| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/37 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
шүүгдэгч Л.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2026/0038/Э индекстэй хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19*** оны ** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /газар тариалангийн чиглэлээр/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөг торгох ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** ургийн овогт Л.Г, /Регистрийн дугаар: ******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ганхуяг нь 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Комацу 220 загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг "******* *******" гэх нэршилтэй, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,006 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 134,181 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 134,181 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
1.1.Талуудын байр суурь.
Улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаар яллах талын байр суурьтай оролцоно. Хавтаст хэргийн 4-14, 34-64 72-74, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ганхуягийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно. Гэм бурууд ямар нэгэн маргаан байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэжээ.
1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Ганхуяг нь 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Комацу 220 загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг "******* *******" гэх нэршилтэй, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,006 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 134,181 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 134,181 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Гэм буруугийн хувьд маргаан байхгүй...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх асуудал болох танай цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн 263100005 дугаартай хэрэг шалгагдаж байгаа талаар одоо мэдэж байна. Миний бие ******* сумыг төлөөлөн удирдах ажилтанаар оролцоход татгалзах зүйлгүй байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу тосгоны төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт уг "**************" гэх нэртэй газар нь хамаардаг. Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* *******" гэх нэртэй газар нь урьд өмнө эвдэгдсэн байсан. Би давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг ******* сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Манай ******* сум өөрөө байгалын дагалдах баялаг ихтэй үүнийгээ дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мөн Байгаль орчин, Цагдаагийн байгууллага, Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас алба хаагчид гардаг байсан, 2023 оноос хөрөнгө мөнгөний шалтгаанаар уг хяналтын постууд гарахгүй байгаа. Мөн манай сумын байгаль орчны болон цагдаагийн алба хаагч нар ******* сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнга гарч байгаа. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Миний ярьсан зүйл үнэн Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,
Гэрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би багаасаа танина. 10 жилийн нэг ангид сурдаг байсан найзууд байгаа юм. Би 2025 оны 11 дүгээр сарын 27-ний үеэр надтай холбогдсон тэгэхдээ би Ерве сумын бугант тосгонд байна жоохон хийх ажил байна чи ирээд надад туслаад өгөөч гэж ярисан би хийсэн тодорхой ажил байхгүй байгаа тэгье гээд 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө эрт гарсан тухайн үед Дарханаас гарахдаа би утасаар холбогдоход ******* тосгоны төв орж ирээд яриараа гэсэн тэгээд ******* тосгоны төв орж ирээд ярихад Их алт талруугаа яваад Улаан хясаа гэх газар ирээд надтай холбогдоороо гэхээр Улаан хясаа гэх газар ирээд чатаар холбогдсон тэгээд ************** гэх газрыг заалгаж аваад очсон на*******г очих үед цагдаа нар ирсэн байсан харин Ганхуягын комацу 220 эксковатар голын месийн дээр байсан эксковатарын хажуу тал гитаран буу гитаран буунаас 2 шаланк залгаатай ус соруулдаг помпотой холбоотой байсан цагдаа нар ирээд үзлэг хийгээд байсан. Яг на*******г очиход бол ажиллаж байсан зүйл байгаагүй цагдаагийн шалгалт ирсэн байсан болохоор техник хэрэгсэлээ унтраагаад бүх юм зогсоосон байдалтай байсан би дөнгөж очисон болохоор сайн ойлгоогүй. Яг цалин мөнгө гэж ярилцаагүй гэхдээ ажил хийж дуусаад цалин мөнгө болон биздээ л гэж ярисан бид хоёр найзууд болохоор нээх өөр зүйл ярилцаагүй. Лиценз байхгүй тийм зүйл огт яриж байгаагүй. Харин алт ухах талаар бол хэлээгүй хийх жоохон ажил байна ирээд туслаач гэхээр энэ л би очисон харин очисоныхоо дараа бол мэдсэн голын мөс цөмлөөд эксковатараар голын ёроол ухсан гээд ярьж байсан. Би бугантад бол очиж байсан *******ын их алт гэх газар нэг хоёр удаа очиж байсан гагнуур хийхээр нэг, хоёр жилийн өмнө тэгээд их алт гэхээр нь газраа мэдэх учир явж очисон ************** гэх газрыг бол мэдэхгүй чатаар холбогдож заалгаж байж очисон. Тухайн үед очихдоо найзын ланд 80 гэх маркийн машинтай очсон. Эксковатар бол Ганхуягын эзэмшилд байдаг байх хэнээс худалдаж авсан бусад зүйлийг бол мэдэгүй байна ямарч байсан минийх гэж л яридаг. Гэрчигээ улсын дугаар байхгүй байхаа хуучин эксковатар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн экологийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №13/150 дугаартай: “...Иргэн Л.Ганхуягийн Сэлэнгэ аймгийн ******* сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг, ******* ******* нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 134,181 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 134,181 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-66-р хуудас/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өприйн №ШД-925-914836 дугаартай: “...Комацу 220 маркийн экскаватор 1 ширхэг 11,000,000 төгрөг, гитаран буу алт угаах төхөөрөмж 1 ширхэг 922,500 төгрөг, Super tech усны помп 2 ширхэг 855,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-77-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01-27-01/068/01 дугаартай: “...Дээрх иргэнд холбогдох ******* сумын ******* тосгоны нутаг "**************" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.12.06-ны өдрийн 13/150 дугаартай "Нуман-алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 134181*2=268.762 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл “Komatsu маркийн шар өнгийн экскаватор 1 ширхэг, Гитаран буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, Super tech /ус соруулах помп/ 2 ширхэг эд хөрөнгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны ************** гэх газар/-т битүүмжилсэн” байна. /хх-ийн 15-17-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-14-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-99-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-110-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 116-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 117-р хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл өмчилж байсан талаарх лавлагаа /хх-ийн 118-119-р хуудас/,
Шүүгдэгчээс байгаль орчны хохирол төлбөр 268,762 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 149-р хуудас/,
Шүүгдэгчийн байгаль орчны хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 150-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол”, түүнчлэн “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” хэлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон байна.
Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд ийнхүү зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Ганхуяг нь хууль, журамд заасан тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 03 дугаар баг "******* *******" гэх нэршилтэй, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,006 га талбайд алт олборлох газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 134,181 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 134,181 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Л.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Л.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газрын экологи эдийн засгийн хохирлын дүнг "Нуман Алтай" ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | - төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 134,181 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | - төгрөг |
| 4 | Ургамалын нөмрөг | - төгрөг |
| 5 | Усан орчин | - төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 134,181 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 134.181 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01-27-01/068/01 дугаартай: “...Дээрх иргэнд холбогдох ******* сумын ******* тосгоны нутаг "**************" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.12.06-ны өдрийн 13/150 дугаартай "Нуман-алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 134181*2=268.762 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-р хуудас/-т авагджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, заасан.
Шүүгдэгчээс энэхүү гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учруулсан хохирол 268.762 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 268,762 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Улсын яллагч: “Шүүгдэгч Л.Ганхуягийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тус тус төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл Л.Ганхуягийн эзэмшил гэж байгаа тул экскаватрыг улсын орлого болгох саналтай байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр болох 134,181 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцлийн тухайд Л.Ганхуяг нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр орж ирж байсан. Алттай холбоотой асуудлаар явдаггүй байсан. Учир шалтгааныг тодруулахад урьд нь ган болоод ажилгүй болсон. Мөн ээж нь хорт хавдартай болсон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс ийм гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг хэлсэн. Хадам ээж нь энэ хэрэг шалгагдаж байх явцад өнгөрсөн юм билээ. Иймд түүний хувийн байдлыг харгалзан торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Ганхуягийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ажил сургууль, оршин суугаа газраа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 3 эилийн хугацаагаар хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.******* шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж биелэлтэд хяналт тавьхыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Комацу маркийн экскаватор 1 ширхэг, 855,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Super tech” гэх бичигтэй /ус соруулах помп/ 2 ширхэг зэргийг хураан авч улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Ганхуяг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 03 /гурав/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Л.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Комацу маркийн экскаватор 1 ширхэг, 855,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Super tech” гэх бичигтэй /ус соруулах помп/ 2 ширхэг зэргийг хураан авч улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Л.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ