| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/01006/И |
| Дугаар | 130/ШШ2024/00062 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00062
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х . Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Н . Хаяг:Б аймаг, С сум, 0 дугаар баг, оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Дагааны үнэ 600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х ,
Хариуцагч Н ,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н т холбогдуулан түүнээс дааганы үнэ 600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний ах болох М надад даагатай гүү олж өгөөрэй гэсний дагуу хариуцагч Н ийн надтай хамт тус аймгийн Асрамжийн газарт ажилладаг дүү нь болох А т худалдах даага байвал олж өгөөрэй гэж хэлсэн. А нь 2-3 хоногийн дараа худалдах адуу байгаа талаар надад хэлсний дагуу би ах М д худалдах адуу олсон талаар хэлсэн.
1.2 Миний ах М нь Н ээс нэг гүүтэй даага худалдаж авах гэж байхад миний хүү надад ч гэсэн даага авч өгөөрэй гэж хэлэхэд миний ах М хүүхдэд чинь даагыг би худалдаж авч өгье гэж 600,000 төгрөгийг Н ийн данс руу шилжүүлж дахин нэг даага худалдаж авсан.
1.3 Дараа нь ах М д ямар нэгэн найр наадам болж байгаа биш, энэ даагыг би зүгээр авч чадахгүй гэж дааганы үнэ болох 600,000 төгрөгийг бэлнээр М д өгөөд даагыг өөрийнхөө болгоод авсан. Уг даагыг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хашаандаа тэжээгээд хөдөө Б сумын Ө бага буюу Ш т байдаг С гийн адууны сүрэгт нийлүүлсэн. Гэтэл уг даагыг Б сумын Ө гэх газрын оршин суугч Я гэх хүн С адууны сүргээс тухайн даага миний даага гэж аваад явсан байна.
1.4 Тэгээд миний бие тус аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасгийн мал хулгайг шалгадаг Е гэх залуу намайг дуудаж тухайн даага хулгайд алдагдсан мал болох талаар хэлж надаас тайлбар авсан. Тус цагдаагийн газраас тухайн асуудал бүрэн шалгагдаж дуусаагүй.
1.5 Иймд уг даагыг би Н ээс худалдаж авсан тул тухайн даага нь Я гэх хүн миний даага гэж авчихсан тул хариуцагч Н ээс дааганы үнэ 600000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Н ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Миний бие 2022 оны 2 дугаар сард Х аймгийн М сумд очоод С гэх хүнээс 2 гүү, 4 даага худалдаж авч Б аймагт ирсэн. Тухайн 4 дааганы 2 нь эхтэйгээ хамт, 2 нь тусдаа даага байсан. Энэхүү нийт 6 тооны адуунаас 1 гүү, 2 даагыг М нийт 2,600,000 төгрөгөөр үнэлж, надаас худалдаж авч, эхнэр нь Л гийн дансаар энэ мөнгийг над руу шилжүүлээд өгсөн.
2.2 Тэгээд би энэхүү 2 даага, 1 гүүгээ хашаанд нь буулгаж өгөөд явчихсан. Ингэхдээ 1 даагыг 600,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Би нэхэмжлэгч Х тай гүү болон даага худалдах тухай наймаа хийгээгүй, бид хоёрын хооронд ямар нэгэн тохиролцоо болоогүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.
2.3 М надтай утсаар ярихдаа 1 гүү, 2 даага худалдаж авна гэсний дагуу үнийг нь нийт 2,600,000 төгрөгөөр тохиролцож, М миний дансанд тухайн мөнгийг шилжүүлж өгсний дараа тухайн 1 гүү, 2 даагыг хүлээж авсан хүн Х боловч би наймааг Х тай биш М тай хийсэн юм. Цаашаа ямар асуудал болсныг би мэдэхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын байдлаар Малын үнэлгээ тогтоолгох тухай баримт, Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тухай 2023.12.06-ны өдөр гаргасан тайлбар, Х банкны 000 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... 1.1 Миний ах болох М надад даагатай гүү олж өгөөрэй гэсний дагуу хариуцагч Н ийн надтай хамт тус аймгийн Асрамжийн газарт ажилладаг дүү нь болох А т худалдах даага байвал олж өгөөрэй гэснээр тэрээр 2-3 хоногийн дараа худалдах адуу байгаа талаар надад хэлсний дагуу би ах М т худалдах адуу олсон талаар хэлсэн. Миний ах М нь Н ээс нэг гүүтэй даага худалдаж авах гэж байхад миний хүү надад ч гэсэн даага авч өгөөрэй гэж хэлэхэд миний ах М хүүхдэд чинь даагыг би худалдаж авч өгье гэж 600,000 төгрөгийг Н ийн данс руу шилжүүлж дахин нэг даага худалдаж авсан. Дараа нь энэ даагыг би зүгээр авч чадахгүй гэж дааганы үнэ болох 600,000 төгрөгийг бэлнээр М т өгөөд уг даагыг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хашаандаа тэжээгээд хөдөө Б сумын Ө бага буюу Ш т байдаг С гийн адууны сүрэгт нийлүүлсэн. Гэтэл уг даагыг Б сумын Ө гэх газрын оршин суугч Я гэх хүн С гийн адууны сүргээс тухайн даага миний даага гэж аваад явсан байх тул тус аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч цагдаагийн газраас тухайн асуудал бүрэн шалгагдаж дуусаагүй.Уг даагыг би Н ээс худалдаж авсан тул тухайн даага нь Я гэх хүн миний даага гэж авчихсан тул хариуцагч Н ээс дааганы үнэ 600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
7.Хариуцагч Н ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие 2022 оны 2 дугаар сард Х аймгийн М сумд очоод С гэх хүнээс 2 гүү, 4 даага худалдаж авч Б аймагт ирсэн. Тухайн 4 дааганы 2 нь эхтэйгээ хамт, 2 нь тусдаа даага байсан. Энэхүү нийт 6 тооны адуунаас 1 гүү, 2 даагыг М нийт 2,600,000 төгрөгөөр үнэлж, надаас худалдаж авч, эхнэр нь Л гийн дансаар энэ мөнгийг над руу шилжүүлээд өгсөн. Би нэхэмжлэгч Х тай гүү болон даага худалдах тухай наймаа хийгээгүй, бид хоёрын хооронд ямар нэгэн тохиролцоо болоогүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн Х банкны 000 тоот дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Х ы ах нь болох М хариуцагч Н ээс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэг гүүтэй даага, нэг тооны дааганы хамт 3 тооны адууг 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан болох нь тогтоогдсон.
8.2 Харин М ын хариуцагч Н ээс худалдаж авсан дааганы нэг даагыг нэхэмжлэгч Х нь худалдаж авч үнийг М т төлсөн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбараар нотлогдож байна.
9.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсээгүй ба хариуцагч Н болон нэхэмжлэгчийн ах нь гэх М нарын хооронд гүү болон даага худалдах худалдан авах харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
10.Хэрэв хариуцагч Н ийн нэхэмжлэгчийн ах нь болох М т худалдсан гэх маргаан бүхий хээр зүсмийн даага хэн нэгэн хүний даага болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон нөхцөлд М нь дааганы үнийг хариуцагч Н ээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдлаа.
11.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х ы хариуцагч Н ээс хээр зүсмийн дааганы үнэ 600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 18650 төгрөг төлөх ёстой байх боловч 350 төгрөгийг илүү төлсөн байх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Х ы хариуцагч Н ээс түүнээс худалдаж авсан хээр зүсмийн дааганы үнэ 600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 350 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж