Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2023/00203

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2023/00203

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум Дөмбөн 0-р баг 00-00 тоот оршин суух ******* морьт овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, дэх үйлдвэрийн бүсэд байрлах “*******” *******-д холбогдох,

*******-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, , хариуцагчийн өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... овогтой ******* миний бие 2017 оны 07-р сарын 25-ны өдрөөс ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн тооцоологч эдийн засагчаар томилогдсон. Тус компани 2022 оны 03-р сард өмчийн хэлбэр өөрчлөгдөн Төрийн өмчит хувьцаат компани болж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах болсон. 2023 оны 04-р сарын 13-ны өдрийн Б/162 дугаартай тушаалаар компанийн нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлж, Б/163 дугаартай тушаалаар ажилд томилсон байдаг. Энэхүү шинэ бүтцээр Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь хэлтсийн дарга 1, ахлах эдийн засагч 1, хөдөлмөрийн эдийн засагч 1, үйлдвэрлэлийн эдийн засагч 1 гэсэн 4 орон тоотой батлагдаж, тооцоологч эдийн засагчдыг үйлдвэр, цех, нэгжүүдийн бүтцэд оруулж Чулуунцрын үйлдвэрийн сорилт, шинжилгээний лабораторийн тооцоологч эдийн засагчаар Л.******* миний бие, ийн үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар , н үйлдвэр, Төмөр замын албаны тооцоологч эдийн засагчаар , Уурхайн тооцоологч эдийн засагчаар нар томилогдсон ба Засварын нэгдсэн цех нь тооцоологч эдийн засагчгүй байж байгаад 2023 оны 06-р сарын 17-ны өдрөөс шинээр ажилд орж томилогдсон.  2022 оны 11-р сард дахин компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж Б/713 дугаартай тушаалаар тооцоологч эдийн засагчдын орон тоог үйлдвэр, нэгжүүдийн харьяанаас буцаагаад Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн орон тоонд нэмж оруулсан. Хэдий тийм боловч тооцоологч эдийн засагчид өөр өөрсдийн хариуцаж байсан үйлдвэр, нэгжүүдийн өртөг зардал, цалин хөлсийг тооцох ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Энэхүү тушаалаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтэст хэлтсийн дарга 1, хөдөлмөрийн эдийн засагч ахлах эдийн засагч 1, үйлдвэрлэлийн эдийн засагч 1, нормчиллын эдийн засагч-1, төсөвчин-1, тооцоологч эдийн засагч 5 гэсэн нийт 11 орон тоотой батлагдсан байсан. Мөн энэхүү тушаалаар Засварын нэгдсэн цех гэсэн нэгжийг үгүй болгосон ба түүнд харьяалагдаж байсан засварчдыг ийн үйлдвэр, н үйлдвэр, Чулуунцрын үйлдвэр, Техникийн бодлогын хэлтсүүдэд тухайн ажилчдыг хуваарилан тараасан байдаг. Иймээс энэхүү нэгжийн цалин хөлс, өртөг зардлыг тооцдог байсан тооцоологч эдийн засагчийн ажлыг бусад нэгж хариуцсан тооцоологч эдийн засагчдын хариуцдаг нэгжүүдэд нэмж өгсөн. Чулуунцрын үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар Л.******* миний бие, ийн үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар , н үйлдвэр, Төмөр замын албаны тооцоологч эдийн засагчаар , Уурхайн тооцоологч эдийн засагчаар нар ажиллаж байсан. Засварын нэгдсэн цехийг хариуцан ажиллаж байсан Техникийн бодлогын хэлтэст харьяалагдах засварчид, цахилгаанчид гэх 20 гаруй хүнийг хариуцан ажиллаж байсан. Манай үйлдвэр 720 ажилтантай. Миний бие гэхэд Чулуунцрын үйлдвэрийн 190 хүн, лаборатори цехийн 36 хүн гээд 226 хүний цалин хөлс бодно. Тухайн цехийн зардал өртөг гаргаж тооцоолж явдаг байсан. Ингээд 2022 оны 12-р сард дахин бүтэц орон тооны тушаал гарч, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоонд өөрчлөлт оруулж хэлтсийн дарга 1, ахлах эдийн засагч 3, үйлдвэрлэлийн эдийн засагч 4 гэсэн 8 орон тоогоор батлагдсан. Үйлдвэрлэлийн эдийн засагч, төсөвчин гэх 2 ажлын байрыг хасаж, өмнөх тооцоологч эдийн засагчийн орон тоог нэгээр цөөрүүлэн үйлдвэрлэлийн эдийн засагч болгон нэршлийг өөрчилсөн. Үйлдвэрлэлийн эдийн засагчид нь тооцоологч эдийн засагчийн чиг үүргийг хэрэгжүүлж, өмнө хийж байсан ажлаа хийж байсан. Тэрнээс биш хийдэг ажил нь өөрчлөгдөөгүй. Өмнө нь байсан үйлдвэрлэлийн эдийн засагч нь ахлах эдийн засагч гэсэн орон тоо руу шилжиж орсон. Өмнөх бүтэц орон тоогоор 11 орон тоотой байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь 2022 оны 12-р сард гарсан гэх тушаалаар 8 болон буурсан байх ба дараах орон тоо хасагдсан байна. Үйлдвэрлэлийн эдийн засагч 2022 оны 04 болон 5-р сарын бүтэц орон тооны тушаалаар 1 байсан ба ажилладаг байсан бөгөөд 2023 оны 03-р сард энэхүү албан тушаалаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Төсөвчин ажиллаж байгаад 2023 оны 03-р сараас Борлуулалт логистикийн хэлтэс рүү шилжин ажилласан. Засварын нэгдсэн цех гэсэн нэгжийг хариуцаж байсан тооцоологч эдийн засагч нь миний оронд тооцоологч эдийн засагчаар үлдсэн. 2023 оны 01 дүгээр сард нөөцийн хэлтсийн дарга гэнэт өрөөндөө дуудан танай хэлтсийн орон тоо цөөрсөн тул чамайг цомхотголд оруулах боллоо гэсэн. Тухайн үед миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Учир нь компанийн нийт орон тоо 765 бөгөөд энэхүү 765 гэдэг орон тоо цөөрөөгүй, миний эрхэлдэг ажил, албан тушаал олон тооноос хасагдаагүй, Чулуунцрын үйлдвэр, сорилт шинжилгээний лабораторийн нийт 200 гаруй ажилтны цалин хөлс, үйлдвэрлэлийн өртөг, зардлыг тооцон ажиллаж байхад яагаад намайг цомхотголд оруулдаг юм бэ гэж би хэлсэн. Үүнээс хойш дахин уулзаагүй. Гэтэл 2023 оны 04-р сарын 17-ны өдөр ажилдаа очтол тушаал чинь гарсан ажлаа хүлээлцээрэй гэсэн. Тушаалыг хүлээн авсны дараа 2023 оны 04-р сарын 21-ний өдөр байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд зөвлөлийн хурал хуралдаж шийдвэр гаргахгүй байсаар 2023 оны 08-р сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг гардаж аваад эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу ******* сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. ******* сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 02/100 дугаар албан бичгээр ******* аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо байгуулагдаагүй тул сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй гэсэн бичиг өгсөн. Миний бие ажлаас халагдах 2023 оны 04-р сарын 14-ний өдрийг хүртэл Чулуунцрын үйлдвэр 170 гаруй ажилтантай, Сорилт шинжилгээний лаборатори 40 гаруй ажилтныг тус тус хариуцан ажилтнуудын цалин хөлс, үйлдвэрлэлийн өртөг зардал тооцох эдийн засагчийн чиг үүргээ хэрэгжүүлсээр байсан. *******-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 04-р сарын 14-ний Б/362 дугаартай тушаалаар орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Дээрхээс харвал Засварын нэгдсэн цех нь компанийн бүтцээс хасагдсан учраас манай хэлтсийн орон тоо цөөрч байхад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан намайг орон тооны цомхотголд оруулсан нь хууль бус, шударга бус, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Мөн компанийн ажилтнуудад 2022 оны өртөг зардлаас тооцоолон 2023 оны 04-р сард олгосон өртөгт суурилсан урамшууллыг олгосон бөгөөд энэхүү урамшууллыг миний бие авах ёстой байтал ажлаас халагдсан ажилтанд олгохгүй байх нь зөв гэж Маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн  харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэсэн байх боловч 5 байсан орон тоог цөөрүүлж 4 болгохдоо ямар шаардлагаар намайг цомхотголд оруулж байгаа тодорхойгүйгээр намайг ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас чөлөөлсөн ******* *******-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагч 2023 оноос Үйлдвэрлэлийн эдийн засагч болж нэршил өөрчлөгдсөн албан тушаалд эргүүлэн тогтоолгох. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2022 оны ажлын үр дүнг үндэслэн инженер техникийн ажилтнуудад олгосон өртөгт суурилсан урамшуулал болох 6,810,000 төгрөгийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. " *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “ Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/362 тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөг төгрөг гаргуулах Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх үндэслэл: Нэг. Тус шүүхийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 150/ШЗ2013/00623 дугаар шүүгчийн захирамжаар эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагч 2023 онд нэршил өөрчлөгдөн үйлдвэрлэлийн эдийн засагч болсон албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэжээ. Миний бие нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах шаардлагыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг хориглоно гэсэн байх боловч 5 байсан орон тоог цөөрүүлж 4 болгохдоо ямар шаардлагаар намайг цомхотголд оруулж байгаа нь тодорхойгүйгээр намайг ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж үндэслэлгүйгээр ажил албан тушаалаас чөлөөлсөн ******* *******-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/362 тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байна. Хоёр. 2022 оны өртгийн урамшуулал 5,000,000 төгрөг гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн журам аргачлал батлах тухай А/191 дугаар тушаал, түүний хоёрдугаар хавсралт Өртөгт суурилсан менежментийг урамшуулал тооцох аргачлалд мэргэжилтэнд 6,810,281 төгрөг хуваарилахаар тогтоожээ. Иймд 2022 оны өртгийн урамшуулал 6,810,281 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснээр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/362 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15,000,000 төгрөг гаргуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөг төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Жич улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Үүнийг дэмжиж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: ******* нь 2022 оны 3 сарын 24-ний өдөр төрийн өмчид шилжиж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болсон. ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн бүтэц орон тоог батлах зохицуулалтын дагуу бүтэц орон тоог баталсан. 2022 оны 11 сард Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч бүтцэд өөрчлөлт орсон. Уг тогтоол 2023 онд мөрдөх компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан. Үүнтэй холбоотой 2022 оны 12 сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой байсныг 8 болгож 3 орон тоо цөөрүүлсэн.  Ингээд Л.*******, , нарыг сонсох ажиллагаанд дуудан оруулж санал авсан. ******* нь *******ын ярьж байгаа шиг хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан байдлаар ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй. Холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Сонсох ажиллагаанд дарга болон миний бие оролцсон.  нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. нь өөр албан тушаалд шилжиж Борлуулалтын хэлтэст ажиллаж байгаа. нь хэлэхдээ шууд нөхцөл байдлаа хэлж байгаад баяртай байна. Өмнө нь хэлэхгүйгээр шууд тушаал гардаг байсан зүйл яриад эргээд саналаа хэлнэ гэсэн. 3 хүртэл насны хүүхэдтэй тул ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж бичгээр мэдэгдсэн. гийн хувьд оронд нь өөр хүн чөлөөлөгдөх ёстой байсан. Тухайн үед гэх эдийн засагч нь улс руу явсан тул өөрөө хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо цөөрсөн хасагдсан тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө 2 сарын 6-ны өдөр сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлж байгаа талаар хэлэхэд ******* эрс эсэргүүцэж, ер нь бол уурласан. Ямар нэг хариу санал хүсэлт гаргаагүй. Түүнээс хойш ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу явсан. Ер нь бол ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа Солонгос улсаас ирсний дараа тушаал гарсан. Ямар нэг дарамт болон ялгаварлан гадуурхалт болоогүй. Холбогдох хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж урьдчилан мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Энэ үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу хийгдэж зохион байгуулагдаж шийдвэр гарсан. Энэ асуудлаа ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байж болно гэхдээ 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-д зааснаар 7,177,801 төгрөг тооцож олгосон. Уг төлбөрийг хүлээн авахгүй тал дээр байр сууриа илэрхийлээгүй, нөхөн олговрыг ******* авсан байгаа. 2022 оны 04 сарын 21-ний өдрийн А191 дугаартай тушаалаар баталсан өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмын 3.1.3-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. *******ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал болон холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

...Ялгаварлан гадуурхсан  асуудал яриад байна энийг орон тоотой ярих байх. Нэхэмжлэгч ярианы өнгө дээрээ анхаарахгүй бол шүүгчийг загнаад байна уу, оролцогчдыг загнаад байна уу. Шүүх тогтсон дүрэм журмын дагуу хуралдааны үйл ажиллагаа явагддаг. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоо данхайлгасан асуудал тусдаа. Энэ нь компани дотооддоо орон тоог зохион байгуулж энийг ТУЗ-аар батлуулах эрх хэмжээ холбогдох дүрэм журмын хүрээнд ихэсгэж багасгасан асуудал байгаа. 11 хүн ажиллаж байгаад 8 орон тоотой болж хасагдсан байдал байна. Энийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Тайлбар болон нэхэмжлэлд дурдсан. 11 хүн ажиллаж байгаад 8 орон тоотой болж хасагдсан нь 3 хүний хийх ажлыг бусад ажилтан хувааж хийж гүйцэтгэх шаардлага гарна. Үүний дагуу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөд явж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зүйл ор үндэслэлгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

... ТУЗ-ийн тогтоол батлахдаа нийт ажлын байранд өөрчлөлт ороогүй энэ дээр санал нэг байна. ТУЗ-д бүтцийн тогтоолын төсөл танилцуулахдаа холбогдох нэгжийн удирдлагуудаас санал авч захирлын зөвлөлөөр хэлэлцэж бүх нөхцөлөө хангасны дараа ТУЗ-д танилцуулдаг. Ингэхдээ холбогдох зарим нэгжийн орон тоог нэмэх шаардлагатай байна гэж үндэслэл гаргаж түүнийгээ хамгаалсны үндсэн дээр ТУЗ дэмжиж тогтоол баталдаг. Огт үндэслэлгүй өөрчилсөн асуудал байхгүй. Тухайн үед тодорхой судалгаа шинжилгээ хийж нэгжийн дарга нарын саналд үндэслэж нэгжийн орон тоо өөрчлөгддөг. Нэг хүнд зориулаад нэг хүнийг ялгаварлаад байгаа асуудал биш. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн бүтэц орон тоог ярьж байгаа болохоор бусад орон тоог ярих шаардлагагүй гэж харж байна. Геологи уул уурхайн хэлтэст 4 операторын асуудал яригдаж байсан. Чулуунцрын үйлдвэрт мөн хэд хэдэн ажилтны орон тоо нэршил өөрчлөх зэрэг асуудал яригдаж байсан. Хэд хэдэн удаагийн хурлаар хэлэлцэж байж төсөл ТУЗ-д танилцуулагдаад явдаг байсан талаар тодруулж хэлье.

...Хөдөлмөрийн хуульд зааснаар ялгаварлан гадуурхсан бусад дарамт үүсгэхгүй ажиллах шаардлагатай талаар холбогдох нэгжийн дарга, удирдлагуудад шуурхай зөвлөгөөн дээр хэлдэг. Зарим  тохиолдолд ийм асуудал гарч манай компанийн зарим ажилчид ажлаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэл хүлээсэн асуудал байгаа. Ялгаварлан гадуурхалт байж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлдэг. Үндэслэлийн хувьд *******ыг гэж ойлгож болохгүй. Тухайлан ******* гэж ойлгож болохгүй. 3 ажилтныг чөлөөлөх шаардлагатай байна гэж тухайн үед Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан , шууд дээд удирдлага болох Санхүү эдийн засгийн газрын даргыг хашиж байсан нар нь хүний нөөцийн хэлтсийн дарга 3 хүний нэр өгсөн байдаг. , , ******* 3 байсан. Холбогдох нэгжийн удирдлаа эдгээр хүмүүсийг чөлөөлөх хамтран ажиллаж боломжгүй гэж тодорхойлж өгсөн. Энэ 3 хүн дээр сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл хөтлөөд холбогдох саналыг оруулж өгсөн. Өөрөө тухайлан санал гаргаагүй. *******ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн. 30 хоног өнгөрсний дараа хэдийд ч ажлаас чөлөөлөх эрхтэй гэдгийг хуульчилж зохицуулсан. Тиймээс өөрөө өөр албан тушаалд шилжих саналаа гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн. 30 хоногоос хэрүүлсэн нь өөрөө чөлөө авч Солонгос улс руу явсан тул 2 сарын дараа тушаал гарсан... гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...2022 оны 11 сарын 10-ны өдөр ******* буюу одоогийн ХХК-ийн ТУЗ нь 20 дугаартай тогтоол баталсан. 20-р тогтоолоор компанийн 2023 онд ажиллах зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарын 765, энержи дулаан ХХК-ийн 61 гээд нийт 826 хүний орон тоотой ажиллах бүтцийг баталж өгсөн. 2023 оны бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж явж байна. Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь Санхүү эдийн засгийн газрын харьяанд ажилладаг. 2022 оны 12 сард гүйцэтгэх захирлын тушаалаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоог баталсан. Ингэхдээ 11 хүний орон тоотой байсан хэлтэс 8 хүний орон тоотой болсон. Энд хувь хүний нэр хэлмээргүй байна. Гүйцэтгэх захирал энэ Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуульд зааснаар тушаал гаргаж явдаг. Энэ тушаалын дагуу Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн 11 хүний орон тоо 3-аар буурсан. Ингээд өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Яагаад 11 хүний орон тоо 8 хүний орон тоотой болсон бэ гэхээр энд хувь хүний асуудал яригдахгүй. Яагаад гэхээр 3 хүн ажлаасаа чөлөөлөгдөж байна гэсэн үг. Нэхэмжлэл нь өөрөө ажлын байрны ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал яриад байгаа тул би мөн яриад байна. 2023 онд бид нар ТУЗ-аар 2023 онд ажиллах бизнес төлөвлөгөө, эдийн засгийн зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын болон худалдан авах төлөвлөгөөгөө батлуулсан. Ингэхдээ 2023 онд аль хэлтсийг шинээр байгуулах уу, аль хэлтэст хүний орон тоо ямар байх вэ гээд судалгаа шинжилгээний хүрээнд ярилцдаг. 2023 онд Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь мэргэжлийн цомхон, өртөг зардал багатайгаар 2023 оны зорилго зорилтоо хангаж ажиллана гэдэг байдлаар томьёолсон. Манай захиргааны бүтэц сүүлийн үед данхайсан байсан. Энийг бид нар залруулах арга хэмжээ авч байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг Чулуунцрын үйлдвэр нь байхгүй болоод орон тоо цөөрнө гэх асуудал байхгүй. Дараагийн , хэн ч байсан тодорхой эрхэлж байсан ажлыг хариуцаад цаашаа явна. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийг ингэж ажиллуулах шаардлага гарсан тул гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гараад явсан. Энд хэн нэгний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Тухайн ажлаас чөлөөлөгдсөн хүнийг бид нар холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгосон. Энийг хүлээн авч зөвшөөрсөн гэж ойлгосон. Одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн үеийн нөхцөл байдал одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай зөвлөлдөөд байна.

... Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Орон тоо цөөрүүлэх гэдэг нь хуулийн этгээд орон тоо бүтцээс тодорхой хэд хэдэн тооны орон тоог хасахыг ойлгоно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасан байна. 2023 оны 4 сарын 13-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой байж байгаад зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэж өмгөөлөгч яриад байна. Зөвхөн нэршил өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бид нар 2023 онд зорилго зорилтоо хэрэгжүүлж, бүх төлөвлөгөөг батлуулдаг. Энэ дээр ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Өмгөөлөгч удаан ажилласан гэх үндэслэл, өөр үндэслэлээр хүнийг ялгаварлах ийм асуудал байхгүй. Орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн. Хэрэгт байгаа баримтаар ******* хэзээнээс хэзээ хүртэл ажилласан яагаад орон тооны цомхотголд орсон бэ гэхээр энэ үйл баримтыг хэрэгт авагдсан баримтай тулгаж шинжлээд үзэхээр 2017 оны 7 сарын 24-ний өдөр Б417 тоот тушаалаар Эдийн засгийн хэлтэст тооцоологч эдийн засагчаар орсон. 2022 оны 4 сарын 13-ны өдөр Б163 тоот тушаалаар Эдийн засгийн хэлтэс 4 орон тоо буюу ******* ажиллаж байсан. Тухайн үед , , , ******* ажиллаж байсан. 2022 оны 5 сарын 27-ны өдөр ажилчдыг ажилд томилох тухай тушаал гарсан. Энүүгээр *******ыг эдийн засгийн хэлтсээс шилжүүлж Чулуунцрын үйлдвэрт очсон. Гэхдээ хийдэг ажил албан тушаал нь хэвээр. 2022 оны 09 сарын 17-ны өдөр компанийн орон тооны бүтэц дээд хязгаар батлах тухай захирлын тушаал гарсан. Бүтцийн өөрчлөлтөөр Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийг анх удаагаа 11 ажилтны орон тоо болгосон. Энэ 1 орон тоо дотор 4 эдийн засагчийг 5 эдийн засагч болгосон. , , , ******* мөн 1 эдийн засагч нэмэгдсэн. Хуучин байсан 11 орон тоотой байснаа 2022 оны 12 сарын 26-ны өдрийн А291 тоот тушаалаар дахиад бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийг буцаагаад 8 орон тоотой болгосон. Ингэхдээ үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлийг бүтцэд оруулсан. Тооцоологч эдийн засагч гэх албан тушаал байхгүй болсон. ******* хэлэхдээ тооцоологч эдийн засагчийг үйлдвэрлэлийн эдийн засагч болгосон гэж тайлбарладаг. Энэ нь баримтаар тогтоогддог. Хэргийн 133-р хуудсанд 2023 оны 04 сарын 19-ний өдрийн Б391 тоот ажилд томилох тушаал авагдсан. Хавсралтад албан тушаалын нэр өөрчлөгдсөн ажилтны нэр байна. Нөгөө 5 эдийн засагчаас *******аас бусыг нь буцаагаад авсан. Орон тоо хасагдаж байгаа боловч бодит байдал дээр хуучин эдийн засагч байсан орон тоо дээр тавьсан. Ингэж орон тоо хасагдах бол энэ эдийн засагч нараас хамгийн удаан ажилласан нь ******* байна. 2017 онд ажилд ороод 5 жил 8 сар халагдах хүртэл ажилласан. Хэрэв орон тоо ингэж хасагдаж байгаа бол буцаад ажилд тавихдаа ямар шалгуураар тавьж байгаа нь баримтгүй ямар нэг нотлох баримт ирүүлээгүй. Хэрэв энэ тохиолдолд орон тоо цөөрсөн бол ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн үнэлгээ, мэдлэг ур чадвар ажлын дадлага туршлагыг харгалзаж, үйлдвэрийн хамгийн удаан ажиллаж байгаа эдийн засагчийг албан тушаалд тавих байтал энэ шалгуураар тавиагүй зүгээр үзэмжээрээ тавьсан. Яагаад хамгийн удаан ажилласан, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн ч гэсэн чиг үүрэг хэвээрээ. Чулуунцрын үйлдвэрээс гарсан өртөг зардал, цалин бодох чиг үүрэг хэвээрээ байхад *******ыг ажлаас чөлөөлж өөр хүнийг оронд тавьсан бэ гэх асуудал нь ялгаварлан гадуурхаж байна уу. Албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуульд зааснаар үйл ажиллагаа явуулж байсан уу гэдэгт маргаан үүсгэж байна. Энэ нь хуулийг зөрчсөн байна гэдэг нь харагдаж байна. *******ыг албан ажлын чиг үүрэг, эдийн засагчийн чиг үүрэг хэвээрээ байхад нэршил өөрчилж ажлаас халсан нь ямар шалгуур тавьж байгаа талаар үндэслэлгүй байна. *******ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын Б362 тушаалыг хүчингүй болгох, ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Өртөгт суурилсан менежментийн урамшуулал нь гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн журам аргачлал батлах тухай А/191 тушаалын хавсралт Өртөгт суурилсан менежментийн урамшуулал тооцох аргачлалын 3.1.3-т зааснаар ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн бол урамшуулал олгохгүй гэж заасан. Энэний дагуу урамшуулал олгохгүй байх нь зөв гэсэн тайлбар хэлж байгаа нь хуулийг зөрчиж байна. Учир нь хурлын өмнө хэлсэн журам аргачлал батлах тухай нь эрх зүйн хэм хэмжээний акт байна. Хөдөлмөрийн тухай хууль эрх зүйн хэм хэмжээний акт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн цалин гэж юу вэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан байна. ******* өөрийн ажиллаж байх хугацааны буюу 2022 онд ажиллаж байсан хугацааны урамшуулал нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1-д зааснаар тухайн ажилтны гэрээний хугацаа дууссан ч бай аль ч тохиолдолд урамшуулал олгохоос ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл байхгүй. Гүйцэтгэх захирлын тушаал, эрх зүйн хэм хэмжээний акт 2 хоорондоо зөрчилдөж байна. Энэ 2 зөрчилдөж байгаа тохиолдолд ажилтны эрх зүйн байдлыг дээшлүүлсэн хэм хэмжээний акт баримтална гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан байна. Хууль баримтлан урамшууллыг *******т олгох нь үндэслэлтэй байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна.

... Хэрэгт ТУЗ-ын тогтоол байна. 765 ажлын байрыг тогтоосон. Өмнө нь 765 байсан. Ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Тэндээс хүн хасагдах ямар ч үндэслэлгүй байна гэж харагдаж байна.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь миний албан тушаалын орон тоо хасагдаагүй цөөрөөгүй. Харин нэр нь өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдож байна. Хэргийн 132-р хуудсанд авагдсан гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б591 дугаартай тушаал байна. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн албан тушаалын нэр өөрчлөгдсөн ажилтнуудыг шинэчлэн томилсугай гэсэн байна. Хэргийн 133-р хуудсанд энэ тушаалын хавсралт байна. Албан тушаалын нэр өөрчлөгдсөн ажилтнуудын нэрс гэсэн байна. 5 эдийн засагчийн нэрс байна. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б362 тоот тушаалын 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн гэсэн үг орсон байна. Орон тоо цөөрсөн нь бодит байдал дээр байгаагүй. Яагаад гэхээр нэр өөрчлөгдөөд хүмүүсийг буцаагаад томилсон. Зөвхөн 1 орон тоо хассан. 3 хүнд сонсох ажиллагаа явуулсан. Уг нь 5 хүн орох ёстой байсан. Тэндээс ажлын туршлага, мэдлэг, ур чадвар, ажилласан жил хариуцсан ажлын цар хүрээг харгалзаж үзээд хэн нэгнийг халах ажлаас чөлөөлөх ёстой байтал ямар ч шалгуургүй *******ын чөлөөлсөн. 2 хүнийг огт дуудаагүй. Энэ нь ялгавартай хандаж байна. Таны орон тоо хасагдсан гэж байна. ******* гарын үсгээ зураагүй. Сүүлд зурсан гэж хэлсэн. Тухайн үедээ би тайлбараар хэлсэн гэж байна. Миний орон тоо хасагдаагүй байж байгаа гэж хэлсэн байна. Орон тоо байсаар байхад *******ыг халсан Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймээс тушаал үндэслэлгүй гарсан байна. Ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж үлдсэн гэж нэхэмжлэгч хэлсэн. ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж үзсэн. Ажлын байрны чиг үүрэг байгаа, хийдэг ажил байгаа, үйлдвэрлэлийн эдийн засагчийн ажлын байр дээр нэмж өгсөн гэсэн боловч хэрэгт  тийм нотлох баримт байхгүй. 2 ажлын байрны тодорхойлолтыг харьцуулаад үзэхээр тооцоологч эдийн засагчийн чиг үүрэг үйлдвэрлэлийн эдийн засагчийн чиг үүрэгт огт байхгүй. Өнгөн дээрээ нэр өөрчлөгдсөн байдал нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. Ажлын байр хасагдсан цөөрсөн гэх Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн хэд хэдэн орон тооноос адил албан тушаалын гэж заасан байна. Тооцоологч эдийн засагч гэх 5 орон тоо тэр чигээрээ алга болсон. Тэгэхээр тушаалын үндэслэл буруу байна. Урамшууллын асуудал байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3 дах заалт байна. Мөн хуулийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. Урамшуулал олгох нь ажил олгогчийн буюу гүйцэтгэх захирлын өөрийнх тогтоосон хэм хэмжээ болох журмаараа ажлаас халагдсан ажилтанд урамшуулал олгохгүй гэж заасан байна. Харин Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халагдсан ажилтан урамшуулал авах эрхтэй буюу ажил олгогч урамшуулал олгох үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж заасан. Манай энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 2.5-д заасныг баримтлан ажилтанд илүү таатай нөхцөл буюу ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар урамшуулал олгох боломжтой. Гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй бодит байдалтай нийцэхгүй байгаа тул энэ  тушаалыг хүчингүй болгох. Ажлын байрыг байхгүй болгосон гэхдээ чиг үүрэг байгаа. Энэ хүний хийсэн ажил өөр ямар ажилтанд очсоныг мэдэхгүй. Гэхдээ эдийн засагч нарын хэн нэгэн нь ажлыг нь хийгээд явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн 2 шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. ******* компанийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 417 тоот тушаалаар *******ыг компанийн Эдийн засгийн хэлтсийн тооцоологч нягтлан бодогч албан тушаалд томилон ажиллуулсан. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээнд компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар шинээр зохион байгуулагдсан Эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагчаар томилсон. Засгийн газрын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн ийн ******* *******-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоолоор ******* компанийн өмчийн хэлбэрийг өөрчилж хувийн өмчөөс төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Энэ нь нийтэд илэрхий баримтаар нотлогдоно. Иймээс компанийн ТУЗ-ын тогтоолын дагуу эхлээд 4 сарын 13-ны өдрийн тушаалаар Эдийн засгийн хэлтэс 8 орон тоотой байсан. Энэ талаар 50-52-р талд шинжлэн судалсан. Дараа нь 8 сарын 15-ны өдөр өөрчилсөн. Дараа нь 9 сард мөн өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтүүд нь эхлээд томилсон байсан хэлтсийн тооцоологч эдийн засагч нарын үйлдвэрийн харьяанд шилжүүлсэн тухай тушаалууд байгаа. Сүүлд нь 10 сарын 26-ны өдөр 201 тоот компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын 22-р хавсралтаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоог 8 болгож хэлтсийн дарга, ахлах эдийн засагч, үйлдвэрлэлийн эдийн засагч гэсэн 8 орон тоо баталсан. Эдийн засгийн хэлтсээс тооцоологч эдийн засагч, хөдөлмөрийн эдийн засагч, төсөвчин, нормчин гэсэн ажлын байр хасагдсан. Тооцоологч эдийн засагчийн орон тооноос 2 орон тоо хасаж үйлдвэрлэлийн эдийн засагчтай нэгтгэсэн. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ үйлдвэрлэлийн эдийн засагч нь тооцоологч эдийн засагчийн дээр байдаг гэсэн. Албан тушаалын хувьд, ажил үүргийн хувьд сая шинжлэн судлахад үйлдвэрлэлийн эдийн засагч нь илүү өргөн хүрээтэй буюу тооцоологч эдийн засагчийн ажлыг авах боломжтой гэсэн үүднээс үйлдвэрлэлийн эдийн засагч болгосон. Батжаргал өмгөөлөгч 5 орон тоо хасагдсан гээд байна. 11 орон тоо байхаас 3 орог тоо хасагдсан. Энэ нь ТУЗ-аас баталсан орон тооны хүрээнд гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээндээ баталж гаргасан тушаал байна. ******* өөрөө дээр гарсан тушаалуудтай маргаагүй гэж асуулт хариултын шатанд хэлсэн. Нэгэнт орон тоо цөөрсөнтэй холбоотой 3 ажилтантай 2023 оны 2 сарын 6-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан. Төсөвчин өөр хэлтэс рүү шилжүүлэх хүсэлт, 3 хүртэл насны хүүхэдтэй тул ажлаас чөлөөлөхгүй байх хүсэлт гаргасан. Үйлдвэрлэлийн эдийн засагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд сонсох ажиллагааны явцад ******* ямар нэг хүсэлт тайлбарыг хэлээгүй. Дараа нь ажлаас чөлөөлөх 2 сарын хугацаанд бичгээр ямар нэг хүсэлт гаргаагүй. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийнхээ дагуу *******т мэдэгдэж  2023 оны 02 сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд даруй 2 сарын дараа буюу 4 сарын 14-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1, 65.4, 64.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмж 1 удаа олгоно. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж заасны дагуу нэхэмжлэгч *******т 7,177,800  төгрөгийн 1 удаагийн тэтгэмжийг өөрийнх нь Хаан банкны данс руу 2023 оны 4 сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч татгалзлаа илэрхийлээгүй. Тухайн тэтгэмжийг хүлээн авсан ба өөрөө энийг хэрэгцээндээ зарцуулсан нь тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс өөр аргагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Энэ нь сонсох ажиллагаа хийгээд ******* өөрөө гарын үсэг зурсан нь нотлогдоно. Мөн хуулийн 80.5-д энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно. Хуулийн 80.4-д зааснаар нэгэнт 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулснаас өөрөөр зохицуулаагүй буюу ажил үүрэгт тохирсон өөр ажилд шилжүүлэх үүргийг ажил олгогчид олгоогүй. Иймээс тэтгэмж авсан, сонсох ажиллагааг явуулсан тул гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй байна. Өөрөө өртөгт суурилсан урамшууллын мөнгө авах ёстой гээд байна. Маргаан таслах комисс өөрөө өргөдөл гаргахдаа цомхотголд орсон тул надад өртөгт суурилсан урамшуулал өгөөч гэж өөрөө цомхотголд орсныг хүлээн зөвшөөрсөн хүсэлт гаргасан. Өөрөө өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмыг гүйцэтгэх захирлын А191 журам батлах тушаалаар баталсан бөгөөд энэ тушаалаар 2022 оны 7 сард баталсан тушаалыг хүчингүйд тооцсон. ******* өөрийн зүгээс 2022 оны 7 сард баталсан тушаалын дагуу мөнгө авна гэж байгаа боловч энэ тушаалыг хүчингүй болгосон. Энэ тушаалын 3.1.3-т ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлсөн тохиолдолд урамшуулал олгохгүй гэж заасны дагуу урамшуулал гэж нэхэмжлээд байгаа 6 сая гаран төгрөгийн олгох буюу хангах үндэслэлгүй. Иймд ажилд эргүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлага, гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтээ: “...Хариуцагч ******* компани нь онцлогтой байгууллага байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Эрх бүхий байгууллага буюу ТУЗ-ын тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын тушаал гарч компанийн бүтцэд өөрчлөлт *******ын ажиллаж байсан тооцоологч эдийн засагчийн орж ажлын байр хасагдаж байхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30-с доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 02 сарын 06-ны өдөр ажлын байр цөөрч хасагдаж буйг *******, , нар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахад ******* нь өөр ажилд шилжих ажлын байраар хангах хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж гарч явсан талаар өөрөө хэлсэн. 2023 оны 3 сарын 01-ны өдөр ******* ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргаж амралтаа биеэр эдэлж ирээд ирснээсээ хойш ******* нь өөр ажилд орох хүсэлтээ илэрхийлээгүй. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б362 дугаар тушаал гарсан. Энэ тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 байна. Энд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн. Энэ үндэслэлээр ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо мөн хуулийн 80.1.2-д зааснаар нэг удаагийн тэтгэмжийг олгох үүрэг хүлээлгэсэн. Хариуцагчийн зүгээс 2023 оны 05 сарын 01-ны өдөр *******ын дансанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 6,554,296 төгрөг шилжүүлсэн. Энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэгч ажлын байр цөөрч байхгүй болсон талаар удаа дараа мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулж байхад ******* өөрөө ямар нэг ажлын байр луу шилжих хүсэлтээ илэрхийлээгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь ажилтан, ажил олгогч 2 талын хүсэл зориг нийлж байж цаашид үргэлжлэх боломжтой. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө энэ хүсэл зоригоо илэрхийлээгүй тул манай зүгээс байхгүй болсон ажлын байр дээр ажиллуулах боломжгүй. Иймд хариуцагч байгууллагын зүгээс мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Л.******* нь *******-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15.000.000 төгрөг гаргуулах, 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 5 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, *******-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 04 дүгээр сарын 14-н өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 5 сая төгрөг гаргуулах гэснийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “журам аргачлал батлах тухай” А/191 дугаар тушаал, түүний хоёрдугаар  хавсралтад заасны дагуу 6.810.281 төгрөг болгон ихэсгэсэн.

Нэхэмжлэгч тал “******* нь ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст тооцоологч нягтлан бодогчоор томилогдсон байдаг. ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б362 тоот тушаалын 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр *******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. 5 байсан орон тоог 4 болгож, нэршлийг  нь өөрчлөн буцааж томилохдоо ажлын туршлага, мэдлэг, ур чадвар, ажилласан жил хариуцсан ажлын цар хүрээг харгалзаж үзээд хэн нэгнийг ажлаас чөлөөлөх ёстой байтал ямар ч шалгуургүй Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно... гэж заасныг зөрчиж Л.*******ыг орон тооны цомхтголд оруулсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэж,

Хариуцагч тал “2022 оны 11 сарын 10-ны өдрийн 20 дугаартай ******* *******-ийн ТУЗ-ын тогтоол гарч  компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж 2023 онд мөрдөх компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан. Үүнтэй холбоотой 2022 оны 12 сарын 26-ны өдөр А/291 тоот гүйцэтгэх захирлын тушаал гарч төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой байсныг 8 болгож 3 орон тоо цөөрүүлсэн. Үүнд Л.*******, , нарыг  хуульд зааснаар сонсох ажиллагаанд дуудан оруулж санал авсан. ******* нь *******ын ярьж байгаа шиг хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан байдлаар ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй. Холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. нь өөр албан тушаалд шилжиж Борлуулалтын хэлтэст ажиллаж байгаа. нь 3 хүртэл насны хүүхэдтэй, хүүхэд асрах чөлөөтэй тул ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж бичгээр мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо цөөрсөн хасагдсан тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2 сарын 6-ны өдөр сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлж байгаа талаар хэлэхэд ******* эрс эсэргүүцэж уурласан. Мөн өөр ажилд шилжиж ажиллаж хүсэлтээ гаргаагүй. Мөн үндэслэлийн хувьд гурван ажилтныг чөлөөлөх шаардлагатай байна гэж тухайн үед Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан , шууд дээд удирдлага болох Санхүү эдийн засгийн газрын даргыг хашиж байсан , хүний нөөцийн хэлтсийн дарга нар нь , , ******* гээд гурван хүний нэр өгсөн байдаг. Холбогдох нэгжийн удирдлаа эдгээр хүмүүсийг чөлөөлөх хамтран ажиллаж боломжгүй гэж тодорхойлж өгсөн... Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн б/362 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэг. ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Л.******* нь ийн “*******” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Б/417 дугаартай тушаалаар Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст Тооцоологч-нягтлан бодогчоор томилогдсон байна. /хх-79 хуудас/

хувьцаат компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж Төрийн өмчийн хувьцаат компани болж шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллахаар болж  ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах” тухай А/28 дугаар тушаалыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаал, тушаалын 10-р хавсралтаар Эдийн засгийн хэлтсийн орон тоог 8 байхаар тусгаж, Л.*******ыг тооцоологч  эдийн засагчийн ажилд томилсон байна. /хх-ийн 50-52 хуудас/

******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн б/277 дугаар тушаалаар “Ажиллагсдыг ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралтаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтсээс Чулуунцарын үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар томилсон байна. /хх-ийн 125-126 хуудас/

******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/205 дугаартай “компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах” тухай тушаалыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/713 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралтаар төлөвлөлт эдийн засгийн хэлтсийг 11 орон тоотойгоор, тооцоологч эдийн засагч 5 байхаар тогтоож, Л.*******ыг тооцоологч эдийн засагчаар томилжээ. /хх-ийн 117-118 хуудас/

******* *******-ийн ТУЗ-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай “компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоол гарч уг тогтоолыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/291 дугаартай тушаалаар Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийг хэлтсийн дарга 1, ахлах эдийн засагч 3, үйлдвэрлэлийн эдийн засагч 4, нийт 8 орон тоотой байхаар баталж, өмнө 11 байсан орон тооноос тооцоологч, эдийн засагч гэх ажлын байр байхгүй болж, 3 орон тоо хасагдаж, цөөрсөн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдлоо. /хх-ийн 60-61, 153-154-р хуудас/

******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн б/362 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1, 82.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.9, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1, 8.9, 8.9.9, ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын  10-ны өдрийн “компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 20-р тогтоол, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах” тухай А/291-р тушаал, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэн Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр тооцоологч эдийн засагч ******* *******ыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх-ийн 7-р хуудас/

******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163  дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох” тушаалаар Эдийн засгийн хэлтэс 8 орон тоотойгоор батлагдаж, тооцоологч эдийн засагчаар

- Т.,

- ,

-Л.*******,

- нар,

 Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/713 дугаар “Ажиллагсдыг ажилд томилох” тушаалаар Төлөвлөлт  эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой ажиллахаас тооцоологч эдийн засагчаар

-Л.*******,

-,

-Т.,

-,

- нар томилогдон ажиллаж байсан байна.

 Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/205 тушаалаар Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн 11 орон тооноос 5 тооцоологч эдийн засагчийн орон тоог 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/391 дүгээр “Ажиллагсдыг ажилд томилох” тушаалаар ажилд томилохдоо Албан тушаалын нэр өөрчлөгдсөн ажилтнуудын нэрс: Үйлдвэрлэлийн эдийн засагчаар

-,

-,

-,

-Т. нарыг томилсон байна. Өөрөөр хэлбэл тооцоологч эдийн засагчийн нэршлийг үйлдвэрлэлийн эдийн засагч болгон ажилтнуудыг ажилд томилохдоо анх тооцоологч эдийн засагчаар ажиллаж байсан Л.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/362 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх 5.1.1 Үл ялгаварлан гадуурхах, 6 дугаар зүйл: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох 6.1 Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно, 6.2 "Шууд ялгаварлан гадуурхалт" гэж энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг,  "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно... гэж хуульчилсан бөгөөд хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн болно.

Мөн хариуцагч тал нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “3 ажилтныг чөлөөлөх шаардлагатай байна гэж тухайн үед Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан , шууд дээд удирдлага болох Санхүү эдийн засгийн газрын даргыг хашиж байсан , хүний нөөцийн хэлтсийн дарга 3 хүний нэр өгсөн байдаг. , , ******* 3 байсан. Холбогдох нэгжийн удирдлага эдгээр хүмүүсийг чөлөөлөх хамтран ажиллаж боломжгүй гэж тодорхойлж өгсөн” гэж тайлбарлаж байх бөгөөд Л.*******ыг ямар үндэслэл, шалтгааны улмаас, ямар шалгуураар орон тооны цомхотголд оруулж ажлаас халсан талаараа хариуцагч тал нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй болгож, ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эргүүлэн тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

******* ******* нь ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани болж компанийн хэлбэр өөрчлөгдсөн болох нь хэрэгт цугларсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм зэргээр тогтоогдож байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, 2022 оны ажлын үр дүнг үндэслэн инженер техникийн ажилтнуудад олгосон өртөгт суурилсан менежментийн урамшуулал болох 6.810.281 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудын талаар:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж цалин хөлсний олговорт 15 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч Л.*******ыг ажилд нь эргүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллага болох ******* ХХК-аас цалин хөлсний олговорт 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Л.******* нь 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр зүйлийн 21-ний өдрийн А/191 дугаартай “Журам, аргачлал батлах тухай” тушаалыг үндэслэн Өртөгт суурилсан менежментийн урамшуулал тооцох аргачлалын дагуу мэргэжилтэнд олгохоор заагдсан 6.810.281 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр зүйлийн 21-ний өдрийн А/191 дугаар тушаалаар батлагдсан Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмын 3.1.3-т зааснаар “Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн  тохиолдолд урамшуулал олгохгүй” гэж заасан тул урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ... гэж заасан байх ба Л.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2022 онд ажилласан байх тул ******* ХХК-аас ажилчдад олгосон 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал  6.810.281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ХХК-д даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 337,201 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. /Ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл 70200 төгрөг, цалин хөлсний олговор 15.000.000 төгрөг, урамшуулал 6.810.281=337.201 төгрөг /          

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар “*******” *******-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 тушаалыг хүчингүй болгож, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд Л.*******ыг эргүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан Л.*******т олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 зүгээр зүйлийн 101.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан Л.*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Л.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “*******” ХХК-аас 337,201 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН