Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/00821

 

 

 

 

 

 

 

 

                            2024        02          07

            101/ШШ2024/00821

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигин овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух овогт ийн /рд:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,, тоотод оршин байрлах “” ХХК /рд:/

 

Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 178,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х., хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч Л., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Агент Ж.” гэх фэйсбүүк хаяг дээр тавигдсан *******, хотхонд 1-2 өрөө байрнууд зарна гэсэн зарыг 9 сард хараад дугаарт залган ярьж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Г. гэх хүнтэй уулзаж, *******, , “-Б” блок 1-р орц 4 давхар 20 тоотол байрлах 50,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө хариуцагч Г.ын Хаан банкны тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 3 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 4-н удаагийн шилжүүлгээр төлсөн болно. Үлдэгдэл төлбөрийг 7 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2022.10.20-нд 5,000,000 төгрөг, 2022.11 20-нд 5,000,000 төгрөг, 2022.12.20-нд 5,000,000 төгрөг, 2023.01,20-нд 5,000,000 төгрөг, 2023.02.20-нд 5,000,000 төгрөг, 2023.03.20-нд 5,000,000 төгрөг, 2023.04.20-нд 10,440,000 төгрөгийг шилжүүлж төлбөр дууссаны дараа захиалгын гэрээг шилжүүлэхээр тохиролцож 2736 тоот гэрээ байгуулж нотариатаар орсон.

Уг “-Б” блок 1-р орц 4 давхар 20 тоотод байрлах 50,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2021 оны 1-р улиралд ашиглалтад орж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр '” ХХК-тай хариуцагч Г. нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №20040226 “Орон сууцны захиалгын гэрээ”-г байгуулсан байдаг. Энэ гэрээний нийт үнэ нь 37,650,000 төгрөг байсан байна. Гүйцэтгэгч “” ХХК-д Г. нь 37,650,000 төгрөгийг 100 хувь төлж дуусгасан байдаг.

Нэхэмжлэгч Б.******* миний бие 2022.9.29-нд хариуцагч Г.тай захиалагчийн эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн төлбөрөө 2023.5.20-нд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хариуцагч Г.тай нотариат дээр уулзаж, бүх төлбөрөө бүрэн барагдуулсан тухай бичиг хийлгүүлэн авч баталгаажуулан, “” ХХК цээр очоод н. гэх менежертэй уулзаад нэрээ шилжүүлээд авчих гэсэн. Түүний дагуу би тус компани дээр очиж менежер н.тай уулзахад “ ...би хуулийн зөвлөх болон захирлаас асуугаад эргээд залгана” гээд явуулсан. Тэгээд 7 хоногийн дараа менежер нь залгаад хариуцагч Г.тай манай компани төлбөр мөнгөний маргаантай байгаа тул тань руу шилжүүлэх гэрээ хийх боломжгүй гэж хэлсэн. Би тэгээд хариуцагч Г.тай ярьж энэ тухай хэлсэн, тэгсэн хариуцагч нь би наад компанитай сая 2 сард асуудалтай болоод цагдаад өгсөн байгаа, гэхдээ энэ чамд хамааралгүй, Хуулийн дагуу эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар орсон байхад “” ХХК нэр шилжүүлэх өгөх ёстой, за хүлээж бай ах нь учрыг нь олоод өгнө гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хариуцагч нь чиний асуудлыг шийдэх талаар явж байгаа гэдэг боловч бүх асуудлыг өөрөөсөө зайлуулсаар өнөөдрийг хүрсэн. Мөн хариуцагчид 110,440,00 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлсөн боловч байрандаа ч орж чадаагүй, эд хөрөнгөөр хохирсоор байхад утсаар ярих болгонд байнга уурлаж загнадаг, сүүлдээ бүүр утсыг маань хэд хэдэн удаа блоколсон. Өнөөдөр хүртэл утсаар яриад мөнгөө авъя гэхэд мөнгөгүй байна, 2 хүүхэд гадаадад сурдаг сургалтын төлбөр мөнгийг нь хүртэл явуулах асуудалтай байна. Шүүх цагдаагаараа яв гээд утсаа тасалж, блоколсон болно.

Нэхэмжлэгч би уг байрны урьдчилгаа төлбөрийг эгчээсээ хүүтэй зээлж авч өгсөн, өнөөдрийг хүртэл хүү төлж байгаа болно. Мөн тус байр нь 2021 оны 1-р улиралд ашиглалтад орох ёстой хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй барилгын ажил зогсонги байдалтай байгаа нь нэхэмжлэгч намайг хохироож байна. 2022.9.20-ны өдрийн 2736 тоот “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-г цуцалж, үндсэн төлбөр болох 110,440,000 төгрөг, гэрээний 3.4-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу сүүлийн төлбөр төлсөн 2023.5.20-ны өдрөөс шүүхэд өгөх өдрийг хүртэл нийт 124 хоногийн алдангийг гэрээний дагуу нэхэмжилж байна. Тухайн байр нь ашиглалтад өнөөдрийг хүртэл ороогүй, дотор засвар хийгдэж байгаа гэдэг боловч өнгөрсөн өвлөөс хойш огт ажиллагаа хийгдээгүй болно. Хамгийн чухал нь “” ХХК дээр удаа дараа очиж эрх шилжүүлж авах гэхээр боломжгүй, чиний төлсөн 110,440,000 төгрөг манай компанид огт ороогүй, Г.тайгаа учраа ол гэдэг хариуг өгдөг. Би “” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй болно.

Иймд 2022.9.20-ны өдрийн 2736 тоот “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-г цуцалж, үндсэн төлбөр болох 110,440,000 төгрөг, алданги 68,200,000 төгрөг нийт 178,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь 2022.8.22-нд зар дээр тавигдсаныг хараад хариуцагч тай уулзаж 20 тоотод байрлах орон сууцны эрх шилжүүлэх гэрээ байгуулах гэрээ байгуулаад 70 саяг хариуцагчийн дансанд урьдчилгаа хийсэн. Мөн 5 саяар 3 удаа, 10 саяар 1 удаа төлөөд үлдэгдэл төлбөрийг хуваан төлөхөөр тохиролцсон. Нийт 110,440,000 төгрөг төлсөн. Гэрээнд зааснаар 2023.4.20-нд сүүлийн төлбөрийг төлснөөр хүчин төгөлдөр болох байсан. Улмаар төлбөрийг бүрэн төлсөн тул захиалагчийн эрх шилжүүлэх гэрээгээ компани дээр авч очсон. Гэтэл нь захиалгын гэрээ байгуулах боломжгүй тай маргаантай байгаа юм гэсэн. Үүнийг хариуцагчид хэлэхэд би маргаантай байгаа гэхдээ чамд хамаагүй учрыг нь олж өгнө гэсэн боловч асуудал шийдэгдээгүй. Уг байр нь одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Иймд бид төлбөрийг бүрэн төлсөн тул гэрээний 3.4-т алданги төлөхөөр заасны дагуу сүүлийн төлбөр төлсөн 2023.5.20-с нэхэмжлэл гаргах хүртэл 124 хоногийн алданги нэхнэ. Хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гэрээг цуцлаад алданги 68,200,000 төгрөг, үндсэн төлбөр 110,440,000 төгрөг, нийт 178,640,000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь төлбөр тооцооны асуудалтай байраа зарж төлбөрөө бүрэн авсан байдаг. Мөн хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна. Гэрээний 6.1-д зааснаар гэрээг цуцалж байгаа юм гэв.

 

Хариуцагч Г., түүний өмгөөлөгч Л. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“” ХХК-ийн захирал Д. нь надаас мөнгө зээлж хариуд нь өөрийн компанийн барьж байгаа “-Б” блокын орон сууцнаас 22 байр, 5 зогсоол өгөхөөр тохирсон байсан.

Эдгээрээс 2020.04.02-ны өдрийн 20040226 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-тэй 1-р орцны 4 давхрын 50,2м2 талбай бүхий 20 тоотын 2 өрөө байрыг тухайн үед буюу одоогоос 3 жил 6 сарын өмнө 37,650,000 төгрөгөөр тохирч захиалсан байсан.

Миний бие 2022.09.29-ний өдөр Б.*******т “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ” байгуулж, нотариатаар батлуулан өөрийн эрхээ шилжүүлсэн. Энэ гэрээг Б.******* бид хоёр нотариатын хажууд, сайн дураараа, харилцан тохиролцож байгуулсан бөгөөд миний бие түүнийг хуурч мэхлээгүй, төөрөгдүүлээгүй. Тухайн үед нотариатаар ороход “” ХХК-с төлбөр барагдсан гэсэн бичиг авчрахыг шаардсан, би “” ХХК-д хандсан тэдний зүгээс 2022.09.26-ны өдрийн 220926/1 тоот албан бичгээр ““-Б” орон сууцны 1-р орц 4 давхар 50,2м2 20 тоотыг 37,650,000 төгрөг төлөхөөс 37,650,000 төгрөгийг төлж тооцооны үлдэгдэлгүй болсон нь үнэн болно” гэсэн тодорхойлолт хийж өгсний дагуу нотариатаар дээрх гэрээ байгуулан батлагдсан болно. Хэрэв тухайн үед тооцооны үлдэгдэлтэй, эсхүл маргаантай ч юм уу ямар нэгэн байдлаар “” ХХК тодорхойлолт хийж өгөөгүй бол энэ гэрээ байгуулагдахгүй байсан. Миний бие “” ХХК-ийн барьж байгаа “-Б” блокын 1-р орцны 4 давхрын 20 тоот 50,2м2 2 өрөө байрны бүх эрхээ Б.*******т шилжүүлэн өгсөн тул Б.******* нь тухайн байртай холбоотой санал хүсэлт, гомдлоо миний нэгэн адил “” ХХК-д гаргах бүрэн эрхтэй, боломжтой юмаа. Нэгэнт надаас бүх эрхээ шилжүүлж авсан атлаа эргэж надтай байгуулсан гэрээгээ цуцлах, мөнгөө шаардах боломжгүй тул Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Алдангийн тухайд мөн л “” ХХК-с нэхэмжлэх нь зохистой гэж үзэж байна.

компанитай энэ асуудлаас гадна 7 байрны гэрээ хийсэн байдаг. Үүнээс *******тай гэрээ хийсэн байрны гэрээг 2020.4.2-нд тэй хийсэн. Энэ гэрээ хийгдсэнээс хойш цар тахлаас болж барилгын ажил саатсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гарсан тул байраа борлуулж эхэлсэн. Эхний 4 байрыг гуравдагч зөвшөөрч худалдан авагчтай гэрээ байгуулсан. Гэтэл 2 жил 5 сарын дараа гуравдагч буюу дээр очоод тодорхойлолт авсан. Уг байр зарагдах болсон тул танайх тодорхойлолтоо хийж өгөөч гэхэд данс тооцоогоо шалгаад 20 тоотыг 37,600,000 төгрөг төлж тооцооны үлдэгдэлгүй боллоо гэж тодорхойлолт өгсөн. Үүнийг үндэслээд эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингэхдээ үнийг 15 саяар буулгаж хийгээд урьдчилгаа 70 саяыг аваад бусад мөнгийг хугацаатай төлөхөөр болсон. Алдангийн хувьд байрыг нь өгөөгүй гэрээ хийхгүй байгаа компанийн асуудал юм. Ингээд 5 сард төлбөрөө бүтэн авсны дараа тэй очиж уулзсан. Анх эрх шилжүүлэх гэрээний нэг хувийг анх байгуулах үед компанид өгсөн юм. Ингээд *******ыг компани дээр очиж гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн юм. Гэтэл 7 хоногийн дараа яриад компани маргаантай гээд байна гэж хэлсэн. Гэтэл бидний хоорондох маргаан нь *******ын байртай холбоогүй юм. Гуравдагч нь хоорондох маргаанаасаа болоод энэ хүний байрыг өгөхгүй байгаа юм. Гэрээ нь албан ёсны гэрээ юм. Нотариат нь баталсан. Өнөөдөр ганц урд нь зарсан 3 байртай адилаар байрыг шилжүүлж өгөх ёстой юм. Надад мөнгө төлсөн болон албан ёсны бичиг байна. Би нэхэмжлэгчтэй хариуцлагын хувьд санал нийлэх бөгөөд гуравдагч нь байрыг өгөх ёстой юм. Төлбөр тооцоогүй гэж ээс өгсөн бичгийг үндэслээд эрх шилжүүлэх гэрээ хийсэн юм. Иймд байраа компаниас авах ёстой.

2а. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 122.2-т заасан эрхээр шилжүүлсэн гэрээ юм. Орон сууцны шаардах эрхээ шилжүүлсэн юм. Энэ нь бодит байдалд Иргэний хуулийн 243 гэрээний гол нөхцөлийг хангасан юм. Иргэний хуулийн 204, 222, 225-д заасан гэрээнээс татгалзах үндэслэл болох асуудалд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байна. Манайх хариуцагч тай байгуулсан гэрээ байгаа юм. Тухайн үед төлбөр тооцооны асуудал үүссэн тул *******ын байрыг шилжүүлж өгөхгүй байгаа юм. тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тусдаа асуудал юм. *******аас бусдыг шилжүүлээгүй гэдэг нь бид мэдээгүй байсан тул шилжүүлсэн бөгөөд өмнөх 3 байртай хамтад нь гомдол гаргасан байгаа юм. Төлбөрөө бүрэн төлсөн гээд бичиг авчихсан байсан боловч төлбөр төлөгдөөгүй байсан тул бид 5 байртай холбоотойгоор цагдаад гомдол гаргачихсан байгаа юм гэв.

 

Хэргийн оролцогчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс: орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар /хх7/, хариуцагчийн гараар бичсэн баримтын хуулбар /хх9/, орон сууцны захиалгын гэрээний хуулбар /хх10-13/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 3 ширхэг /хх14-15, 17/, “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 220126/1 дугаар албан тоотын хуулбар /хх30/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх31-39/,

4б. Хариуцагчаас Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/2463 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх50/, 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 4/1124 дүгээр хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх51/, “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 220126/1 дугаар албан тоотын хуулбар /хх52/, орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар /хх53/, орон сууцны захиалгын гэрээний хуулбар /хх54-56/, 2 ширхэг гэрэл зураг /хх70-71/,

4в. Гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх87-88/, өөрийн дүрмийн хуулбар /хх89-92/, өөрийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1/280 дугаар албан тоот /хх100/

4г. Шүүх дараах нотлох баримтыг гаргуулсан: Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх103/, Г.аас авсан мэдүүлгийн хуулбар 2 ширхэг /хх104-108/, Д.оос авсан мэдүүлгийн хуулбар 4 ширхэг /хх111-118/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 110,440,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.******* нь орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 110,440,000 төгрөг, алданги 68,200,000 төгрөг, нийт 178,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Г. нь эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн, орон сууц олгогдоогүй нь “” ХХК-с шалтгаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.         Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. /хх7/

Гэрээний зүйл нь *******, 19 дүгээр хороо, “ Б” блок, 1 дүгээр орц, 4 давхар, 20 тоот хаягт байрлах 50.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц  бөгөөд үнэ нь 110,440,000 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үнийг хэд хэд хувааж, бүрэн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтууд болон Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх14-15, 17, 31-39/

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. /хх10-13/

Гэрээний зүйл нь нэхэмжлэлд дурдсан маргаж буй орон сууц бөгөөд үнэ нь 37,650,000 төгрөг байна.

Улмаар хариуцагч нь гэрээний үнэ болох 37,650,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар гуравдагч этгээд “” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 220126 дугаартай албан тоот олгосон байна. /хх30/

Гэвч барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа талаар хэргийн оролцогч хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан.

Эдгээр үйл баримтын талаар хан аль нь маргаагүй.

 

5.         Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд хариуцагч нь орон сууцны захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид худалдсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6.         Зохигчид нэхэмжлэгчид орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх талаар маргаж байна.

Эрх шилжүүлэх гэрээний 4.2-т зааснаар өмчлөлийн маргаангүй эрх байх ёстой бөгөөд шилжүүлж буй эрхэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэгч тал хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Гэвч 2020 онд байгуулагдсан гэрээ, төлбөр төлсөн гэх санхүүгийн тэмдэг дарагдсан албан тооттой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгагдаж байгаа гэж гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбарласан.

Мөн хариуцагч нь “” ХХК-д холбогдуулан тодорхой тооны орон сууц буюу орон сууцны захиалгын гэрээтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Г.ыг хохирогчоор, Д.ыг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбараар тус тус тогтоогдсон. /хх103, 104-108, 111-118/

 

7.         Цагдаагийн байгуулсан ирүүлсэн холбогдох баримтуудаас үзэхэд маргаж буй 20 тоот орон сууцтай холбогдох асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ хэргийг иргэний журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл нь эрүүгийн журмаар шалгаж байгаа хэрэгт хамааралгүй байна.

Улмаар орон сууцны гүйцэтгэгч буюу энэ хэргийн гуравдагч этгээд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулахаас татгалзсан болох нь Б.*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй гэх тус хуулийн этгээдийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1/280 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх1/280/

Ийнхүү гэрээ байгуулаагүй үндэслэлийг гуравдагч этгээдийн төлөөлөгч нь хариуцагчтай орон сууцны гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн эсэх талаар маргаантай байгаа гэж тайлбарлаж, хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.

 

8.         Эдгээрээс үзэхэд хариуцагч нь өмчлөх эрхийн маргаантай эрхийг худалдсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд барилгын гүйцэтгэгч нь орон сууцны захиалгын гэрээ байгуулахаас татгалзсан тул нэмэлт хугацаа олгох шаардлагагүйгээр нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн.

Нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.

 

9.         Нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг буюу алданги шаардах эрхгүй.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.аас 110,440,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,121,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 710,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД