| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/05904/И |
| Дугаар | 101/ШШ2023/05454 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/05454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ......... регистрийн дугаартай, ................ тоотод оршин суух Ш овогт Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ............... регистрийн дугаартай, .................. байрлах, С ХХК-д холбогдох,
3,148,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Ц би С ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг 2022.01.10-нд байгуулан 143,112,000 төгрөгийн 10% болох 14,311,200 төгрөгийг 2022.01.11-нд тушаасан. Гэр бүлийн маргааны улмаас 25 хоногийн дараа гэрээгээ цуцалсан боловч СтронгерХХК надад урьдчилгааны 14,311,200 төгрөгөөс 11,162,735 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн тооцоо 3,148,465 төгрөгийг өгч чадахгүй манайх зуучлуулагчид мөнгө төлсөн гэж хэлсэн. Үлдэгдэл тооцоо 3,148,465 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани нь 2021 оны 05-р сарын 31-ны өдөр "Ш.Б" ХХК-тай №21/12 тоот гэрээ байгуулан ажилласан. Гэрээний үндсэн дээр "Ш.Б ХХК"-ний зуучилж өгсөн Л.Ц РД: /............./-тэй 2022.01.10-нд 143,112,000 /Нэг зуун дөчин гурван сая зуун арван хоёр мянга/ төгрөгийн ОСЗГ-103 тоот дугаартай гэрээ хийж, орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,411,200 /Арван дөрвөн сая дөрвөн зуун арван нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг компаний харилцах дансанд авсан.
Л.Ц нь гэрээ байгуулснаас 25 хоногийн дараа гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн тул "Орон сууц захиалгын гэрээний 7.3" заасны дагуу зуучлалын хөлс 2.2% болох 3,148,465 /Гурван сая зуун дөчин найман мянга дөрвөн жаран тав/ төгрөгийг үлдсэн 11,162,735 /Арван Л.Ц-гийн харил сая ун жаран таван/ төгрөгийг "Ш.Б" ХХК-руу шилжүүлж үлдсэн 11,162,735 /Арван нэгэн сая зуун жаран хоёр мянга долоон зуун гучин таван/ төгрөгийг Л.Цгийн харилцах дансанд буцаан шилжүүлсэн гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17604 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК-ийн дансны хуулга,
Хариуцагчаас: Голомт банк ХХК-ийн дансны хуулга 3 хуудас, нэхэмжлэх,
Шүүхийн журмаар Л.Ц, С ХХК нарын хооронд 2022 он 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ОСЗГ-103 дугаар орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлөх график, С ХХК, Ш.Б ХХК нарын хооронд 2021 он 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №21/12 дугаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч С ХХК-нд холбогдуулан 3,148,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу тус гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 14,311,200 төгрөгийн үлдэгдэл болох 3,148,465 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... талууд гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний 7.3 дахь хэсэгт тохиролцсны дагуу зуучлалын хөлс болох гэрээний үнийн дүнгийн 2.2 хувийг суутган зуучлагч Ш.Б ХХК-нд 3,148,465 төгрөгийг шилжүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
С ХХК, Л.Ц нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ОСЗГ-103 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-ний гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох С ХХК нь Баянзүрх дүүрэг,13-р хороо, /Парадайс апармтент хотхон/ А блок 1 дүгээр орц Ж тоот 59.63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Л.Ц нь нэг м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцон 143,112,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 64-69 дахь талд/
Талууд тус гэрээг байгуулах үед гэрээний зүйл Баянзүрх дүүрэг,13-р хороо, /Парадайс апармтент хотхон/ А блок 1 дүгээр орц Ж тоот 59.63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь баригдаагүй, С ХХК нь тус орон сууцыг шинээр барьж, гүйцэтгэн Л.Цд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад илүү нийцэж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талууд энэ талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь 14,311,200 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь уг үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 46 дахь талд/
Гэрээ байгуулагдснаас хойш захиалагч талын санаачилагаар гэрээг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний дагуу урьдчилагаа төлбөрт төлсөн 14,311,200 төгрөгөөс 11,162,735 төгрөгийг гүйцэтгэгч нь буцаан шилжүүлсэн байна. /х.х-ийн 44 дэх талд/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Гэрээнээс гэрээний аль нэг тал татгалзсан бол гэрээний дагуу хүлээн авсан зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.
Хариуцагч С ХХК нь Ш.Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зуучлалын хөлсийг нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс суутгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С ХХК нь Ш.Б ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 3-ний өдөр 21/11 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр зуучлагч Ш.Б ХХК нь paradise apartment орон сууцны үл хөдлөх эд хөрөнгүүдийг зуучлалын онцгой эрхээр зах зээлийн болон зуучлуулагч талын баталсан үнээр худалдан борлуулах, зуучлуулагч С ХХК нь борлуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээс үйлчилгээний төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 74-75 дахь талд/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Тодруулбал, С ХХК, нэхэмжлэгч Л.Ц нарын хооронд зуулчлалын гэрээний хүсэл зориг илэрхийлэгдсэн тохиолдолд уг гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй юм.
Гэтэл, хэрэгт авагдсан талууд хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ОСЗГ-103 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-нд энэ талаар тохиролцоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс суутгасан нь үндэслэлгүй юм.
Талууд хооронд байгуулсан гэрээний 7.3-т захиалагчийн авахаа больсон орон сууцыг гуравдагчт этгээд авахаар төлбөр төлсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 15 хувийг гэрээ цуцалсны торгууль болон зуучлалын хөлсийг суутгаж үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тохиролцсон нь зуучлалын үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас 3,148,465 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ц нь шаардах эрхтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч С ХХК-аас 3,148,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэни хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хариуцагч С ХХК-аас 3,148,465 төгөргийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 65,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 65,325, төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ