Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2024/00086

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө. Хаяг:Б аймаг, Ө  сум 00 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: Ж. Хаяг:Б аймаг, Ө  сум 0 дүгээр багт оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: К маркийн тээврийн хэрэгслийн үнэ, албан татварын хамт нийт 26,000,000 төгрөгөөс өөртэй ногдох хэсэг 13,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Хариуцагч Ж ,

Хариуцагчийн өмгөөлөгч С ,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Ж т холбогдуулан К маркийн тээврийн хэрэгслийн үнэ, албан татварын хамт нийт 26,000,000 төгрөгөөс өөртөө ногдох хэсэг 13,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ө ын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК-аас зохион байгуулсан Х сугалааны тохирлоос хожсон К загварын тээврийн хэрэгслийг Ж , С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийг зохигч нарын дундаа хэсгээр хамтран өмчлөх эд хөрөнгө мөн байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг Ж , С нарын өмчлөлд үлдээж мөн Ө ын хувьд дундын өмчлөх эд зүйлээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй хэмээн тайлбарласан байна.

1.2 Маргааны зүйл болох К маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед 22 сая төгрөгийн үнэлгээтэй байсан ба Ө нь 4 сая төгрөгийг албан татварт тушааснаар уг тээврийн хэрэгслийг олгосон байдаг юм. Энэ талаар талууд маргаагүй байдаг. Тийм учраас тээврийн хэрэгслийн одоогийн үнэлгээ дээр татварт тушаасан 4 сая төгрөгтэй нийлээд 26 сая төгрөг болж байгаа юм.

1.3 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн эд зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ноогдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

1.4 Уг 26 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс нэхэмжлэгч өөрт ноогдох хэсэг 13 сая төгрөгийг ийнхүү хуульд заасны дагуу шаардах эрхтэй тул хариуцагчаас дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгө болох К маркийн тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсгийн үнэ 13 сая төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн шүүхээс хүсэж байна гэв.

2.Хариуцагч Ж ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Ө бид хоёр Э ХХК-аас зохион байгуулсан Х сугалааны тохирлоос А. 2022 оны 9 дүгээр сарын дунд үед аймгийн төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан. Манай нөхөр С нь хувийн авто машины засвар хийдэг тул Ө нь манайхаар байнга автомашин засуулдаг тул манай гэрт байнга ирж явдаг учраас сайн таньдаг, нэг нутгийн хүмүүс билээ.

2.2 Ингээд Ж  би уг компаниас 000091, 000079 дугаартай сугалаа аваад өөрөө аваад явсан. Талбайгаас сугалаа худалдаж авах үед Ө надад хандаж “энэ 4 хонжворт сугалаанд миний нэрийг бичье” гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Бодит байдалд Ж  миний худалдаж авсан хонжворт сугалааны дугаарууд нь 000091, 000079 юм. Уг 2 хонжворт сугалааг гэртээ хадгалж байсан. Ингээд уг сугалааны тохирол нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан. Тэр өдөр би гэртээ амарч байсан ба уг сугалааг Д зурагтаар аймаг даяар шууд нэвтрүүлсэн. Би тэр өдөр талбайд очоогүй ба зурагтаар харж байтал миний 2022 оны 9 дүгээр сарын дундуур төв талбайгаас худалдаж авсан 000091 дугаартай сугалаанд К маркийн автомашин таарсан. Би энэ явдалд баярлаж гадаа Ө ын автомашиныг засаж байсан нөхөр С д хэлсэн. Тэгээд бид бөөн баяр болж, нөхөр маань С Ө ын эхнэрт очиж сая машин хожсон сугалаа манай эхнэрт таарсан байна. Эхнэр үүнийг зурагтаас өөрийн нүдээр шууд харж надад хэлсэн. Харин та нарт сугалаа таараагүй байна гэж хэлсэн.

2.3 Тэр өдрийн орой нь Ө нь эхнэртэй хамт манай гэрт ирж бидэнд баяр хүргэж, хоол ундаа идээд явсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад Ө эхнэртэй дахин манай гэрт ирж бид нарыг сэрээж бидэнд Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичигдсэн байгаа, би сугалаа таарсан гээд нэрээ гаргамаар байна гэж хэлэхэд би тэдэнд “болохгүй” сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэй хамт очоод хожсон машиныг өөрсдөө авна, та нарт итгэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед Ө  нь би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Ж  миний Х  Банк дахь 000  дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын баримт өгсөн. Уг гарын баримтад талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна гэж бичсэн байсан. Ингээд Ж  би Ө болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд итгэж гарт байсан 000091 дугаартай сугалааг Ө т өгсөн. Тэгээд Ө нь маргааш нь өглөө төв талбайгаас хонжворын авто машиныг хүлээж аваад тэр өдөр би олон удаа түүнд утсаар ярих гэсэн боловч тэрээр утсыг аваагүй байсан. Ингэж байж байтал тэр өдрийн орой нь Ө ын эхнэр нь Зоягаас над руу заалгаад "Сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч бид тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлсөн. Автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд Ө т чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна гэж загнаж байна. Иймээс та 9,140,000 төгрөгийг бэлнээр авч ирээд автомашиныг манай гэрээс аваад аваарай гэж хэлсэн.

2.4 Тэгээд Ж  би хөрш зэргэлдээ орших С , Х , Б , Х , хадам дүү Е , түүний эхнэр Р нарын 7 хүн Ө ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед очсон. Энэ үед Ө ын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг Ө ын өөрт нь бэлнээр хүлээлгэн өгөөд автомашиныг Ө өөрөө унаад манай хашаанд авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын баримтыг буцаан аваад явсан. Ө т 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өгсөн 9,140,000 төгрөгийг Ж  би тэр өдрийн орой нь Х  банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч үлдсэн 570,000 төгрөгийг гэртээ бэлнээр байсныг нийлүүлээд 9,140,000 төгрөгийг Ө т хүлээлгэн өгсөн.

2.5 Тэр үед Ө нь жижиг шар цаасанд бичигдсэн автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримтыг надад өгсөн. Тэр үед Ө нь надад жижигхэн шар цаасанд бичигдсэн утасны дугаар руу ярьж та маргааш машинаа өөрийн нэр дээр буулгаж аваарай гэж хэлсэн. Тэгээд Ө ын хэлснээр би жижиг шар цаасанд бичигдсэн 000  дугаартай утас руу залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр буулгаж аваарай гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү дахин залгаад Та Ө д ирсэн үү гэж хэлэхэд тэр эмэгтэй Би Ө д ирээгүй байна, таны машины улсын дугаар нь манай гэрт байна. Гэрээс очоод аваарай гэж хэлэхээр утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан 000 улсын дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэдэн хоногийн дараа аймгийн Авто тээврийн газарт ажилладаг эмэгтэй уулзаад Ө ын өгсөн жижиг шар цаасыг үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авъя гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй “Энэ машин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн. Одоогийн байдлаар уг автомашины татварт 4,000,000 төгрөг, бусад зардалд 140,000 төгрөг, урьд авсан 5,000,000 төгрөг нийт 9,140,000 төгрөгийг Ө т хүлээлгэн өгсөн юм. Энэхүү үйл баримтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ө ын гэрт надтай хамт очсон гэрчүүд болох  С , Х , Б , Х , хадам дүү Е , түүний эхнэр Р нар нотолдог юм.

2.5 Тухайн машин надад сугалаагаар таарсан. Иймд Ө т өгөх юмаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2397 дугаартай бүртгэлийн дугаарт бүтгэж М т олгосон итгэмжлэл, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны  Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2023/00176 дугаартай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлаж авсан Э  ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, сугалаа явуулсан талаарх холбогдох баримтууд, эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл /хуулбар/, өмгөөлөгч С аас Э  ХХК-д хандсан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, үндсэн харилцагч З , хамтран эзэмшигч Ө нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Х  банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э  ХХК Х хонжворт сугалааны тохирлын бичлэг гэх цаас, өмгөөлөгч С аас 2023.02.10-ны өдрийн тус шүүхэд нотлох баримт гаргаж өгөх тухай 42 дугаартай албан бичиг, Ш газрын орон нутаг дахь улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичиг, ЗДТГазрын 2022.10.13-ны өдрийн гэх бүртгэл хяналтын карт, Э  ХХК Х хонжворт сугалааны тохирлын бичлэгийн оршуулгын холбогдох хэсэг, А , Ж , З  нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгч С тай байгуулсан өмгөөллийн гэрээ, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаартай магадлал зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2023.12.14-ний өдөр өмгөөлөгч С тэй байгуулсан 218 дугаартай өмгөөллийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс 09 дугаартай албан бичгээр нотлох баримт болох тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлаж авсан шүүхэд 2023.02.27-ний өдрийн 43 дугаартай албан бичгээр гаргаж байсан хүсэлт, тухайн хэрэгт С ий гаргаж байсан 2023.02.27-ны өдрийн тайлбар, Ж аас тус хэрэгт 2023.02.14-ний өдөр гаргасан тодорхойлолт, Ж ын Х  банкны депозит дансны хуулга, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШЗ2023/00757 дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамж, Р , Г , Б , Ж , С хан, Е , Х , Ж , А , З  нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ж аас 2023.03.20-ны өдөр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар аргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох хариуцагч Ж аас 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө т олгож, илүү нэхэмжилсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч Ө аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болсон К маркийн тээврийн хэрэгслийг Ж  болон миний дундын өмч мөн гэж тогтоож, уг дундын өмчийн эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийн үнэ 22 сая болон татварт төлсөн 4 сая төгрөгийн хамт 26,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 13,000,000 төгрөгийг хариуцагч Ж аас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Ж  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... би маргаан бүхий тээврийн хэрэгслийг авах үед Ө т 7 гэрчийн дэргэд 9,140,000 төгрөгийг өгсөн. Тухайн машин надад сугалаагаар таарсан. Ө т өгөх юмаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

8.1 Нэхэмжлэгч Арыстаны Ө  нь хариуцагч Х ы С , хамтран хариуцагч Ж  нарт холбогдуулан К маркийн 000 улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба энэхүү маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянаж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2023/00176 дугаартай тогтоолоор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00073 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан К маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ө , хариуцагч Ж  нар адил тэнцүү хувиар, дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг хариуцагч Ж , С нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж ... тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

9.Хариуцагч Ж аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эс зөвшөөрч маргаан бүхий К маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний авсан хонжворын сугалаанд таарсан миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан ба талуудын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2023/00176 дугаартай тогтоолоор тогтоогдсон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

10.Зохигч нарын хооронд үүссэн өмнөх маргааныг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолоор маргаан бүхий К маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ө , хариуцагч Ж  нар адил тэнцүү хувиар, дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, хэрэв эд хөрөнгийг дундаа өмчлөгчид эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын талаар харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцоогоо эс биелүүлсэн болон бусад үндэслэлээр эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, зардлын талаар маргаан үүсгэхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдсанаар нэхэмжлэгч Ө аас хариуцагч Ж т холбогдуулан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар  өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй байна.

 11.Э  ХХК-иас К маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 22,000,000 төгрөгт ноогдох 4,000,000 төгрөгийн албан татварыг нэхэмжлэгч Ө нь бүрэн төлснөөр тухайн тээврийн хэрэгслийг бүрэн олгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ө нь хариуцагч Ж аас албан татварт төлсөн 4,000,000 төгрөг, дугаар болон гэрчилгээ авахад  гарсан зардал болох 140,000 төгрөг, хариуцагчид шилжүүлсэн 5,000,000 төгрөг нийт 9,140,000 төгрөгийг авсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

12.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар татвар, хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчөөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах тул тухайн тээврийн хэрэгслийн татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд дугаар авсан болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 2,070,000 төгрөг, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар К маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 22,000,000 төгрөгөөс  ногдох хэсэг 11,000,000 төгрөг нийт 13,070,000 төгрөгийг хариуцагч Ж аас нэхэмжлэгч Ө шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч Ө нь хариуцагч Ж аас татварт төлсөн 4,000,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэл дугаар авсаг болон гэрчилгээ авахад гарсан бусад зардал 140,000 төгрөг, нийт 4,140,000 төгрөгийг бүхэлд нь авчихсан байх тул тэнцүү хэмжээгээр хариуцах 2,070,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж үлдсэн 11,000,000 (13,000,000-2,070,000) төгрөгийг хариуцагч Ж аас гаргуулан нэхэмжлэгч Ө -т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос нотлох баримтаар гаргаж өгсөн сугалаа явуулсан талаарх холбогдох баримтууд, эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл /хуулбар/, өмгөөлөгч С аас Э  ХХК-д хансан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, үндсэн харилцагч З , хамтран эзэмшигч Ө нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Х  банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э  ХХК Х хонжворт сугалааны тохирлын бичлэг гэх цаас, өмгөөлөгч С аас 2023.02.10-ны өдрийн тус шүүхэд нотлох баримт гаргаж өгөх тухай 42 дугаартай албан бичиг, Ш газрын орон нутаг дахь улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичиг, ЗДТГазрын 2022.10.13-ны өдрийн гэх бүртгэл хяналтын карт, Э  ХХК Х хонжворт сугалааны тохирлын бичлэгийн оршуулгын холбогдох хэсэг, А , Ж , З  нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, тус шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн 2023.02.27-ний өдрийн 43 дугаартай албан бичгээр гаргаж байсан хүсэлт, тухайн хэрэгт С ий гаргаж байсан 2023.02.27-ний өдрийн тайлбар, Ж аас тус хэрэгт 2023.02.14-ний өдөр гаргасан тодорхойлолт, Ж ын Х  банкны депозит дансны хуулга, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШЗ2023/00757 дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамж, Р , Г , Б , Ж , С хан, Е , Х , Ж , А , З  нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ж аас 2023.03.20-ны өдөр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуулийн хүчин төгөлдөр тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00300 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлж, үнэлэлт дүгнэлт хийгдсэн тул уг нотлох баримтуудын талаар шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 11,000,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж аас 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө -т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж аас улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг нэхэмжлэгч Ө -т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж