| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00743/И |
| Дугаар | 104/ШШ2024/00097 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2024/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, 1 дүгээр хороо,*******,*******т байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,*******,*******, хаягт оршин суух, овогт ын д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,665,016.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.
Хариуцагч Б.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Хариуцагч Б.Бердиханаас зээлийн хүүний үлдэгдэл төлбөр болох 3,665,016.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. *******, ХХК нь хариуцагч Б.д 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө гаргасан хүсэлтийн дагуу 6 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.д 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлэхээр болж ЗГ220100117 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг 40,000,000 төгрөгийг Б.ы эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Мөн тухайн өдөр хариуцагч Б.ы Landrober Rangerover-Evoque маркийн улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийн гэрээг байгуулсан. Хариуцагч Б. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хүү болон үндсэн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа. Тэгээд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар болж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хугацааг 2 сараар сунгасан ч зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй явсаар байна. Хариуцагч Б. нь 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр манай байгууллагатай ирж уулзахдаа 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 46,604,958 төгрөг болон автомашины зогсоолын төлбөр 2,360,000 төгрөгийг тус тус хийж зээлээ хаах ба тэгж чадаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худалдан борлуулж үлдэгдэл төлбөрийг хариуцагч өөрөө төлж барагдуулахаа илэрхийлэн хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч нь өөрийн санаачлагаар тогтоосон хугацаандаа зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж чадаагүй тул бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу харилцагчтай зөвшилцөж түүний автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулах тухайгаа түүнд мэдэгдэж 12-ний өдөр худалдан борлуулж зээлийн үлдэгдэл төлбөр 3,665,016.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.. гэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Саруултөгс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ... Хэрэгт авагдсан дансны хуулга зэргээс харахад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болох нийт 3,665,016.36 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа хэдий ч зээлийн өр төлбөрийг төлөхөөс татгалзаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би *******, ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн барьцаанд өгсөн Landrober Rangerover-Evoque маркийн суудлын авто машин зээлийн үлдэгдэлгүйгээр худалдан борлуулж, зээлийг бүрэн хаах боломж нь тус компанид байсан гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй ба шүүх хурал товлогдсон нөхцөлд өмгөөлөгчийн хамт оролцоно гэж үзэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.1 *******, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас),
4.2 ын ы иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас),
4.3 Зээлийн өргөдөл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),
4.4 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ220100117 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 09-15 хуудас),
4.5 Б.ы гаргасан өргөдөл (хх-ийн 16 хуудас),
4.6 Санхүүгийн тооцооны баримт (хх-ийн 17 хуудас),
4.7 Зээлийн дансны хуулга (хх-ийн 18 хуудас),
4.8 Зурвас бүхий фото зураг (хх-ийн 19-21 хуудас),
5.Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 30 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
6.Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд
6.1 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44-45 хуудас),
6.2 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөнгө шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 46-47 хуудас),
6.3 Б.ы гаргасан өргөдөл (хх-ийн 48 хуудас),
6.4 Зээлийн дансны хуулга (хх-ийн 49 хуудас),
6.5 ын ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 50 хуудас),
6.6 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 51 хуудас),
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,665,016.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Хариуцагч Б.д 40,000,000 төгрөгийг зээлж, Landrober Rangerover-Evoque маркийн улсын дугаартай автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийн гэрээг байгуулж зээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулсан боловч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гарсан учраас 3,665,016.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж,
3.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... *******, ХХК-иас барьцаа хөрөнгө болох Landrober Rangerover-Evoque маркийн улсын дугаартай автомашиныг хураан авч, зээлийг хаасан тул үндэслэлгүй мөнгө нэхэж байна... гэж маргаж байна.
4. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ220100117, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнүүдийн хүрээнд нэхэмжлэгч байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан гэх үйл баримт болон зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд энэ талаар маргаан гараагүй байна.
Харин хариуцагч гэрээ цуцлагдсан, зээлийн хүүд энэ хэмжээний мөнгө төлөх үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
5.Нэхэмжлэгч *******, ХХК нь иргэн Б.тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ220100117 дугаар зээлийн гэрээ, мөн өдөр ФГ220100108 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ бичгээр байгуулж, 40,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.
6.Зохигч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2022 оны ЗГ220100117 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр 1,280,000 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 40,720,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байна. (хх-ийн 09-15 хуудас)
7.Уг зээлийн гэрээний зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байх ба зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг зохицуулалттай.
8.Талуудын хооронд байгуулсан гэрээнд 40,000,000 төгрөгийг зээлдэгч Б.ы нэр дээрх Хаан банкны тоот дансанд шилжүүлэх, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлнө гэж тохиролцсноос үзвэл *******, ХХК, Б. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан хариуцагчаас зээлийг эргэн төлөх үүргийг утсаар /мэссэж хэлбэрээр/ шаардсан, хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр барьцаа хөрөнгийг зарж борлуулж болох тухайгаа, зогсоолын төлбөрийг төлөх тухайгаа нэхэмжлэгчид илэрхийлж, гараар тайлбар бичиж ирүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг төлөх үүргийг шаардан мэдэгдэж байсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлж, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг тохиролцсон нөхцлийн дагуу үргэлжлүүлэх боломжийг хариуцагчид олгох үүднээс урьдчилан мэдэгдсэн ажиллагаа гэж хийгдсэн гэж үзнэ.
11.Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагчтай байгуулсан гэрээг цуцласан гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүхэд хандах үеийн байдлаар талуудын хооронд үүссэн үүргийн хэмжээг тодорхойлох хэдий ч нэхэмжлэгч 2023 оны барьцаа хөрөнгө зарагдсан буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүүний төлбөрт 3,665,016 төгрөгийг шаарджээ.
Хариуцагч Б. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн барьцаанд байсан автомашиныг зарж борлуулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч фидуцийн гэрээний 3.1.2-т заасны дагуу барьцаа хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр О. гэх иргэнд 45,000,000 төгрөгөөр зарж борлуулсан (хх-ийн 44-448 тал) байна.
12.2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 6,706,073.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,866 төгрөг нийт 46,733,939 төгрөг хуримтлагдсан байснаас автомашины зарж борлуулсан 45,000,000 төгрөгөөрс үндсэн зээлийн төлбөр 39,921,070 төгрөгийг, хүүгийн төлбөрөөс 3,041063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,866 төгрөг нийт 43,029,999 төгрөгийг, автомашины зогсоолын төлбөрт 1,900,000 төгрөгийг, автомашин угаалгын төлбөрт 70,000 төгрөгийг хасаж тооцон зээлийн хүүгийн төлбөр үлдэх 3,665,016 төгрөгийг нэхэмжилсэн.
13.Хариуцагч Б. нь зээлийн хүүгийн төлбөр 3,665,016 төгрөгийг төлсөн боловч дахин их хэмжээний хүү төлөхгүй гэх хариуцагчийн байр суурийг хүлээн авах боломжгүй ба зохигчийн байгуудсан зээлийн гэрээний 1.12.2-т зээлдэгч тээврийн хэрэгслийг хадгалах хугацаанд өдрийн 10,000 төгрөгөөр гражийн төлбөрийг, 6.3-т зээлдэгч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд бүхий л хохирол зардлыг нөхөн төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч автомашиныг О.т зарж борлуулахдаа 45,000,000 төгрөгт зогсоолын төлбөр 1,900,000 төгрөг, угаалгын төлбөрт 70,000 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон, уг гарсан зардлууд нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Б.тай холбоотой тул уг зардлыг автомашины зарсан төлбөрөөс хассан нь үндэслэлтэй хэмээн дүгнэлээ.
14.Иймд хариуцагч гэрээ байгуулсан үеэс зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин хугацаанд гэрээний хавсралтаар тохирсон төлбөр төлөх хугацааг хариуцагч нь хэтрүүлж байснаас шалтгаалан түүний төлөөгүй үндсэн төлбөрт харгалзах хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хийгдсэн төлөлтөөс суутган авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
15.Хариуцагч нь 3,665,016 төгрөгийн хүү төлөхгүй хэмээн тайлбарлах боловч тооцооллын аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй болохоо илэрхийлээгүй, баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа зөвшөөрөхгүй байгаагаа баримтаар нотлоогүй, хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан хувь хэмжээгээр бодсон нь хэрэгт авагдсан гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Карекас овогт ын аас зээлийн гэрээний үүрэгт 3,665,016.36 төгрөгийг гаргуулж *******, ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 73,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар захирамж мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА