Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/00185

 

 

 

 

 

 

 

 

 

                               2024             01              08

                                    184/ШШ2024/00185

              

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 02 дугаар хороо, 17-1 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 06 дугаар хороо, ******* 7, 107 тоот хаягт бүртгэлтэй боловч, ******* дүүрэг, 04 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралда: Шүүх хуралда шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.******* миний бие ХХК-тай 2022.11.01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан барилгын байршил ХУД, 3-р хороо, баруун урд “ ” барилгын гадна дулаалга хөөсөн фасад 300 м.кв, 1 м.кв-40,000 төгрөгөөр тооцоолж 2023.02.01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэрээний дагуу урьдчилгаа хөлс 2,500,000 төгрөг авсан. Би гэрээнд заасны дагуу хөөсөн фасадыг хийж дуусгаад хүлээлгэж өгсөн. Ингээд тус компаниас үлдсэн 9,500,000 төгрөгөөм авах гэж удаа дараа хөөцөлдсөн боловч өгөлгүй хагас жил болсон. Иймд “ ” ХХК-иас авах 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралда гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа ба " " ХХК-ийн захирал би гэрээ байгуулах үед Улаанбаатар хотод байгаагүй.  Хөвсгөл аймагт удаан хугаца байсан. Энэ гэрээг гэдэг хүн байгуулсан байх магадлалтай.  Нэхэмжлэлд гэрээний үүргийн дагуу төлбөр нэхэж байгаа. Гэрээнд хөөсөн пасатны үнэ нэхэмжилж байгаа гэрчийн мэдүүлэгт гоёлын чулуу наасан гэж байгаа энэ нь үндсэндээ гэрээнд зааснаас өөр ажил хийж гүйцэтгэсэн байх учир гэрээний үүргийг нэхэмжлэх боломжгүй байгаа гэж үзэж байна. Тиймээс гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй хууль зүйн үндэслэлгүй” гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Х.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, зураг /хх 5/, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх6-8/, Х.*******ын тоот дансны хуулга /хх9-10/

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар  /хх22/, баруун зүүн гараар зурсан гарын үсэг, гар бичвэр /хх33-47/,  

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Шүүх шинжилгээни ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3365 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх49-57/, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл /хх95-100/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “ ” ХХК-нд

холбогдуулан “9,500,000 /есөн сая таван зуун  мянга/ төгрөгийг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Хариуцагч “ ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

 

  1. Шүүхээс хариуцагч “ ” ХХК-аас 9,500,000 төгрөгийг гаргуулан 

нэхэмжлэгч Х.*******д олгохоор шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар

дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч  “ ” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь  2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний хуулбар тогтоогдож байна. /хх-6х/

            Уг ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч Х.******* Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, баруун урд байрлалтай барилга угсралтын ажилд барилгын гадна хөөсөн фасад, дулаалгын 300 м.кв ажлыг 12,000,000 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугаца хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, дээрх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.5, 2.1, 2.4-т гүйцэтгэх ажил, гэрээний тоо хэмжээ, төлбөр, хугацааг тус тус тусгажээ.

 

            Харин хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээнд  “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргадаг бөгөөд хариуцагчийн хүсэлтээр “ ” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3365 дугаартай дүгнэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал зурсан гэх гарын үсэг нь хариуцагч “ ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэгтэй тохирч байна гэж дүгнэлт гарсан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралда гэрчээр , нарыг оролцуулж, гэрч , нар нь “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурах боломжгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал Хөвсгөл аймагт албан ажлаар ажиллаж байсан” гэж мэдүүлэг өгдөг боловч шүүх гэрч нарын мэдүүлгийг дан ганц Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3365 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт гэж үнэлээгүй ба гэрч , нар нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал шууд удирдлагад ажилладаг компанийн ажилтнууд тул тэдгээрийн “гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зурах боломжгүй орон нутагт гүйцэтгэх захирал албан ажлаар явж байсан” гэх мэдүүлэгт эргэлзээ байна гэж үзсэн. Дээрх хоёр нотлох баримтыг нотлох баримтын шууд үнэлэх чадамжаар өрсөлдүүлэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3365 дугаартай дүгнэлт хууль зүйн хувьд шууд нотлох баримтаар эргэлзээгүй үнэлэх боломжтой нотлох баримт гэж дүгнэсэн. Харин хариуцагч талаас гэрч , нарын “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хөвсгөл аймагт албан ажлаар явж байсан талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй юм. Учир нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Хөвсгөл аймагт албан ажлаар явж байсан албан томилолт, тухайн орон нутагт ажилласан талаарх бичгийн өөр бусад эргэлзээгүй нотлох баримтын хамт гэрч , нарын нотлох баримтыг шүүх үнэлэх нь хууль зүйн хувьд шууд нотолгооны ач холбогдолтой байс анхаарах нь зүйтэй юм.

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд

хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 344 дүгээр зүйлийн 344.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж  тус тус заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.      

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Харин гэрээний 3.1.3-т захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг гүйцэтгэх ажлыг хүлээн авсан даруй гүйцэтгэгчид төлж барагдуулахаар зохицуулсан бөгөөд гүйцэтгэгч Х.******* нь гэрээний 3.2-т зааснаар эрх, үүрэг зөрчсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралда гэрч , нарын....Х.******* 2021 оны 08 дугаар сард  “ ” ХХК-ийн гангийн барилгын угсралтын ажил гүйцэтгэхэд гадна фасадны ажил гүйцэтгэхдээ алдаа зөрчил гаргаж байсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний ажил нь зөрчилтэй байсан...гэж  мэдүүлдэг боловч энэ талаарх ажил гүйцэтгэх гэрээний болон барилгын ажил гүйцэтгэсний гэрээ дүгнэсэн акт зохигчид үйлдээгүй байгаа тул барилгын ажил гүйцэтгэхдээ алдаа зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой тохиолдолд захиалагч нь доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг өөрөө арилгасан бол гарсан зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлагын аль нэгийг мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гүйцэтгэгчид гаргах эрх бий бөгөөд хариуцагчийн зүгээс ийнхүү шаардлага гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч барилгын гадна фасад болон барилгын бусад заслын ажлыг хийхдээ технологийн алдаатай, дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр барилгын бригадаар нөхөн гүйцэтгүүлсэн хэмээх тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

  1. Гэрч , нарын мэдүүлэгт....Х.*******аар  2021

оны 08 дугаар сард  “ ” ХХК-ийн гангийн барилгын угсралтын ажил гүйцэтгэхэд гадна фасадны ажил гүйцэтгүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлсэн, 2022 оны 04 дүгээр сард дуудаж барилгын гадна фасад болон бусад барилгын заслын ажил гүйцэтгүүлсэн гэх, гэрч Э.Энхтунгалагийн мэдүүлэгт ....Х.*******тай ажил гүйцэтгэх гэрээг захирал байгуулж, барилгын гадна фасад, гоёлын чулуу наалгах ажлыг болон бусад барилгын заслын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ныг дуусталх хугаца Х.******* “ ” ХХК-д ажилласан, ажил гүйцэтгэх гэрээнд заасан 300 м.кв талбайгаас илүү м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн...гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар  нэхэмжлэгч Х.******* 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээнд заасан хугаца ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж дуусгасан, харин хариуцагч “ ” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т заасан үүргээ нэхэмжлэгчийн өмнө биелүүлээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Харин хариуцагч “ ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т заасан урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******ын ХААН банкны тоот данс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, мөн өдөр 250,000 төгрөгийг “ ” ХХК-ийн барилгын талбай хариуцсан захирал ын Хас  банкны тоот данснаас, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “ ” ХХК-ийн ажилтан тоот данснаас тус тус шилжүүлсэн болох нь Х.*******ын ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс хариуцагч “ ” ХХК-иас 9,500,000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Х.*******д олгохоор шийдвэрлэсэн болно. 

 

  1. Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод

нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоорондоо эвлэрч хэрэг маргаанаа дуусгавар болгох боломжтой болохыг удаа дараа тайлбарлан сануулж, эвлэрүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэн оролцож байсан боловч энэ талаар санал санаачилга гаргаж байгаагүй болно. Мөн талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй, өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг дурдаж байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт заасныг баримтлан

хариуцагч “ ” ХХК-аас 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.*******ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.АРИУНБОЛД