Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* а******* дахь с******* д******* анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А******* даргалж,

у******* я******* Б.С*******,

ш******* М.С,

ө П.Б*******анзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ш******* Х ургийн овогт М Ст холбогдох эрүүгийн  дугаартай, хэргийг 2025 оны 12 дугаар с 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Ш*******ийн биеийн байцаалт:

         Монгол У******* иргэн, 1 оны 03 дугаар с 28-ны өдөр Д аймгийн Ш гол с*******анд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 10, 6 настай хүүхдүүдийн хамт У хот, Х дүүргийн 08 дугаар хороо С 9- тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М С, (РД:),

Холбогдсон хэргийн талаар:

Ш******* М.С /РД: / нь 2025 оны 10 дугаар с 05-ны өдөр С******* аймгийн Е с*******ын 3 дугаар багийн нутаг “Х гол” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль д 105,078 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Ш******* М.С /РД: / нь 2025 оны 10 дугаар с 05-ны өдөр С******* аймгийн Е с*******ын 3 дугаар багийн нутаг "Х гол" гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль д 105,078 төгрөгийн хохирол учруулсан М.С /РД: / нь 2025 оны 10 дугаар с 05-ны өдөр С******* аймгийн Е с*******ын 3 дугаар багийн нутаг "Х гол" гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль д 105,078 төгрөгийн хохирол учруулсан болох нь 1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[1], 2.Гэрэл зургийн үзүүлэлт[2], 3.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл[3], 4.Шинжээчийн дүгнэлт[4], 5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э өгсөн: “...Б тосгоны нутаг дэвсгэр болох “Х гол” гэх газар руу явахад хяналтын пост байхгүй. Мөн манай Б тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялгаа дагаад иргэд, техник хэрэгсэл экскаватор ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасардаггүй хүнд нөхцөл байдалтай. Мөн манай Е с*******ын удирдлагын зүгээс аймгийн байгаль , с*******ын байгаль орчны алба хаагчид болон тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох байдал тасрахгүй, гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль д псан хохирлын төлбөр Е с*******ын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог” гэх мэдүүлэг[5], 6.Гэрч Б.Б өгсөн “...Би С******* аймгийн Е с*******ын 3 дугаар Надад эрхэлсэн тодорхой ажил байхгуй. Өөрийнхөө “Зил-131”маркийн тээврийн хэрэгслээр ачаа зөөж, халтуур хийж гэр бүлийнхээ амьжиргааг залгадаг. Манай Б тосгоны зүс таних С гэх дүү 2025 оны 10 дугаар с 03-ны өдөр надтай ирж уулзаад “Х гол” гэх газар руу түлш хүргээд өгөөч, экскаватороо авч ирэх гэсэн юм. Хөлс мөнгийг өнгө гэсэн. 2025 оны 10 дугаар с 04-ны өдөр миний машин дээр 800 литр түлш ачсан Явахаасаа өмнө зүс таньдаг дүү Батжаргалтай уулзаж ханьдаа цуг явахаар болсон. “Х гол” гэх газар руу явахад ус, шавар ихтэй. Шаварт суувал либотикт гүйх хүн хэрэгтэй байдаг болохоор Батжаргалыг би гуйж авч явсан. Тэгээд 20 цагийн орчим Батжаргал бид хоёр миний “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй С гэдэг залууг очиж аваад 3-уулаа “Х гол” руу явсан. Шөнө 02 цагийн үед “Х голд” С гэх залуугийн хүргүүлэх газарт очоод өглөө гэгээ орохоор буцаж явъя гээд тэндээ хоносон. Унтаж байхад үүрээр С гэх залуу гадаа экскаватортоо асаагаад нармаалдаад байх шиг байсан. Өглөө гэгээ орох үед машин байсан газрын урдхан талд экскаватороор газар ухаад, шороо шанагдаж гаргаад байсан. Нээх удалгүй 2 цаг орчмын дараа газар ухахаа болиод гитаран буу, помпоо хураагаад эхэлсэн. Удаагүй цагдаа нар ирцгээсэн. Миний бодоход С цагдаа ирж байна гэж сонсоод газар ухахаа болиод, юмнуудаа нуух гэж байсан шиг байна лээ. Би машинаараа халтуур хийж мөнгө олдог. С гэх залуу намайг “түлш хүргээд өг гэхээр нь "Х гол" гэх газарт түлш хүргэж өгсөн. С гэх залууг би тэнд газар ухах зорилгоор түлш хүргүүлсэн гэдгийг нь мэдээгүй Би зүгээр машинаараа халтуур хийсэн. Батжаргал гэдэг дүүг би гуйж хань татаж авч явсан. С газар ухахад Батжаргал бид хоёр ямар нэгэн байдлаар туслаагүй. Б тосгоны "Х гол" гэх газрын Сын хүргүүлсэн газарт очиход С, Батжаргал бид гурваас өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Х.Б өгсөн "Би 2025 оны 10 дугаар с 04-ны өдөр Б тосгоны төвд явж байхад миний зүс таньдаг Батзаяа гээд ах таараад "чи ахтайгаа цуг "Х гол" яваад ирээч. Юм аваачиж буулгачхаад ирье" гэхээр нь би "за" гэсэн. Орой 20 цагийн үед над руу залгаад "гараад ир" гэсэн. Тэгээд Батзаяа ах бид хоёр хороолол орж "Зил-131" маркийн тээврийн хэрэгслийг нь авсан. Машиныг нь авах үед тэвшин дээр нь нэг тооны цагаан савтай түлш аччихсан байсан. Машиныг нь авч гараад замаасаа С гэдэг залууг авсан. Би тэр залууг сайн танихгүй, нэг машинд сууж явахдаа танилцсан. Яриаг нь сонсоход С гэх залуу Батзаяа ахыг хөлсөлж "Х гол" руу хүргүүлж байсан юм байна лээ. Бид гурав шөнө 02 цагийн үед "Х гол" гэх газарт очоод Батзаяа ах "өглөө гэгээ орохоор хоёулаа буцъя" гээд тэндээ машин дотор хоносон. Өглөө гэгээ ороход С гэх залуу гадаа экскаватортоо асаагаад гитаран буу, помп, шланк энэ тэрээ байрлуулаад газар ухаж эхэлсэн. Хийж байгаа юм нь машины цонхоор харагдаж байсан. Би машинаас буугаагүй. Удалгүй С гэх залуу шалгалт ирж байна гэнэ гээд ажиллахаа болиод юмнуудаа хурааж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Батзаяа ах машин дээрээ явуулын старлинктай интернэттэй байсан... Би С гэх залууг өглөө тэгээд газар ухчихна гэж бодоогүй. Тухайн үед Батзаяа ах, С бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг[7],

8.Ш******* М.Сын сэжигтнээр өгсөн “...Би У хотын Х дүүрэгт эхнэр хүүхдүүдийн хамт оршин сууж амьдардаг. 2025 оны 08 дугаар с дундуур Б тосгонд оршин суудаг Амартөр гэх хүнээс "hyundai 2900 LC-3" маркийн шар өнгөтэй экскаваторыг 10.000.000 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд 2025 оны 09 с сүүлээр Б тосгонд ирж Амартер ахтай уулзаж экскаваторын мөнгө гэж 10.000.000 сая төгрөг өгч экскаваторыг нь авахаар болсон тухайн үед экскаватор “Х гол” гэх газарт байгаа гээд, байгаа газрыг нь зааж өгсөн. Экскаватор нь бага зэргийн засвар үйлчилгээ хийж байгаад 2025 оны 10 дугаар с 04-ний өдөр Б тосгоны Батзаяа гэх ахын хашаанд “машинаараа түлш хүргээд өг” гэж гуйгаад, “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй нь цуг явсан. Явахдаа Батзаяа ах буцаж ирэхдээ ганцаараа явахад эвгүй байдаг юм гээд Батжаргал гээд залууг цуг аваад ирье гээд хань татаад аваад явсан. Бид 3 шөнө 02 цагийн орчим “Х гол” гэх газарт очоод тэндээ машин дотроо хоносон. Маргааш буюу 2025 оны 10 дугаар с 05-ны өглөө би 08 цагийн үед экскаватортоо түлш хийгээд гитаран буугаа, 2 ширхэг помп шланк угсарч байрлуулаад хууль бусаар алт олборлох зорилгоор хөрс хуулалт хийж байхад шалгалт ирж байна гэсэн цуурхал гарахаар нь үйл ажиллагаагаа зогсоогоод Батжаргал ах, Батзаяа хоёртой цуг буцъя гээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Ийм зүйл болсон Өнөөдөр өглөө буюу 2025 оны 10 дугаар с 05-ны өдөр Б тосгоны “Х гол” гэх нэртэй газар болсон хууль  бус үйл ажиллагааг би өө зохион байгуулсан. Б тосгонд амьдардаг Батзаяа гэдэг ахыг түлш хүргээд өгөөч, зардал мөнгийг нь өнгө гээд гуйгаад аваад явсан. Б тосгоны Батжаргал гэдэг залууг Батзаяа ах хань татаж авч явсан. Тухайн хууль бус үйл ажиллагаанд ямар нэгэн ажил хийж надад туслаагүй, зардал мөнгийг нь өнгө гээд машин дээр нь түлш ачуулж хүргүүлсэн. Батзаяа ах, Батжаргал хоёр ууланд ямар нэгэн ажил хийгээгүй. Миний хууль бус үйл ажиллагаандаа ашигласан "hyundai 2900 LC-3" маркийн экскаватор нь миний өөрийнх. Би Амартер ахаас экскаваторыг нь худалдаж авахад надад гитаран буу, ус татах насос /помп/, ус татах хоолой (шланк)-г цугт нь өгч байсан. Тухайн үед ашигласан техник хэрэгслүүд бүгд миний өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл. Би мотор, помпоо холбож бэлдээд, хөрс хуулалт хийж байсан. Ямар нэгэн байдлаар угаалга хийж, алт олборлоогүй. Надад Б тосгоны "Х гол" гэх нэртэй газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй гэх мэдүүлэг,[8]

9.“Н*******ан-Алтай" ХХК-ний 2025 оны 10 дугаар с 13-ний өдрийн №13/101 дугаартай "Иргэн М.Сын С******* аймгийн Е с*******ын Б 03 дугаар багийн нутаг Х гол нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн хүрээлэн буй д 105,078 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 293,165 төгрөг болж байна гэх экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт[9],

10.”Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 10 дугаар с 16-ны өдрийн №ШД-925-914142 дугаартай Hyundai 2900 LC-3 экскавато 9,760,000, Алт угаах төхөөрөмж-1,040,000, ус татах насос-792,000, ус татах шланк- 103,950, цэнхэр өнгөтэй ус татах шланк-18,000. Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлийн зах зээлийн дундаж үнийг 2025 оны 10 дугаар с байдлаар 11,713,950 төгрөгөөр тогтоов" гэх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт[10], 11.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], 13.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[13], 14.С******* аймгийн байгаль орчны газрын акт[14], 15.М.Сын хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт[15],16.Ш******* М.Сын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[16]зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Ш******* М.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтад зааснаар ш******* М.Сын хууль бус үйлдлийн улмаас газрын хэвлийд учруулсан 105,078х2=210,156 төгрөгийг ш******* Байгаль , уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн шар өнгийн у******* болон арлын дугааргүй Hyundai 2900 LC-3 загв экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, улаан өнгөтэй Honda гэсэн бичиглэлтэй ус татах насос 2 ширхэг, 15 метрийн урттай шар өнгөтэй ус татах хоолой 2 ширхэг, 4 метрийн урттай ус татах хоолой 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, У******* орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Ш*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, У******* орлогод оруулахтай холбогдон гарах зардлыг ш*******ээс гаргуулахыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохино.

Гурав. Ш*******ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, ш*******ийн хүлээн зөвшөөрсөн ш******* М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар у******* я*******, ш******* нар харилцан тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Ш*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ш******* нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* а******* дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор ш******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, ш*******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ш*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш******* Х ургийн овогт М Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ш******* М.Ст 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ш*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ш******* нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* а******* дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтад зааснаар ш******* М.Сын хууль бус үйлдлийн улмаас газрын хэвлийд учруулсан 105,078х2=210,156 төгрөгийг ш******* Байгаль , уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

6.Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор ш******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, ш*******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Энэхүү хэрэгт битүүмжилсэн шар өнгийн у******* болон арлын дугааргүй Hyundai 2900 LC-3 загв экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, улаан өнгөтэй Honda гэсэн бичиглэлтэй ус татах насос 2 ширхэг, 15 метрийн урттай шар өнгөтэй ус татах хоолой 2 ширхэг, 4 метрийн урттай ус татах хоолой 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, У******* орлогод оруулсугай.

8.Ш*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, У******* орлогод оруулахтай холбогдон гарах зардлыг ш*******ээс гаргуулахыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ш*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж у******* я*******, ш*******, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.А

 

 

 

[1] Хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 50-75 дугаар, 80-94 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас

[6]  Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 105 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 106 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас