Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2024/00004

    2024       01          08                                          156/ШШ2024/00004

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2023/00563/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Марина, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч П газрын нэхэмжлэлтэй, Н сумын Засаг даргад холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 20 038 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж,

Иргэдийн төлөөлөгч: Б.Б,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н сумын Засаг дарга А.М нь багийн засаг даргаар ажиллаж байсан Ю.Түвшинжаргалыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар, мөн өдрийн Б/08 дугаартай захирамжаар Д.Шижирмөнхийг, Б/09 дүгээр захирамжаар Х.Оюунмандалыг, Б/10 дугаар захирамжаар Г.Мягмардашийг ажлаас нь чөлөөлсөн байна. Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нар нь Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нарын нэхэмжлэлийг хангаж Н сумын Засаг даргын дээрх захирамжуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас 5 254 831 төгрөгийг Х.Оюунмандалд, 5 254 831 төгрөгийг Д.Шижирмөнхөд, 4 624 502 төгрөгийг Ю.Түвшинжаргалд, 4 624 502 төгрөгийг Г.Мягмардаш нарт олгуулж, мөн тус бүр улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. ...Иймд дээр нийт 20 038 666 төгрөгийг төрөөс гаргаж олгосон байх тул төрд учирсан хохиролыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримттай маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрд учирсан хохирол болох 20 038 666 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбараас харахад шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл шинээр томилогдсон 4 Засаг дарга нарт цалин хөлс олгохгүй зогсоож бай гэсний дагуу шинээр томилогдсон Засаг дарга нарт төрөөс ямар нэгэн цалин хөлс олгогдоогүй, зогссон. Тухайн Засаг дарга нарт олгогдох ёстой цалин хөлс төрийн сандаа байж байсан. Харин шинээр томилогдсон багийн Засаг дарга нарын цалинг А.М хувиасаа өгч байсан. Маргаан эцэслэн шийдвэрлэгдсний дараа хуучин багийн Засаг дарга нар ажилдаа эргэн ороход зогссон байсан цалин хөлс нь олгогдсон. Иймээс төрд ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хор учруулсан этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй. Иймээс төрд 20,038,666 төгрөгийн хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нь 4 удаагийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилсэн байсан. Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул албадан гүйцэтгүүлээд авах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөнгө төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.М-д холбогдуулан Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нарыг ажлаас үндэслэлгүй халагдсанд олгосон олговор, төрд учирсан хохирол 20 038 666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хариуцагч “Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нарыг ажлаас чөлөөлөөд оронд нь ажилд томилогдсон багийн Засаг дарга нарт төрөөс цалин олгоогүй, би хувиасаа цалин өгч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй”  гэж маргажээ.

2. Шүүхээс хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Н сумын Засаг дарга А.М нь багийн засаг даргаар ажиллаж байсан Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нарыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, 08, 09, 10 дугаартай захирамжуудаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд  дээрх захирамжуудыг эс зөвшөөрч Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх багийн Засаг дарга нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорыг олгохоор шийдвэрлэсэн байна. /хэргийн материалын 16-23-р хуудас/

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажил хийгээгүй хүмүүст  цалин олгосон тул төрд хохирол учирсан гэж” тодорхойлсон бол хариуцагч тал 4 багийн засаг даргын оронд томилогдон ажилласан ажилчдад төрөөс цалин олгоогүй учраас төрд хохирол учирсан гэж үзэхгүй хэмээн маргаж байна.

5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нарт ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 19 758 666 төгрөг олгохоор шийдвэрлэж үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт 3 968 138 төгрөг суутган 15 790 528 төгрөгийг цалингийн цэсээр олгосон ба дээрх хүмүүсийн оронд томилогдсон албан хаагч нарт төсвөөс цалин олгогдоогүй, би хувиараа цалинжуулсан гэх хариуцагчийн тайлбар  Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 360 дугаартай албан бичгээр  тогтоогдож байна.

Мөн энэ үйл баримттай буюу хариуцагч А.М-ийг хувиасаа шинээр томилогдон ажиллаж байсан багийн Засаг дарга нарт цалин олгож байсан гэх үйл баримттай нэхэмжлэгч тал маргадаггүй.

6. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан хаагч байхаар, мөн хуулийн 7.1.2-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхаар тус тус хуульчилсан ба багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан хаагч юм. Түүний хийж гүйцэтгэх ажил нь тогтвортой, тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчимтай тул энэхүү төрийн үүргийг хэрэгжүүлж буй субьектээс үл шалтгаалж албан тушаалын цалин хөлс төрөөс олгогдоно.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж хуульчилсан.

Тухайлбал хариуцагчийн буруутай шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан бол энэхүү учирсан хохирлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл дээрх 4 багийн засаг даргыг ажлаас нь чөлөөлж, оронд нь томилогдон ажиллаж байсан 4 хүнд төрөөс цалин хөлс олгож байсан болон өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн багийн засаг дарга нарт давхар цалингийн олговор төрөөс олгосон бол үүнийг төрд учирсан хохирол гэж үзэж боломжтой.

 Гэтэл Х.Оюунмандал, Ю.Түвшинжаргал, Г.Мягмардаш, Д.Шижирмөнх нар нь Захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасны дагуу дахин томилогдсон багийн засаг дарга нарт олгох цалин хөлсийг олгоогүй түр зогсоосон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байгаа, багийн засаг дарга нарын цалинг давхардуулж олгоогүй нь төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхийн 4 хүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжинд 280,800 төгрөгийг улсын төсвөөс гаргасан гэж нэхэмжилдэг боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл төрөөс энэхүү мөнгийг гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хангах боломжгүй байна.

9. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

10. Иргэдийн төлөөлөгч Л.Болор-Эрдэнэ “мөнгөн төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэх дүнэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар П-ын газрын нэхэмжлэлтэй, Н сумын Засаг дарга А.М-иас төрд учруулсан хохиролд 20 038 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА

     ШҮҮГЧ                                            П.ТУЯА