Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/04737

 

 

 

 

 

 

 

 

 

    2023                12            04                                              184/ШШ2023/04737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***,

 

Нэхэмжлэгч: *** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-эд холбогдох

 

******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *******, ******* нар мөн болохыг тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, орон сууц ашигласны төлбөрт 8.800.000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нь хариуцагчийн эхнэр болох *******тай “ банк” ХК-д хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байхдаа ******* нь манайх байраа зарах гэж байгаа, танайх байр сонирхох уу гэсэн саналыг тавиад танайх хоёр хүүхэдтэй хүүхдүүд чинь том болоход тусдаа нэг нэг өрөөнд амар биш үү гэсэн байдаг. Тухайн үед ******* энэ үгийг бодолцоод нөхөртэйгөө ярилцаж, дараа нь хариуцагч тэй ярилцсан. тэй орцонд нь уулзаад 57.000.000 төгрөгөөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын өмчлөлийн орон сууцыг нь өөрийн ипотекийн зээлээр худалдан авсан байрны урьдчилгаанд барьцаалуулсан байдаг. Тухайн үед зээлийн төлөлтийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна, банкны барьцаанд байгаа байрыг яаралтай чөлөөлөөлд өг, урьдчилгаанд нь 9.000.000 төгрөг үлдсэн, энэ мөнгийг өгөх юм бол барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө болох аавын орон сууц чөлөөлөгдөнө, харин үлдэгдэл төлбөрийг та графикийн дагуу ипотекийн зээлийг төлчих гэж хэлсний дагуу хоорондоо тохиролцсон. Үүнийг төлчих юм бол үүнээс цаашаа банкны хуваарийн дагуу зээлийг төлөөд өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчих гэсэн зүйлийг хэлсэн. 2015 онд нэхэмжлэгч ******* нь “ банк” ХК-иас жилийн 6 хувийн хүүтэй сард 303.683 төлдөг 36.000.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууц авсан байсан. Энэ орон сууцыг 36.000.000 төгрөгөөр аваад 3 жилийн хугацаанд төлөлтөө хийгээд явж байхад өөрөө өр зээлтэй байж давхар энэ байрны төлөлтийг хийгээд авах боломжгүй. Орцонд ярилцаж байхдаа хэрвээ бид нар энэ байрыг авч байгаа тохиолдолд өөрсдийн байраа зарна, хэрвээ та нар гэрээнээсээ замаасаа буцах юм бол бид нар юу ч үгүй болно шүү энийг ойлгож байгаа юу гэхэд ойлгож байна гэж хэлж байсан. нь муудалцаад энэ орон сууцыг зарах гэж байсан, бид нар байрны төлөлтөө хийх боломжгүй болоод байна, хэрвээ төлөлтөө хийх боломжгүй болох юм бол банкны хар дансанд орох цаашлаад аавын барьцаанд байгаа байрыг зээлийн төлбөрт алдах аюул тулгараад байх тул энэ орон сууцыг авах уу гэсэн саналыг тавьдаг. Тиймээс нэхэмжлэгч хариуцагч талын орон сууц зарах саналыг хүлээн зөвшөөрч, тавьсан нөхцөлөөр нь хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч 2015 онд 6 хувийн хүүтэй авсан байраа н. гэх хүнд зарсан. Зарсан мөнгөөрөө уг байрны зээлийг 2018 оны 12 дугаар сард дарж үлдэгдэл мөнгө дээр нь банкнаас зээл авч маргаан бүхий орон сууцад  15.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Гэхдээ орон сууцыг хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сард авсан. Орон сууц авсны дараа тус орон сууцны зээлийн төлөлтийг хийгээд явж байхдаа банкны зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэл байсан тул зээл гарчих юм бол та нарын мөнгийг шууд төлчихье гэсэн саналыг эд хэлэхэд зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээ дээр нэг сарын дотор төлбөрийг төлж барагдуулах гэсэн нөхцөлийг тавьсан. Гэхдээ зөвхөн банканд зориулж энэ хугацааг тавьсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлнө гэсэн хугацаатайгаар банкнаас зээл хүссэн боловч нэхэмжлэгч нарын нэр дээр зээл гараагүй. Зээл гараагүй талаар хариуцагчид хэлэхэд эхний ээлжинд яаралтай 9.000.000 төгрөгийг барагдуулахыг хүссэн. Үүнээс хойш 2019 онд зээлийн төлөлтийг тогтмол хийж байгаад сүүлдээ зээлийг яаралтай хийх ёстой байсан тул нэхэмжлэгч нар ажлаасаа гарч гэр бүлийн хамтаар Солонгос улс руу 2019 оны 07 дугаар сард явж, зээлийн төлөлтийг тогтмол хийж байсан. Нэхэмжлэгч нар 2020 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөгийг яаралтай төлж дуусгахаар хэлж байсны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэхэд хариуцагчийн банкны урьдчилгаанд барьцаалсан байсан барьцаа хөрөнгийг суллах 9.000.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгөөр, 3.000.000 төгрөгөөр, 220.000 төгрөгөөр төлөхөд тухайн үед урьдчилгаа 9.000.000 төгрөг дууслаа гэж хэлсэн боловч хариуцагч удалгүй та 66.000 төгрөг хийчих юм бол энэ нөхцөл бүрдэх гээд байна гэсэн зүйлийг хэлсэн тул нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 66.000 төгрөгийг нэмж хийсэн. Ингэснээр 56.000.000 төгрөгийн 30 хувь болох 15.700.000 төгрөгөөс үлдэж байсан 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан. Тухайн 9.000.000 төгрөгийн бүрэн төлж барагдуулснаар хариуцагч аавынхаа нэр дээр байдаг дүүргийн орон сууцыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн. Нэхэмжлэгч 2020 оноос үлдэгдэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бус их мөнгөөр зээлийг төлөлтийг хийж эхэлсэн, 2020 оны 09 дүгээр сарын байдлаар зээлийн нэлээд хувийг төлсөн 2020 оны 12 дугаар сар хүртэл бүр илүү мөнгийг хийж эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн хариуцагчийн эхнэрээс эргэлзээ бүхий үгийг хэлж эхэлж, 2020 оны 12 дугаар сарын 20-дын үеэр ер нь бид нар байраа зарахаа больж буцаад *******т амьдрахаар болж байна гэсэн зүйлийг хэлсэн. Зээлийн төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 17, 21-ний өдрийг хүртэл төлсөн байдаг. Татгалзаж байгаа бол миний төлсөн мөнгийг буцааж төлөөрэй гэсэн, ч банканд зээлийн төлөлт битгий хийгээрэй гэж утсаар хэлсэн. 2021 онд нэхэмжлэгч хариуцагчийг мөнгөө өгөхийг хүлээсэн. Хариуцагч мөнгөө өгөхгүй болохоор нь нэхэмжлэгч арай хэтэрлээ гэж бодоод 2022 оны эхэн сард зээлийн төлөлтийг хийх гэж үзсэн байдаг. Гэтэл зээл бүрэн төлөгдсөн байна гэсэн зүйлийг банкнаас хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч зээл төлөх боломжгүй болсон, хариуцагч удахгүй 2022 оны 07 дугаар сараас зээлийн асуудал гайгүй болох байх тэр үеэр өгье гэсэн 1 жил гаран хүлээсэн. 2022 оны 04 дүгээр сард хариуцагч нь банкнаас зээл авч нэхэмжлэгч нарт өгөх байсан мөнгөө 15.000.000 төгрөг, 18.000.000 төгрөгөөр хоёр хувааж 33.000.000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нар нь хариуцагчийн өмнөөс банкны зээлийн төлөлтийг хийхдээ бараг 40.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч өгөх ёстой байсан мөнгийг өгөөгүй тул орон сууцнаас гараагүй, гарахгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд талууд үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэх байтал хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй байсан учраас нэхэмжлэгч нь байрнаас гараагүй. Зээлийн гэрээний дагуу банканд төлөх байсан зээлийн ихэнх хэсгийг нэхэмжлэгч тал төлсөн байхад хариуцагч тал үндэслэлгүйгээр гэрээнээсээ татгалзаж, орон сууцаа хууль бусаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байгаа бол гэж заасан. Нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгэсэн, үүргээ гүйцэтгэсний дагуу орон сууцаа захиран зарцуулж өмчлөх эрхээ шилжүүлэхэд хариуцагч тал татгалзаад байх тул нэхэмжлэгч буюу өмчлөгчийн үйлдэлд саад болж байгаа үйлдэл тул өмчлөгч Иргэний хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийг гаргасан. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тухайн орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч, хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү.  2019 оны 09 дүгээр сард төлбөрийг бүрэн барагдуулах боломж байгаагүй. Хариуцагч тал байр зарах болсон шалтгаанаа Улаанбаатар хот орох болсон, зээл авах гэж байсан, жирэмсэн байсан гэх шалтгааныг хэлдэг. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бэрээ дарамталсан юм шиг байсан. Тухайн үед та нар миний байрыг барьцаанд алдлаа гэж уурлаад үүнээс болж хэл ам болоод байна гэх зүйлийг хамт ажиллаж байсан нэхэмжлэгч *******т хэлсэн байдаг. Маргаан бүхий байр нь жилийн 8 хувийн хүүтэй байсан. Ийм төлөлттэй байртай байсан байж заавал 6 хувийн хүүтэй байраа зараад 8 хувийн хүүтэй байр авч 1-2 сарын дотор төлөлтөө бүрэн хийх хүн байх юм уу, тийм зүйл байхгүй. Байр авах гээд байна та нар миний мөнгийг өгөөч гэхэд нь мөнгийг өгөхгүй байсаар байгаад байрны үнэ өссөн. Үүнийг хариуцагч тал мэдэж байгаа учраас гэрээнээсээ татгалзчихаад эвлэрэх гэхээр 110.000.000 төгрөг өгчих гэх зүйлийг хэлж байна. Одоогийн зах зээлд 33.000.000 төгрөгөөр нэг өрөө байр ч авахгүй. нь гэрээнээс татгалзаж байгаагаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т  хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал тогтоох байсан. Нэхэмжлэгч тал хугацааг тогтоохдоо 2020 оны 12 дугаар сарын 31 буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлийн төлөлтийг бүрэн төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах саналын хугацааг тогтоож өгсөн. Нэхэмжлэгч 9 хоногийн дараа зээлийг дуусгана гэж хэлээд байхад хүлээж чадахгүй гэрээнээс татгалзаад байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн мөнгө нь зээлийн 75 хувийг төлж барагдуулсан байсан. Энэ нь нэмэлт хугацаа тогтоогоод өгчих юм бол үр дүн гарах нь илэрхий байхад татгалзсан. Иймд үндэслэлгүйгээр татгалзсан гэсэн үг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэсэн байдаг. Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө төлөөд дуусгана гэж хэлээд байхад зориудаар хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа нь үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлээгүй буюу төлбөрөө бүрэн төлж дуусгах хугацаа бий болгоогүй, зориуд хязгаарласан. Хязгаарласнаас үүдэн нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн гүйцэт дуусгаагүй. 12.000.000 төгрөгийн үлдэгдлийг 9 хоногийн дараа дуусгана гэж байхад үгүй гэж хэлээд төлүүлээгүй учир үүргээ гүйцэтгэх үйлдэлд хариуцагч өөрөө буруутай. Хуульд гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сар хүртэл 4 жилийн хугацаанд зээлийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь үндсэн зээлээс 7.255.000 төгрөг хасагдсан байдаг. Хэрвээ 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл өөрөө зээлээ төлсөн бол нийт 26 сарын хугацаанд 11.960.000  төгрөгийг л төлөх байсан. Энэ мөнгөнөөс үндсэн зээлд 4.000.000 гаран төгрөг л төлөгдөнө. Тэгэхээр үлдэгдэл 7.000.000 гаран төгрөг нь зөвхөн зээлийн хүүд төлөгдөх байсан. Хариуцагч зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал эхнэр *******гийн зээл авсан, хүүхдээ харж байсан байдал, хариуцагчийн ажилгүйдлийн тэтгэмж авсан байдлаас харагддаг. Тэгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийт зээлээс 21.100.000 төгрөгийг, үүнээс үндсэн зээлд 15.000.000 төгрөгийг төлсөн байсан. Тэгэхээр 45.600.000 төгрөгөөс төлсөн үндсэн зээлийг нь тооцох юм бол үндсэн зээлийн 3-ны 1 хувийг нь төлсөн байсан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт зээлд 31.300.000 төгрөгийг үүнээс 24.354.017 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан байсан. Энэ нь нийт үндсэн зээлийн 45.600.000 төгрөгөөс харьцуулж үзэх юм бол 60 гаруй хувийг нь төлсөн гэсэн үг. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 39.700.000 төгрөгийг үүнээс 33.000.000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. 45.600.000 төгрөгөөс 33.000.000 төгрөгийг нь төлсөн гэж үзэх юм бол 4-ний 3 хувь нь төлөгдсөн байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд талуудын гэрээний дийлэнх хэсгийг биелүүлэх боломжгүй бол гэж заасан байдаг. Гэхдээ дийлэнх хэсэг гэдэгт нь 4-ний 3-ыг нь төлсөн үлдэгдэл 4-ний 1 хувийг нь төлөх боломжтой байсан гэдгийг дансны хуулгаар нотлогдож байна. Хавтаст хэргээс сайн харвал хариуцагч нь 2021 онд өмнө нь авсан зээлүүдээ төлсөн байсан. Зээлээ төлж байгаад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн эхнэр цалингийн зээл авсан байдаг. Цалингийн зээл аваад нэхэмжлэгчийн төлж байсан зээлийн үлдэгдэл болох 12.000.000 төгрөгийг төлсөн. Ингэж зээлийг төлчхөөд 2022 онд өөрийн эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авсан байдаг. Дахин 2022 оны 04 дүгээр сард зээл авсан. Энэ авсан зээлээрээ нэхэмжлэгчийн төлсөн байсан мөнгөнөөс нь үндсэн зээл болох 33.000.000 төгрөгийг нь төлдөг. Энэ талаараа бид нар гэрээнээсээ татгалзаад гэрээний үүргээ биелүүлсэн гэж хэлдэг. Гэтэл цаг хугацааны хувьд аваад үзэх юм бол 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл нийт гэрээний үнийн дүнгийн 4-ний 3 хувийг биелүүлсэн. Энэ бол дийлэнх хэсэг нь мөн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэх боломжтой байсан. Дансны үлдэгдэл 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 5.000.000 гаран төгрөг байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын байдлаар нэхэмжлэгчийн хүүхэд н.Амина “Гялс” хадгаламж зээлийн хоршооноос 10.000.000 төгрөг зээлээхээр тохиролцоод зээлийн хүсэлт нь шийдвэрлэгдээд, зээл олгохоор шийдвэр нь гарсан байсан. Гэтэл энэ мөнгийг төлөх боломж бүрдсэн байхад үүнийг үл ойшоох байдлаар би татгалзсан, чи төлж болохгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талуудын тохиролцооны үндсэн зорилго болох барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх асуудал байсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн. 4 удаагийн гүйлгээ хийгээд чөлөөлж байхад яагаад тэр үед нь татгалзаагүй юм, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин 66,000 төгрөг хийлгэсэн байдаг. Тэгсэн байж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр онлайнаар хүсэлтээ гаргаад чөлөөлсөн байдаг. Яагаад татгалзаагүй вэ гэхээр нэхэмжлэгчийн үүрэг барьцаа хөрөнгийг чөлөөлснөөр дуусгавар болсон тул. Нэхэмжлэгч *******ийн хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх байсан болохоос биш банкны өрийг богино хугацаанд төлж дуусгах үүрэг байгаагүй. Яагаад гэвэл үүнийг төлөхгүй байснаар нэхэмжлэгч хохирохоос биш хариуцагч хохирохгүй. Хариуцагч үүнийг мэдэж байсан учраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэг ч удаа шаардаагүй. Энэ үед 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлээс 60 гаран хувийг нь төлсөн байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар татгалзсан байдаг. Яагаад энэ үед татгалзсан бэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс нийт 39,700,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн байдаг. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 36.000.000 төгрөгийг төлсөн үүнээс үндсэн зээлд 32.000.000 төгрөгийг төлсөн байсан. Энэ төлөлтийг хариуцагч мэдсэн байсан учир 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бид нар гэрээнээсээ татгалзаж байгаа мөнгө нэмж хийх хэрэггүй гэдэг зүйлийг албан ёсоор хэлсэн байдаг. Үүнийг бид албан ёсоор хэлж байгаа гэж ойлгож байгаа. Албан ёсоор татгалзах эрх нь *******д байхгүй тул гэрээний үүргээ үргэлжлүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн төлөлт хийж 39.700.000 төгрөгийг зээлийн төлөлтөд хийж барагдуулсан. Үүнээс 33.000.000 төгрөг буюу банканд төлөх зээлийн үнийн дүнгийн 4-ний 3 хувийг төлж барагдуулсан. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т Хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар гэсэн байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд байдаг. Хэрвээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй гэж заасан. Тэгэхээр Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т нэгэнт барьцаа хөрөнгөөр хангагдсан байгаа тохиолдолд гэрээний үүргээс татгалзаж болохгүй гэж зааснаар барьцаа хөрөнгө эд байгаа тул барьцаа хөрөнгөөр хангагдсан байхад гэрээнээс татгалзаж болохгүй. Яагаад гэвэл эрх нь өөрт нь байгаа учраас. Энэ эрх нь байгаа учраас татгалзах эрхгүй байхад татгалзаад байна. Хамгийг гол нь ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа вэ гэдгийг ярих ёстой. Барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөнөөр үүрэг дуусгавар болж хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэсэн үг. Барьцаа хөрөнгөний эрх нь эд байсан тул гэрээнээс татгалзах эрхгүй байсан. Гэтэл татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бодит байдлаас харах юм бол ийн нэр дээр байгаа орон сууц ипотекийн корпорацын нэр дээр бүртгэлтэй учраас ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх боломж байхгүй. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлчих би зээл авах гээд байна гэсэн тайлбар байхгүй, тийм тайлбар хэлж байгаагүй. Хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчид барьцаа хөрөнгийг яаралттай суллаж, үлдэгдэл мөнгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Тиймдээ ч нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг яаралтай суллаж өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Цаашид үүсэх үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь учрах хохирлын асуудал байсан тул тэрийг төлж барагдуулсан байдаг. Эцсийн мөчид зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч овжиноор ашиглаж мөн тухайн үеийн Ковид-19 үеийн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар ашиглаж, нэхэмжлэгчийн үүргээ биелүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхгүй, хязгаарлаж байгаад өөрсдөө үүргээ биелүүлсэн мэтээр харагдаж, нөгөө талаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн мэтээр харагдуулж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн зөрчиж байгаад нь гомдолтой байна. Иймд хариуцагч татгалзах эрхгүй тул нэхэмжлэгчийн хувьд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үндсэн нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны хууль ёсны эзэмшигч нь юм. Тухайн үед нэхэмжлэгч ******* нь манай бэр болох *******тай “ банк” ХК-д ажилладаг байсан. Байр худалдах, худалдан авах гэрээ хийж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг бүрэн чөлөөлж өгсөн. Байрыг суллаж өгөхдөө нэхэмжлэгч нартай гэрээ хийе гэж удаа дараа гуйсан боловч худлаа хэлж явсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор гэрээ хийсэн. Тухайн үед нэхэмжлэгч нар гэрээ хийхдээ “ банк” ХК-иас зээл авч байсан. Зээл авч байсан баримт нь хэрэгт байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ хийхдээ 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг барагдуулна гэж тохиролцсон байдаг. Тухайн үед ******* нь хууран мэхэлж бид нар 2019 оны 07 дугаар сард Солонгос улс явлаа 09 дүгээр сард төлбөрийг бүрэн барагдуулна гэж хэлсэн боловч төлөөгүй, мөн бөөнөөр нь төлнө гэсэн боловч төлөөгүй цувуулж өгсөн. Нэхэмжлэгч нар Солонгос улсад ажиллаж байхдаа нэг жилийн дараа тэй холбоо барьсан байдаг. 2019 оны 09 дүгээр сард төлнө гэсэн мөртлөө худлаа хэлж алга болсон. 2022 оны 02 дугаар сараас хүнд байдалд орлоо бид нарын мөнгийг барагдуул гэсэн шаардлагыг тавьсан. Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын үеэр 33.000.000 төгрөгийг *******ийн “ банк” ХК-ийн дансанд хийсэн. Нэхэмжлэгч нар 33.000.000 төгрөгөө авсны дараа байраа чөлөөлж өгнө гэж хэлсэн мөртлөө таг болж 2022 оны 09 дүгээр сард Говьсүбэр аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. ******* нь ******* аймгийн шүүхэд ажилладаг тул удаа дараа дарамталж, чаддаг юм бол байраа аваарай, шүүхийн өмнө та нарыг гөлөг шиг болгоно гэж дарамталж байсан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өг. Нэхэмжлэгч тал өмчлөгч гэж хэлж байгаа нь ор үндэслэлгүй зүйл. Яагаад гэвэл албан ёсны өмчлөгч нь гэж байсаар байхад тодорхой зүйл дээр гэрээний үүргээ биелүүлээгүй, толгой өвдөж байгаа хагалгаанд орох гэж байна гэхэд нь 33.000.000 төгрөгийг нь буцааж өгчхөөд байхад байрнаасаа гарахгүй байж одоо өмчлөгчөөр тогтоолгоно гээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь их зальтай хүмүүс. Нэг нь ******* аймгийн шүүхийн нэрийг барьж хуурамч бичиг баримт үйлдэж явдаг, нөгөөх нь “ банк” ХК-иад ажилладаг дарга байснаараа шүүхийн бичиг баримт дээр санаатайгаар нэр, регистрийн дугаараа буруу бичүүлсэн нь шүүхийн үйл ажиллагааг удаашруулах, нуун дарагдуулах эрүүгийн хуулийн зүйл ангитай зүйлийг үйлдэж байна. Худалдан авсан хүн ямар байгаа болон орон сууцаа худалдсан хүн нь ямар байдалтай амьдарч байгааг би өмнө нь хэлж байсан. Хүүхдүүдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Энэ гэр бүл одоо салах дээрээ тулаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Манай тал өгөх байсан мөнгийг нь өгсөн. Нэхэмжлэгч тал хүний амьдралыг сүйтгэж байна. Би аргаа бараад ингээд явж байна. Чиний үр хүүхэд ч гэсэн ингээд явж байх юм бол чи инээгээд зогсож байх уу, үгүй шүү дээ. Дарамталсан гэсэн зүйл яриад байна. Үндэслэлтэй бодитой зүйл ярих хэрэгтэй. Хоёрын хооронд бэр хадам хоёрыг хэрэлдүүлэх гэж байгаа юм шиг зүйлийг шүүхийн өмнө хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие өвдөөд байх тул би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь танилцуулъя. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус сөрөг нэхэмжлэгийн шаардлага нь орон сууц ашигласны төлбөрт 8.800.000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай юм. Тухайн байрыг худалдан авна гэж нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сард нүүж орж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байдаг. ******* нь хариуцагч ийн эхнэр *******тай “ банк” ХК-иад хамт ажиллаж байхдаа тухайн байрыг худалдаж авна гээд өөрсдийн 2 өрөө орон сууцыг зарсан байсан. Мөн банкнаас зээл авах гэж байгаа гэдэг үгэнд нь итгэж тус орон сууцад нэхэмжлэгч нарыг оруулсан. Хариуцагч нь Улаанбаатар хотод шилжиж ажиллах болон тус орон сууцын барьцаанд байсан эцэг *******ын өмчлөлийн дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр байрны 285 тоотын гурван өрөөг чөлөөлүүлэх зорилгоор орон сууцыг яаралтай зарах шаардлага гарсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор байрны мөнгийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар нь 2019 оны 07 дугаар сард ажлаасаа гарч Солонгос улсад ажиллахаар явсан. Солонгос улс явахаасаа өмнө гэрт ирж уулзаж, виз гарсан, ажлын байр бэлэн 2019 оны 09 дүгээр сардаа багтааж төлбөрийг бүрэн барагдуулна гэж амласан боловч төлбөрийг төлөхгүй алга болсон. Сүүлд нь ажил олдохгүй, хэцүү байна гэсэн шалтаг тоочиж 30.000.000 төгрөгийг цувуулж төлж байгаад дахин алга болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хүн нь худалдаж авна гэж итгүүлж, орон сууцанд орчхоод гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 4 гаран жил хохироосны эцэст аргаа барж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээсээ татгалзсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Хагалгаанд орох боллоо мөнгөө хурдан төл, бид нарын орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн тул орон сууцны төлбөрт төлсөн 33.000.000 төгрөгийг *******ийн “ банк” ХК-ийн тоот дансанд шилжүүлж буцааж төлсөн. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө буцааж авсан мөртлөө орон сууцнаас гарахгүй, нөхөр ******* нь шүүхэд ажилладаг гэдгээрээ түрүү барьж шүүх дээр та нарыг амьтан болгоно гэх мэтээр шүүхийн нэр барьж томордог. Одоо хүртэл тус байрыг суллаж өгөхгүй хохироож байх тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэгч нарыг тус орон сууцаас гаргуулж өгнө үү. Мөн 2022 оны 02 дугаар сарын 05 дугаар сарын 02-ны өдөр байрны төлбөрт өгсөн 33.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал өөрсдөө шаардаж буцааж авсан боловч одоо хүртэл байрнаас гараагүй байх тул бодит байдал дээр , ******* нар нь тусдаа газар амьдарч, хүүхдүүд нь өөр өөр айлд хэцүү байхад нэхэмжлэгч нар ийн эзэмшлийн орон сууцнаас гарахгүй, эзэнд нь ямар ч төлбөр төлөхгүй амьдарч байгаа нь шударга бус байна. Хэрвээ энэ байрыг бусдад түрээслүүлсэн бол багадаа сарын 800.000 төгрөгөөр түрээслүүлэх жишгийг үндэслэж, тус орон сууцыг түрээслүүлж орлого олох байсан. Иймд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх нийт 11 сарын хугацаанд ашигласны төлбөрт 8.800.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч талын эцсээ тултал шүүхээр явна, шүүхээр дарамталж байгаа нь зохисгүй, шүүхийн нэр хүндийг газарт унгааж байна. Би энд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар нь тухайн байрны мөнгө болох 45.000.000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой байсан. Гэтэл өөрсдийн 2 өрөө байраа зарж, зээлийн хаасан байсан. Зээл нь бүтсэн боловч түүнийгээ нууж худлаа хэлж 2019 оны 01 дүгээр сард араас нь хөөцөлдөж байж гэрээ хийсэн. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой байтал үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нарт энэ байрны мөнгийг төлөх мөнгө, хугацаа аль аль нь байсан. Ингэж хохирч байгаадаа үнэхээр их харамсаж байна. Хамгийн гол яриад байгаа зүйл нь гэрээний үүргээ биелүүлээгүйд нь би гомдоод байгаа. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх боломж байсан. Яагаад гэвэл 2018 оны 11 дүгээр сард “ банк” ХК-иас нэхэмжлэгч нар зээл авсан байсан. Энэ боломжоо ашиглаад зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн байсан бол ийм зүйл болохгүй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар амаар тохиролцсон гэж байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээнээс өөр гэрээ хийгээгүй. Баримттай зүйл ярих хэрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүний хувийн амьдралд ороод байх шаардлагагүй. Өнөөдрийн гол яриад байгаа зүйл нь худалдах, худалдан авах гэрээ, өөр зүйл байхгүй. Үлдсэн тайлбарыг өмгөөлөгч хэлэх байх, миний бие дийлэхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нь хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь өмчлөгч мөн эсэх гэсэн асуудлыг заавал ярих ёстой. 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нар нь хариуцагчаас тухайн орон сууцыг худалдаж авсан. Гэрээний үүргийг биелүүлсэн. Гэрээний үүрэг дуусах явцад хариуцагч нар нь зориудаар гэрээнээс татгалзаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг зогсоож байгаад өөрсдөө гэрээний үүргээ биелүүлсэн. Үүнийгээ үндэслэж албадан чөлөөлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Магадгүй хариуцагч ийн байранд нэхэмжлэгч нар ямар ч төлбөр төлөхгүйгээр ороод амьдарсан байсан бол өнөөдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байсан. Эсвэл ямар нэгэн байдлаар мөнгө өгнө гэж хэлээд мөнгө өгөөгүй амьдарсан бол бас хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэтэл графикийн дагуу 20 жилийн дотор төлөх байсан мөнгийг нэхэмжлэгч тал 2 жилийн хугацаанд төлж барагдуулсан. Өөрсдийнх нь 4 жилийн хугацаанд төлсөн мөнгө нь үндсэн зээлээс нь 6.000.000-7.000.000 төгрөг хасагдаж байхад бид нар 2 жилийн хугацаанд үндсэн зээлийн 70 гаран хувийг төлсөн. Үндсэн зээлээс гадна банканд төлсөн хүүг бодох юм бол 40.000.000 төгрөгийг төлсөн. Магадгүй хариуцагчийн шаардаад байгаа хууль бус эзэмшил нь үндэслэлтэй юу, өөрөө шударга эзэмшигч мөн үү гэдэг асуудал яригдана. Шударга эзэмшигч мөн гэж авч үзэх юм бол талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч тал буюу ******* гүйцэтгэсэн. Иймд хариуцагч нь тухайн маргаан бүхий байрны шударга эзэмшигч биш. Шударга эзэмшигч биш учраас энэ байрнаас албадан гаргуулахаар шаардах эрх байхгүй. Орон сууц чөлөөлсөн байсан бол бусдад түрээслүүлэх байсан гэж байна. Үнэхээр тэгж ярих юм бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг ярих хэрэгтэй болно. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гэрээнээс татгалзаж байна гэхэд нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүлээн зөвшөөрөхдөө та нар миний өгсөн бүх мөнгийг өг гэсэн шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч *******ийн 40.000.000 төгрөгийг хариуцагч нь 2022 оны 2-3 дугаар сард шаардаж байхад нь өгсөн байсан бол өнөөдрийн энэ маргаан үүсэхгүй байсан. Гэтэл өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр энэ байрыг чөлөөлөөгүй учраас гэж яриад байна. Гэтэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ үүргээ өөрсдөө биелүүлээгүй байж өнөөдөр чөлөөлөх ёстой гээд *******т үүрэг өгөөд байна. Тийм бол яагаад өөрсдөө үүргээ биелүүлээгүй юм. Энэ хүнээс авах ёстой гээд эрхээ яриад байгаа юм шиг боловч хууль дээр эрх, үүргийг харилцан тэнцүү зохицуулж өгсөн байдаг. Та эрхтэй бол бас үүрэгтэй. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж би эрхтэй та нар миний эрхэнд халдаад байна гэдэг байдлаар шаардлага гаргаж, шаардлагын хүрээнд өөр хүнд түрээслүүлсэн бол нэг сарын 800.000 төгрөг олох байсан гэсэн зүйлийг яриад байгаа нь үндэслэлтэй юу. Үнэхээр сард 800.000 төгрөг олох байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтад 3 өрөө байр 800.000 төгрөгөөр зарна гэсэн баримт байгаа юу, ******* аймагт 3 өрөө байрыг 800.000 төгрөгөөр түрээсэлдэг гэсэн бодит зүйл байгаа юу. Хавтаст хэрэгт байгаа баримтад үзлэг хийхэд 650.000 төгрөг гэж байгаа болохоос биш доор нь харилцан чаталж байгаа хүмүүсийг харахад 3 өрөө байр 500.000 гэх байгаа юм уу даварсан юм гэх зүйлийг ярьж байна. Гэтэл 800.000 гэж зохиомлоор үнэ тогтоож, үүн дээрээ үндэслэж мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. Өнөөгийн нөхцөлд ипотекийн зээлтэй байрыг банкнаас зөвшөөрөл авч, ялангуяа барьцаанд байгаа байрыг шилжүүлэх асуудал төвөгтэй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд банкнаас зөвшөөрөл авсан гэсэн баримт хэрэгт байхгүй. Зөвшөөрөл авсан зүйл угаасаа байхгүй. Харин эсрэгээрээ тухайн үед барьцаатай юм чинь та энэ байрыг авчих, эхний ээлжид барьцааны мөнгийг төлчих, дараа нь графикийн дагуу төлөөрэй гэсэн нөхцөлийг тавьсан учир нэхэмжлэгч ******* тухайн байрыг авсан. Тэрнээс биш ипотекийн зээлтэй байсан байрыг зөвшөөрөл авч түүний үндсэн дээр төлсөн зүйл байхгүй. Хэрвээ тэгсэн бол ******* шууд банканд зээлийг төлөх байсан. Гэтэл зээлийн төлөлт нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харах юм бол хариуцагч ийн нэрээр төлөгдөж байгаа. Энэ нь банкнаас зөвшөөрөл авсан зүйл биш. Яагаад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулаад байгаа талаар дахин тайлбарлая. ийг өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэнэ гэдгийг гадарлаж байсан. Иймд тухайн үед энэ зээлийг өөр дээрээ шилжүүлээд авъя гэж бодсон. Банкнаас зээл авахын тулд банк нь заавал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг тул энэ талаараа эд хэлэхэд болно би хөдөө орон нутгаар явдаг тул зээл гарах үед би байхгүй байж магадгүй учраас одоо гэрээ байгуулъя гэдэг зүйлийг ярьж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэж банкнаас зээл хүссэн боловч зээл гараагүй. Зээл гараагүй шүү гэдгийг хариуцагчид хэлэхэд за ойлголоо, та аль болох яаравчлаад хийгээд өгөөрэй гэсэн зүйлийг хэлсэн. Энэ үед нэхэмжлэгч ******* ямар ч байсан хурдан төлж дуусгана гэдэг зүйлийг хэлсэн. Аргаа барахдаа 2019 оны 07 дугаар сард Солонгос улс руу явж 09 дүгээр сард төлнө гэдэг зүйлийг хэлээгүй харин 2020 оны 09 дүгээр сарын дотор төлж барагдуулна гэсэн зүйлийг хэлсэн. Үүнийг он сарын хувьд зөрүүлж яриад байх шиг байна. 2019 онд мөнгөтэй байсан гэсэн зүйлийг яриад байна. Хавтаст хэргийг судлахад үнэхээр мөнгөтэй байсан үгүй юу нь гараад ирнэ. ******* нь өөрөө “ банк” ХК-ийн жилийн 6 хувийн хүүтэй зээлтэй байсан. Тэр зээлээ 2015 онд авч 2018 оныг хүртэл 3 жилийн хугацаанд төлсөн. Үлдэгдэл 32.000.000 гаран төгрөг байсан тул байраа зарж тэр зээлийг хаасан. Мэдээж анх ээс байр авахад хүн амьдрахад хэцүү байх байсан. Үүнийг мэдсэн учраас 15.000.000 орчим төгрөгөөр засвар хийсэн. Дөнгөж байраа зарсан хүмүүст мөнгө байхгүй байсан тул цалингийн зээл болон кредит картын мөнгөөрөө тухайн байрыг зассан байдаг. Үүнийг хариуцагч тал тайлбарлахдаа мөнгөө төлөх боломжтой байсан гэсэн утгаар ярьж байна. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдох байх. Боломж алдагдуулсан, өгөхгүй, сүрдүүлсэн бүр сүүлдээ өгөхгүй гэсэн асуудал хэлж байна. Өгөх өгөхгүй асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д харилцан өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл өгөхгүй байсан. Та нар бид нарын боломжийг алдагдуулсан гэж тайлбарлаж байна. Боломж алдагдуулсан хүн нь хариуцагч өөрөө. Үнэхээр гэрээнээсээ татгалзах байсан юм бол яах гэж анхнаасаа орон сууцаа зарна гэсэн юм, яах гэж нэхэмжлэгчийн 2 өрөө байрыг заруулсан юм, жилийн 6 хувийн хүүтэй сарын 300.000 төгрөгийн төлөлт хийдэг байрыг өөрсдөө заруулчхаад өнөөдөр бид нарын байрыг боломжийг алдагдуулсан гэж ярьж болох юм уу. Энэ бол арай л муухай сонсогдож байна. *******, ******* нар нь өнөөдөр энэ хоёр хүүхдийн хамт байраас гарах юм бол хаана амьдрах юм бэ. Амьдрах газар байхгүй. Байр авах гээд байна мөнгө өг гэхэд нь хариуцагч мөнгө өгөөгүй. Мөнгө өгөөгүй байж өөрсдийн байраа 110.000.000 төгрөгөөр үнэлээд байна. Гэтэл өөрсдийнх нь өгсөн гэх мөнгө 33.000.000 төгрөг. 33.000.000 төгрөгөөр энэ зах зээлийн үед байр авч хүрэхгүй. Тухайн үед авсан байсан 2 өрөө байр нь өөрсдийнх нь яриагаар 70.000.000-80.000.000 төгрөг болчихлоо. 33.000.000 төгрөгөөр нэг өрөө байр ч авч хүрэхгүй байхад бид нар гэрээнээсээ татгалзлаа та нар байраа чөлөөлж өг гээд байдаг. Нөгөө талаасаа магадгүй байрыг нь чөлөөлөө гэж үзэхэд нэхэмжлэгч ч гэсэн өнөөдрийг хүртэл боломжоо алдсан байна. Хэрвээ гэрээнээс татгалзах байсан юм бол 2018 онд 33.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс 40.000.000 төгрөгийг төлсөн байна. Хэрвээ төлөөгүй байсан бол өөрийн зээлээ хаачихсан байх байсан. Өөрийн зээлээ хаагаад би 2 өрөө байртай шүү гээд бардам зогсож байх байсан. Магадгүй хоёр хүүхдэдээ энэ 2 өрөө байрыг аваарай гээд хэлээд зогсож байх байсан. Гэтэл энэ байрыг аваач гэж өөрсдөө санал болгож зарчхаад бид нар гэрээнээсээ татгалзлаа та нар байр чөлөөл гээд байж болох юм уу, үүнээс болоод нэхэмжлэгч байр ч үгүй юу ч үгүй үлдэж байна. Өнөөдөр магадгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж бодоход нэхэмжлэгч нар гудамжинд гарахаар байна. 2 өрөө байртай байсан хүн хэний буруугаас болоод байргүй болчихсон юм бэ. Солонгос улсад зовж олсон мөнгөний үнэ цэнэ хаана байна. 2020 онд байсан мөнгөний үнэ цэнэ өнөөдрийн мөнгөний үнэ цэнд хүрч байгаа юм уу. 2020 онд 50.000.000 төгрөгийн үнэтэй байсан байр өнөөдөр 70.000.000-80.000.000 төгрөг хүрч байна. Өөрсдөө 2014 онд 53.000.000 төгрөгөөр авч, 2018 онд 45.600.000 төгрөгт зарчхаад өнөөдөр 110.000.000 төгрөгөөр үнэлээд зогсож байна. Гэтэл өөрсдөө 33.000.000 төгрөг өгчхөөд бид нар мөнгийг чинь өгчихсөн өөр мөнгө өгөхгүй бид нар хохирсон гэж яриад байна. Бид нар ч гэсэн та нарын ярьж байгаа хэмжээнээс илүү хохироод байна. Үүнийг хариуцагч тал хүний ёсоор хараасай гэж үзэж байна. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

-Нэхэмжлэгч талаас:

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэл/1хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-5/, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага/2хх-113-114/, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах 277 дугаартай гэрээ/1хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-8-16/, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын дугаар тодорхойлолт/1хх-17/, ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 906 дугаар тодорхойлолт/1хх-18/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх-19/, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх-20/, *******ийн “ банк” ХК-ийн дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-21-72/, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0160 дугаар итгэмжлэл/2хх-75/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/2хх-76/, Ц.Галбадрахын иргэний үнэмлэхийн хуулбар/2хх-77/, *******, ******* нарын “ банк” ХК-ийн дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2хх-95/, “ банк” ХК-ийн орон сууцны зээлийн эрхийн бичгийн хуулбар/2хх-96/, *******, ******* нарын “ банк” ХК-ийн тоот хугацаат, тоот харилцах дансны харилцагчийн хуулгууд/2хх-97-100/, *******, ******* нарын зээлийн тоот дансны зээлийн эргэн төлөлтийн хуваарь/2хх-101-102/, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн дугаар барьцааны гэрээний хуулбар/2хх-103-106/, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0241 дугаар итгэмжлэл/2хх-108/, нэхэмжлэгчийн “ банк” ХК-ийн дансны хуулга/2хх-136-137/, зээлийн хорооны шийдвэр/3хх-63/, зээл судлуулах зөвшөөрөл/3хх-64/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/3хх-65/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/3хх-66/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/3хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт/3хх-76-77/, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/3хх-81-87/ зэрэг баримтыг гарган өгсөн.

 

-Хариуцагч талаас:

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хариу тайлбар/1хх-82-85/, 2023 оны 02 дугаар 02-ны өдрийн хариу тайлбар/1хх-202-205/, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага/2хх-71-72/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/2хх-73/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0733 дугаартай итгэмжлэл/1хх-78/, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэл/2хх-84-85/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/2хх-86/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/1хх-114/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-125-152/, ийн “ банк” ХК-ийн ипотекийн зээлийн дугаар дансны хуулга/1хх-154/, “ банк” ХК-ийн мөнгөн шилжүүлгийн мемориалын баримтын хуулга/1хх-155/, ийн “ банк” ХК-ийн цалингийн дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-156-157/, гэрч *******гийн зөвшөөрөл/1хх-166, 217/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/1хх-167/, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх-168/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ банк” ХК-ийн № дугаар албан бичиг/1хх-169/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх-170/, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Скайтел” ХХК-ийн албан бичиг/1хх-171/, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0563 дугаар итгэмжлэл/1хх-174/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0018 дугаар итгэмжлэл/1хх-180/, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0562 дугаар итгэмжлэл/1хх-181/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0019 дугаар итгэмжлэл/1хх-182/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “ банк” ХК-ийн 48/30 дугаар албан бичиг/1хх-184/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0181 дугаар итгэмжлэл/1хх-197/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/1хх-210-211/, ийн “ банк” ХК-ийн ипотекийн зээлийн дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-213-219/, *******, ******* нарын “ банк” ХК-ийн дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2хх-57-65/, гүйлгээ хийсэн түүвэр жагсаал гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт/2хх-66/, гэрэл зургийн үзүүлэлт/2хх-74, 3хх-4-8/ зэрэг баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “ банк” ХК-ийн дугаар албан бичиг/1хх-221/, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “ банк” ХК-ийн орон сууцны ипотекийн зээлийн дугаар гэрээний хуулбар/1хх-222-225/, “ банк” ХК-ийн зээлийн буцаан төлөх хуваарь/1хх-226-228/, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “ банк” ХК-ийн №БГ267 дугаар Барьцааны гэрээ/1хх-229-231/, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ банк” ХК-ийн БГ267-А дугаар Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/1хх-232/, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ банк” ХК-ийн БГ267-Б дугаар Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/1хх-233/, ийн “ банк” ХК-ийн ипотекийн зээлийн дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-234-237/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-238-241/, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “ банк” ХК-ийн №5990/23/152 дугаар албан бичиг/2хх-49/, гэрэл зургийн үзүүлэлт/2хх-50-51/, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “ банк” ХК-ийн 48/330 дугаар албан бичиг, хавсралт/2хх-143/, *******гийн “ банк” ХК-ийн , тоот кредит дансны хуулгууд/2хх-144-171/, *******гийн “ банк” ХК-ийн зээлийн , , , , тоот дансны харилцагчийн хуулгууд/2хх-172-179/, Ажилтны орон сууцын зээлийн журмын хуулбар/2хх-180-185/, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар цалин барьцаалсан зээлийн гэрээ, хавсралт/2хх-186-188/, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар цалин барьцаалсан зээлийн гэрээ, хавсралт/2хх-189-191/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 300000399199 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээ/2хх-192-193/, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № дугаар цалин барьцаалсан зээлийн гэрээ, хавсралт/2хх-194-196/, *******гийн зээлийн тоот дансны харилцагчийн хуулга/2хх-197-201/,2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “ банк” ХК-ийн 48/340 дугаар албан бичиг/2хх-206/, *******ийн цалингийн зээлийн , , , тоот дансны харилцагчийн хуулганы хуулбар/2хх-207-211/, *******ийн кредит тоот дансны хуулганы хуулганууд/2хх-212-214/, *******ын зээлийн , , , , , , , тоот дансны харилцагчийн хуулгууд/2хх-215-223/, *******ын кредит дансны хуулга/2хх-224-228/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “ банк” ХК-ийн 29/7735 дугаар албан бичиг, хавсралт/2хх-249-3хх-2/ зэргийг,

 

Хариуцагч талын хүсэлтээр:

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт/2хх-17-26/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “ банк” ХК-ийн 18/1481 дугаар албан бичиг/2хх-27/, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 229 дугаар албан бичиг/2хх-31/, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэлийн хуулбар/2хх-33-34/, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар/2хх-36-38/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “ банк” ХК-ийн 01б/1800 дугаар албан бичиг/2хх-67/, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 336 дугаар албан бичиг/2хх-130-131/,  2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “ банк” ХК-ийн 29/6638 дугаар албан бичиг, хавсралт/2хх-132-133/, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 605 дугаар албан бичиг/2хх-140/ *******, ******* нарын хариу тайлбар/2хх-141/, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт/2хх-241-247/, гэрч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх-243/, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 2-4в/5226 дугаар албан бичиг, хавсралт/3хх-29-30/, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04/241 дугаар албан бичиг, хавсралт-******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/3хх-41-57/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч эд холбогдуулан ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч, өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан тус маргаан бүхий орон сууцыг 11 сарын турш хөлслүүлсэн бол олох ёстой байсан орлого буюу ашигласны төлбөрт 8.800.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй гээд өөр өөрсдийн шаардлагаа дэмжин эсрэг талын шаардлагыг үндэслэлгүй гэх татгалзлаа дэмжин оролцсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “...тус орон сууцыг 2018 оны 11 дүгээр сард 54.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг хариуцагч нь өөрийн маргаан бүхий 56 тоот орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан байрны урьдчилгаа 30 хувьд хариуцагчийн аавын гэх *******ын өмчлөлийн орон сууцыг давхар барьцаанд бариулсан байсан 9.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч талаар төлүүлж дуусган *******ын гэх тус орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, үлдэх төлбөрийг маргаан бүхий орон сууцны ипотекийн зээлийг зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж дуусгаснаар өмчлөх эрх шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон, уг тохиролцооны дагуу 9.000.000 төгрөгийг хугацаандаа төлсөн, үлдэгдэл үүрэг болох  ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл нийт гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 45.600.000 төгрөгөөс 33.000.000 төгрөгийг буюу 4-ний 3 хувь болох дийлэнх хэсгийг хариуцагчийн өмнөөс биелүүлсэн атал хариуцагч тал Иргэний хуульд заасан журам зөрчин үндэслэлгүй худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа, нэмэлт хугацаа тогтоогоогүй, гэрээ цуцлагдахад хариуцагч тал өөрөө буруутай тул гэрээ цуцлах эрхгүй байсан, гэрээний үүрэгт төлсөн 33.000.000 төгрөг болон үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлэх боломжтой байсан, одоо ч шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэвэл төлөх боломжтой тул шударга эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргаж байна.

Хариуцагч тал маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд түүний эхнэр *******, ******* нар “ банк” ХК-д хамт ажилладаг байхдаа тус орон сууцыг 57.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг хариуцагч тал нэхэмжлэгч нарт суллан бүрэн чөлөөлөн шилжүүлэн өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулна гэсэн боловч өгөхгүй явсаар 2019 оны 07 дугаар сард Солонгос улс явж 09 дүгээр сард төлбөрийг бүрэн барагдуулна гэж хэлсэн боловч төлөөгүй, мөн бөөнөөр нь төлнө гэсэн боловч төлөөгүй цувуулж төлсөөр 2022 оны 02 дугаар сараас хүнд байдалд орлоо бид нарын мөнгийг буцаан төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан тул 2022 оны 05 дугаар сард 33.000.000 төгрөгийг *******ийн “ банк” ХК-ийн дансанд хийсэн. Нэхэмжлэгч нар 33.000.000 төгрөгөө авсны дараа байраа чөлөөлж өгнө гэсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гарган орон сууцыг чөлөөлүүлж, 11 сарын турш ашигласан хугацааны 8.800.000 төгрөгийг хөлслөн олох боломжтой байсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй, нэхэмжлэгч нараас болж хариуцагчийн гэр бүл, үр хүүхдүүдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна, шилжүүлсэн мөнгийг нь буцаан өгсөн, одоо өр төлбөргүй гэж маргаж байна.

Зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Дараах үйл баримт тогтоогдов.

******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хариуцагч бүртгэгдсэн./1хх168 дугаар тал/

Хариуцагч , тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тогтоогддог./1хх-124 тал/

Үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч ******* нар нь Орон сууцны МИК дэд хөтөлбөр-12-ын хүрээнд 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий орон сууцыг барьцаалан Орон сууцны ипотекийн ЗГ267 дугаар зээлийн гэрээ болон БГ267 дугаар барьцааны гэрээг “ банк” ХХК-тай байгуулсан, “ банк” ХХК нь зээлдэгч нарт зээлийн тоот данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 53.000.000 төгрөгийг олгосон, зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 220 сарын хугацаатайгаар, сар бүрийн 16-ны өдөр 460.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийх нөхцлөөр уг орон сууцыг худалдан авсан./1хх154, 169, 213-219, 221-228/

Дээрх 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны ипотекийн БГ267 дугаар барьцааны гэрээгээр маргаан бүхий 56 тоот орон сууцыг барьцаалахаас гадна Улаанбаатар хотын дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 285 тоот, үл хөдлөх хөрөнгийн дугаартай хөрөнгийг  нэмж барьцаанд бариулан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БГ267-А, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр БГ267-Б дугаартай барьцааны гэрээнүүд байгуулан БГ267 тоот гэрээнд өөрчлөлт оруулж ээс гадна *******ыг барьцаалуулагчаар нэмж, үл хөдлөх хөрөнгийг 2 болгон нэмж гэрээнд өөрчлөлт оруулсан.

Гэрч ******* 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байр зарах зар тавьсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог./2хх 241 дүгээр тал/

Гэрч *******, нэхэмжлэгч ******* нар нь “ банк”-анд хамт ажилладаг байхдаа 2018 оны 11 дүгээр сард маргаан бүхий ипотекийн зээлтэй орон сууцыг худалдах худалдан авахаар амаар тохиролцон мөн үеэс буюу 2018 оны 11 дүгээр сараас нэхэмжлэгч нар 2 хүүхдүүдийн хамт маргаан бүхий орон сууцанд нүүн орж одоог хүртэл амьдарч байгаа болох нь тус сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбар, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогддог./1хх 17-18/

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авагч *******, ******* нар нь худалдагч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 57.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах, үнийг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж дуусган орон сууцыг эзэмшилдээ авахаар тохиролцсон гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан 277 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай гэрээгээр тогтоогддог./1ХХ 6-7 тал/

Маргаан бүхий орон сууцны төлбөрт нэхэмжлэгч *******, ******* нараас 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 13 сарын хугацаанд сар бүр 460.000 төгрөгөөр нийт 5.980.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.190.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 220.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 66.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 460.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 460.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 460.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3.900.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, даатгалын төлбөрт 89.000, 89.000 төгрөгөөр тус тус төлж, нийт 39.809.000 төгрөгийг төлсөн гэдэг.

Нэхэмжлэгч ипотекийн зээлийн тоот дансыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12.913.374.74 төгрөгийг өөрөө бүрэн төлж хаасан, маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “ банк”-анд гаргасан, “ банк” 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн байдаг.

Хариуцагч талаас гэрээг цуцалсантай холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрч *******гийн тоот дансаар 5.000.000, 5.000.000, 5.000.000 төгрөгөөр тус тус *******ийн хаан банкны тоот данс руу нийт 15.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ийн тоот данснаас *******ийн тоот данс руу 18.000.000 төгрөг шилжүүлсэн.

Гэвч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч ийн тоот данс руу нэхэмжлэгч ******* өөрийн тоот дансаар 18.000.000 төгрөгийг буцаан шилжүүлснийг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдэн харилцсан данснуудаар 18.000.000 төгрөгийг дахин буцаан шилжүүлсэн гэх үйл баримтууд тогтоогддог./1хх 54-57/

Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

Гэвч талууд анхнаасаа Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар  эрхийн доголдолтой буюу ипотекийн зээлтэй орон сууцыг худалдан авахаар тохиролцсон, ипотекийн зээлийг хэрхэх болон үнийн талаар сайтар тохиролцож чадаагүйгээс уг маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Гэхдээ маргаан бүхий ипотекийн зээлтэй орон сууцыг эзэмшил ашиглалтад 2018 оны 11 дүгээр сард худалдагч тал худалдан авагчид шилжүүлэн өгсөн, үүнээс хойш одоог хүртэл нэхэмжлэгч тал ашиглан 5 жил гаруйн хугацаагаар амьдран сууж байгаа талаар талууд маргаагүй.

Хариуцагч тал гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг бичгээр байгуулахдаа 1 сарын дотор 57.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч хугацаандаа төлөөгүйгээс гэрээ цуцлах эрхтэй гээд, нэхэмжлэгч нар талууд уг гэрээг банкнаас зээл авахын тулд бичгээр байгуулсан, зээл бүтээгүйгээс тэй цаашид амаар тохиролцохдоо түүний аавын гэх Улаанбаатар хотын дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 285 тоот, үл хөдлөх хөрөнгийн дугаартай хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх 9.000.000 төгрөгийг эхлээд төлөөд, түүний дараа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг график ёсоор 45.600.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн хамт нийт 54.600.000 төгрөгийг төлж барагдуулж дуусахаар өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон гэж маргадаг./1хх 226 дугаар тал/

Гэвч эхний үндсэн үүрэг болох хариуцагчийн аавын гэх барьцаа хөрөнгийг чөлөөлөх 9.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгасан, үлдэх үүргийг нэхэмжлэгч нарт уг тохиролцоо эрсдэлтэй тул нэхэмжлэгч нар эхэн үедээ хариуцагч талд сар бүр ипотекийн гэрээний 460.000 төгрөгөөр төлж байгаад сүүлдээ илүү хэмжээгээр бөөнөөр нь орон сууц хүлээн авсан 2018 оны 11 сараас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 39.809.000 төгрөгийг төлсөн нь ипотекийн гэрээний үүргийн 4-ний 3-ыг хариуцагч нарын өмнөөс биелүүлсэн атал үндэслэлгүй гэрээг цуцалсан гэж маргаж байна.

Уг тохиролцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар заасан байх ба мөн зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр заасан.

Гэтэл хариуцагчийн татгалзалд дурдсан нөхцлийг сүүлд дахин нэмж тохиролцсон гэх тохиролцоо тогтоогдоогүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэ нөхцлөөр дахин гэрээ байгуулаагүй тул энэ талаар тохиролцсон гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар холбогдох гэрээ хэлцэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлох үүрэгтэй. Гэвч шүүх энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон гэх өмчлөх эрхийг олж авах этгээд болох нэхэмжлэгч нар ипотекийн гэрээний үүргийг бүрэн төлсөн гэх байдал тогтоогдоогүй, түүнчлэн үнэнд төлсөн гэх 39.809.000 төгрөгөөс 33.000.000 төгрөгийг буцаан авсан болох нь нотлох баримтаар тогтоогдож, үнэ бүрэн төлөгдөөгүй учраас өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу нэхэмжлэгч талд шилжих боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нарын худалдах худалдан авах гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 204.1, 204.2, 205.1, 205.7, 225.1, 225.4.3, 249.2-т заасан гэрээнээс татгалзах журам зөрчсөн, үүрэг гүйцэтгэх хугацаа болон нэмэлт хугацаа олгоогүй, үүргийг зөрчихөд хариуцагч тал буруутай гэх татгалзал мөн адил үндэслэлгүй, бичгийн гэрээгээр 1 сарын дотор төлөх боломж олгосон, дахин 2019 оны 09 дүгээр сар хүртэл хугацаа олгосон тул дахин сунгасан гэх тохиролцоо хийгдсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
            Иймээс хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн тохиролцоо нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч талын бичгээр байгуулсан гэрээгээр 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор 57.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцагч талд төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээ цуцлагдах хангалттай үндэслэл болох бөгөөд гэхдээ цаашдын тохиролцоог бичгээр байгуулаагүй боловч хариуцагч талаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цуцлах санал гаргасан, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээл төлөхгүй байхыг мэдэгдсэн байдлыг нэхэмжлэгч нар хүлээн авсан, нэхэмжлэгч тал мөнгөө буцаан шаардсан, хариуцагч тал 2022 оны 07 дугаар сард буцаан төлөхөө илэрхийлсэн, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор 33.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болох үйл баримтууд тогтоогдож байна./2хх 33-38 дугаар тал/

Мөн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан боловч үнэ төлөгдөөгүй тул өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжээгүй, одоогоор хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна.

Худалдан авагч тал гэрээний зүйл эрхийн зөрчилтэй гэдгийг анхнаасаа мэдсэн, худалдагч тал уг байдлыг үнэн зөв мэдээллээр хангасан, анхнаасаа талууд худалдах худалдан авах гэрээний харилцаанд тохиролцон орсон болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 205.5-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нар тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгох тухай *******, ******* нарын үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, харин хариуцагч ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй талаар заажээ.

Хариуцагч тал тус ******* аймгийн ******* сумын фэйсбүүк зарын группэд 1 өрөө орон сууц 500.000 төгрөгөөр түрээслэхээр оруулсан зард 3 өрөө орон сууцыг 800.000 төгрөгөөр түрээслэхээр зар тавьсан байсан гэх үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нараас авсан 33.000.000 төгрөгийг харилцан буцаах үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч тал байраа мөн хугацаанд чөлөөлж өгөх үүргээ биелүүлэх үүрэгтэй боловч чөлөөлөөгүй 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 11 сарын туршийн ашигласан хугацааны 8.800.000/800.000*11/ төгрөгийг хөлслөн олох боломжтой байсан орлого, хохирол гэж тооцон сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв./3хх 81-87 дүгээр тал/

Орон сууцны үнэнд нэхэмжлэгч нар хариуцагч талд 39.809.000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч тал тооцоолол зөв эсэх болон уг төлбөрийг эс зөвшөөрч няцаагаагүй тул энэ хэмжээнд орон сууцны үнэнд 39.809.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй./2хх 57-65 136/

Гэвч тооцооллыг шалгахад нэхэмжлэгч тал 5.000 төгрөгөөр дутуу тооцоолсныг дурдав.

Хариуцагч тал буцаан 33.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

Иймд нэхэмжлэгч талд хариуцагч тал 6.809.000/39.809.000-33.000.000/ төгрөгийг харилцан буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Гэвч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан олох ёстой байсан орлогыг тогтоосон 8.800.000 төгрөгийн тооцсон зарыг үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгч нар баримтаар няцаагаагүй, энэ талаар тооцооллыг үгүйсгээгүй тул 8.800.000 төгрөгөөс харилцан буцаан авах 6.809.000 төгрөгийг хасаж тооцон 1.991.000/8.800.000-6.809.000/ төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагч талд олгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нарын садан төрөл О.Аминсанаа 2020 оны 12 дүгээр сарын 11-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл хүссэнийг “Гялс төгрөг” ХХК-иас зээлийн хороо зөвшөөрсөн/3хх63-69/  гэх байдал, нэхэмжлэгч нар 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “ банк” ХХК-тай ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, 2 дугаар байрны 3-36 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1902001621 дугаартай, 48 м.кв талбайтай 2 өрөө орон жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны тусгай нөхцөлт зээлийн дугаар 36.000.000 төгрөгийг зээлдсэн зээлийн болон дээрх орон сууц барьцаалсан дугаар барьцааны  гэрээтэй байсан, уг орон сууцаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр н.д 35.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан/2хх 95, 101-106/ гэх байдал, хариуцагч болон ******* нар “ банк”-наас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7.000.000 төгрөгийн зээлийг нэмж нийт 14.000.000 төгрөгийн зээл авсан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, нэмж 2022 оны 04 дүгэр сарын 29-ний өдөр 20.000.000 буюу 6.000.000 төгрөгийн зээл нэмж авсан/2хх177-178, 186-188, 189-191, 194-196/ гэх байдал, ******* 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  6.150.000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19.880.000 төгрөгийн, ******* 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15.560.000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 22.000.000 төгрөгийн зээлүүд “ банк”-наас авсан гэх үйл баримтууд хувь хүмүүсийн эрхийн асуудал бөгөөд зээлтэй байсан нь маргаан бүхий ипотекийн гэрээний үүргийг нэг тал төлөх чадваргүй, нөгөө тал төлөх боломжтой байсан гэж дүгнэхэд ач холбогдолгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч талын дахин гэрээ хэлцэл нэмж байгуулаагүй, орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө буцаан авсан атлаа тухайн орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нар оршин сууж чөлөөлөхгүй байна гэх татгалзал үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  нэхэмжлэгч нар орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрхгүй болох нь нотлогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэр шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч эд холбогдох нэхэмжлэгч *******, ******* нарын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.5 дах хэсэгт зааснаар хариуцагч ийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, гэрээнээс учирсан хохирол олох ёстой байсан орлого 8.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.991.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.809.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 117.006/70.200+46.806/ төгрөг гаргуулан хариуцагчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч эд холбогдох ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* хотхон, 3 дугаар байрны 56 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, гэрээнээс учирсан хохирол олох ёстой байсан орлогод 1.991.000 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нараас гаргуулан хариуцагч эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.809.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас 117.006 төгрөг гаргуулан хариуцагч эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ