Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/00008

 

 

 

 

 

 

 

 

 

 2023       12         21                                         182/ШШ2024/00008

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.М‑ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М‑д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,550,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С,

Гэрч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Мө нь эхнэр Б.Стэй хамтран Хово маркийн, ачааны зориулалттай, 20‑90 УАР, 40‑90 УАС улсын дугаартай өөрөө буулгагч том оврын тээврийн хэрэгслээр элс, хайрга болон төрөл бүрийн барилгын материал, ачаа зэргийг бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авч, түүнийгээ захиалгын дагуу зөөн тээвэрлэж, худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнээр худалдах үйл ажиллагааг эрхэлдэг. Хариуцагч М.М нь unegui.mn сайтад тавигдсан зарын дагуу нэхэмжлэгч Б.Мөтай холбогдож хайрга худалдан авч, хүргүүлэх, 1 машин буюу 18 м.куб нь 650,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Энэхүү тохиролцооны дагуу нэхэмжлэгч Б.Мө нь 2023.05.12‑ны өдөр 2 удаа, 1,300,000 төгрөг, 12‑оос 13‑нд шилжих шөнө 4 удаа, 2,600,000 төгрөг, 05 сарын 17‑ноос 18‑нд шилжих шөнө 3 удаа, 1,950,000 төгрөг, 6 сарын 02‑ноос 3‑нд шилжих шөнө, 3 удаа, 1,950,000 төгрөг, 6 сарын 08‑наас 09‑нд шилжих шөнө 2 удаа, 1,300,000 төгрөг, 6 сарын 09‑ний өдөр 2 удаа, 1,350,000 төгрөг буюу нийт 16 удаагийн, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий хайргыг Налайх дүүргийн элстэй, 100 модны хайрганы карьераас яармагийн эмнэлгийн баруун хойд талын барилгад тээвэрлэн зөөж буулгасан.

Хариуцагч Б.Мө нь 10,400,000 төгрөгөөс 7,850,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,550,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Энэ төлбөрөө төлөхийг хариуцагч Б.Мө болон түүний эхнэр Б.С нар 2023 оны 06 сараас хойш утсаар ярих, мессэж бичих зэргээр шаардсан боловч төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Б.Мгаас хайрга худалдсаны үлдэгдэл төлбөр 2,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар, 2023.09.11‑ний өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаанууд, ХААН банк ХХК‑ийн дансны хуулгууд, 2023.12.21‑ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Юнител ХХК‑ийн тодорхойлолт зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Б.С, М.М нарын хоорондоо харилцсан захидалд шүүхээс үзлэг хийж баримтжуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Мө нь хариуцагч М.Мд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...нэхэмжлэгч Б.Мө гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, хайргыг тохирсон газарт нь тээвэрлэн буулгасан байхад хариуцагч Б.М нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, төлбөр төлөхийг түүнээс удаа дараа шаардсан, төлнө гэдэг боловч төлөөгүй байгаа тул үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Зохигчид 2023.05.12‑ны өдөр амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Мө нь өөрийн өмчлөлийн Howo маркийн, ачааны зориулалттай, 20** УАР, 40** УАС улсын дугаартай өөрөө буулгагч авто машинуудаар Налайх дүүргийн элстэй, 100 модны хайрганы карьераас хайргыг авч яармагийн эмнэлгийн баруун хойд талын барилгад тээвэрлэн буулгах, хариуцагч М.М нь 1 машин буюу 18 м.куб хайрганы үнэд 650,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх учиртай бөгөөд гэрээг байгуулахад хэлбэрийн шаардлага тавигдаагүй,

 

3.Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Жолоочийн лавлагаа, мэдээлэл гэсэн баримт, гэрч Б.Сийн мэдүүлгээс үзвэл, нэхэмжлэгч Б.Мө нь 40** УАС улсын дугаартай, 2017 оны Sinotruck үйлдвэрийн өөрөө буулгагч, 20** УАР улсын дугаартай, 2020 оны Sinotruck үйлдвэрийн өөрөө буулгагч автомашинуудын эзэмшигч байх ба, тэрээр А, B, C, CE, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Юнител ХХК‑ийн тодорхойлолтоор гэрч Б.С нь нэхэмжлэгч Б.Мөын эхнэр байх бөгөөд тэрээр 8811**** дугаарыг 2018 оны 03 сараас эхлэн эзэмшиж байна.

 

Нэхэмжлэгч Б.Мө нь дээрх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн дурдсан автомашинуудаар 2023.05.12‑ны өдрөөс 13‑нд шилжих шөнө 3,900,000 төгрөгийн үнэ бүхий 6 удаа /машин/-гийн хайрга, 05 сарын 17‑ны өдрөөс 18‑нд шилжих шөнө 1,950,000 төгрөгийн үнэ бүхий 3 удаа /машин/‑гийн хайрга, 06 сарын 02‑ны өдрөөс 3‑нд шилжих шөнө 1,950,000 төгрөгийн үнэ бүхий 3 удаа /машин/-гийн хайрга, 06 сарын 08‑наас 09‑нд шилжих шөнө 2,600,000 төгрөгийн үнэ бүхий 4 удаа /машин/-гийн хайрга, нийт 10,400,000 төгрөгийн үнэ бүхий 16 удаа /машин/-гийн хайргыг Налайх дүүргийн элстэй, 100 модны хайрганы карьераас авч, яармагийн эмнэлгийн баруун хойд талын барилгад тээвэрлэн буулгажээ.

 

Хариуцагч М.М нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хайргыг хүлээн авч, хайрганы үнэд 2023.05.14‑ний өдөр 3,900,000 төгрөг, 2023.06.14‑ний өдөр 1,950,000 төгрөг, 2023.06.22‑ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,850,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөт төлсөн байх ба, үлдэгдэл 2,550,000 төгрөг /10,400,000 төг – 7,850,000 төг/-ийг төлөөгүй байна. Улмаар нэхэмжлэгч Б.Мө, түүний эхнэр Б.С нар хариуцагч М.Мгаас үлдэгдэл 2,550,000 төгрөгийг төлөхийг 2023 оны 06 сараас хойш удаа дараа шаардсан, хариуцагч Б.М нь төлөхийг зөвшөөрч байсан боловч төлөөгүй байна.

 

Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч Б.Мөын ХААН банк ХХК‑ийн дансны хуулга, гэрч Б.Сийн мэдүүлсэн “...би нөхөртэйгээ хамтран элс, хайрга худалдах үйл ажиллагааг хувиараа явуулдаг бөгөөд данс, тооцоог нь хөтлөх, захиалах авах зэрэг ажлыг хийдэг, 2023 оны 05 сард М.М хайрга авахаар захиалга өгсөн, үүний дагуу манай нөхөр Б.Мө нийт 16 удаагийн хайргыг зохих газарт нь тээвэрлэн буулгасан, М.М нь төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлбөрөө төлөхийг би М.Мгаас удаа дараа шаардаж мессэж бичсэн, төлнө гэдэг боловч төлөөгүй...” гэх агуулга бүхий мэдүүлэг, шүүхээс үзлэг хийж баримтжуулсан гэрч Б.Сийн 8811**** дугаарын утас, хариуцагч М.Мгийн 80026317 дугаарын утсаар хоорондоо харилцсан “төлбөр төлөхийг шаардаж байсан” агуулга бүхий захидлуудаар тогтоогдсон.

 

4.Тодруулбал, нэхэмжлэгч Б.Мө нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу хайрга тээвэрлэн буулгах үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч М.М нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, тэрээр 2,550,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Мө нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үлдэгдэл төлбөр болох 2,550,000 төгрөгийг хариуцагч М.Мгаас шаардах эрхтэй, хариуцагч М.М нь төлөх үүрэгтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх 2023.10.18‑ны өдрийн 13038 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч М.Мг шүүхэд албадан ирүүлж, 2023.11.20‑ны өдөр түүнд нэхэмжлэлийг гардуулан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан 2023.12.04‑ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч М.М нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч М.Мг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч М.Мгаас 2,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Б.Мөын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Мгаас 55,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.‑д зааснаар хариуцагч М.Мгаас 2,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Мгаас 55,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА