Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/00089

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                01            02                                              184/ШШ2024/00089

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

******* ******* санд төлөх 16.900.000 төгрөгийг гаргуулан төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нийгмийн ******* *******т ажиллаж байсан Б.д тус газрын хамт олны 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн орон сууц хуваарилан олгосон байна. нийгмийн ******* газрын 1998 оны үйл ажиллагааны зардлын төсөвт орон сууц худалдан авах зардал төлөвлөгдөөгүй бөгөөд тухайн үед дээрх орон сууцыг нь нийгмийн ******* шимтгэлийн өрөнд тооцон авснаар бүртгэл, тайланд тусгагдсан. Б. нь ******* ******* ерөнхий *******т 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн тайлбартаа байрны мөнгийг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй  талаар мэдэгдэж, байрны төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн хандсан байна. Дээрх шимтгэлийн өрнөөс барагдуулалт хийгдээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 16,900,000 төгрөгийн шимтгэлийн өрийн үлдэгдэлтэй байна. ******* ******* ерөнхий газраас хуримтлагдсан шимтгэлийн өрийг барагдуулахаар иргэн Б.тай удаа дараа холбогдон тайлбар, тодруулга авахад байрны өрийг төлөх болон бусад арга хэмжээ авах талаар хуулийн үндэслэл байхгүй талаар хариу мэдэгдээд байна. Энэ хөрөнгө нь даатгуулагч, тэтгэвэр авагчдад олгох тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр тул уг төлбөрийг яаралтай барагдуулах шаардлагатай байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас жил бүр дээрх авлагыг барагдуулах талаар зөвлөмж, албан шаардлага өгч байна. Иймд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгох санхүүжилтийн мөнгийг нийгмийн ******* санд төлүүлэх, нийгмийн ******* сангийн санхүүгийн тайланд тусгагдсан авлагыг барагдуулах, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг хангах ажлын хүрээнд ******* ******* ерөнхий газрын нэхэмжлэлтэй нийгмийн ******* шимтгэлийн 16,900,000 төгрөгийн өрийг иргэн Б.гаас гаргуулж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Тооцоо нийлсэн акт үйлдээд бизнес зуучлалын албанаас өр төлбөртэй үлдсэн авлагаа тооцоо нийлсэн акт авсан байгаа. Тооцоо нийлсэн актыг үндэслээд ******* ******* ерөнхий газраас үлдсэн өр төлбөрийг нэхэмжлэх асуудал тухай бүрд нь тавьж явсан. Энэ нь албан бичгээр нотлогдож байгаа. 2-3 албан бичгийн нийгмийн ******* *******т хүргүүлсэн. нийгмийн ******* газраас тухайн үед тайлбар өгсөн ч энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Одоо бол манайд Үндэсний аудитын газраас өр, авлагаа барагдуулж дуусгаач, даатгуулагчдын эрх ашгийг хөндөөд байгаа юм биш үү гэсэн зөвлөмж ирж байгаа. Энэ хүрээнд өмнө үлдсэн өр, авлагыг барагдуулж дуусгах ажлыг ******* ******* ерөнхий газраас эрчимтэй ажиллаж байгаа. Бид нар өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн энэ ажлын хувьд ******* ******* ерөнхий ******* дээр гаргасан алдаа байхгүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Санхүү бүртгэлийн тал дээр бүртгэж авсан асуудал дээр эхний ээлжид тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ёстой. Тооцоо нийлсэн актаа бүрдүүлээд тэрний дараа баланс тайландаа тусгагдаад явсан байгаа. Хариуцагч Б. надад мэдэгдээгүй гэсэн мөртлөө яагаад тайлбар хэсэг дээрээ мөнгө төлөх талаар бичсэнийг гэдгийг ойлгохгүй байна. Энэ нь ямар ч авцалдаагүй байна. 2002 оны тайлбар дээр хариуцагч өр төлбөрийн талаар мэдэж байсан гэж би ойлгож байна. Байрны хувьд нийгмийн ******* шимтгэлийн өртэй холбоогүй гэж хэлж байгаа нь тэр үеийн хүмүүсийг ******* ******* тухай хуулийг буруугаар ашигласан гэсэн утгатай юм хэлэх шиг боллоо. Энэ нь болохгүй л дээ. ******* ******* хуульд хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар тусгайлан заасан байдаг. Энэ нь хуульд заасан байдаг учраас ахмд руугаа чиглэсэн зүйл битгий хэлээсэй. Би мэдээгүй гэж байгааг нь гайхаж байна. Мэдээгүй үнийг тайлбар дээрээ бичсэн нь ойлгомжгүй байна. Бизнес зуучлалын алба нь ажил олгогч, байгууллагын хугацаандаа төлөөгүй нийгмийн ******* шимтгэлийн хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгийг бүтээгдэхүүн гаргуулах, түүнийг борлуулах үйл ажиллагааг явуулдаг байсан. Үйл ажиллагааны хүрээнд нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан байрыг татан буугдахдаа ******* ******* ерөнхий *******т данс тооцоогоор хүлээлгэж өгсөн. нийгмийн ******* ******* ажиллаж байсан хариуцагч Б.д тухайн үеийн нийгмийн ******* газрын хурлаар хэлэлцэж Б.д олгосон асуудал байгаа. ******* ******* ерөнхий ******* дээр үүсээд байгаа өрийн асуудлаа барагдуулна уу гэсэн шаардлагыг манай зүгээс тавьж байгаа. Иргэний хуулийн 442 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна гэж заасны дагуу бид нэхэмжлэлийг гаргасан. Яагаад гэвэл энэ хэрэг нь үүргийн гүйцэтгэл, гэрээтэй холбоотой асуудал биш нийгмийн ******* шимтгэлийн өрийг барагдуулах цаашлаад иргэдэд тавигдах тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. ******* *******  санд өр төлбөртэй байгаа 16,900,000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж ******* ******* санд төлүүлж өгнө үү. Хариуцагч нь ******* ******* байгууллагад ажиллаж байсан тул орлого хаанаас орж ирдэг, зарлагыг хаанаас яаж зарлагаддаг талаар сайн мэдэж байгаа гэж бодож байна. ******* ******* ерөнхий ******* нь ямар ч үндэслэлгүйгээр байрыг авах зохицуулалт байдаггүй. Тухайн үед эдийн засгийн хямралтай байсан тул аж ахуйн нэгжүүдээс нийгмийн ******* шимтгэлийн өрөнд байрыг авсан байдаг. Б. нь тухайн байрыг нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан эсэх нь тодорхойгүй байна гэж хэлж байгаа нь ойлгохгүй байна. ******* ******* тухай хуульд орлогыг юунаас бүрдүүлэх, зарлагыг хаанаас гаргаж зарлагдах талаар тодорхой заасан байдаг. ******* ******* шимтгэлийн өрөнд тухайн байр ирсэн гэдэг нь батлагдаж байгаа. Хариуцагч Б. нь нийгмийн ******* ******* ажиллаж байхдаа тухайн байрыг авсан гэдэг нь тодорхой үйл баримтаар батлагдаж байна. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ******* ******* байгууллагаас 1998 онд нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор буцалтгүй дэмжлэг олгож байгаа гэж ойлгосон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэрээ хэлцэл байхгүй. Тухайн байрыг ямар эх үүсвэрээс шийдвэрлэсэн, ямар шийдвэр гарсан, гэрээ хэлцэл байхгүй, эргүүлэн төлөх нөхцөл байхгүй гэж ойлгосон. Төрийн байгууллагад ******* жил ажиллах хугацаанд надаас 2002 онд ******* ******* ерөнхий газраас утасдаж мэдэгдсэний дагуу би 2002 онд өргөдөл өгсөн. Тухайн өргөдлийг өгөхдөө энэ асуудалтай холбоотой гэрээ хэлцэл байхгүй, эргэн төлнө гэж ойлгоогүй гэдгээ хэлж өргөдөл бичиж байсан. Тухайн үед нийгмийн ******* газрын даргаар , нягтлан бодогчоор гэх хүмүүс ажиллаж байсан. Дарга нь нягтлан бодогчоо дуудаж оруулж ирээд Б.тай холбоотой ямар нэгэн орон сууцны өглөг, авлага тайлан баланст тусгагдсан эсэхийг асуухад нягтлан бодогч балансаа авч орж ирээд надтай холбоотой авлага тусгагдаагүй байна гэж хэлээд миний өгсөн өргөдлийн булан дээр дарга Б.тай холбоотой ямар нэгэн өр, авлага байхгүй гэж цохолт хийж байсан. Тухайн үед би ингээд миний асуудал шийдвэрлэгдэж байна гэж бодоод явсан. 2002 оноос хойш надтай дахиж нийгмийн ******* ******* болон ******* ******* ерөнхий газраас холбогдоогүй. Энэ асуудал ингээд шийдвэрлэгдэж байна гэж ойлгосон. Хэрвээ тухайн үед надтай гэрээ байгуулаад, эх үүсвэр нь нийгмийн ******* шимтгэл шүү эргэн төлнө шүү гэж анхааруулж байсан бол би өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлээд төлөөд барагдуулах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцоо нийлсэн акт гэж яриад байна. Тооцоо нийлсэн акт нь аливаа нотлох баримт дээр үндэслэх ёстой. Яг надтай холбоотой тооцоо нийлсэн акт мөн үү. Нотлох баримт харж байхад гурван хүний нэрийг бичээд балаар нэмж бичээд канондоод оруулсан байна. Үнэхээр надтай холбоотой үнийн дүнтэй, яг Б.тай холбоотой 16,900,000 төгрөг гэсэн үнийн дүн байхгүй, гурван хүний нэрийг бичээд 16,900,000 гэсэн байна. Тухайн үед нягтлан бодох бүртгэлд алдаа гарсан байж болзошгүй гэж миний хувьд бодож байна. Нотлох баримтыг үндэслэж баланст тусгагддаг. Тухайн үед баланст алдаа гарсан байж болзошгүй гэж миний хувьд бодож байна. Тухайн үед нийгмийн ******* ******* нь хотын захиргаанд хуваарилагдаж орон сууцыг үнэ төлбөргүй олгож нийгмийн асуудлыг шийдвэрлэгдэг байсан. Би бол тухайн орон сууцыг нийгмийн асуудлыг шийдвэрлэж олгож байна гэж ойлгосон. ******* ******* шимтгэлийн өрөнд хураагдсан орон сууц гэдгийг нь мэдээгүй, энэ талаар надад хэлээгүй. 2002 оны ******* ******* ерөнхий газрын албан бичиг дээр дурдсан байсан. Надад нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан байр гэдгийг нэг ч удаа хэлээгүй. 1998 онд байгууллагаас нийгмийн асуудлыг шийдвэрлээд л үнэ төлбөргүй олгодог байсан тул энэ журмаар олгосон гэж ойлгосон. Надад өр, авлага байсан гэдгийг хэлж баримт үзүүлж байгаагүй гэтэл гэнэт 20 гаран жилийн дараа ийм өр байна гэж тулгаж байгаа нь хуулийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Би бол тухайн үед нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан байр байсан гэдгийг мэдээгүй гэдгээ удаа дараа хэлмээр байна. ******* ******* сангийн эх үүсвэр гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Би тус байрны хууль ёсны өмчлөгч гэдгийг улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан баримт бичгээр нотлогдож байгаа. Намайг аймгийн ******* ******* ******* ажиллаж байхад Улсын нийгмийн ******* ерөнхий газраас албан бичиг ирсэн тул би тухайн үед нийгмийн ******* ерөнхий ******* болон Улсын нийгмийн ******* ерөнхий *******т очиж уулзахад надтай холбоотой өр авлага байхгүй, баланст тусгагдсан зүйл байхгүй, чиний асуудал үүгээр шийдэгдэж байгаа, өр авлага гэсэн тооцоотой зүйл байхгүй гэдгийг тухайн үеийн нийгмийн ******* ерөнхий ******* болон Улсын нийгмийн ******* ерөнхий газрын дарга нар хэлж байсан тул би тухайн үед асуудал шийдвэрлэгдсэн гэж ойлгосон. Дээрээс нь Улсын нийгмийн ******* газраас миний өмчлөлийн байр гэдгийг хуулийн дагуу олгосон тул нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан байр гэж үзэхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нийгмийн ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1998 онд байр өгөөд нийгмийн ******* газрын данс бүртгэлд авлагаар тусгагдаагүй шууд бизнес зуучлалын албанд ******* ******* ерөнхий газрын дансанд авлагаар тусгагдсан юм байна лээ. 76 дугаар данс буюу хувь хүнээс авах авлага гэж тусгагдсан байсан. Тухайн үед зөвхөн протокол үйлдээд энэ байрыг өгөхдөө гэрээ хэлцэл хийгээгүй гээд байгаа. Би бол гайхаж байна. Тухайн нэг байгууллагын өрөнд авсан бол тур байрыг борлуулаад эргээд шимтгэл нь төлөгдөх ёстой санхүүгийн зарчимтай. Тухайн үед дүүрэг дээр ч гэсэн ийм тохиолдол гараад мөнгийг төлүүлээд тухайн хүний шимтгэлийг төлүүлээд явж байсан. Миний хувьд бол ******* ******* ерөнхий *******т авлагаар тусгагдсан 16,900,000 төгрөг нь санхүүгийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. нийгмийн ******* газрын санхүү биш төв сан буюу ******* ******* ерөнхий газрын сан дээр авлагаар бүртгэгдэж яваад ******* ******* ерөнхий ******* энэ авлагыг 2002 онд дарга , санхүүгийн газрын дарга н.Балхжав, нийгмийн ******* газрын дарга н.Ононбат нар авлага барагдуулах талаар тус тус бичиг өгсөн байдаг. Үүний дагуу авлага барагдуулах талаар тухайн хүмүүстэй яаж харьцаж байсан талаар мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар 16,900,000 төгрөг гэдэг нь орон сууц 10 дахин өссөн байгаа үед төлж барагдуулахад хүндрэл багатай гэж үзэж байна. Бичиг дээр бол 16,900,000 гэсэн байгаа. Тухайн үеийн үнэ ханш ийм л байсан. ******* ******* шимтгэлийн өрөнд тухайн үед өрөө төлж чадахгүй байгаа байгууллагуудаас бараа материал, орон сууц авдаг байсан. 2001 оноос хойш энэ асуудлыг хууль болон журмаар хориглоод нийгмийн ******* шимтгэлийг бараа материалаар барагдуулахыг хориглосон. Бараа материалыг шимтгэлийн өрөнд авахдаа тухайн байгууллагаас бараа материалыг аваад шимтгэлийн өр үүсэж байгаа юм. Тэрийг хүмүүс нийгмийн асуудлыг шийдэх, мөнгө төлбөрийг төлүүлээд шимтгэлийн өр хаагдах ёстой. Энэ зарчмаар нэлээн хаагдаад явж байсан. Жилд хоёр удаа аудитын байгууллага ордог. Мэргэжлийн хяналтын байгууллага ч шалгалт хийдэг. Байнгын албан шаардлагыг орон сууц дээр тавьдаг байсан. Энэ өр авлага үүссэнээс хойш ажиллагаа дээр удаа дараа ажиллагаа хийж, шаардлага хүргүүлж байсан. Аудитын дүгнэлт, мэргэжлийн хяналтын байгууллага актаа ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сунжраад явж байгааг гайхаад байна. Тухайн үед 16,900,000 төгрөгийн өр төлбөрийг тухайн байгууллагын шимтгэлийн алба дээр тооцоод явж байгаа. Тэр үеийн 16,900,000 төгрөгийн 2 өрөө байр нь өнөөдрийн байдлаар 10 дахин нэмэгдсэн байгаа. Хоёр талаасаа ойлголцоод төлж болдоггүй юм уу, данс, баланс дээр зөв тусгагдсан гэж ойлгож байгаа. нийгмийн ******* ******* хувьд анхнаасаа энэ өр төлбөрийн тусгаагүй. Төв сан буюу ******* ******* ерөнхий газрын данс дээр авлагаар тусгагдсан. нийгмийн ******* ******* тус *******т 2 өрөө нэг байр хуваарилагдсан гэж байгаа. Тэгэхээр ******* ******* ерөнхий газрын дансанд авлагаар бүртгэгдсэн байрыг нийгмийн асуудлыг шийдээд хүмүүстээ хуваарилаад мөнгийг нь график байгуулаад төлдөг байсан. Энэ дагуу хуваарилсан юм болов уу, гэхдээ хуваарилахдаа анх ******* ******* ерөнхий ******* нэг байр хуваарилаад гэж бичсэн байгаа учраас хуваарилаад өр авлагыг нь ******* ******* ерөнхий газрын данс дээр бүртгэсэн юм шиг байна. Өнөөгийн үнэ цэнийг дахин дахин ярих гээд байна. Иймд тухайн өр авлагыг барагдуулах боломжтой гэж үзэж байна. 2002 онд 16,900,000 төгрөгийг шаардаж байсан байна. Хариуцагч өөрөө үүнийгээ мэдээд тайлбар гаргаж байсан байна. Өнөөдрийн 16,900,000 төгрөгийн үнэ цэнэ ямар байгаа билээ магадгүй хариуцагчид 2002 онд 16,900,000 төгрөг хүнд тусч байсан байх. Энэ байрны үнэ өнөөдрийн байдлаар дор хаяж 10 дахин өссөн байгаа. Иймд хариуцагч нийгмийн ******* өр төлбөрийг барагдуулаад явах нь зүйтэй гэж үзэж байна. ******* ******* шимтгэлийн өрөнд авсан байрыг олгосон нь тодорхой байна. Өгсөн авсан нь тодорхой байх тул хариуцагч барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч 2002 онд өр төлбөргүй байсан гэдэг зүйлийг ярьж байна. 2002 онд ******* ******* ерөнхий газрын дарга , Санхүү бүртгэлийн газрын дарга дарга нарын хавтаст хэрэгт авагдсан өр авлага барагдуулах талаар хоёр бичиг байдаг. Иймд тухайн үед Б.д өр авлага байхгүй гэж хэлж байсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл өр авлага барагдуулах талаар хоёр бичиг хавтаст хэрэгт авагдсан байна гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэл/хх-1-2/, хариуцагчийн өглөг авлагын тайлан/хх-3/, Улсын нийгмийн ******* ******* газрын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/70 дугаар албан бичиг/хх-4/, Улсын нийгмийн ******* ******* газрын 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 309 дугаартай нийгмийн ******* *******т явуулсан албан бичгийн хуулбар/хх-5/, Улсын нийгмийн ******* ******* *******т орон сууцны тухай гэх Б.гийн өргөдлийн хуулбар/хх-6/, нийгмийн ******* газрын Хурлын протокол/хх-7-8/, ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/1605 дугаар итгэмжлэл/хх-9/, Байгууллага хүмүүсээс авах авлагын тооцоо нийлсэн акт болон холбогдох бичиг баримтын эхийг хүлээлцэж өгсөн жагсаалт/хх-27-28/, Дансны боловсруулалт/хх-29/, 60 дугаар дансны туслах тайлан/хх-30/, Үл хөдлөх эд хөрөнгийн 0037605 дугаар бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх-31/, 2001 оны 08 дугаар сарын 14-ний бдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг/хх-32/, Орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар/хх-*******/, орон сууц хувьчлах товчоонд Б.гийн гаргасан өргөдөл/хх-34/, Орон сууц эзэмшигчийн 992060 дугаар гэрчилгээний хуулбар/хх-35/, дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар хорооллын 38 дугаар байрны 150 тоот сууцны талбайн үнэлгээ/хх-36/, Орон сууц нийтийн аж ахуйн 6 дугаар конторын тодорхойлолт/хх-37/ зэрэг,

 

Хариуцагчаас: Хариуцагч Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-11/, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хариуцагч Б.гийн хариу тайлбар/хх-16-17/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх-26/ зэрэг,

 

Гуравдагч этгээдээс: “ нийгмийн ******* *******” төрийн байгууллагын улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар/хх-49-50/, нийгмийн ******* *******  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар итгэмжлэл/хх-53/, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нийгмийн ******* газрын хариу тайлбар/хх-54/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 15******* дугаар албан бичиг, хавсралт/хх-104-169/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан ******* ******* санд төлөх 16.900.000 төгрөгийг гаргуулан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ нийгмийн ******* *******”-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулсан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцдог.

******* ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийгмийн ******* *******т ажиллаж байсан Б.д тус газрын хамт олны 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн орон сууц хуваарилан олгосон, нийгмийн ******* газрын 1998 оны үйл ажиллагааны зардлын төсөвт орон сууц худалдан авах зардал төлөвлөгдөөгүй, тухайн орон сууц нь ******* ******* Бизнес зуучлалын албанаас нийгмийн ******* шимтгэлийн өрөнд тооцон авсан ч уг алба татан буугдсантай холбогдуулан өр авлагаа тооцоо нийлсэн акт үйлдээд тухайн үеийн бүртгэл, тайланд 16,900,000 төгрөгөөр тусгагдсан, уг шимтгэлийн өрийг барагдуулалт хийгдээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 16,900,000 төгрөгийн шимтгэлийн өрийн үлдэгдэлтэй байгаа, энэ шимтгэлийн өр төлбөр нь даатгуулагч, тэтгэвэр авагчдад олгох тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр бөгөөд Үндэсний аудитын газраас жил бүр дээрх авлагыг барагдуулах талаар зөвлөмж, албан шаардлага өгч байгаа тул даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгох санхүүжилтийн мөнгийг нийгмийн ******* санд татан төлүүлэх, нийгмийн ******* сангийн санхүүгийн тайланд тусгагдсан авлагыг барагдуулах шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг гаргасан, уг орон сууц хариуцагчийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Б. нийгмийн ******* байгууллага 1998 онд миний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийгмийн ******* байгууллагад 10 жил ажиллах хугацаанд буцалтгүй дэмжлэг олгож маргаан бүхий байрыг өгсөн, тухайн байрыг ямар эх үүсвэрээс шийдвэрлэсэн, ямар шийдвэр гарсан талаар гэрээ хэлцэл байхгүй, эргүүлэн төлөх нөхцөл байхгүй гэж ойлгосон, нэхэмжлэгч талд 2002 онд өргөдөл бичиж өгч байсан, дарга , нягтлан бодогч гэх хүмүүс надтай холбоотой ямар нэгэн орон сууцны өглөг, авлага тайлан баланст тусгагдсан эсэхийг асуухад нягтлан бодогч балансаа авч орж ирээд надтай холбоотой авлага тусгагдаагүй байна гэж хэлээд, өгсөн өргөдөлд дарга ямар нэгэн өр, авлага байхгүй гэж цохолт хийж өгч байсан, иймд уг асуудал шийдвэрлэгдсэн гэж бодож явсан, 2002 оноос хойш дахин энэ талаар нийгмийн ******* ******* болон ******* ******* ерөнхий газраас холбогдож байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо нийлсэн акт санхүүгийн гэх баримтууд надтай холбоотой эсэх нь эргэлзээтэй, гурван хүний нэрийг балаар нэмж бичээд канондоод оруулсан, тухайн үед алдаа гарсан байж болзошгүй, нотлох баримтыг үндэслэж тайлан баланст тусгадаг, ******* ******* ******* нь хотын захиргаанд хуваарилагдаж орон сууцыг үнэ төлбөргүй олгож нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байсан, нийгмийн ******* шимтгэлийн өрөнд хураагдсан орон сууц гэдгийг мэдээгүй, надад хэлээгүй, 1998 оны үед үнэ төлбөргүй орон сууц олгодог байсан журмаараа олгосон гэсэн ойлголттой байтал гэнэт 20 гаран жилийн дараа ийм өр байна гэж тулгаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, нийгмийн ******* сангийн эх үүсвэр гэдгийг нотлох баримтаар нотлоогүй, тус байрны хууль ёсны өмчлөгч гэдгийг улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан баримт бичгээр нотлогдож байгаа, хуулийн дагуу олгосон учраас нийгмийн ******* шимтгэлийн өрөнд авсан байр гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нийгмийн ******* ******* хариуцагч Б.д 1998 онд байр өгсөн боловч нийгмийн ******* газрын данс бүртгэлд авлагаар тусгагдаагүй шууд бизнес зуучлалын албанд ******* ******* ерөнхий газрын дансанд авлагаар тусгагдсан юм билээ, 76 дугаар данс буюу хувь хүнээс авах авлага гэж тусгагдсан байсан, тухайн үед зөвхөн протокол үйлдээд энэ байрыг өгөхдөө гэрээ хэлцэл хийгээгүй байгаад гайхаж байна, тухайн нэг байгууллагын өрөнд авсан бол тус байрыг борлуулаад эргээд шимтгэл нь төлөгдөх ёстой санхүүгийн зарчимтай, ******* ******* ерөнхий *******т авлагаар тусгагдсан 16,900,000 төгрөг нь санхүүгийн хувьд үндэслэлтэй, нийгмийн ******* газрын санхүү биш төв сан буюу ******* ******* ерөнхий газрын сан дээр авлагаар бүртгэгдэж, ******* ******* ерөнхий ******* энэ авлагыг 2002 онд дарга , санхүүгийн газрын дарга н.Балхжав, нийгмийн ******* газрын дарга н.Ононбат нар авлага барагдуулах талаар албан бичиг өгсөн байдаг, үүний дагуу авлага барагдуулах талаар баримтууд манай байгууллагад байхгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 16,900,000 төгрөгийн орон сууц 10 дахин өссөн байгаа үед төлж барагдуулахад хүндрэл багатай учраас Б.гийн нийгмийн асуудлыг шийдэх, мөнгөн төлбөрийг төлүүлээд шимтгэлийн өр хаагдах ёстой, иймд 2 тал ойлголцоод төлж, тайлан балансад тусгагдсан өр авлагыг барагдуулах боломжтой гэж үзэж байна, хариуцагч 2002 онд Б.д өр авлага байхгүй гэж хэлж байсан нь үндэслэлгүй, тухайн үед өр авлага барагдуулах талаар 2 албан бичиг хавтаст хэрэгт авагдсан тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргав.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

******* ******* газрын даргын 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын протоколоор тус *******т системийн 2 өрөө нэг байр хуваарилагдсаныг Б.гийн орон сууц хүссэн өргөдөл хүсэлтэд үндэслэн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуваарилахаар шийдвэрлэсэн байдаг./хх 7-8 тал/

Б. нь уг орон сууцыг 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 992060 тоот эрхийн бичгийн үндсэн дээр 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувьчлан авах өргөдөл гарган хувьчилж авсан байдаг./хх 34 дүгээр тал/

2001 оны 08 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 150 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204010230 дугаартай, 2 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд Б. бүртгэгдсэн./хх 31 дүгээр тал/

2001 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б. уг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг ид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг.

Уг орон сууцыг нийгмийн ******* ******* Б.д хуваарилахаас өмнө ******* ******* ******* газрын харъяа “******* ******* Бизнес зуучлалын алба” гэх байгууллага ажиллаж байсан гэх бөгөөд уг алба нь нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөртэй иргэд, аж ахуйн нэгж байгууллаас нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрийг мөнгөн хэлбэрээс гадна эд хөрөнгө, бараа материалаар төлж барагдуулах ажлыг хариуцан ажилладаг байсан, уг алба нь маргаан бүхий орон сууцыг “Гангар инвест” ХХК-ийн нийгмийн ******* шимтгэлийн өрөнд хураан авсан гэдэг.

Гэвч тус ******* ******* ******* газрын харьяа “******* ******* Бизнес зуучлалын алба” татан буугдах болж, маргаан бүхий орон сууцыг нийгмийн ******* газрын 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* ******* ******* *******т 16.900.0000 төгрөгийг өглөгтэй гэх байдлаар тусгагдаж ирсэн, энэ нь Харилцагчийн өглөг авлагын тайланд тусгасан гэдэг./хх 3 дугаар тал/

******* ******* ******* газрын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байгууллага хүмүүсээс авах авлагын тооцоо нийлсэн акт болон холбогдох бичиг баримтын эхийг хүлээлгэж өгсөн жагсаалтын 19 дүгээрт ******* ******* ******* Цэвэлмаа, Баярмаа, нарын байрны үнэ гэсэн 16,900,000 мөнгөн дүн бүхий засвартай баримт нэхэмжлэгч талаас гарган өгсөн./хх 27 дугаар тал/

Хариуцагч тал үнэ болон хэдэн байрны үнэ үнэлгээ эсэх нь тодорхойгүй, уг баримт засвартай, гараар нэр нэмж бичсэн байдалтай эргэлзээтэй гэж маргахаас гадна нийгмийн ******* шимтгэлийн өрөнд хураагдсан орон сууц гэдгийг мэдээгүй, нийгмийн ******* сангийн эх үүсвэр гэдгийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал ******* ******* ******* газрын бизнес зуучлалын алба татан буугдаж ажлаа ******* ******* ******* *******т хүлээлгэн өгсөн бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг гээд уг данс тооцооны баримтуудаас нийгмийн ******* газрын данс бүртгэлд авлагаар тусгагдаагүй ч Бизнес зуучлалын алба ******* ******* ******* газрын дансанд 2 ширхэг орон сууц 16,900,000 төгрөгийн авлагаар тусгагдсаныг ДТ-60 данснаас КТ-76м данс руу боловсруулалт хийсэн, энэ нь нийгмийн ******* газрын 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ДТ-60 дугаар дансны туслах тайлан зэргээр тогтоогддог, КТ-76м данс гэдэг нь ******* ******* ******* газрын хувь хүнээс авах авлага гэх байдлаар тусгагдсан байдаг, энэ нь нийгмийн ******* газрын данс бүртгэлд авлагаар тусгагдаагүй үлдсэн байх боломжтой гэж тайлбарладаг./хх29 тал/

Энэ тайлбар нь хэрэгт авагдсан Улсын ******* ******* ******* газрын ******* ******* *******т 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4/70 дугаартай харилцсан албан бичиг болон Улсын ******* ******* ******* газрын ******* ******* *******т 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 309 дугаартай харилцсан албан бичгүүд болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс тогтоогддог.

Дээрх албан бичгүүдээр Улсын ******* ******* ******* ******* ******* ******* *******т ******* ******* Бизнес зуучлалын алба 2000 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар татан буугдаж шимтгэлийн өрөнд бараа бүтээгдэхүүнтэй холбоотой санхүүгийн материалыг хүлээн авч өр авлага барагдуулах ажлыг зохион байгуулж, ажил хүлээлцсэн материалд үндэслэн тус газрын нэр дээр 16,9 сая төгрөгийн орон сууцны авлага тусгагдсаныг холбогдох хүмүүстэй тооцоо хийж, дээрх орон сууцны үнийн 16,9 сая төгрөгийг Улсын нийгмийн ******* газрын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэх арга хэмжээ авахыг, мөн түүнчлэн нийгмийн ******* газрын 1998 оны үйл ажиллагааны зардлын төсөвт орон сууц худалдан авах зардал төлөвлөгдөөгүй бөгөөд тухайн үед дээрх орон сууц нь шимтгэлийн өрөнд тооцон авснаар бүртгэл тайланд тусгагдсан орон сууцны үнийн 16,9 сая төгрөгийн авлагыг зохих журмын дагуу барагдуулах тухай мэдэгдсэн агуулгатай байдаг./хх 5  дугаар тал/

Улсын ******* ******* ******* *******т Б. нь 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус орон сууцны талаар өргөдөл гаргасан байх ба өргөдлийн агуулгаас үзвэл уг маргаан бүхий орон сууцны мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй тул төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг./хх 6 дугаар тал/

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч Б.г нийгмийн ******* *******т ажиллаж байх хугацаандаа 1998 онд маргаан бүхий орон сууцыг хуваарилсан, маргаан бүхий орон сууцыг тэрээр хувьчилж аван өөрийн өмчлөлд шилжүүлэн өөр этгээдэд бэлэглэсэн гэх үйл баримт тогтоогдсон. 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс тус орон сууцны төлбөрийг шийдвэрлүүлэхээр Б.гийн гаргасан хүсэлт өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой тайлбар гарган няцааж чадаагүй, буцалтгүй тусламж мөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч тал уг орон сууцын үнэ болон төлбөрийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс 2002 оноос хойш шаардаж байгаагүй, өөрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн буцалтгүй тусламж байдлаар өгсөн, тухайн үед өр төлбөргүй гэж мэдэгдэж байсан атал одоо нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, хууль ёсоор өмчлөлдөө шилжүүлж авч эзэмшиж ашиглаж байсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс ямар нэг байдлаар 2002 оноос хойш шаардлага гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж марган мэтгэлцжээ.

Шүүх хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглах, өмчлөхтэй холбоотой аливаа хэлцэл хийгдээгүй, үл хөдлөх хөрөнгө гаргуулах, түүний үнэ шаардах болон өмчлөлийн талаар маргах, түүнчлэн улсын бүртгэл, өмчлөх болон эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа талаар цагдаагийн болон шүүхийн байгууллагад гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий орон сууцтай холбоотой аливаа хэлцэл, гэрээ, өмчлөх эрхтэй холбоотой аливаа шаардлага гаргасан болох нь тогтоогдоогүй.

Мөн түүнчлэн уг хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох болон тасалдах хууль зүйн үндэслэл, цаашлаад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

Иймээс шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2 дах хэсэгт зааснаар ******* гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3, 6 жил байхаар заасан хугацаанаас даруй 15 жилээр хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үзэв.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй байдлыг мэдэх ёстой байсан үеэс буюу 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс тоолов.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, түүнчлэн мөн зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.д холбогдуулан ******* ******* санд төлөх 16.900.000 төгрөгийг гаргуулан төлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч талын тайлбарт дурдсан ******* ******* тухай хууль/хуучин/-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар Б.г ******* ******* тухай хууль тогтоомж зөрчигч гэж үзэх үндэслэлгүй, 16.900.000 төгрөгийн орон сууцны өр төлбөрийг Б.гийн нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөр гэж үзэх үндэслэлгүй, Б. ажил олгогчийн хувиар нийгмийн ******* шимтгэл төлөгч бус зөвхөн нийгмийн ******* байгууллагад ажиллаж байсан ажилтан байсан байх тул уг үндэслэлээр шаардсан нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.д холбогдох ******* ******* санд төлөх 16.900.000 төгрөгийг гаргуулан төлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ