| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00809/И |
| Дугаар | 156/ШШ2024/00058 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2024/00058
2024 01 25 156/ШШ2024/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00809/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Э.Ш нэхэмжлэлтэй, Т.О, Ц.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 55 850 000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, 70 561 700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Ш
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б,
Хариуцагч: Т.О
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Т
Гэрч: Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ш нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Т.О, Ц.Б нартай 2021 оны 12 сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Дулааны 5-10 тоотод орших хашаа байшинг 65 сая төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Тэгээд мөн оныхоо шинэ жилийн өмнө Хэнтий аймгийн Баян- Овоо суманд хариуцагч Т.О, Ц.Б нартай хамт очиж өөрийн ээж Ш.Уранчимэгийн надад өгсөн малаас 100 хургатай хонь /200 толгой/, 2022 оны 8 сард 5 үнээ, 5 бяруу, 3 тугал /13 толгой/ малыг 31 сая төгрөгөнд бодож надаас авсан. Ингээд үлдсэн 35 сая төгрөгийг сар бүр 790.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн дэлгүүрийн барааг 3740.000 төгрөгөнд, 3 ширхэг хөргөгчийг 2500.000 төгрөгөнд, лисва 1000.000 төгрөгөнд, шкаф 300.000 төгрөгөнд, блок 459.000 төгрөгөнд, нийт 7999.000 төгрөг болсныг манайх өөрийн мөнгөн чимэгтэй эмээлээ 7 сая төгрөгөнд бодож өгсөн. Ингээд би 2022 оны 01 сараас 2023 оны 09 сар хүртэл 16.590.000 төгрөгийг Т.О-ийн Хаан банкны 5420222328 тоот шилжүүлсэн байна. Тэгтэл 2022 оны 7 сард 1 хөргөгч, 1 лисвагаа өөрөө авсан. Харин блокийг мөнгөндөө оролцуулан тооцсон боловч анхнаасаа манай худалдан авсан хашаанд байгаагүй, ээжийн маань хашаанд байгаа гэж хэлсэн, би тэр блокыг нь хараагүй, аваагүй. Ингээд 2022 оны 11 сараас эхлэн бидний наймаа хийсэн эмээлийг мөнгөн чимэгтэй биш гэснээс үүдэн Т.О, Ц.Б нар нь байшингаа буцааж авлаа, чи манайхаас нүү гэж удаа дараа дарамтласны улмаас би 2023 оны 9 сард уг хашаа байшингаас нүүсэн. Мөн 2023 оны 5 сард 1 хөргөгчөө эргүүлэн авсан. Одоо үлдсэн 1 хөргөгч, 1 шкаф нь байшин дотроо байгаа. Мөн би тус байшинд 5 сая төгрөгний засвар хийсэн болно. Иймд би одоо хариуцагч Т.О, Ц.Б нараас 55 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Отгонгэрэл би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг. Дулааны 05 дугаар гудамжны 10 тоотод орших хашаа байшингаа бусдад зарж борлуулах зорилгоор 2021 оны 12 сард Хэнтий аймгийн "Хэнтий зар" дээр зар тавьсан тул зарын дагуу Э.Шинийннэгэн надтай холбогдож манай дэлгүүр болон хашаа байшинг үзэж харсаны үндсэн дээр худалдан авахаар болсон. Э.Ш нь хашаа байшинг маань үзэж харсанаасаа хойш гар утсаар над руу олон удаа залгах болон өөрийн биеэр удаа дараа ирж надад хандан би чамд хашаа байшингийн чинь телберт 100 хургатай хонь, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, 5 тугалтай үхэр егье. Хашаа байшингийн чинь үлдсэн төлбөрийг нь би бэлэн мөнгөөр төлье гэж хэлээд гуйгаад байсан тул би хөндлөнгийн хүмүүсээр Э.Ш-ий дээрх гуйж байгааг нь болон хашаа байшингийн маань төлбөрийг ямар байдлаар төлж худалдан авах болохыг нь хэлүүлж гэрчлүүлж байж хашаа байшингаа дэлгүүрийнхээ бараатай нь Э.Ш-ийг бүх төлбөрөө надад урьдчилан телөөгүй байхад нь өөрийнх нь гуйлт ёсоор зарж худалдахаар болсон. Би эмнэлгээс гараад 2021 оны 12 сарын 27-ны өдөр дэлгүүрийн 4.740.000 төгрөгний барааг 8 дугаар цэцэрлэгийн нярав Ч.Батхишиг гэх хүнийг авчирч тоолж Э.Ш-д хүлээлгэн өгсөн. Манай дэлгүүр нь 4.740.000 төгрөгний бараатайгаар ажиллахад 1 хоногт 150.000 төгрөгний 34.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй намайг хуурч мэхэлж залилж надад хүндрэл чирэгдэл олно. Үүнийг Э.Ш-ий надад өгнө гэсэн хугацаандаа хашаа байшингийн үлдэгдэл цэвэр ашиг өгдөг. Энэ ашгийг 30 хоног үржүүлж тооцвол сард 4.500.000 төгрөгний цэвэр ашиг учруулсан 22 сараар үржүүлэн тооцвол 99.000.000 төгрөгний цэвэр ашиг олох байсан. Т.О би 4.740.000 төгрөгний бараандаа 1 хоногийн 50.000 төгрөгний ашиг олох байсан гэж хамгийн багаар тооцоход сард 1.500.000 төгрөгний ашиг олно. Үүнийг 22 сараар үржүүлэн тооцвол 33 000 000 төгрөгний цэвэр ашиг олох байсан. Иймд 4 740 000 төгрөгөн дээрээ олох байсан ашиг 33 000 000 төгрөгийг нэмж нийтдээ э.Ш-с 37 740 000 төгрөгийг нэхэмжилэх болно. Хэвийн ажилладаг байсан дэлгүүрийг маань Э.Ш нь ажиллахгүй болгосон. Бүр дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хаалгаж, таварын байгууллагад 2 жилийн 400 000 төгрөгний өртэй болгосон. Энэ татварт төлөх ёстой болсон 400 000 төгрөгийг Э.Ш-ээс нэхэмжлэх болно. Би 2021 оны 12 сарын 27-ны өдөр Э.Ш-ний нөхөр болох Цогоо, өөрийн нөхөр Ц.Б болон мал туулгахаар Батболд гэх хүнийг аваад 4-үүлээ Хэнтий аймгийн төвөөс яваад Норовлин сумаас урагшаа Цогоогийн ахынд нь очсон. Очоод 100 хургатай хонь /200 толгой/ Цогоогын 100 ширхэг ямаатай нь хамт туугаад 2021 оны 12 сарын 31-ний өдөр ахынхаас нь гарсан. Мал туухаар явсан хүн маань явганаар 9 хоног туусаар яваад 200 гаран км 2 дугаар фермийн баруун талд Баяраагынх гэх айл дээр малыг нь тууж ирсэн. Э.Ш нь малаа туугаад ирсээр байтал чинь үлдсэн 34.000.000 төгрөгийг чинь бэлэн болгоод байж байя гэж хэлсэн боловч шал худлаа хэлж хуурч мэхэлсэн. Ямар ч бэлэн мөнгө бэлэн болгоогүй, өгөөгүй. Э.Ш нь нөхөр Цогоогын хамтаар 100 эм хонь, 100 хургаа 23.000.000 төгрөгөнд бодож надад өгсөн. Нэг эм хонио 150.000 төгрөгөнд үнэлсэн. Нэг хургаа 80.000 төгрөгөнд үнэлсэн. Өгсөн хонь хурганаас нь 40 эм хонь үхсэн. 6.000.000 төгрөг, 30 хурга үхсэн 2.400.000 төгрөг, нийдээ 8.400.000 төгрөг Э.Ш-ээс нэхэмжилнэ. Э.Ш Цогоо нар нь 8.000.000 сая төгрөгөнд бодож 5 үнээ, 5 бяруу, 3 тугал, нийтдээ 13 толгой бод мал өгсөн. Нэг үнээг 1 200 000 төгрөгөнд үнэлж өгсөн. Энэ өгсөн бод малнаас нь улаан үнээ 1 200 000 төгрөг, мухар хөх үнээ 1 200 000 төгрөг зэрэг 2 тооны үнээ нь үхсэн. Нийтдээ 2.400.000 төгрөг нэхэмжилнэ. Түүнээс хойш Хаан банкинд миний Э.Ш-д зарсан гэх хашаа байшингаа барихын тулд Хаан банкинаас авсан байсан зээлээ сар бүр төлдөг байсан 790.000 төгрөгний зээлийг маань хавар ноолуур болтол би өмнөөс чинь төлж байя гэж Э.Ш-тэй тохирсон. Э.Ш-ий сар бүр зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдол бүрт нь Хаан банкнаас дууддаг тул би нөхөр Ц.Б-ын хамтаар Мөрөн сумын "Баагийн хоолой" гэх газраас эдван маркийн суудлын машиндаа 20 литр бензин 50.000 төгрөгөөр хийж ирээд буцаад л явдаг байсан. Энэ 20 литр түлшний 50.000 төгрөгийг 22 сараар үржүүлж нийтдээ 1.100.000 төгрөгийг Э.Шинийнэгэнээс нэхэмжлэх болно. Э.Ш-ий хүн хуурч мэхэлдэг, банкинд ч гэсэн зээлийг сар бүр зээл төлөх ёстой цаг хугацаанд нь төлдөггүй байдлаас болж би Монгол банкны мэдээллийн сан болон банкинд зээлийн 4-р зэрэглэлийн муу зээлдэгч гэсэн муу түүхтэй болсон. Э.Ш-д өгсөн гэх 3 тооны хөлдөөгчнийхөө 1 том хөлдөөгч, 1 хөргүүр зэргийгээ би буцаан авсан. Хүн залилж хуурч мэхэлдэг Э.Ш-д би өгөхөө болиод буцаагаад авсан, мөн лисвагаа ч буцааж авсан. Шкаф маань Э.Ш-ний бидэнд одоо болтол буцаан өгөхгүй байгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 05 дугаар гудамжны 10 тоотод орших хашаа байшин дотор маань байгаа гэсэн. Буцаан авмаар байна. Би 459.000 төгрөгөнд бодож блокоо өгөх байсныгаа мөн л хүн хуурч мэхэлдэг залилагч Э.Ш-д өгөөгүй. Мөн л хавар нь ноолуурын цаг болоход Э.Ш нь үлдэгдэл мөнгөө бэлнээр нь надад өгөөгүй бас хуурсан. Э.Ш нь мөн л дахиад худлаа ярьж би намар үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн боловч намар бас л өгөөгүй хуурч мэхэлсэн. Ирэх бүртээ Э.Ш рүү гар утас руу нь залгахад гар утсаа авахгүй, гэртээ байхгүй, үргэлж ямар нэг газар луу олдохгүй зугатааж алга болдог байсан. Э.Шн нь нөхөр болох Цогоогоосоо салсан л гэдэг, нийлсэн л гэдэг. Э.Ш нь өөрөө 2-3-н удаа наймаа буцья, би өрөө төлж чадахгүй байна гэж хэлдэг байсан. Э.Ш нөхөр Цогоо нар нь надад 7.500.000 төгрөгөнд бодож их гарын мөнгөн чимэгтэй эмээл гэж нэг эмээл өгсөн. Э.Ш болон нөхөр Цогоо нараас авсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг нь би гэх 08 сард хуурамч эмээл байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаяр бид 2 хамтдаа Э.Ш дээр очиж уулзаад чиний өгсөн энэ эмээл чинь хуурамч эмээл байна гэж хэлэхэд Э.Ш нь өө за за оронд нь дахиад дунд гарын чимэгтэй эмээл өгье гэж хэлсэн. Түүнээс хойш Э.Ш нь дахин эмээл ч өгсөн юм байхгүй Эрдэнэбаяр бид 2-ыг хоёуланг нь хуурч мэхэлж явсаар 2022 оны өвөл хүргэсэн. Эрдэнэбаяр би Э.Ш гэх хүнээс чинь мөнгө авч чадахгүй юм байна гэж аргаа барсан. Үүний улмаас Эрдэнэбаяр намайг Хэнтий аймгийн цагдаагийн газарт өгч залилсан гэж шалгуулсан. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгч надаас 8.700.000 төгрөг нэхэмжилсэн. Эрдэнэбаярын энэ байдлыг би Э.Ш-д хэлэхэд өө би буруутай, эмээлийн чинь мөнгийг би хашаа байшинг зараад өгье гэж хэлээд өгөхгүй бүтэн 7 сар дахин намайг хуурч мэхэлсэн. Энэ хугацаанд Эрдэнэбаяр иргэний шүүхээр шийдвэр гаргуулж намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эмээлийн үнийг гаргуулахаар өгсөн. Э.Ш болон нөхөр Цогоо нар нь бидэнд их гарын мөнгөн чимэгтэй эмээл гэж хуурамч эмээл өгч намайг хуурч, залилан мэхэлсэн, хашаа байшинг маань худалдан авна гээд хундрэл чирэгдэл учруулж хохироосон, гэмт хэрэг үйлдсэн асуудалд Хэнтий аймаг дахь бүтэн 1 жил 10 сарын хугацаанд мөнгөө төлж чадахгүй хуурч мэхэлж, биднийг орон гэргүй болгож Цагдаагийн газарт гомдол гарган Э.Ш болон нөхөр Цогоо нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн шалгуулж байна. Э.Ш-ээс авсан малын ихэнх нь маш ядруу, эцэнхий туранхай муу мал байсан тул ихэнхи нь үхэж үрэгдсэн. Би маллах малгүй болсон тул нөхөр Ц.Б-ийн хамтаар Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Мөн л энэ асуудлын улмаас талдаа 1300 км зайтай газраас Хэнтий аймгийн төвд 01 нас гарантай охиноо аваад нөхөр Ц.Б-ын хамт 3-н удаа ирж буцаад байна. Нийтдээ 7800 км замыг туулсан байна. Нэг удаа ирж буцахад 1.500.000 төгрөгийн зардал гардаг. Иймд хүн залилан мэхэлж хуурдаг Э.Ш-ээс болж Өмнөговь аймгийн Гурван Тэс сум, "Шивээ Хүрэнгийн боомт-оос Хэнтий аймгийн Хэрлэн сум ын төвд 3-н удаа ирж буцсан замын зардал болох 4.500.000 төгрөгийг Э.Ш-ээс нэхэмжлэх болно. Эрдэнэбаярын эмээлийн төлбөрт би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 6.021.700 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймд Э.Ш-ээс нийтдээ 59.561.700 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно. Э.Ш нь надаас худалдан авна гэж худлаа хэлж 1 бүтэн жил 10 сарын хугацаанд надад төлөх байсан үлдэгдэл мөнгөө бэлнээр өгч чадахгүй байгаа хашаа болон байшинд маань 5 сая төгрөгний засвар хийсэн тул энэ мөнгийг надаас нэхэмжилнэ гэж нэхэмжлэлдээ бичжээ. Т.Отгонгэрэл би болон манай нөхөр Ц.Б бид нараас худалдан авах гээд төлбөрөө төлж чадахгүй байгаа байшинд маань 5 сая төгрөгөөр засвар хийсэн гэдэг огтын үндэслэлгүй худлаа болох нь илэрхий юм. Тэгээд Э.Ш-ийг тухайн байшинд 5 сая төгрөгөөр засвар хий гэж бидний хэн нь ч хэлээгүй, хэрэв засвар хийсэн гэж байгаа бол өөрөө сайн дурын үндсэн дээр засвар хийсэн байх. Энэ мөнгийг би төлөх үндэслэлгүй тул төлөхгүй. Манай байшин бол засвар хийх ямар ч шаардлагагүй шинэ байшин шүү дээ. Тэгээд ч Э.Ш нь Хаан банкинд нэг сард 790.000 тегрег төлж чадахгүй арай гэж хугацаа алдан барин байж арай хийн төлдөг хүн яаж 5.000.000 төгрөгөөр засвар хийсэн байх вэ, Э.Ш нь 2022 оны 11 сараас эхлэн бидний наймаа хийсэн эмээлийг мөнгөн чимэгтэй биш гэснээс үүдэн Т.О, Ц.Б нар нь байшингаа буцааж авлаа, чи манайхаас нүү гэж удаа дараа дарамталсаны улмаас би 2023 оны 09 сард уг хашаа байшингаас нүүсэн гэж бичжээ. Э.Ш нь нөхөр Цогоогийн хамт нөхөр бид хоёрыг хуурч залилан мэхэлсэн нь 1 жил 10 сарын хугацаанд хашаа байшингийн маань үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Манай хашаа байшинг худалдаж авна гэж худал хэлж 1 жил 10 сар амьдрахдаа байшингийн цонх хагалж, хаалга, хашаа эвдэлсэн. Иймд надад учруулсан хохирлыг нэхэмжлэх ба надаас нэхэмжлээд байгаа 55 850 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Т.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Дулаан 05-10 тоотод байрлах дэлгүүртэй, тусдаа хүн амьдрах зориулалттай байшинтай хашааг чинь 31 сая төгрөгөнд бодож мал өгье, үлдсэн 34 сая төгрөгийг нь бэлнээр өгч худалдаж авахаар тохиролцсон боловч үлдэгдэл мөнгөө төлөхгүй олон сар жил болж, хуурамч мөнгөн чимэгтэй эмээл өгч үүнээс болж цагдаагийн байгууллагад бусдыг залилан мэхэлсэн хэрэгтнээр шалгуулж, иргэний шүүхэд хариуцагчаар татагдан банкны хар жагсаалтанд оруулж надад 70 561 700 төгрөгийн хохирол учруулсан тул уг төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
4. Нэхэмжлэгч Э.Ш сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.О, Ц.Б нартай 2021 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Дулаан 05-10 тоотод орших хашаа байшинг 65 сая төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Тэгээд мөн оныхоо шинэ жилийн өмнө Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хариуцагч Т.О, Ц.Б нартай хамт очиж өөрийн ээж Ш.Уранчимэгийн надад өгсөн малаас 100 хургатай хонь /200 толгой/, 1 эм хонио 150.000 төгрөгөнд, 1 хургаа 80.000 төгрөгөнд нийт 23.000.000 төгрөгөнд бодож, 2022 оны 8 сард 5 үнээ, 5 бяруу, 3 тугал /13 толгой/ малыг 8000.000 төгрөгөнд бодож нийт 31 сая төгрөгөнд бодож дээрх малыг надаас авсан. Би хариуцагч нарт малаа бүрэн бүтэн амьдаар нь хүлээлгэн өгсөн учир тэд өөрсдөө аваад маллах явцдаа үхүүлсэн байхад би Т.О-д төлөх нь үндэслэлгүй юм. Ингээд үлдсэн 35 сая төгрөгийг би бэлнээр өгнө гэж байтал хариуцагч нар өөрсдөө надад сар бүр 790.000 төгрөг банканд төлөөд явж болно гэсэн саналыг надад тавьсан. Би зөвшөөрч бид хэд тохиролцсон. Би сар бүр 790.000 төгрөгийг О-ийн дансанд хийж байсан. Миний цалин сар бүрийн 25-27-ны өдрүүдэд ордог байсан тул зарим үед 20-ноос хойш хийх тохиолдол байсан. Гэхдээ тухайн сардаа дандаа багтаж мөнгийг нь шилжүүлж байсан. Мөн дэлгүүрийн барааг 3 740 000 төгрөгөнд, 3 ширхэг хөргөгчийг 2 500 000 тегрегенд, лисва 1 000 000 төгрөгөнд, шкаф 300 000 төгрөгөнд, блок 459 000 төгрөгөнд, нийт 7 999 000 төгрөг болсныг манайх өөрийн мөнгөн чимэгтэй эмээлээ 7 сая төгрөгөнд бодож өгсөн. О надад дэлгүүрээ маш их ашигтай гэж итгүүлсэн. Тэгээд би ээжийн тэтгэврийн зээл, Цогтбаатараар бас банкны зээл хийлгүүлээд дэлгүүрт нь бараа авч тавьсан ч тэр дэлгүүрт үнэхээр орлого ордоггуй байсан. Хамгийн ихдээ л 50.0007 орвол их юм болдог байсан. Ихэнхдээ хүмүүс их зээл хийдэг байсан. Ингээд би өөрөө хохироод үлдсэн. Тэгтэл 2022 оны 7 сард 1 хөргөгч, 1 лисвагаа өөрөө авсан. Харин блокийг мөнгөндөө оролцуулан тооцсон боловч анхнаасаа манай худалдан авсан хашаанд байгаагүй, ээжийн маань хашаанд байгаа гэж хэлсэн, би тэр блокыг нь хараагүй, аваагүй. Мөн 2023 оны 5 сард 1 хөргөгчөө эргүүлэн авсан. Одоо үлдсэн 1 хөргөгч, 1 шкаф нь байшин дотроо байгаа. Ингээд 2022 оны 11 сараас эхлэн бидний наймаа хийсэн эмээлийг мөнгөн чимэгтэй биш гэснээс үүдэн Т.О, Ц.Б нар нь байшингаа буцааж авлаа, чи манайхаас нүү гэж удаа дараа дарамтласны улмаас би 2023 оны 9 сард уг хашаа байшингаас нүүсэн. Тэр эмээл бол миний нөхөр буюу Цогтбаатарын эмээл байсан. Хариуцагч нар өөрсдөө л авья гээд авсан. Хуурамч эсэхийг нь би мэдэхгүй. Тийм эмээлийн маргаан үүссэн л гэж надад хэлсэн. Гэхдээ үүнээс үүдсэн хохирлыг надаар төлүүлнэ гэсэн, би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би гахай, малаа ажиллаж байгаад мөнгөтэй болж тус байшинд 5 сая төгрөгний засвар хийсэн болно. Ингээд би 2022 оны 01 сараас 2023 оны 09 сар хүртэл 16 590 000 төгрөгийг Отгонгэрэлийн Хаан банкны 5420222328 тоот дансанд шилжүүлсэн байна. Иймд би одоо хариуцагч Т.О, Ц.Б нараас 55 850 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Би анх 5 тугалтай үнээгээ нэгийг нь 1 600 000 төгрөгөөр бодоод 8 000 000 төгрөгөнд тооцсон. Гэхдээ би өөрөө 2022 оны 8 сар хүртэл үхрээ маллаж байгаад 3 үнээ нь тугалахаар нь төлтэй нь хамт өгөөд явуулсан. Төлийг нь 8 000 000 төгрөгөнд оролцуулаагүй. Мөн миний өгсөн 100 хургатай хонийг авсан жилдээ төллүүлээд 300 тооны хонь болгоод аваад явсан. Энэ мэтээс харахад миний хангалттайгаар есеж олон болсон. Өөрөөр хэлбэл 2023 онд ч мөн төллөсөн байгаа. Харин ч би одоогоор тэр төл малыг огт нэхэмжлэхгүй, зөвхөн өгсөн малаа тухайн үеийн ханшаар бодож нэхэмжилж байгаа. Хэрвээ Т.О надаас ямар ч үндэслэлгүй 70 561 700 төгрөгийг нэхэмжилсээр байвал цаашид би малынхаа төлийг ч нэмж нэхэмжлэх болно. Нэхэмжлэгч би хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Зээрд овогт Э-ын Ш-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, Э.Ш-ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-50-р тал/, Ш.Уранчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-61-р тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 62-р тал/, гар бичмэл /хх-ийн 63-65-р тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хх-ийн 91-92-р тал/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 93-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
6. Хариуцагч нараас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариуцагч Ц.Б-оос Т.О-д олгосон 1466 дугаартай итгэмжлэл /хх-ийн 68-р тал/, Т.О-лийн хариу тайлбар /хх-ийн 72-76-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 77-р тал/, тайлбар болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 79-80-р тал/, гэрэл зураг /хх-ийн 82-84-р тал/, хариуцагч Т.О-ээс ирүүлсэн сөрөг нэхэмжлэл /хх-ийн 85-89-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ш нь хариуцагч Т.О, Ц.Б нарт холбогдуулан 55 850 000 төгрөг гаргуулах, хариуцагч тал нэхэмжлэгч Э.Ш-д холбогдуулан 70 561 700 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Нэг. Нэхэмжлэгч Э.Ш-ий 55 850 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:
1.1 Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 12 сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 5-10 тоотод байрлах хашаа байшинг 65 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирсон ба үүнээс 31 сая төгрөгөнд мал, үлдэх мөнгийг сар бүр 790 000 төгрөгөөр хариуцагч Т.О-ийн банкин дахь дансанд хийж байхаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Э.Ш нь 31 сая төгрөгтөө 100 хургатай хонь, 5 үнээ, 5 бяруу, 3 тугалыг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, мөн 2022 оны 1 сараас эхлэн хариуцагчийн дансанд сард 790 000 төгрөгийг шилжүүлж байсан гэх ба нийт 16 590 000 төгрөгийг шилжүүлсэн гэх ба хариуцагч нь тал малыг хүлээж авсан боловч тодорхой хэмжээний мал үхсэн гэж тайлбарлаж байх боловч малын үнийн дүнд маргадаггүй. Мөн банкинд төлсөн 16 590 000 төгрөгийн үнийн дүнд маргахгүй боловч энэ мөнгийг буцаан төлөхгүй, учир нь нэхэмжлэгч тал мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс өөрт хохирол учирсан, мөн хуурамч эмээл өгсөнөөс болж маш ихээр хохирсон гэж маргадаг.
1.2 Нэхэмжлэгч нь хариуцагч Т.О-ийн Хаан банкин дахь 5420222328 тоот дансанд дараах байдлаар мөнгийг шилжүүлсэн байна. Үүнд:
- 2022.01.19-нд 800 000 төгрөг, 2022 оны 2 сарын 20-нд 800 000 төгрөг, 2022 оны 2 сарын 25-нд 54 000 төгрөг, 2022 оны 3 сарын 21-нд 800 000 төгрөг,2022 оны 4 сарын 21-нд 700 000 төгрөг, 2022 оны 4 сарын 21-нд 80 000 төгрөг, 2022 оны 7 сарын 20-нд 800 000 төгрөг, 2022 оны 8 сарын 21-нд 780 000 төгрөг, 2022 оны 9 сарын 23-нд 790 000 төгрөг, 2022 оны 10 сарын 21-нд 600 000 төгрөг, 2022 оны 10 сарын 21-нд 190 000 төгрөг, 2022 оны 11 сарын 21-нд 500 000 төгрөг, 2022 оны 11 сарын 28-нд 232 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/ 2022 оны 12 сары 22-нд 200 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2022 оны 12 сарын 23-нд 600 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 1 сарын 30-нд 480 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 1 сарын 31-нд 310 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 2 сарын 19-нд 790 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 4 сарын 24-нд 695 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 5 сарын 19-нд 790 000 төгрөг, 2023 оны 6 сарын 21-эд 800 000 төгрөг / эх Ш.Уранчимэгийн данснаас/, 2023 оны 6 сарын 24-нд 750 000 төгрөг, 2023 оны 7 сарын 25-нд 790 000 төгрөг, 2023 оны 8 сарын 20-нд 790 000 төгрөг, 2023 оны 9 сарын 21-нд 780 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба нийт 14 901 000 төгрөг дансаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Ш-ий Хаан банкны харилцах дансны хуулга, түүний эх Ш.Уранчимэгийн мөн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хэргийн материалын 6-61-р тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 16 590 000 төгрөгийг төлсөн гэх ба энэ үнийн дүнг хариуцагч мөн хүлээн зөвшөөрдөг, үнийн дүн дээр маргахгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан байх тул зохигчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тус тус хуульчилсан.
Талуудын дунд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн боловч хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гэрээг хийгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авахаар хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон боловч гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг талууд хангаагүй байна. Тухайлбал энэ шаардлагыг хангасан гэрээг хийгээгүй, мөн амаар харилцан тохиролцсон хэлцлийнхээ үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна. Мөн худалдахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгөтэй хамт дэлгүүрийн бараа болон хөдлөх хөрөнгө болох хөргөгч, хөлдөөгч,шкаф, плитка, блок зэргийг мөн худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч Э.Ш нь дээрх дэлгүүрийн бараа, хөдлөх хөрөнгийн үнэд өөрийн мөнгөн тоногтой эмээлийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэх ба энэ эмээлийг бусдад хариуцагч нар заржээ. Тухайн эмээлийг худалдан авсан иргэн нь хуурамч эмээл байна гэж цагдаагийн байгууллагат хандаж хариуцагч нарыг залилсан гэх үндэслэлээр шалгуулсан ба үүнээс үүдэн маргаан үүсэж худалдах, худалдан авах хэлцлээсээ татгалзахаар хүсэл зоригоо илэрхийлж мэтгэлцэж тайлбарладаг.
1.4 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар, мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул хэлцлээр шилжүүлсэн зүйлаа харилцан буцааж өгөх нь зүйтэй байна.
Тухайлбал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн малын үнэ 31 сая төгрөг, мөнгөөр төлсөн 16 590 000 төгрөг нийт 47 590 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
1.5 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 55 850 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба үүнээс 47 590 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжилсэн, үлдэх мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг тухайн үл хөдлөх хөрөнгөнд засвар хийсэний үнэ гэж, мөн 3 260 000 төгрөгийг хариуцагч нарын авч явсан хөдлөх хөрөнгө болох хөргөгч, хөлдөөгч, лисва плитка зэргийн үнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Үүнээс үл хөдлөх хөрөнгөнд засвар хийсний төлбөр 5 000 000 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэд 3 260 000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь энэ хэсэгт холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба нэхэмжлэгч засвар хийсэн гэх Ш.А-ыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулсан. Засвар хийсэний хөлсөн 1 500 000 төгрөгөнд тооцож үхэр авсан, гадаа нойл, дотор ханын обой нааж, обжур солих ажил хийсэн гэж мэдүүлдэг. Дээрх хийгдсэн засварууд нь зайлшгүй хийгдэх засвар, үйлчилгээ байсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлохгүй байх тул хангах боломжгүй байна.
Мөн хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжилдэг ба ямар үнэ бүхий эд зүйлсийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн эдгээр эд зүйлс нэхэмжлэгчийнх гэдгийг нотлохгүй байх тул хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдврэлэлээ.
Хоёр. Хариуцагчийн нэхэмжлэгчээс 70 561 700 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын хувьд:
2.1 Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирол гэж 70 561 700 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан. Шаардлагын үндэслэлээ худалдан авсан хашаа байшингийн үлдэгдэл мөнгөө өгөхгүй олон сар жилээр хуурч мэхэлж, хүндрэл чирэгдэл учруулж,хуурамч мөнгөн чимэгтэй эмээл өгч, үүний улмаас цагдаагийн байгууллагад бусдыг залилан мэхэлсэн хэргээр шалгуулж, иргэний шүүхэд иргэний хариуцагчаар татуулж банкны хар жагсаалтанд оруулж надад 70 561 700 төгрөгний хохирол учруулсан тул Э.Ш-ээр төлүүлж өгч тусална уу гэх агуулгатай сөрөг шаардлагыг гаргасан.
Шүүх хуралдаан дээр хариуцагчаас сөрөг шаардлагын үндэслэлийг дэлгэрүүлж тодруулахад дэлгүүр ажиллуулсанаас олох байсан орлого 33 сая төгрөг, татварт 400 000 төгрөг, үхсэн эм хонь 40*150000 нийт 6 сая төгрөг, үхсэн үхэрийн үнэ 2 400 000 төгрөг, цагдаад шалгуулсны улмаас ирж очих бензиний зардал 4 500 000 төгрөг, хашаа байшингаа түрээсэлсэн бол 11 сая төгрөг олох байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан.
2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба хариуцагч тал өөрийн сөрөг шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл дээрх сөрөг шаардлагат холбогдуулан ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
2.3 Хэдийгээр хариуцагч тал нотлох үүргээ хэргжүүлээгүй боловч шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас дүгнэхэд хуурамч эмээл нэхэмжлэгч тал өгсөнөөс болж хохирч байж болох боловч уг эмээлийг хуурамч эсэхийг хүлээн авч байхдаа өөрсдөө мэдэх боломжтой байсан, мөн нэхэмжлэгч Э.Ш-ийг хугацаандаа төлбөрөө өгч байсан бол өөрт хохирол учрахгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Тухайлбал Э.Ш нь хэлэлцэн тохиролцсон малыг хүлээлгэн өгсөн, мөн 2022 оны 1 сараас эхлэн 2023 оны 9 сарыг дуустлах хугацаанд сар бүр төлбөр төлж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй болохыг дурдаж байна.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч тал эрхийн доголдолгүй эд зүйлийг худалдахаар хуульчлан зохицуулсан. Гэтэл хариуцагч нар нь банкинд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан нь эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэхээр байх тул өөрийн хууль бус хэлцлийн үр дагаврыг өөрөө хариуцна. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нар хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн эд зүйлээ буцаан шилжүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгөх нь зүйтэй болохыг дурдаж байна.
Гурав. Улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлах
3.1 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 437 200 төгрөгийг, хариуцагч нь сөрөг шаардлага гаргахдаа 510 758 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 47 590 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул энэ хэсэгт холбогдох 395 900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх хэсэг болох 8 260 000 төгрөг, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул тус тус төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Т.О, Ц.Б нараас 47 590 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 260 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэгч Э.Ш-ээс 70 561 700 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437 200 төгрөг, хариуцагчаас улсын орлогод төлсөн 510758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ