Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 40

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* Хохирогч Б.******* Хохирогчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох 201613000182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай сумд 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ******* боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, цахилгаанчин мэргэжилтэй. *******, ээж, дүүгийн хамт амьдрах, Улиастай сумын ******* багийн ******* хэсэг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. овогт ын *******. /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны үдэш 22 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдаа, үйлчилгээний төвийн гадаа иргэн Б.*******ийн толгойн тус газарт пивотой шилээр цохисон үйл баримт нь Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тамхи татах гээд гийн нөхөр болон ******* ах бид гурав хамт Кристаллын баруун талын хаалгаар гараад үүдэн дээр зогсож тамхи татсан. ...дотроос ******* дээгүүрээ улаан хүрэн срочкон цамцтай гарч ирсэн. Гарч ирэхдээ баруун гартаа бор өнгийн шилтэй пиво барьчихсан байсан. Тэгээд *******ээ гээд дуудсан, ******* ах яасан гээд очтол ******* ******* ахын толгойн орой хэсэг рүү барьж байсан шилтэй пивоороо цохичихсон. Яг цохих үед нь ******* ах над руу хараад би ******* ахын урдаас хараад зогсож байсан юм. ******* ******* ахын зүүн талаас очоод баруун гартаа барьсан шилтэй пивоороо нэг удаа цохисон. Шилтэй пиво нь хагараад шил болон пиво нь миний нүүр рүү үсэрсэн. Тэрхэн зуур миний нүүр халуу дүүгээд явчихаар нь би хэсэг ухаан балартаад юу болоод байгааг мэдээгүй. Хэсэг байж байгаад гайгүй болохоор нь харсан чинь ******* ах явган хүний заман дээр уначихсан байсан. Толгойноос нь ягаан юм уу гэмээр өнгөтэй шингэн зүйл дусалж байсан. Тэгээд би “та босож чадах нуу” гэсэн чинь “за ах нь жаахан хэвтээдэхье” гэж хэлсэн. Тэгээд хүмүүс ирсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би бааранд *******, нартай байсан. Тэр хоёртой баарны гадаа тамхилаад зогсож байхад нэг залуу гарч ирээд ...*******ийг пивоны шилээр толгойн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед пивоны шил нь хагарсан. ...Тэр хүн цохисныхоо дараа *******эд хандаж үг хэлж байсан.” гэсэн мэдүүлэг болон хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Кристалл баар руу 2017 оны 12 дугаар сарын 20-ны 19 цагийн орчим хүнтэй уулзах гэж найз ын хамт очсон. ..., гийн нөхөр хоёртой хамт тамхи татах гээд гадагшаа гарсан. Гадаа тамхи татаад зогсож байсан чинь Кристалл баарнаас ******* гарч ирсэн. *******ыг гарч ирэхээр нь би урдаас нь харж байгаад эргэтэл миний толгой руу хүнд хүчтэй юмаар л цохичихсон. Тэгээд би цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн л эмнэлэгт очсон байсан. ...Хагалгаанд орсны дараа ч гэсэн миний бие маш муу, зарим юмаа сайн санахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Түүнчлэн гэрч Б., Э., С. нар ч шүүгдэгчийн үйлдлийн дараах байдал буюу хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.*******эд хүнд гэмтэл/бие махбодид нь хүнд хохирол/ буюу тархины баруун тал бөмбөлгийг хамарсан цус хуралт үүсгэсэн гэмтэл учирсан болох нь шинжээчийн “...Б.*******ийн биед баруун тал бөмбөлгийн ховдол хамарсан цус хуралт, толгойн зулайн хэсэгт, баруун эрүүний урд хэсэгт шарх, баруун хацар, шанаанд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун тал бөмбөлгийн ховдол хамарсан цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Толгойн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Б.*******ийн биед үзлэг хийх явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал байхгүй” гэсэн 201720010 дугаартай дүгнэлт болон толгойн компьютерт томографийн шинжилгээний удаа дараагийн дүгнэлтүүд, өвчний түүхийн бичилт, мэс заслын тэмдэглэл зэрэг эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогджээ. Гэрч Б.э, Б. нар хэрэг үйлдэгдэх үед хамт байсан, шүүгдэгчийн үйлдлийг харсан эх сурвалж нь тодорхой мэдүүлэг өгдөг бөгөөд тэдний мэдүүлэг нь шууд нотлох баримтууд бөгөөд гэрч Б., Э., С. нар ч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан байна. Гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн шүүгдэгч Б.******* хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн шинжтэй дүйцэж байгаа бөгөөд энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ялаас хөнгөрч хорихоос өөр төрлийн ял сонгож хэрэглэх боломжтой мөн хорих ялын доод хэмжээ багассан байна. Ийнхүү шинэ Эрүүгийн хууль шүүгдэгч Б.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул буцаан хэрэглэх нь зүйтэй. Б.******* нь хохирогчийн толгойд пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан боловч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар түүний ууж байсан пивоны шил нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Хохирогч Б.******* шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 10991000/арван сая есөн зуун ерэн нэгэн мянган/ төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн тал хохиролд нийт 7215960/долоон сая хоёр зуун арван таван мянга есөн зуун жаран/ төгрөг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна. Хохирогчийн талын хохиролд холбогдуулан гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан бичгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт хамаарахгүй зардлын баримтууд болон хэрэгт давхар авагдсан баримтуудыг нотлох баримтаас хасч дүнг нэхэмжлэлээс хасах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. 1715797 төгрөгийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримттай зардал, гар утасны цэнэглэгч карт/нэгж/-уудыг хэн хэрхэн зарцуулсан болох нь тодорхой бус уг баримтуудаар гарсан зардлыг хохирогч Б.*******эд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна. 2.Хэрэгт давхар авагдсан баримтууд болох 319000 төгрөгийн эмийн баримт, онгоцны тийзийн бэлэн мөнгөний орлогын баримтууд нь 1-р хавтасны 178, 179-р хуудсанд орлогын үдэгдсэн байгаа учир Б.*******, Б. нарын тус бүр 112000 төгрөгний 2 ширхэг тийз/2-р хавтасны 58, 59-р хуудсанд үдэгдсэн/, 3. Варень буюу чанамал, цай, арцны үнэ гэх 179000 төгрөгний баримт, хонины махны үнэ гэх 180000 төгрөгний баримт, шүүс, чихэрийн үнэ гэх 150000 төгрөгний баримт, сахалын хөөс, гель, улавчны үнэ гэх 19500 төгрөгний баримтуудаар гарсан зардал нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай нэмэгдэл хоол гэж үзэх боломжгүй ердийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр баримтанд бичигдсэн хүнсний зүйлийг дан ганц хохирогч Б.Бямбарагчаа хэрэглэсэн гэхэд ч эргэлзээтэй байна. 4. Бурхан шашны ном уншуулсан гэх 64000 төгрөгний 3 ширхэг баримт, юуны баримт болох нь ойлгомжгүй 104980 төгрөгний баримтаар гарсан зардлыг шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарсан хохирол гэж үзэх үндэсгүй. Иймд дээрх баримтуудыг нотлох баримтаас хасч эдгээр баримтуудын дүн нийт 2956277 төгрөгийг нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч нь өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг зардлыг шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гарсан хор уршигт тооцох үндэстэй гэж үзээд шүүгдэгч Б.*******оос 1318863 төгрөг/(10991000төг+500000төг)-7215960төг-2956277төг=1318863төг/-ийг гаргуулж хохирогчид олгохоор тогтоолоо. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******ын гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тогтоогдсон байдал, шүүгдэгчээс гаргуулах хэмжээ зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******од оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 10000/арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******од оногдуулсан 10000/арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000/арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******од өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 1318863/нэг сая гурван зуун арван найман мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг гаргаж хохирогч Б.*******эд олгож нэхэмжлэлээс 2956277 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний улаан хүрэн өнгийн цамц/срочкон/-ыг шүүгдэгч Б.*******од олгож пивоны шилний хагархай хэсгүүдийг устгасугай.

9. Шүүгдэгч Б.*******ын гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 320000 төгрөгний үнэлгээтэй BSB маркийн 32 инчийн, хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, 220000 төгрөгийн үнэлгээтэй хагас автомат цагаан өнгийн угаалгын машин, 780000 төгрөгийн үнэлгээтэй AUKMA маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч, 250000 төгрөгийн үнэлгээтэй 5мХ2м хэмжээтэй хивсний битүүмжлэлийг тогтоолын торгох ял оногдуулсан болон хохирол гаргуулах тухай заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ          Д.НЯМ