 11 сарын 7-ны өдөр хүртэл 1979.7 тн үнсийг, 2020 оны ******* сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 сарын 06-ны 1774.95 тн нийлүүлсэн.
Хариуцагч байгууллагын зүгээс захирал нь цохолт хийсэн. Үүний дагуу 2020 оны 4 сарын 27-ны өдөр зохигч худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээнд тухайн жилдээ нийт 20,000 тн үнсийг 30,000 төгрөгөөр нийлүүлэхээр болж өөрчилсөн.
Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч 2*******9 оны гэрээгээ дуусгавар болгож 20,000 тн үнсийг 30,000 төгрөгөөр авах гэрээ байгуулсан харагдаж байна. 2*******9 оны үлдэгдэл 2020 оны гэрээний үлдэгдэл гэж ялгаж зааглах шаардлагагүй харагдаж байна.
Нийт 21,129.07 тн үнс худалдаж авсан. Иргэний хуулийн 243-д зааснаар авсан барааны үнэ төлөх хэдий ч нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардсан тохиолдолд манайх зөрүү 20,000 тн үнс авах хэлцлээсээ дутуу авсан үнсийг бодохоор 2,625.58 тн аваагүй гэж гарч ирж байна.
78,767,400 төгрөгийн үнсийг 2020 оны гэрээний дагуу авч болно гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. 21,129.07 тн үнснээс 2*******9 оны 1979.7 тн үнсийг хасаж, 2020 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл нийт нийлүүлсэн 1774.95 тн үнс байна. 17,374.42 тн үнсийг манайх 30,000 төгрөгөөр авсан байна. Сүүлд байгуулсан гэрээний дагуу 20,000 тн үнс 30,000 төгрөгөөр авна гэсэн. Энэ 20,000 тн үнснээс 17,374.42 тн үнсийг хасахаар одоо 2,625.58 гэж гарч ирж байна. Энэ нь 78,767,400 төгрөгийн үнэ байна гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 4 сарын 17-ны өдрийн 17 тоот худалдах худалдан авах гэрээ, 2*******9 оны 08 сарын 29-ны өдрийн 50 тоот худалдах худалдан авах гэрээ, 2*******9 оны 08 сарын 29-ны өдрийн 51 тоот худалдах худалдан авах гэрээ, “-” Төрийн өмчит хувьцаат компаниас “******* ” ХХК-д явуулсан 2022 оны 08-р сарын 08-ны өдрийн *******/591 тоот , 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн 03/390 тоот албан бичиг, ХХК-ийн 2023 оны 10-р сарын 18-ны өдрийн *******/861 тоот албан бичиг,“******* ” ХХК-аас *******ийн - ХК-д илгээсэн 2020 оны 09-р сарын 18-ны 96 тоот 2020 оны 09-р сарын 21-ны өдрийн 04/96 тоот албан бичиг, “******* ” ХХК-аас “-” Төрийн өмчит хувьцаат компанид илгээсэн 2023 оны 03-р сарын 14-ны өдрийн *******10 тоот албан бичиг, ******* ХХК-ийн хүлээн авсан мэйл, тооцоо нийлсэн акт,нийлүүлсэн үнсний талаарх өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан,гэрэл зургууд, талбайн түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, утасны аваагүй дуудлагын зураг,
Хариуцагч талаас ирүүлсэн:“******* ” ХХК-аас нийлүүлсэн үнсний тоо, хэмжээ мөнгөн дүнгийн хүснэгт, “******* ” ХХК-аас ХК-д ирүүлсэн 2020 оны 04-р сарын 09-ны өдрийн 391 тоот албан бичиг, мэдэгдэл хүргүүлэх тухай, үнийн санал өгөх тухай албан бичиг, үнэлгээний хороо байгуулах тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч шаардах эрхээ Хариуцагч “*******” ХК-ний 2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн №XXАГ/2*******9/ 50 дугаартай, № XXАГ/2*******9/ 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийн дагуу үлдэгдэл 16.246 тонн 324.920.000 төгрөгний үнс хүлээн авах үүргээ гүйцэтгэх, (цаашид 50 дугаартай гэрээ, 51 дугаартай гэрээ гэх)
2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан 17 дугаартай Худалдах,худалдан авах гэрээний үүргийн дагуу 2.627 тонн 78.810.000 төгрөгний үнс хүлээн авах үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус тодорхойлсон. (цаашид 17 дугаартай гэрээ гэх)
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “******* ХХК-тай 2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 10,000 тн технологийн үнс нийлүүлэх ХХАГ2*******9/50 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн гэж,
ХХАГ2*******9/51 дугаартай гэрээний хувьд: Энэ гэрээ нь манай компанид бүртгэлгүй, санхүү болон архивд 51 гэсэн дугаартай гэрээ ерөөсөө байдаггүй. Тухайн үедээ ******* ХХК-аас мөнгө төгрөгөө нэхэмжлэхдээ 51 гэсэн дугаартай гэрээг ерөөсөө шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч юм уу, энэ гэрээний үнийг өөрчлөх ч юм уу албан бичиг ерөөсөө ирүүлж байгаагүй гэж,
2020 оны 17 дугаартай гэрээний хувьд хэргийн харьяалал зөрчсөн гэж, Гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар:
"******* "-ХХК-нь “ "-ХК-тай 2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 50 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж "******* " ХХК-нь " "-ХК-д 1 тонн бүтээгдэхүүний үнэ 20.000 төгрөгөөр үнэлж нийт 10.000 тонн үнс нийлүүлэхээр,
Мөн өдөр "******* "ХХК-нь " " ХК-тай 2*******9 оны 8-р сарын 29-ны өдөр 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж
"******* " ХХК-нь "******* " ХК-д 1 тонн бүтээгдэхүүний үнэ 20.000 төгрөгөөр үнэлж нийт 10.000 тонн үнс нийлүүлэхээр тус тус тохиролцсон.
"******* "ХХК -нь " "-ХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №ХХАГ/20/17 дугаартай "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж " ”- ХХК-д 20.000 тонн үнсийг 1 тонн үнс 30.000 төгрөг байна гэж тохиролцжээ.
2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 50, 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний дагуу "******* " ХХК нь " "-ХК-д гэрээ тус бүрээр
2*******9 оны 09 дүгээр сард 3000 тн,
2*******9 оны 10 дугаар сард 3000 тн,
2*******9 оны 11 дүгээр сад 3000 тн,
2*******9 оны 12-р сард 1000 тн технологийн үнс нийлүүлэхээр тохирсон бөгөөд дээрх хугацаанд 2 гэрээний дагуу 20 тн үнсийг 1 тн-ийг 20,000 төгрөгөөр тооцож нийт 400,000,000 төгрөгийн үнс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ.
2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 50, 51 дугаартай гэрээний хугацаа 2*******9 оны 12 дугаар сард дуусан бөгөөд гэрээний хугацаанд "******* " ХХК-нь 2*******9 оны 09-р сарын 05-ны өдрөөс 2020 оны 04-р сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд (17 дугаартай гэрээ байгуулахаас өмнө) 75,093,000 төгрөгийн 3,754 тн технологийн үнс нийлүүлж, үлдэгдэл 16.246 тонн 324.920.000 төгрөгний үнсийг нийлүүлэхээр хүлээгдэж байгаа үйл баримт нь 2*******9 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 50 тоот худалдах худалдан авах гэрээ, 2*******9 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 51 тоот худалдах худалдан авах гэрээ, “-” Төрийн өмчит хувьцаат компаниас “******* ” ХХК-д явуулсан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******/591 тоот , 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/390 тоот албан бичиг, ХХК-ийн 2023 оны 10-р сарын 18-ны өдрийн *******/861 тоот албан бичиг, тоот “******* ” ХХК-аас *******ийн - ХК-д илгээсэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 96 тоот 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 04/96 тоот албан бичиг, “******* ” ХХК-аас “-” Төрийн өмчит хувьцаат компанид илгээсэн 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн *******10 тоот албан бичиг, ******* ХХК-ийн хүлээн авсан мэйл, тооцоо нийлсэн акт,нийлүүлсэн үнсний талаарх өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан,гэрэл зургууд, талбайн түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэв. (х.х-ийн 4-51-рт)
Хариуцагч тал нь 51 дугаарын гэрээ нь манай компанид бүртгэлгүй, санхүү болон архивд 51 гэсэн дугаартай гэрээ ерөөсөө байдаггүй. Тухайн үедээ ******* ХХК-аас мөнгө төгрөгөө нэхэмжлэхдээ 51 гэсэн дугаартай гэрээг ерөөсөө шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч юм уу, энэ гэрээний үнийг өөрчлөх ч юм уу албан бичиг ерөөсөө ирүүлж байгаагүй гэж байгаа боловч 51 дугаартай гэрээ байгуулагдаагүй талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно.
Талууд нийлүүлсэн үнс, төлөгдсөн үнийн дүнгийн талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бэлтгэн нийлүүлэх замаар худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “ Үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заажээ.
Хуульд зааснаар “ ” ХК-нь 2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 50, 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний дагуу "******* "-ХХК-ийн бэлтгэн нийлүүлэхээр тохиролдсон 324,920,000 төгрөгийн үнэ бүхий 16,246 тн үнсийг хүлээн авах үнийг төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх нь хуульд нийцнэ.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар “ ” ХК-нь “******* ХХК-тай байгуулсан 2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн №XXАГ/2*******9/ 50 дугаартай, № XXАГ/2*******9/ 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийн дагуу үлдэгдэл 16.246 тонн 324.920.000 төгрөгний үнс хүлээн авах үүргээ гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд:
2*******9 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 50, 51 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу үнсний нийлүүлэлтийг худалдан авагч түр зогсоохийг хүсэж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******/591 тоот албан бичиг "******* "-ХХК -д явуулж байжээ. ( х.х-ийн 16-рт, )
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “ Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж,
Мөн хуулийн 76.2-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацаа буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж,
Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт” үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заажээ.
Худалдан авагч тал үүргийг гүйцэтгэлийг хойшлуулахаар буюу үнс нийлүүлэхийг түр зогсоохоор 2020 оны 09 дүгээр сарын 15-нд 03/390 тоот албан бичгээр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******/591 тоот албан бичгээр тус тус хүсэлт гаргаж байсан ба энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн “-” төрийн өмчит хувьцаат компанийн толгой компани болох “” ХХК-д хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар мэдэгдэж хариуг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн “-” ХК-ийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж “-” Төрийн өмчит хувьцаат компани болсон нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд "******* "-ХХК-ийн 2023 онд үнс нийлүүлэх тендерт оролцсон байдал нь 50,51 дугаартай гэрээний үүрэгт хамааралгүй юм .
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай худалдах худалдан авах гэрээний 10.3-д “ Хэрэв гэрээний 10.1 дэх хэсэгт заасан журмаар санал зөрөлдөөн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Захиалагчийн оршин буй газрын Арбитрын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “ Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.”гэжээ.
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай худалдах худалдан авах гэрээний 10.3-д зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэхээр зохигч тохиролцсон тул энэ гэрээтэй холбоотой маргааныг иргэний шүүх шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй тул 17 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхийг “-” ХХК-д даалгах шаардлага бүхий иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60.1-д зааснаар “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан “******* ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “ ” ХХК-д “******* ” ХХК-тай байгуулсан 2*******9 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50, 51 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл 16,246 тн үнсийг 324,920 төгрөгөөр худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэхийг даалгасугай ,
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхийг “-” ХХК-д даалгах шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан “******* ” ХХК-д олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА