| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05127/И |
| Дугаар | 101/ШШ2024/00687 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2024/00687
| 2024 01 31 | 101/ШШ2024/00687 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хурзалдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Цаац овогт ийн /рд:/-т холбогдох,
Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, тус хаягт байршилтай 565 мкв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины үнийг нэхэмжлэгч Х.******* төлсөн болохыг тогтоолгож, газрын эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, автомашиныг анх худалдаж авсан үнэ болох 130,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 126,579,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., хариуцагчийн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан, өөрчилсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Д., өмгөөлөгч О. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны эхээр П. гэх хүнээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар болон Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирсон байсан. Улмаар 2019 оны 08-р сарын 10-ны өдөр би өөрийн Хаан банкин дахь тоот данснаас П.гийн тоот дансанд 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг шилжүүлж дээрх хөрөнгүүдийг худалдан авсан. Ийнхүү худалдан авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх үеэр би хөдөө орон нутагт явсан байсан тул өөрийн авга ах Н.д хэлэн бичиг баримтуудыг хөөцөлдөхийг гуйсан.
Гэтэл авга ах Н.ын хамтран амьдарч байсан Б. нь миний худалдан авсан хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэн Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд дугаартай гэрчилгээг 2019 оны 08-р сарын 16-ны өдөр, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газарт дугаартай гэрчилгээг 2020 оны 02-р сарын 28-ны өдөр тус тус гаргуулан авсан.
Тухайн үед би Б.т хэлэн миний өмчлөлийн хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг шаардахад удахгүй шилжүүлж өгнө гэсээр өдийг хүрсэн. Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгүүдийг бодитоор миний бие эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд миний нэр дээр бүртгүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.
Мөн миний бие 2021 оны 06-р сарын 15-ны өдөр “” ХХК-аас улаан хүрэн энгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашиныг худалдан авч, өөрийн Хаан банкин дахь тоот данснаас “Автоланд Эс :и” ХХК-ын тоот дансанд автомашины үнэ 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах үед миний иргэний үнэмлэхээ олдохгүй байсан бөгөөд Б.ын иргэний үнэмлэх байсан тул түр зууртаа Б.ын нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн.
Энэ үйл явдлын дараа Б. нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн бөгөөд нэг удаа түр унаад өгье гэж хэлэн авсан боловч одоог хүртэл буцааж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр өдийг хүрсэн.
Улмаар миний өмчлөлийн хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зар мэдээлэл гаргаж, өмчлөх эрхийг маань зөрчиж байна.
Иймд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Х.*******ийг тогтоож, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Х.*******ийг тогтоож, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулж өгөхийг Б.т даалгаж өгнө үү.
1а. Тус шүүхэд иргэн Х.*******оос Б.т холбогдуулан “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Х.*******ийг тогтоож, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Х.*******ийг тогтоож, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулж өгөхийг Б.т даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Х.*******оос олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Х.******* нь 2019 оны эхээр П. гэх хүнээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар болон Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирсон байсан. Улмаар 2019 оны 08-р сарын 10-ны өдөр би өөрийн Хаан банкин дахь тоот данснаас П.гийн тоот дансанд 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг шилжүүлж дээрх хөрөнгүүдийг худалдан авсан. Ийнхүү худалдан авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх үеэр би хөдөө орон нутагт явсан байсан тул өөрийн авга ах Н.д хэлэн бичиг баримтуудыг хөөцөлдөхийг гуйсан.
Гэтэл авга ах Н.ын хамтран амьдарч байсан Б. нь миний худалдан авсан хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэн Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд дугаартай гэрчилгээг 2019 оны 08-р сарын 16-ны өдөр, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газарт дугаартай гэрчилгээг 2020 оны 02-р сарын 28-ны өдөр тус тус гаргуулан авсан.
Тухайн үед би Б.т хэлэн миний өмчлөлийн хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг шаардахад удахгүй шилжүүлж өгнө гэсээр өдийг хүрсэн. Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгүүдийг бодитоор миний бие эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд миний нэр дээр бүртгүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.
Мөн миний бие 2021 оны 06-р сарын 15-ны өдөр “” ХХК-аас улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашиныг худалдан авч, өөрийн Хаан банкин дахь тоот данснаас “” ХХК-ын тоот дансанд автомашины үнэ 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах үед миний бие хашааны нохой уяанаасаа алдуурсан байсан тул яаралтай явсан тул хамаатны Тамиртай шилжүүлэх асуудлыг даалгаж үлдээсэн, мөн энэ үед миний иргэний үнэмлэхээ олдохгүй байсан бөгөөд түр зууртаа Б.ын нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн.
Энэ үйл явдлын дараа Б. нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн бөгөөд нэг удаа түр унаад өгье гэж хэлэн авсан боловч одоог хүртэл буцааж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр өдийг хүрсэн.
Улмаар миний өмчлөлийн хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зар мэдээлэл гаргаж, өмчлөх эрхийг маань зөрчиж байна.
Иймд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Х.*******ийг тогтоож, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Х.*******ийг тогтоож, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулан Х.*******ид шилжүүлэн өгөхийг Б.т даалгаж өгнө үү.
1б. Тус шүүхэд иргэн Х.*******оос Б.т холбогдуулан “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Х.*******ийг тогтоож, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Х.*******ийг тогтоож, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулан Х.*******ид шилжүүлэн өгөхийг Б.т даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувь Х.*******оос олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, ийнхүү тодруулж байна.
Х.******* нь 2019 оны эхээр П. гэх хүнээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар болон Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирсон байсан. Улмаар 2019 оны 08-р сарын 10-ны өдөр би өөрийн Хаан банкин дахь тоот данснаас П.гийн тоот дансанд 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг шилжүүлж дээрх хөрөнгүүдийг худалдан авсан.
Ийнхүү худалдан авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх үеэр би хөдөө орон нутагт явсан байсан тул өөрийн авга ах Н.д хэлэн бичиг баримтуудыг хөөцөлдөхийг гуйсан.
Гэтэл авга ах Н.ын хамтран амьдарч байсан Б. нь миний худалдан авсан хөрөнгүүд болох Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалт бүхий нэгж талбарын дугаартай гэрчилгээг тус тус өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан байна.
Тухайн үед болон өнөөдрийг хүртэл Б.т болон түүний нөхөр Н.д хандан миний өмчлөлийн хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг шаардахад удахгүй шилжүүлж өгнө гэсээр өдийг хүрсэн. Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгүүдийг бодитоор миний бие эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд миний нэр дээр бүртгүүлэхээс үндэслэлгүйгээр Б. татгалзаж байна.
Мөн миний бие 2021 оны 06-р сарын 15-ны өдөр “” ХХК-аас улаан хүрэн өнгийн Lexus маркийн арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашиныг худалдан авч, өөрийн Хаан банкин дахь тоот данснаас “” ХХК-ийн тоот дансанд автомашины үнэ 130,000,000 төгрөгийг шилжүүлэн худалдан авсан.
Уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах үед миний бие хашааны нохой уяанаасаа алдуурсан байна, хурдан ажил дээрээ ир гэх дуудлагын дагуу яаралтай ажил руугаа явсан тул өөрийн хамаатан болох Тамирт шилжүүлэх асуудлыг даалгаж үлдээсэн, мөн тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй байсан бөгөөд түр зууртаа Б.ын нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн нь туйлын үнэн юм.
Чухамхүү миний хөрөнгийг шилжүүлж өгөхгүй байгаа нь авга ах Н. хариуцагч Б. хоёрын хамтын амьдралаа дуусгаж, хоорондоо салж буйтай холбоотой гэж үзэж байна. Энэ хоёр муудалцахаасаа өмнө удахгүй шилжүүлж өгье, хэзээ нотариат орох вэ? гэдэг байснаа одоо болохоор надаас авлагатай мэтээр хүний ёс зүйд баймгүй зан гаргаж байгаад ихэд гайхаж байна.
Энэ үйл явдлын дараа Б. нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг нэг удаа түр унаад өгье гэж хэлэн авч явсан боловч одоог хүртэл буцааж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр өдийг хүрсэн төдийгүй бусдад худалдан борлуулсан, шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан байх тул дараах шаардлагыг гаргаж байна.
-Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, тус хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн 3 арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины үнийг нэхэмжлэгч Х.******* төлсөн болохыг тогтоолгох
-Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалт бүхий газрын эзэмшигчээр, тус хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Х.******* мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
-Lexus маркийн, УБГ улсын дугаартай автомашиныг анх худалдаж авсан үнэ болох 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг Б.аас гаргуулах.
1в. Тус шүүхэд хянагдаж буй Х.******* миний нэхэмжлэлтэй Б.т холбогдох “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Х.*******ийг тогтоож, Чингэлтэй дүүргийн , -2, хэсэг, тоот хаягт байршилтай 565 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улаан хүрэн өнгийн Lexus маркийн 3 арлын дугаартай, УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Х.*******ийг тогтоож, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулж өгөхийг Б.т даалгуулах тухай" иргэний хэрэгт хариуцагч Б.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Б. нь надад зээлийн гэрээний дагуу 126,579,000 төгрөг өгсөн асуудал огт болоогүй. Б. нь манай нагац эгч Н.ийн “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн үйлдвэрийн борлуулагч хийдэг байсан бөгөөд уг борлуулалтын мөнгийг миний данс руу шилжүүлж байсан тохиолдол байсан. Энэхүү борлуулалтын мөнгийг надад зээлүүлсэн мэтээр ор үндэсгүй зүйл бичиж, худал нэхэмжлэл гаргасан байна.
Иймд Б.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
1г. Газар, тус газарт байгаа гараж болон автомашины үнийг нэх төлсөн болохыг тогтоолгоно. Машиныг авсан үнэ болох 130 саяыг гаргуулна. Газрын эзэмшигч, гарашийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлт бүртгүүлэх бичиг баримтыг гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь 2019 оны эхээр үл хөдлөх эд хөрөнгийг газартай худалдаж авахаар өмнөх өмчлөгчтэй яриад 14-15 хоног ярилцсан. Улмаар худалдагч тал Улаанбаатарт ирэхэд нэхэмжлэгч Улаанбаатарт байгаагүй тул хариуцагчийн хамтран амьдрагч ыг гуйгаад мөнгийг би төлнө гэж хэлээд уулзуулсан. Ингэж ярилцаад 160 сая төгрөгөөр тохироод мөнгийг нь нэхэмжлэгч шилжүүлсэн. Ингэхдээ *******оос уруу шилжүүлсэн хуулга байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг өгсөн. Дараа нь 2021 оны 6 сард машиныг тай цуг явж авахаар явсан. Энэ үед байгаагүй боловч *******, нар бичиг баримтгүй байсан юм. Ингээд гэртээ очиж нохойгоо уях хэрэгтэй гэсэн тул Тамир гэдэг хамаатандаа даатгаж үлдээгээд явсан ба ын бичиг баримт байсан тул түүний нэр дээр бүртгэгдсэн. Машиныг борлуулалтын орлогодоо машин аваад зардаг байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Энэ дагуу төлбөрт машин авахдаа ын нэр дээр бүртгүүлсэн юм. Гэтэл хамтын амьдралын маргаан үүсээд эд хөрөнгөө авч чадахгүй байсан тул нэхэмжлэл гаргасан.
1д. Тухайн үед нэхэмжлэгчийн аав нь хариуцагчийн хамтран амьдрагчтай төрсөн ах дүү юм. Иймд төрөл садны харилцаатай байсан юм. Хариуцагч болон нар гэрлэлтгүй боловч дундаасаа хүүхэдтэй байдаг. Нэхэмжлэгч нь гэрийн үйлдвэртэй байдаг. Хариуцагч нь эсгийний борлуулалтыг хариуцдаг. Улмаар борлуулалтын орлогоо нэхэмжлэгчид өгдөг байсан. Гэр бүлийн хамаарал бүхий компанид цуг ажилладаг байсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах үед нэхэмжлэгчийн аав нь тэй холбоотой таньдаг байсан хүмүүс. Улмаар цаашдаа ашиглах боломжтой гээд авахаар болсон. Худалдан авах үед нэхэмжлэгч өөрөө байгаагүй тул хамаатан хүндээ хэлсэн. тухайн үед архи уусан байсан тул ын нэр дээр шилжсэн байдаг. Машиныг мөн адил бичиг баримтгүй байсан тул ын нэр дээр авсан бөгөөд дараа нь өгөхгүй байгаа юм. Энэ талаар дансны хуулга болон , нарын гэрчийн мэдүүлэг байдаг юм. Эдгээр баримтаар нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тогтоогдож байгаа юм. Логикгүй юм ярилаа гэж байна. Гэтэл гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. нь зөвхөн нэр шилжихэд гэнэт гарч ирсэн гэдэг. нь илүү согтсон, мөн машин авахад л Тамир оролцсон. *******ийн аав уг үл хөдлөхийг худалдаж авахаар ярьж байсан юм. ХХК-с орлого бүрдсэн гэдэг талаар тайлбарлаж байгаа юм. Гэрч нь ХХК-н захирал бөгөөд уг ХХК-н орлогоос авч байгаараа гэж хэлсэн байдаг. Бид эсгийний үйлдвэртэй гэж хэлээгүй. 1993-1994 оны үед ийн нөхөр нь эхнэрийн хамт тус компанийг байгуулсан байдаг. Улмаар нөхөр нь нас бараад удирдсан бөгөөд ойр дотнын хүмүүс нь хамтран тусалж ажиллаж эхэлсэн юм. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс нэхэмжлэгчийн өмч гэдгийг нотлоод байгаа юм. Хамтран амьдрагч нь тийм хэмжээний орлого гэж байхгүй гэдэг. Сөргийн хувьд хадгалуулав гэсэн байдаг. Дансны хуулгыг хөөвөл мөнгө шилжүүлэхээс өмнө нь нэхэмжлэгчээс хариуцагч уруу их хэмжээний мөнгө шилжих ба утгаа л тэгж бичсэн байна. Гэрчүүд нэхэмжлэгчийн удирдлага дор эсгий борлуулаад мөнгийг шилжүүлдэг талаар мэдүүлсэн байдаг. Хариуцагч нь хариу тайлбартаа ******* уруу шилжүүлсэн мөнгөөрөө машин авсан гэдэг. Тэгэхээр нэг мөнгөн дээр 2 өөр зүйлийн зарцуулалт яриад байгаа юм. Иймд энэ нь эсгийний л мөнгө орсон юм. Зохигчдын хооронд шилжүүлээд байгаа их хэмжээний мөнгө нь борлуулалтын орлого болон бараа материал авах л мөнгө юм. Хариуцагч нь өөрийн хувийн бизнестэй бөгөөд орлогын хуримтлалаар худалдан авсан гэдгээ нотлоогүй. Хамтран амьдрагч ын гэрчийн мэдүүлгээр мөнгө байгаагүй бөгөөд *******ийн мөнгөөр худалдаж авсан гэдэг нь нотолдог. Мөн өөр бизнес эрхэлдэггүй гэж мэдүүлсэн байдаг. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд Иргэний хуулийн 106-р шаардаж байгаа юм гэв.
2. Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний төлөөлөгч С., өмгөөлөгч Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие танай шүүхэд надад холбогдуулж гаргасан *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* овогтой ******* нь миний эрхэлдэг эсгийний үйлдвэрийн бизнест тусалдаг байсан учир түүний дугаарын дансанд миний эсгий зарж борлуулсан орлого болон бусад орлого ордог, шаардлагатай мөнгөнүүдээ уг дансанд байршуулдаг байсан.
Дээрх нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг авахдаа миний бие X.*******ийн дансанд 2019 оны 06 сарын 06-ны 224 000 000 /хоёр зуун хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлж тухайн мөнгөнөөс худалдаж аваад өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн татвараа төлж явна. Харин УБГ дугаартай LEXUS автомашиныг би X. *******ийн дансанд 2021 оны 06 сарын 12-ны өдөр мөнгө шилжүүлж мөн өөрийн мөнгөөр худалдаж авсан миний өмч хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тус шүүхэд хянагдаж байгаа Х.*******ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Миний бие өмнө гаргасан тайлбараа дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2а.Б. миний бие *******ид 2021 оны 6 дугаар 19 -ны өдрөөс 2021 оны 06 сарын 27-ны өдрийн хугацаанд мөнгөө хадгалуулахаар нийт 33 579 000 төгрөгийг тоот дансанд нь хадгалуулсан. Мөн 2021 оны 06 сарын 12-ны өдөр 93 000 000 сая төгрөг зээлүүлсэн.
Ингээд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс харахад дээрх хадгалуулсан болон зээлсэн мөнгийг үрж зарлагадах болзошгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******оос зээлийн гэрээний үүрэгт 93 000 000 /ерөн гурван сая/ төгрөг, хадгалуулсан 33 579 000 төгрөг /гучин гурван сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг тус тус, нийт 126 579 000 / зуун хорин зургаан сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
2б. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Газрын хувьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчтэй уулзаагүй утсаар яриагүй, тай уулзсан гэдэг. Улмаар тай гэрээ хийгээд ын нэр дээр шилжсэн юм. Үл хөдлөх эд хөрөнгөд шилжүүлсэн 160,000,000 төгрөгийг ******* шилжүүлсэн гэдэг ба энэ мөнгө ын мөнгө *******ид байсныг хэлээд шилжүүлэг хийлгэсэн. Гүйлгээний утгыг аас гэсэн байдаг ба хэрэв *******ийн мөнгө байсан бол *******оос гэж бичих байсан. Машины хувьд ын бичиг баримт гарч ирнэ гэж байхгүй. Машиныг өөрөө хүүхэдтэйгээ яваад зургийг нь авч уруу явуулаад сонгосон үзлэгийн тэмдэглэл байдаг. Энэ талаар гэрч Тамир мэдээлдэг. Тэрээр машиныг авч яваад ынд очсоноо хэлдэг. ******* нь хариуцагч болон нар хамтран амьдарч эхлэхэд 8 настай байсан. Энэ цаг хугацаанаас хойш бүх үйл ажиллагаа нь ын дансаар явдаг байсан. 2012 оноос хойш ын орлогын талаар дансны хуулга өгсөн. Бизнесийн үйл ажиллагаа өргөжсөн байдаг. Анх үйлдвэр барихад ******* нь туслахаар ажиллаж байсан юм. Хамтын амьдралтай байхад бий болсон хөрөнгийг дундаас нь авах гээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлээр хадгалуулав гэсэн утгаар 2021.6.27-нд аас нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 33,579,000 төгрөг шилжүүлсэн, 2021.6.12-нд 93 саяыг зээлдэв гэсэн утгаар шилжүүлсэн байдаг. Зохигчдын хооронд харилцан хамаарал байсан тул мөнгө өгөөч хадгалуулсан мөнгөнд хамааралгүй гэсэн тул зээлдүүлэв гэж шилжүүлсэн. Иймд нийт 126,579,000 төгрөг гаргуулна. үл хөдлөх хөрөнгө худалдан авахын тулд нэлээд ярьж байж авдаг. нь эсгийний үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцдаг тул худалдаж авсан юм.
Нэхэмжлэгчийн шаардлагыг өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэвч төлөөлөгчтэй давхардуулахгүйгээр хэлэхэд нэхэмжлэлээ нотолж байгаа үндэслэлээ нохой сулрангуут машиныг нэр дээрээ бүртгүүлж чадаагүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. архи уусан тул нэр дээрээ шилжүүлж чадаагүй гэдэг. Гэтэл тэгвэл Тамир нь согтуу орсон юм уу, энэ нь логикийн зөрчилтэй байдаг. Борлуулагчийг нэхэмжлэгч ажиллуулдаг байсан юм бол мөнгө яагаад шууд нэхэмжлэгчийн нэр дээр орж ирэхгүй байна вэ. Анх үйлдвэр барихад нэхэмжлэгч нь 8 настай, өргөтгөхөд 17 настай байсан тул эсгийний үйлдвэр минийх гэдэг үндэслэлгүй юм. Дөрвөлжийн бэл ХХК-н мөнгөөр авсан гэвэл ******* нэхэмжлэх эрхгүй байна. Иймд нэхэмжлэл нотлогдохгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн төлбөр төлснийг тогтоолгох гэдэг нь онцгой ажиллагааны маягтай үндэслэлгүй тайлбар байна. Газрын эрх шилжих гэдэг нь гэнэт болдог биш эхлээд газар эзэмших эрх цуцлаад, дараа нь олгох эсэхийг Засаг дарга шийддэг юм. Сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөний зориулалт нь гүйлгээний утга дээр тодорхой бичсэн байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 281, хадгалуулсан мөнгөний хувьд хадгалалтын гэрээгээр нэхэж байгаа юм гэв.
3. Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1хх7-8, 1хх100-127, 5хх12-15/, “Авто ланд Эс Си” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 27/05 дугаар албан тоот /1хх99/, “” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /1хх162/, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт /2хх96/, Юнителийн тодорхойлолт /2хх97/, 94-86 УБГ улсын дугаартай автомашины лавлаагаа /2хх100/, “” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын хуулбар /2хх102/, 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 1 дүгээр тушаалын хуулбар /2хх122/, Б.ын цалингийн түүхчилсэн лавлагаа /2хх123/, “” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар албан тоот /2хх140-141/, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4хх115/, тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбар /4хх116-118, 4хх119-121/, зарлагын баримт 59 ширхэг /4хх122-124, 4хх126-128, 4хх130, 4хх132, 4хх134, 4хх136-185/, электрон жингийн зарлагын акт, журнал 5 ширхэг /4хх125, 4хх129, 4хх131, 4хх133, 4хх135/, Хаан банк дахь Х.Эрхэмбаярын дансны хуулга /4хх219-232/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /4хх233/, Хаан банк дахь Г.Мөнхзулын дансны хуулга /4хх234-243/, Хаан банк дахь Н.Мөнхжаргалын дансны хуулга /5хх1-11/, түрээсийн гэрээ /5хх16-17/, даатгалын баталгаа /5хх18//
3б. Хариуцагчаас Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1хх20-21, 1хх24-25, 1хх143, 1хх175-244, 2хх143, 2хх186-250, 3хх1-250, 4хх1-101/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /1хх131/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /1хх132/, Улаанбаатар хотын банкны мемориалын баримтын хуулбар 3 ширхэг /1хх133, 1хх134, 1хх140/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх135/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургын хуулбар /1хх136-137/, автомашины татвар төлсөн баримт /1хх.../ даатгуулагчийн мэдүүлгийн маягт /1хх138/, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 0 сарын 12-ны өдрийн 05/1251 дүгээр албан тоотын хуулбар /1хх139/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1хх141-142/ Хаан банкны орлогын мэдүүлэг /1хх146/, Хаан банкны LOS программ дээр ажиллах журмын хуулбар /2хх181/, Хаан банкны нэхэмжлэхийн хуулбар /2хх182/, 15 ширхэг гэрэл зураг /2хх183-184/,
3в. Шүүхээс гэрчээр Ш., Н., М., Н., Ч.Тамир, Э., П. нарыг гэрчээр асуусан /2хх30-32, 2хх33-35, 2хх36-38, 2хх157-160, 2хх161-163, 2хх164-168, 2хх172-173/, хариуцагч фэйсбүүк хаягт үзлэг хийсэн /2хх48, 2хх52-55/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаа
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 130,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс 125,937,000 төгрөг гаргуулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.******* нь анх Чингэлтэй дүүрэг, хороо, -2, хэсэг, тоот хаягт байрлах зуслангийн газрын эзэмшигч, мөн хаягт байрлах гаражийн зориулалттай 565 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон Lexus маркийн УБГ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож, дээрх эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийн гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашины үнийг нэхэмжлэгч төлсөн болохыг тогтоож, газрын эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, автомашиныг анх худалдаж авсан үнэ болох 130,000,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан.
2а. Мөн хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь бусдын өмч бөгөөд хадгалуулсан, зээлсэн зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Хариуцагч Б. нь газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон автомашин нь миний өмчлөлд бүртгэлтэй, би өөрийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээр дамжуулан худалдагч нарт шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргасан.
Улмаар хадгалуулсан 33,579,000 төгрөг, зээлсэн 93,000,000 төгрөг, нийт 126,579,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчийн өөрчлөн эцсийн байдлаар гаргасан газрын эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашины өмчлөх эрхийг худалдан авсан үнийг төлсөн болохыг тогтоох гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд харин бусад шаардлагын үндэслэлд хамаарна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийсэн болно.
5. Зохигчид маргаж буй Чингэлтэй дүүрэг, хороо, -2 /15011/, хэсэг, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 641 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эзэмших эрхтэй газрыг, мөн хаягт байрлах 565 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрч П., харин Lexus маркийн УБГ улсын дугаартай автомашиныг “” ХХК тус тус худалдсан үйл баримтын талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь эдгээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг “” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээр, захирал Н.ийн зөвшөөрлөөр худалдан авсан гэж тайлбарласан. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг худалдан авахдаа худалдагч П. Улаанбаатар хотод байгаагүй тул 14-15 хоног ярилцаж тохироод, худалдагч Улаанбаатар хотод ирсэн цаг хугацаанд нэхэмжлэгч нь хөдөө орон нутагт ажлын шаардлагаар зорчсон байсан тул өөрийн авга ах буюу хариуцагчийн хамтран амьдрагч Н.ыг гуйсны дагуу тэрээр худалдагчтай очиж уулзаад тохиролцож, харин үнийг би төлсөн гэж тайлбарласан. Цаашлаад, автомашиныг худалдан авах үед үнийг би төлсөн боловч нохойны уяа алдагдсаны улмаас дуудагдан явсан бөгөөд тухайн үед хариуцагчийн бичиг баримт байсан тул түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Улмаар эдгээр эд хөрөнгөний үнийг би төлсөн тул миний өмч гэж маргасан.
6а. Харин хариуцагч нь маргаж буй эд хөрөнгүүдийг өөрийн болон хамтран амьдрагчийн хамтын аж ахуйн үйл ажиллагааны орлогын хуримтлалаар худалдан авсан, үнийг нэхэмжлэгчид хадгалуулж байсан мөнгөн хөрөнгөөр төлсөн, хамтран амьдрагчтайгаа тохиролцсоны улмаас өөрийн хуваарьт хөрөнгөд бүртгүүлсэн гэж маргаж байна.
7. “” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гэрч Н. болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /4хх115/
Тус хуулийн этгээд нь монгол гэрийн үйлдвэр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар гэрчилгээнд тусгагдсан.
Гэрч буюу дээрх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага Н. нь маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг компанийн орлогоос авсан. Зориулалт нь нэхэмжлэгчийг яаралтай хөрөнгө худалдаж авах шаардлагатай болсон гэж зээлж аваад улмаар тухайн эд хөрөнгийг бусдад дамжуулан худалдах замаар зээлээ буцаан төлнө гэж тохиролцсон гэж тайлбарласан байна. /2хх33-35/
Мөн “” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай зохигчид тус хуулийн этгээдийн ажилчид байсан, Б.аас Х.*******ид шилжүүлж байгаа мөнгөн хөрөнгө нь манай компанийн борлуулалтын орлого, газар, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин худалдан авсан мөнгөн хөрөнгө нь манай компанийн борлуулалтын орлого гэсэн агуулга бүхий албан тоот хэрэгт авагдсан. /2хх140-141/
Гэвч нэхэмжлэгч нь “” ХХК-г тухайн эд хөрөнгийг худалдан авах хэмжээний борлуулалтын орлоготой байсан гэдгээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд компанийн санхүүгийн тайлан болон татвар төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 зүйлийн 38.1-т заасан үүргийн дагуу ирүүлээгүй. Энд “” ХХК нь шүүхэд маргааны талаар тайлбар ирүүлсэн тул энэ хэргийн талаар мэдсэн гэж үзэх бөгөөд уг хуулийн этгээд нь хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд маргаж буй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг дээрх хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөнөөс нэхэмжлэгч зээлэх журмаар худалдан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь баримтаар нотлогдоогүй.
7а. Мөн хариуцагч нь өөрийн хамтран амьдрагчтай цуг эсгий үйлдвэрлэж, худалдах аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг гэдгээ дээрх хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.
Эдгээрээс үзэхэд зохигч хэн аль нь маргаж буй эд хөрөнгүүдийг худалдаж авсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн талаарх тайлбараа нотолж чадаагүй.
8. Хаан банканд нэхэмжлэгч нь дугаар, хариуцагч нь , дугаар данс тус тус эзэмшдэг болох нь хэрэг байгаа дансны хуулга, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байгаа. /1хх7-8, 1хх100-127, 5хх12-15, 2хх96/ /1хх20-21, 1хх24-25, 1хх143, 1хх175-244, 2хх143, 2хх186-250, 3хх1-250, 4хх1-101/
Хэрэгт байгаа эдгээр дансны хуулгыг бүхэлд нь үзэхэд зохигчид харилцан олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгөн хөрөнгийг бие биедээ харилцан шилжүүлж байсан байна. Гэвч энэхүү мөнгөн хөрөнгө нь “” ХХК-ийн борлуулалтын орлого болон урсгал зардал гэдэг нь нотлогдоогүй.
Тус хуулийн этгээдэд ажилладаг гэх гэрч Ш., М. нарын мэдүүлэг нь мөнгөн гүйлгээний зориулалтыг нотлохгүй юм. /2хх30-32, 2хх36-38/
Мөн гэрч Э.ийн хариуцагч болон түүний хамтран амьдрагч байсан гэрч Н. нар нь “” ХХК-с тусдаа эсгийний үйлдвэртэй, өөрийн үйлдвэрийн орлогоор газар, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг худалдан авсан гэх агуулга бүхий мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна. /2хх164168/
Цаашлаад, гэрч Н.ын хариуцагч болон өөрөө “” ХХК-ийн ажилтан байсан, хувийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй, маргаж буй эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч худалдан авсан гэх агуулга бүхий мэдүүлэг нь гэрчийн хөндлөнгийн байх шинжийг алдсан байна. /2хх157-160/
Учир нь “” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу гэрч Н. нь гэрч Н.ыг өөрийн төрсөн дүү гэж тайлбарласан байх бөгөөд зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагч Б., гэрч Н. нар нь хамтын амьдралтай байсан, улмаар хамтын амьдрал дуусгавар болж дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаарх маргаан шүүхэд хянагдаж байгаа гэж тайлбарласан.
Эдгээрээс үзэхэд дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.
9. Нэхэмжлэгч нь 2019 оны 0 сарын 10-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшдэг тоот данснаас 160,000,000 төгрөгийг “сэндвичний үнэ хишгээгээс” гэсэн утгаар дугаар дансанд шилжүүлжээ. /1хх7/
Гэрч П. буюу үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх худалдагчийн “хишгээ гэж хүнтэй зарын дагуу холбогдсон, түүнтэй 14-15 хоног наймаа ярьсан, *******, нарыг танихгүй, нэр шилжүүлэх үед гэж гарч ирээд мөнгийг дүү шилжүүлнэ гэсэн, Хишгээ өөрөө худалдаж авч байгаа юм шиг үнэ буулгаж тохирсон, нэр шилжүүлэх үед эхнэр гэдэг хүний нэр дээр шилжүүлж өгсөн” гэх тайлбараар нэхэмжлэгч талын анх ярихад худалдагч П. хөдөө байсан ба ирэхэд нь нэхэмжлэгч Х.******* байгаагүй тул авга ах Н.ыг гуйж уулзуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /2хх172-173/
Улмаар гэрч нь худалдах үед эхнэр ын нэр дээр шилжүүлсэн, Хишигээтэй наймаа хийсэн гэж ойлгож байгаа талаар тайлбарласан байна.
Гэрч П.гийн энэхүү мэдүүлэг нь 2019 оны 0 сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, худалдах худалдан авах гэрээний хуулбараар тус тус нотлогдсон. /1хх131, 1хх132/
Мөн маргаж буй газар нь хариуцагчийн эзэмшилд, үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд тус тус бүртгэлтэй болох нь холбогдох эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон. /1хх135, 1хх136/
Эдгээрээс үзэхэд газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг нь хариуцагчийн хамтран амьдрагч байсан Н.д байсан бөгөөд тэрээр нэхэмжлэгч Х.*******оор дамжуулан өөрийн нэрээр төлбөрийг төлсөн байна. Энд нэхэмжлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгөний үнэ болох 160,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “сэндвичний үнэ хишгээгээс” гэж өөрийн хүсэл зоригийн дагуу тодорхойлсон байгааг дурдах нь зүйтэй.
Улмаар эд хөрөнгө худалдан авсан гэрч Н. нь өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагч Б.ын эзэмшил, өмчлөлд холбогдох эрхийг бүртгүүлжээ.
Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах харилцаанд оролцоогүй, 160,000,000 төгрөгийг хариуцагчийн хамтран амьдрагч байсан гэх Н.ын нэрийн өмнө төлсөн байх тул маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.
9а. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106-р зүйлээр тайлбарласан бөгөөд энэ нь өөрийн өмчлөлд байгаа эд зүйлтэй холбоотой зохицуулалт тул нэхэмжлэгч талын энэхүү тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авсан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.
10. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Lexus маркийн автомашиныг 130,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь “” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 27/05 дугаар албан тоотоор тогтоогдсон. /1хх99/
Улмаар энэхүү албан тоотод дурдсанаар автомашины үнэ болох 130,000,000 төгрөг нь Х.*******ийн Хаан банк дахь тоот данснаас гэсэн утгаар орж ирсэн гэх үйл баримт нь нэхэмжлэгчийн дансны хуулбар тогтоогдсон. /1хх8/ Цаашлаад, дээрх албан тоот болон дансны хуулганд дурдагдсан 8870705ыг нэхэмжлэгч ашигладаг болох нь Юнител компанийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /2хх97/
Үүнээс гадна шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч уруу маргаж буй автомашиныг худалдан авах цаг хугацаанд гэрэл зураг илгээж байсан нь тогтоогдож байх боловч энэхүү үйл баримт нь хариуцагчийг автомашин худалдан авсан гэдгийг нотлохгүй. /2хх48-55/
Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл маргаж буй Lexus маркийн автомашины үнийг нэхэмжлэгч төлж, худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар хэдийгээр автомашин хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн боловч бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байжээ.
Улмаар уг автомашин анх хариуцагчийн нэр дээр бүртгэгдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад худалдагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул анх худалдан авсан мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
11. Түүнчлэн зохигчид “” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй. Учир нь зохигчдын хооронд дансаар шилжигдэж буй мөнгөн хөрөнгө нь тус хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, урсгал зардал гэдэг нь нотлогдохгүй байна. Харин тус хуулийн этгээд нь маргаж буй эд хөрөнгийг худалдан авсан мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлийн гэдгийг болон тухайн мөнгөн хөрөнгөөр маргаж буй эд хөрөнгүүдийг худалдан авсан гэдгийг нотлох замаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
12. Хариуцагч нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5 удаагийн гүйлгээгээр “хадгалуулав” гэсэн утгаар хариуцагчийн эзэмшдэг тоот дансанд нийт 32,937,000 төгрөг шилжүүлсэн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдсон. /1хх24/
Нэхэмжлэгч нь энэхүү мөнгөн хөрөнгө нь “” ХХК-н борлуулалтын орлого гэх тайлбараа нотолж чадаагүй бөгөөд уг тайлбар нь энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д зааснаар үгүйсгэгдэж байна. Улмаар дээрх 32,937,000 төгрөгийн эх үүсвэр нь компанийн орлого байсан гэх тайлбар гаргаж маргасан нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй болохыг нотолж байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал нь энэхүү мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж буюу төлсөн гэж маргаагүй.
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д зааснаар хадгалуулагч нь хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр нотлох баримтаар тогтоогдсон хадгалуулсан 32,937,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин хадгалуулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй буюу энэхүү шаардлагаас үлдэх 642,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12а. Хариуцагч нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “зээлдүүлэв” гэсэн утгаар хариуцагчийн эзэмшдэг тоот дансанд нийт 93,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдсон. /1хх25/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах тул хүү тооцоогүй зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэх гэсэн утгаар хариуцагчид мөнгөн хөрөнгө олгогдсоноор зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь тохиролцсон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 20 зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацаа заагаагүй үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 425 дугаар зүйлийн 425.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.аас 130,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******ид олгож, нэхэмжлэгч Х.*******оос 125,937,000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.т олгож, үндсэн нэхэмжлэлээс Чингэлтэй дүүрэг, хороо, -2 /15011/, хэсэг, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 641 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газрын эзэмшигч, тус хаягт байрлах 565 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, сөрөг нэхэмжлэлээс 642,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,906,300 төгрөг, хариуцагчийн нийт 948,795 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 807,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 787,635 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД