Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/00851

 

 

 

 

 

 

                               2024       02          14

                   101/ШШ2024/00851

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох,

21,233,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П., Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Х., П. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч “” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Таван толгой өртөөний зам засварын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож 21/08210-01 тоот гэрээг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулж ажилласан.

Улмаар тус угсралтын ажилд хэрэглэхээр “Хэв хашмалын түрээсийн гэрээ”-г 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “ Форм” ХХК болон “” ХХК-тай тус тус байгуулж гэрээнд заагдсан бараа, материалыг авч явж ашигласан болно.

Манай компани нь “” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дээрх гэрээг цуцалсан. Энэ үед түрээсээр авч очсон хэв хашмалуудыг буцаан авч явж “ Форм” ХХК, “” ХХК-д хүлээлгэж өгөх гэтэл “” ХХК-ийн зүгээс тухайн барилгын талбай дээрээ авч үлдэж ашиглаад түрээслүүлэгч компаниудтай нь гэрээ байгуулж үлдэх хугацааны түрээсийн төлбөрийг өөрсдөө төлөх хүсэлт гаргасан. Энэ үед “форм” ХХК болон “” ХХК-д мэдэгдээд хэв хашмалуудыг үлдээгээд Улаанбаатар руу буцсан.

“” ХХК нь дээрх хэв хашмалуудыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ашиглаад, түрээслүүлэгч компаниудад хүлээлгэн өгсөн боловч төлбөр тооцоо огт хийгээгүй байсан тул “” ХХК, “форм” ХХК-ийн зүгээс манай компанийг гэрээгээр авч явсан төлбөрөө төл, тооцоо нийл гэдэг шаардлага тавьсны дагуу О. миний бие очиж тооцоо нийлсэн. Үүний дагуу “” ХХК-д албан ёсоор мэдэгдэж, уулзалт хийсэн бөгөөд “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ерөнхий захирал Г. нь “форм” ХХК-д 10,880,920 төгрөг, ХХК-д 5,106,160 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг хүлээн зөвшөөрч, төлбөр шилжүүлэхээр тохирч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үйлдэж гарын үсэн зурж албажуулсан. Хурлаар дээрх төлбөрийг бүрэн төлнө гэдгээ хэлж тохиролцсон нь тэмдэглэлд тусгагдсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байсан тул “форм” ХХК, “” ХХК-ийн зүгээс манай компанитай гэрээ байгуулсны хувьд шүүхэд өгч дээрх төлбөр дээр хугацаанд нь төлөөгүйн алданги нэмж нэхэмжилсэн байсан. Миний бие шүүхийн шатанд “форм” ХХК, “” ХХК-д хүсэлт тавьж алдангийг 50 хувь бууруулаад Эвлэрлийн гэрээ байгуулж хэрэг шийдвэрлэгдсэн. Ийнхүү эвлэрлийн гэрээний дагуу манай компани “” ХХК-д 7,632,700 төгрөгийн төлбөртэй / ЧДИХАШШ-ийн 2022 оны 0 тоот захирамжаар баталсан/, “форм” ХХК-д 13,601,150 төгрөгийн төлбөртэй /ЧДИХАШШ-ийн 2022 оны 0 тоот захирамжаар баталсан/ буюу нийт 21,233,850 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй болсон бөгөөд одоогийн байдлаар манай компанийн данс болон захирал О.ын хувийн дансыг НШШГГ-аас хаасан тул өдийг хүртэл компанийн үйл ажиллагаа зогсоод байна. Гэтэл “” ХХК-ийн захирал Г. нь ийм байдалд орсныг мэдсээр байж гар утас нь холбогдох боломжгүй болгож, FACEBOOK BLOCK хийн оргон зайлж зугтсан тул бид төлбөрийг хийхээс өөр аргагүй байдалд орж, төлбөрүүдийг төлсөөр ирсэн. Иймд дээрх төлбөрийг хэв хашмалыг авч үлдэн ашигласан, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн ХХК-аас 21,233,850 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 8 сард нэхэмжлэх гаргасан боловч Хан-Уул дүүргийн шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан.

Ийнхүү “” ХХК-ийн захирал Г.ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Гантулга овогтой /РД:, /, эхнэр / нь Хан-Уул дүүргийн 11 р хороо -22 тоотод оршин суух хаягтай байх тул Монгол Улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155,4 хэсэгт заасныг үндэслэн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосныг мэдэгдэж албан тоот ирүүлсэн.

Иймд, хэв хашмалыг авч үлдэн ашигласан, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн “” ХХК-аас 21,233,850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1а. Хариуцагч нь тайлбар ирүүлсэн тул хурлыг үргэлжлүүлэх саналтай байна. Манай зүгээс хариуцагчийн өрийг төлсөн баримтыг гаргаж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээг эх хувиар нь гаргаж байна. Энэхүү гэрээг нэмэлт нотлох баримтаар гаргаж байгаа юм. Шүүх хүлээж авахгүй тохиолдолд буцааж авч болно. Манай компани хариуцагчийн туслан гүйцэтгэгч байсан. Улмаар барилга угсралтын гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээний дагуу манайх хэв хашмал түрээсээр ашиглаж төлбөр 21,233,850 төгрөгийг манай компани төлж байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулна. Учир нь талуудын хооронд тохиролцсоноор суурь барих үүргээ биелүүлэхийн тулд стандарт форм болон лего форм компанитай хэв хашмал түрээслэх гэрээ байгуулсан. Улмаар ажлын явцад харилцан тохиролцож гэрээг цуцалсан юм. Ингээд түрээсэлсэн хэв хашмалаа буцаан авч явах гэтэл хариуцагч нь авч үлдэж ажлаа гүйцэтгэх хүсэлт гаргасан. Улмаар харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон. Мөн түрээслүүлэгчид мөнгө шилжүүлэх болсон. Энэ үед орон нутагт байсан тул утсаар ярьж хурлын тэмдэглэл үйлдсэн. Гэвч хариуцагч нь үүргээ биелүүлэхгүйгээр түрээслүүлэгчид мөнгөө төлөөгүй. Үүний дараа бид хариуцагч талд удаа дараа шаардлага тавьсан боловч 2022 оны 12 хүртэл олдохгүй байсан. Хаягаар нь орчиход байхгүй олдохгүй байсан учраас түрээслүүлэгчидтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу шүүх дээр эвлэрч төлбөр төлөх болсон. Түрээслүүлэгчид компани олдохгүй байна гээд нэхэмжлэл гаргасан байсан юм. Хурлын тэмдэглэлээр харилцан тохиролцсон асуудал нь түрээсийн үлдэгдэл төлбөрөө тохиролцоод хэв хашмалыг авч үлдсэн юм. Хариуцагчийн хүсэлтээр хэв хашмалыг үлдээсэн юм. Иймд түрээсийн төлбөр стандарт форм 10 сая, лего формд 6 сая төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч хариуцагч нь төлбөрөө төлөөгүй. Үүнээс болоод анх түрээсийн гэрээтэй байсан манайхыг шүүхэд нэхэмжлэл гаргаж бид эвлэрсэн. Уг захирамжийн дагуу бид төлбөр төлж байгаа юм. Иймд энэ 2 компанид төлж байгаа 21,233,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Бид хууль зүйн үр дагавар үүсгэсэн баримт үйлдсэн. Гэрээний дагуу төлөх төлбөрийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн баримт байдаг юм. Төлбөрийн үүргийг биелүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн. Хариуцагч үүргээ биелүүлээгүй тул бид шийдвэр гүйцэтгэлээр төлбөрийг төлж байгаа юм.

Хурлын тэмдэглэлийг хавсаргасан бөгөөд гэрээ шаардлагатай гэдгийг мэдээгүй. Би хуульч биш. Уг баримт манай компани дээр байсан юм. Төлөөлөгч гаргая гэснээр гаргах болсон гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “ Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдох “ Хэв хашмал түрээсээр ашиглуулсны төлбөр 21,233.850 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг хянагдаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1.         Иргэний эрх зүйн харилцаа бол хувийн эрх зүйн харилцаа. Гэрээний оролцогч талууд харилцан тохиролцож эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээдэг. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргээ биелүүлээгүй этгээд хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал “” ХХК, “форм” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан этгээд нь “ Констракшн” ХХК бөгөөд уг этгээд нь түрээсийн гэрээний төлбөрийг төлөх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гээд “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.01 өдрийн дугаар 182/ШШ2022/0 тоот захирамж мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.25-ны өдрийн Дугаар 182/ШШ2022/0 тоот захирамжаар” шүүх шийдвэрлэсэн байхад манайх уг гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг үүргийг биелүүлэх үндэслэлгүй юм.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон уйл баримт. эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” байхаар заасан. Иймд Шүүх маргаан бүхий хэв хашмалын түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг нэгэнт шийдвэрлэсэн тул хариуцагч нь хариуцлага хүлээх үндэслэлгүй байна гэжээ.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх5/, гэрээ дүгнэсэн актын хуулбар /хх6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 0 дугаар захирамжийн хуулбар /хх7-8/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаар захирамжийн хуулбар /хх9-10/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21749 дүгээр захирамжийн хуулбар /хх11/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01309 дүгээр шийдвэрийн хуулбар /хх12-13/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 28h1-3/3621 дугаар албан тоотын хуулбар /хх14/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар 2 ширхэг /хх23, 31/, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тогтоолын хуулбар 2 ширхэг /хх30, 32/, мэдэгдэл 2 ширхэг /хх33, 34/, түрээсийн гэрээ 2 ширхэг /хх53-56/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21,233,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “” ХХК нь түрээсийн гэрээний дагуу түрээслэгч үүрэг хүлээх бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.         Нэхэмжлэгч нь “форм” ХХК болон “” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүрэг нь зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл буюу хурлын тэмдэглэлийн дагуу хариуцагчид шилжсэн. Улмаар хариуцагч нь ийнхүү шилжүүлэн авсан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, алдангид “форм” ХХК-д 13,601,150 төгрөг, “” ХХК-д 7,632,700 төгрөгийн төлбөр төлөх болж, нийт 21,233,850 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан. Цаашлаад, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн гэрээ дүгнэсэн актыг шүүхэд ирүүлсэн байна. /хх5, 6/

 

5.         Нэхэмжлэгч нь дээрх 2 хуулийн этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт “форм” ХХК-д 13,601,150 төгрөг, “” ХХК-д 7,632,700 төгрөг төлөхөөр эвлэрч, түрээсийн гэрээний үүрэг шаардсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 0 дугаар, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаар захирамжууд, шүүхийн гүйцэтгэх хуудсаар тус тус тогтоогдсон. /хх7-8, 9-10, 29, 31/

 

6.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс өөрт хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Иймд дээрх захирамжуудын дагуу түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

7.         Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д өр буюу үүрэг шилжих талаар зохицуулсан. Гэвч ийнхүү төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгч өөрчлөгдөхөд хэдийгээр хуучин үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй боловч мөн хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болон шинэ үүрэг гүйцэтгэгч нар өмнөх хэлбэрээр гэрээ байгуулсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар “форм” ХХК болон “” ХХК нартай байгуулсан түрээсийн гэрээний үүрэг хариуцагчид шилжсэн бол хариуцагч нь эдгээр хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байхыг шаардана. Харин энэ хэргийн зохигчид буюу түрээсийн гэрээний төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож, түрээсийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэх боломжгүй.

7а. Нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хариуцагч “” ХХК-г төлөөлөн Г. гарын үсэг зуржээ. /хх5/

Хэрэгт байгаа хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Даваадорж, өөрөөр хэлбэл дээрх хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан Г. нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байна. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохин этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах юм. /хх20/

7б. Цаашлаад, нэхэмжлэгч нь Г.ыг хариуцагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд төлөөлөх бүрэн эрхтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Түүнчлэн хэрэв Г. нь хариуцагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй юм.

Мөн хэргийн оролцогчид хариуцагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн талаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар энэ талаар нотлох баримтыг өөрийн санаачилгаар гаргуулах боломжгүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн болно.

 

8.         Эдгээрээс үзэхэд хариуцагч нь түрээсийн гэрээний үүргийг шилжүүлэн авч, үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21,233,850 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД