Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/00882

 

 

 

 

 

 

 

 

                            2024        02          15

            101/ШШ2024/00882

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох. Манай компани анх “” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж аймгийн суманд баригдаж буй 18 айлын орон сууцны 1-р давхарт тоот 88,67 м/кв талбай бүхий орон сууцыг 93,016,000 /ерэн гурван сая, арван зургаан мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний төлбөр, орон сууцны үнэ болох 93,016,000 төгрөгийг Орон сууц захиалгын гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт заасны дагуу ХХК-ий төрийн банк дахь тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний дансанд бүрэн шилжүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 3.1, 5.1-т заасны дагуу орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 15-ний өдөр манай компанид хүлээлгэж өгөх ёстой боловч хүлээлгэж өгөхгүй байсан тул “” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20/1-105 дугаартай албан тоотоор шаардлага хүргэхэд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байрын бүх засвар үйлчилгээг дуусган хүлээлгэн өгөх талаар хариу ирүүлсэн бөгөөд өдийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй хохироож байна.

Иргэний хуулийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж тус тус заасан байх бөгөөд орон сууцыг анх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж худалдан авсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “*******” ХХК нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Иймд Иргэний хуулийн 9.4.1, 92.1, 106.3-т заасны дагуу “” ХХК-д холбогдуулж аймгийн сумын 1-р баг, 8 дугаар хэсэг, дүгээр байрны тоот хаягт байрлах 88,67 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019.11.5-нд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Замын Үүд-д байдаг орон сууцыг 93 сая төгрөгөөр авах болсон. Гэрээний дагуу хариуцагчийн дансанд төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 12 сард хүлээлгэн өгөх байсан боловч хүлээлгэж өгөөгүй тул албан тоот өгсөн. Гэвч хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар бид шударга өмчлөгч бөгөөд төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүссэн. Иймд бид хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 9, 92, 106.3-т зааснаар хариуцагчийн барьсан 5 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

2.            Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тулга Констракшн ХХК нь ******* ХХК-ны гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. ******* ХХК нь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, дүгээр байр, тоот, 88,67 м2 орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулж дууссан нь үнэн бөгөөд манай компанитай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд ******* ХХК-г аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, дүгээр байр, тоот, 88,67 м2 орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

2а. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн зөвшөөрнө. Учир нь нэхэмжлэгч нь анхны бүрэн төлбөр төлсөн захиалагч юм. шүүхэд гаргасан тайлбартаа зээлд би хамаагүй харин зээлийг д шилжүүлсэн гэдэг. Зарим суутгагдаж үлдсэн нь бид өмнө нь ын нэрээр зээл авсан байсан юм. Уг байр нь ад хамаагүй бөгөөд бид захиран зарцуулах эрхтэй гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх4-8/, төлбөрийн даалгаврын хуулбар /хх10/, нэхэмжлэхийн хуулбар /хх11/, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 20/1-105 дугаар албан тоотын хуулбар /хх12/, “” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20/184 дүгээр албан тоотын хуулбар /хх13/,

3б. Хариуцагчаас: Худалдан борлуулах эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх45/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар /хх46-48/, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 02106 дугаар шийдвэрийн хуулбар /хх49-50/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01730 дугаар магадлалын хуулбар /хх51-53/

3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн лавлагаа болон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх62-/-г гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг, байр, тоот хаягт байрлах, 88.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

4.            Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. /хх4-8/

Гэрээгээр нэхэмжлэгч нь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг, байр, тоот хаягт байрлах, 88.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг захиалан бариулах, тохиролцсон төлбөрийг  төлөх, хариуцагч нь орон сууцыг өөрийн материалаар барьж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

Түүнчлэн хариуцагч нь дээрх гэрээг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн худалдан борлуулах эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн байгуулсан тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. /хх45/

Улмаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 93,016,000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн даалгавраар тогтоогдож байх тул гэрээний үүргээ биелүүлсэн байна. /хх10/

Цаашлаад уг барилга нь байнгын ашиглалд орсон болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбараар тогтоогдсон. /хх46-48/

Зохигчид дээрх үйл баримт болон ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууц нь Б.ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээнд заасан аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг, байранд байрлаж байгаа талаар маргаагүй.

 

5.            Нэхэмжлэлд дурдсан орон сууцны байрлаж буй дээрх барилга нь анх 40 хувийн гүйцэтгэлтэйгээр Н.Баярмаа, Ч.Энхжаргал нарын өмчлөлд 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, улмаар 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Б.ын өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/1616 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх62/

Мөн энэхүү барилгад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, захиран зарцуулах эрх түдгэлзсэн талаар дээрх 5/1616 дугаар албан тоотод дурджээ.

 

6.            Эдгээрээс үзэхэд уг барилга нь бусдын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн бөгөөд орон сууц тус бүрээр улсын бүртгэл хийгдээгүй байна.

Дээрх барилгын өмчлөгч Б. нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн худалдан борлуулах эрх шилжүүлэх гэрээгээр энэхүү барилгад хамаарах  орон сууцыг худалдах эрхийг хариуцагчид олгосон боловч өмчлөх эрх шилжүүлэх эрх олгоогүй. /хх45/

Иймд хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрч байх боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй. Учир нь эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдох нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгөний өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдэд холбогдуулан гаргах учиртай юм.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “” ХХК-д холбогдох аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 8 хэсэг, байр, тоот хаягт байрлах, 88.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД