| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0163/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/162 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 215.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч *******, *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг буюу Цагаан хөтлийн постоос 7 километрт хатуу хучилттай асфальтан зам дээр ******* БНХ улсын дугаартай Honda insigiht маркийн автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар “Жолооч дор дурдсан үүргийг хүлээна. б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас онхолдож автотээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч , нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг өнгөрч байхад талийгаач ээж би, талийгаач ах , түүний эхнэр *******, ахын хүүхэд нарын хамтаар аймгийн төвөөс Улаанбаатар хот руу ахын машинаар ******* эгч жолоодоод гарсан. Бид явсаар Өлзийт сумын цаана байх Цагаан хөтлийн пост өнгөрөөд явж байхад зам тээврийн осол, хэрэг яах ийхийн зуурталгүй болсон. Тэр үед би гар утсаа оролдоод доошоо харчихсан явсан. Яг юунаас болсныг мэдээгүй, ойролцоо машин тэрэг яваагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... .2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аав, ээж хоёр эмээгийн газрыг тахина гээд хотоос Баянхонгор руу явсан. Аймагруу явахдаэ миний эзэмшлийн УНХ ******* дугаартай жижиг суудлын автомашинаар явсан. Тэгээд эмээгийн газрыг тахьчихаад буцаж явахдаа Өлзийт сумын нутаг дэвсгэрт аав ээж хоёр маань, мөн тэр хоёроос гадна манай ах дүүгийн гурван хүн явэ байгаад зам тээврийн осолд орсон байсан. Зам тээврийн осол болсон талаар Баагий ахаас сочссон. Аав, авга эгчийг нас барчихлаа гэдгийг тухайн үедээ сонсоогүй, осолд оооод муу байна гэдгийг эхэлж сонссон. Түүний дараагаар харин нас барсныг мэдсэн ... надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35- 39/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... зам тээврийн осол, хэрэг болж талийгаач Ганчимэг эгч, гэх хүмүүс нас барсан байсан. Осол хэрэг болсон талаар тухайн хэрэг явдал болдог өдрөө мэдэж аймгийн төвд гэрээсээ ирсэн. Манай хүүхэд биеийн байдал зүгээр хэвийн байсан. Тэр үед учирсан гэмтэл шарх байгаагүй. Эхнэр бид хоёр хүүхдээ Улаанбаатар хотод үзүүлсэн. Шинжилгээ үзлэгээр гэмтэл шарх тогтоогдоогүй. Бие хэвийн байна гэж хэлсэн. Манай хүүхдийн хувьд биедээ ослоор ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,
Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Нөхрийн бурхан болоочийн газрыг тахьчихаад 2017 оны 06 сарын 04-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад Улаанбаатар руу аймгийн төвөөс гарсан. Тэр үед би машиныг жолоодоод талийгаач нөхөр маань миний хажууд урд суудал дээр сууж явсан. Бусад зорчигч нар арын суудал дээр сууж явсан. Аймгаас гарч яваад “цагаан хөтлийн пост” өнгөрөөд явж байхад машины руль баруун гар талруугаа далбилзсан. Тэгэхээр нь зүүн гар талруугаа хариулаад дараад зогсооё гэж бодтол яах ийхийн зуурталгүй осол болсон. Хажуугаас талийгаач хөөе юу болж байна гэх сонсогдсон. Тэгээд юу болсныг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг ... /хх-ийн 130-131/,
Талийгаач н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-50/,
Талийгаач н цогцост хийсэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 41 тоот шинжээчийн ... талийгаачид үүссэн дээрхи гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсаргасан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Тухайн тохиолдолд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 51-54/,
Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 55-67/,
Талийгаач ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-73/,
Талийгаач ийн цогцост хийсэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот шинжээчийн ... талийгаачид үүссэн дээрхи гавал тархи, цээжний хавсарсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсаргасан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Тухайн тохиолдолд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 74-77/,
Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 78-87/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 7 тоот шинжээчийн ... тухайн зам тээврийн осол гархад ******* УНХ улсын дугаартай Honda insigiht маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ч.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол болсон газрын гэрэл зургын үзүүлэлт, хэргийн газрын үзлэг болон схем зураг зэргээс үзхэд жолооч Ч.******* нь ******* УНХ улсын дугаартай Honda insigiht маркийн авто машин нь зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. ******* УНХ улсын дугаартай Honda insigiht маркийн авто машин жолоодож явсан жолооч Ч.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар “Жолооч дор дурдсан үүргийг хүлээна. б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт зөрчсөн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 90-91/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 94-98/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 7/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтооосон байдал /хх-ийн 8-11/,
Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 11-21/,
Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-31/,
Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2017 оны 07 сарын 26-ны 64 тоот албан бичиг /хх-ийн 101/,
Шүүгдэгч Ч.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 132-160/,
Хохирогч *******, ******* нарын шүүгдэгч ******* гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт /161-162/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шүүгдэгч Ч.*******гийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг буюу Цагаан хөтлийн постоос 7 километрт хатуу хучилттай асфальтан зам дээр ******* БНХ улсын дугаартай Honda insigiht маркийн автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар “Жолооч дор дурдсан үүргийг хүлээна. б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас онхолдож автотээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч , нарын амь насыг нь хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан байна.
Шүүгдэгч Ч.******* нь 4 сартай жирэмсэн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шүүгдэгч Ч.*******гийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбараар тогтоогдсон бөгөөд түүний ийнхүү жирэмсэн байгаа нөхцөл байдал нь шинэ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан ялын төрөл болон тухайн гэмт хэргийн хүнд ангилал нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул түүний үйлдэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар өөрчлөн зүйлчилж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн тулд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *******, ******* нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Хэрэгт *******гийн эзэмшлийн ******* БНХ улсын дугаартай Honda insigiht маркийн автотээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч ******* 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т тус тус зааснаар шүүгдэгч ******* 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ч.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоо битүүмжлэгдсэн *******гийн эзэмшлийн ******* БНХ улсын дугаартай Honda insigiht маркийн автотээврийн хэрэгсэлийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА