Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 150/шш2023/00214

 

 

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 150/ШШ2023/00214

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 0-р баг 00-00 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* овогтой ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ******* дэх үйлдвэрийн бүсэд байрлах “******* *******” -д холбогдох,

Г.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

1. ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

2.******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах,

3. Ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 4.314.951x5=21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх,

4. 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 20 сая төгрөгийн нөхөн олгуулах,

5. Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах,

6.2022 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалин 1.5 дахин нэмэгдүүлж бодож олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 “******* *******” -ний нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 73,267,657 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч “******* *******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , , гэрч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* *******н ХК-ийн 2023 оны 3 сарын 10-ны Б/239 дүгээр тушаал дээр намайг болбол ERP системийг нэвтрүүлэхэд оролцоо муутай ажилласан гэж дурдсан байгаа. За нэхэмжлэлийн шаардлага бол ******* ******* -ийн 2023 оны 3 сарын 10-ны Б/239 дүгээр сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, ******* ******* ХК-ийн 2023 оны 4 сарын 14-ний Б/367 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 20,000,000 төгрөг нөхөн олгуулах, программ хангамжийн инженерийн ажлыг хавсран хийсэн 10 сарын хугацааны 7,000,000 төгрөгийг нөхөн олгуулах, ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн хуулийн 110.2-ын заалтын дагуу ээлжийн амралтыг 1,5 дахин нэмэгдүүлэх гэсэн үндсэн шаардлагатай нэхэмжлэл байна. Нэхэмжлэлийн шаардлага нэг дээр Б/230-д тушаал дээр намайг ERP системийн хувьд идэвх санаачилгагүй ажилласан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Миний бие анх ERP -ийн тендерийг зарлахаас авхуулаад нэвтрүүлэлтийн хугацаа эхлэх хүртэл ер нь идэвх санаачилгатай ажиллаж байсан. Тендер дээр анх бараг 700 сая төгрөгийн үнэтэй тендерийг 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй болгон хямдруулж оруулж ирж компанийг сонгон шалгаруулалт дээр орж ажиллаж байсан. Ажлын хэсэгт ахлагчаар нь ажиллаад, удирдах албан тушаалтнууддаа компаниудыг танилцуулж байсан. Улмаар болбол энэ ERP системийн төлбөрийн асуудал шийдэх дээр надаас хамаараагүй ажил байгаа. Манай байгууллагын мөнгө санхүү дээр холбоотой учраас гэрээ хийгдэх шат болон төлбөрийн урьдчилгаа мөнгө шийдэх дээр жоохон удааширсан асуудал байгаа. Энэ болбол надаас болбол хамааралгүй юм. Мөн Б/239 дүгээр тушаалаар болон хяналтын камерын бичлэг, хяналтын камерын засварын ажлыг мэдэгдээгүй гэсэн байгаа. Манай үйлдвэрийн захиргааны оффис 40 жилийн үйл ажиллагаанд систем сүлжээний ажиллагаа бол муудсан байсан. Энэ тад дээр төлөвлөгөөнд тусгаад 2023 оны тендерийн төлөвлөгөөндөө орчихсон үйл ажиллагаа нь эхэлчихсэн. Төлөвлөгөөгөө даргад танилцуулсан. Өдөр болгон зөвлөгөөн дээр ажлын явцаа танилцуулаад явдаг байсан. Ганц буруутгаад байгаа нь болбол нэг давхарт болсон 2 ажилтны маргааны асуудлын бичлэг байхгүй гэж хардаад, тэр бичлэгийг устгасан гэдэг байдлаар ерөнхийдөө сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед нэг давхарт үнэхээр ажил хийгдэж байсан. Камерын бичлэгийг зогсоолгох боломжгүй гэдгийг дотоод хяналтын хэлтэст тайлбар, шалгалтаар үзүүлж байсан. Оффис и-мэйлийн төлбөр шилжээгүйн учраас одоо и-мэйлийн үйлчилгээ зогссон. Төлбөрийн асуудал нь дуусаж байгаа гэдгийг мэдэж байсан тул захиалга гарах журмын дагуу захиалгаа гаргаад Санхүү эдийн засгийн хэлтэс, Төлөвлөлт эдийн засгийн хэлтэст нэхэмжлэл болон бусад материалуудыг гаргаж өгсөн. Гэвч нөгөө хэлтэс төлбөр санхүүгийн боломж юм уу, тухайн ажилтнуудын өөрсдийнх нь хайхрамжгүй байдлаас болоод тухайн үед төлбөрийн асуудал шийдэгдээгүй. Төлбөр шийдэгдээгүй учраас оффис и-мэйлийн үйлчилгээ 3 өдөр зогссон. Манай хэлтсийн зүгээс нэхэмжлэл шаардлага, захиалга гаргаж өгсөн боловч холбогдох санхүүгийн хэлтэс нь энийг шийдээгүйн улмаас энэ ажил зогссон. Б/367 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тал дээр намайг ажлаа 8 цагийн хугацаатай тасалж Улаанбаатар хот руу явсан гэж тушаал гарсан. Миний хувьд үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, холбогдох бусад хэлтсийн нэгжийн дарга нартай цуг Төрийн өмчийн хороонд 4 сарын 11-ний өдөр очиж уулзсан. Энэ бол миний ажилтай холбоотой  гэж ойлгосон. Ажлаа тасалсан гэж ойлгоогүй. Хэд хэдэн үндэслэл шаардлагуудыг Төрийн өмчийн хороонд танилцуулж явсан. Үүнтэй холбоотойгоор ажлын 8 цаг тасалсан гэдгээрээ арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн байсан. Байгууллагын чат группэд ёс зүйгүй үйлдэл гаргасан тухайд ёс зүйн зөвлөлд би өөрийн тайлбараа өгсөн. Би 4 сарын 11-нд Улаанбаатар хот руу очоод буцах мэдээлэл ирсэн. Миний хаягаас чат групп дээр ийм мэдээлэл явж байна гэсэн. Тухайн үед бол би ороод үзэхэд яг үнэхээр бичсэн байсан. Тэгэхдээ би өөрөө бичээгүй миний фейсбүүк хаяг руу ямар нэгэн байдлаар гаднын хүн нэвтэрч орж, миний одоо нэр сүрд халдсан тул тухайн үед нь устгасан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд би 4 сард бол ажилгүй болсон. Өөр ажилд ороод 2 сар болж байна. Тухайн ажилгүй байсан хугацааны тэтгэмжийг нэхэмжилж байгаа. Тэгээд миний бие үйлдвэрт 12 жил ажиллахдаа ямар нэгэн шийтгэл, ёс зүйн шийтгэл авч байгаагүй. 2022 онд бол үнэхээр онцгой жил байсан. Манай хэлтсийн хувьд бол 5 хүний бүрэлдэхүүнтэй боловч яг үндсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй л ажилласан. Хэлтсийн дарга болон тэгээд программ хангамжийн ахлах инженер, сүлжээний инженер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. 2 хүний ажлын орон тоо зарласан боловч аваагүй, ирээгүй. Сүүлд программ хангамжийн ажлын байр нь өөрчлөгдөөд дата аналист гэдэг ажлын байрны орон тоо болж өөрчлөгдөж ирсэн. Маш их ачаалалтай, ер нь шахуу ажиллаж байсан. Ээлжийн амралтаа авч чадаагүй. Би программ хангамжийн инженерийн ажил хийж байгаад Мэдээлэл технологийн хэлтсийн дарга руу дэвшсэн учраас өмнө нь хийж байсан ажил гэдгээрээ хийж байсан ажлуудаа үргэлжлүүлээд хийсэн боловч яг үнэхээр миний ажил албан тушаалын тодорхойлолтод хэлтсийн дарга дээр программ хангамжийн ажлыг хийх тодорхойлолт байхгүй. Энэ хугацаанд тухайн ажлыг хийж байсан 10 сарын хугацааны 7,000,000 төгрөг нэхэмжилж байна. 2022 онд ажиллаж байсан ээлжийн амралтын биеэр эдлээгүй учраас биеэр амарна гэхээр манай хэлтэс дээр намайг орлох болон манай хэлтэс ачаалал ихтэй байсан учраас амрах боломж байхгүй байсан. Энэ ажилласан хугацааны цалинг Хөдөлмөрийн хуульд заасан хэмжээгээр 1,5 дахин бодуулж авах нэхэмжлэл гаргасан байгаа. Өртөг суурилсан урамшууллын хувьд миний бие жилийн хугацаанд ажилласан байгаа. Миний бие Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар 2022 оны 4 сард ажилд орсноос хойш 2022 онд нэлээн олон ажлууд дээр байгууллагын хэмжээнд өртөг зардлыг хэмнэсэн. Нийтэд одоо өмнө дурдсан ERP системийг хөгжүүлэхэд бол 700-800 сая төгрөгийн үнийн саналтай байгууллагууд ирж байсныг нь тендер дээр 500 саяар төсөвт өртгөөр оруулж ирэн 300 сая төгрөгийн төсвөөр өртгөө хэмнэж байсан. Байгууллагын оффис сүлжээний шинэчлэл дээр гаднын туслан гүйцэтгэгч компани оруулаад 200- 300 сая төгрөгийн туслан гүйцэтгэгч компаниар хийх ажлыг өөрсдөө зардлаа 150 сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Ийм өртөг зардлыг хэмнэсэн ажлуудыг хийсэн. Манай хэлтсийн зүгээс орон тоо дутуу ачаалал ихтэй байсан. Энэ ажил дээр манай хэлтэс сайн ажилласан учраас өртөг зардалд суурилсан менежментийн урамшууллыг авах нь миний хувьд зүйтэй гэж бодож байгаа. Сахилгын шийтгэл оногдохоос өмнө 2022 оны өртөгт суурилсан урамшуулал, ажилласан ажлыг үнэлж байгаа учраас тэр тушаал хамаарахгүй байх гэж бодож байна.

...Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажлын хэсгийн гишүүддээ хариуцлага тооцсон юм болов уу. Яагаад заавал ч үгүй намайг нарийн бичгийн дарга гэж ERP нэвтрүүлэлтээ санаачлагагүй ажилласан гээд байна вэ. Компанийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгээр нь ажиллаад компаниа сонгоод оруулж ирсэн. Дараа нь төлбөрийн асуудал дээр үнэхээр манай байгууллага мөнгөгүй төлбөргүй гэдгийг өөрсдөө зөвлөгөөн дээр ярьдаг байсан. Эдийн төлөвлөлтийн хэлтсийн дарга өөрөө хэлдэг байсан. Энэ тухай групп дээр өөрөө бичсэн байгаа. Төлбөр шилжүүлэх боломжгүй байна, удахгүй түр хүлээж байгаарай гэж байсан. Урьдчилгаа 30%-ийн төлбөр шилжээгүй учраас гэрээнийхээ заалтаар ажлаа зогсоогоод явсан. Үнэхээр манай байгууллагад төлбөр мөнгө байхгүй байсан тул ажил 7 хоногийн хугацаанд зогсоосон. Энд миний хувьд буруу байхгүй. Байгууллагад хөрөнгө санхүүгийн боломж байхгүй байгаа нь Мэдээлэл технологийн хэлтэстэй хамааралгүй гэж үзэж байгаа. Оффис и-мэйлийн үйлчилгээний төлбөр шилжээгүй асуудал дээр 2 сарын 15-нд би өөрөө захиалга гаргах журмын дагуу захиалгаа гаргаад, байгууллагаас нэхэмжлэлийг нь аваад, холбогдох мэргэжилтнүүдэд өгсөн. Эдийн засгийн нэгдсэн ахлах эдийн ч өгсөн, өгсөн. Ганцхан и-мэйл дээр харилцсан гэж яриад байх шиг байна. Ер нь бол хойноос нь явсан, аваачиж өгсөн. Хангамжийн хэлтэс дээр очсон, Эдийн засгийн хэлтэс дээр орж уулзсан, Санхүүгийн хэлтэс дээр очиж уулзсан захиалгын хуудсаа бүгдэд нь өгсөн. Өөрсдийнх нь зохион байгуулалт муу ажлаас болоод төлбөр шийдээгүй асуудал дээр намайг оролцуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яг захиалга гарсны дараагаар ерөнхий нягтлан ажлаас чөлөөлөгдөж таараад яг 5 дахь өдөр ажлаас чөлөөлөгдчихсөн. Хагас сайн, бүтэн сайн гээд амралтын өдөр болж таараад 3 өдрийн хугацаанд төлбөр шилжүүлж чадаагүй. Үүнээс өмнө бол урьдчилан сэргийлж хоёр 7 хоногийн өмнө захиалга гаргаад нэхэмжлэлийг нь гаргаад аваад ирчихсэн. Сүлжээний шинэчлэлийн ажил манай байгууллага дээр үнэхээр хийгдэхээр ажил. Мөн манай хэлтсийн үндсэн ажлын хүрээнд хийгдсэн ажил. Оффисын сүлжээг яах аргагүй шинэчлэх ёстой учраас шинэчилсэн. Унтрааж байгаад шат дарааллаар 1 давхар, 2 давхар гээд хийгдсэн ажил байгаа. Одоо ингээд сүлжээ тасалдахгүй хурдтай явж байгаа. Яг үнэндээ нэг давхар болсон 2 ажилтны үйл явц нь шатны хэсэгт болсон үйл явц. Хяналтын бичлэг хэрвээ ажиллаж байсан бол үнэхээр бичиж чадахааргүй тийм байдалд 2 ажилтан муудалцсан асуудал байгаа. Тэгээд энэ 2 ажилтан эсхүл тухайн ажилтнуудыг муудалцах болгонд хэрэв 00-д муудалцсан бол 00-д камер тавих ёстой юм уу. Тухайн үед камер ажиллаж байсан бол шатан дээр болж байгаа үйл явц нь бол харагдахааргүй байгаа. Энийг танилцуулаагүй биш өрөөнд манай сүлжээний инженерүүд уулзаж байхад бид нар бүгдээрээ ажлаа төлөвлөөд 2023 оны төлөвлөгөөгөө яриад танилцуулж байсан. 4 сарын 13-ны өдөр Б/360 дугаартай сахилгын шийтгэл оногдуулж байгаа тушаалыг надад танилцуулаагүй. Танилцуулсан бол би нэхэмжлэл дээр бичиж асуух ёстой байсан. 4 сарын 13-нд би өөрөө ажиллаж байсан. Чат группийн хувьд би Ёс зүйн зөвлөл дээр хэлсэн. Гэхдээ манай байгууллага дээр албан ёсоор ашигладаг чат групп биш. Хавсран ажилласан тушаал Чинбат захирлын үед гарсан боловч 4 сард үнэхээр бүтэц орон тоо өөрчлөгдөж манай хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах инженер, техникч гэж гурвуулаа ажиллаж байсан учраас үнэхээр ээлжийн амралтаа дээр эдлэх боломжгүй байсан. 4 сарын 11-нд Улаанбаатар хот руу явсан нь ажил хаялт хийж, олон нийтийн турхираагүй, уриалсан юм бол байгаагүй. Бид нар ерөнхий шаардлагын дагуу захиралд хариуцлага тооц гэсэн шаардлагыг хүргэсэн. Шүүхийн эцэслэн шийдвэрлээгүй асуудал дээр ажлын байран дээрээ архиддаг, авлигал авдаг бол яагаад өөрсдөө ажиллаад байгаа юм. Ёс зүй ярьж байгаа бол нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ярих ёстой үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх боломжгүй. Сахилгын шийтгэл ноогдуулах 2 тушаал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах 1 тушаал нийт 3 тушаалууд гарсан. 3 сарын 10-ны өдрийн тушаалын тухайд сая ******* өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан. Сүлжээгүй болсныг хүлээн зөвшөөрч байна. *******ын буюу одоо Мэдээлэл технологийн хэлтсийн үүрэг бол байгууллагын программ, программ хангамж, түүнтэй холбоотой бүх зүйлүүдийг бүрэн бүтэн тасалдахгүй хэвийн явуулах ийм чиг үүрэгтэй нэгж бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор бол энэ үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл и-мэйлийн төлбөрийн тухайд санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн бөгөөд мөн бүрдлийг дутуу эсэх талаар хойноос нь шаардлага тавиагүй төлбөрийг шилжүүлэх талаар удаа дараа санхүүгийн хэлтэст шаардлага тавиагүй зөвхөн мэйлээр явуулаад орхисон байдаг. Тийм учраас энэ ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй. Энэ нь бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна  гэж сахилгын шийтгэл ноогдуулсан. 4 сарын 13-ны өдрийн Б/360 дугаартай тушаалын Ёс зүйн зөвлөлийн хурал дээр ажил тасалснаа хүлээн зөвшөөрдөг. ******* энэ хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр болохоор би ажил тасалсан гэж бодохгүй байна гэдэг асуудал ярьж байна. Энэ нь үндэслэлгүй байна. Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлын дүгнэлтэд тусгагдчихсан. Ажил тасалсан нь бол үндэслэлтэй цагийн бүртгэл болоод өөрийнх нь ярьсан тайлбарласан зүйлээр нотлогдож байна. Сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэйд тооцож явах тухай Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс сар орчмын хугацаанд 2 удаагийн сахилгын зөрчил гаргаад тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Энэ хугацаандаа 4 сарын 11-ээс 14-ний өдрүүдэд удаа дараа ******* сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдлүүдийг гаргасан.  4 сарын 11-ний өдөр ажил таслаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж байгаа тэр хэсэг бүлэг хувийн ашиг сонирхол бүхий шүгэл үлээж байна гэх байдлаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд мэдээлж явдаг нөхөдтэй нийлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт аудитын хүлээн зөвшөөрөгдөөгүй, шүүхээр маргаад явж байгаа дүгнэлтүүдийг үндэслээд аудитын дүгнэлтийн дагуу ажлаас чөлөөлөх, ТУЗ-ыг хуралдуул, өртөгт суурилсан менежментийн урамшууллыг олго зэрэг гэхчлэн үндэслэлгүй шаардлагуудыг тавьж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очсон нь сахилгын зөрчил гэж үзсэн. Яагаад зөрчил гэж байгаа вэ гэхээр төрийн өмчит компани аливаа хуулийн этгээд шат дараалсан удирдлагын зарчмаар явдаг. *******ын хувьд бол Мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалыг хашдаг.  Дээр нь Захиргаа удирдлагын газрын дарга түүний дээр гүйцэтгэх захирал түүний дээр ТУЗ тэгээд хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн дэс дарааллуудаар шаардлагаа тавиад асуудлуудаа шийдүүлээд явах боломжтой байсан. Гэвч шууд хэсэг бүлэг нөхөдтэй нийлээд нийлж  хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэдэг үндэслэлээр нэг талаас зөрчил гаргасан гэж үзэж байгаа. 4 сарын 14-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга холбогдох ажилтнуудын хамт бол ******* ******* дээр ажилласан. 4 сарын 11-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очсоны дараа 4 сарын 12, 13-нд ажлын хэсэг ирж эдгээр хүмүүсийн тавиад байгаа асуудлууд үндэслэлтэй эсэх талаар ажиллаад дарга нийт ажилтнуудын болон хурал зарлах үеэр , холбогдох бусад нэр бүхий хүмүүсийг хүмүүстэй хамтран компанийн нэг давхрын хэсэгт шууд лайв дамжуулж, уриа лоозон барьж, зохион байгуулалтад орж орж жагссан. Тухайн мэдээллийг ******* өөрийнхөө албан тушаалын байдлаа ашиглаж компанийн пэйж хуудас, компанийн веб сайтад ******* ******* компанийн ажилтнууд эсэргүүцэж ажил хаялт зарлаж байна гэдэг байдлаар мэдээлэл оруулсан.  Эдгээр үйлдлүүд нь сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болсон. 4 сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/167 дугаартай тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд Мэдээлэл технологийн хэлтсийн хувьд ******* 4,000,000 төгрөгийн цалинтай үүнээс 2,800,000 мянга нь үндсэн цалин 1,200,000 төгрөг нь ажлын гүйцэтгэлээр ки пи ай дүгнэж олгодог цалин. Үндсэн цалин хөдөлмөрийн гэрээн 2,800,000 төгрөг гэж тусгагдсан байгааг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 20 сая төгрөгийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний тухайд өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам түүний хавсралтаар тусгасан аргачлалын дагуу ажилтнуудын цаг ашиглалтыг үндэслэж ажилтнуудад, холбогдох дарга нарт менежментийн урамшууллын тооцоолох аргачлалыг баталсан. Үүгээр цаг ашиглалттай уялдуулаад тухайлбал чөлөөтэй болон ажил тасалсан зэрэг өдрүүдийг тооцохгүйгээр менежментийн урамшууллыг олгох. Менежментийн урамшуулал олгох тушаал дээр бол нэгжийн дарга нар, хэлтсийн дарга нарт 16,000,000 орчим төгрөгийн менежментийн урамшуулал олгох тооцоолол гарсан. Үүнээс цаг ашиглалтыг хасаад миний хувьд бол 13,000,000 үүнээс холбогдох татвар хураамж суутгуулаад 11,000,000 төгрөгийн урамшуулал авч байсан. Ер нь дарга нарын хувьд ийм урамшууллуудыг авч байсан. Яг энэ 20,000,000 төгрөгөөр менежментийн урамшуулал олгох журам аргачлалын дагуу хэрхэн тооцоод өөрийнхөө авах урамшууллыг гаргаж нотолж нэхэмжлэлд хавсаргаагүй. Баримтаар нотолж чадаагүй байна. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. За программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны цалин 7 сая төгрөгийн тухайд ажил орлон болон хавсран гүйцэтгэх тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаал гарч тушаалын дагуу орлон ажилласан ажилтны үндсэн цалингийн 30%-ийг нэмэгдлээр олгох ийм тушаал гардаг. Ийм тушаал огт гараагүй. Үүнийгээ бол бас баримтаар нотолж чадаагүй. Нэгжийн хувьд нэгжийнхээ ажилтан орон тоогоо бүрэн гүйцэд бүрдүүлж ажиллах өөрийнх нь үүрэг. Нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ажил үүргээ илүү цагаар юм уу, тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэж ажиллах нь бол өөрийнх нь үүрэг. Гэвч бас бусад нэгжийн ажилчид тухайн орон тоог нөхөж бас ажилласан байгаа. Тэгэхээр бусад ажилтныхаа ажлыг үгүйсгээд зөвхөн өөрөө 7 сая төгрөгийн цалинг ганцаараа авна гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь бол ёс суртахуунгүй, увайгүй, байна. Зөвхөн өөрийгөө боддог, ийм өнцгөөс хардаг хүн гэж дүгнэж болохоор байна. За ээлжийн амралтаа биеэр эдлээгүй за түүнтэй холбоотой ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж авна аа гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нь үндэслэлгүй. *******ыг ээлжийн ээлжийн амралт эдлүүлэх гүйцэтгэх захирал тушаал 12 сарын 30-нд биеэр эдэл гэж гарсан. Гэтэл ******* биеэр эдлээгүй. *******ыг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаа хийж гүйцэтгэ гээд дуудаж ажил үүргийг нь гүйцэтгүүлсэн баримт байхгүй. Үүнийгээ өөрөө нотолж чадаагүй. Гүйцэтгэх захирлын тушаалыг зөрчиж ажиллачхаад ээлжийн амралтын нөхөн олговор нэхэмжилж байгаа нь ёс зүй, зөвхөн хувийн эрх ашиг сонирхол түүнийг хөөцөлддөг, мөнгө төгрөгийн араас хөөцөлддөг. Түүнийхээ улмаас одоо ингээд гэмт хэрэг үйлдээд явж байгаа зэргийг харахад ерөөсөө л нэг мөнгө боддог л хүн шиг харагдахаар байна. Бусад ажилтны хийснийг үгүйсгэдэг. Зөвхөн өөрийгөө буруугүй бусдыг буруутай мэтээр ярьж байна. ERP систем болон төлбөрийн тухайд санхүүгийн хэлтэс бусад ажилтныг буруутай мэтээр, ERP -ийн гэрээ байгуулахтай холбоотой асуудал дээр гэрээ байгуулаагүй буруутай мэтээр тайлбарлах гээд байх шиг байна. ERP систем нэвтрүүлэх гэрээг 11 сарын 23-ны өдөр байгуулаад гэрээ байгуулах батлагдах хугацаа он дамнаж 1 дүгээр сард баталсан байдаг. За эдгээр үндэслэлүүд дээр бол нэхэмжлэлийн шаардлагыг бүрд бүхэлд нь хангах боломжгүй. Мэдээлэл технологийн хэлтсийн ажилтан байх үеэсээ 2021 оны 11 сараас хойш койн олборлох төхөөрөмжөөр байгууллагад хохирол учруулаад, койноос олсон ашиг орлогоо хувьдаа аваад ашигласан нь тодорхой. Тэгэхээр энэ хүний хувьд ******* ******* -д ажиллах, тэр дундаа удирдлагын багт орж ажиллах, Мэдээлэл технологийн хэлтсийн ажлыг гүйцэтгэх ямар ч ёс зүйн болоод сахилга хариуцлагын хувьд тэнцэх чадвартай хүн гэж үзэхээргүй байна. Камерын тухайд 2 ажилтны бичлэгийг хийгээгүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэл мөн. Яагаад гэхээр камерын хяналтын системийн бүрэн бүтэн байдлыг хангах, камер эвдэрсэн тохиолдолд засварлах, эвдэрсэн тухай мэдээлэх, эргээд тэр засвар шинэчлэлтэй холбоотой ажил хийгдэж байгаа бол камер зогсох талаар удирдлага, дарга болон гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй. Бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь байгаа учраас түр саатах талаар мэдээлэх үүрэгтэй. Хэрэв мэдээлсэн бол өөр хэлбэрээр камерын хяналтын системийг хэвийн ажиллуулах арга байгаа эсэх, байгаа бол хэвийн ажиллуулах талаар удирдлагуудаас үүрэг өгч ажиллах боломжтой байсан. Тэгснээрээ одоо тухайн ажлын байранд 2 ажилтан муудалцах, нэгнийгээ дарамтлах, ажлын байранд дарамт үзүүлэх, хүч хэрэглэх үйлдлийг баримтжуулж тухайн ажилтанд сахилга хариуцлага ноогдуулах, цаашлаад зөрчлийн болоод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг хаасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны аливаа дарамт хүчирхийллийг хориглох, тэвчишгүй орчныг бий болгохгүй байх үүргийг бол хуулийн этгээд хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу тухайн ажилтанд хариуцлага хүлээлгэх, хуулийн хариуцлагуудыг хүлээлгэх талаар одоо гомдол гаргасан боловч тодорхой хэмжээнд амжилт олоогүй. Энд камерын хяналтын систем болон мэдээлэл технологийн хэлтэс буруутай гэдэг үүднээс хариуцлага хүлээлгэсэн байгаа. Тийм учраас *******ын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралт биеэр эдлээгүй бол 1.5 дахин нэмж олгоно гэсэн байдаг. Гэтэл ******* ээлжийн амралт биеэр эдлээгүй гээд ээлжийн амралтын цалингаа 100% авчихсан байгаа. Тэгэхээр ******* аливаа тооцооллын хохирлыг ингэж сайн тооцоолдог, юм нэхдэг, үндэслэлтэй зүйлийг тайлбарладаг бол 100% авчихсан учраас 1,5 дахин нэмэгдүүлэх хуулийн заалтын нэг дахин гэдэг амралтын цалинг олгосон тул ******* 0,5%-аар нэхэмжлэх эрх *******т байгаа. 100 хувиараа авчихсан 1,5 дахин нэмэгдүүлнэ гэдэг бол 150%-аар олгоно гэж ойлгогдоно. Тэгэхээр одоо 50%-ийг нь нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Гэвч ******* сахилгын шийтгэл хүлээгээд ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. ******* ******* -ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *******т сахилгын шийтгэл ногдуулах Б/329 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд иргэн Г.******* нь ******* ******* -ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/509 дүгээр тушаалаар тус компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. ******* ******* -ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаар тушаалын хавсралтаар баталсан компанийн Мэдээллийн технологийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилгод зааснаар хэлтсийн дарга нь байгууллагын харилцаа холбоо, сүлжээ, программ хангамж, техник хангамжийн найдвартай хэвийн үйл ажиллагааг ханган, мэдээллийн технологийн шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх ажлыг санаачлан, хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээр заасан. Гэтэл Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.******* нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, компанийн нэгдсэн мэдээллийн тогтолцоог хангах ERP платформыг нэвтрүүлэх ажлын урьдчилгаа төлбөрийг төлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаагүй, байгууллагын цахим и-мэйл хаягийн төлбөр шилжүүлэхэд санхүүгийн баримтын бүрдэл дутуу бүрдүүлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан, А корпусын сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд хяналтын камерын бичлэгийг унтраах талаар удирдлагад мэдэгдээгүй, унтраасан тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохих ёсоор авч хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан тул ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дүгээр тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн, Г.*******ын гаргасан зөрчлүүдэд тохирсон шийтгэл тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй болно. ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Г.*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн Харилцааг дуусгавар болгох тухай Б/367 дугаар тушаалыг хүчингүй болгуулах зэрэг шаардлагуудын тухайд Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажлаа тасалсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч байгууллагын ажил хэргийн шугамаар хэрэглэдэг албан ёсны 4 чат групптэд ёс бус үг хэллэг хэрэглэж, бусдыг хэл амаар доромжилж, заналхийлсэн ёс зүйгүй, зүй бус үйлдлийг гаргасан байдаг. Г.*******ын гаргасан дээрх үйлдлүүдтэй нь холбоотой ******* ******* -ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны 23/03 дугаар дүгнэлт гарсан байдаг, тодруулбал Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.*******ыг Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.3.6, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7, 12.7.11, 12.7.25 дахь заалт, Ажилтны ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэх дүгнэлт гарсан.

 Ийнхүү Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргаж, ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод хэм хэмжээний холбогдох зүйл заалтууд, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд иргэн Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр хуульд нийцсэн тул уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, мөн энэхүү тушаалын үр дагаврыг арилгах буюу албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал нөхөн олгуулах, ажил хавсран ажилласан 10 сарын хугацааны 7,000,0000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд ******* ******* -ийн Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмын 3.1.3-т ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд урамшуулах олгохгүй гэж заасан. Түүнчлэн Г.******* нь 10 сарын хугацаанд ажил хавсран ажиллаагүй, ажил олгогчийн зүгээс ээлжийн амралтын цалинг хууль тогтоомжид нийцүүлэн цаг тухайд шийдвэрлэж байсан тул эдгээр шаардлагууд нь үндэслэлгүй болно. Мөн 2023 оны 05 дугаар сарын дундуур буюу иргэн Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос даруй нэг сарын дараа Г.******* нь бусадтай бүлэглэн компанийн хуучин механик, засварын цехийн байрны жижиг өрөөг тусгайлан тохижуулж, тухайн өрөөнд цахилгааны болон сүлжээний монтаж, цахилгааны шит, хяналтын камер, хөргөх сэнс зэргийг ажиллуулж нийт 18 ширхэг койн үйлдвэрлэх Aladdin Miner гэх төхөөрөмжийг нууцаар ажиллуулж компанийн цахилгааныг их хэмжээгээр ашиглаж, компанид их хэмжээний хохирол учруулж байсан нь илэрсэн. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт нь ******* аймгийн ******* сум цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Прокурорын газраас 233300037 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгагдаж байгаа болно. Иймд Г.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч байгууллагын хувьд компанийн цахилгааныг их хэмжээгээр хулгайлан завшиж, ашиг олж, хохирол учруулсан этгээдийг эргүүлэн ажилд авах боломжгүй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай компани цахим компани болох зорилгоор 2023 онд Бизнес төлөвлөгөөндөө бол ERP платформыг нэвтрүүлнэ гэж бизнес төлөвлөгөөндөө тусгаж 2023 оны 1 дүгээр сараас ERP платформыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж явж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар хамгийн анх гэж борлуулалтын хэлтсийн дарга ажиллаж байсан. ******* ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мэдээж Мэдээлэл технологийн хэлтсийн дарга учраас албан тушаалаараа ******* нарийн бичгийн даргаар орж ажилласан. Өдөр тутмын гүйцэтгэх ажлуудыг хийж гүйцэтгэж байсныг миний бие бол үгүйсгэхгүй. Гэхдээ ERP платформын нэвтрүүлэх гүйцэтгэгч талын компани танай компани урьдчилгаа төлбөрийг төлүүлэх талаар ерөөсөө идэвх санаачилгатай ажиллахгүй байна гээд ажлаа хэсэг хугацаанд зогсоогоод царцаасан байдаг. Нарийн бичгийн дарга энэ ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах, урьдчилгаа төлбөрийг төлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллах хүн нь ******* байсан. Энэ үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй. Түрүүн өөрөө хэлсэн. Байгууллагын цахим и-мэйл хаяг 3 хоног унтарсан гэж байна. И-мэйл хаягийн төлбөрийг Датаком компани руу шилжүүлэх шилжүүлэхэд санхүүгийн баримтын бүрдлийг дутуу бүрдүүлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан ийм асуудал гарсан. Энэ 3, 4 хоногийн хугацаанд үндсэндээ компани ямар ч харилцаа холбоогүй болж ирсэн. Өөрөөр хэлбэл компани ТУЗ-тай харилцах, удирдлагууд хоорондоо мэйлээр харилцах гэм мэт өмнө нь байгаагүй ийм асуудал гарсан. Бид нар 2023 онд мэйлийн харилцааг ажилдаа түлхүү ашиглах зорилго зорилт тавьсан. Харамсалтай нь яг тухайн үед байгууллагын хэвийн үйл ажиллагааг нь доголдуулсан ийм үйлдлийг гаргасан. Тухайн үед зүгээр нэг мэйл бичээд орхисон гэдэг зүйл яриад байгаа юм. Гэхдээ яг үнэндээ зүгээр мэйл бичээд хаях биш энэнийхээ араас энэ хүн хөөцөлдөж явах ёстой. Сэтгэл зүрх бас гаргаж араас нь хөөцөлдөж явах ёстой. Тэгээд ерөөсөө энэ ажил нь хийгдээгүй зүгээр нэг юм бичээд орхичихсон. Би анхааруулж байсан, шаардаж байсан, би араас нь явж байсан гэж хэлдэг. Би Захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг тухайн үед өөрөө байсан. Би 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн нөгөө Б/329 дүгээр тушаалтай холбоотой дэлгэрэнгүй тайлбар өгч байна. А корпусын сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд хяналтын камерын бичлэгийг унтраах талаар удирдлагад мэдэгдээгүй. Унтраасантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй. Яагаад энэ ажлыг хийж хэрэгжүүлээгүй юм бэ гэхээр камер унтраасан хойгуур ажлын байран дээр 2 хүн бие биедээ хүч хэрэглэсэн асуудал гарсан. Тухайн үед болбол энэ хяналтын камерууд бүгд унтраастай байсан. Надад камерын бичлэгийг унтраах талаар мэдэгдээгүй. Сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна гэдэг тайлбарыг надад тухайн үед ******* мэдэгдэж байсан. Тэрнээс биш хяналтын камер унтарна, эрсдэл гарсан тохиолдолд бид нар ийм ийм хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна гэж огт мэдэгдээгүй. Гэтэл энэ хүний ажлын байрны тодорхойлолт дээр тодорхой заагаад өгчихсөн байгаа. Байгууллагын харилцаа холбоо сүлжээ, программ хангамж, техник хангамжийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах нь энэ хүний ажлын одоо. Тэгэхээр ийм зөрчлүүд гарсан учраас Б/239 дүгээр тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед бие биедээ хүч хэрэглэсэн 2 ажилтны асуудал цагдаагаар явсан. Тэр үйлдэл нь оффисын байрнаас гараад цайны газарт үргэлжилсэн байдлаар явсан асуудал байдаг. Тодорхой ийм кэйс гарсан учраас хяналтын энэ арга хэмжээг ******* сайн хэрэгжүүлж авч ажиллаж чадаагүй байна. 4 сарын 10-ны өдөр энэ хүн ажлын өдөр ажлаа тасалсан.  2023 оны 4 сарын 13-ны өдрийн Б/360 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар *******т сахилгын шийтгэл ногдуулсан. Нэг хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учраас үндсэн цалинг 2 сарын хугацаанд 15%-аар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан юм. Хэрэгт авагдсан байгаа. 2023 оны 4 сарын 13-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/360 дугаар тушаалыг ярьж байгаа учир нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл байгаа. ******* 2023 оны 4 сарын 11-ний өдөр, 1 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан. Өөрөө би ажил таслаагүй би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж бусад ажилтнуудын хамт шаардлага гаргасан гэж байна. Компанийн цаг ашиглалтын журам гэж байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа хөдөлмөрийн дотоод журам. Улаанбаатар хотод буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллах ямар ч томилолт аваагүй. 1 хоног ажил тасалсанд нь 4 сарын 13-ны өдөр Б/360 тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан.... Ээлжийн амралттай холбоотой асуудал хуулиараа шийдвэрлэгдээд явах байх. Өөр хэлэх зүйлгүй... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... За ер нь ******* одоо ямар ч буруугүй юм байна. ******* ******* компани энэ хүнийг хэлсээр гүтгэчихсэн юм шиг ярьж байна. Өөрөө энхийн цагаан тагтаа юм байна. Өөртэй нь хамт ажиллаж байгаа ажилчид буюу Мэдээлэл технологийн хэлтсийн ажилчдаас нь авхуулаад ******* ******* компани бүгд буруутай гэнэ. 4 сарын 11-нд ТӨБЗГ очсон гэхдээ би ажил юм байх л гэж бодож байсан гэсэн. Одоо шал өөрөөр яриад байна. Ингэж ярьж болохгүй, залуу хүн байна ингэж увайгүй худлаа ярьж болохгүй. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Арай хэтэрхий хажууд нь сууж байгаа өмгөөлөгчийг бараг ичсэн байх. Сая хэлэхдээ би ажлын хэсэгт нарийн бичгээр нь байсан гэж байна. Өөрөө нэхэмжлэлийн шаардлага дээр бичсэн. Тэр хариуцлагыг ад тооцооч гээд байна. 2022 оны 11 сарын 14-ний өдрийн А/263 тоот тушаалаар гүйцэтгэх захирлын тушаал байна. Тус компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан ажлын бүтээмж, гүйцэтгэлийн хурдыг уртасгах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсолтгүй хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх, нөөц төлөвлөлтийн иж бүрэн мэдээллийн системийг суурилуулах зорилгоор ERP платформыг нэвтрүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хуулийн дагуу шууд гэрээ байгуулах талаар санал зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Ажлын хэсгийн ахлагчаар ******* Мэдээлэл технологийн хэлтсийн дарга гэсэн байна. Өөрт нь үүрэгжүүлээд өгөөд байхад би энд хамаа байхгүй гээд байна. ыг ажлын хэсгийн даргаар томилсон тушаалд гаргачихсан байгаа платформ буюу ERP системийг цаашид үйлдвэрт нэвтрүүлэхэд өдөр тутмын хяналт тавьж ажилла гэж ад үүрэгжүүлсэн.  Нарийн бичиг дээр нь нэхэмжлэгч өөрөө байна. Гэтэл энийг би тэр ажлын хэсгийн ахлагч нь биш тэр чинь гээд дандаа хүмүүс рүү буруу чихээд байна.  Хавтаст хэргийн 177 дугаар тал дээр байгаа. Манайх нотлох баримтаар өгсөн. Тог тасарчихсан тэр надад хамаарал байхгүй гээд байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр хэрвээ хариуцлага тооцох юм бол тухайн үед ахалж байсан Булгантамирт хариуцлага тооцохгүй яасан юм гэж байна. Мэдээлэл технологийн хэлтсийн дарга ERP систем нэвтрүүлэх гээд сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж байсан бол тэрийг удирдах хийх газар нь Мэдээлэл технологийн хэлтэс. Хэлтсийн дарга нь *******.  Ингээд хариуцлагаас мултраад байна. 4 сарын 11-нд ажил юм байх гээд очсон чинь ийм зүйл болсон. 2 хүн муудалцсан асуудалд намайг буруутгаад байна тэр хүмүүс чинь өөрсдөө зодолдсон гээд байна. Гэтэл тэнд байх ёстой камер нь унтарчихсан. Камер унтарсныг нь би өдөр болгон шуурхай дээр хэлж байсан гээд байна. Нотлох баримт нь хаана байгаа юм. даргад би ороод яг энэ камерыг унтраах гэж байгаа шүү гэж хэлсэн гээд байгаа. Мэдээлэл технологийн хэлтэс өөрсдөө хэлтсээсээ ямарваа нэг хэмжээгээр баримт бичиг үйлдэж гаргадаг юм байна лээ. Энэ баримт бичгийг үйлдэж гаргаж эрх нь Мэдээлэл технологийн хэлтсийн даргад байна. Энэ хүн яг энэ бичгийг боловсруулж гаргасныхаа төлөө харин нэмэгдэл цалин авдаг. Энийг хавтаст хэрэгт өгчихсөн байгаа нотлох баримтаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл бичиг хэргийн ажилтны ажлыг хавсран гүйцэтгэх тухай гээд ажил хавсарсны цалинг нэмэгдлийг өгч байгаа. ******* Мэдээлэл технологийн хэлтсээсээ тэдэн оны, тэдэн сарын тэдний өдрөөс, тэдэн хүртэлх хугацаанд шинэчлэлийн ажил явагдаж байгаа, үүнтэй холбоотойгоор ийм ийм хугацаанд камер унтарна эсвэл сүлжээ тасарна гэдэг талаар огт удирдлагыг мэдээллээр хангаагүй. 1 дүгээр давхрыг тэд хоногийн дотор буюу 1 дүгээр сарын 10-аас 20-ны хооронд, 2 дугаар давхрыг 20-ноос 30-ны хооронд гэж график гаргаад өгөх ёстой байсан. Ямар ч тийм үйл баримт байхгүй. Мөнгө шилжүүлээгүйгээс болоод байгууллага тэр чигээрээ оффис и-мэйл ажиллаагүй, энэ дээр би буруугүй, мөнгө шилжүүлдэг хүмүүс нь буруутай гээд байна. Үзлэгээр мөнгөө шилжүүлэх шаардлагатай юу гэсэн хариуд та баримтуудаа авчирч өгнө үү гэсэн байдаг. Тэгэхээр тэр баримтыг бүрдүүлэх ажлыг Мэдээлэл технологийн хэлтэс хийх ёстой. Баримтуудаа авчраарай гэсэн байна. Мэдээж мөнгө шилжих гэж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр баримт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэх ч юм уу, анхан шатны баримтууд байхгүй учраас мөнгө шилжих ямар ч боломж байхгүй. Тэгэхээр үүнийг хийх ёстой хүн нь Мэдээлэл технологийн хэлтэс. Мөнгө шилжигдэхгүй 2 өдөр дараалчихсан байсан гэж яриад байна. Тэр зөвхөн хоёрхон өдрийн дотор хийгдэх ажил биш. 2 дугаар сар бүтэн, хэдий ч хугацаанд нь тэр нэхэмжлэлийг хүргэж өгөх боломжтой байсан. Баярын өдрүүд таарсан. Дараа нь дарга ажлаасаа гараад мөнгө шилжигдээгүй гэж яриад байна. Бүгдийг дандаа бусад руу чихээд байна. Эхнээсээ авхуулаад ERP системийг болохоор би олоод ирчихсэн гэж байна. Гэрээ хийх ёстой байсан хуулийн хэлтэс гэрээг нь хийгдэхгүй. Мөнгийг нь авах ёстой байсан худалдан авах ажиллагааныхан хийгээгүй Мөнгийг нь шилжүүлэх ёстой байсан санхүүгийнхэн хийгээгүй гээд байна. Өөрөөсөө бусад нь буруутай, зөвхөн өөрөө ганцаараа буруугүй юм шиг яриад байна ингэж болохгүй байх. Яагаад гэвэл энэ чинь бүхэл компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга буюу гүйцэтгэх удирдлагын багт байгаа хүн. Тэгэхээр хариуцлагыг ч гэсэн адилхан үүрэх хэрэгтэй байх гэж бодож байна. Ёс зүйн зөрчил гаргасан гээд байна. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр хэлсэн байдаг. 1 хоног ажил тасалсан нь үнэн. Тэр өдөр би тийшээ явсан нь үнэн гэдэг. Тэгээд одоо болохоор би яваагүй байсан надад хариуцлага тооцсон энэ тушаалыг мэдсэн байсан бол би гомдол гаргана гээд байна. Яаж ингэж ичихгүй хэлж чаддаг юм бэ. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр өөрөө хэлэхдээ миний чат руу хакердаад хүн орчихсон байна лээ, би өөрөө бичээгүй гэж байгаа. Бичээгүй юм бол нотлох баримтаа аваад ир гэхэд би өөрөө тэрийгээ бол олж чадна аа гэж байгаа юм. Тэгвэл бид нар хүлээж байя гээд Ёс зүйн зөвлөлийнхөн бүтэн 2 цаг хүлээсэн.  Өөрөө алга болсон. Утасдаад байхад утас нь дуудаад байдаг дараа нь утсаа салгасан. 2 цагийн дараа за энэ хүн ирэхгүй юм байна гишүүд саналаа хэлээд саналаа хураая аа гэсэн байна. Өөрийнх нь хаянаас бичсэн тэр үгнүүдээ өөрөө хэлэх байх. Хэлэх боломжгүй тийм үгнүүдийг бичсэн хүн би буруугүй гэж байгаа бол маргааш өглөө шуурхай дээрээ энэ талаараа хэлэх ёстой байсан. Энэ хүн өөрөө шуурхайдаа ордог. Тэр тал дээр нэг ч үг дуугараагүй. Зөвлөлийн хурал дээр ингэчихсэн байна лээ би нотолно гэсэн, тэрийг бас нотлоогүй. Үнэхээрийн зөрчил гаргачихлаа энийг нь дүгнэж байгаа өөрийн чинь зөрчил гаргасанд тооцож байна. Ёс зүйн хурлаар оруулж байна шүү гэхэд үнэхээрийн буруугүй байсан бол энэ хүн буруугүй гэдгээ нотлох үүрэгтэй байсан. Тэрийгээ нотлоогүй. Ийм учраас Ёс зүйн зөвлөл ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Мөнгө шилжүүлэх ажиллагаа, ERP системийг хийх ёстой тэр ажлыг удаашруулсан, камерыг унтраах аюулгүй байдлаа хангах үүднээс удирдлагад мэдэгдэх ёстой байсан мэдэгдээгүй гэдэг үүднээс гэх үндэслэлээр 3 сарын 10-ны өдөр хариуцлага тооцоод дараа нь 4 сарын 11-ний өдрийн ажил тасалсан учраас гээд дахин хариуцлага тооцсон. Зүй нь энэ 2 арга хэмжээгээр буюу хөдөлмөрийн дотоод журам,  өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан. Эсвэл сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан бол шууд ажлаас халах үндэслэл болж байгаа юм. Гэтэл энэ хүн нэмээд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан учир гаргачихсан учраас ажлаас халсан байгаа гүйцэтгэх захирлын энэ тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... : Миний үйлчлүүлэгчийг юу гэж буруутгаж байна гэхээр зөвхөн Датакомын төлбөрийн асуудал дээр яригдаад байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бол шал өөр байгаа. Жишээ нь 2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд захиалгын хуудас авагдчихсан байгаа. Тэр захиалгын хуудас дээр 2 сарын 14-нд байна уу 15-нд ******* гарын үсгээ зурсан, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсээс гарын үсгээ зурчихсан. гэж инженер нь гарын үсгээ зураад, мөнгө төлөх захиалгын хуудас бичгээр гаргаад өгчихсөн. Гэтэл энэ хүнийг ямар ч арга хэмжээгээ аваагүй гээд байна. ******* энэ байгууллагад бол 12 жил ажилласан нэг ч удаа сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй. Гэтэл гэнэтхэн 2 сараас эхлүүлээд нэг хүн дээр 7, 8 сахилгын шийтгэл оногдуулж байна. Тэгэхээр энэ цаанаасаа төлөвлөгөөтэй, зорилготой ийм асуудал явагдаад байна. Өмнө нь ч гэсэн энэ ажлыг ******* хийгээд явж байсан. Ямар ч алдаа зөрчил гарч байгаагүй байтал санхүүгийн хэлтэс мөнгө шилжүүлээгүй байсан.  Кабелийг аваад сольж байхад яаж тэр хяналтын камер ажиллах юм бэ. Ямар ч боломжгүй. Энд бол ямар ч тусгай мэдлэг шаардахгүй, нотлох баримт шаардахгүй, нийтэд илэрхий үйл явдал. Хариуцагч нарын гаргаад байгаа тайлбар үндэслэлгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахаар дүгнэлт дээрээ тодорхой ярина... гэв.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа:  ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Монгол Улсын иргэн Г.*******ын нэхэмжлэлтэй, "******* *******" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар Нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Г.******* нь 2011 оноос тус ******* ******* ХХК-д ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү Г.*******ыг ажлаас чөлөөлснөөс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын дундуур Г.******* нь тус компанийн хуучин механик, засварын цехийн байрны жижиг өрөөг тусгайлан тохижуулж, тухайн өрөөнд цахилгааны болон сүлжээний монтаж, цахилгааны шит, хяналтын камер, хөргөх сэнс зэргийг байршуулж нийт 15 ширхэг койн үйлдвэрлэх Aladdin Miner гэх төхөөрөмжийг нууцаар ажиллуулж компанийн цахилгааныг их хэмжээгээр хулгайгаар ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Иргэн Г.******* нь дээр дурдсан төхөөрөмжүүдийг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сарын хооронд буюу нийт 18 сарын хугацаанд нууцаар ажиллуулж хувьдаа хууль бусаар их хэмжээний ашгийг олсон, тийнхүү ашиг олохдоо койн олборлох төхөөрөмж ажиллуулсны цахилгааны төлбөрийг нь манай компани төлсөөр ирсэн. Бидний гаргасан тооцооллоор Г.*******ын 18 сарын хугацаанд ажиллуулсан 8 ширхэг "Bang bit E9+" төхөөрөмж нь 22,780,158.34 төгрөгийн, 7 ширхэг Biltmain Antminer" төхөөрөмж нь 50,487,657.42 төгрөгийн буюу нийт 73,267,657  төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулсан байна. Ийнхүү Г.******* нь тус компанид ажиллаж байх хугацаандаа дээрх хохирлыг учруулсан ба Г.*******тай 2022 ажил дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.9-д ажилтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанид болон бусдад учруулсан эд хөрөнгийн болон бусад хохирлыг бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5-д Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг холбогдох журмын дагуу ашиглаж хэмнэлттэй зарцуулж, өөрийн буруугаас болж гэмтэл, хохирол учруулсан бол нөхөн төлнө гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрлөх үедээ ажил олгогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж заажээ. Иймд иргэн Г.*******ын тус компанид ажиллаж байх хугацаанд учруулсан хохирол болох 73,267,657 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбоотой хариу тайлбартаа:  “...Сөрөг нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...******* койн олборлосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн нь өндөр байна. Яаж тооцоолсон нь тодорхой бус байна гэж байна. Тэгэхээр манайх нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрч байна гэж ойлгож байна. Манайх энэ тооцооллыг яаж гаргасан бэ гэхээр ******* ******* нь өөрөө эрчим хүч ашиглах түүнийг хариуцсан хэлтэстэй. Тэр хэлтсийн ажилтнууд нь хугацаатай гаргасан тоолуурын заалт ашигладаг юм байна лээ. Койн үйлдвэрлэж байсан гэх газар нь ******* ******* -ийн механик цехийн КПИ гэх хэсэг дээр тавигдсан байдаг юм. Хавтаст хэргийн 202 дугаар хуудаст байгаа. Тухайн тоолуурын заалтыг сар тутам ажилтнууд нь авч тооцооллоо гараар хөтөлж явдаг. Энэ тооцооллыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хэмжээгээр гаргахад 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл хэвийн явагдаж байгаа юм. Тухайн үед гарч байгаа зөрүү нь 60-120-ын хооронд хэлбэлзэлтэй байдаг байсан. Гэтэл тэр койныг олборлож эхэлснээс хойш хугацаанд огцом өсөж 1 сарын дотор 500-1200 дахин кв-ын хэмжээгээр нэмэгдсэн байгаа. Эрчим зүй автоматын хэлтсийнхэн өдөр шөнийн тооцооллоор тооцоолоод зөрүүгээр нь гаргаж ирсэн тооцоолол байгаа. Энэ тооцоолол бол бодитой тооцоолол. Учир нь энэ тооцооллыг гаргасан хүмүүс нь мэргэжлийн хүмүүс байгаа. Хавтаст хэрэгт ч авагдсан байгаа. Гар бичмэлээс нь харахад нь гэсэн тодорхой байгаа. ******* 2023 оны 04 дүгээр сарын 14-нд ажлаас чөлөөлөгдөхөд 5 дугаар сард бага хэмжээгээр буураад 6 дугаар сараас эхлээд хэвийн хэмжээндээ ороод эхэлж байгаа юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр яг тэр койныг олборлох үед тог маш өндөр хэмжээгээр ашигладаг байсан. Өмгөөлөгч нарын багийн зүгээс ч гэсэн Шинжлэн ухаан техникийн их сургуулийн эрчим хүчний аудитор буюу мэргэжлийн зөвлөх инженерүүдээс тодруулж асууж байсан. Койныг олборлож байгаа тоног төхөөрөмж нь цахилгааныг хэр хэмжээгээр ашигладаг талаар тооцоолол гаргах боломжтой юу гэж асуухад маш амархан гаргах боломжтой ба ашиглахаас өмнө болон ашигласны дараа ямар хэмжээтэй гарсан байна тэр хоёрын дунджаар шууд гардаг гэсэн хариу өгсөн. Тухайн тоног төхөөрөмж нь маш өндөр хэмжээний тогийг зарцуулдаг учраас манайх 73,4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэрвээ нэхэмжилж байгаа дүн өөрөө өндөр байна гэж байгаа бол ******* өөрөө гаргасан тооцооллоо хэлэх байх... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Би нэг дүгнэлт хэлье. 15 төхөөрөмжийг 2021 оны 11 сараас 2023 оны 5 сар хүртэл гэдэг нь нийт 19 сарын хугацаа байгаа. 73,267,657 төгрөг яаж гараад байгаа вэ гэхээр Bankbeat Е-9+ гэдэг 8 ширхэг төхөөрөмж сарын тог хэрэглээний зардал 46,8 доллар, 19 сарын хугацаанд нийт 7,113 доллар, 60 цент, үүнийг төгрөгт шилжүүлэхэд 22,780,158 төгрөг, bitmine antminer төхөөрөмж нь 8 ширхэг байсан. Сарын тог хэрэглээний зардал нь 118,054 доллар, нийт 19 сард  15,765.82 гарсан. Төгрөгт шилжүүлбэл 50,487,499 төгрөг болж байгаа. Долларыг 3,202.33 мөнгөөр тооцоход энэ дүн гарч ирж байгаа. Нийт 73,267,657 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2023 оны 4 сарын 14-ний өдрийн Б/367 тоот тушаалыг хариуцагч талаас тайлбарлаж байгаа нь   үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 7.2-т ямар, ямар сахилгын зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэх вэ гэдгийг нэг бүрчлэн заачихсан. Гэтэл гүйцэтгэх захирлын тушаал хөдөлмөрийн гэрээний ямар сахилгын зөрчил вэ гэдгийг нэг бүрчлэн заасан сахилгын зөрчлүүд буюу 7.2-ын тэд гэж дурдсанаас биш хөдөлмөрийн гэрээний 7.3-д заасан зөрчил гүйцэтгэх захирлын тушаалд байхгүй. А/263 тоот гүйцэтгэх захирлын тушаал дээр ERP платформыг нэвтрүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуулийн дагуу шууд гэрээ байгуулах, санал зөвлөмж гэх зэрэг дурдсан. 2 дугаар хавтаст хэргийн 17-20т авагдсан үзлэгийн тэмдэглэл. Энэ үзлэгийн тэмдэглэлүүд дээр 2023 оны 2 сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн ахлагч гэж байгаа. Астрих ХК-ийн Стратеги хариуцсан захирал , Мэдээллийн технологийн дарга ******* нарын харилцан илгээсэн цахим захиа дээр үзлэг хийсэн. 2 сарын 14 гэхэд гэрээгээ хурдан байгуулаач, мөнгөө хурдан шилжүүлээч гэсэн ийм тогтоогдоно. 2023 оны 2 сарын 7-ны өдөр 12 цаг 56 минутад аас ын цахим хаяг, *******ын цахим хаяг руу урьдчилгаа төлбөр шилжүүлэх тухай мэйл илгээж байсан байдаг. 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 9 цаг 9 минутад *******ын хаягаас луу ERP гэрээг яаралтай бэлэн болгох тухай илгээж байсан мэйл байна. Хариуцагч талын иш татаад байгаа гүйцэтгэх захирлын А/263 тоот тогтоол буюу ERP платформыг нэвтрүүлэх талаар нэхэмжлэгч ******* нь өөрөөс шалтгаалж бүх ажлаа хийж байсан нь тогтоогдоно. Энэ гэрээг иш татаад хариуцагч талаас ажлын хэсгийн ахлагчаар явж байсан гэж байгаа. Энэ гэрээнд ажлын хэсэг байгуулах тухай ERP платформыг нэвтрүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуулийн дагуу шууд гэрээ байгуулах талаар санал зөвлөмж гаргах гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар *******ыг томилно гэсэн байгаа. Ямар санал зөвлөмж гаргасан бэ гэхээр хавтаст хэргийн 178 дугаар хуудсанд 263 дугаар тогтоол гарснаас тун удалгүй 2, 3 хоногийн дараа ажлын хэсгийн зөвлөмж дүгнэлт буюу 2022 оны 11 сарын 21-ний өдөр гарсан. Энэ дээр Астрык техноложис ХХК-г сонгов. Нэвтрүүлэлтийн хугацаанд төсөл дээр ажиллах ажилчдын тоог нэмэгдүүлэхийг зөвлөж байна гээд энүүгээр *******аар ахлуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаа зогссон. Дараа нь аар ахлуулсан ажлын хэсэг яг энийг үргэлжлүүлээд гээд явж байгаа юм. Энийг хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч түрүүн тайлбар хэлэхдээ ажлын хэсгийн ахлагч нь нарийн бичгийн дарга нь ******* гэсэн. 1-р хавтсанд гаргаж өгсөн баримт байгаа. Ажлын хэсгийн ахлагч нь нарийн бичиг нь ******* байна. Саяын дурдсан харилцан солилцсон мэйл, хүмүүсийн тайлбараас юу харагдаж байна вэ гэхээр энэ платформыг нэвтрүүлэхэд хугацаа алдсан нь *******ын үүрэг биш. Мэдээж Хууль эрх зүйн газар буюу одоо тэр байна. Дараа нь мөнгө төгрөгийн асуудал байна. хамаг юм миний толгой дээр л буугаад байна юмнуудаа шахмаар байна гэсэн байна. Гүйцэтгэгч байгууллагын захирал тай харилцан ярилцаад байгаа энэ цахим захиагаар бүх үйл ажиллагаа *******аас хамааралгүйгээр удааширсан асуудал  тогтоогдож байгаа. ERP нэгдсэн мэдээллийн программыг нэвтрүүлэхэд идэвх санаачилга гаргаагүй үндэслэл тогтоогдохгүй байна. Цахим хаягийн төлбөр шилжүүлэхэд санхүүгийн баримтын бүрдэл дутуу бүрдүүлж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан гэж байна. Үзлэгийн тэмдэглэл дээр 2 сарын 16-ны өдөр и-мэйл явуулсан. ******* Датакомын үйлчилгээний төлбөрийн тухай , , , , , , , гээд дандаа нөгөө санхүүгийн ажилтан байна. 2023 оны 2 сарын 16-ны өдөр и-мэйл явуулсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. 2 сарын 27-ны 9 цагт ахиад ******* ******* ******* хаягаас буюу одоо ерөнхий нягтлан бодогч и-мэйл явуулж байна. 2-р хавтасны 72 дугаар хуудсанд авагдсан захиалгын хуудсан дээр огноо биччихсэн, гарын үсэг зурчихсан дээр нь батлав гэж бичсэн.  2 сараас өмнө 3 сар гараад тасалсан гээд байгаа. Мөнгөө шилжүүлэхгүй байсаар байгаад тасалсан. Тэгэхээр мөнгө шилжүүлэх үүрэг чинь *******ын үүрэг биш. Энэ бүх баримтыг бүрдүүлж байсан гэдгээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч тал хангалттай нотолж байна. Хариуцагч тал нотлох баримт байхгүй бүрдүүлж өгөөгүй гээд хамааралгүй юм яриад байхаас биш баримтуудыг үгүйсгэх ямар ч нотлох баримт хэрэг байхгүй. Датаком буюу одоо интернэтийн төлбөрийг төлөөгүйгээс болоод хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэдэг нь *******ын буруу биш харин ******* маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын 2 дахь үндэслэл нь тогтоогдохгүй байна. А корпусын сүлжээний шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд хяналтын камерын бичлэгийг унтраах талаар удирдлагад мэдээлэл өгөөгүй гэж байна. өгдөг. Гэрч нар нэхэмжлэлд бичсэн үйл баримт тайлбарын үндэслэлийг нотолчихлоо. Яаж сүлжээний төхөөрөмжийг бүтэн 2 сарын хугацаанд хийсэн, ямар учраас камер хамгийн сүүлд тавигдсан, хамгийн эхэнд шаардлагатай ажлууд буюу компьютеруудыг сүлжээгээр хангах энэ ажил эхэнд нь явуулж байгаад хамгийн сүүлд ажлын ачаалал их байсан учраас камерын ажиллагаа жоохон хойшилж тавигдсан асуудал байгаа. За энэ камер  гэхдээ үйлдвэрлэлийг бүхэлд нь хаагаагүй зөвхөн захиргааны коридор дээр их анхаарал тавьж байгаа байна. Коридорын шатыг л харуулсан камерууд байгаад байгаа. Сүлжээг засаж янзлахад кабелийг чинь засаж сольж байна, тасаллаа шүү гээд дарга юм уу,  диспетчерийнхээ удирдлагад очоод хэлж байна гэдэг чинь ямар ч хүнд маш ойлгомжтой. Сүлжээг сольж, кабелийг нь сольж байхад тэр камерын бичлэг унтарна. Камерын бичлэг унтраасан гэдгийг нь бид нар мэдээгүй бид нарт хэлэх ёстой байсан, аюулаас урьдчилан сэргийлэх ёстой байсан гэдэг тайлбар тавьж арга хэмжээ авах гэж байгаа нь өө хайсан асуудал гэж хардаад байна. Үйлдвэрт ямар хохирол учирсан юм, ямар технологийн алдаа гарчихсан юм, ямар эдийн засгийн бодит хохирол учирчихсан юм. Захиргааны танхимд 2 хүн маргалдсан. Тэр үед нь ажил үүргийнхээ дагуу сүлжээг эдний тасгийнхан гурвуулхнаа хийж байсан байна. Тендерийн бригад орж ирээд хийх ажлыг мөнгөө нь хэмнээд эд нар хийчихсэн үндсэн ажлынхаа хажуугаар хийж байгаа. Тэгэхэд *******ыг сайн хийсэн байна гэж үнэлмээр юм. Өө хайж байгаад бүхэл бүтэн 12 жил ажиллачихсан хүндээ сахилгын шийтгэл ноогдуулаад сүүлд нь давтан зөрчил гаргасан нь ямар ч үндэслэлгүй байгаа юм аа. 2023 оны 4 сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 364 дүгээр тушаалыг хүчингүйг тооцуулах гэж байгаа.  Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн журмыг баримтлаагүй. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэсэн гэж байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хууль, журамд заасан эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг мөн юм уу, биш юм уу гэхээр биш гэсэн ийм дүгнэлтэд хүрч байна. Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам гэж байна. 2022 оны 7 сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан байна. Ёс зүйн зөвлөлийн 6 талд нь ёс зүйн зөвлөлөөс гаргах шийдвэр гээд 6.1-д нь шийдвэр ямар хэлбэртэй байхыг заагаад өгчихсөн. Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд дор дурдсан агуулгатай байна. Зөвлөл шийдвэр гаргаагүй дүгнэлт гаргасан.  Дүгнэлтийг тогтоол гэж үзэх боломж байхгүй. Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамдаа заачихсан тогтоол гаргах хэлбэрийн шаардлагыг нь зөрччихсөн, хууль зөрчсөн эрх зүйн баримтыг үндэслээд *******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй. Ёс зүйн ажиллах журамд чинь ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлыг л авч хэлэлцдэг. 8 цаг ажил тасалсан асуудлыг нь бас хэлэлцээд яваад байгаа юм. 6 цаг хүртэл чиний тасалсан асуудлыг хэлэлцэж байна гээд хариуцагч тал ч гэсэн энэ талаар зөвшөөрөөд байна. Хуралдааны тэмдэглэл дээр байна. Тэрнээс нь өмнө гүйцэтгэх захирлын ажил тасалсан гэж үзэх сахилгын шийтгэл гарчихсан байна гэсэн баримтыг хамгийн сүүлд гаргаж ирж байна. ******* мэдээгүй хэрвээ мэдэж байсан гомдол гаргахдаа сахилгын шийтгэл үндэслэлгүй байна гээд гаргаад явах  боломжтой. Гэтэл одоо хамгийн сүүлд өнөөдөр гаргаж ирж байна. Энэ талаар өөрт нь мэдэгдсэн тайлбарласан гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Ажил тасалсан уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Ажил тасалсан гэдгийг одоо ёс зүйн зөвлөл тогтоох ёстой юу үгүй юу. Би ажил тасалсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. ******* ******* -ийн хувьцаа эзэмшигч нь ТӨБЗГ гэж байгаа. Шууд удирдах газар нь ТУЗ. ТӨБЗГазар дээрээ ТУЗ нь байрладаг. Шинжлэн судалсан нотлох баримт дээр фото зурагт 10 хэдэн ажилчдын төлөөлөл очоод ямар нэгэн хувийн юм илэрхийлээгүй. Юу илэрхийлсэн бэ гэхээр аудитын дүгнэлтийн дагуу гүйцэтгэх захиралд хариуцлага ногдуулах, 2022 оны урамшууллыг олгуулъя гэсэн шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагыг тавихдаа хаа хамаагүй газар луу ажлаа таслаад гүйгээд гараад яваагүй. Энэ хүмүүс өөрсдийнхөө дээд шатны байгууллага дээр очиж санал хүсэлтээ тавьж байгаа. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гээд үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн өргөдөл гомдол гаргах эрхтэй. Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа ч тэр ажилтан өөрийнхөө ажлын нөхцөл байдал ямар нэгэн энэ үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хүсэлт, шаардлага, өргөдөл гомдол гаргах эрх нь нээлттэй. Энэ эрхээ хэрэгжүүлсэн. Чат албан ёсны -ийн чат мөн үү. Нотлох баримт хэрэг байхгүй. Яг тэр чат дээр тийм үг бичлэг байсан юм уу гэдгийг шүүхийн үзлэгээр зөвхөн хэвлэчихсэн хуулбар дээр үзлэг хийгдэж байгаа.  Ямар нэгэн утас, компьютер дээр ямар ч үзлэг хийгдээгүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд хасуулах хүсэлтийг тавьж байгаа. Сүүлд бүрдүүлсэн байх боломжтой гэдэг үндэслэл байна. Мөн цалингийн 15%-ийн арга хэмжээ авсан гэх сахилгын шийтгэлийг бас хасуулах хүсэлт тавьж байна. Яагаад гэвэл өмнө нь огт мэдэгдээгүй өмнө нь огт яригдаж байгаагүй нэхэмжлэлийн үндэслэл, маргаан таслах зөвлөлийн хурал, хариуцагчийн тайлбар дээр байгаагүй гүйцэтгэх захирлын тушаал гарч ирээд ажлаас халсан тушаалтай давхардаад нэгхэн хоногийн зайтай явчихсан шийтгэл байна. Ёс зүйн зөвлөлийн хуралтай зэрэгцэж гарсан уу, өмнө нь гарсан юм уу ойлгомжгүй нэг ийм тушаал байна. Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 21 сая төгрөгийг гаргуулъя гэдэг нь ажилд эргүүлэн тогтоосон тохиолдолд үүнийг нөхөн төлүүлэх одоо боломжтой гэж үзэж байна. 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 20 сая төгрөгийн нэхэмжлэл гаргах. 19,795,000 төгрөгийг *******тай яг ижил албан тушаалд ажиллаж байсан хүмүүст гүйцэтгэх захирлын 4 сарын өртөгт суурилсан менежмент олгуулах журмын дагуу хуваарилчихсан. Тэгэхээр энэ 19,795,000 төгрөгийг хангах бүрэн  боломжтой. Яагаад гэвэл 2022 онд ******* ажлаа хийж байсан 4 сард ажлаас чөлөөлөх гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Гэхдээ энэ 2022 онд ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан асуудал гүйцэтгэх захирлын чөлөөлсөн тушаалд байхгүй учраас ямар ч хамааралгүйгээр ******* урамшууллыг  авах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл  болохгүй гэсэн заалт. Цалин хөлс 128.1-д орж байгаа. 101 дүгээр зүйл цалин хөлсний тодорхойлолтыг заасан. Урамшууллыг нэхэмжилж байгаа учраас энэ 128.1-д заасны дагуу хэдийгээр *******ын ажлаас чөлөөлөгдсөн боловч 2022 онд ажилласан энэ урамшуулал өгөх асуудлаас чөлөөлөгдөхгүй гэж хуульд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.3-д нь хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд нь энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах дээр үйлчилнэ гэж байгаа. 2.3.7-д нь ААН-ийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэмжээ гэж байгаа. Энэ хуулийн ингээд 2.3-д заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд нь хоорондоо зөрчилдөхөд ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ 1 дүгээрт хэрэглэнэ. Хууль нь эрэмбээрээ 1 дүгээрт. 2 дугаарт ажилтанд илүү таатай нөхцөл олгосон эрх зүйн хэм хэмжээ нь хууль байгаа учраас энэ хуулийн заалтын дагуу энэ урамшууллыг   авах  боломжтой. Энэ урамшууллыг ханган шийдвэрлэж байна. Программ хангамжийн инженерийг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7 сая төгрөгийг нөхөн олгуулах. Сая гэрчүүдийн мэддэгээр маш тодорхой болсон. Программ хангамжийн инженер угаасаа байгаагүй 2 орон тоо дутуу байсан. Өөрөө ажлын байрны тодорхойлолт дээр удирдан чиглүүлэх, хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах ийм л чиг үүрэгтэй болохоос нэхэмжлэл дээр дурдаад байгаа энэ ажлуудыг хийсэн үү гэдэг асуултад ******* хийсэн гэж хэлсэн. Программ хангамжийн инженерийг би хийж байсан. Сүлжээний инженер өөр хүн хийж байсан, хажуугаар ийм ийм ажил хийж байсан гэдгээ хэлчихсэн учраас 7 сая төгрөгийг нөхөн олговорт энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй гэж яриад байна. Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй учраас би энэ хугацаанд программ хангамжийн инженерийг ажлыг хийгээд байхад захирал тушаал гаргасангүй цалин өгсөнгүй гэж маргаж байгаа. Тэгэхээр үүнийг гаргуулах боломжтой. Тэрнээс энэ гарчхаад байхад чинь надад мөнгөө олгосонгүй гэдэг энэ маргаан биш. Энэ маргааны үндэслэлийг ялгаж салгах салгаж ойлгох нь   зүйтэй. 2022 оны ээлжийн амралтаа гаргуулсан боловч биеэр эдэлж чадаагүй 1.5 дахин нэмэгдүүлж авах гэж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ өмнө нь амралтын мөнгийг бүтэн өгчихсөн гэж байна. Хэргийн 74 дүгээр хуудсанд байгаа цалингийн цэс дээр 1,716,895 мянган төгрөгийн амралтын мөнгө, олон жил ажилласан гээд амралтын нэмэгдэл гэж олгодог юм байна. 1,227,070 төгрөг, нийт 3,004,560 төгрөг. 2022 оны биеэр эдлэх амлалтдаа 2023 оны нэг сард авсан юм байна. 2022 онд биеэр эдлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Нийлбэр дүн буюу энэ 3 сая гаран төгрөгийн 50%-аар нь буюу 1,500,000 орчим төгрөгөөр зургаа дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Яагаад гэвэл хуульдаа биечлэн эдлүүлэх  боломж олгоогүй ажилтанд ингээд нэмж олгоно гэж заачихсан Хариуцагч талаас өвлийн амралт буюу 2023 оны 1-ээс 3 сард амрахгүй яасан юм бэ гэж байна. Амралтын тушаал нь 2022 оны 12 сард гарч байхад чинь энэ хүн яаж 2023 оны нэг сард амрах юм, амрах ямар ч  боломж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй. 73,267,657 төгрөг хаанаас гарч ирсэн юм бэ. Энэ мөнгийг яаж тооцсон нь ойлгомжгүй, үнийн тариф нь юу вэ, доллароор шилжүүлж байна гэж байна.  Ямар туршилт хийсэн бэ, нэг төхөөрөмж нь ямар хэмжээнд тог иддэг гэдгийг яаж мэдэж байна вэ. Байгууллагын нэг хэсгийнх нь тогны заалтыг хараад ийм том хэсэг байхад тэр нэг өчүүхэн хэсэгт ажиллаж байгаа зөрүүгээр нь ингэж бодох гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Энд ямар нэгэн шинжлэх ухааны тусгай арга мэргэжил биш юм гэхэд ядаж нэг мэргэжлийн байгууллагын цахилгааны тариф нь ийм шүү, киловатт юм уу, багц цахилгааныг ийм төгрөгөөр ингэж авдаг юм, доллар нь Монгол банкны ханшаар гэдэг юм уу, энэ банкны ханшаар тэдний өдөр ийм ханштай байсан бид нар ингэж тооцоод ингээд Монгол мөнгөөрөө шилжүүлж байгаа гэдэг нь тодорхой байх. Нэхэмжлэгч тал өөрсдөө тооцоо бодоод энэ мөнгийг нэхэмжилж байна гээд гаргаад ирж байгаа нь 1 дүгээрт үндэслэлгүй. 2 дугаарт сөрөг нэхэмжлэл дээр иргэний хэргийн шүүх хуралдаанд хэлэлцэх  боломжгүй нөхцөл байдлыг ЭХХШТХ-д зохицуулчихсан. Тухайлбал 17.3-д эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж байгаа. Энд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаатай   нэхэмжлэгчийн талаас маргаагүй. Гэхдээ хэн буруутай бэ, ******* яг буруутай юу буруугүй юу гэдэг асуудал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 65.1.8, 117 дугаар зүйлээр хэрэгсэхгүй  болгох үндэстэй гээд хариуцагч тал өөрөө хэлээд байгаа. 117 дугаар зүйлийн  65.1.8 гэсэн зүйл заалтыг баримтлаад шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ийм л үндэслэлийн үр дагавар өнөөдөр гарч байна. Тэгэхээр энэ сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: ...******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ цемент ******* компанид 10 гаруй жил ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байтал гүйцэтгэх захирлын 2023 оны 4 сарын 14-ний өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халчихлаа гэж байгаа нь   үндэслэлгүй байна.  Энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Учир нь энэ ******* ******* компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтод   хэлтсийн дарга нь байгууллагынхаа энэ харилцаа холбоо сүлжээ, программ хангамж, техник хангамжийг  найдвартай хэвийн үйл ажиллагааг нь ханган мэдээллийн технологийн шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх ажлыг санаачлан хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээр заасан байдаг. Тэгээд энэ хэлтэс нь захиргаа удирдлага хүний нөөцдөө хамаардаг. Өөрөөр хэлбэл энэ газраасаа чиглэл авч ажлынхаа төлөвлөгөөг батлуулж явуулах үүрэгтэй. Энэ үүргээ хангалттай сайн биелүүлээгүй. Мөн ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 14-ний өдрийн А/263 дугаар энэ ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар ERP платформыг нэвтрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар  *******ыг томилсон байдаг. *******ын хувьд энэ системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн ахлагчийн ажил үүргээ хангалттай сайн хийж гүйцэтгээгүйн улмаас   ERP систем нэвтрүүлэх ажил нь зогсонги байдалд орсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ гүйцэд бүрэн гүйцэд сайн хэрэгжүүлээгүйн улмаас компанийн и-мэйл буюу энэ цахим шуудан 3 өдрөөр хаагдах, ямар нэгэн төлөвлөгөө хуваарь гаргаж удирдлагад танилцуулж батлуулалгүйгээр энэ сүлжээний шинэчлэлийн ажлыг явуулсны улмаас  байгууллага дээр гарсан зөрчил, гарч  болзошгүй зөрчлийг хянах, буруутай этгээдийг олж тогтоох ингээд  боломжгүй  болох зэрэг нөхцөлүүдийг бүрдүүлсэн байдаг. Эдгээр зөрчлүүд дээр нь ******* ******* компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 сарын 10-ны өдрийн Б/239 дүгээр тушаалаар нээлттэй сануулах шийтгэл ноогдуулсан нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгч *******  болон өмгөөлөгч нь хэлэхдээ 2023 оны 4 сарын 11-нд Улаанбаатар хот руу явсан. Энийгээ зөв үйлдлээ би ажил хэргийн шугамаар тэнд очсон гэж тайлбарлаж байгаа нь бас зүйд нийцэхгүй байна. Иргэн ******* компанийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрөө эрхлэх газрыг тодорхой заасан. ******* аймаг ******* сум *******. Гэтэл нэхэмжлэгч ******* сая шүүх хуралдаан дээр хэллээ. Удирдлага болон хүний нөөц, дээд шатны гэж дарга нараас зөвшөөрөл аваагүй. Хэсэг бүлэг нөхдийн хамт аудитын дүгнэлт гарсан гэхээр нь хот руу очоод үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг тайлбарыг хэлсэн. Энэ ажил тасалсан үйлдэлд нь гүйцэтгэх захирлын 2023 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар дахин сахилгын цалингийн 15% хувийн арга хэмжээ   ноогдуулсан байсан. 4 сарын 11-ний орой ******* нь хариуцагч байгууллагын ажил хэргийн шугамаар ашигладаг 4 чад группүүдэд ёс бус үг хэллэг хэрэглэж, бусдыг доромжилж, нэр хүндэд нь халдсан байдаг. Яг энэ үйлдлийг нь   компанийн ёс зүйн зөвлөл нь хуралдаад 2023 оны 4 сарын 13-ны өдөр энэ гаргаад байгаа үйлдэл, ингэж хүмүүсийг доромжилж бичиж байгаа зүйл нь ёс зүйн зөрчил мөн байна аа гэдгийг тогтоосон. Эдгээр хэд хэдэн зөрчлүүдийг *******ын хувьд гаргасан. Өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3.6-д заасан энэ ноцтой зөрчилд ороод явж байгаа юм. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 4 сарын 14-ний өдрийн Б/367 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасныг үндэслээд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ийм сахилгын шийтгэлийг ноогдуулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д   ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.  Нэхэмжлэгчийн хувьд 80.1.4-д заасан 2 үйлдлийг хоёуланг нь гаргасан гэж  ажил олгогч буюу энэ хариуцагчийн зүгээс үзэж байгаа нь үндэслэлтэй. Мөн ёс бус үг хэрэглэснийгээ асуулт хариултын үед программын хүн Вайбер хаяг, фейсбүүк хаяг руу нь хэзээ ямар төхөөрөмжөөс хаанаас хандсан байна гэдгийг нь зүгээр ганц кноп дараад л гаргаж ирээд компанид үзүүлчих боломж байсан. Тэрийгээ ямар нэгэн байдлаар одоо нотлоогүй. 4 сарын 13-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн хуралд ороод гарсан. Дахиж ажилдаа ирээгүй гэдэг нь нотлогдож байна. Иймээс *******ын гаргасан үйлдэл нь тохирох арга хэмжээг компанийн зүгээс авсан. Хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сум дахь Сум газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоор  ******* Мэдээлэл технологийн хэлтсийн ажилд албан тушаалд ажиллаж байхдаа компанийн тогийг их хэмжээгээр ашиглаж койн олборлох төхөөрөмж ажиллуулж, хохирол учруулсан нөхцөл байдал энэ тогтоолоор тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 117.1, 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж харж байна... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Батжаргал өмгөөлөгч андуурсан байх гэж бодож байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* -ийн захирал баталсан тушаал буюу 2022 онд ээлжийн амралт эдлэх албан хаагчдын буюу ажилтнуудын нэрс хавсралттайгаа, хэд хоног хэзээнээс эхлээд, хэд хоногийн хугацаатай амрах вэ гэсэн тушаал байсан. Энэ тушаалыг 2023 он гэж өөрөө андуурсан юм шиг байна. Буруу сонссон байж магадгүй гэж бодоод залруулж байна. Дөнгөж сая бид нар ирээд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалтай танилцсан, огт байхгүй байсан зүйлийг авчирлаа. Ийм учраас нотлох баримтаас хасуулъя гэсэн ийм хүсэлтийг тавьж байна. За энийг сая өгсөн юм биш 11 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцаагүй байсан байна. Танилцах  боломжит хугацаа байсан. Тэр үед хариуцагчийн зүгээс энэ бүх нотлох баримтуудыг гаргаад өгчихсөн байсан. 4 сарын 13-ны өдрийн тушаал байсан. Энэ тушаал гарсан талаар хүний нөөцийн ажилтан гэдэг хүн өөрөө утсаар мэдэгдэхээр залгасан байна. Утсаа аваагүй, утас нь холбогдох  боломжгүй байсан байна. нь өөрөө хүний нөөцийн ажилтны хувьд тэмдэглэл хөтлөөд хувийн хэрэгт нь хавсаргачихсан байсан байна. Энийг мөн нотлох баримтаар авчраад өгчихсөн байна. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгч өөрөө нэг өдөр ажил тасалсан гэдгээ хэлсэн. Ажлын цаг дуусаагүй байхад энэ хурал их хуралдсан. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт энтертайнмент танхимд зохион байгуул аа гээд эхэлж байгаа байхгүй юу. За үүнээс өмнө энэ хүнийг дуудсан байдаг. Дуудсан тухай тэмдэглэл байгаа. Ёс зүйн зөвлөлийн дарга нь өөрийнхөө утасны дугаараас залгаад утсаа авдаггүй. Хурал эхлээд 9 минут 25 секунд  болсон. Утсаа тавиад чанга яригч дээр тавиад залгахад утсаа салгалаа гэж байна. Дугаар нь мөн үү гэсэн чинь мөн биз дээ, ажилдаа ирсэн үү гэхэд Халиун нь тийм ээ 13 цаг гэхэд ирсэн байсан гэсэн байна. Утсаа авахгүй 10 минут 08 секунд  болж байхад гэдэг гишүүн нь мөн залгасан утсаа аваагүй. Ингээд нарийн бичгийн дарга Халиуныг явуулж өөрийг нь авчраад хурлын танхимд 14 минут 1 секундийн дараа орж ирсэн. 15 цагт эхэлж байна ажлын цаг дуусаагүй байсан. Төрийн өмчийн хороонд ажилтай гээд өөрөө хэлсэн тийшээ явахдаа ямар нэгэн албан даалгавар томилолтоор явсан юм уу гэсэн чинь үгүй би өөрийнхөө зүгээр итгэл үнэмшлээр дуу хоолойгоо хүргэх гэж явсан, албан томилолтоор яваагүй гэж байгаа юм. Сая өмгөөлөгч хэлэхдээ тэнд ажилтай явсан, ажил гэж үзнэ Учир нь тэр чинь дээд шатныхаа байгууллага дээр очиж байгаа гэж байна. Энэ хүн албан томилолтоор явах гэж байгаа бол заавал гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу албан томилолт авч явна. Тэгэхээр тийм юм байхгүй учраас яах аргагүй нэг өдөр ажил тасалсан юм, би тэрийгээ хүлээн зөвшөөрнө гэж өөрөө хэлсэн. Хурал дээрээ ч хэлсэн түрүүн ч бас хэлсэн. Эхлээд хэлэхдээ би одоо ажлаар л явж байгаа юм байх гэж бодсон чинь биш байсан юм байна гэж байна. Өнөөдөр насанд хүрсэн хүн жоохон хүүхэд шиг ийм юм ярьж болохгүй. Боловсрол өндөртэй хүн худлаа юм яриад байж болохгүй. Миний утаснаас буруу юм орчихсон байна лээ гээд байгаа. Үнэхээр чи өөрөө оруулаагүй юм бол баримт аваад ир гэсэн. Өөрийн чинь утаснаас хандаагүй бол хэн хаанаас яаж хандсаныгаа өөрийнхөө утсан дээр ороод л шууд харна.  Өмгөөлөгч мөн ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй энийг   нотлох баримтаас хасуулъя гэж байна. Хэрвээ биш байсан бол энэ хүн өөрөө нотлох ёстой. Өмгөөлөгчийг нь хэлж байгаагаар 17 цаг болоод ажлын цаг дуусчихсан байгаа юм чинь одоо яаж дахиад авчрах вэ, маргааш нь энэ хүнийг чинь халсан гэж байна. Шүүхэд гомдол гаргаж байгаа юм чинь шүүх дээр авчирч өгөх боломжтой байсан. Ай Ти инженер хүн 4 сараас хойш өнөөдөр 11 сар болоход 7 7 сарын хугацаанд гаргах өгөх боломжтой. Өөрийнх нь үнэхээрийн тархины потенциал нь хүрэхгүй бол өөрийнх нь фэйсбүүк рүү нь хэн хандсаныг гаргадаг газар очиж болно. Тэрийг захын нэг 10 жилийн хүүхэд гаргаад ирнэ. Нотлох баримтаа гаргуулаад аваад ирж болох Байсан. Тэр нотлох баримт авчраагүй. Үгүйсгэж чадаагүй. Хурал 18 цаг өнгөртөл гишүүд нь хүлээгээд 2 цаг болоод за одоо нэгэнт ирэхгүй юм байна утас нь холбогдохоо болилоо, одоо шийдье гээд өөрсдөө шийдвэрээ гаргасан байна. Ажил олгогчийн байгуулсан 2022 оны 8 сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байна. Энэ хөдөлмөрийн гэрээндээ сахилгын зөрчил гэж алиныг нь хэлэх вэ, ноцтой зөрчил гэж алийг нь хэлэх вэ гэж заачихсан. Би хөдөлмөрийн дотоод журам, гэрээ ер нь нэг их мэдэхгүй гэж байгаа. Гэтэл хэлтсийн дарга хүн ямар ч ёс зүйгүй хүний яриагаар ярьж болохгүй Гэтэл хөдөлмөрийн гэрээ дотор ёс зүйн зөрчлийг гаргачихсан бол ноцтой. Дээрээс нь сахилгын зөрчлийг 2 удаа давтаж гаргасан бол ноцтой зөрчил буюу ажлаас халах үндэслэл болно. Энэ хүн нийтдээ 3 зөрчил гаргачихсан. Нэг нь ноцтой, нөгөө 2 нь давтан. Ажил тасалчихсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Камер унтраасан нь миний алдаа биш. Энэ Булгантамирын алдаа гээд байна. Орж ирсэн бүх гэрч гэрчүүд хэлсэн. Мэдээлэл технологийн хэлтсийн үүрэг. Бид нар дарга нарын хуралд ордоггүй, бид нар дотроо ярьдаг, төлөвлөгөө гаргасан, хэн батлуулах ёстой вэ гэхлээр ******* дарга батлуулах ёстой гэж байгаа. Батлагдсан уу гэхээр батлагдаагүй байгаа юм. Батлагдаагүй төлөвлөгөө гэдэг зүйл хавтаст хэрэгт өгчихсөн.  Энийг баримтаас хасуулмаар байна. Яагаад гэвэл ямар ч нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн ч гарын үсэг зураагүй. Коридорын камер унтарсны төлөө тэр тийм их чухал ач холбогдолтой юм уу гэж байна. Гэтэл тэнд зөрчил гарчхаад байна. Нэг ажилтан нь нөгөө ажилтандаа ажлын байрны дарамт учруулаад хүнийг барьж авч одоо биед нь халдчихсан байна. Энэ үйл баримтыг нотлох гэхээр камер байхгүй. Камер хэзээ хаана яагаад тасарсан бэ гэхээр сүлжээний ажил гэж байна. Гэтэл сүлжээ нь 1 дүгээр сарын 3-аас 2 дугаар сарын 28-ны хооронд бүтэн 2 сарын хугацаанд явагдсан. 2 сарын хугацаанд 1, 2 дугаар давхруудын тэр сүлжээ яагаад дуусдаггүй юм бэ. Дууссан гэдгийг нь энэ гэрчүүд хэлсэн. Камеруудыг хамгийн сүүлд тавьсан. Тэгээд түрүүлээд сүлжээнүүдээ хийгээд дээшээ явж байсан гэж байна. Энийг нь хийх ёстой хүн,  хариуцах ёстой хүн нь ажлын байрны тодорхойлолт дээр энэ бүгдийг ******* өөрөө хариуцна. Өөрөө энэ талаар хэлсэн. Би энийг хариуцах ёстой юм, миний үүрэг гэж хэлсэн.  Өөрийнхөө хийх ёстой ажлаа өөрөө гүйцэтгээгүй байж дандаа бусад руу нялзааж байна. Захирлын тушаалаар өөрийг нь ажлын хэсгийн дарга  болгочихсон. Цаашаа хянах ёстой ажлын хэсэг дээр нь байна. Бүгдээрээ хуваагаад аваад хийж байсан яагаад гэвэл манайх ажлын байр дутуу байсан гээд гэрч нар хэлж байна. Гэвч өөрөө тэр ажилтны илүү цаг ажилласан буюу программистын ажлыг давхар хийж байсан цалинг авах ёстой гэж байна. Өөртөө л юм авах гээд байна. Ажилтнууд нь бид нар ч гэсэн хийдэг байсан л гэж байна. Ийм хариуцлагагүй юмыг ярьж болохгүй гэж бодож байна. 4 сард ажлаасаа гарсан 5 сард мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу засварын цех дээр очиж үзэхэд койн ажиллуулдаг, олборлодог 17 ширхэг процессорыг тавьчихсан. Ингэж тавихдаа 380 өндөр хүчээр ажилладаг тогийг тийшээ оруулсан.  Хэчнээн их сүлжээний тэр утас, тоног төхөөрөмж тэр чигээрээ байсан. Сая төлөөлөгч нар нь хэлж байна. Мөрдөн байцаалтын нууц гэдэг утгаар энд авчрах боломжгүй байсан учраас бид нарт авсан гэрэл зургууд нь бүгд бий. Яаж ажиллуулж байсан талаар нь бичлэг нь хүртэл бид нар хийсэн. Дөнгөж хаалга нь онгойгоод орох үеэс авхуулаад бичлэг нь байгаа. 70 сая төгрөгийг яаж гаргасан нь ойлгомжгүй байна. Ийм тооцоолол гэж байхгүй гэж байна. Тоолуурын заалтаас харагдсан. Яг ажиллуулж эхэлснээс энэ хүнийг ажлаас гарах хүртэлх хугацаанд өндөр хэмжээний тог гарч байснаа энэ хүн ажлаас гараад яваад л нөгөөдөх нь ажиллахаа болингуут эргээд тог хэвийн байдалдаа орсон. Санхүүгийнхний тооцооллоор 73,200,000 төгрөг гэж гарсан боловч яллагдагчаар татсан тогтоолоор 74,000,000 гэж гарсан юм байна. Тэгэхээр энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид ийм их хэмжээний хохирол учруулчихсан нь тогтоогдоод, эрүүгийн хэрэг үүсгэгдээд, яллагдагчдаар татчихсан учраас энэ хүнийг эргээд ажилд нь авах ямар ч  боломж байхгүй. Сахилгын шийтгэлтэй холбогдчихсон энэ тушаал нь өөрийнх нь гаргасан зөрчил дээр нь авсан  боловч яг энэ эрүүгийн хэргийг шалгах гэж байгаа энэ дээр нь гараагүй ч гэсэн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ийм юм хийсэн байна. Тэгэхээр эхлээд эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа иргэний хэргийг нь шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэж байгаа тул өмгөөлөгч Галтаагийн гаргасан хүсэлтийг  дэмжиж оролцож байна... гэв.

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.******* нь  ******* -д холбогдуулж,

1. ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

2.******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах,

3. Ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 4.314.951x5=21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх,

4. 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 20 сая төгрөгийг нөхөн олгуулах,

5. Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах,

6.2022 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалин 1.5 дахин нэмэгдүүлж бодож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Хариуцагч та ******* -ын захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалууд үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж мэтгэлцэж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Г.******* нь  ******* ******* хувьцаат компанийн 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Б/357 дугаартай тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн программ хангамжийн инженерээр, ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/290 дугаартай тушаалаар мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд түр, гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/509 дугаартай тушаалаар мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байжээ./хх-ийн 161-163 хуудас/

            ******* ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.2, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэг Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, 8.9.9 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 12.5.6, 12.5.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах 3 үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулжээ. /2-р хх-ийн 70 хуудас/

Ø  Нэгдсэн мэдээллийг тогтолцоог хангах ERP платформыг нэвтрүүлэх ажлын урьдчилгаа төлбөрийг төлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаагүй

Ø  Байгууллагын  цахим хаягийн төлбөр шилжүүлэхэд санхүүгийн баримтын бүрдэл дутуу бүрдүүлж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан

Ø  А корпусын сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд хяналтын камерын бичлэгийг унтраах талаар удирдлагад мэдээлээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

******* ******* -ын ажлын хэсэг байгуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/263, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/273 дугаартай тушаалаар ERP платформыг нэвтрүүлэх, суурилуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлын хэсэгт Г.******* нь ажлын хэсгийг ахлагч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. /хх-ийн 34, 177 хуудас/

Дээрх тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоорондоо уялдаа холбоо муутай ажилласнаас шалтгаалан ERP платформыг нэвтрүүлэх ажил удааширч, хүндрэл учирсан, байгууллагын И мэйл хаягийн төлбөрийг шилжүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг нөхцөл байдал үүссэн нь гагцхүү Г.*******аас шалтгаалаагүй, өөрөөр хэлбэл санхүү, эдийн засгийн хэлтсийн болон бусад хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлаас шалтгаалан зөрчил, дутагдал гарсан болох нь хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу Г.******* болон уялдаа холбоотой ажилладаг хүмүүсийн И мэйлд шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна. /2-р хх-ийн 17-34 хуудас/

Гэвч Г.******* нь А корпусын сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа хяналтын камер унтраах талаар удирдлагад мэдэгдээгүй, ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй болох нь

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын: ...Тухайн үед хяналтын камерууд бүгд унтраастай байсан. Надад камерын бичлэгийг унтраах талаар мэдэгдээгүй. Сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна гэдэг тайлбарыг надад тухайн үед ******* мэдэгдэж байсан. Тэрнээс биш хяналтын камер унтарна, эрсдэл гарсан тохиолдолд бид нар ийм ийм хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна гэж огт мэдэгдээгүй... гэх мэдүүлэг,

 гэрч гийн: ...”камерыг нэг хоёр давхраар нь ажилуулах боломж байсан, гэхдээ хэрэглэгч гэдгээрээ л бид хэд диамондтой хэрэглэгч нар сүлжээгүй болж болохгүй гээд явсан.  Камерын ажил ард үлдсэн. Сүүлд нэгдсэн байдлаар холбосон, төлөвлөгөөг бид хэд хийж байсан удирдлагад мэдээлээгүй зөвхөн хэлтэс дотроо яриад ******* даргатай ярьсан ” гэх мэдүүлэг,

гэрч ын: ...хэсэгчилж хяналтын камерыг унтрааж засварын ажлыг хийх боломж байсан, хэрэглэгч гэдэг утгаар нь сүлжээ хэрэгтэй хүмүүсийнхийг түрүүлж залгасан. Хяналтын камер унтраах талаар удирдлагад бол мэдэгдээгүй. Тухайн үед сүлжээ салгаж байгаа гэдэг байдлаар кабель тасалсан гэх мэдүүлэг болон

Г.*******ын ажлын байрны тодорхойлолтод “байгууллагын харилцаа холбоо, сүлжээ, программ, техник хангамжийн найдвартай хэвийн үйл ажиллагааг ханган, мэдээллийн технологийн шинж дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх ажлыг санаачлан, хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллах үүрэгтэй” гэж заасан зорилго чиг үүргээ  биелүүлээгүй нь нотлогдож байна. /хх—ийн 170-175 хуудас/

Иймд ******* ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар Г.*******т сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2. ******* ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

******* ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалаар Г.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8, 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2 дахь заалт 123.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн  83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, 8.9.9, хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 4.2.7, 8.8.4, 12.1, 12.5.10 12.6.3, 12.6.4, 12.6.5, 12.7.4, 12.7.5, 12.7.11, 12.7.12, 12.7.18, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.2, 7.2.4, 7.2.8, Компанийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргаж, ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /2-р хх-ийн 71 хуудас/

Дээрх тушаалд “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргаж, ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан” байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ.

Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80  дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлийн аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан талаар тодруулахад аль аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргасан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийхэд дараахь үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр байгууллагын удирдлагаас албан ёсны чөлөө авалгүйгээр 1 хоног ажил тасалсан, мөн өдөр буюу 04 дүгээр сарын 11-ны орой ******* ******* -ын цех хэлтсийн дарга, удирдлагын хамт олон, ЦШ гэх мэт фейсбүүк чатуудад, бусдыг доромжилсон, зүй зохисгүй үг хэллэгтэй чатуудыг бичиж оруулсан зөрчлүүдийг гаргасан болох нь Tsolmonbaatar гэх фэйсбүүк хаягаас групп чатуудад бичиж оруулсан мессеж, 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Г.*******ын зөрчлийн шалгасан хувийн хэрэг материалд шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, ******* ******* -ийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /1-р хх-ийн 179-182 хуудас, 2-р хх-ийн 17-34, 46-59, 62-67 хуудас/

Г.******* нь шүүх хуралдаанд “Миний хувьд үйлдвэрчний эвлэрлийн холбооны дарга, холбогдох бусад хэлтсийн нэгжийн дарга нартай цуг төрийн өмчийн хороонд 04 сарын 11-ны өдөр очиж уулзсан. Энэ бол миний ажилтай холбоотой гэж ойлгосон. Ажлаа тасалсан гэж ойлгоогүй, мөн 4 сарын 11-ны өдөр Улаанбаатарт очоод буцахад мэдээлэл ирсэн. Миний хаягаас чат групп дээр ийм мэдээлэл явж байна гэсэн. Тухайн үед бол би ороод үзэхэд үнэхээр бичсэн байсан. Тэгэхдээ би өөрөө бичээгүй, миний фэйсбүүк хаяг руу ямар нэгэн байдлаар гадны хүн нэвтэрч орж, миний нэр сүрд халдсан тул тухайн үед нь устгасан байгаа” гэх тайлбарыг гаргасан ба ******* ******* -ын удирдлагын зүгээс Г.*******т албан ёсны чөлөө, зөвшөөрөл, албан томилолт олгосон талаах баримт хэрэгт байхгүй, ******* ******* -ын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд Г.******* нь холбогдох нотлох баримтаа авчирна гэж гараад эргэж ирээгүй, утас руу нь залгахаар эхлээд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон учир групп чатуудад ёс зүйгүй мессэж бичээгүй гэдгээ нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүх хуралдаанд энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

Иймд ******* ******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг баримтлан Компанийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг үндэслэн Г.*******ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй тул уг тушаалыг хүчингүй болгож, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч талаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн  Б/360 дугаартай Г.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн ба Г.******* уг тушаалыг надад танилцуулаагүй гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаагүй, маргааны зүйл болоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул уг тушаалын үндэслэлийг хянаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 4.314.951x5=21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх, Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын талаар:

******* ******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Г.*******ын  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба ******* ХК, -ны  удирдах албан тушаалтнаас Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажиллах тушаал гараагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

4. 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 20 сая төгрөгийг нөхөн олгуулах, 2022 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалин 1.5 дахин нэмэгдүүлж бодож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд ******* ******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн А/191 дугаартай “журам, аргачлал батлах тухай” тушаалаар Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам, аргачлалыг баталсан байна. /2-р хх-ийн 105-109 хуудас/

Нэхэмжлэгч Г.******* нь 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр зүйлийн 21-ний өдрийн А/191 дугаартай “Журам, аргачлал батлах тухай” тушаалыг үндэслэн Өртөгт суурилсан менежментийн урамшуулал тооцох аргачлалын дагуу /хэлтсийн дарга/ олгохоор заагдсан 19.295.795 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал ******* ******* -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр зүйлийн 21-ний өдрийн А/191 дугаар тушаалаар батлагдсан Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмын 3.1.3-т зааснаар “Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн  тохиолдолд урамшуулал олгохгүй” гэж заасан тул урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ... гэж заасан байх ба Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2022 онд ажилласан байх тул ******* ******* ХХК-аас хэлтсийн дарга нарт олгосон 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал  19.295.795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь “2022 онд ажиллаж байсан ээлжийн амралтыг биеэр эдлээгүй учраас биеэр амарна гэхээр манай хэлтэс дээр намайг орлох хүнгүй мөн манай хэлтэс ачаалал ихтэй байсан учраас амрах боломж байхгүй байсан. Энэ ажилласан хугацааны цалинг Хөдөлмөрийн хуульд заасан хэмжээгээр 1.5 дахин нэмэгдүүлж авах нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч тал  *******ийн ******* ******* хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/467 дугаартай тушаал, түүний хавсралтаар нэр бүхий ажилчдыг болон Г.*******ыг  2022 оны 01 дүгээр сард ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлэх тухай тушаал гарсан байхад Г.******* өөрөө амралтаа биеэр эдлээгүй байна. Мөн ээлжийн амралтын мөнгөө авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно... гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 01 дүгээр сард амралтын мөнгө 1.716.895 төгрөг, амралтын нэмэгдэл 1.287.671 төгрөг нийт 3.004.566 төгрөг төгрөгийг авсан байх өгөөд 2022 оны  ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгох цалингийн зөрүү 1.502.283 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй байна. /3.004.566x1.5=4.506.849-3.004.566=1.502.283 төгрөг/ /2-р хх-ийн 74 хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагуудаас ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 4.314.951x5=21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх, Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 19.295.795 сая төгрөгийг нөхөн олгуулах, 2022 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж бодож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

******* нь ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани болж компанийн хэлбэр өөрчлөгдсөн болох нь хэрэгт цугларсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэл хангагдсан хэсгийг ******* ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь  сахилгын шийтгэл оногдуулсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, ажлаас чөлөөлсөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* -ийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан байдаг ба маргаан таслах комисс  2023 оны 07 дугаар сарын  31-н өдөр дээрх хоёр гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй байна.

******* аймгийн ******* сумын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/101 дугаартай албан бичгээр “тус суманд гурван талт хороо байгуулагдаагүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх албан бичгийг гаргасан байна. Г.******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2, 154.5, 154.6, 154.7-д заасныг зөрчөөгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “******* *******” ХХК-аас 261.940 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч ******* ******* ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч байгууллагын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар Нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Г.******* нь 2011 оноос тус ******* ******* ХХК-д ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/367 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү Г.*******ыг ажлаас чөлөөлснөөс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын дундуур Г.******* нь тус компанийн хуучин механик, засварын цехийн байрны жижиг өрөөг тусгайлан тохижуулж, тухайн өрөөнд цахилгааны болон сүлжээний монтаж, цахилгааны шит, хяналтын камер, хөргөх сэнс зэргийг байршуулж нийт 15 ширхэг койн үйлдвэрлэх “Aladdin Miner” гэх төхөөрөмжийг нууцаар ажиллуулж компанийн цахилгааныг их хэмжээгээр хулгайгаар ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Иргэн Г.******* нь дээр дурдсан төхөөрөмжүүдийг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сарын хооронд буюу нийт 18 сарын хугацаанд нууцаар ажиллуулж хувьдаа хууль бусаар их хэмжээний ашгийг олсон, тийнхүү ашиг олохдоо койн олборлох төхөөрөмж ажиллуулсны цахилгааны төлбөрийг нь манай компани төлсөөр ирсэн. Бидний гаргасан тооцооллоор Г.*******ын 18 сарын хугацаанд ажиллуулсан 8 ширхэг "Bang bit E9+" төхөөрөмж нь 22,780,158.34 төгрөгийн, 7 ширхэг Biltmain Antminer" төхөөрөмж нь 50,487,657.42 төгрөгийн буюу нийт 73,267,657  төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулсан байна. Ийнхүү Г.******* нь тус компанид ажиллаж байх хугацаандаа дээрх хохирлыг учруулсан ба Хөдөлмөрийн гэрээний 4.2.9-д ажилтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанид болон бусдад учруулсан эд хөрөнгийн болон бусад хохирлыг бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5-д Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг холбогдох журмын дагуу ашиглаж хэмнэлттэй зарцуулж, өөрийн буруугаас болж гэмтэл, хохирол учруулсан бол нөхөн төлнө гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрлөх үедээ ажил олгогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж заажээ. Иймд иргэн Г.*******ын тус компанид ажиллаж байх хугацаанд учруулсан хохирол болох 73,267,657 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.*******: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа... гэв.

Яллагдагч Г.******* нь “2023 оны 05 дугаар сарын дундуур ******* ХХК-ын хуучин механик, засварын цехийн байрны жижиг өрөөг тусгайлан тохижуулж, тухайн өрөөнд цахилгааны болон сүлжээний монтаж, цахилгааны шит, хяналтын камер, хөргөх сэнс зэргийг байршуулж нийт 15 ширхэг койн үйлдвэрлэх “Aladdin Miner” гэх төхөөрөмжийг нууцаар ажиллуулж компанийн цахилгааныг их хэмжээгээр хулгайгаар ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримтыг Цагдаагийн байгууллага байгууллага шалгаж, Прокурор Г.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан болох нь ******* аймгийн ******* сум дахь сум Прокурорын газрын хяналтын 2023 оны 11 дүгээр сарын 29-н өдрийн эрүүгийн 2333000370132 тоот хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор нотлогдож байна. /2-р хх-ийн 110-112 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу ******* ХХК-ын сөрөг нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох 73,267,657 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ******* ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524.300 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар ******* ******* ХХК-аас 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 19.295.795 сая төгрөгийг, 2022 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор заасан цалингийн зөрүү 1.502.283 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* -ын гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/239 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* -ын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/367 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мэдээлэл технологийн хэлтсийн албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 21.574.755 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлбөр 2.481.095 төгрөгийг нөхөн төлүүлэх, Программ хангамжийн инженерийн ажлыг хавсран ажилласан 10 сарын хугацааны 7.000.000 төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК-ын сөрөг нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох 73,267,657 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “******* *******” ХХК-аас 261.940 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 524.300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН