Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/00965

 

 

 

 

 

 

 

                               2024        02          21

                   101/ШШ2024/00965

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* төв байр хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот хаягт оршин суух Боржигон овогт ы /рд:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,352,655.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн нь Банктай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 2,198,900 /Хоёр сая нэг зуун ерэн найман мянга есөн зуун / төгрөгийг 365 хоногт 24,0 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд тоот зээлийн үндсэн зээлд 165,021.92 төгрөг, зээлийн хүүд 132,953.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,024.49 төгрөг нийт0,000 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь Банктай байгуулсан тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 900 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон зээлийн гэрээний 5.1.4 заасны дагуу тоот гэрээг банкны санаачилгаар цуцалж 2023 оны 12-р сарын 04-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 2,033,878.08 төгрөг, хүү 1,203,392.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,385.06 нийт 3,352,655.95 төгрөгийг -ээс гаргуулах.

1а. Хариуцагч ирээгүй тул хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан 2,198,900 төгрөгийг авсан. Ганц удаа0,000 төгрөг төлсөн. Зээлдэгч болон эхнэртэй нь байнга холбогдсон боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Үндсэн зээл 2,033,878,08 төгрөг, хүү 1,203,392.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,385.06 төгрөг, нийт 3,352,655.95 төгрөг гаргуулна гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх9-11/, барьцааны гэрээний хуулбар /хх11-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх14/, Ө.ийн дансны хуулга /хх15/, зээлийн өргөдлийн хуулбар /хх16/, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн хуулбар /хх17/, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх18/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,352,655.95 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,033,878.08 төгрөг, хүү 1,203,392.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,385.06 төгрөг, нийт 3,352,655.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Ө. нь 2024 оны 01 дүгээр сарын-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 6 хоногийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн хариуцагч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

4.         Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зөөврийн компьютер авах зорилгоор зээл авах тухай хүсэлт гаргасан. /хх16/

Мөн өдөр зохигчид 2,198,900 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх9-11/

Зээлийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан бөгөөд шүүхэд мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

5.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн дансанд бичилт хийж, улмаар худалдагчид мөнгөн хөрөнгө шилжээд холбогдох баримтыг зээлдэгчид өгч явуулснаар зээлдэгч эд зүйлийг хүлээн авдаг гэж тайлбарласан.  Улмаар энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзнэ.

Цаашлаад нэхэмжлэгч нь зээл, хүүгийн тооцооллыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нь уг баримттай танилцсан боловч энэ талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ө.ээс 3,352,655.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,592.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,592.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД