| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 1922003280060 |
| Дугаар | 2021/ДШМ/12 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/12
Н.Тунгалагцэцэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, хохирогч Г.Ням, хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Н.Тунгалагцэцэгт холбогдох 1922003280060 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандал 5-41 тоотод оршин суух, Дархчууд овогт Нэргүйн Тунгалагцэцэг /ЗМ68120302/.
Шүүгдэгч Н.Тунгалагцэцэг нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүхэн хонд” гэх газарт байх иргэн Г.Нямын өмчлөлийн 4 ханатай монгол гэрийг доторх эд зүйлсийн хамт санаатайгаар галдан шатаасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас нийт 24.423.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Тунгалагцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дархчууд овогт Нэргүйн Тунгалагцэцэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дархчууд овгийн Нэргүйн Тунгалагцэцэгт 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 24.423.900 төгрөгийг шүүгдэгч Н.Тунгалагцэцэгээс гаргуулан хохирогч Г.Нямд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Нямын нэхэмжлэлээс 316.170 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун далан/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Н.Тунгалагцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь: 1. Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө Ц.Гантулга гэгч нь намайг Хулд сумын төврүү хүргэж өгөхөөр явж байхдаа Хулд сумын 1-р багийн нутаг дэвсгэр, Нүхэн хонд гэх газарт байдаг Г.Нямаа, Н.Энх-Амгалан нарын хороо, бууцан дээр очоод “Энэ Н.Энх-Амгалан их новшийн залуу байгаа юм, эднийхийг хорло, шатаа, шатаахгүй бол ална шүү” гээд намайг заналхийлсэн учраас миний бие дээрх гэрийг шатаахад хүрсэн. Тухайн үед намайг ямар нөхцөл байдалд орж, айлын гэр шатаах болсныг Цагдаагийн байгууллага бүрэн шалгаж тогтоогоогүй. Надад Г.Нямаа гэх айлыг шатаах ямар ч шалтаг, шаардлага байхгүй. Би хэдийгээр айлын гэр шатаасан үйлдлээ зөвшөөрч байгаа хэдий ч намайг гэр шатаахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу гэрийг нь шатаа гэж шахаж шаардаж, заналхийлсэн Ц.Гантулга гэгчийг яагаад шалгахгүй явуулж байгаад гомдолтой байна.
2. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн гэрч Н.Энх-Амгалан бид хоёр очиж хоносон. Тэр өдөр очиж хоноход тухайн гэрт хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан үнэлгээнд заагдсан шиг 91 нэр төрлийн эд хөрөнгө байгаагүй. Энэ байдал нь ч хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр харагддаг. Гэтэл зөвхөн хохирогчийн гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалт гэх зүйлийг үндэслэн эх сурвалж, шинж байдал нь тодорхойгүй эд хөрөнгүүдийг гэмт хэргээс учирсан бодит хохиролд тооцож 24423900 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасантай нийцэхгүй байна. Мөн дээрх гэр нь отрын 4 ханатай гэр бөгөөд тухайн гэрт 24423900 төгрөгийн эд хөрөнгө байсан гэдэг боловч эд хөрөнгийн үнэлгээнд заагдсан төмөр, метал эд хөрөнгуүдийг бүрэн шатаж дууссан гэдэг хийсвэр, үндэслэлгүй, бодитой биш дүгнэлт, баримтаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөрч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Н.Тунгалагцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 21–ний өглөө Гантулга гэгчээр Хулд сумын төв рүү хүргүүлсэн. Хулд сум руу явах замдаа Нямаа, Энх-Амгалан нарын хороон дээр очсон. Гантулга нь Н.Тунгалагцэцэгийг дарамталж гэрийг шатаа гэж шаардсанаар тухайн гэрийг шатаасан. Гантулга нь дарамталж шатаалгасан үйлдлийг шалгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрч Энх-Амгалан Н.Тунгалагцэцэг нар тухайн гэрт хамт хоносон. Тухайн үед хохирогчийн нэрлэсэн 91 төрлийн эд хөрөнгө байгаагүй. Хохирогчийн 4 ханатай гэрт байсан эд хөрөнгийг бүрэн тодорхойлоогүй. Н.Тунгалагцэцэгийн зүгээс 24 сая төгрөгийн эд хөрөнгө байсан эсэхийг тогтоогоогүй. Иймд Гантулгын үйлдэл болон хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан гэв.
Хохирогч Г.Ням давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Төмөр эдлэл нь үлдэж зөөлөн эдлэл нь шатаад дууссан гэж худлаа хэлсэн. Би өөрийн гэрт байсан эд хөрөнгөө мэдэж байна. Гэрч нар эд хөрөнгүүд байсныг нотлоод байхад Н.Тунгалагцэцэг нь тийм зүйл байхгүй байсан гэж зүтгэж байна. Өмнөх шүүх хуралдаанаас гарахад намайг үсдэж авсан. Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөх гэж хөдөөгөөс олон удаа ирсэн. Бензиний мөнгөө гаргуулах гэж баримт гаргаж өгөхөд сар өдөр нь зөрсөн гэж гаргаж өгөөгүй. Маш их гомдолтой байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч давж заалдах гомдолтой танилцсан. Эд хөрөнгө байгаагүй, отрын гэр гэж хэлсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 316170 төгрөгийн бензиний зардлыг шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргаж өгсөн. Гэвч сар өдөр нь таарахгүй байна гэж үзээд хохирлыг гаргуулаагүй шийдвэрлэсэн. Хэрэгт уг зардлыг гаргуулах талаар гомдол гаргаагүй ч бүхэлд нь хянаж 316170 төгрөгийн хохирогчийн ирсэн, очсон зардлыг гаргуулах хүсэлт гаргаж байна. Устсан эд хөрөнгийн талаар хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа. Анхан шатын шүүх эд хөрөнгийн талаар зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Сум орон нутгаас өөр суманд очиж амьдарч байсан учир тухайн өдрөө ирээд буцах боломж байгаагүй. Иймд 316170 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Тунгалагцэцэгт холбогдох хэрэгт томилолтоор оролцож байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Түүний үйлдсэн гэм буруу тогтоогдсон. Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолтой Дархчууд овогт Нэргүйн Тунгалагцэцэгт холбогдох хэргийг шүүгдэгч талын давж заалдсан гомдлын дагуу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэв.
Шүүгдэгч Н.Тунгалагцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Дундговь аймгийн Хулд сумын “Нүхэн хонд” гэх газарт байх иргэн Г.Нямын өмчлөлийн 4 ханатай монгол гэрийг эд зүйлсийн хамт санаатайгаар галдан шатааж, устгасны улмаас 24423900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Ням, гэрч Ц.Гантулга, Н.Энхтайван, Н.Төртогтох, Н.Энх-Амгалан нарын гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэн бусдын эд хөрөнгийг галдан шатааж устгасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэстэй байна.
Шүүгдэгч талын зүгээс хохирлын тооцоо үндэстэй биш талаар маргаж гомдол гаргаж байгаа боловч түймэрт шатсан гэрийн үлдэгдэл зэргээс үзэхэд төмөр эдлэлүүдээс бусад бүх зүйл шатсан, хэргийн газрын үзлэгээр зөвхөн үнс нурам л илэрсэн болохыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлжээ.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “бурхны жааз” гэж тэмдэглэсэн байгаагаас харахад шатсан гэрт бурхан тахилын зүйлс байжээ гэж үзэх үндэслэл бүхий байна. Иймд хохирогчийн зүгээс Н.Тунгалагцэцэгийн гэмт үйлдлийн улмаас гэр болон доторх эд хогшил авдар сав, зурагт, толь, ор хөнжил, дэвсгэр болон бусад эдлэлүүд шатан устгагдан нийт 24423900 төгрөгийн хохирол учирсан гэсэн гомдол нь үндэстэй бөгөөд анхан шатны шүүх Н.Тунгалагцэцэгийг гэм буруутайд тооцсон нь үндэстэй байна.
Анхан шатны шүүх Н.Тунгалагцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хөнгөн ялыг сонгон хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид хуульд заасан хөнгөн ялыг сонгон хэрэглэсэн, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Ш.ТӨМӨРБААТАР