| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/01086/И |
| Дугаар | 130/ШШ2024/00132 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2024/00132
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х газар. Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Хариуцагч: С. Хаяг: Б аймаг, Б сум, 0 дугаар баг, С гэх газарт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 6,340,065 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь хариуцагч С д холбогдуулан түүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 6,340,065 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Иргэн С нь өвчний түүхээ Б сумын Н мэргэжилтэн асан талийгаач А эд бүрдүүлж өгсөн гэж байгаа боловч 2020, 2021 онуудад С д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт байхгүй байна.
1.2 Тиймээс С нь 2020-2021 онд Н сангаас хууль бусаар 6,340,065 төгрөгийг тахир дутуугийн тэтгэврийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар хувь, хугацааг тогтоосон актгүйгээр авч байсан нь Т шалгалтаар илэрсэн.
1.3 Тухайн үед ковид цар тахлын хязгаарлалтын улмаас манай байгууллагаас биечлэн хяналт тавьж чадаагүй байсан. Мөн тухайн үед wais гэх программыг халамжийн тогтолцоонд хэрэглэж байсан ба уг программаар сум, багийн Н асуудал эрхэлсэн мэргэжилтэн халамжийн сангаас олгох тэтгэврийг олгох шийдвэрийг өөрөө баталгаажуулах боломжтой байсан.
1.4 Харин 2021 оны 6 дугаар сараас ehalamj гэх программыг ашиглах болсон ба үүнээс хойш сум, багийн Н асуудал эрхэлсэн мэргэжилтний оруулсан мэдээллийг дээд шатны албан тушаалтнаас хянан баталгаажуулсны үндсэн дээр халамжийн сангаас тэтгэвэр олгохоор болсон. Б сумын Н асуудал эрхэлсэн мэргэжилтэн асан Д.А нь 2021 оны 6 дугаар сараас өмнө дээд шатны албан тушаалтны баталгаажуулалтгүйгээр иргэдэд хууль бусаар тэтгэвэр олгож байсан нь Т шалгалтаар тогтоогдсон. Д.А нь 2021 оны 6 дугаар сард нас барсан.
1.5 Иймд хариуцагч С ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 6,340,065 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
2.Хариуцагч С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б н хариу тайлбар, татгалзал:
2.1 Хариуцагч С нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй хүн. Тэрээр насанд хүрээд хүнтэй суугаад манайхаас өрх тусгаарлаад явсан. С 2017 оноос эхлэн бие нь өвдөөд Б аймгийн Н дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 60 хувиар 12 сараар тогтоолгож байсан байна.
2.2 Гэтэл С ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт цаасан хэлбэрээр байгаа боловч цахим мэдээллийн санд ороогүй нь нэхэмжлэгч байгууллагын буруу гэж үзэж байна. 2020, 2021 онуудад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр халамжийн тэтгэврийн мөнгийг авах үндэслэл байхгүй. Энэ ажлыг хариуцсан сумын халамжийн байцаагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж, тэндээс холбогдох мэргэжилтнүүд хянасны үндсэн дээр халамжийн тэтгэвэр олгох шийдвэр гарч мөнгө нь дансанд ордог.
2.3 Нэхэмжлэгч талаас ковид цар тахлын үед хяналт шалгалт хийж чадаагүй гэж байгаа боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт байхгүй бол С дэд банкнаас ч гэсэн тахир дутуугийн тэтгэврийн мөнгийг өгөхгүй байх байсан. С ийн Н тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэр өөр дээр нь хадгалагдаж байсан ба түүнийг үзэхэд сумын халамжийн байцаагч 2020, 2021 онуудад сунгалт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Хэрэв халамжийн байцаагч тэгж баталгаажуулаагүй бол С нь халамжийн тэтгэвэр авах ямар ч боломжгүй. Тэгээд ч эмнэлгийн байгууллагад хандаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа сунгуулах байсан. Энэ асуудалд төрийн байгууллага буюу тухайн ажлыг хариуцсан ажилтны буруутай ажиллагаа гэж үзэж байна. Тухай бүр хяналтаа хийгээд явах ёстой байсан. Н сангаас үндэслэлгүйгээр халамжийн тэтгэвэр олгосон төрийн албан хаагч үүргээ зөрчсөн буруутай үйлдэл бөгөөд түүний улмаас төрд учирсан хохирлыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгах ёстой. 2020 онд Б сумын Н асуудал эрхэлсэн А нь амьд сэрүүн байсан учраас энэ хугацаанд хамааралтай төлбөрийг С хариуцах ёсгүй.
2.4 Б сумын Н сангийн мэргэжилтэн асан А нь 2020 онд таны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг сунгуулсан гэж банкаар дамжуулан С д тахир дутуугийн тэтгэвэр олгож байсан. Харин 2021 онд А нь нас барсан тул 2021 онд С ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг гээгдүүлсэн байж магадгүй.
2.5 Тиймээс 2021 онд С ийн авч байсан тахир дутуугийн тэтгэврийг нөхөн төлөхийг зөвшөөрч байгаа ба 2020 оны тахир дутуугийн тэтгэврийг нөхөн төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Сонсох ажиллагаа явуулсан тухай 2022 оны 11 дүүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Т газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/А0462226/ДҮА-2022/32-ШТА-ГА төлбөр барагдуулах тухай акт, уг актын нэгдүгээр хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн1/48 дугаар албан бичгээр тус газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0090 дугаарт бүртгэлд бүртгэж Б д олгосон итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2024 он эмч Б , А нарын бичсэн гэх тодорхойлолт, 0030208 дугаартай Н тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон эх хувь, 0077665 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн Н даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бичгийг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч С нь өвчний түүхээ Б сумын Н мэргэжилтэн асан талийгаач А эд бүрдүүлж өгсөн гэж байгаа боловч 2020, 2021 онуудад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт байхгүй байна. Тиймээс С нь 2020-2021 онд Н сангаас хууль бусаар 6,340,065 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар хувь, хугацааг тогтоосон актгүйгээр авч байсан нь Т шалгалтаар илэрсэн тул уг мөнгийг төлүүлэхээр шүүхэд хандсан гэжээ.
8.Хариуцагч С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... С нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй ба 2017 оноос эхлэн бие нь өвдөөд Б аймгийн Н дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар халамжийн тэтгэвэр авч байсан. С ийн Н тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэр өөр дээр нь хадгалагдаж байсан ба түүнийг үзэхэд сумын халамжийн байцаагч 2020, 2021 онуудад сунгалт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан, халамжийн байцаагч тэгж баталгаажуулаагүй бол С нь халамжийн тэтгэвэр авах ямар ч боломжгүй. Тэгээд ч эмнэлгийн байгууллагад хандаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа сунгуулах байсан. Энэхүү асуудалд төрийн байгууллага буюу тухай ажлыг хариуцсан ажилтны буруутай ажиллагаа гэж үзэж байна. Тухай бүр хяналтаа хийгээд явах ёстой байсан. Н сангаас үндэслэлгүйгээр халамжийн тэтгэвэр олгосон төрийн албан хаагч үүргээ зөрчсөн буруутай үйлдэл бөгөөд түүний улмаас төрд учирсан хохирлыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгах ёстой. 2020 онд Б сумын Н асуудал эрхэлсэн А нь амьд сэрүүн байсан учраас энэ хугацаанд хамааралтай төлбөрийг С хариуцах ёсгүй тул 2020 оны тахир дутуугийн тэтгэврийг нөхөн төлөхгүй. Харин 2021 онд А нь нас барсан тул 2021 онд С ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг гээгдүүлсэн байж магадгүй тул тухайн хугацааны тахир дутуугийн тэтгэврийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Б аймгийн Эрүүл мэнд, Н дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0077665 тоот актаар хариуцагч С 60 хувиар 12 сараар буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл халамжийн сангаас тэтгэврийг авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй болно.
9.2 Хариуцагч С 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас 6,3040,065 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан Б аймаг дахь Т газрын акт, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас тухайн Н мөнгийг авч хэрэглэсний хувьд маргаагүй.
10.Харин хариуцагчаас Н тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэрт маань сумын халамжийн байцаагчаас 2020 он болон 2021 онуудад сунгалт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан, халамжийн байцаагч тэгж баталгаажуулаагүй бол би халамжийн тэтгэвэр авах ямар ч боломжгүй. Тэгээд ч эмнэлгийн байгууллагад хандаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа сунгуулах байсан. Энэхүү асуудалд төрийн байгууллага буюу тухай ажлыг хариуцсан ажилтны буруутай ажиллагаа тул төрд учирсан хохирлыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгах ёстой гэж маргажээ.
11.Гэвч Н тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Н тэтгэвэр /цаашид “тэтгэвэр” гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно гэж заасны 12.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д Н тэтгэвэр олгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө” гэж заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Н тэтгэвэр, тэтгэмж олгох” журмын 2.1-д “Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө” гэж заасны 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны 6.1.1-д өргөдөл (маягтын дагуу), 6.1.2-т.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 6.1.3-т 2 хувь зураг, 6.1.4-д иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 6.1.5-д 16 нас хүрээд Н тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт; 6.1.6-д Н тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх зэрэг 8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй байхаар журамласан байжээ.
12.Дээрх хууль болон журамд зааснаар хариуцагч С нь өргөдлийн хамт тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох гэж буй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хавсаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, улмаар сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
13.Гэтэл хариуцагч С ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт цаасан хэлбэрээр байгаа, цахим мэдээллийн санд ороогүй гэж маргадаг боловч түүнтэй холбогдуулан 2020-2021 онуудад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан Б аймгийн Н газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар албан бичгээр тогтоогдсон.
14.Хэдийгээр хариуцагч С ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б аймгийн Н үйлчилгээний байгууллагаас олгосон 0030208 дугаартай Н тэтгэвэрт, тэтгэмж, тусламжийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай акт (ХЧАХХТА), өөрчлөлт орсон огноо гэдэг дээр байгаа 2020 болон 2021 онд тус аймгийн Б сумын халамжийн байцаагчийн тэмдгээ дарж баталгаажуулсан байх боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй гэдгээ хариуцагчаас ухамсарлаж мэдэж байсан атлаа тухайн мөнгийг авч хэрэглэсэнд маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
15.Хариуцагчаас Н сангаас үндэслэлгүйгээр халамжийн тэтгэвэр олгосон төрийн албан хаагч үүргээ зөрчсөн буруутай үйлдэл бөгөөд түүний улмаас төрд учирсан хохирлыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгах ёстой гэж маргадаг боловч тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн болох хариуцагч С с тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Н тэтгэвэр, тэтгэмж олгох” журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлт гаргасан эсэх болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гаргуулсан эсэхээ тус тус нотолж чадаагүй болно.
16.Нэхэмжлэгч байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй иргэн болох хариуцагч Сд 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны дуустал хугацаанд олгосон тэтгэмжийг тус аймгийн Б сумын Н байцаагчаар ажиллаж байсан н.А ээс Н тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Н үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан болох н.А ээс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч н.А нь 2021 оны 6 дугаар сард нас барснаар түүнээс шаардах боломжгүй нөхцөл байдал бий болсноор хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.
17.Иймээс Н тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно” гэж заасныг хариуцагч С зөрчиж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй 6,340,065 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С дээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 116,391 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч С ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 6,340,065 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч С ээс улсын тэмдэгтийн хураамжид 116391 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж