Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 42

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Р.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******ид холбогдох 1723000020001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 39 настай, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******ын *******.РД://

Шүүгдэгч Р.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.******* нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Шар нуруу багийн нутаг Шар худаг гэх газар өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодож хамар давж уруудахдаа чулуу мөргөж мотоциклоо унагаж араараа суулгаж явсан эхнэр Ц.гийнхээ баруун шуу ясыг хугалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.гийн өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг 30 минутын үед ******* сумын Шар нуруу багийн нутаг Шар худаг гэх газарт адуугаа хайж нөхөр *******ийн хамт мотоциклтой явж байсан. Тэгээд гэх айлд адуугаа сураглахаар очсон. Очиж явахад урдаас 2 нохой нь ирээд нэг нь мотоциклын урд дугуйнаас хазсан. Нөгөө нь над руу дайрахаар нь би барьж явсан ууттай зүйлээрээ хаасан. Тэгээд тэр айлын хүүхдүүд нь нохдоо барьж бид гэрт орсон. Тэндээс гарахдаа би тэд нарт нохойгоо сайн бариарай, биднийг холдохоор нохойгоо тавиарай гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь хүүхэдтэйгээ гарч нохдоо барьсан. Бид 2 мотоциклтойгоо тэдний баруун талын хамар өөд өгсөж явахад тэднийх нохойгоо тавьсан байсан. Ноход нь бидний араас хөөж ирсэн. Тэгээд би нөхөртөө хэлээд бид цааш явж байгаад хамар давахад том чулуутай байсан, түүнийг мөргөж онхолдсон...Нөхөр бид 2 хамт явсан, нөхөртөө юунд гомдох билээ, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.ийн мөн мөрдөн байцаалтанд өгсөн “...тэр үед манайх ынхтай саахалт хаваржиж байсан. Тэр өдөр би гэр рүүгээ явж байтал ынхаас мотоциклтой 2 хүн их хурдтай манайх руу чигтэй явж байсан. ынх манай хоёрынх 2 хамрын зайтай байсан. Тэр мотоциклтой хүн эхний хамрыг даваад далд орсон. Намайг гэртээ ирэхэд 2 дахь хамрыг даваад гарч ирсэн. Тэгсэн тэр хүн манайх руу ирсэн, баруун гараа дээлийнхээ хормойд боосон, ханцуйгаар нь цус урсаж байсан. Би гэртээ оруулж цусыг нь боож өгсөн. Тэгээд гийнх руу би очиж машин авчруулж эмэгтэй хүнийг нь очиж авсан. Тэгээд эмнэлгийн машин ирсэн... Их хурдтай явсан, осол болсон газар нь ирсэн талаасаа чулуугүй цагаан, даваад цаад талдаа олон чулуутай газар байсан...” гэсэн мэдүүлэг болон дээрх үйл баримтын дараа хохирогч болон шүүгдэгчийн биеийн байдал, эмнэлэгт хүргэгдсэн байдлын талаар мэдүүлсэн гэрч С.гийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас Ц.гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7081 дугаартай дүгнэлтийн “...Ц.н биед баруун шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн хэсгээр нотлогджээ. Түүнчлэн Р.******* нь тухайн үед А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтыг, замгүй газраар явж мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.е-ийн “тээврийн хэрэгслээр батлагдсан замаас гарч шинэ зам гаргах...”-ыг хориглосон заалт болон дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5- д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал болон техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Иймд Р.*******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэрсэн байх тул шүүгдэгч Р.*******ид шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна. Иймд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Хохирогч Ц. нь хохирол нэхэмжлээгүй байна. Хохирогч Ц., гэрч Т., С. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл болон учруулсан хохирол зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Р.*******ид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эхнэртээ эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзлаа. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Р.*******ийг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.*******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Р.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ          Д.НЯМ