Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2024/00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамжны 10 тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,620,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.

 

/Хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А., Б. нар манай компанитай 2021 оны 06 дугаар 14-ний өдөр 304*******тай зээлийн гэрээг байгуулж .... зурагтыг 2,023,000 төгрөгөөр худалдан авч 18 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч үүнээс хойш хариуцагч А. Б. нар нь төлбөрөөс 571,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй, утасаа ч авахгүй алга болсон. Иймд үндсэн үлдэгдэл төлбөр 1,452,000 төгрөг болон 12 сарын хүү болох 371,869 төгрөг, алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсоны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хоногийн алданги 5,049,400 төгрөг болсныг иргэний хуулийн 23 зүйлийн 232.4-т заасныг үндэслэн үнийн дүнгийн 50 хувиар нь тооцож 726,000 төгрөг, мөн хариуцагчийг эрэн сурвалжилахад манай компаниас гарсан зардал болох 70.200 төгрөг нийт 2,620,069 төгрөг болсныг хариуцагч А.ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч Б.ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Надаас нэхэмжилсэн 2,620,069 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Б. өөрөө төлнө гэсэн, би төлөх боломжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн төлбөрийн хуваарь, бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/0413*******тай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А. н. нарыг эрэн сурвалжлах шийдвэр зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

  2.Нэхэмжлэгч ******* ХХК анх хариуцагч Б., Б. нарт  холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,620,069 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.г хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, хариуцагч Б.ээс 2,620,069 төгрөгийг гаргуулахаар шаардсан болно.

 

3.Хариуцагч Б.  2,620,069 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Б. өөрөө төлнө гэсэн, би төлөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн.

 

4.Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

- 2021 оны 06 сарын 14 өдөр Б., Б. нар нь  ******* ХХК-иас  2,023,000 төгрөгийн үнэ бүхий Айва маркын зурагтыг 18 сарын хугацаагаар 30 хувийн хүүтэйгээр худалдан авахаар бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 26 зүйлийн 262.1.-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 24 зүйлийн 242.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч Б.ээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн шаардсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Худалдан авагч тал гэрээний үүргээс 571,000 төгрөгийг биелүүлж,  үлдэгдэл 1,452,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй талаархи нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч тал маргаагүй, холбогдох баримтыг  ирүүлээгүй.

Иймд хариуцагч Б.ийн худалдан авсан зурагтын үнийн үлдэгдлийг 1,452,000 төгрөгөөр тооцов.

 

Талуудын байгуулсан гэрээнд гэрээний хугацааг 18 сар, хүүг 30 сар байхаар талууд тохирсон байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талын төлөх хүүг сарын 1,6 хувиар тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтаар 2021 оны 09 сарын 25 өдрийн төлөх хувиараас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний дагуу 15 сарын хүү 348,000 төгрөг гэж дүгнэлээ.

 

Мөн талууд гэрээний 2.******* зүйлд худалдан авагч тал төлбөр, хүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохирсон байх тул хариуцагч талаас 726,000 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч тал хариуцагч талыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Б.ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж” гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч тал маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор хариуцагч Б. болон иргэн Б. нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн үйлдэлд хариуцагч Б.ийг шууд буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр, хүү, алданги нийт 2,526,480 төгрөгийг хангаж, үлдэх 93,589 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 24 зүйлийн 242.12.-д зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ноогдох хэсгээр шаардах эрхтэй тул хариуцагч Б. нэхэмжлэгч талд төлөх 2,526,480 төгрөгийн үүргийн оногдох хэсгийг үүрэг гүйцэтгэгч Б.гээс шаардах эрхтэй болохыг дурьдав.

 

 6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,872 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 55,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  11******* зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хуулийн 26 зүйлийн 262.1., 23 зүйлийн 232.6.-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,526,480 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,872 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 55,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.БАЯРДАВАА