| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2025/ШЦТ/136 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.*******т холбогдох 2532001*******50133 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 баг *******гийн №35 тоотод оршин суудаг,
-Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн III-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 351 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн III-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* МР790**************16.
Холбогдсон хэргийн талаар:
Ө.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг *******гийн №35 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.ын нүүрэн тус газарт тоосгоор цохиж, хохирогч О.ын биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг *******гийн №35 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.ын нүүрэн тус газарт тоосгоор цохиж, хохирогч О.ын биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 07-р тал/,
Хохирогч О.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ******* 5 дугаар баг *******гийн №35 тоотод *******ийн 60 жилийн ойн баярын арга хэмжээг үзэхээр хадам ээж *******д өөрийн эхнэр Түвшинжаргалтай хамт ирсэн. Тэгээд хадам ээжийнхээ гэрийг цэвэрлэж хашаа хороог нь янзалж байгаад орой 21 цагийн үед 0.75 литрийн ногоон өнгийн архийг өөрийн эхнэр Түвшинжаргал, түүний төрсөн ах *******ын хамт хувааж уусан. Тэгээд хөзөр тоглоод сууж байтал миний эхнэр Түвшинжаргал, түүний төрсөн ах болох *******тайгаа өмнө нь болсон асуудлаас болж маргалдаж эхэлсэн ба сүүлдээ манай эхнэрийг баруун гараараа зүүн талын нүд рүү нь цохих үед би эхнэрээ өмөөрч ******* ахтай маргалдаж муудалцсан. Тэгээд арай гайгүй болоод ******* ахтай цуг суугаад тамхи татаж байгаад дахин маргалдаж эхэлсэн ба миний ард байсан нураасан байсан ханын зуухны тоосгоор миний чихний ард хэсэгт цохих шиг болсон. Тэгээд их цус алдаж сандралд орж эхэлсэн ба ******* тосгонд таньж мэдэх хүн байхгүй тул ойрхон гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/,
Гэрч Ө.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 07 дугаар сарын 19-нд ******* тосгоны 60 жилийн ойн баяр гээд орой гэр бүлээрээ цугларчихсан мах чанаж идээд даалуу тоглонгоо “Экс” гэх нэртэй 0.75 литрийн 2 шил архи уусан. Тэгээд сууж байтал Ө.******* ахын утас нь дуугараад эхнэр нь бололтой нэг хүүхэн залгаад наанаа юу хийгээд байгаа юм бэ? хурдан ирээч гэр оронгүй юм шиг тэнээд явчих юм гээд утсаар ярьсан. Ярьж дуусахаар нь та одоо эр юм байж хэдэн үг хэлчхэж чадахгүй, ханиа зөв сонгож чадахгүй, нэгнээс нь салаад нөгөөдөхтэй нь суучихдаг гээд хэлсэн чинь хүний өнгөрсөн амьдрал яриад байх юм пизда нар чинь чамд ямар хамаатай юм бэ? гээд над руу босоод орилж ирээд нэг цохисон. Тэгсэн чинь манай нөхөр намайг өмөөрч ******* ахтай барьцалдаж ноцолдоод нэгнийгээ түлхээд гадаа гарсан ба ******* ах дээр нь дарж унагаад тоосгоор цохчихсон. Тэгээд буцаж орж ирээд намайг дахиж цохичхоод гараад явсан ба манай нөхөр тэр үед зугтаачихсан байсан. Тэгээд би гарч зугтаад цагдаад очиж дуудлага өгсөн. ... Миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод дахиад цохиход би гараараа хаасан. Одоо толгой бага зэрэг өвдөж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 1*******-19-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт: ...
1. О.ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /ХХ-ийн 22-23-р тал/,
Сэлэнгэ аймгийн ******* тосгоны эрүүл мэндийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 915 дугаартай яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн *******-25-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 35******* дугаартай дүгнэлт: ...
1. Ө.Түвшинжаргалын биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, 2 гарын шуунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 2*******-29-р тал/,
Сэлэнгэ аймгийн ******* тосгоны эрүүл мэндийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 916 дугаартай яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Шүүгдэгч Ө.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг *******гийн №35 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.ын нүүрэн тус газарт тоосгоор цохиж, хохирогч О.ын биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ө.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 600 нэгж буюу 600,000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.*******ыг торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.