Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/05016

 

 

 

 

 

 

 

 

 

    2023                12            *******                                              184/ШШ2023/05016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 29.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: **** нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* *******” ******* нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын салбарт 14 дэх жилдээ барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 10 орчим жил нь “ ” *******-ийн хэрэгжүүлдэг барилгын төслүүдэд туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж ирсэн. “******* ******* ******* *******” ******* нь “ ” *******-тай 2021 оны 01 дүгээр улиралд Нийслэлийн дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ ” *******-ийн хэрэгжүүлж буй “ хороолол" төсөл 2-ын хүрээнд 216 дугаар блок байрны каркас угсралтын/зоорын давхар, давтагдах 25 давхар, техникийн давхар/ ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 216 дугаар блок байрны 11,708.5 м.кв талбайтай барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сараас хийж эхэлсэн. Талуудын хувьд “ ” дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулсан. Энэ ажлын хүрээнд ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” ******* нь “******* ” *******-ийг барилгын ажилд туслуулахаар 2021 сны 03 дугаар сарын 24-ний өдөр дугаартай барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр туслан гүйцэтгэгч “******* ” ******* нь “ хороолол” /төсөл-2/-ийн 216 дугаар блок байрны суурь, зоорь, 1-23 давхар, техникийн давхрын каркас угсралтын ажпыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Туслан гүйцэтгэгч “******* ” *******-ийн уг ажлын м.кв-ийн хэмжээ нь 11,875 м.кв бөгөөд гэрээний нийт дүн нь 628,421,000 төгрөгөөр хийхээр ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-тай тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 1 м.кв-ыг 52,900 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Туслан гүйцэтгэгч нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээт ажлаас 216 дугаар блокын суурь, зоорын давхрын каркас угсралтын ажлыг хийсэн. Барилгын ажлын явц бүрт захиалагч “ ” *******-ийн барилгын зураг төслийн “ ” *******-ийн инженер, “ ” *******-ийн барилгын, талбайн инженерүүд хяналт шалгалт хийдэг. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хяналт шалгалтаар 216 дугаар блокын зоорын давхарт “ханын зузаан өөрчлөгдөж байгаа хэсэгт хөндлөн арматуруудыг матаж хийлгүй шулуунаар хийсэн, төмөр бетон эдлэхүүнүүдийн хамгаалалтын үеийн зузаан алдагдсан” алдаанууд гарсан. Барилга угсралтын явцад гарсан дээрх алдаанууд нь тооцоогоор төлөвлөгдсөн хэмжээнд ажиллах чадваргүй, барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй болж бетон хэт өтгөн, консулын хэмжээ норм дүрмийн утгаас бага, арматуруудын боолт, хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй, цутгалтын үеийн нягтруулалт хангалтгүй зэрэг шалтгаануудаас дээрх алдаа гарсан байна гэсэн дүгнэлтийг гаргаж барилгын зураг төслийн “ ” *******-иас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 55/21 тоот шаардлагаар “ ” ******* руу зураг зохиогчийн зүгээс 216 дугаар блокын зоорын давхрын төмөр бетон хийцлэлийг бүрэн буулгах арга хэмжээ авах шаардлагыг захиалагчид хүргүүлсэн байдаг. Ингээд захиалагч “ ” *******-иас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-д албан тоот ирүүлж 216 дугаар блок барилгын зоорийн давхрыг бүрэн буулгаж актаар тодорхойлогдсон зардлыг буруутай тал буюу барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа “******* ******* ******* *******” ******* 67 хувиар, бетон зуурмаг нийлүүлэгч “” ******* 33 хувиар тус тус гаргаж “ ” *******-ийг хохиролгүй болгохыг шаардсан байдаг. 216 дугаар блок барилгын зоорын давхрын материалын тооцооллоор 348,305,568 төгрөгийн хохирол захиалагч “ ” *******-ид учирсныг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-д мэдэгдэж, түүний 67 хувь буюу 233,364,731 төгрөгийн төлбөрийн актыг ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-д тавьсан. Захиалагч “ ” *******-ийн зүгээс 2021 оны 07 сарын 09, 10-ны өдрүүдэд 215 дугаар блок барилгын зоорийн давхарыг бусад компаниар буулгуулсан байдаг. Ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******, туслан гүйцэтгэгч “******* ” ******* нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д зааснаар зоорийн давхрын бетон цутгалтын м.кв-ын тоо хэмжээ 430 м.кв бөгөөд гэрээний хөлсөнд ерөнхий гүйцэтгэгч талаас гүйцэтгэгч “******* ” *******-ид 430*5*******:5=22,747,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд үүнээс 2.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 11,515,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгч “******* ” *******-ийн гүйцэтгэх захирал гийн Хаан банкны 5805026100 тоот төгрөгийн данс руу тус тус шилжүүлсэн. Ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” ******* нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр туслан гүйцэтгэгч “******* ” *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ харилцан тохиролцож цуцалсан. Ийм учир “******* ******* ******* *******” *******-ийн зүгээс 216 дугаар блокын зоорийн давхрын барилгын ажлыг дахин хийж гүйцэтгэхээр иргэн тэй арматурын ажил гүйцэтгэх гэрээг, иргэн тай мужааны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж д гэрээний хөлсөнд 13,000,000 төгрөгийг, д гэрээний хөлсөнд 16,120,000 төгрөгийг тус тус “******* ******* ******* *******” *******-иас төлсөн. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.” гэсний дагуу “******* ******* ******* *******” ******* нь “ хороолол” төсөл 2-ын 216 дугаар блок барилгын зоорын давхрыг нураалгаад дахин зоорыг давхрыг шинээр барьж гүйцэтгэсэн бөгөөд дээрх 2 туслан гүйцэтгэгчид арматур, мужааны ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нийтдээ 29.120.000 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Мөн зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна." гэжээ. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6- д зааснаар туслан гүйцэтгэгч “******* ” ******* нь “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй. Энэ үүргээ туслан гүйцэтгэгч нь биелүүлээгүй тул ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-д заасан журмын дагуу гэрээ цуцалсан. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажил гүйцэтгэгч “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг/ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах”-ыг зохицуулж өгсөн байдаг. Иймд, Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэсний дагуу ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-ид учирсан хохирол буюу өөрөөс гарсан зардал болох бусад туслан гүйцэтгэгч нараар “******* ” *******-ийн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдлыг арилгуулахад төлсөн 29,120,000 гаргуулахаар “******* ” *******-иар арилгуулж, төлүүлэхээр шаардаж энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймээс нэхэмжлэгчид учирсан, өөрөөс гарсан 29,120,000 төгрөгийг хариуцагч “******* ” *******-иар арилгуулах замаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно гэжээ. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч “******* ” *******-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “ ” *******-ийн хэрэгжүүлж байгаа төсөл болох Хүннү 2222 хорооллын хоёрдугаар ээлжийн 216 дугаар байрны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэйгөөр тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь тухайн 216 дугаар байрны суурь болон зоорь, 1-23 дугаар давхрын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. угсралтын хувьд “******* ” ******* нь арматурын ажил болон мужааны ажлыг хариуцаж, каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч компанийн хувьд гэрээнд заасан хугацааны дотор тухайн 216 дугаар байрны суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Суурийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа түүний дээр зоорийн давхрыг хийж гүйцэтгэх явцад тухайн 216 дугаар байрны арматурыг зургийн дагуу холболт, боолт хийгээгүй мөн хэв хашмалаа угсарч бетон авахаасаа өмнө хэв хашмалын бэхэлгээг дутуу хийж гүйцэтгэсэн байдаг. Хэв хашмал угсрагдсаны дараа тухайн зоорийн давхрын бетоныг авсан. Бетоныг аваад хэв хашмалыг хуулах явцад тухайн зоорийн давхар нь чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдлыг үүсгэж, зураг зохиогч компанийн зүгээс тухайн төслийг хэрэгжүүлэгч “ ” *******-д шаардлага хүргүүлсэн байдаг. Шаардлагын агуулга нь юу вэ гэхээр тухайн 216 дугаар байрны зоорийн давхрын каркас угсралт нь барилгын зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, тухайн байр нь 1-23 давхар буюу даац өндөртэй учир зоорийн давхрын арматурын боолт нь зургийн дагуу хийгдээгүй мөн арматур нь хэв хашмалтайгаа наалдсан нүдэнд харагдахуйц байдалтай байна гэсэн агуулгаар тухайн барилгыг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй, зоорийн давхрыг буулга гэсэн шаардлагыг тавьсан. Зураг зохиогч болон төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс тухайн барилгыг 2021 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд буюу улсын баяр наадмын өдрүүдээр буулгасан байдаг. Тухайн ажлыг буулгах явцад зураг зохиогчийн зүгээс буюу төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч  “******* ******* ******* *******” *******-д нөхөн төлбөрийн акт тавьсан байдаг. Дээр нь тухайн зоорийн давхрыг биднийг өөрийн санхүүжилтээр хийж гүйцэтгэ гэсэн чиглэл өгч үүрэг даалгавар өгсөн байдаг. Тухайн ажлыг бид нар “******* ” *******-иар цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж, түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж тухайн зоорийн давхрыг иргэн н.Очтулга, н.Бямбасүрэн нараар хийж гүйцэтгүүлсэн байдаг. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд “******* ******* ******* *******” *******-иас 29,120,000 төгрөгийг н.Очтулга, н.Бямбасүрэн нарт өгсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний явцад учирсан доголдолтой холбоотой хохирлыг бид нар шаардаж байгаа. “******* ” *******-ийн хувьд зоорийн давхар болон суурийн санхүүжилтийг авсан байдаг. Зоорийн давхрын санхүүжилт нь нийт 27,500,000 төгрөг байдаг. Гэхдээ бид нар тухайн ажлыг дахин бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “******* ” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Ажил гүйцэтгэж байх хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хяналт шалгалтаар “Барилга угсралтын явцад гарсан дээрх алдаанууд нь тооцоогоор төлөвлөгдсөн хэмжээнд ажиллах чадваргүй, барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй болж бетон хэт өтгөн, консулын хэмжээ норм дүрмийн утгаас бага, арматуруудын боолт, хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй, цутгалтын үеийн нягтруулалт хангалтгүй зэрэг шалтгаануудаас дээрх алдаа гарсан байна” гэжээ. Уг дүгнэлтэд дурдсан алдаа нь “******* ” ******* болон нарын буруугаас болж бий болсон гэх үг, өгүүлбэр байхгүй. Барилгын ажлын явц бүрт “Хүннү 2222 хороолол” /төсөл-2/-ийн 216 дугаар блок байрны суурь болон зоорийн давхрын арматур мужааны угсралтын ажлын Зураг төслийн автор буюу “ ” *******-ийн инженер тухай бүр шалгаж, зургийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьдаг. Хэрвээ барилгын арматурын боолт болон хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй гэж үзэхээр байсан бол бетон авах зөвшөөрөл олгохгүй байсан. Гэтэл “ ” *******-иас цутгалт авахад бэлэн гэж дүгнэж зөвшөөрөл олгож, бетон зуурмагыг захиалж, бетон авсан нь хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн манай компанийн хийсэн ажлыг нураах болсон шалтгаан нь зуурмаг буюу бетон нь хэт олон цагийг замын түгжрэлд өнгөрөөж хэт их зуурагдсаны улмаас өтгөрч, марк солигдсон байсантай холбоотой. Энэ талаарх нотлох баримт болон хүсэлтүүдийг шүүхэд гаргасан. “******* ******* ******* *******” *******-ийн нэхэмжилсэн 15,605,000 төгрөг гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжилсэн мөнгөн дүн нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх “******* ” *******-ийн ажлын хөлс юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Ажил гүйцэтгэж байх хугацаанд 06 дугаар сарын 21-ний өдрийн хяналт шалгалтаар хийсэн дүгнэлтийн дагуу хийсэн ажлын маань цуцална уу гэсэн албан бичиг “ ” *******-д очсон байдаг. Уг дүгнэлтэд ямар нэгэн байдлаар “******* ” *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын алдаа дутагдлаас болж уг ажлыг нурааж байгаа гэсэн мэдэгдэл байхгүй. Хүннү 2222 хорооллын 216 дугаар блок барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явц бүрд зургийн компани нь хяналт тавьж явдаг байсан. Зургийн автор н.Батзаяа гэх хүн нь арматур мужааны ажлыг болсон гэж хэлсний үндсэн дээр бетон зуурмаг авах зөвшөөрлийг олгосон байдаг. Манай хийж гүйцэтгэсэн ажил ямар нэгэн байдлаар алдаа дутагдалтай байсан бол бетон зуурмаг авах зөвшөөрлийг олгохгүй байх байсан. Гэтэл “ ” *******-иас цутгалт авахад бэлэн гэж дүгнэсний дагуу зөвшөөрөл олгож бетон зуурмагийг захиалж авсан нь бетон, хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн компанийн хийсэн ажлыг нураах болсон шалтгаан нь зуурмаг бетон нь өтгөн ирсэн. Олон цагийн замын түгжрэлд удаж ирснээр бетоны марк солигдож, хэт өтгөн зуурмаг ирсний улмаас тус барилгын доголдол үүссэн гэж үзэж байгаа. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн. Иймд “******* ******* ******* *******” *******-иас нэхэмжилж байгаа 29,120,000 төгрөг нь өөрөө “******* ” *******-ний 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх зоорь болон суурийн давхрын мужаан болон арматур, каркас угсралтын ажлыг хийсний зардал мөнгө юм. Иймд манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлээд байгаа үнийн дүнг өгөх боломжгүй. Манай хийсэн ажлын үр дүн нь алдаа биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ ” *******-иас бетоноо захиаллаа гэж зөвшөөрлийг өгчихсөн, гэрээ цуцлахаас өмнө “******* ” *******-ид ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байгаа нь манай компани буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй байна. Байгууллага ямар нэгэн байдлаар зарлага гаргах юм бол зарлагын баримт үйлдэнэ, харин орлого орж ирэх юм бол орлогын баримт үйлдэнэ гэж бодож байна. Гэтэл яагаад зарлага болон орлогын баримтыг гаргаж өгөөд байгаа нь ямар утга учиртай талаар нэхэмжлэгч тал тайлбар хэлсэнгүй. н. гэх хүний дансанд мөнгө шилжүүлээд байгаа нь 216 дугаар блокийн 1-23 давхрыг бариулсан уу, зоорийн давхрыг бариулсан уу гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтад н.Очтулга гэх хүний дансанд нийт 12,000,000 төгрөг байдаг, үүнээс 2,000,000 төгрөг нь 216 дугаар блок гэсэн гүйлгээний утгатай байдаг. Дараа нь 10,000,000 төгрөгийн зарлага гаргаад буцаагаад орлогодоод авч байгаа юу гэдэг тодорхойгүй, эргэлзээ бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбараас зөрүүтэй байна гэж үзэж байна. Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ ” *******-иас “******* ******* ******* *******” *******-ид ирүүлсэн албан бичиг дээр “ ” *******-ийн инженер н.Батзаяа бетон цутгах зөвшөөрлийг 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон гэдгийг тодорхой бичсэн байдаг. Мөн гэрчийн мэдүүлгээр бетон хэтэрхий удаан ирсэн гэдэг нь энэ ажлын доголдол гарах болсон гэдэг нь тогтоогдож байгаа. Бетон хэт өтгөн ирээгүй байсан бол вибратор тавих шаардлага байгаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэл/1хх-1-2/, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/1хх-155/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-3-4/,  “******* ******* ******* *******” *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх-5/, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ/1хх-6/, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “******* ******* ******* *******” *******-ийн 01/12 дугаар итгэмжлэл/1хх-49/, “ орон сууцны хороолол 2 дугаар ээлж гэрээний тоо хэмжээ/1хх-7/, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх № дугаар гэрээ/1хх-8/, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Барилгын каркас угсралтын дугаар гэрээ/1хх-9-10/, гэрээний ерөнхий нөхцөл/1хх-11-16/, төсөл-2, 2 дугаар ээлж гэх баримт/1хх-17/, техникийн ерөнхий шаардлага/1хх-18-*******/, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ ” *******-ийн 55/21 албан бичиг/1хх-22-26/, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ ” *******-ийн албан бичгийн хуулбар/1хх-27/, 2 дугаар ээлжийн 216 дугаар блокийн зоорийн давхрын материалын тооцоо/1хх-28/, ын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-29-30, 33-35, 38-47/, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Арматурын ажил гүйцэтгэх К/08 дугаар гэрээ/1хх-31-32/, Ц2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн мужааны ажил гүйцэтгэх К16 дугаар гэрээ/1хх-36-37/, гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх-50/, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “******* ******* ******* *******” *******-ийн “******* ” *******-д хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар/1хх-129/, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн кассын зарлагын ордер/1хх-158/, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “******* ******* ******* *******” *******-ийн албан бичиг/1хх-159/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “******* ******* ******* *******” *******-ийн албан бичиг/1хх-*******2/, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Кассын орлогын ордерын хуулбар/1хх-*******3/, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар/1хх-*******8/, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “ ” ажил гүйцэтгэх дугаар гэрээний хуулбар/1хх-*******9/, Гэрээний Ерөнхий нөхцөл/1хх 200-207/, Гэрээний тусгай нөхцөл/1хх 207/, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн барилга угсралтын ажлын тоо хэмжээ/1хх-208/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагч талаас: 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн хариу тайлбар/1хх-59-60/, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “******* ” *******-ийн хариу тайлбар/1хх-148/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбар/1хх-73/, 22022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл/1хх-56/, “******* ” *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1хх-57/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “******* ” *******-ийн итгэмжлэл/1хх-142/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

Хариуцагч талын хүсэлтээр: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хаан банк” ХК-ийн 29/9213 дугаар албан бичиг/1хх-96/, “******* ******* ******* *******” *******-ийн “Хаан банк” ХК-ийн депозит дансны хуулга/1хх-97-99/, Гэрч гийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх-130/, гэрч ын иргэний үнэмлэхийн лавлагаа/2хх-67/, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн г гэрчээр асуусан тухай тэмдэглэл/1хх-174-176/, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хаан банк” ХК-ийн 29/3534 дугаар албан бичиг/1хх-*******0/, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 1/940 дугаар албан бичиг/1хх218/, “ ” ******* болон “******* ******* ******* *******” ******* хоорондох 2021 оны тоот гэрээ дүгнэсэн актын хуулбар/1хх-221-222/, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх дугаар гэрээний хуулбар/1хх-223, 2хх-14/, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “ ” ажил гүйцэтгэх дугаар гэрээний хуулбар, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл/1хх-224-232, 2хх-15-23/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Барилга угсралтын ажлын тоо хэмжээ/1хх-233, 2хх-24/, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны хороолол 2 дугаар ээлж гэрээний тоо хэмжээний баримтын хуулбар/1хх-234, 2хх-25/, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “ ” *******-ийн 23/09-189 дугаар албан бичиг/2хх-12/, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “ ” *******-ийн 23/09-189 дугаар албан бичгийн хавсралт/2хх-13-25/, “ ” *******-ийн дүгнэлт /2хх-26/, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ ” *******-ийн 55/21 дугаар “ ” *******-ид хүргүүлсэн шаардлага/2хх-27-30/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын 06/2281 дугаар албан бичиг, хавсралт/2хх-56-59/, “ ” *******-иас гарган өгсөн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл гэх улаан дэвтэр зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч “******* ” *******-иас 16,605,000 төгрөг болон гээс 13,515,000 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн доголдлыг арилгахад гарсан зардал буюу хохиролд нийт 29.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг хариуцагч буюу гээс татгалзан, хариуцагч “******* ” *******-ид холбогдуулан гаргасан 29.120.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай шаардлагаа дэмжин өөрчилсөн.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараах үйл баримт тогтоогдов.

“ ” ******* нь нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-тай 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” *******-ийн хэрэгжүүлж буй “ хороолол" төсөл 2-ын хүрээнд 216 дугаар байр/блок/-ны “ ” дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тус байрны зоорийн болон дахин давтагдах 25 давхар, техникийн давхрын 1 м.кв талбайг 90,000 төгрөгөөр 11,708.5 м.кв каркас угсралтын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнийн дүн болох нийт 1.053.765.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ./1хх 6-7, 1хх-223, 2хх-14, 1хх-224-232, 2хх-15-23, 1хх-233, 2хх-24, 1хх-234, 2хх-25 дугаар тал/

Мөн “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч “******* ” *******-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” *******-ийн хэрэгжүүлж буй “ хороолол" төсөл 2-ын хүрээнд 216 дугаар байр/блок/-ны “Барилгын каркас угсралтын” дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тус байрны суурь, зоорийн болон давтагдах 1-23 давхар, техникийн давхрын 1 м.кв талбайг 53,000 төгрөгөөр 11,857 м.кв хэмжээ бүхий каркас угсралтын ажлыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 628.421.000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгүүлэхээр, урьдчилгаа төлбөрт 11.000.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ./1хх-8/, 1хх-9-10, 1хх-11-16, 1хх-17, 1хх-18-******* дүгээр тал/

Дээрх үйлд баримтаас үзвэл “ ” *******-ийн хэрэгжүүлж буй “ хороолол" төсөл 2-ын хүрээнд 216 дугаар байр/блок/-ны каркас угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “******* ******* ******* *******” ******* байх боловч тус ажилд ерөнхий гүйцэтгэгч нь “******* ” *******-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан гэх үйл баримт тогтоогдсон.

Ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******, туслан гүйцэтгэгч “******* ” *******-д уг зоорийн ажлын гүйцэтгэлийн зарим хэсгийн хөлс болох 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11,515,000 төгрөгийг тус тус “******* ******* ******* *******” *******-ийн захирал гэх ын Хаан банкны тоот дансаар “******* ” *******-ийн гүйцэтгэх захирал гийн Хаан банкны 5805026100 тоот төгрөгийн данс руу төлсөн./1хх 29-30 дугаар тал/

Гэвч 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнгийн чанараас болж ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан “Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан, туслан гүйцэтгэгчийн зоорийн давхрын гүйцэтгэвэл зохих ажлын гүйцэтгэл 510/430+80/ м.кв ажлын хөлс 27,030,000 төгрөгөөс 13,515,000 төгрөгийг ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчид төлсөн гэх үйл баримт тогтоогддог, энэ талаар зохигч талууд маргаагүй./1хх-129 дүгээр тал/

Гэрээт ажлаас туслан гүйцэтгэгч “******* ” ******* нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 216 дугаар байр/блок/-ны суурийн болон зоорын давхрын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Уг ажлаас суурийн ажлын гүйцэтгэлийн талаар талууд маргаагүй, харин зоорийн давхрын карказ угсралтын ажлын чанарын талаар маргаж байна.

Уг барилгын зоорийн давхрын карказ угсралтын ажлын явцад захиалагч “ ” *******-ийн барилгын зураг төслийн “ ” *******-иас 2021 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд инженер , нар хяналт шалгалт хийж, шалгалтаар “ханын зузаан өөрчлөгдөж байгаа хэсэгт хөндлөн арматуруудыг матаж хийлгүй шулуунаар хийсэн, төмөр бетон эдлэхүүнүүдийн хамгаалалтын үеийн зузаан алдагдсан, хэв хашмалын цэвэрлэгээ хийгдээгүйг барилгын ажлын журналд тэмдэглэн засуулах шаардлага тавьсан, мөн барилгын зоорийн хэв хашмалын хуулалтын үед алдаа гарсныг захиалагчийн инженер мэдэгдсэний үндсэн дээр шалгахад нийт цутгалт авсан хэсгийн 80 гаруй хувьд бетоны гадаргуу жигд бус, доторх ширхэгийн бүрэлдэхүүнүүд ил гарсан, арматурууд дийлэнх хэсэгт ил гарсан, зоорийн ханын гаргалгаа арматурууд ханын дагуу тэнхлэгээс хөндлөн шилжсэн, ханын уулзварт байрлах 4Ф12 арматурууд огт байхгүй эсвэл 1-2 ширхэг байна, лифтний хонгил, гадна ханын хэв хашмалын бэхэлгээг хангалттай хийгээгүйгээс бетон цутгалтын үед задарч, их хэмжээний цүлхийлт үүссэн зэрэг алдаа гаргасныг илрүүлжээ.

Ингээд уг байр/блок/ нь 25 давхар, даац болон газар хөдлөлийг үйлчлэлд бүх төмөр бетон цутгамал эдлэхүүн хамтран ажиллахаар тооцогдсон хийцлэлтэй, онцгой төвөгшилтэй ангилалын барилга, зоорийн давхрын төмөр бетон цутгамал хана нь зөвхөн каркасны жин нь ойролцоогоор нийт 12.000 тн/шалны тогтмол болон түр ачаа орохгүйгээр/ ачааг хүлээж авахаар төлөвлөгдсөн, дээрх барилга угсралтын ажлын явцад гарсан дээрх алдаанууд нь тооцоогоор төлөвлөгдсөн хэмжээнд ажиллах чадваргүй, барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг хангах боломжгүй болсон. Бетон нь хэт өтгөн, конусын суултын хэмжээ норм дүрмийн утгаас бага, арматуруудын боолт, хэв хашмалын бэхэлгээ хангалтгүй, цутгалтын үеийн нягтруулалт хангалтгүй зэрэг шалтгаануудаас дээрх алдаа гарсан байна гэсэн дүгнэлтийг зураг төслийн “ ” ******* гарган “ ” *******-ид хүргүүлсэн байна./1хх-22-26 дугаар тал/

Иймд барилгын зураг төслийн “ ” *******-иас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 55/21 тоот шаардлагаар захиалагч “ ” ******* руу зураг зохиогчийн зүгээс 216 дугаар блокын зоорын давхрын төмөр бетон хийцлэлийг бүрэн буулгах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлсэн.

Захиалагч “ ” *******-иас мөн өдөр ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-д ирүүлсэн албан бичигт тусгагдсанаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр инженер , захиалагчийн хяналтын инженер , , захиалагчийн материалын инженер нар уг маргаан бүхий ажлыг чанарын шаардлага хангахгүй гэсэн нэгдсэн дүгнэлт гарсныг мэдэгдсэн, 216 дугаар барилгын зоорийн давхрыг бүрэн буулгаж, актаар тодорхойлогдсон зардлыг буруутай тал буюу барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа “******* ******* ******* *******” ******* 67 хувиар, бетон зуурмаг нийлүүлэгч “” ******* 33 хувиар тус тус гаргаж “ ” *******-ийг хохиролгүй болгохыг шаардсан байдаг./1хх 27 дугаар тал/

Захиалагч “ ” *******-ид материалын тооцооллоор 348,305,568 төгрөгийн хохирол учирсныг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-д мэдэгдэж, түүний 67 хувь буюу 233,364,731 төгрөгийн төлбөрийн актыг ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-ид тавьсан гэдэг, “******* ******* ******* *******” *******-ийн зүгээс туслан гүйцэтгэгч “******* ” *******-ийн гүйцэтгэсэн зоорийн давхрын карказ угсралтын ажлыг 2021 оны 07 сарын 09, 10-ны өдрүүдэд буулган нураасан байдаг. /1хх 28 дугаар тал/

Уг нураасан ажлын талаар зохигч талууд маргадаггүй.

Одоо “******* ******* ******* *******” *******-ийн уг барилгын зоорийн давхрын карказ угсралтын ажлыг нурааж, дахин зоорийн давхрыг шинээр бариулахаар өөр туслан гүйцэтгэгч оролцуулан иргэн тэй “Арматурын ажил гүйцэтгэх гэрээ”, иргэн тай “Мужааны ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, д гэрээт ажлын хөлсөнд төлсөн 13,000,000 төгрөг, д гэрээт ажлын хөлсөнд төлсөн 16,120,000 төгрөгийг, нийт 29.120.000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол буюу доголдолтой ажлыг засварлахад гарсан зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргаж байна.

“******* ******* ******* *******” ******* нь иргэн тэй “Арматурын ажил гүйцэтгэх К/08 дугаартай гэрээ”-г 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулан гэрээгээр дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 резидэнс хороолол, барилгын 216 блокийн зоорийн давхрын арматурын ажлыг 1 м.кв ажлын үнэлгээг 30.000 төгрөгөөр нийт 12.900.000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон./1хх 31-32 дугаар тал/

Түүнчлэн иргэн тай “Мужааны ажил гүйцэтгэх К16 дугаар гэрээ”-г 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулан гэрээгээр дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 резидэнс хороолол, барилгын 216 блокийн зоорийн угсралтын мужааны ажлыг 1 м.кв ажлын үнэлгээг 40.000 төгрөгөөр нийт 16.120.000/403*40.000/ төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон./1хх 36-37 дугаар тал/ 

Уг гэрээт ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал “******* ******* ******* *******” *******-ийн захирал ын хаан банкны тоот дансаар иргэн гийн тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг “216 блок арматур урьдчилгаа бямбаад” гэх, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг “арматур урьдчилгаа” гэх, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 8.000.000 төгрөгийг “хүннү 216 221 блок арматур урьдчилгаа олгов” гэх гүйлгээний утгуудаар шилжигдсэн./1хх 33-35 дугаар тал/

“******* ******* ******* *******” *******-ийн захирал ын хаан банкны тоот дансаар иргэн тай “Мужааны ажил гүйцэтгэх К16 дугаар гэрээ”-т ажлын хөлсөнд тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын *******-ний өдөр 500.000 төгрөгийг “2016 блок мужаан урьдчилгаа” гэх, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг “216 зоорь давхар” гэх, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг “2016 урьдчилгаа” гэх, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг “216 баттөмөрт урьдчилгаа” гэх, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг “216 мужаан урьдчилгаа баттөмөр” гэх, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг “216 блок баттөмөрт урьдчилгаа” гэх, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг “216 блок баттөмөрт урьдчилгаа олгов” гэх, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг “216 баттөмөр урьдчилгаа” гэх, 5753446543/очтулга/ тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг “216 очтулга урьдчилгаа” гэх, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг “216 урьдчилгаа” гэх, 5028268621/анхболд/ тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг “216 мужааны хөлс” гэх гүйлгээний утгуудаар шилжигдсэн./1хх 38-49 дүгээр тал/

Мөн Очтулга, Баттөмөр нарт 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр “хүннү 216 зоорь тооцоо дуусав” гэх гүйлгээний утгаар кассын зарлагын ордер үйлдэн өгсөн гэх тайлбар гаргадаг./1 хх-158 дугаар тал/

Дээрх үйл баримтаар ын дансаар 13.000.000 төгрөгийг д, болон түүний бригадын хүмүүст дансаар болон бэлнээр 16.800.000 төгрөг шилжигдсэн гэх тайлбар холбогдох нотлох баримт гаргах боловч гэрээт ажлын хөлс 16,120,000 төгрөг байсан болох нь тогтоогддог.

Хариуцагч тал д, нартай гэрээ байгуулсан атал тоот данс эзэмшигч гэх хүний данс руу төлсөн, мөн гэрээний оролцогч биш Баттөмөр, бусад хүмүүсийн данс руу шилжүүлдэг, компанийн данс ашигладаггүй, хувийн дансаар харилцдаг, 221 гэх блок байрны дугаар гүйлгээний утга дээр бичигдсэн нь маргаан бүхий 216 дугаар блокын зоорын давхрын төмөр бетон хийцлэлтэй холбогдох эсэх нь эргэлзээтэй гэж няцааж байна.   

Мөн хариуцагч тал татгалзалдаа гүйцэтгэсэн ажлын барилгын карказ угсралтын явцад гарсан гэх барилгын зураг зохиогчийн дурдсан алдаанууд нь хариуцагч “******* ” ******* болон нарын буруугаас болсон гэх агуулга тусгагдаагүй, анхнаасаа зураг төслийн автор буюу “ ” *******-ийн инженерүүд тухай бүр шалгаж, зургийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг байсан, бетон авах зөвшөөрөл олгосон тул бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, манай хийж гүйцэтгэсэн ажлыг нураах болсон шалтгаан нь бетон зуурмаг замын түгжрэлийн улмаас өтгөрч, марк солигдсонтой холбоотой, гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч талаас хүргүүлсэн гэх албан бичигт ч манай алдаа дутагдлаас болж нурааж байгаа гэсэн мэдэгдэл байхгүй, манай хийсэн ажлын үр дүн нь алдаа биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Дээрх үйл баримт, зохигч гэрчийн тайлбар мэдүүлэг, бусад нотлох баримтад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. 

Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болохоор заасан.

Хариуцагч “******* ” ******* нь гэрээгээр хүлээсэн ажлаас маргаан бүхий байр/блок/-ны суурийн болон зоорийн каркас угсралтын ажлыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн, захиалагч уг ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т зааснаар туслан гүйцэтгэгч “******* ” *******-ийн хувьд “******* ******* ******* *******” ******* захиалагч нь төдийгүй түүний өмнө ажлаа хариуцахаар байна, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь ерөнхий гүйцэтгэгч “ ” *******-ийн өмнө ажлаа хариуцахаар заасан.

Дээрх үйл баримтаар ерөнхий гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал захиалагч “ ” *******-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Харин зохигч талууд буюу ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цуцлагдсан болох нь тогтоогддог.

Хэрэгт авагдсан баримтаар захиалагч “ ” ******* болон ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” ******* нарын хооронд доголдолтой ажил гүйцэтгэгдсэний улмаас барилгын зургийн ерөнхий хяналт тавих этгээд зохиогчийн хяналтаар тавьсан шаардлагаар дагуу маргаан бүхий зоорийн давхрын бетон цутгалтын ажлыг нурааж дахин хийсэн гэх үйл баримт тогтоогдсон, уг ажлыг дахин гүйцэтгэхэд зохих зардлууд гарсан болох нь тогтоогдсон гэж үзэв.

Харин ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд буюу зохигч талуудын хооронд үүссэн маргааны тухайд “ ” ******* нь ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-тай байгуулсан каргаз гэрээний ерөнхий нөхцлийн 3 дугаар зүйлийн 3.7-д “гүйцэтгэгч нь ажлыг бүхэлд нь туслан гүйцэтгэгчид шилжүүлэхгүй байх, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч орууллахгүй байх”-аар тохиролцсон байх боловч ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчид эрхээ бүхэлд нь шилжүүлсэн, 2 гэрээний ерөнхий нөхцлүүд ижил болох нь тогтоогддог/1хх 12, 2хх 17 дугаар тал/

Талууд захиалагч “” *******-иас туслан гүйцэтгэгчээр “******* ” *******-ийг оролцуулах зөвшөөрөл олгосон эсэх, мөн онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилга, түүний инженерийн байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн иж бүрэн ажил тусгай зөвшөрлийн үндсэн дээр хийгдэхээр заасан боловч энэ талаар зохигч талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Туслан гүйцэтгэгч “******* ” ******* нь ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” *******-ийн өмнө ажлаа хариуцах, түүний ажлын гүйцэтгэл, доголдол нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчээс хохирол төлбөрөө шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар “...гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор...” гаргахаар заасан байна.

Ерөнхий гүйцэтгэгч “******* ******* ******* *******” ******* нь туслан гүйцэтгэгч “******* ” *******-ийн ажлын доголдлыг мэдэж гэрээ цуцлагдсан огноо болох 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс доголдлыг мэдсэн гэж үзэхээр байна, гэвч 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор гомдлын шаардлагаа гаргах байжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.1, 352.2.2, 352.2.3-д зааснаар ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах, уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, төлбөл зохих хөлсийг бууруулах зэргээр шаардлага гаргах эрхтэй.

Гэвч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар туслан гүйцэтгэгч “******* ” ******* нь “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй ч хэрэгт цугларсан баримтаар түүний буруутай талаар, нэхэмжлэгчийн 67 хувийн буруутай гэх алдааг хариуцагчид хэрхэн хуваарилсан эсэх, “” *******-ийн 33 хувийн алдаа мөн хариуцагч талд хамааралтай эсэх, ерөнхий гүйцэтгэгч талаас ажлын доголдлын талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй, хохирол төлбөр нэхэмжлэх талаар шаардлага гаргах тухай мэдэгдэл хүргүүлж байгаагүй болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт болох 2******* дүгээр зүйлийн 2*******.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үндэслэл буюу үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах, олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон шаардах эрхийг үндэслэн нэхэмжлэлд дурдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч “******* ” ******* хүлээсэн үүргээ зөрчсөн гэх байдлыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй болохыг дүгнэн дурдав.

 Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349,1 352 дугаар зүйлийн 352.1, 352.4-т зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл хохиролд хариуцагч “******* ” *******-иас 29,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохиролд хариуцагч “******* ” *******-иас 29.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  “******* ******* ******* *******” *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ