| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00786/И |
| Дугаар | 156/ШШ2024/00078 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00078
2024 02 05 156/ШШ2024/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.
156/2023/00786/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Н н ө ЗБН, Н о т зөвлөл Төрийн бус байгууллагат холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Б,
Хариуцагч:Н н ө ЗБН ахлагч Д.Б
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Т,
Хариуцагч: Н о т з ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Норовлин сумын иргэн Д-ын Б нь над руу утсаар яриад "би сум орон нутгийнхаа татвар төлөөсийг төлөхгүй бол нэхэгдээд байна, сум орон нутгаас шалгалт ирчихлээ, чи түр надад мөнгө зээлээд уг төлбөрийг төлөөд өгөөч" гэсний дагуу би өөрийн дүү Нэргүйн Жасрайн дансанд байсан өөрийнхөө мөнгөнөөс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Норовлин сумын Байгаль орчны байцаагч Г.Мөнхзул гэдэг хүний ХААН банкны 5950014404 тоот данс руу 12 300 000 төгрөг хийлгэсэн. Уг мөнгийг Г.Мөнхзул гэдэг хүн "Н о т з"-рүү шилжүүлсэн байсан. Ингээд би Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б-д зээлүүлсэн дээрх 12 300 000 төгрөг болон бусад мөнгөнүүдээ нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б нь дээрх надаас мөнгө зээлж аваад "Н о т зөвлөл-рүү шилжүүлүүлсэн мөнгөө тайлбарлахдаа "энэ мөнгө надад хамааралгүй, Н.Б өөрөө жоншны хууль бус олборлолт хийж байсан болохоор төлсөн мөнгө, надад хамааралгүй гэж тайлбарласан. Д.Б нь Н сумын "Н н ө" ЗБН-ийн ахлагч бөгөөд уг нөхөрлөл нь 9 гишүүдийн бүрэлдэхүүнтэй бие даасан хуулийн этгээд байна. Уг хуулийн этгээд нь Х аймгийн Н сумын засаг даргатай байгуулсан гэрээний дагуу жил бүр "Н о т з"-д татвар төлөх үүрэгтэй байна. Харин би "Д.Б-г мөнгө түр зээлээч, татварын данс руу шууд шилжүүлчих" гэсний дагуу уг мөнгийг "Н о т з"-д төлсөн, миний зүгээс Норовлин сумын засаг даргатай татвар төлөх үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул "Норовлин талт зөвлөл"-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Мөн "Н н ө ЗБН нь З даргатай байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой татвараа намайг "мөнгө зээлж байна, удахгүй өгнө" гэж хууран мэхэлж үндэслэлгүй төлүүлсэн. Иймд "Н о т з", "Н н ө" ЗБН нараас 12 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н н ө ЗБН-ийн ахлагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б миний хувьд нэхэмжлэгч Н.Б-д хандан "би сум орон нутгийнхаа татвар төлөөсийг төлөхгүй бол нэхэгдээд байна, сум орон нутгаас шалгалт ирчихлээ, чи түр надад мөнгө зээлээд уг төлбөрийг төлөөд өгөөч" гэж гуйсан, мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Н н ө ЗБН нь Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой татвараа намайг "мөнгө зээлж байна, удахгүй өгнө" гэж хууран мэхэлж үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал огт байхгүй. Н.Б намайг ор үндэсгүй гүтгэж байна. Нэхэмжлэгч Н.Б нь "Н н ө н"-ийн эзэмшил талбай дээр жоншны хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан болохоор Н сумын орон нутагт төлөх ёстой байсан "О т з"-ийн мөнгийг Н сумын Засаг дарга А.М төл гэсэн учраас өөрөө сайн дурын үндсэн дээр 12 300 000 төгрөгийг төлсөн юмаа. Нэхэмжлэгч Н.Б-ийн надаас нэхэмжилж байгаа 12 300 000 төгрөгийг Норовлин сумын байгаль орчны улсын байцаагч Г.Мөнхзулын 5950014404 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.Б нь өөрөө сайн дурын үндсэн дээр төлсөн байсан. Манай "Н Н Ө н"-ийн эзэмшил талбай дээр нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан. Миний нөхөр Г.Батзориг 2022 оны 06 сард Норовлин сумын төвд байдаг найз Д.Мягмардашын гэрт нь ороход тухайн айлд Н сумын Засаг дарга А.М архи уучихсан сууж байсан байдаг. Тэгээд манай нөхөр Г.Батзоригийн дэргэд Засаг дарга А.М гар утсаар шууд нэхэмжлэгч Н-ийн Б-тай холбогдоод "О т-ын мөнгө" хий гэхэд Н.Б нь за гэсэн байгаа юм. Тэгээд Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Н Н Ө н"-ийн эзэмшил талбай дээр жоншны хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан болохоор 12 300 000 төгрөгийг өөрөө сайн дурын үндсэн дээр төлсөн юм. Энэ мөнгийг төл гэж нэхэмжлэгч Н.Б-г би болон миний нөхөр Г.Батзориг нарын зүгээс гуйсан, албадсан, шахаж шаардсан, ятгасан ямар ч асуудал байхгүй, дээрх мөнгө нь миний хувийн данс руу ороогүй тул би 12 300 000 төгрөгийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Н о т з ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалын 102-106, 107 дугаар хуудаст Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2 гэрээ авагдсан байгаа. Тус гэрээний 3.1.4-т гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх, нөхөрлөл бусдад шилжүүлэхгүй, борлуулахгүй, түрээслэхгүй гэж заасан бөгөөд үүнийг зөрчсөн. Манайх 12,300,000 төгрөгийг дансандаа аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Боржигон овогт Н-ийн Б /РД: /-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 432 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 6-11-р тал/, Н н ө ЗБН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 24-р тал/, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний хуулбар /хх-ийн 25-28-р тал/, Н н ө ЗБНөхөрлөлийн дүрмийн хуулбар /хх-ийн 29-32-р тал/, Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай албан бичиг /хх-ийн 33-р тал/, Б.Анхбат, Н.Жасрай нарын тодорхойлолт /хх-ийн 34-35-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-37-р тал/, Н.Жасрай, Г.Мөнхзул, Б.Анхбат, Ж.Ганбаяр, Ч.Цэрэгжан нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 39-50-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 51-52-р тал/, Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт оруулах талаар хамтын ажиллагааны гэрээний хуулбар /хх-ийн 102-105-р тал/, Н о т з-ийн депозит дансны хуулга /хх-ийн 106-р тал/, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хуулбар /хх-ийн 107-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
5. Хариуцагч Н н ө ЗБН-ийн ахлагч Д.Б-аас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч Н н ө ЗБН-ийн ахлагч Д.Б-аас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 19-20-р тал/, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 21-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
6. Хариуцагч Н о т з ТББ-аас дараах баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Норовлин олон талт зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Э-аас Х.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 116-118-р тал/, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ /хх-ийн 120-123-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Н н ө ЗБН, Н о т з ТББ нарт холбогдуулан 12 300 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс дараах үндэслэлээр Н о т з төрийн бус байгууллагаас 10 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, үлдэх 1 800 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь Н н ө ЗБН-ийн ахлагч Д.Б нь сумандаа татвар төлөх ёстой нэхээд байна мөнгө зээлээч, төлөөд өгөөч гэхээр нь би өөрийн хамаатны дүү Жасрайгийн данснаас 12 300 000 төгрөгийг 2022 оны 6 сарын 13-ны өдөр Норовлин сумын Байгаль орчны байцаагч Г.Мөнхзулын дансанд шилжүүлсэн. Иймд энэ мөнгөө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог. Хариуцагч Н н ө ЗБН нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, өөрийн нэрийн өмнөөс мөнгө төлөөд өг гэж гуйгаагүй тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н о т зөвлөл ТББ нь Н н ө ЗБН нь уг мөнгийг гэрээний үндсэн дээр төлөх ёстой байхад өөр хүнээр төлүүлсэн байх тул Н н өгөөж ЗБН төлөх ёстой гэж мөн маргадаг.
Нэхэмжлэгч Н.Б нь Норовлин сумын Байгаль орчны байцаагч Г.Мөнхзулын харилцах дансанд 12 300 000 төгрөгийг Н.Жасрайгийн данснаас шилжүүлсэн болох нь Г.Мөнхзулын Н н ө н нь 2022 оны 3 дугаар сард сумын засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үүргийн хүрээнд 15 000 000 төгрөгийг Н о т зөвлөлийн дансанд 6 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан. Н.Баяраа нь 2022 оны 6 сарын 12-ны өдөр Н.Б гэдэг хүн Н н ө н-ийн нэрийн өмнөөс 12 300 000 төгрөгийг төлж барагдуулсан, хойлшлуулашгүй шалтгааны улмаас миний өөрийн хувийн дансанд авсан. Би Н о т з-ийн дарга Б.Энх-Амгалан гэдэг хүнээс олон талт зөвлөлийн дансыг олж аваад 2022 оны 6 сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэх мэдүүлэг, 2023 оны 6 сарын 30-ны өдрийн Б-аас жонш авах гэж байгаа юм энэ мөнгийг зээлдүүлж байгаа юм, Мөнхзулын дансанд хийчих гээд л шилжүүлсэн. Энэ мөнгө Б гэдэг хүний мөнгө гэх Н.Жасрайгийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хэргийн материалын 39-40-р тал, 42-43-р тал/ Энэ мөнгийг Г.Мөнхзул нь 2022 оны 6 сарын 13-ны өдөр Н о т з-ийн 5950093816 тоот дансанд 10 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн материалын 106-р талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаар Н н ө ЗБН, мөн Н о т з-ийг нэрлэн заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч Н.Б нь Н о т з ТББ хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй буюу ямар нэгэн үүргийг нэхэмжлэгч хүлээгээгүй байна. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн 12 300 000 төгрөгийн 10 500 000 төгрөг нь хариуцагч Н о т з ТББ-ын дансанд орсон нь тогтоогдож байх тул 10 500 000 төгрөгийг хариуцагч Н о т з ТББ-аас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 800 000 төгрөгийг хариуцагч Н о т з ТББ-ын дансанд шилжиж ороогүй байх тул хариуцах үндэслэлгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Н н ө ЗБН нь уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н н ө ЗБН-ын ахлагч Д.Б-ийн хүсэлтээр зээлүүлсэн, тухайн нөхөрлөлийн өмнөөс суманд төлсөн гэж тайлбарлан тодорхойлдог. Гэвч хариуцагч Н н ө ЗБН-д энэ мөнгийг зээлүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба мөнгө шилжүүлээгүй байх тул энэ нэхэмжлэлийг хариуцахгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Норовлин нутгийн өгөөж ЗБН-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хняан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 10 500 000 төгрөгийг хариуцагч Н о т з-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 211 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н о т з-өөс 182 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Н о т з төрийн бус байгууллагаас 10 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 800 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Н н ө ЗБ нөхөрлөлөөс 12 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н о т з-өөс 182 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ